Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2018 оны 07 сарын 31 өдөр

Дугаар 441

 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118-р зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Гэр бүлийн тухай хуулийн 14 дугаар зүйлийн 14.1-д заасныг баримтлан Ч.У Ц.Ц нарын гэрлэлтийг цуцалсугай.

 

2.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар зохигчид хүүхдийг ээж Ч.Уийн асрамжид байлгахаар бие даан тохиролцсон болохыг дурдсугай. 

 

3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2-д заасныг баримтлан Ц.Мөнхжаргалд 16 /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны баталгаажих доод түвшингийн хэмжээгээр тэтгэлэг тогтоож эцэг Ц.Цоор тэжээн тэтгүүлсүгэй. 

 

4. Зохигчид эд хөрөнгийн талаар маргаангүй гэсэн болохыг дурдсугай. 

 

5. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д зааснаар Эцэг эх хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээх болохыг дурдсугай. 

 

6.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-д заасныг баримтлан нэхэмжлэгч Ч.Уийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ц.Цоос гэрлэлт цуцлах нэхэмжлэлийн шаардлагаас нэг жилд төлөх тэтгэлэгээс улсын тэмдэгтийн хураамж 48358 төгрөг гаргуулж улсын төсвийн орлогод оруулсугай.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар энэ шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигчид шийдвэрийг эс зөвшөөрвөл  гардан авснаас хойш 14 хоногт Сүхбаатар аймгийн Эрүү Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болох ба гомдлыг шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан гаргахыг дурьдсугай. 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ ........... Ш.ОЮУНГЭРЭЛ