Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 05 сарын 16 өдөр

Дугаар 2022/ШЦТ/182

 

 

 

 

 

 

 

 

  2022          05             16                                  2022/ШЦТ/182

 

 

                                       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Орхон аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Ариунцэцэг даргалж

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Дэмбэрэлжүний

Улсын яллагч Г.Э

Шүүгдэгчийн өмгөөлөгч М.Мэндбаяр

Шүүгдэгч Г.Ж, С.Ш, Д.С, Х.А  нарыг оролцуулан Орхон аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г.Ж, С.Ш, Д.С, Х.А  нарт холбогдох эрүүгийн 2225000850102 дугаартай хэргийг тус шүүхийн 104 тоот танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн,

Монгол Улсын иргэн,

Монгол Улсын иргэн,

Монгол Улсын иргэн,

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Г.Ж, С.Ш нар нь бүлэглэж 2022 оны 01 дүгээр сарын 16-наас 17-нд шилжих шөнө Орхон аймаг Баян-Өндөр сум Уртбулаг баг 5-19 дүгээр байрны гадна талд Д.Сг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан,

-шүүгдэгч Х.А, Д.С нар нь архи, согтууруулах ундаа зүйл хэрэглэсэн үедээ бүлэглэж 2022 оны 01 дүгээр сарын 16-наас 17-нд шилжих шөнө Орхон аймаг Баян-Өндөр сум Уртбулаг багийн 5-19 дүгээр байрны гадна  С.Ш, Г.Ж нарыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогдож Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.

 

                                         ТОДОРХОЙЛОХ нь:

      1.Хэргийн үйл баримт, шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

       Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт:

-шүүгдэгч Г.Жын мэдүүлсэн: Би Санчирмаад гар хүрээгүй, санаатай цохиогүй. Хамт унасан. Би дээр нь байсан. Үснээс зулгаагаад байхаар нь гарыг нь хойш нь дарсан. Алтангэрэлээс 1,500,000 төгрөг нэхэмжилнэ. 7 хоног эмнэлэгт хэвтсэн. Нуруу болно тархины MRI хийлгэх шаардлагатай байгаа гэх мэдүүлэг,

-шүүгдэгч С.Шийн мэдүүлсэн: Гэм буруугаа хүлээж байна гэх мэдүүлэг,

-шүүгдэгч Д.Сгийн мэдүүлсэн: Гэм буруугаа хүлээж байна гэх мэдүүлэг,

-шүүгдэгч Х.Аийн мэдүүлсэн: Гэм буруугаа хүлээж байна гэх мэдүүлэг болон прокурорын яллах дүгнэлт түүний хавсралтад заасан:

-хохирогч С.Шийн мэдүүлсэн... 2022 оны 01 дүгээр сарын 16-наас 17-нд шилжих шөнө 02 цагийн үед ...гарах гэхэд урд талаас цагаан өнгийн приус 30 маркийн тээврийн хэрэгсэл зам дээр зогсчихсон, хөдлөхгүй байхаар нь би машины гэрлээ хэд хэдэн удаа анивчуулахад урдаас гэрлээрээ дохиод инээлдээд байсан. Ж машинаас бууж урд талын машины хажууд зогсоод жаахан ухарчихаач гэж хэпчихээд машинд суухдаа ухрахгүй гэж байна гэсэн. Би машинаас бууж жаахан ухраад өгчихөөч, бид нар гарах гэсэн юм гэхэд чадахгүй, өөрсдөө ухраад гар гэж хэлсэн. Тэр үед Ж машинаас бууж ирээд жолоочид хандаж ухарчихаач гэж хэлснээс болж маргалдсан. Ж бид хоёр машиндаа суух гээд алхаж байхад миний ард Ж хашгирах чимээ гарахаар нь харахад жолооч залуу нь машинаасаа буучихсан Жыг цохиод газар унагаасан. Би тэр залууд яагаад эмэгтэй хүнийг цохиж байгаа юм бэ гээд очиход миний ар талаас цагаан өнгийн богино куртиктэй эмэгтэй машинаас гарч ирээд үснээс зулгааж газар унагааж нуруу гэдэс хэсэг рүү өшиглөсөн. Жолоо барьж байсан залуу Жыг орхиод миний толгой хэсэг рүү хөлөөрөө өшиглөсөн. Тэр эмэгтэй намайг тавьчихаад Жын үснээс зулгааж миний машины ар талд давхаралдаад газар унасан. Намайг цохисон залуу машинаа асаагаад ухраад явсан. Би цагдаад өөрийнхөө утаснаас дуудлага өгчихөөд Ж дээр очиход цагаан өнгийн богино куртиктэй эмэгтэй Жын үснээс нь зулгаагаад доор нь хэвтэж байсан ба Ж хамар, амнаас нь цус гараад тэр эмэгтэйгийн хувцас дээр дусаад байсан. Тэр эмэгтэй Жын үснээс нь зуураад тавихгүй байсан ба одоо болчих гэж хэлэхэд ...ална та нарыг, яасан овоо юм бэ гээд хашиграад хөлөөрөө миний хөл хэсэг рүү өшиглөөд байхаар нь би тэр эмэгтэйг 2-3 удаа өшиглөсөн... Би тэр эмэгтэйгийн толгойн тус газар нь өшиглөсөн юм. Цагаан өнгийн богино куртиктэй эмэгтэйгийн нөхөр гэх бараан өнгийн куртиктэй залуу ирээд Жын үснээс нь зулгааж өшиглөсөн. Би тэр залуугаас зайгаа бариад зогсоход цагаан өнгийн богино куртиктэй эмэгтэй газраас босоод миний үснээс зулгааж газар унагаагаад толгой, нуруу, бөөр, давсаг хэсэг рүү хөлөөрөө өшиглөсөн.Тэр эмэгтэйгийн нөхөр нь гэх эрэгтэй ирээд миний толгой, хөл, нуруу хэсэг рүү олон удаа өшиглөсөн. Би тэр хоёр хүнд хандаж ...хүн аллаа ш дээ, одоо болчих тэхүү гэж гуйхад хамт явж байсан улаан өнгийн куртиктэй эрэгтэй хүн салгаад надаас холдуулахаар нь би газраас босож орцны урд очоод цагдаа руу дахиад залгасан...зодуулснаас хойш эмчилгээндээ 405,348 төгрөгийн баримттай зардал гарсан... Баримтгүйгээр 100,000 төгрөгийн зардал гарсан. Нийт 505,348 төгрөгийн зардлыг өөрөөсөө гаргасан. Уг мөнгийг буруутай этгээдээс нэхэмжилнэ...” гэх мэдүүлэг /хх-ийн 20-23-р тал/

-хохирогч Д.Сгийн мэдүүлсэн ... 2022 оны 01 дүгээр сарын 16-наас 17-нд шилжих шөнө 02 цагийн үед хадам ээжийн машинаар нөхөр Аптангэрэлийн хамт найз Пүрэвдоржийг хүргэж өгөх гээд Орхон аймгийн Баян-Өндөр сум, Уртбулаг багийн 5-19 дүгээр байрны урд машины зам дээр зогсож байхад урдаас нэг машин ирээд гэрлээрээ дохисон. Бид нар машинаа хөдөлгөөгүй зогсож байхад нэг эмэгтэй хүн бууж ирээд ухраад өгөөч гэж хэлэхээр нь бид нар та нар ухарчих гэж хэлсэн. Аль аль машин нь нэг нэгийгээ ухрахыг хүлээгээд зогссон ба урд талын машинаас дахиад 2 эмэгтэй хүн бууж ирээд онгорхой байсан цонхоор нөхөр Алтангэрэлийг хар өнгийн куртиктэй эмэгтэй алгадсан. Алтангэрэл машинаас буугаад хар өнгийн куртиктэй эмэгтэйг гараараа түлхсэн. Би машинаас буугаад цагаан өнгийн урт куртиктэй эмэгтэйтэй үснээсээ зулгаалцсан…хар өнгийн куртиктэй эмэгтэй миний араас ирээд үснээс зулгааж газар унагаасан. Миний дээр гарчихаад хамар хэсэг рүү духаараа мөргөсөн. Хажуу талаас цагаан өнгийн урт куртиктэй эмэгтэй толгой руу 3-4 удаа өшиглөсөн...Тэр эмэгтэйгийн үснээс эхлээд би зулгаасан. Дараа нь миний гарыг үснээсээ салгаад хоёр тийш нь гараараа дарсан. Ойролцоогоор 3-5 минутын дараа нөхөр Алтангэрэл ирээд миний дээр суучихсан байсан эмэгтэй надаас салгах гэхэд салахгүй байсан тул хүчээр босгосон. Тэр эмэгтэйг цохисон гэж бодож байна. Би газраас босоод намайг өшиглөсөн гэх цагаан өнгийн урт куртиктэй эмэгтэйгийн араас нь хөөж барьж аваад үснээс нь зулгаасан. Тэр эмэгтэй миний үснээс бас зулгаасан. Тэр үед нөхөр Алтангэрэл ирээд надтай зууралцаж байсан эмэгтэйг өшиглөсөн. Би ч гэсэн цохисон. Пүрэвдорж намайг салгахад хар өнгийн куртиктэй эмэгтэй газар уначихсан, нөхөр маань хажууд нь зогсож байхаар нь би очоод цохисон, үснээс нь зулгаасан. Манай нөхөр бас өшиглөсөн. Пүрэвдорж нөхөр бид хоёрыг салгаад машин тавьсан газар луу явж байхад цагдаа нар ирсэн.... Хар өнгийн куртиктэй эмэгтэй миний дээр суухдаа хамар луу маань нэг удаа мөргөсөн. Тэр үед хамарнаас цус гарсан. Нэг мөргөснөөс өөрөөр намайг цохиогүй. Цагаан өнгийн урт куртиктэй эмэгтэй намайг газар уначихсан байхад толгойн тус газарт 3-4 удаа өшиглөсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 24-26-р тал/

-хохирогч Г.Жын мэдүүлсэн.... 2022 оны 01 дүгээр сарын 16-наас 17-нд шилжих шөнө 02 цагийн үед ...Би машинаас ганцаараа буугаад жолооч залууд хандаж жаахан ухарчих, бид нар эргээд гарах гэсэн юм гэхэд чадахгүй гэж хэлээд салаавч гаргасан. Жолоочийн хажууд сууж байсан эмэгтэй ...чаддаг юм бол дээгүүр яваад гар гэж хэлсэн. Би эргээд машинд суугаад Ш эгчид хэлэхэд би очоод уулзаад үзье гэж хэлээд машинаас гарсан...Ш эгч машиндаа суух гээд түрүүлээд алхсан, би араас нь явах гээд эргэхэд жолооч залуу машинаасаа бууж ирээд зүүн талын шанаа хэсэг рүү гараараа нэг удаа цохих үед зам дээр тавьчихсан байсан машины хажуугаар ороод газар унасан. Би газраас босох гэхэд нөгөө залуу хөлөөрөө миний толгой руу өшиглөсөн. Ш эгч ...та нар яагаад эмэгтэй хүн зодоод байгаа юм бэ гээд над дээр ирэхэд нөгөө машинаас эмэгтэй, эрэгтэй хоёр хүн бууж ирээд цагаан өнгийн богино куртиктэй эмэгтэй Ш эгчийн үснээс нь зулгаагаад газар унагаасан. Улаан өнгийн куртиктэй залуу намайг газраас босгоход жолооч залуу нь хөлөөрөө миний нүүрэн тус газарт өшиглөсөн. Тэр үед миний хамарнаас цус гарч, ухаан санаа орж гараад хэсэг зуур юу болж байгаа нь ойлгогдохгүй байсан. Ш эгч нэг машины цаана хашиграад, ёолоод байсан. ...Цагаан өнгийн богино куртиктэй эмэгтэй миний урдаас ирээд баруун гараараа зүүн талын шанааны үснээс бариад намайг татахад би унаагүй, дахиад нэг татах үед тэр эмэгтэйтэй хамт газар унасан. Тэр эмэгтэй миний доор ороод, би дээр нь гараад унасан.Миний үснээс зулгаасан хэвээрэй, хөлөөрөө нуруу хэсэг рүү өшиглөөд сарвалзаад байхаар нь хоёр гарыг нь дараад дээр нь хэвтсэн. Тэр эмэгтэйд хандаж чи миний үснээс тавьчих гэж хэлэхэд тавихгүй, хашиграад байсан. Миний хамарнаас цус гарч байсан болохоор тэр эмэгтэйгийн нүүр, куртик хэсэг нь цус болсон. Ш эгч утсаар ярьж байхдаа ...чи яасан их хүн зоддог юм бэ гээд 2-3 удаа тэр эмэгтэйг өшиглөсөн. Гэхдээ Ш эгчийн нэг удаагийн өшиглөлт нь миний зүүн гарыг оносон. Хэсэг хугацааны дараа жолооч залуу гүйж ирээд намайг шууд нэг удаа өшиглөөд, хувцаснаас зулгааж цагаан өнгийн куртиктэй эмэгтэйгээс холдуулж, гараараа болон хөлөөрөө цохисон. Улаан өнгийн куртиктэй залуу ирээд жолооч залууг салгахад байрны орц тал руу явчихсан. Тэрнээс хойш юу болоод байгаа нь ойлгогдохгүй, Ш эгч уйлаад зодуулаад байсан. Жолооч залуу дахиад намайг явган хүний замын хажууд газар унагаагаад өшиглөсөн. Улаан өнгийн куртиктэй залуу хамт явж байсан эрэгтэй, эмэгтэй хоёр хүнийг одоо болно, явах хэрэгтэй гээд чирээд явсан...цагдаа ирсэн...Би хэрэг болсноос хойш эмчилгээний зардал Улаанбаатар хотоос Орхон аймаг руу явсан, буцсан зардал, ажилдаа 7 хоног явж чадаагүй, ажиллаагүй хугацааны цалин зэрэгт 1,500,000 төгрөгийн зардал гарсан... ” гэх мэдүүлэг. /хх-ийн 29-30-р тал/

-гэрч М.Пийн мэдүүлсэн.... 2022 оны 01 дүгээр сарын 16-ны шөнө 02 цагийн үед намайг хүргэж өгөх гээд байрны гадна ирсэн. Бид нар машинд юм яриад сууж байхад урдаас нэг машин ирээд гэрлээрээ дохиход Аптангэрэл бас машины гэрлээрээ дохисон.Тэр машинаас эхлээд нэг эмэгтэй гарч ирээд ухарчих гэж хэлчихээд машиндаа суусан. Алтангэрэл хөдлөөгүй, ухаргүйгээр зогсож байхад дахиад нөгөө машинаас 2 эмэгтэй гарч ирээд Алтангэрэлийг ухраач гэж хэлээд маргалдахад хар өнгийн куртиктэй эмэгтэй Алтангэрэлийг нэг удаа алгадсан. Алтангэрэл машинаас гараад алгадсан гэх хар өнгийн куртиктэй эмэгтэйг замын хажууд тавьчихсан байсан машины хажуугаар унагаасан. Түүний эхнэр Санчирмаа нь цагаан өнгийн куртиктэй эмэгтэйгийн үснээс зулгааж, хоорондоо зодолдсон. Би машинаас гараагүй сууж байхад Алтангэрэл орж ирээд машинаа ямар ч байсан зогсоол дээр тавина гээд ОХУ-ын консулын ар талын байрны зогсоол дээр тавьчихаад бид хоёр эргээд 5-19 дүгээр байрны урд талд очиход Санчирмаа газар хэвтчихсэн, түүний дээр хар өнгийн куртиктэйг шууд өшиглөөд эхнэрийнхээ дээрээс холдуулаад тэр эмэгтэйг зодсон. Б.Алтангэрэлийг салгах гээд очих үед Санчирмаа нь цагаан өнгийн урт куртиктэй эмэгтэйгийн араас очоод үснээс нь зулгааж, зодолдож байсан. Алтангэрэл тэр хоёр дээр очоод цагаан өнгийн урт куртиктэй эмэгтэйг цохисон. Би Санчирмааг салгах гээд зууралдаж байхад Алтангэрэл хар өнгийн куртиктэй эмэгтэйг газар унагааж цохисон. Санчирмааг арай гэж салгахад хар өнгийн куртиктэй эмэгтэй дээр очоод цохисон. Санчирмаа, Алтангэрэл нарыг нэг нэгээр нь салгах гэхээр ээлжлээд нөгөө хоёр эмэгтэйг цохиод байсан тул сүүлдээ хоёулангыг нь чирээд салгаад машин тавьсан газар луу явж байхад цагдаа нар ирсэн. Миний хувьд ямар нэгэн хүнд гар хүрээгүй, зодооныг салгасан....” гэх мэдүүлэг /хх-ийн 34-р тал/

-Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 119 дугаартай... С.Шийн биед тархи доргилт, хуйх, бүсэлхий, зүүн гуянд зөөлөн эдэд 3 тооны цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн 3 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Нэг цаг хугацаанд үүссэн гэмтлүүд байна. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулна. Тархи доргилт нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заасны дагуу гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана, бусад гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д заасны дагуу гэмтлийн зэрэгт хамаарагдахгүй. Гоо сайхан болон ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй. Шинэ гэмтлүүд байна... гэх дүгнэлт /хх-ийн 50-51-р тал/

-Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 118 дугаартай ... Г.Жын биед дээд уруулын баруун хэсэг, баруун хацар, баруун завьж, дээд уруулын баруун хэсэг, баруун бугалга, нуруунд цус хуралт, дээд урууланд зөөлөн эдийн няцрал, хамрын таславчийн муруйлт гэмтэл тогтоогдлоо.Дээд уруулын баруун хэсэг, баруун хацар, баруун завьж, дээд уруулын баруун хэсэг, баруун бугалга, нуруунд цус хуралт, дээд урууланд зөөлөн эдийн няцрал 'эмтлүүд нь мохоо зүйлийн нэг ба түүнээс олон удаагийн үйлчлэлээр, нэг цаг хугацаанд үүсгэгджээ. Дээд уруулын баруун хэсэг, баруун хацар, баруун завьж, дээд уруулын баруун хэсэг, баруун бугалга, нуруунд цус хуралт, дээд уруул, баруун хацарт зөөлөн эдийн няцрал, хамрын таславчийн муруйлт нь тус бүрдээ эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана. Дээрх гэмтлүүд нь ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...гэх дүгнэлт /хх-н 57-59-р талд/

-Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 122 дугаартай.... Д.Сгийн биед тархи доргилт, хоёр гарын сарвууны ар хэсэг, баруун бугуйнд зулгаралт, хоёр гарын сарвууны ар хэсэгт цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн, олон удаагийн үйлчлэлээр, нэг цаг хугацаанд үүсгэгджээ. Тархи доргилт нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана. Хоёр гарын сарвууны ар хэсэг, баруун бугуйнд зулгаралт, хоёр гарын сарвууны ар хэсэгт цус хуралт нь эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарагдахгүй. Тархи доргилт нь ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэх дүгнэлт /хх-ийн 65-67-р тал/

-Шинжээч эмч Ж.Гэрэлмаагийн мэдүүлсэн....Тархи нь гавлын ясан дотор битүү байдаг учир тархийг доргиох ямар нэгэн хүчин зүйл, тухайлбал цохих, дэвсэх, өшиглөх, унах арагш толгойгоороо  савах, мөргөх, толойг сэгсрэх гэх мэт үйлчлэлийн улмаас доргилт үүсдэг. Иймд цохих үснээс зулгаах үед тархи доргилт нь үүсэх боломжтой...2022 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр Д.Сгийн биед гэмтлийн зэрэг тогтоох үзлэг хийсэн. Үзлэгээр тархи доргилт оношлогдсон ба энэ гэмтэл нь үснээс зулгаах, сэгсрэх, цохих цохигдох үед үүсэх боломжтой. ... 2022 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр Г.Жын биед гэмтлийн зэрэг тогтоох үзлэг хийжээ. Уг үзлэгээр 2022 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр хийгдсэн толгойн КТГ шинжилгээнд тархины хаван, доргилтын шинж тэмдэг оношлогдоогүй. Мөн үзлэгээр илрээгүй. 2022 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн гэмтлийн эмчийн үзлэгт тархи доргилт гэсэн нь батлагдахгүй байсан тул тархи доргилт гэмтэл үүссэн гэж үзэх боломжгүй байна. Г.Жын 2022 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн толгойн КТГ-ын шинжилгээнд хамрын таславч урд хэсгээр зүүн тийш бага зэрэг муруйлттай гэж оношлогдсон ба хамрын дайвар хөндийнүүдийн агааржилт хэвийн байсан ба энэ хуучин гэмтлийн шинж юм. Г.Ж нь шүүх эмнэлэгт ирж үзүүлэх үед толгой өвдөнө гэсэн зовиуртай байсан ба хамар хэсэгт ил харагдах болон тэмтрэлтээр эмзэглэлтгүй байсан. Иймд шинэ гэмтэл гэж үзэх боломжгүй, 2022 оны 01 дүгээр сарын 16-наас 17-нд шилжих шөнө үүссэн байх боломжгүй… гэх мэдүүлэг /хх-ийн 44-47-р тал/

Шүүгдэгч Х.Аийн сэжигтнээр мэдүүлсэн... Би тэр машины урдаас гэрлээрээ дохиход жолоочийн хажуу талын суудлаас хар өнгийн куртиктэй эмэгтэй хүн бууж ирээд….ухарчих, бид нар гармаар байна гэж хэлэхээр нь бид нар бас хөдөллөө, тар ухраад зай гаргаад өгчих гэж хэлсэн. Тэр эмэгтэй машиндаа суухад жолооч талын хаалганаас цагаан өнгийн куртиктэй эмэгтэй ирээд машины цонхоор гараа оруулаад намайг алгадчихаад цаашаагаа явсан. Би машинаас бууж хар өнгийн куртиктэй эмэгтэйг түлхсэн чинь цагаан өнгийн урт куртиктэй эмэгтэй нь над дээр ирсэн. Тэр үед эхнэр Санчирмаа машинаас бууж цагаан өнгийн куртиктэй эмэгтэйтэй үснээсээ зулгаалцаад зогсоол дээр байсан машины хажууд очсон. Би машинаа хөдөлгөөд ОХУ-ын консулын ар талд байх байрны зогсоол дээр машинаа байрлуулж тавьчихаад найз Пүрэвдоржийн хамт эргээд 5-19-р байрны урд очиход эхнэр Санчирмааг газар унагаачихсан хар өнгийн куртиктэй эмэгтэй дээр нь гарчихсан байдалтай,эхнэр маань би үхлээ ш дээ 2 хүүхэдтэй хүн ш дээ гээд хашгираад байсан. Харин цагаан өнгийн урт куртиктэй эмэгтэй нь эхнэрийг өшиглөж байсан. Би хар өнгийн куртиктэй эмэгтэйг татаад эхнэрийнхээ дээрээс буулгаж өшиглөсөн. Биеийн аль хэсэг рүү нь өшиглөснөө санахгүй байна...гэх мэдүүлэг /хх-ийн 81-82-р тал/

-шүүгдэгч Г.Жын сэжигтнээр мэдүүлсэн... тэр эмэгтэй урдаас гүйж ирээд ...чи яасан овоо юм бэ гээд баруун гараараа миний зүүн талын үснээс зулгааж, татаад газар унгаасан. Гэхдээ газар унахдаа надтай хамт зэрэг унасан боловч миний доор орсон.Тэр эмэгтэй миний үснээс тавихгүй байсан тул би дээрээс нь босож чадахгүй байсан. Мөн хөл, гар нь сарвалзаад, миний нуруу хэсэг рүү өшиглөөд байсан тул хоёр гарыг нь дарсан боловч миний үснээс тавиагүй. Духаараа мөргөсөн зүйл байхгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 112-р тал/

-Орхон аймаг дахь Сум дундын шүүхийн 2011 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 43А дугаар шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 129-140-р тал/

-Хохирогч С.Шээс гаргаж өгсөн хохирол зардлын баримтууд /хх-ийн 174-186-р тал/

-Хохирогч Г.Жаас гаргаж өгсөн хохирол зардлын баримтууд болон дансны хуулга  /хх-ийн 191-208-р тал/

-Гэрч М.Пийн мэдүүлсэн... Би Алтангэрэлтэй хамт машиныг нь ОХУ-ын консулын илчингийн зогсоол дээр тавьчихаад байр тойроод гарч ирэхэд Санчирмаагийн дээр нь Алтангэрэлийг алгадсан гэх хар өнгийн хувцастай эмэгтэй дээр нь суучихсан, харин цагаан өнгийн куртиктэй эмэгтэй өшиглөөд байсан. Тухайн үед Санчирмаа болон нөгөө машинаас бууж ирсэн хоёр эмэгтэй нар хоорондоо олон удаа муудалцаж харилцан зодолдоод байсан. Хэн нь хаашаа зодоод байсан талаар тодорхой хараагүй... гэх мэдүүлэг /2-р хх-ийн 9-10-р тал/

-шүүгдэгч С.Шийн яллагдагчаар мэдүүлсэн....Уг бичлэгийг үзлээ...машины голд Санчирмаа гэх цагаан куртиктэй эмэгтэй намайг зодож өшиглөж байхад надтай хамт явж байсан хар бараан өнгийн куртиктэй Ж нь Санчирмаагийн баруун гараас нь татаад машины хажууд давхаралдаж унасан. Би цаанаас нь босоод ирэхэд замын голд Санчирмаа доор нь орчихсон,харин Ж дээр нь гарчихсан байдалтай. Санчирмаа Жын үснээс зулгаасан байдалтай, Ж Санчирмаагийн хоёр гарыг гараараа дарчихсан байхаар нь одоо болиочээ гэж хэлэхэд нилээн удаан хугацаанд гуйсан.Санчирмаа нь ална шүү гэж орилоод байхаар нь би толгойн тус газарт 3-4 удаагийн давтамжтайгаар өшиглөсөн. Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэх мэдүүлэг /2-р хх-ийн 12-р тал/ зэргийг шинжлэн судлахад дараах үйл баримт тогтоогдлоо.

Үйл баримт: 2022 оны 01 дүгээр сарын 16-наас 17-нд шилжих шөнө шүүгдэгч С.Ш, Г.Ж нар Орхон аймаг Баян-Өндөр сум Уртбулаг баг 5-19 дүгээр байрны орчим 99-50 ОРА улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодож баруун эргэх үйлдэл хийх үед зам дээр зогсож байсан 37-45 ОРО улсын дугаартай приус 30 маркийн саарал өнгийн тээврийн хэрэгсэл рүү гэрэл дохин зам чөлөөлөхийг мэдэгдэхэд тус тээврийн хэрэгсэлийг жолоодож явсан согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн жолооч Х.А өөдөөс нь гэрэл дохин зам чөлөөлж өгөөгүйн улмаас үл ойлголцон улмаар Г.Ж машинаасаа бууж очин Х.Аийг алгадсаны улмаас Х.А машинаасаа бууж очин Г.Жыг цохиж унагаасан ба түүний эхнэр Санчирмаа нь С.Шийг үснээс зулгааж харилцан зодоон эхэлсэн ба үүний улмаас шүүгдэгч С.Ш, Г.Ж, Д.С нарын биед хөнгөн зэргийн гэмтэл хохирол учирчээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хохирогч, гэрчүүдийн мэдүүлэг,  шинжээчийн дүгнэлтүүд зэрэг нотлох баримтыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж бэхжүүлсэн, дээрх үйл баримтын талаархи мэдээллийг агуулсан хэрэгт хамааралтай, хэргийн бодит байдлыг тогтооход ач холбогдолтой, шүүгдэгч нарын гэм буруугийн талаар дүгнэлт хийхэд хангалттай байна.

 

Шүүгдэгч С.Ш, Г.Ж нар нь Д.Сг бүлэглэн зодсон үйлдлийн улмаас Д.Сгийн биед тархи доргилт, хоёр гарын сарвууны ар хэсэг, баруун бугуйнд зулгаралт, хоёр гарын сарвууны ар хэсэгт цус хуралт бүхий хөнгөн гэмтэл хохирол учирсан шууд шалтгаант холбоотой болох нь хохирогч Д.Сгийн... Би машинаас буугаад цагаан өнгийн урт куртиктэй эмэгтэйтэй үснээсээ зулгаалцсан...өнгийн куртиктэй эмэгтэй миний араас ирээд үснээс зулгааж газар унагаасан. Миний дээр гарчихаад хамар хэсэг рүү духаараа мөргөсөн. Хажуу талаас цагаан өнгийн урт куртиктэй эмэгтэй толгой руу3-4 удаа өшиглөсөн...гэх мэдүүлэг, гэрч М.Пийн... Санчирмаагийн дээр нь Алтангэрэлийг алгадсан гэх хар өнгийн хувцастай эмэгтэй дээр нь суучихсан, харин цагаан өнгийн куртиктэй эмэгтэй өшиглөөд байсан… гэх мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 122 дугаартай... Д.Сгийн биед тархи доргилт, хоёр гарын сарвууны ар хэсэг, баруун бугуйнд зулгаралт, хоёр гарын сарвууны ар хэсэгт цус хуралт гэмтэл тогтоогдлоо...Тархи доргилт нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана..... гэх дүгнэлтээр,

-шүүгдэгч Х.А, Д.С нар бүлэглэж зодсон үйлдлийн улмаас С.Шийн биед тархи доргилт, хуйх, бүсэлхий, зүүн гуянд зөөлөн эдэд 3 тооны цус хуралт бүхий хөнгөн гэмтэл, Г.Жын биед дээд уруулын баруун хэсэг, баруун хацар, баруун завьж, дээд уруулын баруун хэсэг, баруун бугалга, нуруунд цус хуралт, дээд урууланд зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн гэмтэл хохирол учирсан шууд шалтгаант холбоотой болох нь С.Шийн мэдүүлсэн.... Ж бид хоёр машиндаа суух гээд алхаж байхад миний ард Ж хашгирах чимээ гарахаар нь эргээд харахад жолооч залуу нь машинаасаа буучихсан Жыг цохиод газар унагаасан. Би тэр залууд яагаад эмэгтэй хүнийг цохиж байгаа юм бэ гээд очиход миний ар талаас цагаан өнгийн богино куртиктэй эмэгтэй машинаас гарч ирээд үснээс зулгааж газар унагааж нуруу гэдэс хэсэг рүү өшиглөсөн. Жолоо барьж байсан залуу Жыг орхиод миний толгой хэсэг рүү хөлөөрөө өшиглөсөн. Тэр эмэгтэй намайг тавьчихаад Жын үснээс зулгааж миний машины ар талд давхардаад газар унасан...гэх мэдүүлэг  ,Г.Жын мэдүүлсэн... жолооч залуу машинаасаа бууж ирээд зүүн талын шанаа хэсэг рүү гараараа нэг удаа цохих үед би зам дээр тавьчихсан байсан машины хажуугаар ороод газар унасан. Би газраас босох гэхэд нөгөө залуу хөлөөрөө миний толгой руу өшиглөсөн...нөгөө машинаас эмэгтэй, эрэгтэй хоёр хүн бууж ирээд цагаан өнгийн богино куртиктэй эмэгтэй Ш эгчийн үснээс нь зулгаад газар унагаасан. Улаан өнгийн куртиктэй залуу намайг газраас босгоход жолооч залуу нь хөлөөрөө миний нүүрэн тус газарт өшиглөсөн. Тэр үед миний хамарнаас цус гарч, ухаан санаа орж гараад хэсэг зуур юу болж байгаа нь ойлгогдохгүй байсан.....гэх мэдүүлэг, гэрч М.Пийн мэдүүлсэн.... Санчирмаа газар хэвтчихсэн, түүний дээр байсан хар өнгийн куртиктэйг шууд өшиглөөд эхнэрийнхээ дээрээс холдуулаад тэр эмэгтэйг зодсон. Б.Алтангэрэлийг салгах гээд очих үед Санчирмаа нь цагаан өнгийн урт куртиктэй эмэгтэйгийн араас очоод үснээс нь зулгааж, зодолдож байсан. Алтангэрэл тэр хоёр дээр очоод цагаан өнгийн урт куртиктэй эмэгтэйг цохисон. Би Санчирмааг салгах гээд зууралдаж байхад Алтангэрэл хар өнгийн куртиктэй эмэгтэйг газар унагааж цохисон. Санчирмааг арай гэж салгахад хар өнгийн куртиктэй эмэгтэй дээр очоод цохисон. Санчирмаа, Алтангэрэл нарыг нэг нэгээр нь салгах гэхээр ээлжлээд нөгөө хоёр эмэгтэйг цохиод байсан тул сүүлдээ хоёуланг нь чирээд салгаад машин тавьсан газар луу явж байхад цагдаа ирсэн...гэх мэдүүлэг,... Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 119 дугаартай... С.Шийн биед тархи доргилт, хуйх, бүсэлхий, зүүн гуянд зөөлөн эдэд 3 тооны цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн 3 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Нэг цаг хугацаанд үүссэн гэмтлүүд байна. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулна. Тархи доргилт нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заасны дагуу гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана... гэх дүгнэлт, Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 118 дугаартай ... Г.Жын биед дээд уруулын баруун хэсэг, баруун хацар, баруун завьж, дээд уруулын баруун хэсэг, баруун бугалга, нуруунд цус хуралт, дээд урууланд зөөлөн эдийн няцрал, хамрын таславчийн муруйлт гэмтэл тогтоогдлоо.Дээд уруулын баруун хэсэг, баруун хацар, баруун завьж, дээд уруулын баруун хэсэг, баруун бугалга, нуруунд цус хуралт, дээд урууланд зөөлөн эдийн няцрал гэмтлүүд нь мохоо зүйлийн нэг ба түүнээс олон удаагийн үйлчлэлээр, нэг цаг хугацаанд үүсгэгджээ... тус бүрдээ эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана... гэх дүгнэлт, гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл зэрэг нотлох баримтаар нотлогдож тогтоогдсон байна.

Шүүгдэгч нар үл ялих зүйлээр шалтаглан зодоон үүсгэж хэн хэнийхээ биед халдаж гэмтэл хохирол учруулсан байх ба шүүгдэгч С.Ш, Г.Ж нар үйлдлээрээ бүлэглэн  Д.Сгийн биед гэмтэл учруулж, Д.С, Х.А нар нь мөн үйлдлээрээ бүлэглэн  С.Ш, Г.Ж нарын биед гэмтэл учруулж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх шинжтэйгээр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжтэй, нийгэмд аюултай, өөрсдийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж хохирол хор уршигт зориуд хүргэсэн санаатай үйлдэл хийсэн байх тул хэргийн зүйлчлэл зөв, прокурорын яллах дүгнэлтийг үндэслэлтэй гэж үзнэ.

Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж зааснаар шүүгдэгч нарыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага оногдуулах үндэслэлтэй. 

Шүүх хуралдаанд улсын яллагч: Шүүгдэгч нарын үйлдэл хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдсон, бүлэглэж хүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь тогтоогдсон тул гэм буруутайд тооцож, хохирол гаргуулах тус бүр торгох шийтгэл оногдуулах саналтай гэж,

-шүүгдэгчийн өмгөөлөгч М.Мэндбаяр: шүүгдэгч Алтангэрэл, Санчирмаа нар гэм буруугаа хүлээж байгаа. Хохирлын тухай Жын 1,500,000 төгрөгний нэхэмжлэл нотлогдохгүй байна. Лист алга, цалин тодорхойгүй, ажилтай эсэх нь нотлогдоогүй, гэмтэлд хамаарахгүй зүйлс нэхэмжилсэн, эмнэлэгт хэвтсэн нь гэмтэлтэй хамаарахгүй байна. Хэлэлцэхгүй орхино уу гэж,

-шүүгдэгч/хохирогч/ Г.Ж: би үйлдлээрээ санаатай нэгдээгүй, гар хүрч зодоогүй. Би энэ ажилдаа 3 жил ажиллаж байгаа. Хэрэг гарсанаас шалтгаалж би 7 хоног энд саатсан.Тэр хугацааны цалин аваагүй, хохирлоо гаргуулна гэж тус тус мэтгэлцсэн байна.

Шүүгдэгч Г.Ж, С.Ш нар бүлэглэж хохирогч Д.Сгийн биед гэмтэл учруулсан нь хохирогч Д.Сгийн ...хар өнгийн куртиктэй эмэгтэй миний араас ирээд үснээс зулгааж газар унагаасан. Миний дээр гарчихаад хамар хэсэг рүү духаараа мөргөсөн. Хажуу талаас цагаан өнгийн урт куртиктэй эмэгтэй толгой руу 3-4 удаа өшиглөсөн...Тэр эмэгтэйгийн үснээс эхлээд би зулгаасан. Дараа нь миний гарыг үснээсээ салгаад хоёр тийш нь гараараа дарсан...гэх мэдүүлэг, шүүгдэгч С.Шийн.... Ж дээр очиход цагаан өнгийн богино куртиктэй эмэгтэй Жын үснээс нь зулгаагаад доор нь хэвтэж байсан ба Ж хамар, амнаас нь цус гараад тэр эмэгтэйгийн хувцас дээр дусаад байсан... ална та нарыг, яасан овоо юм бэ гээд хашиграад хөлөөрөө миний хөл хэсэг рүү өшиглөөд байхаар нь би тэр эмэгтэйг 2-3 удаа өшиглөсөн...гэх мэдүүлэг, гэрч Пүрэвдоржийн ...очиход Санчирмаа газар хэвтчихсэн, түүний дээр хар өнгийн куртиктэй эмэгтэй байсан...гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтаар хохирогч Д.С Г.Жтай барилцаж хамт унахад Г.Ж нь Д.Сгийн дээр нь байрлалтай унасан ба гарыг нь хойш нь дарж  улмаар С.Ш 2-3-удаа өшиглөсөн үйлдлүүд тогтоогдсон байна. Иймд Г.Ж,С.Ш нар бүлэглэж хохирогч Д.Сгийн биед хөнгөн гэмтэл учруулсан гэх яллах дүгнэлтийг үндэслэлтэй гэж үзсэн болно.

 

2.Эрүүгийн хариуцлагын талаар:

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг баримталлаа.       

        Шүүгдэгч нарт оногдуулах эрүүгийн хариуцлагын төрөл хэмжээг сонгохдоо шүүх, хэрэгт авагдсан ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас, хувийн байдлыг тодорхойлсон баримтууд зэргийг шинжлэн судалж, шүүгдэгч нарын хувийн байдал, гэм буруугийн хэлбэр, учруулсан хохирлын нийгмийн аюулын хэр хэмжээ, хэрэг гарах болсон шалтгаан, хэргийн нөхцөл байдал, үйлдлийн шинж зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж хуульд заасан торгох ялыг сонгож ялгамжтай оногдуулахаар шийдвэрлэв.

        Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

        Хэргийн шалтгаан нөхцөлийн тухайд: Шүүгдэгч нарын бусдыг хүндэтгэх, хайрлах, аливаад хүлээцтэй хандах, таагүй зүйлийг өнгөрөөх тухайд төлөвшөөгүй хувь хүний зан чанартай холбоотой гэж дүгнэх үндэслэлтэй байна.

 

Хохирол төлбөрийн тухайд: Хохирогч Г.Ж 1,500,000 төгрөгийн, хохирогч С.Ш 505,348 төгрөгийн хохирол нэхэмжилсэн бөгөөд холбогдох зарим баримтуудыг гаргасан байна.

Хохирогч нарын гаргаж хэрэгт хавсаргасан баримтуудыг шүүх судлаад, Г.Жын нэхэмжлэлийн шаардлагаас унааны зардал 91,500 төгрөг, эм, эмчилгээний зардал 198,000 төгрөг нийт 289,500 төгрөгийг хангах үндэслэлтэй гэж үзсэн ба хугацааны хувьд хэрэгт хамааралгүй гэж үзэж 59,800 /нүдний эмчийн үзлэг 35000+эмийн бэлдмэл 24800/төгрөгийн хэсгийг хэрэгсэхгүй болгож, 639,070 төгрөгийн хэсгийг хэлэлцэхгүй орхилоо. Хохирогч Г.Жын цалин нэхэмжилсэн шаардлага нь шаардлагатай баримтуудаар нотлогдохгүй байна. Тухайлбал, ажиллаж байгаа эсэх, нийгмийн даатгал төлсөн эсэх, эмнэлгийн магадлагаа авсан эсэх, ажил олгогчоос олгосон цалингийн баримт гэх мэт.

Хохирогч С.Шийн нэхэмжлэлийн шаардлагаас оношлогоо эмчилгээний зардлын баримтуудыг үндэслэн 235,148 төгрөгийн хэсгийг хангах үндэслэлтэй ба хохирогчид учирсан гэмтэлтэй ямар холбоо хамааралтай болох нь тодорхой бус шатахууны баримтаар нэхэмжилсэн 119,199 төгрөгийн /22,649+ 47,700+23850+25,000/ хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ. Мөн хохирогч баримтгүй 100,000 төгрөг нэхэмжилснийг хэрэгсэхгүй болголоо.

 Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан бичлэг бүхий 2 ширхэг дүрс бичлэгийн хуурцагийг хэргийн хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч нар цагдан хоригдоогүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг дурьдлаа.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч М овогт Гийн Ж, Ч овогт Сын Ш нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан бүлэглэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах, Ш овогт Дгийн С, И овогт Хийн А нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан бүлэглэж хоёр хүний хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Аийг 700 /долоон зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу долоон зуун мянган төгрөгөөр, шүүгдэгч Д.Сг 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу зургаан зуун мянган төгрөгөөр, шүүгдэгч С.Ш Г.Ж нарыг тус бүр 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу таван зуун мянган төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х.А, Д.С, С.Ш, Г.Ж нарт шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 5 сарын хугацаанд төлүүлэхээр тогтоож, ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих журамтайг мэдэгдсүгэй.

4. Шүүгдэгч Х.А, Д.С, С.Ш, Г.Ж нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг, Г.Жд авсан Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

 5.Иргэний хуулийн 497дугаар зүйлийн 497.1,505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар 289,500 төгрөг Г.Жд, 235,148 төгрөг С.Шт шүүгдэгч Х.А, Д.С нараас тус тус хуваан гаргуулан олгож, Г.Жын нэхэмжлэлийн шаардлагаас 59,800 төгрөгийн хэсгийг хэрэгсэхгүй болгож, 639070 төгрөгийн хэсгийг хэлэлцэхгүй орхиж иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журамаар нэхэмжлэх эрхтэйг дурьдаж, С.Шийн нэхэмжлэлийн шаардлагаас 270,200 төгрөгийн хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн бичлэг бүхий 2 ширхэг хуурцагийг хэргийн хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нар цагдан хоригдоогүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг дурьдсугай.

 

7 Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

     ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                           Д.АРИУНЦЭЦЭГ