Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 06 сарын 10 өдөр

Дугаар 128/ШШ2021/0417

 

2021 оны 06 сарын 10 өдөр

Дугаар 128/ШШ2021/0417

Улаанбаатар хот

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ц.Мөнхзул даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 2 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч:  А ХХК,

Хариуцагч: АМГТГ,

Хариуцагч: ажлын хэсэг,

Гуравдагч этгээд: Д.М

Гуравдагч этгээд: Х банк

Нэхэмжлэлийн шаардлага: Байгаль орчин, аялал жуулчлалын яамны ажлын хэсгийн 2020 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 2020/03 дугаартай Ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг цуцлуулах тухай дүгнэлт болон Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2020 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 62 дугаар шийдвэрийг тус тус хүчингүй болгуулах шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Б, хариуцагч Байгаль орчин, аялал жуулчлалын яамны итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М, гуравдагч этгээд Д.Мын итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Л, түүний өмгөөлөгч Ж.Ч, гуравдагч этгээд Х ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.А, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Энхжаргал нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч А ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Баас шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: ... Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2020 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 62 дугаар шийдвэр нь А ХХК-ийн эрх, хууль ёсны эрх ашиг сонирхлыг зөрчсөн, хууль бус болох нь дараах үндэслэлээр тогтоогдож байна. Үүнд:

Нэхэмжлэгчийн тусгай зөвшөөрөл эзэмших эрх, хууль ёсны ашиг сонирхлыг ноцтой зөрчсөн тухайд:

... Маргаан бүхий акт нь сөрөг нөлөөлөл бүхий захиргааны актад хамаарах бөгөөд нэхэмжлэгчийн эзэмшлийн тусгай зөвшөөрлийг цуцалснаар Ашигт малтмалын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1 дэх хэсэгт заасан нэхэмжлэгчийн эрхүүдийг шууд ноцтой зөрчиж байгаагаас гадна тус тусгай зөвшөөрлөөс салгах боломжгүйгээр нэхэмжлэгчид үүссэн хууль ёсны ашиг сонирхлыг ноцтой зөрчигдөхөд хүргэлээ. Тодруулбал, нэхэмжлэгч нь тусгай зөвшөөрлийг хууль ёсоор эзэмших хугацаандаа холбогдох хуулиар тогтоосон бүхий л баримт бичиг, зөвшөөрлийг журмын дагуу эрх бүхий байгууллагуудаас гаргуулан ажиллаж байсан бөгөөд уг тусгай зөвшөөрөлтэй шууд холбоотойгоор гарсан их хэмжээний зардал нь нэхэмжлэгчийн хууль ёсны ашиг сонирхол болно. Гэтэл хариуцагч захиргааны байгууллагаас бодит нөхцөл байдал, баримт мэдээллүүдийг үл хайхран шийдвэр гаргах ажиллагааны журам, холбогдох хууль тогтоомжуудыг үл хайхран шийдвэр гаргах ажиллагааны журам, холбогдох хууль тогтоомжуудыг зөрчин маргаан бүхий актыг гаргаснаар нэхэмжлэгч ийн эрх, хууль ёсны ашиг сонирхол ноцтой зөрчигдлөө.

Тусгай зөвшөөрлийг цуцлах хуульд заасан үндэслэл бүрдээгүй тухайд:

Маргаан бүхий актаар нэхэмжлэгчийн эзэмшдэг тусгай зөвшөөрлийг цуцлахдаа Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсгийн 56.1.5-д тусгай зөвшөөрөл эзэмшигч байгаль орчинд хортой нөлөөлж байгаа, эсхүл нөхөн сэргээх, байгаль орчны менежментийн төлөвлөгөөнд заасан үүргээ биелүүлээгүй талаар нутгийн захиргааны байгууллагын саналыг харгалзан байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага дүгнэлт гаргасан гэж заасны үндэслэжээ.

Уг заалтаас харвал тусгай зөвшөөрөл эзэмшигч нь нэгдүгээрт одоо цаг дээр явуулж буй үйл ажиллагаагаараа байгаль орчинд хортойгоор нөлөөлж байгаа, хоёрдугаарт нөхөн сэргээх, байгаль орчны менежментийн төлөвлөгөөнд заасан үүргээ биелүүлээгүй буюу үйл ажиллагаа явуулсны дараа үүргээ биелүүлээгүй байх гэсэн хоёр тохиолдлын талаар байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын дүгнэлтийг үндэслэж төрийн захиргааны байгууллага тусгай зөвшөөрлийг цуцлах эрхтэй байна. Гэтэл нэхэмжлэгч нь тусгай зөвшөөрлийг эзэмшсэн үеэс бодит байдалд тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбайд байгаль орчинд сөргөөр нөлөөлөх үйл ажиллагаа явуулах нь байтугай газрын хэвлийг огт хөндөөгүй хэвээр байна.

Иймээс байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас тусгай зөвшөөрөл эзэмшигч байгаль орчинд хортой нөлөөлж байгаа, эсхүл нөхөн сэргээх, байгаль орчны менежментийн төлөвлөгөөнд заасан үүргээ биелүүлээгүй тухай дүгнэлт гаргах бодит боломжгүй.

Ийнхүү дээр дурдсан дүгнэлт байх боломжгүй тул Байгаль орчин, аялал жуулчлалын яамны ажлын хэсгээс гаргасан 2020 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 2020/03 тоот дүгнэлтээ МB-0******* тоот тусгай зөвшөөрлийн талбайд үйл ажиллагаа явуулбал байгаль орчинд хортой нөлөөлөх эрсдэлтэй гэж гаргасан байна.

Өөрөөр хэлбэл, гагцхүү бодитоор байгаль орчинд хортойгоор нөлөөлж байгаа, эсхүл байгаль орчны нөхөн сэргээлт хийх үүргээ биелүүлээгүй тухай дүгнэлтийг л үндэслэж төрийн захиргааны байгууллага тусгай зөвшөөрлийг цуцлах боломжтой байна. Гэтэл байгаль орчинд хортой нөлөөлөх эрсдэлтэй гэж ирээдүй цаг дээр төлөвлөж гарсан буюу зайлшгүй хуулиар шаардсан урьдчилсан нөхцөлийг хангаагүй хууль бус агуулгатай дүгнэлтийг үндэслэж маргааны бүхий актыг гаргасан.

Энэ нь Ашигт малтмалын тухай хуулийн 56.1, 56.1.5-д заасныг тус тус ноцтой зөрчөөд зогсохгүй Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1-д заасан хуульд үндэслэх мөн хуулийн 4.2.5-д заасан захиргааны үйл ажиллагаа зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх захиргааны байгууллагын үйл ажиллагаандаа баримтлах зарчмуудыг шууд зөрчсөн хууль бус захиргааны акт юм.

Нөгөөтэйгүүр, Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн дарга нь төрийн албан хаагч болохын хувьд Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.6 дахь хэсэгт зааснаар ...албан тушаалтны зөвхөн хуульд нийцсэн шийдвэрийг биелүүлэх үүрэгтэй бөгөөд хуульд заасан шаардлагыг илтэд хангаагүй дүгнэлтийг үндэслэн гаргасан шийдвэрийг ямар ч үндэслэлээр зөвтгөх боломжгүй юм.

Нэхэмжлэгч нь тусгай зөвшөөрөл эзэмших хугацаандаа байгаль орчны хамгаалах талаар хуулиар хүлээсэн үүргээ биелүүлсээр ирсэн. Тухайлбал, Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүр, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглалтыг хориглох тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3 дахь хэсэг, Засгийн газрын 201 оны 194, 2015 оны 289 дүгээр тогтоолоор тус тус батлагдсан усны сан бүхий газрын энгийн хамгаалалтын бүстэй давхцалтай хэсэг болон архелогийн дурсгал илэрсэн 106.65 гектар талбайг буцаан өгч хуулиар хүлээсэн үүргээ бүрэн биелүүлсэн.

Мөн Ашигт малтмалын тухай, Байгаль орчныг хамгаалах тухай зэрэг хууль тогтоомжоор хүлээсэн үүргийн дагуу ордын ТЭЗҮ, Байгаль орчныг хамгаалах төлөвлөгөө, Уулын ажлын төлөвлөгөө, Байгаль орчны ерөнхий болон нарийвчилсан үнэлгээ, зэрэг холбогдох бүхий баримт бичиг, зөвшөөрлийг журмын дагуу эрх бүхий байгууллагуудаас гаргуулан ажиллаж байна.

Маргаан бүхий актыг гаргахдаа хариуцагч нь шийдвэр гаргах ажиллагааны журам зөрчсөн тухайд:

Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56. 2 дахь хэсэгт төрийн захиргааны байгууллага тусгай зөвшөөрлийг цуцлах үндэслэл тогтоогдсоноос хойш ажлын 10 өдөрт түүнд тусгай зөвшөөрлийг цуцлах болсон үндэслэлийг тодорхой заана Тус хуулийн 56.4 дэх хэсэгт Төрийн захиргааны байгууллага энэ хуулийн 56.3 т заасан баримт бичгийг хянаж үндэслэлтэй бол тусгай зөвшөөрлийг цуцлах тухай мэдэгдлийг хүчингүй болгох ба үндэслэлгүй болсон бол тусгай зөвшөөрлийг цуцлах тухай мэдэгдлийг хүчингүй болгох ба үндэслэлгүй бол тусгай зөвшөөрлийг цуцалж эдгээр шийдвэрийг эзэмшигчид нь мэдэгдэнэ гэж Ашигт малтмал, газрын тосны газрын тусгай зөвшөөрөл цуцлах тухай шийдвэр гаргах ажиллагааны журмыг туйлын тодорхой хуульчилжээ. Гэтэл тусгай зөвшөөрөл цуцлах тухай шийдвэрээ гаргасны дараа бидэнд мэдэгдсэн нь шийдвэрийг Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт заасан сөрөг нөлөөлөл бүхий хууль бус захиргааны акт болохыг харуулж байна. Үүнээс гадна хуулиар зохицуулагддаг нийгмийн аливаа харилцаанд тухайн харилцааг илүү нарийвчилсан зохицуулсан хуулийг хэрэглэх нь хууль хэрэглээний үндсэн зарчим бий. Ийм байтал шийдвэр гаргах ажиллагааг хуулийн дагуу явуулаагүй эс үйлдлээ Захиргааны ерөнхий хуулийн 28 дугаар зүйлийг ишилсэн нь үндэслэлгүй бөгөөд хэрэв уг зохицуулалтыг хэрэглэсэн бол нийтийн ашиг сонирхолд сөргөөр нөлөөлөх бодит байдал үүссэн гэдгийг нотлох шаардлага хууль ёсоор тавигддаг.

Дээр дурдсан бид олгогдсон талбайд байгаль орчинд сөргөөр нөлөөлөх үйл ажиллагаа явуулах нь байтугай газрын хэвлийг огт хөндөөгүй тул байгаль орчин эсхүл аливаа иргэн, хуулийн этгээд, иргэд нийтийн ашиг сонирхлыг хугацаа алдалгүй хамгаалах нөхцөл байдал бодитойгоор үүсээгүй юм. Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3 дахь хэсгийн 106.3.1-т заасны дагуу Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2020 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 62 дугаар шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Оаас шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Хариуцагчийн хувьд хэргийн нөхцөл байдал тогтоох журмыг шууд зөрчсөн. 2020 оны 03 дугаартай дүгнэлтийг хуульд нийцсэн талаар шалгаагүй. Тухайн дүгнэлт байгаль орчинд сөргөөр нөлөөлөх үндэслэлтэй буюу магадлалтай гэдэг ирээдүй цаг дээр тодорхойлсон зүйл байдаг.

... Үнэлгээ хийлгэхдээ танайх хуурамч баримт бүрдүүлж өгсөн гэж байна. Хариуцагчийн тайлбар нь хэрэгт ач холбогдолгүй байгаа. Нэхэмжлэлийн шаардлага бол Байгаль орчин, аялал жуулчлалын яамны ажлын хэсгийн гаргасан 2020 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 20/03 тоот дүгнэлтийг хүчингүй болгуулах, Ашигт малтмал, газрын тосны газрын кадастрын хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2020 оны 02 дугаар сарын 14-ны өдрийн 62 дугаартай шийдвэрийг хүчингүй болгуулах гэсэн хоёр шаардлага гаргаж байгаа. Бидний зүгээс дүгнэлт нь хуульд заасан үндэслэлийг хангаагүй гэж үзэж байна. Байгаль орчин хортой нөлөөлж байгаа үндэслэл болон нөхөн сэргээх байгаль орчны менежментийн заасан үүргийн биелүүлээгүй гэж үзэж байгаа. Хэрвээ энэ хоёр заалт байгаа бол Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.5-д зааснаар цуцлах нөхцөлтэй гэж үзнэ. Мөн Баянхонгор аймгийн прокурорын тогтоолыг дурдаж байна. Эрүүгийн хэргийн шинжтэй үйлдэл биш гэж үзээд хэргийг хаасан. Хуурамч бичиг баримтын тухайд гэмт хэрэг юм. Шүүхийн шийдвэр гарсан тохиолдолд гэмт хэрэгтэн гэж тооцох нь Эрүүгийн хуулийн тодорхой заасан. Улмаар эрүүгийн хэрэг биш гэж үзэж прокурор хэргийг хаасан. Шүүхийн шийдвэр гараагүй байхад хуурамч нотлох баримт үйлдсэн гэж үзэх үндэслэл байхгүй. Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.5-д заасан үндэслэлээр тусгай зөвшөөрөл цуцлах үндэслэлд огт хамааралгүй байна. Хуурамч нотлох баримт бүрдүүлсэн гэж үзэж байгаа бол хуульд зааснаар хянан магадлагаа хийх заалттай байгаа. Улмаар үнэн зөв болсон талаар хянах ёстой. Буруу алдаатай байгаа бол үнэлгээтэй ярихаас биш ашигт малтмалын тусгай зөвшөөрөлтэй огт хамаагүй юм.

Манай компани тусгай зөвшөөрлийг анх шинээр авч байгаа асуудал биш. Өмнө нь өөр компанид байсан тусгай зөвшөөрлийг хуульд заасны дагуу шилжүүлж авсан. ...Гуравдагч этгээдийн хувьд шүүхээр хамгаалуулах эрх ашиг дууссан... гэв.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч Д.Б шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: ...Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас байгуулагдсан ажлын хэсэг 2020 оны 02 сарын 13-ны өдрийн дүгнэлтийг гаргахдаа нэхэмжлэгч компанийн хууль ёсны эрх ашиг сонирхлыг зөрчсөн. Мөн хууль бус шийдвэр байсан гэж үзэж шийдвэрийг эс зөвшөөрч шүүхэд нэхэмжлэл гаргасан.

... Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийн хувьд нэхэмжлэгчийн тусгай зөвшөөрөл эзэмших, ашиглах эрх хууль ёсны ашиг сонирхол түүнтэй холбоотой эрхийг зөрчсөн гэж үзэж байгаа. Захиргааны хэргийн шүүх хуулийн дагуу иргэн хуулийн этгээдийн зөрчигдсөн эрх хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, сэргээх үндсэн чиг үүрэгтэй. Маргаан бүхий акт нэхэмжлэгчийн эрхийг дуусгавар болгох үр дагавар үүсгэсэн сөрөг нөлөөлөл бүхий захиргааны акт гэдэг утгаар нэхэмжлэгчийн хууль ёсны ашиг сонирхлыг шууд зөрчиж байгаа. Ашигт малтмалын тухай хуулийн 27.1-д заасан заалтуудыг шууд зөрчиж гарсан учраас мөн үүн дээр нэмэгдээд тусгай зөвшөөрөл эзэмшигчээс салгах боломжгүй эдийн болон эдийн бус хууль ёсны ашиг сонирхол шууд зөрчсөн учраас актын хувьд нэхэмжлэгчийн зүгээс маргах нэгдүгээр үндэслэл болсон.

Захиргааны байгууллагын зүгээс тус актыг гаргахдаа бодит нөхцөл байдал баримт мэдээллүүдийг харгалзан үзээгүй үл хайхарсан. Шууд хууль дүрэм илт зөрчсөн шийдвэр гаргаснаар нэхэмжлэгчийн эрх хууль ёсны ашиг сонирхлыг ноцтой зөрчсөн. Маргаан бүхий актыг гаргах хуульд заасан үндэслэл бүрдээгүй байсан.

... Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.5-д тусгай зөвшөөрөл эзэмшигч байгаль орчинд хортой нөлөөлж байгаа, эсхүл нөхөн сэргээх, байгаль орчны менежментийн төлөвлөгөөнд заасан үүргээ биелүүлээгүй талаар нутгийн захиргааны байгууллагын саналыг харгалзан байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага дүгнэлт гаргасан бол гэж заасан. Улмаар хуулинд дүгнэлт гарах ёстой талаар тодорхой заасан. Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.2.6-д байгаль орчинд хортой нөлөөлөх гэдэгт байгаль орчин, түүний баялгийг бохирдуулах, муутгах, гэмтээх, сүйтгэх, сөнөөж мөхөөх үйлдэл /эс үйлдэхүй/ хамаарна гэж заасан. Мөн хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.1-д байгаль орчныг хамгаалах, түүний баялгийг зохистой ашиглах, нөхөн сэргээх, байгаль орчны тэнцлийг хангах, байгаль орчинд учирч болох хохирлоос урьдчилан сэргийлэх, учирсан хохирлыг арилгуулах төрийн бодлого, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах гэж заасан.

... Ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч нэхэмжлэгч компанийн зүгээс байгаль орчинд хортой нөлөө явуулсан бус ашиглалтын үйл ажиллагаа явуулаагүй гэдэг нь баримтаар хангалттай нотлогдож байгаа. Хортой нөлөөлж байгаа гэдэг үндэслэлийн тухайд одоо цаг дээр үйл ажиллагаа явуулж байгаа талаар тодорхой хуульчилсан байхад дүгнэлт дээр тусгай зөвшөөрлийн дагуу үйл ажиллагаа явуулбал байгаль орчинд хортой нөлөөлөх эрсдэл гэдэг дээр Байгаль орчныг хамгаалах тухай хууль болон Ашигт малтмалын тухай хуульд огт заагдаагүй Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.5-д заасан урьдчилсан нөхцөл болохгүй гэдэг нь ойлгомжтой байдлаар энэ дүгнэлтийг гаргасан.

... энэ дүгнэлт нь шууд нэхэмжлэгчийн тусгай зөвшөөрөл эзэмших эрхийг нь дуусгавар болгох хууль зүйн ноцтой үр дагавар болохын хувьд хуульд заасан шаардлагыг бүрэн хангах ёстой. Тус агуулгад хамаарах асуудлын тухайд дүгнэлтийг яаж гаргах талаар хуульд зарчмуудыг тодорхой тусгасан. Гэтэл байгаль орчинд хортой нөлөөлсөн буюу нөхөн сэргээх үүргээ биелүүлээгүй гэдэг үндэслэлээр дүгнэлт гаргах урьдчилсан нөхцөл юу вэ? гэхээр практикаар мэргэжлийн байгууллага буюу Байгаль орчны уул уурхай асуудал эрхэлсэн байгууллага нь шаардлагын хүрээнд ямар хууль яаж зөрчигдсөн талаар дүгнэлт гаргах эрхийг байцаагчид олгогдсон байдаг.

Гэтэл хариуцагч нь төрийн хяналт шалгалтын хууль тогтоомж болон дүрэм журамд заасан заалтуудыг үл хайхарсан. Өөрөөр хэлбэл ямар нэгэн ажиллагаа огт хийгдээгүй. Товчхондоо агуулга үндэслэл нь тодорхой бус байдаг. Анхан шатны суурь судалгааг судлахгүйгээр үндсэндээ шууд утгаараа нэг өдрийн дотор гаргасан дүгнэлт байгаа. Улсын их хурлын гишүүн н.Э******* гэдэг хүнээс ирсэн бичиг болон түүний дараа уул уурхайн сайдаас ирсэн бичгийн нэг өдрийн дараагаар буюу шууд хүсэлт ирсний дагуу энэ шийдвэр гарсан байдаг. Бичиг баримтын болон ямар ч бодит судалгаа шинжилгээ хийгдээгүй байгаа.

Шүүхээс нэхэмжлэгч тусгай зөвшөөрлийг эзэмших хугацаандаа байгаль орчныг хамгаалах тухай хуулиар хүлээсэн үүргийг хэрэгжүүлж ирсэн болохыг анхаарч үзэх ёстой гэж бодож байна. Хавтаст хэрэгт нотлох баримтаар байгаа. Сумын байцаагчийн тодорхойлолт мөн адил авагдсан. Нөхөн сэргээх болон хөрс хөндөж ашиглалтын үйл ажиллагаа явуулаагүй гэж тухайн мэргэжлийн байгууллагаас тодорхойлж өгсөн. Хамгийн сүүлд өгсөн нотлох баримтаар Баянхонгор аймгийн Мэргэжлийн хяналтын газраас гаргаж өгсөн албан бичигт энэ талбай ашиглалтын үйл ажиллагаа явагдаагүй гэж тодорхой дурдсан байсан.

... аймгийн Мэргэжлийн хяналтын газраас ирүүлсэн дүгнэлт дээр холбогдох бичиг баримтыг бүгдийн бүрдүүлээд ажиллаж байсан талаар дүгнэлт дээр тодорхой дурдсан.

Тусгай зөвшөөрөл эзэмшихдээ холбоотойгоор их хэмжээний хөрөнгийн зардлын асуудал байгаа. Зардлын асуудал гэдэг бол нэхэмжлэгчийн дуусгавар болж байгаа эрхтэй шууд холбоотой ашиг сонирхол буюу эрх хууль ёсны ашиг сонирхолд шууд хамаарч хамгаалах ёстой эдийн ашиг сонирхол байгаа. Ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй холбоотойгоор зардлын нэгтгэлийг шүүхэд гаргаж өгсөн. Дүнгээр бол 2 тэрбум гаруй төгрөгийг зардал гаргасан байгаа нь санхүүгийн баримт бичгээр тогтоогддог. Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас 2017 онд ерөнхий болон нарийвчилсан үнэлгээнд шинжилгээ хийж Засгийн газрын 374 дүгээр тогтоолоор батлагдсан байгаль орчинд нөлөөллийн үнэлгээ хийх журмын 6.4.1, 6.5 дах заалтад заасны дагуу нарийвчилсан үнэлгээ батлаад төслийг хэрэгжүүлэх болон ашиглах нөхцөлийг бүрдүүлж байгаа байгууллага болох төрийн захиргааны төв байгууллага байдаг. Байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас олгож байгаа зөвшөөрөл буюу нарийвчилсан үнэлгээг баталсан үнэлгээ нь өнөөдөр хүчинтэй байж байгаа. Гэтэл үнэлгээний дагуу ашиглах урьдчилсан нөхцөлийг бүрдүүлээд үүнийг ашиглахад байгаль орчны ямар нэгэн хохирол учирах, байгаль орчинд сөргөөр нөлөөлөх үнэлгээ байхгүй талаар үнэлээд үнэлгээг баталж өгсөн мөртлөө өнөөдөр байгаль орчинд сөргөөр нөлөөлөх магадлалтай гэдэг агуулгаар дүгнэлт гаргаад уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага нь ашигт малтмалын газар луу явуулж байгаа нь хууль бус шийдвэр байгаа.

... Дараагийн шаардлагын тухайд Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын түр орлон гүйцэтгэгчийн 2020 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 62 дугаартай шийдвэрийг хүчингүй болгуулах гэж байгаа. Байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас гаргасан дүгнэлтийн дагуу цуцалсан акт байгаа.

...Өмнөх нэхэмжлэлийн шаардлагатай холбоотойгоор шууд ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигчийн үр дагаврыг дуусгавар болгосон. Дагалдах ашиг сонирхлууд шууд зөрчигдсөн. Шийдвэр гаргахдаа бодит нөхцөл байдал болоод өөрт нь шилжиж ирсэн мэдээллийг үл хайхран гаргасан шийдвэр юм. Тусгай зөвшөөрөл цуцлах буюу хуульд заасан үндэслэл бүрдээгүй гэж үзэж байгаа.

... Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.5-д заасан үндэслэлээр цуцлахын тулд 56.1.5-д заасан нөхцөл байдал буюу хууль зүйн нөхцөл байдал үүсэн талаар ашигт малтмалын газар өөрөө шалгаж тогтоогоод 56.1.5-д заасны дагуу гаргасан дүгнэлт мөн байна гэх юм бол тусгай зөвшөөрөл цуцлах шийдвэр гаргах ёстой. Дүгнэлт гэсэн акт болгоныг цуцалж болохгүй.

... Байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь тусгай зөвшөөрлийг цуцлах эрх байхгүй. Энэ талаар дүгнэлт гаргах боломжтой. Гаргасан дүгнэлтийг нь Ашигт малтмал, газрын тосны газар эцэслэн шийдвэрлэж байгаа. Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.5-д заасан хуулийн заалтуудыг харгалзаж үзээгүй буюу ашиглалтын үйл ажиллагаа эхлээгүй байсан. Ашиглаж эхэлсэн бол нөхөн сэргээх асуудал яригдах ёстой. Нөхөн сэргээгээгүй гэдэг үндэслэлийг заагаад дүгнэлт ирүүлсэн байхад түүнийг үндэслэж тусгаж шийдвэр гаргаж байгаа нь ашигт малтмалын газрын тухайд хууль бус шийдвэр байна.

Хортой нөлөө үзүүлж байсан бол хариуг өгөх бүрэн боломжтой байсан. Төрийн албан хаагчийн тухайд хуульд нийцсэн үүрэг биелүүлэх үүрэгтэй байдаг. Дээд шатны шийдвэрийг удирдлага болгож байгаа бол хууль ёсны эсэх талаар хянаж шалгах ёстой. Хууль бус байх юм бол биелүүлэх буюу дараагийн шатны акт гаргахгүй байх эрхийг Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргад эрх байгаа. Гэтэл хуульд заасан үндэслэлээр цуцлах шийдвэр гаргаж байгаа нь хууль бус юм. Нэхэмжлэгчийн хувьд усны сан бүхий газраас хасалт хийлгэсэн байгаа. Орон нутгийн байгууллагын оролцоог мөн адил хангаж ажиллаж байсан. 62 дугаартай актын хувьд захиргааны шийдвэр гаргах журмуудыг бүрэн зөрчсөн. Цуцлах шийдвэр гаргахдаа Ашигт малтмалын тухай хуулийн 56.2-т заасан ажиллагааг заавал явуулах ёстой. тусгай зөвшөөрлийг цуцлах үндэслэл тогтоогдсоноос хойш ажлын 10 өдөрт багтаан тусгай зөвшөөрөл эзэмшигчид энэ тухай мэдэгдэл өгөх бөгөөд түүнд тусгай зөвшөөрлийг цуцлах болсон үндэслэлийг тодорхой заана гэж заасан. Мөн хуулийн 56.4-д Төрийн захиргааны байгууллага энэ хуулийн 56.3-т заасан баримт бичгийг хянаж үндэслэлтэй бол тусгай зөвшөөрлийг цуцлах тухай мэдэгдлийг хүчингүй болгох ба үндэслэлгүй бол тусгай зөвшөөрлийг цуцалж эдгээр шийдвэрийг эзэмшигчид нь мэдэгдэнэ гэж заасан. Ашигт малтмалын газраас тусгай зөвшөөрөл эзэмшигчид энэ талаар мэдэгдэл хүргүүлээд хариу тайлбар аваад ирүүлсэн тусгай зөвшөөрлийг цуцалсан үндэслэл нь нотлогдож байгаа талаар мэдэж дүгнээд дараагийн шатанд 56.4-д заасны дагуу шийдвэрээ аль нэгийн гаргах ёстой. Энэ бол туйлын тодорхой журам.

...Шийдвэр гаргах ажиллагааг хуулийн дагуу явуулаагүй эс үйлдэхүйгээ ашигт малтмалын газар тайлбарлахдаа Захиргааны ерөнхий хуулийн 27-д заасан заалтыг иш татаад нийтийн ашиг сонирхолд сөргөөр нөлөөлсөн гэж хариу тайлбар өгч байгаа. Сөргөөр нөлөөлөх үйл ажиллагаа явагдаагүй гэж хангалттай нотлогдож байхад ямар байдлаар яаж нийтийн ашиг сонирхол зөрчигдөж байгаа мөн нийтийн ашиг сонирхол зөрчигдөх гэдэг асуудал Захиргааны ерөнхий хуульд заасан сонсох ажиллагаа хэрэгжүүлэхгүй байх үндэслэл болохоос биш тухайлсан зохицуулалттай хууль буюу Ашигт малтмалын тухай хуулийн 56.2-56.4-д заасан урьдчилан шийдвэр гаргах ажиллагааны журмуудыг хэрэгжүүлэхгүй байх няцаах үндэслэл огт болохгүй гэж үзэж байна.

...Хуурамч баримтын тухайд актын үндэслэлд огт дурдагдаагүй асуудал байгаа. Маргааны хувьд хамаарах асуудал биш юм. Прокурор эцэслэж гэмт хэрэг мөн эсэх асуудлыг шийддэг зүйл биш.

... Нэхэмжлэгчийн зүгээс шүүх хуралдааны явцад болсон үйл ажиллагааг дүгнэхэд маргааны агуулгыг сайн анзаарах ёстой байх. Агуулга нь нөлөөллийн үнэлгээний хэсэг гэдэг маргаан луу орох гээд байна. Гэтэл өнөөдөр энэ бол маргааны зүйлтэй огт холбоогүй асуудал юм. Нөлөөллийн үнэлгээ 1 дүгээр хавтаст хэргийн 168 дугаар талд хүчин төгөлдөр гарын үсэгтэй байна. Үнэлгээ хууль ёсны юу? гэдэг асуудал өнөөдөр эцэслэж шийдвэрлэж чадахгүй. Харин тусгай зөвшөөрлийг цуцлуулах дүгнэлт гэж гаргасан 2020 оны 03 дүгнэлт гаргасан талаар ярих ёстой байх. Үнэлгээний үндэслэл болох бичиг баримтыг ярьж байгаа нь нэхэмжлэгчийн зүгээс ямар ч үндэслэлгүй акт гаргасан учир өөрөөр хамгаалах боломжгүй байна... гэв.

 

Хариуцагч Байгаль орчны яамны итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М шүүхэд ирүүлсэн, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын Aжлын хэсэг байгуулах тухай 2019 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн А/425 дугаар тушаалаар тусгай зөвшөөрөлтэй холбоотой дүгнэлтийг цуцлах үүрэгт ажлын хэсэг гарсан. Энэ бол байнгын ажлын хэсэг байгаа. Нэхэмжлэгч компанийн тусгай зөвшөөрлийн дүгнэлт хийхдээ Байгаль орчны хамгаалах тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.2.6, 15 дугаар зүйлийн 15.1.1, Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.5-д заасны дагуу дүгнэлт гаргасан.

...Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.1-д байгаль орчныг хамгаалах, түүний баялгийг зохистой ашиглах, нөхөн сэргээх, байгаль орчны тэнцлийг хангах, байгаль орчинд учирч болох хохирлоос урьдчилан сэргийлэх, учирсан хохирлыг арилгуулах төрийн бодлого, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах гэж заасан. Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.5-д тусгай зөвшөөрөл эзэмшигч байгаль орчинд хортой нөлөөлж байгаа, эсхүл нөхөн сэргээх, байгаль орчны менежментийн төлөвлөгөөнд заасан үүргээ биелүүлээгүй талаар нутгийн захиргааны байгууллагын саналыг харгалзан байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага дүгнэлт гаргасан бол гэж заасан. Баянхонгор аймгийн Засаг дарга мөн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас саналууд ирсэн байгаа. Энэ талаар хэргийн материалд авагдсан байгаа. Баянхонгор аймгийн прокурорын газрын хууль цаазын зөвлөх н.А*******гийн 2020 оны 02 дугаар сарын 03-ны өдөр 5/317 тоот албан бичгээр байгаль орчинд нөлөөлөх эрсдэлтэй байх бөгөөд нэхэмжлэгч компанийн ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг цуцлах үндэслэлтэй байна гэж ажлын хэсэг үзсэн.

... Прокурорын газрын мэдэгдэл дээр нэхэмжлэгч компани нь 2017 оны 8 дугаар сарын 17-нд 1/09 дугаартай иргэдийн Төлөөлөгдчийн Хурлын тогтоолыг хуурамчаар үйлдэж байсан тогтоогдсон гэсэн. Үүн дээр хянан магадлагаа хийлгэх гэсэн байдлаар албан бичиг ирсэн. Хянан магадлагааг яамнаас хийх шаардлагагүй иргэдэд хохиролтой байгаа талаар хянан магадлагаа явуулах шаардлагатай. Хуурамч бичиг баримт үйлдэж үнэлгээ хийлгэсэн нь прокурорын байгууллагын бичгээр нотлогдож байгаа.

... Ашигт малтмалын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-д Энэ хуулийн 24.1-т заасан ашиглалтын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг баталсан маягтын дагуу төрийн захиргааны байгууллагад гаргах бөгөөд түүнд дараахь баримт бичгийг хавсаргана гэж заасан. Мөн хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.7-д байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ хийлгэн гэж заасан. Үнэлгээ хийлгэхийн тулд Байгаль орчинд нөлөөлөх үнэлгээний тухай хуулийн 8-д Байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээ хийлгэхийн тулд дараах зүйлийг тусгана гэж байгаа. Мөн хуулийн 8 дугаар зүйлийн 8.4.8-д төсөл хэрэгжих нутаг дэвсгэрийн захиргаа, төслийн нөлөөлөлд өртөх нутгийн иргэдийн нийтийн хурлын санал, тэмдэглэл хөтөлнө гэж заасан. Гэтэл аж ахуйн нэгж үүнийг хуурамчаар бүрдүүлж эрүүгийн журмаар шалгах асуудал байгаа. Ерөнхий үнэлгээг үнэлж анх тусгай зөвшөөрөл авсан байсан. Анхнаасаа хуурамчаар үйлдсэн нь прокурорын байгууллагын бичгээр тогтоогдож байгаа.

... Захиргааны ерөнхий хуулийн 28-д зааснаар сонсох ажиллагаа хийх шаардлага байхгүй гэж үзэж байгаа. Байгальд хортой нөлөөлөх үзүүлэх гэж үзсэн. Баянхонгор аймагт нийт 13 зуслан дээр газар олгогдсон байдалтай байгаа. Манай дүгнэлт хууль зүйн үндэслэлтэй гарсан гэж үзэж байгаа. Ашиглалтын тусгай зөвшөөрөл гарсан байхад Байгаль орчны яам шуурхай ажилласан гэдэг зүйл яриад байна. Ямар учиртай гэдгийг ойлгохгүй байна. Манай яам бол хууль тогтоомж хэрэгжүүлэх чиг үүрэгтэй байгууллага. Прокурорын дүгнэлтээр хуурамч бичиг баримт гэж тогтоогдсон. Байгаль орчны хамгаалах тухай хуулийн 16, 17 дугаар зүйлийн дагуу орон нутгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал болон Засаг даргаас санал ирсэн. Үүнийг хэрэгжүүлээд дүгнэлт гаргасан нь хууль зүйн үндэслэлтэй юм.

Ашигт малтмалын тухай хуулийн 39 дүгээр зүйлд эзэмшигчийн эрх үүргийг тодорхой зааж өгсөн. Мөн хуулийн 39.1.7-д уурхайн үйл ажиллагаанаас байгаль орчинд учирсан сөрөг нөлөөллийг тухай бүр бүртгэж, байгаль орчны менежментийн төлөвлөгөөний биелэлт болон тайланг жил бүр гарган байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, тухайн аймаг, сум, дүүргийн Засаг дарга, мэргэжлийн хяналтын албанд тус тус хүргүүлэх бөгөөд уг тайланд дараах зүйлийг тусгах гэж заасан. Гэтэл нэхэмжлэгч компани 2019 онд менежментийн тайлангаа өгч батлуулаагүй нь үүргээ хэрэгжүүлээгүй гэж харж байгаа. Прокурорын тухай хуульд прокурорын мэдэгдэл гэж байгаа. Мөн хуулийн 36.4-д Прокурорын мэдэгдлийг хүлээн авсан байгууллага, албан тушаалтан тухайн зөрчил, гэмт хэргийн шалтгаан, нөхцөлийг арилгах арга хэмжээ авч, 1 сарын дотор бичгээр хариу өгөх үүрэгтэй гэж заасан. Зөрчлийг прокурор тогтоогоод албан бичиг ирүүлсэн байгаа. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэв.

 

Хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.А*******гаас шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:

... Нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч байна. Баянхонгор аймгийн Заг сумын нутагт байрлах Их булаг нэртэй 283.35 гектар талбай бүхий уурхайн эдэлбэрт ашигт малтмалын ашиглалтын MV-0******* тусгай зөвшөөрлийг Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн тушаалаар 2018 оны 08 дугаар сарын 17-ны өдөр А ХХК-д олгожээ. Баянхонгор аймгийн Заг сумын Засаг даргаас 2020 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 1/05 тоот албан бичгээр тус сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа А ХХКийн үй ажиллагаа нь байгаль орчинд хортой нөлөөлөл үзүүлэх эрсдэлтэй байгаад холбогдох дүгнэлтийг гаргуулахаар Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад хандсан байна.

Байгаль орчин, аялал жуулчлалын яамны 2020 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 2020/03 дугаар бүхий дүгнэлтэд А ХХКийн үйл ажиллагаа байгаль орчинд хортой нөлөөлөх эрсдэлтэй байх үндэслэлтэй тул ашигт малтмалын ашиглалтын MV-0******* тоот тусгай зөвшөөрлийг цуцлуулах нь зүйтэй гэсэн байна. Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.5-д тусгай зөвшөөрөл эзэмшигч байгаль орчинд хортой нөлөөлж байгаа, эсхүл нөхөн сэргээх, байгаль орчны менежментийн төлөвлөгөөнд заасан үүргээ биелүүлээгүй талаар нутгийн захиргааны байгууллагын саналыг харгалзан байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага дүгнэлт гаргасан бол тусгай зөвшөөрлийг цуцална гэжээ. Дээрх хуулийн заалтыг үндэслэн тус газрын Кадастрын хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 62 дугаар шийдвэр гарсан болно. Мөн түүнчлэн Захиргааны ерөнхий хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.1-д нийтийн ашиг сонирхолд сөргөөр нөлөөлөхөөр бол, мөн 28.1.2-т гарцаагүй байдлын улмаас, эсхүл нийтийн ашиг сонирхлын үүднээс хойшлуулшгүй ажиллагаа явуулах шаардлагатай бол сонсох ажиллагаа хийхгүйгээр буюу урьдчилан мэдэгдэхгүйгээр захиргааны байгууллага шийдвэр гаргах эрхтэй байхаар хуульчилсан. Иймд А ХХКийн гаргасан Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2020 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 62 дугаар шийдвэрийг хүчингүй болгуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Гуравдагч этгээд Д.Мын итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Л шүүхэд ирүүлсэн, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

... Гуравдагч этгээдийн хувьд 2 ашиг сонирхол хөндөгдөж байгаа. Тухайн маргаан бүхий талбай буюу Баянхонгор аймгийг Заг сумын газарт хаваржаа, өвөлжөөний газруудыг албан ёсоор эзэмшдэг. Эзэмших эрх 2005 онд үүсээд 2018 онд сунгагдсан байдаг. Гэтэл Газрын тухай хууль болон Ашигт малтмалын тухай хуулийг зөрчөөд иргэдийн өвөлжөө, хаваржааны газар байсаар байхад тусгай зөвшөөрөл олгосон.

... Ашигт малтмалын тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1-д Тусгай зөвшөөрөл эзэмшигч болон газар өмчлөгч, эзэмшигч, ашиглагчийн хооронд тухайн газарт нэвтрэн орох, дамжин өнгөрөх, ашиглах талаар гарсан маргааныг шүүх Иргэний хууль, Газрын тухай хуульд заасны дагуу шийдвэрлэнэ гэж заасан. Гэвч тус талбай дээр тусгай зөвшөөрлийн талбайг хожим өгсөн нь хууль зөрчиж байгаа учир хууль зөрчсөн шийдвэр байсан. Улмаар захиргааны байгууллага санал хүсэлтийг хүлээн авч цуцалсан байдаг. Монгол Улсын Үндсэн хуулийн 17 дугаар зүйлийн 17.2-т Хөдөлмөрлөх, эрүүл мэндээ хамгаалах, үр хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх, байгаль орчноо хамгаалах нь иргэн бүрийн журамт үүрэг мөн гэж заасан. Мөн хуулийн 16 дугаар зүйлийн 16.2-т эрүүл, аюулгүй орчинд амьдрах, орчны бохирдол, байгалийн тэнцэл алдагдахаас хамгаалуулах эрхтэй гэж заасан. Гэвч хариуцагч болон өмгөөлөгчийн дурдсанаар тухайн тусгай зөвшөөрлийн талбайд ашигт малтмалыг ашиглах, олборлох үйл ажиллагаа явагдсанаар эрх, үүрэг зөрчигдөж байна. Холбогдох хууль тогтоомжид заасан эрхээ эдэлж, үүргээ хүлээх замаар мөн тусгай зөвшөөрлийн талбай нь холбогдох хууль тогтоомжийг зөрчсөн буюу урт нэртэй хуулийг зөрчсөн. Мөн Соёлын өвийн тухай хуулийг зөрчсөн талаар хариу тайлбар дээр дэлгэрэнгүй бичсэн. Үүнийг дэлгэрэнгүй ярих шаардлага байхгүй байх. Хуулийн дагуу тус тайлбаруудыг гаргаж хэлсэн талаар дурдах зүйтэй байна. Тусгай зөвшөөрлийн талбай дээр давхцаж байгаа газрын талаар шүүх нэг талд нь гаргаж шийдвэрлэж өгнө үү гэж хүсч байна. н.Мэндбаярын төлөөлөгчийн хувиар хэлэхэд яам шийдвэр гаргасан нь зөв гэхдээ шийдвэр нь дутуу гаргасан. Холбогдох зарим нэг зүйлийг тогтоогоогүй. Иргэдийн өвөлжөө, хаваржаа давхцаж байна. Хэрвээ нотлогдох юм бол урт нэртэй хуулийн дагуу тус талбайд тусгай зөвшөөрөл явуулахыг хориглодог учир цуцлагдах дахиад нэг үндэслэл болно. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.11-д хэргийн үйл баримт нь шүүхийн шинжлэн судлах зүйлээс хэтэрсэн бол тухайн захиргааны байгууллагад дахин шинэ акт гаргах боломж өгөх буюу шийдвэр дахиад гаргах талаар хуульчилж өгсөн. Хэргийн нөхцөл байдлыг цаашид тодруулах шаардлагатай гэж үзэж байгаа учраас Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.11-д заасны дагуу тус шийдвэрийг гаргаж өгөх зүйтэй гэж үзэж байна гэв

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч Ж.Ч шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ:

...Гуравдагч этгээд Д.Мын хувьд 62 тоот тусгай зөвшөөрлийг үндэслэл бүхий гарсан гэж үзэж маргаж байгаа. Тодруулаад хэлэхэд маргаан бүхий актыг гаргах зайлшгүй нөхцөл байдал бүрдсэн байсан. Хэрэгт авагдсан нотлох баримт болон нутгийн иргэдээс ирүүлсэн санал, гомдол албан бичиг мөн Баянхонгор аймгийн албан тоот зэргээр тодорхой харагдаж байгаа. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М тодорхой зүйлийг хэлж байна. Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ хийлгэхтэй холбоотой хууль бусаар хуурамч бичиг бүрдүүлсний үндсэн дээр тухайн үнэлгээг батлуулсан гэж байгаа. Үнэлгээг батлуулсны үндсэн дээр тусгай зөвшөөрөл олгох үйл явц явагддаг. Тусгай зөвшөөрөл анхнаасаа хууль бус явсан гэдэг тайлбар хэлдэг.

Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.2.4, 17 дугаар зүйлийн 17.2.4-д иргэдийн Төлөөлөгчдийн Хурал болон Засаг даргын бүрэн эрхийг тодорхой заагаад өгсөн. Агуулгын хувьд ижилхэн байгаа. Мөн хуулийн 17 дугаар зүйлийн 17.2.4-д нутаг дэвсгэрийнхээ аж ахуйн нэгж, байгууллагын байгаль орчныг хамгаалах, түүний баялгийг зохистой ашиглах, нөхөн сэргээх үйл ажиллагаанд харьяалал харгалзахгүйгээр хяналт тавьж, байгаль орчинд учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх, илэрсэн зөрчлийг арилгуулах арга хэмжээ авах, шаардлагатай бол тухайн аж ахуйн нэгж, байгууллагын байгаль орчинд хортой нөлөөлж буй үйл ажиллагааг өөрөө түдгэлзүүлэн зогсоох буюу уг асуудлыг эрх бүхий байгууллагад тавьж шийдвэрлүүлэх гэж заасан. Маргаан бүхий тусгай зөвшөөрлийг цуцлахаас өмнөх асуудлын тухайд 2019 оны 6 сард сумын Засаг дарга очоод тусгай зөвшөөрөл дээр хууль бус үйл ажиллагаа явуулж байна гээд тухайн үед үйл ажиллагааг зогсоосон. Нэхэмжлэгчийн зүгээс компанийн үйл ажиллагаа зогсоосон үйл ажиллагаа нь хууль бус учраас шүүхэд нэхэмжлэл гаргах замаар тухайн Засаг даргын актыг хүчингүй болгуулах маргаан явж байсан. Тусгай зөвшөөрөл сэргээлгэхээр захиргааны хэрэг үүсээд хянагдаж байгаа ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа түдгэлзсэн байгаа. Сумын Засаг даргын зүгээс бүрэн эрхийн хүрээнд нэхэмжлэгч компанийн үйл ажиллагаанд хяналт тавиад ажиллаж байсан. Эрх бүхий байгууллага тухайн сөргөөр нөлөөлж асуудлыг тавьж шийдвэрлэх эрх нь байгаа. Сумын Засаг даргын хүрээнд тэрхүү эрхийн хүрээнд Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд албан тоотоор тухайн маргаан бүхий тусгай зөвшөөрлийг цуцалж өгнө үү гэсэн саналыг ирүүлсэн. Саналыг үндэслэж яамнаас байгаль орчинд учирч болох хохирлоос урьдчилан сэргийлэх агуулгаар буюу ямар нэгэн байдлаар ашиглалтын үйл ажиллагаа явуулаад бодитой хохирол учруулсны дараа тусгай зөвшөөрлийг цуцлах ёстой зүйл ярьдаг. Хуулиар яам нь тухайн хохирол учрахаас өмнө хяналт тавих бүрэн эрх олгосон. Эрхийнхээ хүрээнд дүгнэлт хуулийн дагуу гарсан. Гаргасан дүгнэлт бодит байдалд нийцсэн үндэслэл бүхий гарсан дүгнэлт байгаа.

...Нэхэмжлэгчийн зүгээс хэд хэдэн зүйл дурдаж байгаа. Тусгай зөвшөөрлийн талбай дээр бид нар тодорхой хэмжээний хөрөнгө оруулалт хийгээд үйл ажиллагаа эхлэх гэсэн чинь 3 хоногийн дотор манай тусгай зөвшөөрлийг цуцалсан гэдэг асуудал ярьж байна. Тус үндэслэлээ хэлэхдээ нутгийн хэд хэдэн иргэд энэ тухай асуудлыг эс зөвшөөрдөг. Нийт иргэд нь хүлээн зөвшөөрсөн гэдэг тайлбар хэлдэг. Гэвч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүхээс зүгээс нотлох баримт цуглуулаад хавтаст хэргийн 48 дугаар хуудсанд иргэдийн Нийтийн Хурлын тогтоол нотлох баримтаар авагдсан. 4 дэх хуудсанд тухайн Баянхонгор аймгийн Заг сумын багийн иргэдийн Нийтийн Хурал нь хуралдаад маргаан бүхий тусгай зөвшөөрлийн үйл ажиллагаа буюу тухайн үед Ц******* компанийн үйл ажиллагааг нутгийн иргэд тэр чигтээ эсэргүүцэж байна. Тухайн үед иргэдийн Нийтийн Хурлын тэргүүлэгч болох 3 этгээд энэ асуудлыг хууль бусаар шийдвэрлээд тус компанийг нутгийн иргэд дэмжсэн мэтээр тогтоол гаргаад явуулсан байна. Энэ асуудлыг нэг тийш нь болгох зүйтэй гэж үзээд иргэдийн Нийтийн Хурал энэ асуудлыг хэлэлцээд тогтоол гаргасан байдаг. 3, 4 иргэн эс зөвшөөрөөд маргаан бүхий асуудал яваад байгаа зүйл биш. Нутгийн нийт иргэд ашиглалтын талбайд үйл ажиллагаа явуулах талаар эс зөвшөөрсөн буюу зөвшөөрөхгүй байгаа үйл баримт хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна. Ашигт малтмалын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.7-д байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ нь өөрөө тусгай зөвшөөрлийг олгох үндэслэл болох туйлын зохицуулалтаар заагаад өгсөн. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч болохоор өөр байдлаар яриад байна. Шүүх энэ зохицуулалтыг анхаарч үзнэ үү гэж хүсч байна. 3 өдрийн дотор цуцалсан гэх асуудал ярьдаг. Гэвч сумын Засаг даргаас ирүүлсэн албан бичгээр яаралтай цуцлахгүй бол иргэд болоод байгаль орчинд нөлөөлөх байдал бий болно гэдэг талаар дурдсан. Улмаар Захиргааны ерөнхий хуулийн 28.1.1-д заасны дагуу заавал сонсох ажиллагаа явуулахгүйгээр маргаан бүхий тусгай зөвшөөрлийг цуцлах үндэслэл болсон гэж үзэж байгаа. Дүгнэлтийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж хүсэж байна. гэв.

 

Гуравдагч этгээд Х ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.А шүүхэд ирүүлсэн, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Бидний зүгээс ашиг сонирхол зөрчигдөж байгаа учраас оролцож байгаа. Нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь дэмжиж байгаа. Х нэхэмжлэгчийн компанийн хүсэлтээр 2017 онд зээл авах хүсэлтийг хүлээж аваад үүний дагуу зээлийн судалгаа хийгээд Ашигт малтмалын тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 51.3-д заасны дагуу 2017 оны 3 сарын 15-ны өдөр зээлийн гэрээ байгуулсан. Зээлийн гэрээгээр 26 сая ам долларын зээл олгохоор шийдвэрлээд энэ зээлийн гэрээнд удаа дараагийн нэмэлт өөрчлөлт оруулаад ам долларыг зээлийг ханшны өөрчлөлтөөс болж шилжүүлж зээлийн гэрээний хугацаа сунгаж байгаа. 2022 оны 3 сарын 14-ны өдөр зээлийн хугацаа дуусахаар байгаа. Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийн баталгаа болж банк болон эрх бүхий этгээдийн зээлийн төлбөр тооцоо хуульд заасны дагуу тухайн зээлийн тэнцэх барьцаа хөрөнгийг тухайн арилжааны банкнаас заавал тус зээлдэгчээс шаардах ёстой. Нэхэмжлэгчийн Баянхонгор аймагт эзэмшдэг ашиглалтын тусгай зөвшөөрлийг барьцаалсан. Барьцааны гэрээ байгуулаад Ашигт малтмал, газрын тосны газар руу тухайн хөдлөх хөрөнгийн барьцаагаар бүртгүүлэх тухай хүсэлтийг гаргаад бүртгэл хийгдсэн байгаа.

... Зээл төлөгдөөгүй байгаа тохиолдолд барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлээр хангуулах боломжгүй болж байгаа. Иймд журмаараа эрсдэлийн сан байгуулах ёстой. Эрсдэлийн сан байгуулснаар харилцагчид олгох зээлийн хэмжээ дагаад буурч байгаа. Энэ бол эргээд манай банкны зээлийн үйл ажиллагаанд тодорхой нөлөөлөл үзүүлж байгаа. Тусгай зөвшөөрөл цуцалсан шийдвэртэй холбогдуулж ашигт малтмалын газраас 2020 оны 02 сарын 14-ний өдрийн 62 дугаартай акт гаргасан. Энэ актыг гаргахдаа нэхэмжлэгчийн тайлбарлаж байгаа Захиргааны ерөнхий хуулийн үндэслэл болох нотлох баримт цуглуулах мөн сонсох ажиллагаа явуулах захиргааны акт гаргахдаа баримтлах ёстой журмыг явуулаагүй зөрчил гаргасан.

Захиргааны шийдвэр гаргах журмыг зөрчсөн гэж үзэж байгаа. Ашигт малтмалын тухай хуулийн 51.7-д Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь барьцааны гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхээргүй, эсхүл энэ хуулийн 22, 28 дугаар зүйлд зааснаар тусгай зөвшөөрлийн хугацаа дуусгавар болох нөхцөл бүрдсэн тохиолдолд төрийн захиргааны байгууллага энэ тухай барьцаалагчид мэдэгдэх бөгөөд барьцаалагч нь мөн хуулийн 7.1-д заасан эрх бүхий этгээдэд тусгай зөвшөөрлийг шилжүүлэх саналыг тэргүүн ээлжинд гаргах эрхтэй гэж заасан. Тусгай зөвшөөрөл эзэмшигч байгаль орчинд хортой нөлөөлөх үйл ажиллагаа явуулж байгаа бол тухайн барьцаалагч Хинд мэдэгдээд Ханд өөр хуулийн этгээдэд шилжүүлэх эрхийг олгох ёстой байсан. Гэтэл энэ эрхийг эдлүүлээгүй. Шууд яамны дүгнэлтийг үндэслэж цуцалсан байгаа. Тухайн цуцлах үндэслэл нь яамны дүгнэлт байсан. Дүгнэлт дотроо Баянхонгор аймгийн прокурорын газрын 2020 оны 02 сарын 03-ны өдрийн хянан магадлагаа хийх ёстой магадлагаа байсан. Мөн Заг сумын багийн тогтоол хуралдааны тэмдэглэл байсан. Эдгээр албан бичгийг үндэслэж шууд цуцлах үндэслэл хууль тогтоомжид заасан үндэслэл байхгүй байсан. Нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж байна.

... Байгаль орчин, аялал жуулчлалын яамны 2020 оны дүгнэлтийг үндэслэж байгаа бичиг буюу Баянхонгор аймгийн Заг сумын Засаг даргын бичиг, Заг сумын багийн иргэдийн Нийтийн Хуралдааны тогтоол зэрэг нь Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуульд заасан тогтоол, захирамжийн шинжийг агуулж байна уу? гэдэг шүүхээс анхаарч үзнэ үү гэж хүсэж байна. Дүгнэлтийн тухайд ойлгомжгүй мөн захирамжилсан шинж агуулсан уу? гэдэг нь эргэлзээтэй байгаа. Байгаль орчны яам бол тухайн дүгнэлтийг гаргахдаа хариу өгөх байдлаар буюу өөр аргуудыг хэрэглэх боломж байсан. Энэ үүргээ хэрэгжүүлэхгүйгээр нэхэмжлэгчийн тусгай зөвшөөрлийг цуцалж эдийн засгийн ноцтой үр дагавар учруулах дүгнэлт гаргасан байна. Ашигт малтмал, газрын тосны газар нь мөн адил дүгнэлт нь үндэслэлтэй байна уу? гэдэг талаар анхаарч авч үзээгүй байна. Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.5-д заасан урьдчилсан нөхцөл бүрдсэн талаар шалгаагүй. Хэрвээ урьдчилсан дүгнэлтийг хангасан гэж үзэж байвал Хинд эрхийн эдлүүлэх байсан. Нэхэмжлэгчийн гаргаж байгаа нэхэмжлэлийн үндэслэл үндэслэлтэй байгаа тул нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд, хэргийн оролцогчдоос шүүхэд ирүүлсэн, шүүх хуралдаанд гаргасан тайлбарт үнэлэлт дүгнэлт өгөөд дараах үндэслэлээр нэхэмжлэгч А ХХК-ийн Байгаль орчин, аялал жуулчлалын яамны 2020 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 2020/03 дугаартай Ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг цуцлуулах тухай дүгнэлт, Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэс/хуучин нэрээр/-ийн даргын 2020 оны 02 дугаар сарын 14-ны өдрийн 62 дугаар шийдвэрийг тус тус хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэв. Үүнд:

А ХХК-д Баянхонгор аймгийн Заг сумын нутаг дахь Их булаг нэртэй 283.35 гектар талбайд ашигт малтмалын ашиглалтын MV-0******* тоот тусгай зөвшөөрлийг 2018 оны 08 дугаар сарын 17-ны өдөр олгожээ[1].

Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2019 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн А/425 дугаар тушаалаар байгуулагдсан Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.5-д заасан дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын хэсгийн 2020 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 2020/03 дугаар дүгнэлтээр Баянхонгор аймгийн Заг сумын Засаг дарга Д.М*******гийн 2020 оны 01 дүгээр сарын 9-ний 1/05 тоот албан бичиг, Заг сумын 1 дүгээр багийн иргэдийн нийтийн Хурлын 2018 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 04/06 дугаар тогтоол, 04/01 тэмдэглэл, Заг сумын 1 дүгээр багийн иргэдийн нийтийн Хурлын Тэргүүлэгчдийн 2018 оны 01, 02 дугаартай тогтоолууд, Заг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2018 оны 37 дугаар тогтоол, Баянхонгор аймгийн Прокурорын газрын ерөнхий прокурор, хууль цаазын шадар зөвлөх Н.А*******гийн 2020 оны 02 дугаар сарын 3-ны өдрийн 5/317 тоот албан бичгээр Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад хандсан хүсэлт, тусай зөвшөөрлийг цуцлуулах саналыг судлан үзэхэд байгаль орчинд хортой нөлөөлөх эрсдэлтэй байх үндэслэлтэй тул А ХХК-ийн MV-0******* дугаартай ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийг цуцлуулах нь зүйтэй гэж дүгнэжээ[2].

Улмаар Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2020 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн Тусгай зөвшөөрөл цуцлах тухай 62 дугаар шийдвэрээр А ХХК-ийн ашигт малтмалын ашиглалтын MV-0******* дүгээр тусгай зөвшөөрлийг ...ашиглалтын үйл ажиллагаа явуулахад байгаль орчинд хортой нөлөөлөх эрсдэлтэй нь 2020/03 дугаар дүгнэлтээр тогтоогдсон гэсэн үндэслэлээр цуцалж шийдвэрлэсэн байна[3].

 

Нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчөөс дээрх шийдвэрүүдийг эс зөвшөөрч нэхэмжлэлийн үндэслэлээ нэхэмжлэгч компани ашиглалтын тусгай зөвшөөрөл авснаасаа хойш ашиглалтын үйл ажиллагааг эхлээгүй, газрын хэвлий хөндөөгүй байхад хариуцагч Байгаль орчин, аялал жуулчлалын яамны ажлын хэсэг нь хуульд дүгнэвэл зохих нөхцөл байдлыг тогтоолгүйгээр, байгаль орчинд хортой нөлөөлөх эрсдэлтэй гэх ойлгомжгүй, хуулийн шаардлагад үл нийцэх дүгнэлт гаргасан, хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн дарга нь шийдвэр гаргах ажиллагааны журмыг хэрэгжүүлээгүйгээс бодит нөхцөл байдал, баримт мэдээллүүдийг үнэн зөвийг үл хайхран, тусгай зөвшөөрлийг цуцлах тухай шийдвэр гаргах үндэслэл бүрдээгүй байхад маргаан бүхий актыг гаргаж тусгай зөвшөөрөл эзэмшигчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн шийдвэр гаргасан нь хууль бус гэх агуулгаар тайлбарласан.

Хариуцагч Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс А ХХК нь анх ашиглалтын тусгай зөвшөөрөл авахдаа хавсаргасан иргэдийн нийтийн Хурлын шийдвэрийг хуурамчаар үйлдсэн болох нь Прокурорын байгууллагын албан бичгээр тогтоогдсон бөгөөд 2020/03 тоот дүгнэлт нь нутгийн удирдлагын байгууллагуудаас саналуудыг үндэслэсэн тул хуульд нийцсэн гэх агуулгаар, хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн дарга, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.5-д байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас тусгай зөвшөөрлийг цуцлуулахаар дүгнэлт гарсан гэж заасныг үндэслэж 62 дугаар шийдвэрийг гаргасан бөгөөд нийтийн ашиг сонирхлын үүднээс хойшлуулшгүй ажиллагаа явуулсан тул мэдэгдэх ажиллагаа явуулаагүй нь нэхэмжлэгчийн эрхийг зөрчөөгүй гэж тус тус тайлбарлан нэхэмжлэлийг эс зөвшөөрсөн.

 

1/ Байгаль орчин, аялал жуулчлалын яамны ажлын хэсгийн 2020 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 2020/03 дугаар дүгнэлтийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн тухайд:

Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт Энэ хуулиар байгалийн дор дурдсан объектыг байгаль орчинд хортой нөлөөлж болзошгүй үйл ажиллагаанаас хамгаалж, байгаль орчны тэнцэл алдагдахаас сэргийлнэ гэж, 5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт Төр нь байгаль орчныг хамгаалах чиг үүргээ хэрэгжүүлэхдээ дараахь зарчим баримтална. мөн хэсгийн 3-т байгалийн баялгийг шинжлэх ухааны үндэслэлтэй зохистой ашиглах нөхцөлийг хангах гэж тус тус зааснаас үзвэл, тусгай зөвшөөрөл эзэмшигчид ашигт малтмалыг зохистой ашиглуулах замаар байгаль орчныг хамгаалах чиг үүргийг төр хэрэгжүүлэх үүрэгтэй байна.

Мөн Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т Төрийн захиргааны байгууллага тусгай зөвшөөрлийг дараахь үндэслэлээр цуцална, 56.1.5-д тусгай зөвшөөрөл эзэмшигч байгаль орчинд хортой нөлөөлж байгаа, эсхүл нөхөн сэргээх, байгаль орчны менежментийн төлөвлөгөөнд заасан үүргээ биелүүлээгүй талаар нутгийн захиргааны байгууллагын саналыг харгалзан байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага дүгнэлт гаргасан гэж тус тус зааснаас үзвэл, байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаас гаргах тусгай зөвшөөрөл эзэмшигч байгаль орчинд хортой нөлөөлж байгаа, эсхүл нөхөн сэргээх, байгаль орчны менежментийн төлөвлөгөөнд заасан үүргээ биелүүлээгүй тухай дүгнэлт нь тусгай зөвшөөрлийг цуцлах үүргийг Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргад бий болгох үр дагавартай байна.

Түүнчлэн Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1-д хуульд үндэслэх, 4.2.5-д ... бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх, 4.2.6-д бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах тохиолдолд тэдгээрт урьдчилан мэдэгдэх, оролцоог нь хангах гэж заасан зарчмыг захиргааны үйл ажиллагаанд баримтлахаар, 24 дүгээр зүйлийн 24.1-т Захиргааны байгууллага захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтоох-оор, 24.2-т бодит нөхцөл байдлыг тогтооход ач холбогдол бүхий шаардлагатай ажиллагаа хийх, нотлох баримтыг цуглуулах, үнэлэх-ээр гэж тус тус заажээ.

Хуулийн дээрх зохицуулалтуудын хүрээнд хариуцагч Байгаль орчин, аялал жуулчлалын яам нь тусгай зөвшөөрөл эзэмшигчээс байгаль орчны хууль тогтоомжоор хүлээсэн үүргээ биелүүлж байгаа эсэх үйл ажиллагаанд хяналт тавих замаар тусгай зөвшөөрлийг цуцлуулах хуульд заасан үндэслэл бүрдсэн эсэхийг шалган тогтоож, нотолсны үндсэн дээр тусгай зөвшөөрөл цуцлагдах үндэслэл болох дүгнэлтийг гаргах үүрэгтэй байна.

Өөрөөр хэлбэл, ашигт малтмалыг ашиглах буюу газрын гадаргуу, түүний хэвлий, хүдрийн овоолго, хаягдал, байгалийн уснаас ашигт малтмал ялган авах, олборлох... үйл ажиллагааны явцад байгалийн обьект хөндөгдөх нь зайлшгүй тул өмнө нь нэгэнт олгогдсон ашиглалтын тусгай зөвшөөрлийг цуцлах үндэслэл буюу тусгай зөвшөөрөл эзэмшигчийн үйл ажиллагаа нь байгаль орчинд хортой нөлөөлж байгаа, эсхүл нөхөн сэргээх, байгаль орчны менежментийн төлөвлөгөөнд заасан үүргээ биелүүлээгүй нөхцөл байдал байгаа эсэх нь ...дүгнэлт гаргах зүй ёсны урьдчилсан нөхцөл болох тул хариуцагч нь эдгээр нөхцөл байдлуудыг тогтоосны үндсэн дээр тусгай зөвшөөрөл нь цуцлагдах үндэслэл болохуйц сөрөг нөлөөлөл бүхий захиргааны акт болох дүгнэлтийг гаргах эсэхийг шийдвэрлэх шаардлагатай гэж ойлгоно.

 

Нэхэмжлэгч талаас MV-0******* тоот тусгай зөвшөөрлийн талбайд ашиглалтын үйл ажиллагааг явуулж эхлээгүй байх ба уурхайн кемп байгуулахаар аваачсан гэр, контейнер, тоног төхөөрөмжийг сумын Засаг даргын захирамжаар албадан нүүлгэсэн, уг захирамжтай холбоотой захиргааны хэрэг Баянхонгор аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжаар түдгэлзсэн гэж тайлбарласан ба хариуцагчаас А ХХК нь байгаль орныг нөхөн сэргээх, байгаль орчны менежментийн төлөвлөгөөнд тусгагдсан үүргээ биелүүлээгүй талаарх аливаа баримтыг шүүхэд ирүүлээгүй, энэ үндэслэлээр маргаагүй.

Харин хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад цугларсан бичгийн нотлох баримтууд болон хэргийн оролцогчдын тайлбараас үзвэл, Байгаль орчин, аялал жуулчлалын яамны ажлын хэсэг нь маргаан бүхий дүгнэлтийг гаргахдаа А ХХК-ийн ямар үйл ажиллагаа нь байгаль орчинд хэрхэн хортойгоор нөлөөлсөн, ямар хор, хохирол учруулах эрсдэлтэй болохыг шалгаж тогтоогоогүй байх тул хариуцагч нь хуулиар хүлээсэн нөхцөл байдлыг тогтоох үүргээ хэрэгжүүлээгүй, мөн байгалийн баялгийг ... зохистой ашиглах нөхцөлийг хангах талаарх төрийн үйл ажиллагааны зарчим болон захиргааны үйл ажиллагааны хуульд үндэслэх, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх, бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах тохиолдолд тэдгээрт урьдчилан мэдэгдэх, оролцоог нь хангах зарчмуудыг хэрэгжүүлээгүй гэж үзэхээр байна. Тодруулбал,

- Хариуцагч Байгаль орчин, аялал жуулчлалын яам нь Аурум металс/Централ эшиа майнинг нэртэй байгаад нэрээ өөрчилсөн/ ХХК-ийн Байгаль орчны 2017-2020 он хүртэлх менежментийн төлөвлөгөөг бүхий Байгаль орчны нарийвчилсан үнэлгээний тайлан[4]-г 2017 онд хүлээн авч баталгаажуулсан атлаа 2020 онд 2020/03 тоот дүгнэлт-ийг гаргах үндэслэл бүрдсэн эсэхийг шалгаж тогтоогоогүй болох нь тус байгууллагаас 2020 оны 07 дугаар сарын 02-ны өдөр ирүүлсэн 06а/4715 тоот албан бичигт ...газар дээр нь очиж шалгах шаардлагагүй гэж үзэж дүгнэлт гаргасан[5] гэсэн болон хариуцагчийн итгэмжлэгдсэн хянан магадлагаа хийлгэх шаардлагагүй гэж үзсэн гэсэн тайлбараар тус тус тогтоогдов.

Зүй нь 2017 онд нэхэмжлэгч хуулийн этгээдийн Байгаль орчны нарийвчилсан үнэлгээний тайлан-г Байгаль орчин, аялал жуулчлалын яамны шинжээч нар хүлээн авч баталгаажуулсны[6] дараа түүнийг хүчингүй болгосон аливаа шийдвэр гараагүй тохиолдолд хариуцагч нь тусгай зөвшөөрөл эзэмшигчээс байгалийн баялгийг зохистой/байгаль орчинд хоргүй байдлаар/ ашиглаж байгаа эсэхийг, эсхүл байгаль орчинд хортой нөлөөлж байгаа, хортойгоор нөлөөлөх эрсдэлтэй эсэхийг дахин шалган тогтоосны үндсэн дээр ашигт малтмал ашиглах эрхийг үгүйсгэх үндэслэл болохуйц дүгнэлтийг гаргах нь захиргааны үйл ажиллагааны зарчмуудад нийцэх тул нэхэмжлэгч талын ...нөхцөл байдлыг шалгаж тогтоогоогүйгээс захиргааны үйл ажиллагаанд баримтлах бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх зарчмууд хэрэгжээгүй гэх тайлбарыг хүлээж авах үндэслэлтэй байна.

- Баянхонгор аймгийн Прокурорын газрын ерөнхий прокурор, хууль цаазын шадар зөвлөх Н.А******* нь 2020 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 5/317 тоот албан бичгээр ... хянан магадлагаа хийж, түдгэлзүүлж ирүүлэхийг мэдэгдсэн байхад хариуцагч захиргааны байгууллага нь энэхүү ажиллагааг хийгээгүй байна.

Мөн Баянхонгор аймгийн Прокурорын газрын прокурорын 2020 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 16 дугаар тогтоолоор Баянхонгор аймгин Заг сумын 1 дүгээр багийн иргэдийн нийтийн Хурлын 2018 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 1/09 тогтоол, тэмдэглэлийг хуурамчаар үйлдсэн болох нь тогтоогдож байна гэж дүгнэсэн байх боловч Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1.1 хэсэгт зааснаар гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хааж шийдвэрлэжээ[7].

Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулийн 8 дугаар зүйлд төсөл хэрэгжих орон нутгийн иргэдийн нийтийн Хурлын санал, тэмдэглэл нь байгаль орчны нарийвчилсан үнэлгээний тайланд тусгагдахаар, уг үнэлгээг эрх бүхий дотоодын аж ахуйн нэгж хийхээр, мөн хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-д байгаль орчны нарийвчилсан үнэлгээний үндсэн дээр төсөл хэрэгжүүлж байгаа аж ахуйн нэгж, байгууллагын үйл ажиллагааны улмаас хүний эрүүл мэнд, байгаль орчинд хохирол учруулж байгаа болон учруулсан бол үнэлгээний үнэн зөв хийгдсэн эсэхэд хянан магадлагаа хийхээр тус тус заажээ.

Дээрхээс үзвэл, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарлаж буй байгаль орчны нарийвчилсан үнэлгээнд тусгагдсан иргэдийн хурлын санал, тэмдэглэл нь хуурамч байсан гэх үндэслэл нь байгаль орчны нарийвчилсан үнэлгээг хүчингүй болгох, эсхүл хянан магадлагаа хийлгэх замаар мэргэжлийн дүгнэлт гаргуулах үндэслэл болохоос биш Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.5-д заасан дүгнэлт гаргах үндэслэл биш байна.

Өөрөөр хэлбэл, төслийг хэрэгжүүлэх эрх олгосон баримт бичиг болох байгаль орчны нарийвчилсан үнэлгээг хэрхэх талаар тодорхой шийдвэр гаргаагүй байхад гаргасан тусгай зөвшөөрлийг цуцлуулах тухай дүгнэлт нь процессын хувьд нэг шат алгассан, үндэслэл болон шийдлийн хувьд харилцан уялдаагүй, алдаатай шийдвэрт болжээ.

- Баянхонгор аймгийн Засаг сумын Засаг дарга болон иргэдээс уурхай байгуулахыг дэмжихгүй тухайгаа илэрхийлж холбогдох санал хүсэлтүүдийг Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд ирүүлсэн байх боловч сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал болон Засаг дарга, мөн багийн иргэдийн нийтийн Хурал нь тусгай зөвшөөрөл эзэмшигчийн үйл ажиллагаа байгаль орчинд хортой нөлөөлж байгааг дүгнэх эрх бүхий этгээдүүд биш.

Иймд нутгийн өөрөө удирдах ёсны болон нутгийн захиргааны байгууллагуудаас санал хүсэлт ирүүлсэн нь хариуцагч захиргааны байгууллагыг хуулиар хүлээсэн сөрөг нөлөөлөл бүхий захиргааны акт гаргахад шаардлагатай бодит нөхцөл байдлыг тогтоох, нотлох үүргээ хэрэгжүүлэх үүргээс чөлөөлөхгүй, холбогдох хяналт шалгалт хийлгүйгээр дүгнэлт гаргах үндэслэл болохгүй тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн орон нутгийн байгууллага, албан тушаалтнуудын шийдвэр, санал, хүсэлтээр байгаль орчинд хортой нөлөөлөх эрсдэлтэй нь тогтоогдсон хэмээн тайлбарыг хүлээж авах үндэслэлгүй байна.

Харин нийтийн эрх зүйн Зөвшөөрснөөс бусдыг хориглох зарчмын агуулга болон Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 6-д байгаль орчин, түүний баялгийг бохирдуулах, муутгах, гэмтээх, сүйтгэх, сөнөөж мөхөөх үйлдэл /эс үйлдэхүй/-г байгаль орчинд хортой нөлөөлөх гэж тодорхойлсноос үзвэл, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хариуцагч нь байгаль орчинд хортойгоор нөлөөлж байгаа одоо цагт хэрэгжсэн тодорхой үйл ажиллагааны талаар дүгнэлт гаргах хуулийн зохицуулалттай, харин хортой нөлөөлж болзошгүй гэсэн ирээдүйд үүсэж болзошгүй нөлөөлөлд дүгнэлт гаргах боломжгүй гэсэн тайлбар үндэслэлтэй боловч байгаль орчинд хортой нөлөөлөх эрсдлийг дүгнэх талаарх хариуцагчийн хүчин чадлыг шүүх урьдчилан таамаглах боломжгүй тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тусгай зөвшөөрлийг цуцлуулах тухай дүгнэлтийг байгаль орчинд хортой нөлөөлөх эрсдэлтэй гэх агуулгаар гаргах эрхтэй гэх агуулга бүхий тайлбарыг мөн үгүйсгэх боломжгүй байна.

Гэвч хариуцагч захиргааны байгууллага нь байгаль орчинд хортой нөлөөлж буй эсэхийг шалган тогтоох үүрэгтэйн адил хортой нөлөөлөх эрсдэлтэй болохыг мөн тогтоосон байх шаардлагатай атал хариуцагчаас энэ талаарх баримтыг ирүүлсэнгүй.

Иймд А ХХК-ийн хувьд тусгай зөвшөөрөл эзэмшигч байгаль орчинд хортой нөлөөлж байгаа, эсхүл нөхөн сэргээх, байгаль орчны менежментийн төлөвлөгөөнд заасан үүргээ биелүүлээгүй гэх нөхцөл үүсээгүй байхад хариуцагч нь маргаан бүхий 2020/03 дугаартай дүгнэлтийг гаргасан гэж үзэхээр байх тул нэхэмжлэгч талын ...хуулийн шаардлагад үл нийцэх дүгнэлт гаргасан гэх тайлбар үндэслэлтэй байх тул нэхэмжлэлийн Байгаль орчин, аялал жуулчлалын яамны 2020 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 2020/03 дугаартай Ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг цуцлуулах тухай дүгнэлтийг хүчингүй болгуулах шаардлагыг хангаж шийдвэрлэх зүйтэй гэж дүгнэлээ.

 

2/ Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2020 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 62 дугаартай Тусгай зөвшөөрлийг цуцлах тухай шийдвэрийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн тухайд:

Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д Төрийн захиргааны байгууллага тусгай зөвшөөрлийг дараахь үндэслэлээр цуцална, 56.1.5-д ...байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага дүгнэлт гаргасан гэж зааснаас үзвэл, маргаж буй асуудлаар дүгнэлт гарсан тохиолдолд хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн дарга нь тусгай зөвшөөрлийг цуцлах үүрэгтэй байх тул хариуцагчаас маргаан бүхий 62 дугаар шийдвэрийг буруутгах боломжгүй байна.

Гэвч маргаан бүхий 62 дугаар шийдвэрийн үндэслэл болсон Байгаль орчин, аялал жуулчлалын яамны 2020/03 тоот Ашиглалтын тусгай зөвшөөрлийг цуцлуулах тухай дүгнэлт хууль бус болох нь тогтоогдож байх тул тусгай зөвшөөрлийг цуцлах үндэслэл бүрдээгүй гэж үзна.

Иймд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн ашиглалтын үйл ажиллагаа явуулахад байгаль орчинд хортой нөлөөлөх эрсдэлтэй нь 2020/03 дугаар дүгнэлтээр тогтоогдсон гэсэн тайлбар мөн үгүйсгэгдэв.

Мөн тусгай зөвшөөрлийг цуцлахтай холбоотой харилцааг Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т Төрийн захиргааны байгууллага тусгай зөвшөөрлийг цуцлах үндэслэл тогтоогдсоноос хойш ажлын 10 өдөрт багтаан тусгай зөвшөөрөл эзэмшигчид энэ тухай мэдэгдэл өгөх бөгөөд түүнд тусгай зөвшөөрлийг цуцлах болсон үндэслэлийг тодорхой заана, 56.3-т Энэ хуулийн 56.2-т заасан мэдэгдэлд заасан үндэслэлийг зөвшөөрөхгүй бол тусгай зөвшөөрөл эзэмшигч түүнийгээ нотлох баримт бичгийг төрийн захиргааны байгууллагад ирүүлнэ, 56.4-т Төрийн захиргааны байгууллага энэ хуулийн 56.3-т заасан баримт бичгийг хянаж үндэслэлтэй бол тусгай зөвшөөрлийг цуцлах тухай мэдэгдлийг хүчингүй болгох ба үндэслэлгүй бол тусгай зөвшөөрлийг цуцалж эдгээр шийдвэрийг эзэмшигчид нь мэдэгдэнэ гэж нарийвчлан зохицуулсан байна.

Хариуцагч нь дээрх заалтуудаар хүлээсэн үүргээ хэрэгжүүлээгүй болох нь холбогдох баримтуудыг шүүхэд ирүүлээгүй болон Захиргааны ерөнхий хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.1-д нийтийн ашиг сонирхолд сөргөөр нөлөөлөхөөр бол, мөн 28.1.2-т гарцаагүй байдлын улмаас, эсхүл нийтийн ашиг сонирхлын үүднээс хойшлуулшгүй ажиллагаа явуулах шаардлагатай бол сонсох ажиллагаа хийхгүйгээр буюу урьдчилан мэдэгдэхгүйгээр захиргааны байгууллага шийдвэр гаргах эрхтэй байхаар хуульчилсан гэсэн тайлбар, мөн Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн дарга нь MV-0******* тоот тусгай зөвшөөрлийг цуцлуулах тухай 2020 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 2020/03 тоот дүгнэлтийг гарснаас хойш 1 хоногийн дараа маргаан бүхий актыг гаргасан байгаагаар тус тус тогтоогдож байна.

Энэ тохиолдолд хуулийн дээрх нарийвчилсан зохицуулалтуудын дагуу хариуцагч захиргааны байгууллага нь тусгай зөвшөөрөл цуцлагдах үндэслэл бүрдсэнийг тусгай зөвшөөрөл эзэмшигчид урьдчилан мэдэгдэж, уг үндэслэлийг хүлээн зөвшөөрч байгаа эсэх тайлбар, баримтуудыг гаргуулсны үндсэн дээр тусгай зөвшөөрлийг цуцлах эсэхийг шийдвэрлэх үүргээ хэрэгжүүлэлгүйгээр тусгай зөвшөөрөл эзэмшигчийн тайлбар, баримт гаргах эрхийг үгүйсгэж, ерөнхийлөн зохицуулсан хуулийн заалтыг үндэслэж тайлбарлаж байгаа нь буруу.

Мөн А ХХК нь MV-0******* тоот тусгай зөвшөөрлийг Х/хуучнаар Улаанбаатар хотын банк/ ХХК-тай байгуулсан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар барьцаалсныг Ашигт малтмал газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2017 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 186 тоот шийдвэрээр бүртгэжээ[8].

Ашигт малтмалын тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.7-д Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь барьцааны гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхээргүй, эсхүл энэ хуулийн 22, 28 дугаар зүйлд зааснаар тусгай зөвшөөрлийн хугацаа дуусгавар болох нөхцөл бүрдсэн тохиолдолд төрийн захиргааны байгууллага энэ тухай барьцаалагчид мэдэгдэх бөгөөд барьцаалагч нь мөн хуулийн 7.1-д заасан эрх бүхий этгээдэд тусгай зөвшөөрлийг шилжүүлэх саналыг тэргүүн ээлжинд гаргах эрхтэй гэж зааснаас үзвэл гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн Тусгай зөвшөөрөл эзэмшигч байгаль орчинд хортой нөлөөлөх үйл ажиллагаа явуулж байгаа бол тухайн барьцаалагч Хинд мэдэгдээд Ханд өөр хуулийн этгээдэд шилжүүлэх эрхийг олгох ёстой байсан. Гэтэл энэ эрхийг эдлүүлээгүй тайлбар үндэслэлтэй байна.

Иймд нэхэмжлэгч А ХХК-ийн Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргад холбогдуулан гаргасан Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2020 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 62 дугаартай Тусгай зөвшөөрлийг цуцлах тухай шийдвэрийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хангах нь зүйтэй байна.

Гуравдагч этгээд Д.Мын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тусгай зөвшөөрлийн талбайд хамаарч байгаа гуравдагч этгээдийн газар эзэмших эрх хэрхэх нь тодорхойгүй гэсэн тайлбар нь маргаан бүхий актуудын үндэслэлд хамаарахгүйн зэрэгцээ байгаль орчны нөлөөллийн үнэлгээнд тусгагдаж шийдвэрлэгдэхээр байх тул шүүхээс дүгнэлт хийх үндэслэлгүй байгааг тэмдэглэв.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.12 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 5 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 3, Ашигт малтмалын тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.7, 56 дугаар зүйлийн 56.2, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1, 4.2.5, 4.2.6, 24 дүгээр зүйлийн 24.1, 24.2-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч А ХХК-ийн Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн дарга, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2019 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн А/425 дугаар тушаалаар байгуулагдсан ажлын хэсэгт холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, Байгаль орчин, аялал жуулчлалын яамны 2020 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 2020/03 дугаартай Ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг цуцлуулах тухай дүгнэлт, Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2020 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 62 дугаартай Тусгай зөвшөөрлийг цуцлах тухай шийдвэрийг тус тус хүчингүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, 51 дүгээр зүйлийн 51.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч тус бүрээс 35,100 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.МӨНХЗУЛ