Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Доржгочоогийн Баатархүү |
Хэргийн индекс | 112/2024/0013/З |
Дугаар | 221/МА2024/0379 |
Огноо | 2024-06-12 |
Маргааны төрөл | Бусад, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 06 сарын 12 өдөр
Дугаар 221/МА2024/0379
“Б” х, “Д” ХХК нарын
гомдолтой захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн
Шүүх бүрэлдэхүүн:
Шүүх хуралдаан даргалагч шүүгч Н.Хонинхүү
Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч С.Мөнхжаргал
Илтгэсэн Ерөнхий шүүгч Д.Баатархүү
Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Т
Гомдол гаргагч: “Б” х, “Д” ХХК
Хариуцагч: ГААТГТУБ М.О
Нэхэмжлэлийн шаардлага: “ГААТГТУБ М.Оийн 2024 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 0043843, 0043844 дугаартай шийтгэлийн хуудсуудыг хүчингүй болгуулах”
Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 112/ШШ2024/0018 дугаар шийдвэр
Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид: Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.А, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Ж
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Баянжаргал
Хэргийн индекс: 112/2024/0013/З
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Гомдол гаргагч “Б” х, “Д” ХХК нар нь ГААТГТУБид холбогдуулан “ГААТГТУБ М.Оийн 2024 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 0043843, 0043844 дугаартай шийтгэлийн хуудсуудыг хүчингүй болгуулах”-аар маргасан байна.
2. Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 112/ШШ2024/0018 дугаар шийдвэрээр: Зөрчлийн тухай хулийн 1.3 дугаар зүйлийн 1, 2.1 дүгээр зүйлийн 3, 11.24 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 3.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсгийн 2.1, 2.5, 2.7, 2.9, 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.3 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан гомдол гаргагч нарын шаардлагыг бүхэлд нь хангаж, маргаан бүхий шийтгэлийн хуудсуудыг тус тус хүчингүй болгож шийдвэрлэжээ.
3. Давж заалдах гомдлын агуулга: “Б” х болон “Д” ХХК-ийн нэхэмжлэлтэй, ГААТГТУБ М.От холбогдох захиргааны хэргийг анхан шатны журмаар хянан шийдвэрлэсэн Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 08-ний өдрийн 112/ШШ2024/0018 дугаар шийдвэрийг 2024 оны 05 дугаар сарын 16-ны өдөр гардан авч, дараах үндэслэлээр шүүхийн шийдвэрийг бүхэлд нь эс зөвшөөрч, давж заалдах гомдол гаргаж байна.
Дээрх хуулийн үзэл баримтлал, зорилго нь холбогдох тусгай зөвшөөрлөөр үйл ажиллагаа явуулж буй этгээдийн "онцгой албан татварын тэмдэггүй согтууруулах ундааг худалдан борлуулах зорилгоор зах зээлд нийлүүлэх, бусдад худалдан авах боломжоор хангаж, нийтийн ашиг сонирхолд хохирол учруулах үйл ажиллагаа"-г хязгаарлан хориглоход чиглэнэ. Өөрөөр бол спиртийн өндөр агууламжтай бүтээгдэхүүн худалдах аж ахуйн үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрөл эзэмшигчийн тэмдэггүй согтууруулах ундааг худалдан борлуулах зорилгоор лангуунд байршуулах үйлдэл нь хуулиар илтэд хориглогдох ба тус үйлдэлд Зөрчлийн тухай хуулийн 11.24 дүгээр зүйлийн 1.1-т заасныг үндэслэх шийтгэл оногдуулах эрх зүйн үндэслэлтэй юм.
3.1. “Б” хнд оногдуулсан 2024 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 0043844 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгосон шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.3 дахь хэсэгт заасны дагуу шийдвэрт өөрчлөлт оруулах гомдлын шаардлагын үндэслэл:
2024 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр Чандмань сумын хэсгийн цагдаа, ахлагч С.Эрдэнэбат нь “Б” хны "Хатан" гэх хүнсний дэлгүүрт үзлэг, шалгалт хийх явцад тэмдэггүй 3 шил согтууруулах ундааг дэлгүүрийн лангуунд байршуулсныг илрүүлж, хураан авсан тэмдэглэл үйлдсэн. Улмаар хэсгийн төлөөлөгч цагдаагийн хошууч Т.Пүрэвбаяр нь Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж, холбогдогчоор Б.Баттогтох, гэрчээр Н. Сүнжидмаа нараас мэдүүлэг авч, зөрчлийг харьяаллын дагуу Говь-Алтай аймгийн Татварын газарт шилжүүлсэн. Татварын улсын байцаагч М.О нь зөрчлийн мэдээллийг хүлээн авч 2024 оны 02 дугаар сарын 20-ний өдөр Зөрчлийн хэрэг нээх тухай тогтоол үйлдэж, Н.Сүнжидмаагаас холбогдогчоор мэдүүлэг авч “Б” хнд шийтгэл оногдуулсан. Дээрх эрх бүхий албан тушаалтны холбогдогч, гэрчээс авсан мэдүүлгүүдээс үзвэл Б.Баттогтох нь өөрийн акцгүй архийг худалдан борлуулж өгөхийг "Хатан" хүнсний дэлгүүрийн худалдагч Н.Сүнжидмаагаас гуйсан ба худалдагч Н.Сүнжидмаа нь уг саналыг зөвшөөрч, дэлгүүрийн лангуун дээр байршуулсан болох нь тогтоогддог. Тодруулбал, Б.Баттогтохын 2024 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр цагдаагийн хошууч Т.Пүрэвбаярт өгсөн холбогдогчийн мэдүүлэгт: "хариулт: ... Хар хайрцагтай л вискинүүд байсан. ... Үүнийг нь би авчраад Н.Сүнжидмаа эгчийн Хатан дэлгүүрт 3 ширхгийг ... 50,000 төгрөгөөр зараад өгөөч гэж учраа хэлээд аваачиж тавьсан юм. Гэтэл би өвчин зовлонгийнхоо учраа хэлсэн тул надад зарж өгөхөөр зөвшөөрсөн юм. Миний ярьсан зүйл үнэн. ..."; Н.Сүнжидмаагийн 2024 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр цагдаагийн хошууч Т.Пүрэвбаярт өгсөн гэрчийн мэдүүлэгт: "хариулт.... иргэн Б.Баттогтох манай дэлгүүрт орж ирэхдээ надаас танайх архины тусгай зөвшөөрөлтэй юм чинь эгч надад 3 шил виски 50,000 төгрөгөөр зараад өгөөч гэж орж ирсэн тул би өвчин зовлонтой байгааг нь бодож үзээд зараад өгье гэж хэлсэн.... хар өнгийн хайрцагтай виски аваад ирэхээр нь би тийш нь тавьчих гээд архины лангууны тавиур дээр тавиулчихсан.... цагдаа Эрдэнэбат орж ирээд акцгүй виски байна гээд хураагаад авсан, асуулт: Уг вискинүүд хаана байрлалтай байсан бэ? хариулт: Дэлгүүрийн архи согтууруулах ундаа худалдан борлуулдаг тавиур дээр өрөөтэй байсан. Миний ярьсан зүйл үнэн...."; Н.Сүнжидмаагийн 2024 оны 02 дугаар сарын 23-ны өдөр татварын улсын байцаагч М.От өгсөн холбогдогчийн мэдүүлэгт: "хариулт. ... Б. Баттогтох орж ирээд эгч энэ 3 шил вискиг мөнгө болгоод өгөөч гэхээр нь за яах вэ өвчин зовлонтой байгаа юм чинь авахаас даа гээд авсан, аваад виски тавьдаг лангуун дээр тавьсан. Миний ярьсан бүгд үнэн зөв...; гэсэн байдаг. Дээрх мэдүүлгүүд бүгд хууль, журмын хүрээнд авагдсан ба мэдүүлэг өгсөн этгээдүүд эрх үүрэгтэйгээ танилцан, үнэн зөв гэж гарын үсэг зуран баталгаажуулсан нотлох баримт юм. Зөрчлийн тухай хуулийн 2.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт "Хүн, хуулийн этгээд нь хууль, захиргааны хэм хэмжээний актыг биелүүлэх боломжтой байсан боловч түүнийг биелүүлэх зохих арга хэмжээг хэрэгжүүлээгүй бол зөрчил үйлдсэнд тооцно", 2.1.3-т "Хуулийн этгээдийг төлөөлөн, түүний ашиг сонирхлын төлөө энэ хуульд заасан зөрчил үйлдсэн бол хуулийн этгээдэд энэ хуулийн тусгай ангид заасан шийтгэл оногдуулна" гэж тус тус заасан.
Татварын улсын байцаагч М.О нь Зөрчил шалган шийдвэрлэх бүрэн эрхийнхээ хүрээнд ажиллагаа явуулж, холбогдогч “Б” хг зөрчил үйлдсэнийг тогтоож, шийтгэл оногдуулсан. Өөрөөр бол шийтгэлийг Н.Сүнжидмаад бус хуулийн этгээдэд оногдуулсан байна. Гэтэл шүүх холбогдогчийн хууль ёсны төлөөлөгчийг буруу тодорхойлж, шийтгэл оногдуулсан нь үндэслэлгүй байна гэж дүгнэн, зөрчлийг үгүйсгэж, шийтгэлийн хуудсыг хүчингүй болгосон нь үндэслэлгүй юм. Зөрчлийг харьяаллын дагуу хянаж, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн дагуу холбогдох ажиллагааг явуулж, холбогдогчийг тодорхойлж, хууль ёсны төлөөлөгчийг тогтоох, нотлох баримт цуглуулж, бэхжүүлэх улмаар шийтгэл оногдуулах эсэхийг эрх бүхий албан тушаалтан хуульд заасан бүрэн эрхийнхээ хүрээнд шийдвэрлэдэг. Хуулийн этгээдэд хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй эсэх, хууль ёсны төлөөлөгч хэн болохыг тогтоох зэргийг Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаагаар тогтоох шаардлагатай энэ ажиллагааг захиргааны хэргийн шүүх гүйцэтгэх боломжгүй.
Иймд шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.11-т заасан үндэслэлээр Татварын улсын байцаагч М.Оээс дахин шинэ акт гаргах хүртэл хугацаагаар, 2024 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 0043844 дугаартай шийтгэлийн хуудсыг түдгэлзүүлэн шийдвэрлэж өгнө үү,
3.2. “Д” ХХК-д оногдуулсан 2024 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 0043843 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгосон шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч буй үндэслэл:
Анхан шатны шүүхийн шийдвэрийн "Үндэслэх" хэсгийн 10-т "шүүх хэсгийн төлөөлөгч Т.Пүрэвбаярын холбогдогчоор Б.Баттогтох, гэрчээр Ц.Чулуунцэцэгийг асуусан мэдүүлгийг нотлох баримтаар үнэлэхгүй" гэжээ. “Д” ХХК-ийн гүйцэтгэх захирал Ц.Чулуунцэцэг нь цагдаагийн хошууч Т.Пүрэвбаярт биечлэн мэдүүлэг өгөөгүй, Б.Баттогтохоор хүргүүлсэн мэдүүлэгтэй уншиж, танилцаад гарын үсгээ зурсан гэж шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа дурддаг. Харин цагдаагийн хошууч Т.Пүрэвбаярын Б.Баттогтохыг холбогдогчоор асуусан мэдүүлэг нь хууль, журмын дагуу авагдсан байхад шүүх нотлох баримтаар үнэлэхгүй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй юм. Мөн Ц.Чулуунцэцэгийн 2024 оны 02 дугаар сарын 23-ны өдөр татварын улсын байцаагч М.От өгсөн холбогдогчийн мэдүүлэг нь хууль, журмын дагуу авагдсан нотолгооны ач холбогдол бүхий бичмэл нотлох баримт юм. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу Эрх бүхий албан тушаалтан зөрчил гарсан байдлыг тодруулах, зөрчил шалган шийдвэрлэхэд ач холбогдол бүхий баримт, мэдээллийг олох зорилгоор мэдүүлэг авдаг. Өөрөөр бол мэдүүлэг авах ажиллагааны зорилго нь эрх бүхий албан тушаалтан хэргийн нөхцөл байдлыг тогтоох, зөрчлийг нотлох үүргээ хэрэгжүүлэхэд чиглэгддэг. Дээрх Б.Баттогтохын 2024 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр цагдаагийн хошууч Т.Пүрэвбаярт өгсөн холбогдогчийн мэдүүлэг, Ц.Чулуунцэцэгийн 2024 оны 02 дугаар сарын 23-ны өдөр татварын улсын байцаагч М.От өгсөн холбогдогчийн мэдүүлэгт тэмдэггүй архийг Б.Баттогтох нь Ц.Чулуунцэцэгээс худалдан борлуулж өгөхийг гуйж, үүнийг Ц.Чулуунцэцэг зөвшөөрөн, дэлгүүрийн лангуунд байршуулсан үйл баримт хангалттай дурдагдсан байдаг. Мөн тухайн 2 мэдүүлэгт холбогдогч этгээдүүд гарын үсгээ зурж, баталгаажуулсан. Гэтэл анхан шатны шүүхээс 2024 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр Н.Мандах, Б.Баттогтох нарыг гэрчээр асуусан тэмдэглэл болон 2024 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн анхан шатны шүүх хуралдааны үеэр нэхэмжлэгч Ц.Чулуунцэцэгийн гаргасан тайлбарт дурдагдсан үйл баримт нь эрх бүхий албан тушаалтны авсан мэдүүлэгт тусгагдсан үйл баримтаас зөрүүтэй байдаг.
Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг эргэлзээгүй талаас нь үнэлээгүй ба зөрчил үйлдэгдсэн цаг хугацаатай хамгийн ойр хугацаанд авагдсан буюу эрх бүхий албан тушаалтан бүрэн эрхийнхээ хүрээнд авсан, баталгаажуулсан мэдүүлэг, мөн тогтоосон үйл баримтыг орхигдуулж шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх зарчимд нийцээгүй байна.
Иймд Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 112/ШШ2024/0018 дугаар шийдвэрийн Татварын улсын байцаагч М.Оийн үйлдсэн 2024 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 0043843 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгосон хэсгийг хүчингүй болгож, тус шийтгэлийн хуудаст холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
4. Гомдол гаргагч талаас анхан шатны шүүхийн шийдвэрийг хамгаалж байна.
ХЯНАВАЛ:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хянаад дараах үндэслэлээр хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэв.
2. Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөнөөс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна.
3. Хэргийн үйл баримтыг үзэхэд ГААТГТУБ М.О нь 2024 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 0043843 дугаартай шийтгэлийн хуудсаар “Д” ХХК-ийн “Баян-Алтай” хүнсний дэлгүүр, мөн өдрийн 0043844 дугаартай шийтгэлийн хуудсаар “Б” хны “Хатан” хүнсний дэлгүүрийг онцгой албан татварын тэмдэггүй согтууруулах ундаа худалдсан гэх үндэслэлээр Зөрчлийн тухай хуулийн 11.24 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт заасны дагуу тус тус 10,000,000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулжээ.
3.1. Гомдол гаргагч “Д” ХХК-иас “татварын улсын байцаагчийн 2024 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 0043843 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” шаардлага бүхий гомдлыг 2024 оны 03 дугаар сарын 07-ны өдөр, “Б” хноос “татварын улсын байцаагчийн 2024 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 0043844 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” шаардлага бүхий гомдлыг 2024 оны 03 дугаар сарын 26-ны өдөр тус тус гаргасан байх ба Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 112/ШЗ2024/0054 дүгээр захирамжаар дээрх хэргүүдийг нэгтгэсэн байна.
3.2. Улмаар “Дээдлэн бадрахгуй” ХХК, “Б” х нарын гомдлыг хангаж, маргаан бүхий актуудыг хүчингүй болгож шийдвэрлэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т “Шийдвэр хууль ёсын бөгөөд үндэслэл бүхий байна” гэсэн шаардлагад нийцэхгүй байна.
3.3. Тодруулбал, анхан шатны шүүх “Б” хд оногдуулсан 2024 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 0043844 дугаартай шийтгэлийн хуудсыг хянахдаа “... төлөөлөгчийг зөрчлийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулахгүйгээр “Б” хнд шийтгэл оногдуулж байгаа нь үндэслэлгүй” гэсэн дүгнэлт хийснээс бусдаар хэрэгт авагдсан баримт, талуудын тайлбарыг үндэслэн хариуцагч ГААТГТУБ нь “Б” хны “Хатан” хүнсний дэлгүүрийг онцгой албан татварын тэмдэггүй согтууруулах ундаа худалдсан гэх үндэслэлээр торгох шийтгэл ногдуулсан нь үндэслэлтэй эсэх, маргаан бүхий 2024 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 0043844 дугаартай шийтгэлийн хуудас хуульд нийцсэн эсэх, ямар үндэслэлээр “Б” хны зөрчлийг зөвтгөж байгаа талаар дүгнэлт хийгээгүй.
3.4. Мөн “Д” ХХК-д оногдуулсан 2024 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 0043843 дугаартай шийтгэлийг хуудсыг хянахдаа “... онцгой албан татварын тэмдэггүй согтууруулах ундаа буюу виски худалдсан, эсхүл борлуулсан зөрчил үйлдсэнийг шүүх үгүйсгэхгүй” гэж дурдаж эрх бүхий албан тушаалтны тогтоосон зөрчил үйлдэгдсэн эсэхэд дүгнэлт өгөөгүй нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.3.7-д “шүүх нэхэмжлэлийн болон гуравдагч этгээдийн бие даасан шаардлага, түүний зарим хэсэгт нь дүгнэлт өгөөгүй, эсхүл шийдвэрлэлгүй орхигдуулсан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн бол” гэж заасан үндэслэлд хамаарч байна.
4. Түүнчлэн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухайх уулийн 60 дугаар зүйлийн 60.1-д “Аль нэг захиргааны хэргийн шүүхийн хянан шийдвэрлэх ажиллагаанд тухайн маргаантай хэрэг байгаа, эсхүл нэг нэхэмжлэгчээс өөр өөр хариуцагчид гаргасан нэхэмжлэлтэй хэд хэдэн хэргийг шүүх нэг ажиллагаагаар нэгтгэн хэлэлцэж болно” гэж заасан.
4.1. Хуулийн дээрх заалтаас үзэхэд нэг маргааны үйл баримтад холбогдуулан нэгээс дээш хэрэг шүүхэд үүссэн байх бөгөөд тэдгээрийг шүүх нэг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаагаар шийдвэрлэх боломжтой, эсхүл нэг этгээдээс хэд хэдэн хариуцагчид холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг нэгтгэх байдлаар шийдвэрлэхээр байна.
4.2. Энэ тохиолдолд “Б” х, “Д” ХХК нарт холбогдох зөрчлийн хэрэг нь тусдаа, 2024 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 0043843, 0043844 гэсэн хоёр өөр шийтгэлийн хуудастай, гомдол гаргагч нарын маргаж байгаа үндэслэл, хэргийн нөхцөл байдал харилцан адилгүй өөр байхад хариуцагч нэг гэдэг агуулгаар хэргийг нэтгэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан нь хуулийн дээрх заалттай нийцэхгүй байна.
5. Хариуцагч нь давж заалдах гомдолдоо “1. Хуулийн этгээдэд хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй эсэх, хууль ёсны төлөөлөгч хэн болохыг тогтоох зэргийг зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаагаар тогтоох шаардлагатай, энэ ажиллагааг захиргааны хэргийн шүүх гүйцэтгэх боломжгүй тул “Б” хнд холбогдох шийдвэрт өөрчлөлт оруулж, дахин шинэ акт гаргах хүртэл хугацаагаар маргаан бүхий актыг түдгэлзүүлж өгнө үү, 2. Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг эргэлзээгүй талаас нь үнэлээгүй ба хэсгийн төлөөлөгч Т.Пүрэвбаярын холбогдогчоор Б.Баттогтох, гэрчээр Ц.Чулуунцэцэгийг асуусан мэдүүлгийг нотлох баримтаар үнэлэхгүй гэж дүгнэсэн нь шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх зарчимд нийцээгүй тул “Д” ХХК-д холбогдох шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.
5.1. Анхан шатны шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчиж, хуульд заагаагүй үндэслэлээр хоёр тусдаа зөрчлийг нэг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаагаар нэгтгэн шийдвэрлэсэн байх тул давж заалдах шатны шүүхээс шүүхийн шийдвэр, хариуцагчийн давж заалдах гомдолд дүгнэлт хийж шийдвэрлэх боломжгүй байна.
Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.4, 121.3.3, 121.3.7-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 112/ШШ2024/0018 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхиж, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаасугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д тус тус заасныг баримтлан хариуцагч нь давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш тав хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ Н.ХОНИНХҮҮ
ШҮҮГЧ С.МӨНХЖАРГАЛ
еРӨНХИЙ ШҮҮГЧ Д.БААТАРХҮҮ