Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 09 сарын 23 өдөр

Дугаар 2022/ШЦТ/1375

2022        09        23                                  2022/ШЦТ/1375

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Хатанцэцэг даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Нямсүрэн,

улсын яллагч Ц.Сайнхүү,

шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Ж” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *******т холбогдох эрүүгийн 2206 03218 2573 дугаартай хэргийг 2022 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

Биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1972 оны 08 дугаар сарын 25-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 50 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 5, нөхөр, хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүрэг 22 дугаар хороо хилчин 3 дүгээр гудамжны 58 тоотод оршин суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй,*******.

         Холбогдсон хэргийн талаар:

******* нь 2022 оны 06 дугаар сарын 27-ны өдөр Баянзүрх дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт хохирогч Э.Хоролсүрэнгийн гээгдүүлсэн Самсунг ноте 10 плас загварын гар утсыг бусдын өмчлөлд байгааг мэдсээр байж завшиж, хохирогчид 825.000 төгрөгийн хохирол учруулсан гэх хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татагджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

         Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч *******ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Мөрдөн шалгах ажиллагааны шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй.” гэх мэдүүлэг,

Хавтаст хэргээс

Гэмт хэргийн талаарх бичгээр гаргасан өргөдөл /хх-ийн 10 дугаар тал/,

Яллагдагч *******гийн “2021 оны 07 дугаар сарын 07-ны өдөр өөрийн 53-99 УАМ улсын дугаартай тоёота акуа маркийн машинаар таксинд явж байхад Улиастайн тойргийн орчмоос 1 залуу гар өргөөд суусан. Тэр залуу Хужирбулангийн 1 дүгээр гудамжаар өгсөөд нэг айлын гадаа буусан. Би тэр залууг буулгачихаад гэрлүүгээ явсан. Замдаа хүн аваагүй. Гэртээ унтаж байгаад машинаа цэвэрлэж байхад машины арын сандлын завсар шалан дээр хар өнгийн гар утас байсан...тэр утсыг 7 хоног байлгаж байгаад Нарантуул зах дээр танихгүй хүнд 250.000 төгрөгөөр зарсан” гэх мэдүүлэг /хх-ийн 53 дугаар тал/,

Хохирогч Э.Хоролсүрэнгийн “Халдвартын автобусны буудлаас автобусанд суугаад писимайл руу явж байсан. Хойшоогоо 13-ын автобусны буудал өнгөрөөд манай дүүгийн гар утас алга болсныг мэдсэн. ...Би байршлыг нь тодруулахад 13 руу уруудаад явж байсан, тэгээд халдвартын их орд төв дээр хамгийн сүүлд байршил заасан. Очоод үзтэл 3 давхрын 1 номерын лангуун дээр утсыг форматлуулсан байсан, тооцоогоо картаар хийсэн байсан. Би гар утсаа алдсныхаа дараа Location холболтоор харахад халдвартын зүг явж байсан. Тэгээд би шууд өөрийн 88992533 дугаар луу залгатал хариу өгөхгүй авахгүй байсан тэгэхээр нь мессеж бичихэд ямар нэг хариу өгөөгүй, утас маань холбогдохоо больчихсон байхаар нь Location холболтоор хайтал халдвартад байрлах Их орд гар утас худалдааны төв ороод га утсыг форматлуулаад аваад явсан байсан” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 19, 22 дахь тал/,

Гэрч Ж.Лхагвасүрэнгийн “2022 оны 07 дугаар сарын 01-ний өдөр Хар хорин захад байрлах өөрийн алт мөнгөн эдлэл зардаг лангуун дээр зогсож байсан чинь 50 орчим насны бор царайтай эмэгтэй орж ирээд монетон ээмэг зүүж байгаад 630.000 төгрөгөөр манай дэлгүүрээс ээмэг худалдаж авахаар болсон. Тэгээд та гар утас худалдаж авах уу зөрүүнд бэлэн мөнгө өгье гэхээр нь 180.000 төгрөгөөр гар утсыг тохирогч аваад 450.000 төгрөгийг карт уншуулж ээмэг худалдаж авсан. Би тухайн гар утсыг худалдаж аваад 4-5 хоногийн дараа 350.000 төгрөгөөр үл таних эрэгтэй хүнд зарсан” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 28 дахь тал/,

Гэрч Х.Баттөмөрийн “Би 2022 оны 06 дугаар сарын 27-ны өдөр өөрийн ажил болох Их орд худалдааны төв дээр зогсож байтал 50 орчим насны эмэгтэй орж ирээд манай хүүхдийн утас байгаа юм аа, хүүхэд оролдож байгаад дэлгэцний кодыг сольчихож гэж хэлээд энэ гар утсыг форматлаад өгөөч гэж хэлсэн. Тэгэхээр нь би тухайн гар утсыг 20.000 төгрөгөөр форматалсан юм. Тэр эмэгтэй далбагар малгай өмссөн нас тогтсон эгч байхаар нь би ямар нэг бодолгүй шууд дэлгэцийн кодыг гаргахаар форматалсан юм. Самсунг нөт палас загварын гар утас байсан, тухайн үеийн камерийн бичлэг 14 цаг 55 минутын үед байсан. Мөрдөгч ирээд камерын бичлэг үзсэн, би төлбөрөө картаар уншуулж тооцоог авсан. Би мөрдөгчийн хамт хяналтын камерийн бичлэгийг тухайн үед шалгасан. Хяналтын камерын бичлэг байсан хүн *******онинхачир гэх эмэгтэй мөн байна” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 30 дахь тал/,

Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл “2022 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 14 цаг 55 минут 30 секундээс 14 цаг 56 минут 39 секунд хүртэлх бичлэг байлаа. Их орд худалдааны төвийн 3 давхар 1 дугаарын лангуу дээр халимаг үстэй, хар подвалк шорттой худалдагч байх ба тухайн худалдагч нь эрээн далбагар малгай, цэнхэр цагаан өнгийн шорттой худалдагч байх ба тухайн худалдагч эрээн далбагар малгай, цэнхэр цагаан өнгийн цоохор ханцуйтай цамц, хар өмдтэй 50 орчим насны эмэгтэй хүн үйлчлүүлж байгаа нь харагдаж байна. ... гар утас мэтийн эд зүйлийг янзлуулчихаад 2022 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 15 цаг 12 минут 12 секундэд шатаар гарч байгаа нь харагдаж байна” гэх тэмдэглэл /хавтаст хэргийн 46-47 дахь тал/,

*******ын эзэмшлийн хаан банкны 5007847679 дугаартай дансны хуулга /хавтаст хэрийн 40 дэх тал/,

“Дамно” ХХК-ий 2022 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн БЗД2-22-1325 дугаартай “Тус үнэлэгдэж буй хөрөнгө нь зах зээлийн хандлагын шууд харьцуулалтын аргаар 2022 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн зах зээлийн үнэлгээгээр нийт 825.000 төгрөгөөр үнэлэв” гэсэн хөрөнгө үнэлгээний тайлан /хавтаст хэргийн 31-32 дахь тал/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, тус хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарласан болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчсөн зөрчил тогтоогдоогүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд явуулсан болно. 

Гэм буруу, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

Шүүх хуралдаанд оролцвол зохих оролцогчдыг бүрэн хамруулж, тэдний мэдүүлэг, тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан нотлох баримтыг шалгаж хянасны үндсэн дээр хууль зүйн дүгнэлт хийлээ.

Шүүгдэгч ******* нь 2022 оны 06 дугаар сарын 27-ны өдөр Баянзүрх дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт хохирогч Э.Хоролсүрэнгийн гээгдүүлсэн Самсунг ноте 10 плас загварын гар утсыг бусдын өмчлөлд байгааг мэдсээр байж завшиж, хохирогчид 825.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хохирогч Э.Хоролсүрэн, гэрч, Ж.Лхагвасүрэн, Х.Баттөр, яллагдагч, шүүгдэгч ******* нарын мэдүүлэг, хяналтын камерын бичлэг, *******ын эзэмшлийн 5007847679 дугаартай дансны хуулга, “Дамно” ХХК-ий хөрөнгө үнэлгээний тайлан зэрэг нотлох баримтаар нотлогдсон байна.

*******ын хувьд мөрдөн байцаалтын шатнаас гэмт хэрэг үйлдсэн гэм буруу болон хэргийн зүйлчлэл, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг хүлээн зөвшөөрсөн, гэм буруугаа зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврын талаар танилцаж ойлгосон, өөрт холбогдох хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх талаар хүсэлтийг прокурорт гаргасан, түүнд гэмт хэрэг үйлдсэн гэм бурууг нь хүлээн зөвшөөрүүлэхээр тулган шаардсан, албадсан нөхцөл байдал тогтоогдоогүй, шүүхийн хэлэлцүүлэгт гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар маргаагүй зэргээс үзэхэд түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн байна гэж дүгнэлээ.

Баянзүрх дүүргийн прокурорын газраас *******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон, хэргийн бодит байдал тогтоогдсон байна.

Шүүхийн хэлэлцүүлгээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдал бүрэн хангагдсан тул *******ыг Гээгдэл эд хөрөнгийг бусдын эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Хохирогч Ж.Жанцанноров нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн хүсэлт /хх-ийн 81 дэх тал/ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан “... хохирлоо нөхөн төлсөн баримт”-д тооцож, гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлөгдсөн, хор уршиг учраагүй, *******ыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүгдэгч *******ын үйлдсэн гэмт хэрэг нотлогдсон, уг гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй, шүүгдэгч ******* нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүгдэгч ******* нь прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялын саналыг хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан баримт хэрэгт авагдсан ба шүүхийн хэлэлцүүлэгт прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрснөө илэрхийлснийг тэмдэглэх нь зүйтэй.

*******ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан “Учруулсан хохирлыг төлсөн”-г эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, түүнд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.

Шүүхээс эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ *******ын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал, эрүүгийн хариуцлагын талаар гаргасан прокурорын санал зэргийг харгалзан *******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэв.

******* нь шүүхээс оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц түүний цалин хөлс, бусад орлого олох боломж, шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан санал зэргийг харгалзан 90 хүртэл хоногийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд торгуулийн ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тайлбарлан мэдэгдэх нь зүйтэй.

   Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан CD-г хэрэгт хадгалж, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдах нь зүйтэй. 

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол *******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлнэ.

         Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 37.1, 38.1 дүгээр зүйлд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. *******-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Гээгдэл эд хөрөнгийг бусдын эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар *******т 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхээс *******т оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц 90 /ер/ хүртэл хоногийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар эд мөрийн баримтаар хураагдсан дүрс бичлэг бүхий CD 1 ширхгийг хэрэгт хавсарган хадгалсугай.

 6. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, ******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай.  

7. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлэх бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл *******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба энэ тогтоолыг эс зөвшөөрвөл анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд хохирогч, шүүгдэгч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

                ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         Г.ХАТАНЦЭЦЭГ