Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 09 сарын 03 өдөр

Дугаар 01956

 

 

 

 

 

 

 

 

 

 

2018 оны 09 сарын 03 өдөр                   Дугаар 183/ШШ2018/01956                             Улаанбаатар хот

 

 

                          

                           МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

           

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Энхцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: А /РД: /-ийн  нэхэмжлэлтэй, 

Хариуцагч: Л /РД:/ -д холбогдох,

           зээлийн гэрээний үүрэгт 3,000,000 төгрөг гаргуулахыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч А.А, гэрч Б.Байган, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Туул нар оролцов.

                                                                                                         ТОДОРХОЙЛОХ нь:  

 

            Нэхэмжлэгч А.А шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: “Миний эхнэр цэцэрлэгийн багшид бүртгүүлэх гэсэн чинь дипломны голч дүн нь 3-аас дээш хүнийг бүртгэнэ, 3-аас доош хүнийг бүртгэхгүй гэсэн. Тэгээд Б.Байган болон Ж.Лг таньдаг нэг ах байсан. Ж.Л ирээд “ахдаа чи 3,000,000 төгрөг түр зээлж байгаач би удахгүй буцааж өгнө, би угаасаа Монгол Улсын Боловсролын их сургуульд багшилдаг таньдаг хүндээ хэлж байгаад эхнэрийг чинь бүртгэлд оруулж өгье” гэсэн. Тэгээд би 3,000,000 төгрөгийг бэлнээр өгсөн. Ж.Лг Б.Байган гэх хүн дагуулж ирсэн. Дараа нь сургуульд бүртгүүлж өгөөгүй. Би зээлсэн мөнгөө авъя гэхэд өгнө өгнө гэж баахан тайлбар хэлдэг. Өгдөггүй учраас шүүхэд хандсан. Миний 3,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү. Ирээд уулзахдаа надад мөнгө өгнө гэсэн бичиг гараар бичиж өгсөн “гэв.

 

Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

  ҮНДЭСЛЭХ нь:

 

            Шүүх А.Аийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.

           Нэхэмжлэгч зээлийн гэрээний үүрэгт 3,000,000 төгрөгийг нэхэмжилсэн бөгөөд хариуцагч тал нэхэмжлэлийн шаардлагын хүлээн зөвшөөрсөн эсхүл зөвшөөрөөгүй талаар ямар нэгэн тайлбар шүүхэд ирүүлээгүй болно.

Хэргийн баримтаас үзэхэд талуудын хооронд бичгээр гэрээ байгуулагдаагүй боловч нэхэмжлэгчийн тайлбар, Б.Лгийн 2018.04.02-ны өдрийн баталгаа, гэрч Б.Байганы мэдүүлэг зэргээс үзэхэд талуудын хооронд зээлийн гэрээний эрх зүйн харилцаа үүссэн, хариуцагч тал 2015 онд 3,000,000 төгрөг зээлж авсанаа зөвшөөрсөн байна.

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт зааснаар зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө... шилжүүлэх үүрэгтэй, зээлдэгч нь шилжүүлэн авсан хэмжээний мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ, 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт  “...мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгсөнөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно” гэж тус тус заажээ.

   Хариуцагч мөнгийг хүлээн авсан тул буцаан төлөх үүрэгтэй бөгөөд Б.Лгийн 2018.04.02-ны өдрийн баталгаанд “...энэхүү мөнгийг 4 сарын дотор буцаан олгохоор харилцан зөвшилцөв. Олгож чадахгүй бол хариуцлага хүлээнэ” гэжээ.

Хариуцагч Б.Л нэхэмжлэлийн хувийг 2018.08.12-нд гардан авсан бөгөөд хариу тайлбар ирүүлээгүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2 дахь хэсэгт зааснаар шаардлагыг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүргээ биелүүлээгүй болно.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдааны товыг мэдсэн атлаа ирээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.3-т “хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан боловч энэ хуулийн 72.2-т заасан үүргээ биелүүлээгүй, түүнчлэн энэ хуулийн 77 дугаар зүйлд заасан журмын дагуу шүүхэд ирж тайлбар өгөөгүй бол нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож энэ хуулийн 100.3-т зааснаар түүний эзгүйд хэргийг шийдвэрлэнэ” гэж зааснаар шийдвэрлэлээ.

Нэхэмжлэлийн шаардлагыг хангасан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас 62,950 төгрөгийг гаргуулж А.Ат олгож, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 62,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээхээр шийдэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

                                                                                                                     ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт зааснаар Б.Лгээс 3,000,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч А.Ат олгосугай. 

 

            2 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт  зааснаар Б.Лгээс 62,950 төгрөгийг гаргуулж А.Ат олгож, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 62,950 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

 

            3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба зохигчид шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж залдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

                            

 

ДАРГАЛАГЧ                                    Д.ЭНХЦЭЦЭГ