Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 07 сарын 09 өдөр

Дугаар 2022/ШЦТ/1306

 

 

 

 

 

 2022        09         07                                 2022/ШЦТ/1306

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Хатанцэцэг даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Мөнхцэцэг,

улсын яллагч Б.Оюун-Эрдэнэ,

хохирогч Б.Эрдэнэсувд, С.Мөнхчимэг,

шүүгдэгч*******, түүний өмгөөлөгч Б.Баттулга,

шүүгдэгч  *******дьяа, түүний өмгөөлөгч Г.Энхболд нар нарыг оролцуулан тус шүүхийн “Ж” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн*******, ******* нарт холбогдох эрүүгийн 2106 00000 1640 дугаартай 4 хавтас бүхий хэргийг 2022 оны 06 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Биеийн байцаалт:

1. Монгол Улсын иргэн, 1985 оны 07 дугаар сарын 07-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 37 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3 эцэг, эхийн хамт Сүхбаатар дүүрэг 18 дугаар хороо Бэлх 45 дугаар гудамжны 5 тоот хаягийн бүртгэлтэй боловч Баянзүрх дүүрэг 13 дугаар хороо 90б байрны 25 тоотод түр оршин суух хаягтай, урьд

Сүхбаатар дүүргийн шүүхийн 2002 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 50.000 төгрөгөөр торгох ял,

Баянзүрх дүүргийн шүүхийн 2004 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 174 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 02 жил 06 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлж, 2005 оны 02 дугаар сарын 09-ний өдөр хорих ялаас хугацааны өмнө тэнсэн суллагдсан,

Баянзүрх дүүргийн шүүхийн 2007 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 216 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 113 дугаар зүйлийн 113.2.2, 113.2.6, 126 дугаар зүйлийн 126.2.5, 125 дугаар зүйлийн 125.1, 103 дугаар зүйлийн 103.2 дахь хэсэгт зааснаар 7 жил 6 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлж, 2012 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр хорих ялаас хугацааны өмнө тэнсэн суллагдсан,

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 67 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар 7 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлж, 2020 оны 02 дугаар сарын 17-ны өдөр хорих ялын хугацаа дуусаж суллагдсан,  

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн 886 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгүүлсэн, *******

2. Монгол Улсын иргэн, 1986 оны 08 дугаар сарын 12-ны өдөр Ховд аймаг Жаргалант суманд төрсөн, 36 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, дүүгийн хамт Ховд аймаг Жаргалант сум 4 дүгээр баг Бугат 12 дугаар гудамжны 4 тоот хаягийн бүртгэлтэй боловч Баянзүрх дүүрэг 24 дүгээр хороо Цахлай 11 дүгээр гудамжны 4 тоотод түр оршин суух хаягтай, урьд

Ховд аймаг дахь Сум дундын нэгдүгээр шүүхийн 2002 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 123 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлж, уг ялаа эдэлсэн,

Ховд аймаг дахь Сум дундын нэгдүгээр шүүхийн 2003 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 29 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 3 сарын хугацаагаар баривчлах ял шийтгүүлж, уг ялаа эдэлсэн,

Ховд аймаг Сум дундын нэгдүгээр шүүхийн 2004 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 22 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4 дэх хэсэгт зааснаар 10 жил 01 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлж, 2008 оны 03 дугаар сарын 31-ний өдөр Эрүүгийн хуулийн өөрчлөлтөөр тэгшитгэлд орж суллагдсан,

Баянзүрх дүүргийн шүүхийн 2010 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 172 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 4 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлж, 2013 оны 02 дугаар сарын 03-ны өдөр хорих ялын хугацаа дуусаж суллагдсан,  

Чингэлтэй дүүргийн шүүхийн 2013 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 328 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлж, 2015 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр эдлээгүй үлдсэн хорих ялыг өршөөн хэлтрүүлж суллагдсан,  

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 07 оны өдрийн 437 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгүүлж, уг ялаа эдлээгүй,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 1701 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 720 цагийн хугацаагаар  нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгүүлж, уг ялаа эдлээгүй гэх,*******

Холбогдсон хэргийн талаар:

1.******* нь 2020 оны 10 дугаар сарын 08-наас 09-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Туушин зочид буудлын орчим машин дотор хувийн таарамжгүй харилцааны улмаас хамтран амьдрагч байгаад салсан С.Мөнхчимэгийн мөр болон гуян тус газарт сэрээгээр хатгаж, эрүүл мэндэд нь зүүн мөр, хоёр гуяны хатгагдсан шарх, цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,

2021 оны 07 дугаар сарын 06-ны өдөр Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Улаанбаатар зочид буудлын орчим цэцэрлэгт хувийн таарамгүй харилцааны улмаас жирэмсэн эхнэр Г.Цэрэнхандын нүүрэн тус газарт удаа дараа гараараа цохиж, эрүүл мэндэд нь баруун, зүүн үүдэн дээд 1 дүгээр шүдний сулрал, дээд буйланд цус хуралт, доод уруулд зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх хэрэгт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар,

2.******* нь өөрийн эхнэр Г.Цэрэнхандыг байнга буюу 2019 оны 05 дугаар сар, 2020 оны 01 дүгээр сар, 2021 оны 05 дугаар сард, 2021 оны 07 дугаар сарын 06-ны өдөр жирэмсэн байхад нь зодож гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэх хэрэгт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсгийг журамлан  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар,   

3.*******, ******* нар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ бүлэглэн 2021 оны 08 дугаар сарын 10-ны өдөр Баянзүрх дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Туул голын эрэг дээр хохирогч Б.Эрдэнэсувдын эд хөрөнгийг авах зорилгоор араас нь хоолойг боож, хуруундаа зүүсэн байсан 3 ширхэг алтан бөгжийг дээрэмлэн авч 2 506 000 төгрөгийн хохирол уруулсан гэх хэрэгт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тус тус яллагдагчаар татагджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхээс шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг болон талуудын хүсэлтээр шүүхэд танилцуулсан нотлох баримтуудыг шинжлэн судална.

Шүүгдэгч*******ы шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “Цэрэнхандад гар хүрсэн нь үнэн. Гэхдээ байнга зодоогүй. 2020 оны 07 дугаар сард зодож ял шийтгүүлсэн, 2021 оны 07 дугаар сард бас зодсоноо зөвшөөрч байна. 2019 оны 05 дугаар сард Цэрэнхандтай танилцаагүй байсан. 2020 оны 05 дугаар сард зодоогүй. 2021 оны 01 дүгээр сард 2 том охин, хадам аавтай хамт байсан. Цэрэнхандыг байнга зодож дарамталсан зүйл байгаагүй. Дээрмийн хэрэг болон Мөнхчимэгийг зодсон асуудал дээр миний буруу уучлаарай гэж хэлье” гэх мэдүүлэг,

Шүүгдэгч *******гийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Мөрдөн шалгах ажиллагааны шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж ярих зүйлгүй” гэх мэдүүлэг,

Хохирогч Б.Эрдэнэсувдын шүүхийн хэлэлцүүлэг өгсөн “2021 оны 08 дугаар сарын 10-ны өдөр найзындаа очиж хорхог идээд би жаахан халамцуу байсан. Тэгээд найзуудтайгаа бүгдээрээ гол дээр очсон. Тэгэхэд найз Эрдэнэсүрэнтэй хамт энэ 2 шүүгдэгч ирсэн. Юун хүмүүс юм бэ наад хүмүүсээрээ яах гээд байгаа юм бэ гэхэд манай 2 найз байгаа юм гэсэн. Тэгэхээр нь би цуг явсан. Амгалангийн дэлгүүрийн гадаа таарсан. Тэгэхэд аниа хаачих гэж байгаа юм гэхээр гол дээр оччихоод ирье гэхэд та мөнгөтэй уу гэхээр нь байгаа байгаа гээд 60.000 төгрөг нэмээд авахгүй юу гэхэд энэ ******* гэдэг залуу бууж очиж авсан. Тэгээд дэлгүүрээс юм аваад гол дээр  очсон. Нэг шил архи гаргаад ирсэн байсан байх, тэрийгээ уугаад машин дотроо ороод жаахан унтаадахъя гээд унтсан. Би урд өдөр баярын ажилтай байсан учраас унтаагүй нойр дутуу байсан. Гэнэт түр тар гээд машин тэрэг дуугарсан. Тэгээд сэрээд харахад машиныг байсан газраас мод руу холдуулсан байсан. Тэгээд нөгөө 2 Эрдэнэсүрэн, Бат-Өлзий 2-ыг аймар зодож нүдээд хөөгөөд нөгөө 2 зугтаагаад мод руу орсон байсан. Тэгээд би эргээд та нар наад машин тэрэг юу болж байгаа юм, хэн нь барьж байгаа юм гэсэн чинь ******* машины үрүүл дээр суусан байсан. Хойд урдах гуперийг хонхойлгоод хаясан байна гэсэн чинь******* гэдэг залуу орж ирээд аниа уучлаарай, би тантай юм яръя гэсэн. Би тэгэхээр нь би чамтай юу ярьдаг юм гээд хүний хөрөнгөд хүрдэг та нар хэн юм гэсэн чинь шууд ард талаас боогоод тэгээд ухаан алдуулах гэхэд нь шургаж гарангуутаа дахиад эргээд боссон. Босоод эргээд утсаа авах гэхэд эргүүлээд машины хаалга хаагаад дахиад боогоод Г.Адъяа нь миний зүүн гарт байсан 2 бөгжийг сугалж аваад тэгээд баруун гарт бас 1 бөгж байсан. Тэрийг аваад хоёулаа зугтаагаад алга болсон. Би тэгэхээр нь утсаа аваад цагдаа дуудаад цагдаа 15 минут болоогүй ирсэн. 3 Алтан бөгж 1.800.000 төгрөг, машины эвдрэл 700.000 төгрөг болсон ... Хохиролд *******  1.253.000 төгрөг,******* 450.000 төгрөг төлсөн, үлдсэн хохирлыг гаргуулмаар байна” гэв.

Хохирогч С.Мөнхчимэгийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “Г.Бтай хамтран амьдарч байсан. 2015 онд танилцаад 4 жил гаран байж байгаад дундаас нь хүүхэн дагаад явчихдаг. Нөгөө хүүхнээ аваад суучихдаг. Болохгүй бол эргээд ирдэг. Дахиад нэг хүүхэн дагаад явчихдаг. Болохгүй бол эргээд ирээд ирнэ, үгүй гэхээр ална хядна гээд, эвгүй харьцвал ар талаас заналхийлдэг. Хохирлын асуудал, гомдол чирэгдлийг орхиё гэж бодож байна. Эрүүл мэндийн байдал дээр хэлэх зүйлгүй. Нэхэмжлэх зүйлгүй” гэв.

Улсын яллагч хавтаст хэргээс дараах бичмэл нотлох баримтыг танилцуулж, шинжлэн судлав. Үүнд:

Дээрэмдэх гэмт хэргийн талаарх нотлох баримтууд:

            Хэргийн газрын үзлэг хийсэн “Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэр Улиастайн гүүрнээс ертөнцийн зүгээр зүүн тийш 1 км зайд Туул голын хажууд ... хар хөх өнгийн Тоёота Рактис /Toyota Ractis/ загварын 65-99 УАН улсын дугаартай автомашин байв” гэсэн тэмдэглэл /1 дүгээр хавтаст хэргийн 8-9 дэх тал/,

            Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн “... хойд гупер зүүн хажуу хэсгээрээ салсан, баруун хажуу хэсэгтээ хонхойсон урд гупер тэр чигтээ салж унасан. Зүүн урд хаалганаас зүүн хойд гуперын хэсэг хүртэл зурагдсан” гэсэн тэмдэглэл /1 дүгээр хавтаст хэргийн 10-13 дахь тал/,

            Хохирогч Б.Эрдэнэсувдын “Би 2021 оны 08 дугаар сарын 10-ны өдөр баруун гарынхаа ядам хуруунд нэг ширхэг 3.6 граммтай тольтой алтан бөгжтэй, зүүн гарынхаа чигчий хуруундаа 1.5 граммтай алтан бөгж, ядам хуруундаа хан боргоцойтой 3.5 граммтай алтан бөгжтэй байсан ... Миний тоёота радикс маркийн 65-99 УБА улсын дугаартай автомашиныг Ш.Эрдэнэсүрэнтэй цуг ирсэн хоёр залуугийн нэрийг би мэдэхгүй байна. Ямар ч байсан өндөр, нөгөөдхөө бодвол бүдүүн залуу машиныг байсан газраас өөр газар модон дотор оруулсан байсан ... машиныхаа түлхүүрийг сугалж аваад автомашинаа тойроод явж байсан чинь туранхай хар бор царайтай зүүн нүднийхээ доод талд 3 ширхэг жижиг шивээстэй эрэгтэй аниа уучлаарай тантай юм ярьж болох уу гэхээр нь би чамтай юу ярьдаг юм бэ гээд эргээд хартал миний араас нүднийхээ доор шивээстэй эрэгтэй хоёр гараараа боосон. Би тухайн үед нь бараг ухаан алдах гээд муужрах зуур нөгөө бүдүүн өндөр залуу ирээд эхлээд миний зүүн гараас хоёр алтан бөгжийг сугалж аваад дараа нь баруун гарт байсан алтан бөгжийг сугалж аваад тэр хоёр шууд зугтаасан” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 16-18, 19-20 дахь тал/,

            Гэрч Ц.Отгонбаярын “2021 оны 08 дугаар сарын 10-ны өдөр өдрийн 19 цагийн үед ажил дээрээ буюу урт цагаан дээр байхад үл таних 3 залуу алт худалдаж авах уу гээд надаас асуусан ... алтыг нь харахад байгалийн алтаар хийсэн эвдэрхий хоёр ширхэг бөгж байсан. Хэлбэр дүрсийг нь алдагдуулсан буюу базчихсан байсан. Та аваач тохирсон үнээр бодоод аваач гээд гуйхаар нь би 500.000 төгрөгт авсан” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 22-23 дахь тал/,

            Гэрч Н.Гансүхийн “Тухайн үед цаг хэд болж байгааг мэдээгүй тэгээд нэг сэрэхэд машин бургасан дотор оруулж урд талын гупер салсан байдалтай байсан ... Эрдэнэсувд надад хэлэхдээ Эрка гэх залуутай хамт ирсэн нүдний доод хэсэгт жижиг шивээстэй залуу араас нь боож, хууз сахалтай буюу хүнсний дэлгүүр орж бараа бүтээгдэхүүн худалдан авсан залуу гарт нь байсан 3 бөгжийг авсан гэсэн” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 28 дахь тал/,

            Гэрч С.Бат-Өлзийн “Эрдэнэсувд модноос гарч ирээд эгч нь нөгөө Эрдэнэсүрэнгийн найз болох 2 залууд дээрэмдүүлчихлээ гэж хэлсэн. Яаж дээрэмдүүлсэн талаар асуутал эгчийг нь жижиг залуу нь хоолой боогоод хуруунд байсан 3 ширхэг бөгжийг аваад машин мод мөргүүлж орхиод зугтаагаад яваад өгчихсөн, эгч нь цагдаад дуудлага өгчихсөн гэж ярьж байсан” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 25-26 дахь тал/,

            Гэрч Ш.Эрдэнэсүрэнгийн “Эрдэнэсувд эгч машинаас буусны дараа Баярсайхан ар талаас нь гараараа боогоод Адьяа гарт нь байсан бөгжийг нь аваад зугтаасан гэж надад ярьсан” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 30-31 дэх тал/,

            Гэрч Б.Долгорсүрэнгийн “Эрдэнэсувд эгчтэй Ботаникийн автобусны буудал орчим тааралдаад би эгчдээ 60.000 төгрөг  бэлнээр өгсөн ... зүүн гарт нь 2 бөгж, баруун гарт буюу ядам хуруунд нь арай том алтан бөгж нь байсан” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн  244-245 дахь тал/,

            Хохирогч Б.Эрдэнэсувдын эзэмшлийн Тоyota Ractis маркийн тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар /1 дүгээр хавтаст хэргийн 99 дэх тал/,

Хөрөнгө үнэлгээний “Дамно” ХХК-ний 2021 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн №БЗ-21-353 дугаартай “Тус үнэлэгдэж буй хөрөнгө нь зах зээлийн хандлагын шууд харьцуулалтын аргаар 2021 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн байдлаар “3.6 грамм эмэгтэй, байгалийн алтан бөгж 756.000 төгрөг, 1.5 грамм эмэгтэй, байгалийн алтан бөгж 315.000 төгрөг, 3.5 грамм эмэгтэй, байгалийн алтан бөгж 735.000 төгрөг, Toyota ractis маркийн авто машины урд гупер 400.000 төгрөг, Toyota ractis маркийн авто машины хойд гупер 300.000 төгрөг, нийт зах зээлийн үнэлгээгээр 2.506.000 төгрөгөөр үнэлэгдэв” гэсэн тайлан /1 дүгээр хавтаст хэргийн 41-42 дахь тал/,

            Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн криминалистикийн 2021 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн 02/443 дугаартай шинжээчийн “Шинжилгээнд ирүүлсэн 2 гэж дугаарласан гарын мөр нь адилтгалын шинжилгээнд тэнцэнэ. Харин 1, 3 гэж дугаарласан гарын мөрүүд нь папилляр шугамын дүрслэл бүдэг, ерөнхий болон хувийн онцлог шинж тэмдэг дүрслэгдээгүй байгаа нь адилтгалын шинжилгээнд тэнцэхгүй. Шинжилгээнд тэнцэж байгаа 2 гэж дугаарласан гарын мөр нь Гэндэн овогтой Баярсайханы зүүн гарын ядам хурууны дардастай тохирч байна” гэсэн дүгнэлт /1 дүгээр хавтаст хэргийн 50-54 дэх тал/,

Яллагдагч *******гийн “Баярсайхан шерикээ наашаа хүрээд ир гэж орилсон. Би тухайн үед гайхаад Баярсайхан дээр очиход Эрдэнэсувдыг боож байсан. Би явж очиход Баярсайхан пизда минь наад бөгжөө тайлаад аваадах гэж хэлсэн. Тэгэхээр нь би хохирогчийн баруун гарын чигчий хуруунд байсан жижиг бөгжийг авсан. Намайг очиход хохирогчийн гарт 1 бөгж байсан ба  Туул гол дээр ирэхэд хохирогч 3 ширхэг бөгжтэй байсан ... Амгалан захаас гараад яах уу гэж би Баярсайханаас асуухад шууд урт цагаан орж алт мөнгөний дарханд тушаая гээд такси бариад алт мөнгөний дархан дээр очоод 500.000 төгрөгт 2 ширхэг буюу нэг ширхэг нь жижиг нөгөөх нь том алтан бөгж байсан. Алт мөнгөний дарханаас гараад таксины жолоочид 30.000 төгрөг өгсөн. Үлдсэн 470.000 төгрөгөөс 235.000 төгрөгийг Баярсайхан надад өгсөн” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 79-82 дахь тал/,

Яллагдагч*******ы “... Архи ууж дуусчихаад Эркатай маргалдаад ******* нь Эркаг хөөж явуулсан. Би тухайн үед нь нөгөө хөгшин эгчийн машинд сууж байхад нөгөө хөгшин эгч намайг машинаас буу гэж хэлсэн. Би автомашинаас буугаад нөгөө хөгшин эгчтэй юм ярих гэж байхад ******* цаанаас ирээд одоо хэдүүлээ гоё байцгаая гэж хэлтэл нөгөө хөгшин эмэгтэй одоо тийм юм байхгүй одоо бүгдээрээ явцгаая гэсэн. ******* бөгжөө ломбарданд тавиад сайхан ууна гэсэн яасан вэ гэсэн чинь нөгөө хөгшин эгч зайл гэсэн. Тэгсэн ******* гараас нь бөгжийг авах гээд татсан том бөгж сугарсан. Тухайн үед би нөгөө хөгшин эгчийн араас тэвэрсэн байсан. ******* гарнаас нь бөгжийг татахад 2 алтан бөгж нь авагдсан байсан. Бид хоёр тэгээд шууд тэндээс яваад нөгөө эгч тэндээ үлдсэн” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 74-76 дахь тал/,

 

             Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн талаарх нотлох баримт:

            Хохирогч С.Мөнхчимэгийн “2020 оны 10 дугаар сарын 19-ний үүрийн 0 цагийн үед Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Туушин зочид буудлын гадна талд өөрийн эзэмшлийн 03-78 УНХ улсын дугаартай Ниссан Нөүт маркийн машинтайгаа таксинд явж байхад хажуугаар нэг цагаан өнгийн машин шахаж орж ирээд дотроос нь миний салсан нөхөр******* согтуу гарч ирээд хэл амаар доромжлоод ална гэж сүрдүүлсэн, тэгээд яваад өгсөн. Хэдэн минутын дараа Баярсайхан буцаж ирээд миний мөр, гуя хэсэгт сэрээгээр хатгаж гэмтээсэн” гэх мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 11-12 дахь тал/,

            Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2020 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 11668 дугаартай шинжээчийн “С.Мөнхчимэгийн биед зүүн мөр, хоёр гуяны хатгагдсан шарх, цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хатгах үйлдлээр үүсгэгдэнэ. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэсэн дүгнэлт /2 дугаар хавтаст хэргийн 19-20 дахь тал/,  

            Хохирогч Г.Цэрэнхандын “2021 оны 07 дугаар сарын 06-ны өдөр ... Улаанбаатар зочид буудлын урд сааданд ууж байна нөхрөө ирж аваач гэж хэлсэн. Тэгээд би тухайн өдрийн 13 цагийн үед Улаанбаатар зочид буудлын урд талд очиход хэдэн хүний хамтаар сууж байсан. Тэгэхээр би нөхрөө явъя гээд татаж чангаагаад, алгадсан. Тэгсэн чинь босож ирээд миний шанаа хэсэг рүү 2 удаа, нүүр хэсэгт 2 удаа цохисон тэгэхээр нь би цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн чинь манай нөхөр зугтаасан” гэх мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 199-200 дахь тал/,

            Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 07 дугаар сарын 15-ны өдрийн 6061 дугаартай шинжээчийн “Г.Цэрэнхандын биед баруун зүүн үүдэн дээд 1-р шүдний сулрал, дээд буйланд цус хуралт, доод уруулд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн, шинэ гэмтэл байна. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэсэн дүгнэлт /2 дахь хавтаст хэргийн 208-209/,

            Яллагдагч*******ы “... Туушин зочид буудлын урд талд салсан эхнэр С.Мөнхчимэгтэй тааралдаад муудалцаад Мөнхчимэгийн зүүн мөр, хоёр гуяны дотор талд сэрээгээр хатгасан” гэх мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 52-53 дахь тал/,

            Яллагдагч*******ы “Ял өөрчилсөн прокурорын тогтоолыг хүлээн зөвшөөрч байна ... шөнө найзуудтай архи уугаад явж байхад эхнэр Ж.Цэрэнханд надтай таараад уурлаад намайг цохиод байхаар нь гарыг хааж байгаад санамсаргүй цохисон. Харин Мөнхчимэгийн хувьд бас шөлөндөөд тааралдаад хоорондоо маргаад сэргээгээр хатгасан асуудал байгаа” гэх мэдүүлэг /3 дугаар хавтаст хэргийн 38-39 дэх тал/,

 

            Гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэмт хэргийн талаарх нотлох баримт:

            Хохирогч Г.Цэрэнхандын “... 2019 оны 05 дугаар сард багшийн дээдийн эндээс авах гэж ирж байсан тэгэхэд намайг зодож байсан тэгээд 700 цагийн ял авсан ... 2020 оны 1 дүгээр сард согтуу байхдаа гэртээ орж ирэхдээ намайг заазуурдаж зодож байсан, 2021 оны 05 дугаар сард 5 буудал дээр нийтийн байр түрээсэлж байхад согтуу орж ирээд зодож байсан. Хамгийн сүүлд 2021 оны 07 дугаар сарын 06-ны өдөр зодсон” гэх мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 199-200 дахь тал/,

            Аюулын зэргийн үнэлгээний тэмдэглэлүүд /2 дахь хавтаст хэргийн 190-191, 192-194 дэх тал/,

            2020 оны 05 дугаар сарын 05-ны өдөр*******, Г.Цэрэнханд нарын гэр бүл болсныг бүртгэсэн талаарх гэрлэсний бүртгэлийн лавлагаа /1 дүгээр хавтаст хэргийн 206 дахь тал/,

Шүүгдэгч нарын хувийн байдалтай холбоотой

*******гийн иргэний үнэмлэхийн лавлагаа /1 дүгээр хавтаст хэргийн 214 дэх тал/, Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэх шалгах хуудас /1 дүгээр хавтаст хэргийн 101 дэх тал/, АСП сангийн лавлагаа /1 дүгээр хавтаст хэргийн 113-117 дахь тал/, Шүүхийн шийдвэрүүд /1 дүгээр хавтаст хэргийн 128-146 дахь тал/,

Г.Бы иргэний үнэмлэхийн лавлагаа /2 дугаар хавтаст хэргийн 26 дахь тал/,  Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэх шалгах хуудас /1 дүгээр хавтаст хэргийн 100 дахь тал/, АСП сангийн лавлагаа /1 дүгээр хавтаст хэргийн 102-112 дахь тал/, Шүүхийн шийдвэрүүд /1 дүгээр хавтаст хэргийн 148-205, 2 дугаар хавтаст хэргийн 57-126 дахь тал/,

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх албаны 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн дугаартай “Г.Б нь хорихоос өөр төрлийн ял эдэлсэн талаарх мэдээлэл манай санд бүртгэлгүй байна” гэсэн албан бичиг /2 дугаар хавтаст хэргийн 127 дахь тал/,

Сэлэнгэ аймаг Мандал сум дахь Сум дундын шүүхийн шүүгчийн 2015 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 116 дугаартай ялтан*******ы эдлээгүй үлдсэн 6 сар  хоногийн хорих ялаас өршөөн хэлтрүүлэн сулласан тухай захирамж /2 дугаар хавтаст хэргийн 141-142 дахь тал/,

2021 оны 08 дугаар сарын 12-ны өдөр*******, ******* нарыг сэжигтнээр шүүхийн зөвшөөрөлгүй баривчлах тухай мөрдөгчийн тогтоол /1 дүгээр хавтаст хэргийн 61-64 дэх тал/,

            2022 оны 03 дугаар сарын 25-ны өдөр Хэргийг прокурорт буцаахдаа*******, ******* нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосон тухай шүүгчийн захирамж /3 дугаар хавтаст хэргийн 6-11 дэх тал/,  

 

Шүүгдэгч *******гийн өмгөөлөгч Г.Энхболд хавтаст хэргээс дараах бичмэл нотлох баримтыг танилцуулж шинжлэн судлав. Үүнд:

*******гийн Хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацаа тогтоосон “Ахуйн осол, Н52 Рефракци ба аккомодацийн эмгэг онош, ердийн өвчний жагсаалтын 1-5-1 ХЗТ заалтаар хөдөлмөрийн чадвар алдалтыг 50 хувиар 2022 оны 05 дугаар сарын 18-ны өдрийг хүртэл сунгаж шийдвэрлэв” гэсэн акт /1 дүгээр хавтаст хэргийн 120 дахь тал/,

2021 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр *******гаас хохирол төлбөрт  1.253.000 төгрөгийг хохирогч Б.Эрдэнэсувдад бэлнээр хүлээлгэн өгсөн талаарх баримт /3 дугаар хавтаст хэргийн 97 дахь тал/,

Гэрч Д.Одонцэцэгийн “Манай хүү ******* нь 2 ахтай байсан боловч эндсэн учраас *******г эрхлүүлж өсгөсөн. 4 настайгаасаа 61 дүгээр цэцэрлэгт хүмүүжиж байгаад 1993 онд 48 дугаар сургуульд элсэн орж, 2001 онд 8 дугаар анги төгсөөд дахин сургуульд сураагүй. Жолооны курст сууж жолооч болсон. Мөн талийгаач аавыгаа дуурайгаад гарын ур дүй сайтай ажилсаг хүүхэд. Гэр бүлийнхэнтэйгээ харьцахдаа их сайхан харьцдаг, гэнэн цайлган ажлыг хийе гэвэл маш сайн хийдэг хүн. Би одоо хоёр хүүхэдтэй том охин Япон улсад ажиллаж амьдарч байгаа. Харин хүү ******* надтай хамт амьдардаг” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 39-40 дэх тал/,

Цагдан хорих 461 дүгээр хаалттай нэгдсэн эмнэлгийн “******* нь зүүн нүдний хараагүйдэл, архаг толгой өвдөлт оношоор давхар хариуцсан эмчийн хяналтад эмнэлгийн тусламж үйлчилгээ авч байгаа” талаарх эрүүл мэндийн тодорхойлолт /3 дахь хавтаст хэргийн 134 дэх тал/,

*******гийн эх Д.Одонцэцэгийн шүүхэд гаргасан “Миний хүү ******* нь гэмт хэрэгт холбогдож 8 сард хоригдсон ба хүүтэйгээ хамт амьдардаг, аав нь нас барсан. Эгч нь гадаадад хүүгийн хамт байдаг. Би бөөр зүрхний эмчийн хяналтад байдаг ба 9 сард корона вирус өвчнөөр өвдсөнөөс хойш бөөр хөл 2 байнга өвдөж гишгэж явахад хүндрэлтэй болж эмнэлэгт 2 удаа хэвтсэн одоо ч эмчилгээ хийлгэж хяналтад байна. Хүү маань ч ходоод нойр булчирхай өвддөг. 1 нүд нь бүрэн хараагүй. Нөгөө нүд 50 хувь хардаг нүдний мэс засал хийлгэсэн мэлмий эмнэлэгт 3 сар тутамд үзүүлэн хяналтад байх ёстой. Энэ байдлыг харж үзэж даалтад гаргаж өгнө үү” гэсэн хүсэлт /3 дахь хавтаст хэргийн 135 дахь тал/,

 

Шүүгдэгч*******ы өмгөөлөгч Б.Баттулга хавтаст хэргээс дараах бичмэл нотлох баримтыг танилцуулж шинжлэн судлав. Үүнд:

Хохирогч Г.Цэрэнхандын цагдаагийн хэлтэст гаргасан “Миний бие Г.Цэрэнханд нь 07 дугаар сарын 05-ны өдөр 12 цагийн үед*******д өргөдөл гаргаж өгсөн. Тухайн үед нөхөртөө гомдсон байсан. Харин одоо*******д гомдолгүй. Биед учирсан шарх сорви байхгүй болно” гэсэн хүсэлт /2 дугаар хавтаст хэргийн 228 дахь тал/,

Г.Бы оршин суугаа хаягийн лавлагаа /2 дугаар хавтаст хэргийн 29 дэх тал/,

Гэрлэсний бүртгэлийн лавлагаа /2 дугаар хавтаст хэргийн 31 дэх тал/,

Сүхбаатар дүүргийн хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн 2020 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 1/928 дугаартай “Г.Б нь Ховд аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсээс хөгжлийн бэрхшээлтэй иргэний тэтгэвэр авдаг болно” гэсэн албан бичиг /2 дугаар хавтаст хэргийн 34 дэх тал/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, нотлох баримтаар үнэлж хэргийг шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үзэв.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарласан болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчсөн зөрчил тогтоогдоогүй байна.

Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд, шүүх хуралдаанд оролцвол зохих оролцогчийг бүрэн хамруулж, шүүхийн хэлэлцүүлгийг талуудын эрх тэгш мэтгэлцээний үндсэн дээр явуулсан болно.

 

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт

  1. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

Шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн оролцогч нарын мэдүүлэг, хариулт, талуудын хүсэлтээр шинжлэн судалсан яллах, өмгөөлөх талын нотлох баримт зэргийг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар хянаж үнэлээд, талуудын гаргасан дүгнэлт, тайлбар зэргийг харгалзан хууль зүйн дүгнэлт хийлээ.

Гэм буруугийн шүүх хуралдаанд шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч Г.Энхболд нарын зүгээс үйлдэл, гэм буруу, зүйлчлэл, хохирол зэргийг хүлээн зөвшөөрсөн бол шүүгдэгч*******, түүний өмгөөлөгч Б.Баттулга нарыг зүгээс гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэх хэргээс бусад үйлдэл, гэм буруу, зүйлчлэл, хохирлыг хүлээн зөвшөөрсөн байр суурь илэрхийлэн оролцсоныг тэмдэглэх нь зүйтэй.

Хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларсан, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар дараах үйл баримт, хэргийн бодит байдал тогтоогдлоо. Үүнд:

Г.Б нь 2020 оны 10 дугаар сарын 08-наас 09-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Туушин зочид буудлын орчим машин дотор хувийн таарамжгүй харилцааны улмаас хамтран амьдрагч байгаад салсан С.Мөнхчимэгийн мөр болон гуян тус газарт сэрээгээр хатгаж, эрүүл мэндэд нь зүүн мөр, хоёр гуяны хатгагдсан шарх, цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан, 2021 оны 07 дугаар сарын 06-ны өдөр Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Улаанбаатар зочид буудлын орчим цэцэрлэгт хувийн таарамгүй харилцааны улмаас жирэмсэн эхнэр Г.Цэрэнхандын нүүрэн тус газарт удаа дараа гараараа цохиж, эрүүл мэндэд нь баруун, зүүн үүдэн дээд 1 дүгээр шүдний сулрал, дээд буйланд цус хуралт, доод уруулд зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх хэргийг үйлдсэн болох нь хохирогч С.Мөнхчимэг, Г.Цэрэнханд, яллагдагч, шүүгдэгч******* нарын мэдүүлэг, эрүүл мэндийн хохирол буюу гэмтлийн зэрэг тогтоосон шинжээчийн дүгнэлтүүд зэргээр,

Г.Б, ******* нар нь бүлэглэн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ бүлэглэн 2021 оны 08 дугаар сарын 10-ны өдөр Баянзүрх дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Туул голын эрэг дээр хохирогч Б.Эрдэнэсувдын эд хөрөнгийг авах зорилгоор араас нь хоолойг боож, хуруундаа зүүсэн байсан 3 ширхэг алтан бөгжийг дээрэмлэн авч 1.806.000 төгрөгийн хохирол уруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, хохирогч Б.Эрдэнэсувд, яллагдагч, шүүгдэгч*******, ******* нарын мэдүүлэг, эд хөрөнгийн үнэлгээний тайлан зэрэг нотлох баримтаар хангалттай нотлогдсон байна.

Харин******* нь өөрийн эхнэр Г.Цэрэнхандыг байнга буюу 2019 оны 05 дугаар сар, 2020 оны 01 дүгээр сар, 2021 оны 05 дугаар сард, 2021 оны 07 дугаар сарын 06-ны өдөр жирэмсэн байхад нь зодож гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэх хэргийг үйлдсэн болох нь эргэлзээтэй, хангалттай баримтаар тогтоогдоогүй байна гэж үзлээ.

            Гэр бүлгийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэргийн үндсэн шинж болох “Байнга” гэх шинжийг 3 ба түүнээс дээш, хүч хэрэглэн халдсан үйлдлийн давтамж 6 сараас хэтрээгүй байх агуулгаар ойлгоно.

            Хохирогч Г.Цэрэнхандын мэдүүлэгт авагдсан гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн гэх цаг хугацаанууд тодорхойгүй, үүнийг давхар нотолсон баримт байхгүй,  төдийгүй тухай бүрт цагдаагийн байгууллагад хандаж байгаагүй болох нь цагдаагийн байгууллагын АСАП сангийн лавлагаагаар тогтоогдож байна.

            Нөгөөтээгүүр улсын яллагчийн шинжлэн судалсан “Аюулын зэргийн үнэлгээний тэмдэглэлүүд”-ээс үзэхэд хохирогч Г.Цэрэнхандаас нэг өдөр буюу 2021 оны 07 дугаар сарын 06-ны өдөр 2 удаа үнэлгээний тэмдэглэл үйлдсэн байх бөгөөд эргүүлийн офицер Ш.Баяртогтохын асуумжаар аюулын зэрэг “өндөр” гэж, мөрдөгч Д.Оргилын асуумжаар аюулын зэрэг “бага” гэж тэмдэглэгдсэн байгаа нь эргэлзээтэй.

           ******* нь 2015-2019 оны хугацаанд хохирогч С.Мөнхчимэгтэй хамтран амьдарч байсан, улмаар Г.Цэрэнхандтай танилцаж 2020 оноос хамт амьдарч 2020 оны 05 дугаар сарын 05-ны өдөр гэрлэлтээ батлуулсан байх бөгөөд*******ы “2019 оны 05 дугаар сард Г.Цэрэнхандтай танилцаагүй байсан” гэх мэдүүлгээс үзэхэд гэр бүлийн хүчирхийллийн эхний үйлдэл үгүйсгэгдэж байна.

            Г.Цэрэнханд нь 2020 оны 01 дүгээр сар, 2021 оны 05 дугаар сард*******д зодуулсныг нотлох өөр баримт байхгүй, харин 2020 оны 07 дугаар сарын 30, 2021 оны 07 дугаар сарын 05-ны өдөр зодуулсан болох нь шийтгэх тогтоолын хуулбар, гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл, хохирогчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэргээр нотлогджээ.

            Гэтэл Г.Цэрэнхандын хохирогчоор өгсөн мэдүүлэгт******* нь 2019 онд зодсон үйлдэлдээ нийтэд тустай ажил хийлгэх ял авсан мэтээр мэдүүлсэн байгааг анхаарах нь зүйтэй.

            Мэдүүлэг өгөгч мэдүүлгийн эх сурвалжийг зааж чадаагүй бол тухайн мэдүүлэг нь дангаараа нотлох баримт болохгүй гэх нотолгооны зарчим, эргэлзээтэй бол шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэх гэм буруугүйд тооцох зарчим зэргийг баримтлан гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэх шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

            Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд “Хүн бүр амьд явах, эрх чөлөөтэй байх, халдашгүй дархан байх эрхтэй”, Монгол Улсын Үндсэн хуулийн арван хоёрдугаар зүйлийн 13 дахь хэсэгт “Халдашгүй, чөлөөтэй байх эрхтэй” гэж тус тус зааж, хүний эрүүл мэндийн халдашгүй байдлыг баталгаажуулсан.

Шүүгдэгч******* нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлыг эсрэг хүч хэрэглэн халдсан үйлдлийг хууль бус шинжтэй, нийгэмд аюултайг мэдсээр атлаа хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учрахад зориуд хүргэсэн тул гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдэгдсэн гэж үзнэ.

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1 дэх хэсэгт “эхнэр, нөхөр, гэр бүлийн бусад гишүүн, хамтран амьдрагч, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, тэдгээрийн асрамж, хамгаалалтад байгаа этгээд, тухайн гэр бүлд хамт амьдарч байгаа этгээд”-ийг хуулийн үйлчлэлд хамаарахаар хуульчилж, 

            Гэр бүлийн хүчирхийлэл гэж хамт амьдарч буй эсхүл хамтын амьдралтай байсан ойрын төрөл, садан хүмүүсийн хооронд үүссэн байнгын шинжтэй бие махбод, сэтгэл санаа, эдийн засгийн хувьд дарамтад суурилсан харилцааг тодорхойлсон.

Шүүгдэгч******* нь салсан хамтран амьдрагч болон жирэмсэн эхнэрийнхээ биед хүч хэрэглэн халдсан идэвхтэй санаатай үйлдлийн улмаас хохирогчдын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байх бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангажээ.

С.Мөнхчимэг, Г.Цэрэнханд нар хохирогчоор өгсөн мэдүүлэгтээ хэнд хэзээ хаана хэрхэн зодуулсан талаарх эх сурвалжаа тодорхой зааж чадсан, мэдүүлэг авах ажиллагаа хууль зөрчөөгүй, тус мэдүүлэг нь давхар шинжээчийн дүгнэлт бусад баримтаар тогтоогдсон, хохирогч*******ы үйлдэл нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон эрүүл мэндийн хохиролтой шууд шалтгаант холбоотой гэж шүүх дүгнэв.  

Г.Бы дээрх үйлдлийг прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үргэлжилсэн үйлдлээр 2 хүнийг хохироож, хохирогчийг жирэмсэн болохыг мэдсээр байж гэсэн хүндрүүлэх шинжтэйгээр үйлдсэн”, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан “Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэргийг хэд хэдэн гэмт хэрэгт тооцон, жирэмсэн хүний эсрэг гэсэн хүндрүүлэн шинжтэйгээр үйлдсэн” гэж зүйлчлэн ирүүлсэн байдал дараах дүгнэлтийг хийлээ.

Өөр өөр цаг хугацаа, орчин нөхцөл, сэдлээр гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай 2 хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэх хэргийг зүйлчлэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нэг гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал үргэлжилсэн нэг гэмт хэрэг үйлдсэн тооцно” гэж заасныг журамлан нэг гэмт хэрэгт тооцон багтааж эрх зүйн байдлыг дээрдүүлэн хэрэглэсэн нь зөв зүйтэй боловч гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж гэсэн хүндрүүлэх шинжийг орхигдуулжээ.

Жирэмсэн эхнэрээ зодож биед нь хөнгөн гэмтэл учруулсан, байнга зодсон гэх үйлдлийг зүйлчлэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хэд хэдэн гэмт хэргийн шинжийг нэг удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэн тооцно” гэж заасныг журамлан нэг үйлдлээр гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэнд тооцож, нэг үйлдлийг давхар зүйлчилсэн боловч гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэргийн шинж хангалттай тогтоогдоогүй байна.

Прокуророос*******д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалт, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар ирүүлсэн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан нэг зүйлчлэлд багтаан хөнгөрүүлэн өөрчлөх нь зүйтэй гэж үзлээ.

Өөрөөр хэлбэл, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.6 дахь заалтад заасан “хоёр, түүнээс олон хүнийг хохироож”, 2.7 дахь заалтад заасан “хохирогчийг жирэмсэн болохыг мэдсээр байж” гэсэн 2 хүндрүүлэх шинжтэй үйлдсэн байдлаар зүйлчлэн ирүүлсэн дээр тус зүйлийн 2.8 дахь заалтад заасан “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” гэсэн хүндрүүлэх шинжийг нэмж, прокуророос 1 үйлдлээр 2 гэмт хэрэг үйлдсэн гэснийг 1 гэмт хэргийг 3 хүндрүүлэх шинжтэй үйлдсэн гэм буруутайд тооцохоор шийдвэрлэв.  

Өмчлөгч нь бусад этгээдэд хууль буюу гэрээгээр олгогдсон эрхийг зөрчихгүйгээр, хуулиар тогтоосон хэм хэмжээ хязгаарын дотор өмчлөлийн зүйлээ өөрийн үзэмжээр чөлөөтэй эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулах эрхтэй бөгөөд  энэ эрхэд хууль бусаар халдаж, эрх ашиг нь зөрчигдсөн тохиолдолд гэмт хэргийн хохирогч болно.

Г.Б, ******* нар хохирогч Б.Эрдэнэсувдын эд хөрөнгийг хууль бусаар авахдаа******* нь хохирогчийн араас тэвэрч хоолойг боож хөдөлгөөн хийж, эсэргүүцэл үзүүлэх боломжгүй болгосон үед ******* нь хохирогчийн хуруунаас бөгжнүүдийг хүчээр сугалан авч, тэр даруйдаа зугтсан идэвхтэй үйлдэл нь бусдын эд хөрөнгөд илээр, гэм буруугийн санаатай хэлбэрээр халдаж авсан байх дээрэмдэх гэмт хэргийн үндсэн шинжийг хангажээ.

Хоолойг боох, хуруунаас татаж зэрэг үйлдлийг хүч хэрэглэсэнд тооцож хүндрүүлэн авч үзсэн нь үндэслэлтэй бөгөөд дээрх гэмт хэрэг үйлдэгдэх явцад хүч хэрэглэсэн үйлдлийн улмаас бусдын бие махбод болон эд хөрөнгөд хохирол учирсан байхыг заавал шаардахгүй, хохирогчийн эсрэг хүч хэрэглэх, хүч хэрэглэхээр заналхийлэн авахаар довтолсон идэвхтэй үйлдэл хийснээр төгсдөг онцлогтой.

Шүүгдэгч*******, ******* нар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэйг ухамсарлан, нийгэмд аюултай болохыг урьдаас мэдсээр атлаа уг үйлдлийг санаатайгаар хүсэж хийсэн, уг үйлдэл болон учирсан хохирол хоёр хоорондоо шалтгаант холбоотой гэж үзэв.

            Дээрэмдэх гэмт хэргийн хүндрүүлэх нөхцөл байдалд “бүлэглэн” гэх шинжийг тусгайлан заагаагүй, дээрэмдэх гэмт хэргийг гэмт хэрэг үйлдэх талаар урьдчилан үгсэн тохиролцоогүй боловч үйлдлээрээ санаатай нэгдэн бүлэглэснийг ердийн хамтран оролцох хэлбэрээр бүлэглэн гүйцэтгэсэн тохиолдолд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан хэрэглэх нь хуульд нийцнэ.    

Прокуророос “бүлэглэн үйлдсэн” гэх шинжийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг хэрэглэн зүйлчилсэн байгааг өөрчилж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэмт хэргийг хоёр, түүнээс олон хүн үйлдлээрээ санаатай нэгдэн бүлэглэн үйлдсэнд тооцлоо.      

Иймд*******, ******* нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг илээр, хууль бусаар авч дээрэмдэх гэмт хэргийг хүч хэрэглэн довтолж, бүлэглэн үйлдсэн”,*******ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг хоёр хүнийг хохироож, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хохирогчийн жирэмсэн болохыг мэдсээр байж үйлдсэн” гэм буруутайд тус тус тооцохоор шийдвэрлэв.

Дээрх гэмт хэргийн хувьд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдал, амар хялбар аргаар мөнгө олох санаа зорилго зэрэг нь гэмт хэрэг үйлдэгдэхэд нөлөөлсөн шалтгаан нөхцөл болжээ.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг талаар:

Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан хэргийн хувьд хохирогч С.Мөнхчимэг, Г.Цэрэнханд нарын зүгээс гэмт хэргийн улмаас учирсан эрүүл мэндийн хохиролтой холбоотой баримт гаргаж өгөөгүй, цаашид гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй болохоо илэрхийлснийг тэмдэглэх нь зүйтэй.

Дээрэмдэх гэмт хэргийн хувьд мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Б.Эрдэнэсувдад 2.506.000 төгрөгийн хохирлын тогтоогдсон гэх боловч уг гэмт хэргийн улмаас учирсан бодит хохирлын хэмжээг шүүхээс 1.806.000 төгрөгөөр тогтоож, уг хохирлыг хувь тэнцүүлэн шүүгдэгч нараас тус тус 903.000 төгрөг гаргуулах нь шударга ёсны зарчимд нийцнэ.

Тодруулбал, хохирогч Б.Эрдэнэсувдын эзэмшлийн тээврийн хэрэгсэлд тогтоогдсон 700.000 төгрөгийн хохирлыг дээрэмдэх гэмт хэрэг үйлдэгдэхээс өмнө *******гийн болгоомжгүй зөрчлийн шинжтэй үйлдлийн улмаас учирсан хохирол гэж үзэж, үүнийг ******* хариуцах нь зүйтэй.

Хохирогч Б.Эрдэнэсувдад шүүдэгч *******гаас нийт 1.250.000 төгрөг төлөгдсөн ба уг мөнгөн дүнгээс дээрэмдэх гэмт хэргийн улмаас учирсан 903.000 төгрөгийн хохирол төлөгдсөнд тооцож, энэ тогтоолоор түүнийг бусдад төлөх бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Харин хохирогч Б.Эрдэнэсувдын тээврийн хэрэгсэлд учруулсан 700.000 төгрөг хохирлоос 347.000 төгрөг төлөгдсөнд тооцож, төлөгдөөгүй үлдсэн 353.000 төгрөгийг хохирогч нь Б.Эрдэнэсувд нь нотлох баримтаар бүрдүүлэн иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар *******гаас нэхэмжлэх эрхтэй.

Хохирогч Б.Эрдэнэсувдад шүүгдэгч*******аас 450.000 төгрөг төлсөн бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар*******аас 453.000 төгрөгийг гаруулж хохирогч Б.Эрдэнэсувдад олгохоор шийдвэрлэв.

            

  1. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүгдэгч*******, ******* нар нь эрүүгийн хариуцлага хүлээх насанд хүрсэн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцогдсон, үйлдсэн гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй тул тэдэнд эрүүгийн хариуцлага хүлээлгэж, ял оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан Шударга ёсны зарчим,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлд 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасан Гэм буруугийн зарчмыг тус тус удирдлага болгон

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд

Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үзнэ.

Эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгч Г.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 6 жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 720 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж, уг ял дээр өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан эдлээгүй байсан 720, 500 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг хорих ялд дүйцүүлэн нэмж нийт 6 жил 8 сар 2 хоногийн хугацаагаар хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэх санал,

Шүүгдэгч *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 5 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэх, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан 500 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг 2 сар 2 хоногийн хорих ялд дүйцүүлэн нэмж нийт 5 жил 2 сар 2 хоногийн хугацаагаар хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэх санал тус тус гаргасан бол,

Шүүгдэгч*******ы өмгөөлөгч Б.Баттулгаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хамгийн доод хэмжээгээр хорих ял оногдуулах, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 720 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах, хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх, өмнөх шийтгэх тогтоолуудаар оногдуулсан ялыг Өршөөлийн хуульд хамруулах талаар санал гаргасан,

Шүүгдэгч *******гийн өмгөөлөгч Г.Энхболдоос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг хэрэглэн хорих ялын доод хэмжээний хоёрны нэг буюу 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх, өмнөх шийтгэх тогтоолоор ялыг Өршөөл үзүүлэх тухай хууль хамруулах эсхүл тусад нь эдлүүлэх санал гаргасныг тус тус дурдах нь зүйтэй.

Шүүгдэгч*******, ******* нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, урьд удаа дараа ял шийтгүүлсэн хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг хэрэглэн оногдуулах хорих ялын доод хэмжээнээс хөнгөрүүлэх, доод хэмжээгээр хорих ял оногдуулах нь шударга ёсны зарчимд нийцэхгүй гэж шүүх үзлээ.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт дөрвөн зуун тавин нэгжээс хоёр мянга долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас зургаан сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэхээр заасан ба сонгох ялын төрөлтэй хөнгөн гэмт хэрэгт хамаарна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь заасан гэмт хэрэгт хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэхээр заасан ба сонгох ялын төрөлгүй, хүнд гэмт хэрэгт хамаарна.

Г.Бы хувьд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, *******гийн хувьд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан “учруулсан хохирол төлсөн” гэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал,*******, ******* нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан “Гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн” гэх эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тус тус тогтоогдсон байна.

Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрөх гэдгийг мөрдөн байцаалтын шатнаас өөрийн хийсэн үйлдлээ, холбогдсон хэргийн зүйлчлэлээ, уг гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг бүгдийг хүлээн зөвшөөрсөн байхыг ойлгох бөгөөд шүүгдэгч Г.Б, ******* нарын хувьд гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн болохыг тэмдэглэвэл зохино.

Г.Б нь Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 07 оны өдрийн 437 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 1701 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 720 цагийн хугацаагаар  нийтэд тустай ажил хийлгэх ял тус тус шийтгүүлсэн бөгөөд дээрх ялаа эдлээгүй болох нь тогтоогдож байна.

Дээрх шийтгэх тогтоолоор шийтгүүлсэн хэргүүд нь цаг хугацааны хувьд Өршөөл үзүүлэх тухай хуулийн үйлчлэлд хамаарах боловч урьд Өршөөл үзүүлэх тухай хуульд хамрагдаж хорих ялаас хугацааны өмнө тэнсэн суллагдаж байсан байдал нь 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийг хэрэглэхэд хаалттай юм.   

2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 3.2 дугаар зүйлд “... Өршөөл үзүүлэх тухай хуульд заасны дагуу хорих ялаас чөлөөлөгдсөнөөс хойш санаатай гэмт хэрэг үйлдэж хорих ял шийтгүүлсэн хүнийг өршөөлд хамааруулахгүй” гэж заажээ.

******* нь Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн 886 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгүүлсэн бөгөөд уг ялаа эдэлсэн эсэх, Өршөөлийн хуульд хамрагдсан эсэх талаар баримт байхгүй тул энэ асуудлыг хэлэлцэхгүй орхихоор тогтлоо.

Шүүхээс*******ы гэм буруугаа буруугаа анхнаасаа сайн дураараа хүлээн зөвшөөрч эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа оролцож буй харилцаа хандлага, урьд 7 удаа дараа ял шийтгүүлсэн байдалдаа дүгнэлт хийгээгүй, хөгжлийн бэрхшээлтэй иргэнд хамаардаг гэх хувийн байдал, гэмт хэргийн улмаас 2 хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол, бусдын эд хөрөнгөд бага хэмжээнээс дээш хохирол учирсан, хор уршиг тогтоогдоогүй гэх шинж чанар, хэд хэдэг гэмт хэргийг согтуугаар, хүндрүүлэх шинжтэйгээр үйлдсэн гэх нөхцөл байдал, гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэх эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал, гэмт хэрэгт оролцсон оролцоо, урьд Өршөөл үзүүлэх тухай хуульд хамрагдсан хорих ялаас хугацааны өмнө суллагдаж байсан, сүүлийн 2 шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаа эдлээгүй  зэргийг харгалзан

Шүүгдэгч*******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 720 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 4 жилийн хугацаагаар хорих ял тус оногдуулж, уг ял дээр өмнөх шийтгэх тогтоолуудаар оногдуулсан нийт 720, 500 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаас цагдан хоригдсон хоногийг хасаж эдлээгүй үлдсэн 1108 цаг буюу 4 сар 18 хоног /138 хоног/-ийн нэмж нийт эдлэх хорих ялын хэмжээг 04 жил 07 сар 18 хоногийн хугацаагаар тогтоож, хаалттай хорих байгууллагад эдлүүлэх,

Шүүхээс *******гийн гэм буруугаа буруугаа анхнаасаа сайн дураараа хүлээн зөвшөөрч эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа оролцож буй харилцаа хандлага, урьд 5 удаа дараа ял шийтгүүлсэн байдалдаа дүгнэлт хийгээгүй, ******* нь хөдөлмөрийн чадвар алдалтын улмаас группэд байдаг, өндөр настай эхийгээ асарч амьдардаг гэх хувийн байдал, гэмт хэргийн улмаас бусдын эд хөрөнгөд бага хэмжээнээс дээш хохирол учирсан, Эрүүгийн хуульд заасан их хэмжээний хохирол учирсан, хор уршиг арилаагүй гэх шинж чанар, гэмт хэргийг согтуугаар, хүндрүүлэх шинжтэйгээр үйлдсэн гэх нөхцөл байдал, учруулсан хохирол төлсөн гэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал, гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэх эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал, гэмт хэрэгт оролцсон оролцоо зэргийг харгалзан

Шүүгдэгч *******д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 4 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр тус тус шийдвэрлэв.

             Шүүгдэгч Г.Б нь энэ хэрэгт 2021 оны 08 дугаар сарын 12-ны өдрөөс 2022 оны 03 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл, 2022 оны 07 дугаар сарын 28-ны өдрөөс 2022 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн хүртэл нийт 264 хоног, шүүгдэгч ******* нь энэ хэрэгт 2021 оны 08 дугаар сарын 12-ны өдрөөс 2022 оны 03 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл нийт 224 хоног цагдан хоригдсон бөгөөд цагдан хоригдсон хоногийг тус тус эдлэх ялд нь оруулан тооцвол зохино.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдах нь зүйтэй.

Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, Г.Бд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14, 36.2, 36.5, 36.6, 36.7, 36.8, 37.1, 38.1 дүгээр зүйлд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Г.Бд холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалт, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.6, 2.7 дахь заалтад заасан хүндрүүлэх шинжтэй үйлдсэн,*******, ******* нарт холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн зүйлчлэлийг

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2, 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан*******д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг заасан гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.6, .2.7, 2.8 дахь заалтад заасан хүндрүүлэх шинжтэй үйлдсэн гэж,*******, ******* нарт холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилсүгэй.

            2. Г.Б-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг хоёр, түүнээс олон хүнийг хохироож, хохирогчийг жирэмсэн болохыг мэдсээр байж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж гэсэн хүндрүүлэх шинжтэйгээр үйлдсэн”, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг илээр, хууль бусаар авч дээрэмдэх гэм хэргийг хүч хэрэглэн авахаар довтолж, бүлэглэн үйлдсэн”,

*******-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг илээр, хууль бусаар авч дээрэмдэх гэм хэргийг хүч хэрэглэн авахаар довтолж, бүлэглэн үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

3.*******д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 720 /долоон зуун хорь/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял,  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 4 /дөрөв/ жилийн хугацаагаар хорих ял,

*******д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 4 /дөрөв/ жилийн хугацаагаар хорих ял тус тус шийтгэсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар*******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 4 /дөрөв/ жилийн хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 720 /долоон зуун хорь/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож 90 /ер/ хоног буюу 3 /гурав/ сарын хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэсүгэй.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2 хэсэгт зааснаар Г.Бд энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 4 /дөрөв/ жил 3 /гурав/ сарын хугацаагаар хорих ял дээр Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 437 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулж эдлээгүй 500 /таван зуу/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож 62 /жаран хоёр/ хоног буюу 2 /хоёр/ сар 2 /хоёр/ хоногийн хугацаагаар хорих ялд,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 2020/ШЦТ/1701 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 720 /долоон зуун хорь/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял цагдан хоригдсон 112 /нэг зуун арван хоёр/ хоногийг хасаж эдлээгүй үлдсэн 608 /зургаан зуун найм/ хоногийн ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож 76 /далан зургаа/ хоног буюу 2 /хоёр/ сар 16 /арван зургаа/ хоногийн хугацаагаар хорих ялд тус тус дүйцүүлэн нэмж нэгтгэн нийт эдлэх хорих ялын хэмжээг 4 /дөрөв/ жил 7 /долоо/ сар 18 /арван найм/ хоногийн хугацаагаар тогтоосугай.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар*******д оногдуулсан 4 /дөрөв/ жил 7 /долоо/ сар 18 /арван найм/ хоногийн хугацаагаар хорих ял, *******д оногдуулсан 4 /дөрөв/ жилийн хугацаагаар хорих ялыг тус тус хаалттай хорих байгууллагад эдлүүлсүгэй.

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар*******ы цагдан хоригдсон 264 /хоёр зуун жаран дөрөв/ хоног, *******гийн цагдан хоригдсон 224 /хоёр зуун хорих дөрөв/ хоногийг эдлэх ялд нь оруулан тооцсугай.

8. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар*******аас 453.000 /дөрвөн зуун тавин гурван мянга/ төгрөг гаруулж хохирогч Б.Эрдэнэсувдад олгосугай.

             9. Хохирогч Б.Эрдэнэсувд нь өөрт учирсан 353.000 /гурван зуун тавин гурван мянга/ төгрөгийг нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар шүүгдэгч *******гаас нэхэмжлэх эрхтэйг тэмдэглэсүгэй.

10. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар тооцогдож хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч Г.Цэрэнханд, С.Мөнхчимэг нараас гэмт хэргийн улмаас учирсан эрүүл мэндийн хохиролтой холбоотой баримтгүй, цаашид нэхэмжлэхгүй болохоо илэрхийлснийг тус тус дурдсугай.  

             11. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлэх бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч,*******д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

            12. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба энэ тогтоолыг эс зөвшөөрвөл анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд хохирогч, шүүгдэгч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                     Г.ХАТАНЦЭЦЭГ