Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 09 сарын 21 өдөр

Дугаар 2022/ШЦТ/145

 

  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх  хуралдааныг шүүгч П.Доржбал даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Баярмэнд,

Улсын яллагч Н.,

Шүүгдэгч Б.******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж, Завхан аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн Б.*******д холбогдох 2223000000143 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв. 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1985 оны 03 дугаар сарын 21-ний өдөр Завхан аймгийн   суманд төрсөн, настай, эрэгтэй, халх, боловсролтой, мэргэжилтэй, Завхан аймгийн сумын *******-ын ******* ******* *******н мэргэжилтэн *******илтай, ам бүл 3, аав, ээжийн хамт Завхан аймгийн сумын багт оршин суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, ******* ******* овогт *******ын *******, регистрийн дугаар*******.

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Б.******* нь 2022 оны 08 дугаар сарын 10-аас 11-нд шилжих шөнө Завхан аймгийн сумын шатахуун түгээх станц дээр О.тай маргалд*******, улмаар нүүрэн тус газарт нь 1 удаа мөргөж түүний эрүүл мэндэд “ эрүүний үүдэн баруун 1-р шүдний булгаралт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт хамаарч байна.  

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн, хэрэгт цугларсан яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцээд 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох:

Шүүгдэгч ******* ******* овогт *******ын ******* нь 2022 оны 08 дугаар сарын 10-аас 11-нд шилжих шөнө Завхан аймгийн сумын шатахуун түгээх станц дээр О.тай маргалд*******, улмаар нүүрэн тус газарт нь 1 удаа мөргөж түүний эрүүл мэндэд “ эрүүний үүдэн баруун 1-р шүдний булгаралт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан хэргийн үйл баримт нь хэрэгт авагдсан шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Тухайлбал:

1. Хохирогч О.ын “...Би 2022 оны 08 дугаар сарын 10-ны өдөр сумын төв дээр болсон өөрийн хамаатан болох гэх хүний хуримд суусан. Хурим найрын үйл *******иллагаа 19 цагийн үед дууссан. Манай аав ээж хоёр 20 цагийн үед Сантмаргаз сум руу яваад өгсөн. Би сумын төв дээр үл өөрийн найз нөхөдтэй уулз******* байгаад 22 цагийн үед худгийн гэх хочтой гэх айлд очсон. Тэр айлд хоол унд идэж байгаад шөнийн 01 цагийн орчимд гэртээ харихаар буюу Сантмаргаз сум руу явахаар ахын гэрээс гараад явсан. Тэгээд би мотоциклоо унаад сумын шатахуун түгээх станцын х*******уугаар гарахад тэнд нэлээн хэдэн хүн зогсож байсан. Тэр хүмүүс дотор сумын иргэн болох гээд ахын машин нь асахгүй байгаа бололтой зогсож байхаар нь туслах санаатай очсон юм. Тэгээд тэнд зогсож байсан чинь 14-н түлхүүр алга болчихлоо гэсэн чинь ******* гэх хүн , т хоёр л 14-н түлхүүр авчихлаа. Сантмаргазын хүмүүс эвгүй шүү дээ гэж хэлсэн. Намайг Сантмаргаз, сумын хүмүүс т гэж хочилж дууддаг юмаа. Тэгээд би ах минь би 14-н түлхүүрээр юугаа хийх вэ дээ гэж хэлсэн. Тэгээд ах бид 2 тэдгээр хүмүүсээс холдоод юм яриад зогсож байсан чинь ******* гэх хүн над дээр ирээд шууд миний нүүр рүү мөргөөд намайг газарт унагаасан. Би босоод ирсэн чинь ам хамраас цус гараад. Шүдээ үзтэл гурван шүд хөдөлчихсөн байсан. 1 шүд нь бүүр буйлнаасаа салаад доошоо унжаад хөдөлчихсөн. Тэгээд би тэндээс яваад өгсөн. Сантмаргаз суманд ирээд сумынхаа эмчид үзүүлж тодорхойлолт авсан.  Их эмч хэлэхдээ наад шүд чинь удахгүй унахаар болсон байна. Нэлээн хөдөлгөөн ороод буйлнаасаа сугарчихсан гэж хэлсэн. Тэгээд 2022 оны 08 дугаар сарын 12-ны оройн хоол и гэртээ байж байтал миний үүдэн шүд идэж байсан махтай хамт татагдаад сугараад уначихсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 06-07-р хуудас/,

2. Гэрч Г.ын “...2022 оны 08 дугаар сарын 10-ны өдөр би сумын төв рүү бензин тос болон гэрт хэрэглэгдэх зүйлсээ дэлгүүрээс авахаар 13 цагийн орчимд орж ирсэн. Тэгээд орой шөнийн 01 цагийн орчимд Оройн товгор багийн нутаг Ногоон толгой гэх газарт байх өөрийн гэртээ харихаар явах гэтэл миний машин Шатахуун түгээх станцын х*******ууд унтарчхаад асахаа больчихсон. Тэгээд манай найз болох ******* болон нутгийн дүү нар болох , , нар хүрч ирсэн. Тэгээд бид нар машиныхаа эвдрэлийг нь оношлох гээд байж байтал О. гэх залуу бид нар дээр архи уучихсан байдалтай мотоцикл уначихсан ирсэн. Тэгээд бид нар мэнд мэдэлцээд машинаа засах гээд зогсож байтал 14-н түлхүүр алга болчихсон. Тэгсэн чинь ******* 14-н түлхүүрийг , 2 авчихлаа. Сантмаргаз сумын залуучууд эвгүй шүү дээ гэж тоглоом шоглоом болгож хэлсэн чинь уурлаад та одоо юу гээд байгаа юм би түлхүүр хулгайлах дээрээ тулаагүй байна гээд уурласан. Мөн би машины түлхүүрийг авах дээрээ тулаагүй гээд над руу уурлаад намайг заамдаад авсан. Тэр үед ******* бид хоёрыг салгаад тоглоомоор хэлж байхад юун сүртэй юм бэ гэсэн. Тэгээд ******* хоёр маргалдаад бие биеэ заамдаад авсан. Тэгээд муудалц******* байгаад салцгаасан. Тэгсэн над дээр ирээд ахаа хоёулаа уулзъя гэж хэлээд тэнд байсан хүмүүсээс бага зэрэг холдоод зогсож байсан чинь ******* хүрч ирээд машинаа янзалъя гэсэн чинь бид хоёр уулзмаар байна та яах гээд байгаа юм бэ гэсэн чинь ******* уурлаад ын нүүр рүү нь мөргөөд унагачихсан. босож ирээд ахаа шүд унагаагаад хаячихсан байна шүү дээ гэж хэлсэн. Тэгээд тэр газраас мотоциклоо унаад яваад өгсөн. Өөр зүйл болоогүй.” гэх мэдүүлэг /хх-ийн 12-13-р хуудас/,

3. Гэрч Б.ын “...2022 оны 08 дугаар сарын 10-ны өдрөөс 2022 оны 08 дугаар сарын 11-ний шилжих шөнө 01 цагийн орчим манай сумын хүн болох Г. гэдэг хүн ******* ах руу залгаад миний машин эвдрээд асахгүй байна. Би шатахуун түгээх станц дээр байна хүрээд ирээч гэхээр нь би , , ******* нарын хамт шатахуун түгээх станц дээр очсон. Тэгээд бид нар машиныхаа эвдрэлийг оношлох гээд байж байтал О. гэх залуу ирсэн. Бид нар мэнд мэдэлцээд машинаа янзлах гээд зогсож байтал 14-н түлхүүр баг******* алга болчихсон. Тэгээд хайгаад олохгүй байсан чинь ******* ах , хоёр авчихлаа. Сантмаргаз сумын залуучууд эвгүй шүү гээд тоглоом болгож хэлсэн чинь уурлаад та одоо юу гээд байгаа юм түлхүүр хулгайлах дээрээ тулаагүй байна гээд уурласан. би машины баг******* хулгайлах дээрээ тулаагүй гээд ахыг заамдаад авсан. Тэр үед ******* ах хоёрыг салгаад тоглоомоор хэлж байхад сүртэй юм бэ гээд гэж хэлсэн. Тэгсэн уурлаад ******* ахыг заамдаад авсан. Тэгээд муудалц******* байгаад салцгаасан. Тэгээд гэх залуу ах дээр очоод ахаа хоёулаа эд нараас холдож байгаад уулзъя гээд тэнд байсан хүмүүсээс бага зэрэг холдсон. Тэгэхээр нь ******* ах тэр хоёр дээр очоод аа машинаа янзалъя гэсэн чинь гэх залуу ******* ах руу уурлаад ах бид хоёр уулз******* байна чи пизда минь цаашаа зайл, хоёулаа халз зодолдох уу гэж хэлсэн чинь ******* ах уурлаад ын нүүр рүү мөргөөд унагаачихсан. шууд газар унасан босож ирээд шүд унагаагаад хаячихсан байна шүүдээ гэж хэлсэн. Тэгээд тэр газраас мотоциклоо унаад яваад өгсөн. Өөр зүйл болоогүй.” гэх мэдүүлэг /хх-ийн 15-16-р хуудас/,

4. Гэрч О.ын “...2022 оны 08 дугаар сарын 10-ны өдрөөс 2022 оны 08 дугаар сарын 11-ний шилжих шөнө 01 цагийн орчим ******* ах над руу залгаад ахын дүү шатахуун түгээх станц дээр хүрээд ир ахын машин асахгүй байна. Энэ машиныг үзээд өгөөч гэсэн. Тэгээд би гэрээсээ гараад очтол , , *******, нар шатахуун түгээх станц дээр машин янзлаад байж байсан. Тэгээд бид нар машиныхаа эвдрэлийг нь оношлох гээд байж байтал О. гэх залуу бид нар дээр архи уучихсан байдалтай мотоцикл уначихсан ирсэн. Тэгээд бид нар мэнд мэдэлцээд машинаа засах гээд зогсож байтал 14-н түлхүүр алга болчихсон. Тэгээд хайгаад олохгүй байсан чинь ******* ах , хоёр авчихлаа. Сантмаргаз сумын залуучууд эвгүй шүү, дэл сул юмыг туучиж магадгүй гээд тоглоом болгож хэлсэн чинь уурлаад та одоо юу гээд байгаа юм түлхүүр хулгайлах дээрээ тулаагүй байна гээд уурласан. би машины баг******* хулгайлах дээрээ тулаагүй гээд ахыг заамдаад авсан. Тэр үед ******* ах хоёрыг салгаад тоглоомоор хэлж байхад сүртэй юм бэ гээд гэж хэлсэн. Тэгсэн уурлаад ******* ахыг заамдаад авсан. Тэгээд муудалц******* байгаад салцгаасан. Тэгээд гэх залуу ах дээр очоод ахаа хоёулаа эд нараас холдож байгаад уулзъя гээд тэнд байсан хүмүүсээс бага зэрэг холдсон. Тэгэхээр нь ******* ах тэр хоёр дээр очоод аа машинаа янзалъя гэсэн чинь гэх залуу ******* ах руу уурлаад ах бид хоёр уулз******* байна чи пизда минь цаашаа зайл, чамтай юм яриагүй байна, хоёулаа халз зодолдох уу гэж хэлсэн чинь ******* ах уурлаад ын нүүр рүү мөргөөд унагаачихсан. шууд газар унасан босож ирээд шүд унагаагаад хаячихсан байна шүү дээ гэж хэлсэн. Тэгээд тэр газраас мотоциклоо унаад яваад өгсөн. Өөр зүйл болоогүй.” гэх мэдүүлэг /хх-ийн 18-19-р хуудас/,

5. Шүүгдэгч Б.*******гийн “...2022 оны 08 дугаар сарын 10-ны өдөр манай найз над руу залгаад миний машин эвдрээд асахгүй байна. Би шатахуун түгээх станц дээр байна хүрээд ир гэсэн. Тэгэхээр нь би , , нарын хамт найз дээр очсон. Тэгээд бид нар машиныхаа эвдрэлийг оношлох гээд байж байтал Сантмаргаз сумын харьяат О. гэх залуу бид нар дээр согтуу мотоцикл уначихсан ирсэн. Бид нар мэндэлчхээд машинаа янзлах гээд зогсож байтал 14 номерын түлхүүр алга болчихсон юм. Тэгээд хайгаад олохгүй болохоор нь тоглоомоор , хоёр л 14 номерын түлхүүрийг авчихлаа гэхэд “Та хоёр яагаад байгаа юм, би түлхүүр хулгайлах дээрээ тулаагүй байна” гээд ыг заамдаад авсан. дээр очоод “Ахаа хоёулаа эд нараас холдож байгаад уулзъя” гээд жаахан зайтай очоод зогссон. Тэгэхээр нь би тэр хоёр дээр очоод аа машинаа янзалъя гэж хэлтэл над руу уурлаад “ ах бид хоёр уулз******* байна. Чи пязда минь цаашаа зайл гэж хэлэхээр нь би уурлаад ын нүүр лүү нь мөргөөд унагаачихсан. Би ыг цохисон нь үнэн, хэргээ хүлээж байна. Би хохирол нөхөн төлж барагдуулсан баримтыг хэрэгт хавсаргуулахаар гарг******* өгнө. ...Прокурорын сонсгосон эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрч байна.” гэх мэдүүлэг, /хх-ийн 44-45-р хуудас болон шүүх хуралдааны тэмдэглэл/,

6. Завхан аймгийн Шүүхийн шинжилгээний албаны ахлах шинжээч Т.ын 2022 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн дугаартай “...Иргэн О.ын биед эрүүний үүдэн баруун 1-р шүдний булгаралт гэмтэл учирсан байна. Дээрх гэмтэл хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүснэ. Дээрх цус хуралт гэмтэл нь хуучин гэмтэл байна. 2022 оны 08 дугаар сарын 10-наас 11-нд шилжих шөнө үүссэн байх боломжтой. Тухайн гэмтэл нь хөдөлмөрийн чадвар алдангид нөлөөлөхгүй. Иргэн О.ын биед учирсан эрүүний үүдэн баруун 1-р шүдний булгаралт гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.” гэх дүгнэлт /хх-ийн 22-23-р хуудас/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу хохирогчид шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч тэрээр шүүх хуралдаанд оролцохгүй талаараа тайлбар өгсөн байна.

Хохирогч шүүх хуралдаанд оролцох талаар бичгээр хүсэлт гаргаагүй, оролцохгүй гэдгээ илэрхийлсэн учир Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогчийг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэлээ.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалг******* тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна.

Мөрдөн шалгах *******иллагааны явцад хохирогч, гэрч, яллагдагчаас мэдүүлгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу бэхжүүлж авсан, мэдүүлгийн агуулга зөрүүгүй, хохирогчийн мэдүүлэг нь хэрэгт хамааралтай хэргийн үйл баримтыг нотолсон байна.

Шинжээчийн дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, нарийн мэргэшсэн, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч өөрийн тусгай мэдлэгийн хүрээнд гаргасан байна. Уг дүгнэлт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Шүүхийн шинжилгээний тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу гарсан дүгнэлтэд эргэлзээ төрүүлэхээр нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 13 дахь хэсэгт заасныг баримтлан үнэлсэн бөгөөд хэргийн үйл баримтыг нотолж байгаа баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой төдийгүй шүүгдэгчийн үйлдлийг хангалттай нотолж чадсан, хууль ёсны баримтууд байна.

Шүүгдэгч Б.******* нь хохирогч О.ын Эрүүгийн хуулиар хамгаалагдсан, Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 13 дахь хэсэг, Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд тус тус заасан “хүний халдашгүй дархан байх эрх” буюу “хүний эрүүл мэндийн халдашгүй эрх”-ийг зөрчиж түүнийг зодсон үйлдлийн улмаас эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн обьектив шинжийг, шүүгдэгч өөрийн үйлдлийн нийгмийн аюулыг ухамсарл******* өөрийн үйлдлийн улмаас хүний эрүүл мэндэд хохирол учирч болохыг мэдсээр байж хүсч зориуд хохирол учруулсан нь уг гэмт хэргийн субьектив шинжийг тус тус ханг******* байна.

Иймд Б.*******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

Гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн хууль зүйн мэдлэг дутмаг, зөв боловсон харьцаа, бие биенээ хүндлэх хүндлэл болон нийгэмд тогтсон ёс суртахууны хэм хэмжээг зөрчсөн зэрэг нөхцөл байдал нөлөөлсөн байна.

Хохирлын талаар:

Шүүгдэгч Б.******* нь мөрдөн байцаалтын шатанд хохирогчид учирсан хохирлыг нөхөн төлсөн болох нь шүүгдэгчийн мэдүүлэг болон хохирогч О.ын ХААН банкны ... тоот дансанд Б.*******гаас хохирол 500,000 /таван зуун мянга/ төгрөг төлсөн баримт /хх-ийн 49-р хуудас/ зэргээр тогтоогдож байна. Мөн хохирогч О.д шүүх хуралдааны тов мэдэгдэхэд “хохирлоо төлүүлж авсан тул гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, шүүх хуралдаанд оролцохгүй” гэсэн байх тул шүүгдэгч Б.*******г бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх:

 Шүүх шүүгдэгч Б.*******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасныг баримтлан түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй. 

Шүүгдэгч Б.*******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан үзлээ.

Шүүгдэгч Б.******* урьд нь эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй болох нь “Иргэний эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас”-аар тогтоогдож байх тул анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ. /хх-ийн 46-р хуудас/

Прокуророос шүүгдэгч Б.*******д холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн бөгөөд шүүх хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлуудыг хянахад бүрэн хангагдсан байна.

Мөн түүнд хүлээлгэх прокурорын сонсгосон эрүүгийн хариуцлага Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчимд нийцэж байх тул прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх боломжтой гэж үзлээ. 

Иймд шүүгдэгч Б.*******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал, хохирогчид учруулсан хохирлыг төлсөн хөнгөрүүлэх нөхцөл байдал, хүндрүүлэх нөхцөл байдалгүй зэргийг харгалзан прокурорын саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 550 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 550,000 /таван зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэхээр шийдвэрлэв.

Шүүх шүүгдэгч Б.*******гийн хөрөнгө орлого, *******ил хөдөлмөр эрхлэлт, хувийн байдал зэргийг харгалзан шүүхээс оногдуулсан 550 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 550,000 /таван зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоов.

Харин шүүгдэгч нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тайлбарлах нь зүйтэй.

Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх *******иллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурд*******, түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ******* ******* овогт *******ын *******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*******г 550 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 550,000 /таван зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*******д оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.******* нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тайлбарласугай. 

5. Шүүгдэгч Б.******* нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх *******иллагааны зардалгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шүүгдэгч Б.*******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

8.  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн .1, .2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 П.ДОРЖБАЛ