Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 10 сарын 28 өдөр

Дугаар 126

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Идэр даргалж,

Нарийн бичгийн дарга Д.Чинзориг,

Улсын яллагч Б.Хурц,

Шүүгдэгч М.Галмандах, түүний өмгөөлөгч Г.Батцэцэг нарыг оролцуулан, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ламаахан овогт Мэндбаярын Галмандах холбогдох эрүүгийн 201601000126 дугаартай хэргийг 2016 оны 10 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Ламаахан овогт Мэндбаярын Галмандах, Монгол улсын иргэн, 1997 оны 07 дугаар сарын 15-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 19 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Хүмүүнлэгийн Ухааны Их Сургуулийн 2 дугаар курст суралцаж байгаад хүсэлтээрээ гарсан, ам бүл 4, авга эгч, 2 дүүгийн хамт амьдардаг, Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороо 6 дугаар байрны 3 тоотод оршин суух бүртгэлтэй, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгүүлж байгаагүй,  /РД: УК97071511/;

Шүүгдэгч М.Галмандах нь 2016 оны 06 дугаар сарын 20-ны өдөр Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрээс 1971 оны 02 дугаар сарын 21-ний өдөр батлагдсан “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” Нэгдсэн үндэсний байгууллагын конвенцийн 2 дугаар жагсаалтад багтсан дельта 9 тетрагидроканнабинолын агууламж бүхий уутны хамт 2,3 грамм ногоон өнгийн ургамал мэт сэтгэцэд нөлөөлөх бодисыг борлуулах зорилгогүйгээр хууль бусаар түүж бэлтгэн өөрийн оршин суух Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороо 73 дугаар хотхоны 6 дугаар байрны 3 тоот гэрт 2016 оны 06 дугаар сарын 23-ны өдрийг хүртэл хадгалсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судлуулсан болон хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч М.Галмандах мэдүүлэхдээ: “...Зүйлчлэлийг хүлээн зөвшөөрч байна. Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн тул нэмж ярих зүйлгүй. Саваагүй зангаас болж энэ хэрэгт холбогдсондоо их гэмшиж байна. Намайг хорих ялаас өөр төрлийн ял шийтгэлээр шийтгэж өгнө үү.” гэв.

Эд зүйлд үзлэг хийж хураан авсан тэмдэглэл /1 дүгээр хавтас-9/,

М.Галмандах, Н.Мөнх-Эрдэнэ, О.Дөлгөөн, Н.Анхбаяр, Б.Хангал, М.Пүрэвдаваа нарын шээсэнд мансууруулах бодис илрүүлэх тест ашигласан тэмдэглэл, мөн тэдгээрийн биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 дүгээр хавтас-16-77/,

2016 оны 06 дугаар сарын 10-ны өдөр Харьцуулах шинжилгээнд хэв хэлбэр авсан тэмдэглэл /1 дүгээр хавтас-78-81/,

2016 оны 08 дугаар сарын 09-ний өдөр мэдүүлгийг газар дээр нь шалгасан тухай тэмдэглэл /1 дүгээр хавтас-209-213/,

Эд мөрийн баримтаар тооцож хэрэгт хавсаргах тогтоол /2 дүгээр хавтас-219-220/,

Шинжээч А.Батбаяр мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: “...Хүний шээсэнд мансууруулах сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн тохиолдолд хэдэн цаг хадгалах ёстой гэх албан ёсны тоо байхгүй, тухайн хүний идэж уусан зүйл, унтаж, амарч байгаа, бие организмын онцлог, биеийн эсэргүүцэл зэргээс шалтгаалан харилцан адилгүй байх бүрэн боломжтой... Бага хэмжээгээр хэрэглэсэн үед мансууруулах сэтгэцэд нөлөөт бодис цусанд бага хэмжээгээр нэмэгдэх боловч шээсээр илрэх хэмжээнд хүрэхгүй, эсвэл хүний биеэс хурдан хугацаанд гарч хоргүйжих тохиолдол байдаг ...” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хавтас-229-231/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Тусгай шинжилгээний хэлтсийн химийн лабораторийн эрхлэгч, цагдаагийн дэд хурандаа Б.Ламчингийн 2016 оны 07 дугаар сарын 06-ны 5734 дугаартай дүгнэлт “...Шинжилгээнд ирүүлсэн “№1 Эрүүгийн хэргийн эд мөрийн баримт ЭЦГ-ын 5-р хэлтэс” гэж хаягласан ногоон өнгийн ургамал мэт зүйл нь гялгар уутын хамт 1,2974 гр байсан ба шинжилгээнд тэнцэнэ...Шинжилгээнд ирүүлсэн гялгар ууттай ногоон өнгийн ургамал мэт зүйлд дельта 9 тетрагидроканнабинол илэрсэн...Дельта 9 тетрагидроканнабинол нь 1971 оны НҮБ-ийн сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенцийн жагсаалтанд багтдаг болно." /1 дүгээр хавтас 236-237/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Тусгай шинжилгээний хэлтсийн 5745, 5742, 5743, 5741, 5746, 5744 дугаартай дүгнэлтүүд, /2 дугаар хавтас 3-36/,

Шүүх сэтгэц эмгэг судлалын 688, 680, 655, 656, 654, 653 дугаартай дүгнэлтүүд. /2 дугаар хавтас 81-102 /,

М.Галмандахын сэжигтэн яллагдагчаар өгсөн “...цахим сайтуудаас өвсний талаарх мэдээллүүдийг уншиж байсан... мөн \ллл/\л/.доод1е.тп сайтаас \л/еес! /монголоор өвс/ гэж бичиж хайлт хийхэд өвсний талаарх мэдээллүүд гарч ирсэн. Тэдгээр мэдээллүүдийг уншиж байхад өвс нь манай оронд ургадаг болохыг

 

мэдсэн... 2016 оны 06 дугаар сарын 20-ны өдөр Натур худалдааны төвийн ойролцоо найз охин Маргад-Эрдэнэтэй уулзчихаад харих гээд ШУТИС-ийн Барилгын сургуулийн оюутны дотуур байрны урдуур явж байхад хашааны ёроолоор ургасан ургамлын дунд 1 ширхэг Каннабис гэх ургамалтай төстэй ургамал ургачихсан байхаар нь түүж авсан. Тухайн үед мөн эсэхийг мэдээгүй, тэндээс шууд хариад интернетээс өвсний зургийг татаж аваад харьцуулж үзэхэд мөн байсан. Тэгээд тэр өвсийг цонхны тавцан дээр хатааж, нунтаглаад гялгар уутанд хийсэн... 2016 оны 06 дугаар сарын 23-ны өдөр найз Б.Хангалын төрсөн өдөр байсан ба тэмдэглэхээр болж, манай байрны гадаа 20 цагт уулзахаар болсон. Намайг гэртээ байхад О.Дөлгөөн, Н.Мөнх-Эрдэнэ, М.Пүрэвдаваа 3 байрны гадаа ирчихлээ гэж ярихаар нь би гарахдаа гялгар ууттай өвсөө өмднийхээ халаасанд хийгээд гарсан... эргүүлийн цагдаа нар ирээд бид нарыг Сүхбаатар дүүрэг дэх Цагдаагийн нэгдүгээр хэлтэс рүү авч явсан. Тэнд очоод бид нарыг эрүүлжүүлэхэд хийнэ гээд нэг цагдаа нь миний биед үзлэг хийх үед өмдний халааснаас нөгөө гялгар ууттай өвсийг гаргаж ирээд энэ юу юм гэж асуухаар нь би өвс гэж хэлсэн” гэх мэдүүлэг /2 дугаар хавтас 137-140/

Шүүгдэгч М.Галмандахын иргэний үнэмлэхний лавлагаа, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны засаг даргын тодорхойлолт, хувийн байдлыг тодорхойлох бусад баримтууд /3 дугаар хавтас-4-9/ зэрэг болно.

Шүүгдэгч М.Галмандах нь 2016 оны 06 дугаар сарын 20-ны өдөр Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрээс 1971 оны 02 дугаар сарын 21-ний өдөр батлагдсан “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” Нэгдсэн үндэсний байгууллагын конвенцийн 2 дугаар жагсаалтад багтсан дельта 9 тетрагидроканнабинолын агууламж бүхий уутны хамт 2,3 грамм ногоон өнгийн ургамал мэт сэтгэцэд нөлөөлөх бодисыг борлуулах зорилгогүйгээр хууль бусаар түүж бэлтгэн өөрийн оршин суух Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороо 73 дугаар хотхоны 6 дугаар байрны 3 тоот гэрт 2016 оны 06 дугаар сарын 23-ны өдрийг хүртэл хадгалсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч М.Галмандахын хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, эд зүйлд үзлэг хийж хураан авсан тэмдэглэл /1 дүгээр хавтас-9/, М.Галмандахын шээсэнд мансууруулах бодис илрүүлэх тест ашигласан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 дүгээр хавтас-16-77/, эд мөрийн баримтаар тооцож хэрэгт хавсаргах тогтоол /2 дүгээр хавтас-219-220/, шинжээч эмч А.Батбаярын мэдүүлэг /1 дүгээр хавтас-229-231/, 2016 оны 07 дугаар сарын 06-ны 5734 дугаартай дүгнэлт “...ногоон өнгийн ургамал мэт зүйл нь гялгар уутын хамт 1,2974 гр байсан ба шинжилгээнд тэнцэнэ. ...Шинжилгээнд ирүүлсэн гялгар ууттай ногоон өнгийн ургамал мэт зүйлд дельта 9 тетрагидроканнабинол илэрсэн...Дельта 9 тетрагидроканнабинол нь 1971 оны НҮБ-ийн сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенцийн жагсаалтанд багтдаг болно." /1 дүгээр хавтас 236-237/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Тусгай шинжилгээний хэлтсийн 5745, 5742, 5743, 5741, 5746, 5744 дугаартай дүгнэлтүүд, /2 дугаар хавтас 3-36/, М.Галмандахын сэжигтэн, яллагдагчаар өгсөн “...цахим сайтуудаас өвсний талаарх мэдээллүүдийг уншиж байсан... мөн \ллл/\л/.доод1е.тп сайтаас \л/еес! /монголоор өвс/ гэж бичиж хайлт хийхэд өвсний талаарх мэдээллүүд гарч ирсэн. Тэдгээр мэдээллүүдийг уншиж байхад өвс нь

манай оронд ургадаг болохыг мэдсэн... 2016 оны 06 дугаар сарын 20-ны өдөр Натур худалдааны төвийн ойролцоо найз охин Маргад-Эрдэнэтэй уулзчихаад харих гээд ШУТИС-ийн Барилгын сургуулийн оюутны дотуур байрны урдуур явж байхад хашааны ёроолоор ургасан ургамлын дунд 1 ширхэг Каннабис гэх ургамалтай төстэй ургамал ургачихсан байхаар нь түүж авсан. Тухайн үед мөн эсэхийг мэдээгүй, тэндээс шууд хариад интернетээс өвсний зургийг татаж аваад харьцуулж үзэхэд мөн байсан. Тэгээд тэр өвсийг цонхны тавцан дээр хатааж, нунтаглаад гялгар уутанд хийсэн... 2016 оны 06 дугаар сарын 23-ны өдөр найз Б.Хангалын төрсөн өдөр байсан ба тэмдэглэхээр болж, манай байрны гадаа 20 цагт уулзахаар болсон. Намайг гэртээ байхад О.Дөлгөөн, Н.Мөнх-Эрдэнэ, М.Пүрэвдаваа 3 байрны гадаа ирчихлээ гэж ярихаар нь би гарахдаа гялгар ууттай өвсөө өмднийхээ халаасанд хийгээд гарсан... эргүүлийн цагдаа нар ирээд бид нарыг Сүхбаатар дүүрэг дэх Цагдаагийн нэгдүгээр хэлтэс рүү авч явсан. Тэнд очоод бид нарыг эрүүлжүүлэхэд хийнэ гээд нэг цагдаа нь миний биед үзлэг хийх үед өмдний халааснаас нөгөө гялгар ууттай өвсийг гаргаж ирээд энэ юу юм гэж асуухаар нь би өвс гэж хэлсэн” гэх мэдүүлэг /2 дугаар хавтас 137-140/ зэрэг шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Эдгээр нотлох баримт нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үнэлэв.

М.Галмандахад  Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүхээс түүнийг гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.

Шүүгдэгч М.Галмандахыг ял шийтгэхдээ анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа зэргийг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлийн 55.1.1, 55.1.9 дэх хэсгүүдэд зааснаар түүнд оногдуулах ял шийтгэлийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд авч үзэв.

Шүүгдэгч М.Галмандах нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болно.

 

Түүнчлэн хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн уутны хамт 2.3 грамм ургамал мэт зүйлийг устгах нь зүйтэй байна.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286, 290, 294, 297, 298 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Ламаахан овогт Мэндбаярын Галмандахыг мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодисыг борлуулах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэн, хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.1 дэх хэсэгт зааснаар М.Галмандахыг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар М.Галмандахад оногдуулсан 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.

4. Хэрэгт битүүмжлэгдэн ирсэн зүйлгүй, М.Галмандах нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

5. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1, 88.1.3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн уутны хамт 2.3 грамм ургамал мэт зүйлийг устгахыг Эд мөрийн баримт устгалын комисст даалгасугай.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт зааснаар М.Галмандахад оногдуулсан 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялыг тэнсэж, хянан харгалзах хугацааг 2 /хоёр/ жилийн хугацаагаар тогтоож, түүний засрал хүмүүжилд хяналт тавьж ажиллахыг Сүхбаатар дүүргийн Цагдаагийн  1 дүгээр хэлтэст даалгасугай.

7. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол М.Галмандахад урьд авсан бусдын батлан даалтад байлгах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл ялтан, ялтны өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд  давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

9. Давж заалдах гомдол гаргаж, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол М.Галмандахад авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Х.ИДЭР