Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 08 сарын 27 өдөр

Дугаар 01923

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

2018 оны 08 сарын 27 өдөр

    Дугаар183/ШШ2018/01923

  Улаанбаатар хот

 

 

       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Мөнгөнтуул даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, Цэргийн хотхон гудамж, 293 тоотод оршин суух, 1964 онд төрсөн, 54 настай, эмэгтэй, Ламаахан овогт Түмэнжаргалын Д-гийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Рапид харш хороолол, 25 дугаар байр, 80 тоотод оршин суух, 1980 онд төрсөн, 38 настай, эмэгтэй, Булгадар овогт Ядамсүрэнгийн Б-д холбогдох,

 

Зээлийн гэрээний үүрэгт 45 497 627 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Б, түүний өмгөөлөгч Д.А , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Нэргүй нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Т.Д шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Б. өмгөөлөгчийн хамт шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Т.Д миний бие Я.Б-д 2014 оны 11 дүгээр сарын 11-ний өдрөөс 2015 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийг хүртэл нийт 71 200 000 төгрөгийг 10%-ийн хүүтэйгээр зээлдүүлж, зээлийн гэрээг 2015 оны 10 дугаар сарын 18-ны өдөр, зээлийн нэмэлт өөрчлөлтийн гэрээг 2015 оны 12 дугаар сарын 17-ны өдөр байгуулсан. Я.Б үндсэн зээлээс 38 627 000 төгрөгийг төлсөн, одоо зээлийн үлдэгдэл 32 573 000 төгрөг байна. Мөн Я.Б 2015 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн зээлийн гэрээ, 2015 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн зээлийн гэрээний хүүнд 2015 оны 10 дугаар сарын 08-ны өдрөөс 2016 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл 33 100 000 төгрөгийн хүү төлөх ёстойгоос 25 155 000 төгрөгийн хүүг төлж, 7 945 000 төгрөгийн хүүгийн үлдэгдэлтэй байгаа болно. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа 2018 оны 7 дугаар сарын 02-ны өдөр тодруулж, 2 433 627 төгрөгөөр ихэсгэсэн. Учир нь өмнө нь үндсэн зээлийн үлдэгдэл 32 573 000 төгрөгийг нэхэмжилж байсан бол одоо үндсэн зээлэнд 18 563 000 төгрөгийг нэхэмжилж байна. Өмнө нь зээлийн хүүнд 7 945 000 төгрөгийг буруу тооцоолоод нэхэмжилж байсан бол одоо зээлийн хүүнд 13 126 350 төгрөгийг нэхэмжилж байна. Өмнө нь би алданги нэхэмжлээгүй, хариуцагчтай нэхэмжлэгчийн байгуулсан гэрээнд алданги тооцохоор заасан байсан тул гэрээний дагуу алданги нэхэмжилж байгаа. Хамгийн сүүлд байгуулсан зээлийн гэрээний үүрэг 2016 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр дуусгавар болж байгаа тул 2016 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс 2018 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийг хүртэл гүйцэтгээгүй үүргийн үнийн дүн 33 535 000 төгрөгийн алданги тооцож, 27 хоногийн алдангид 4 527 225 төгрөг,  2018 оны 4 дүгээр сарын 27-ны өдрөөс өнөөдрийг хүртэлх хугацааны гүйцэтгээгүй үүргийн үнийн дүн 18 563 000 төгрөгийн алдангид 9 280 000 төгрөг, нийт нэхэмжлэлийн үнийн дүнд 45 497 627 төгрөгийг нэхэмжилж байна. Хариуцагч өнөөдрийг хүртэл төлсөн мөнгөө зээлсэн мөнгөнийхөө хүү гэж тайлбарлаж байгаа хэдий ч 71 200 000 төгрөг авсан гэдэгт маргаагүй. 2014 оны 11 дүгээр сарын 11-ний өдрөөс 2014 оны 12 сарын 29-ний өдөр 9 308 000 төгрөг зээлсэн. Түүний 10 хувийн хүү нь 930 800 төгрөг. Гэтэл энэ хугацаанд Я.Б- 850 000 төгрөг шилжүүлээд үлдэгдэл 80 000 төгрөгийг дутуу өгсөн. Я.Б хэлэхдээ таны зээлсэн мөнгөний 10 хувийг би сар бүр өгнө гэж байсан тул Т.Д, Я.Б нар 2015 оны 10 дугаар сарын 08-ны өдөр анх 71 200 000 төгрөг дээр зээлийн гэрээ хийсэн. Ингээд 2015 оны 12 дугаар сарын 17-ны өдөр дахин гэрээ хийж, зээлийн хүүгийн талаар тохирсон зээлийн гэрээ хийсэн. Бид нар юу гэж үзэж байна гэхээр Иргэний хуулийн 281 дүгээр зүйлд зааснаар зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө шилжүүлж өгнө гэж заасантай тохирч байна. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.4 дэх хэсэгт зээлдэгчид мөнгийг шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээ байгуулагдсанд тооцно. Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3 дахь хэсэгт хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийнэ гэж заасан байх тул 2015 оны 10 дугаар сарын 08-ны өдрийг хүртэл Т.Д нь Я.Б-д зээлүүлсэн мөнгөнөөс хүү авах эрхээ алдсан. 2015 оны 10 дугаар сарын 08-ны өдрөөс 2016 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл Т.Д-нь Я.Б-д зээлсэн мөнгөнөөсөө хүү авна гэж үзэж байна. Талууд 71 200 000 төгрөгт маргаагүй. Гэрээ хийх өдөр хүртэл 2014 онд 850 000 төгрөг, 2015 онд 24 950 000 төгрөг, 11 850 000 төгрөгүүдийг Я.Б, Т.Д-д хүүнд өгсөн учир түүнийг бид түүнийг хуульд нийцүүлээд үндсэн зээлээс хасч 37 665 000 төгрөгийг гэрээ хийх өдөр хүртэл төлсөн байсан. Үлдэгдэл 33 535 000 төгрөг гэж үзсэн. Тэгэхээр энэ хэлцлийн зарим хэсэг нь хүүтэй байгаа учраас 33 535 000 төгрөгийн сарын хүү 3 353 500 төгрөг, ингээд 2015 оны 10 сарын 08-ны өдрөөс 2016 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр хүртэл 5 сар 22 хоногийн хүү 17 896 926 төгрөг гарч байна. 2016 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр хүртэлх Я.Б-гийн зээлсэн мөнгөний үлдэгдэл 18 563 000 төгрөг байсан тул үүнд алданги тооцсон. Я.Б нь 2016 оны 4 дүгээр сарын 27-ний өдрөөс Т.Д-д мөнгө төлж эхэлсэн тул 2016 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс хойшхи 27 хоногийн алдангид 4 527 500 төгрөг, үндсэн зээл 18 563 000 төгрөгийн 2016 оны 4 дүгээр сарын 27-ний өдрөөс өнөөдрийг хүртэлх алдангид 9281 500 төгрөг нэхэмжилж байна. Нийт 45 497 627 төгрөгийг хариуцагч Я.Б-гаас гаргуулж өгнө үү” гэв.

 

Хариуцагч Я.Б- шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “...Булгадар овогтой Я.Б. би Т.Д-ийн тус шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, татгалзаж байгаагаа илэрхийлж, үндэслэлгүйгээр нэхэмжлэл гаргасан гэж үзэж байна. Учир нь 2015 оны 10 дугаар сарын 08-ны өдөр байгуулсан гэх зээлийн гэрээ болон 2015 оны 12 дугаар 17-ны өдрийн гэрээний нэмэлт өөрчлөлтийн гэрээ нь намайг төөрөгдөлд оруулсан, итгэл эвдэх замаар залилан мэхэлсэн шинжтэй, хууль бус гэрээ юм. Тухайн гэрээг хийхдээ Т.Д-ийн хүү н.Б нь Солонгос улсаас ирсэн тул чи бид хоёрын 2014 оны 11 дүгээр сарын 11-ний өдрөөс эхлэн өгч авалцаж байсан. Мөнгийг гэрээ хэлбэрт оруулж хүүдээ харуулмаар байна гэхээр нь би шууд уурлаж та анхнаасаа гэрээ байгуулахгүй яасан юм бэ гэсэн. Тухайн үед удаа дараа гэрт ирж, хавчин дарамталсаар байгаад уг гэрээнд гарын үсэг зуруулсан. Үүнийг Сансарын тунельд байрлах нотариатч гэрчилнэ. Дээрх этгээдийн нэхэмжилж буй үнийн дүнгээс бодит байдлыг хэлбэл миний бие 2014 оны 11 дүгээр сарын 14-ний өдрөөс эхлэн 2015 ны 9 дүгээр сарын 04-ний өдрийг хүртэл нийт 70 356 000 төгрөгийг Т.Д-ийн Хаан банкны дансаар дамжуулж авсан. Тэгээд дансаар болон бэлнээр түүнд 65 000 000 төгрөг өгсөн. Энэ нь бидний Хаан банкны дансны хуулга болон бусад баримтуудаар нотлогдоно. 2015 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн зээлийн гэрээний 2 дугаар зүйлийн 2.5 дахь хэсэгт 2015 оны 10 дугаар сарын 08-ны өдөр бэлнээр хүлээж аваагүй нь үнэн болно. Иймээс энэ гэрээ хууль бус болох нь тогтоогдож байгаа юм. Ийм учраас энэ гэрээг хуульд заасан үндэслэл журмын дагуу хүчин төгөлдөр буст тооцож өгнө үү. Т.Д намайг айлган сүрдүүлж, хуурч мэхэлж гэрээ хийж сүүлд гарган ирж, гарын үсэг зуруулсанд маш их гомдолтой байна. Т.Д-г шүүхэд нэхэмжлэл гаргасных нь дараа төөрөгдөлд орж хууртсанаа ойлгосон. Хүний мөн чанар үгүй болж,  намайг олон сая төгрөгийн өрөнд оруулаад байгааг иргэн миний бие огт хүлээн зөвшөөрөхгүй байна. Миний бие Т.Д-ээс авсан мөнгөө эргүүлээд төлсөн. Нэхэмжлэлд машины талаар огт дурдаагүй байна. Би 13 000 000 төгрөгөнд тооцон Приус-30 маркийн автомашиныг өгсөн. Нэхэмжлэлд дурдаад байгаа үндсэн зээлийн үлдэгдэл 32 573 000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Иймд хууль бус гэрээг шүүхээс хүчин төгөлдөр буст тооцон нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

 

Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад, ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Т.Д нь хариуцагч Я.Б-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 45 497 627 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрчээ.

 

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “...Т.Д миний бие Я.Б-д 2014 оны 11 дүгээр сарын 11-ний өдрөөс 2015 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийг хүртэл нийт 71 200 000 төгрөгийг 10%-ийн хүүтэйгээр зээлдүүлж, зээлийн гэрээг 2015 оны 10 дугаар сарын 18-ны өдөр, зээлийн нэмэлт өөрчлөлтийн гэрээг 2015 оны 12 дугаар сарын 17-ны өдөр байгуулсан. Дээрх зээлийн гэрээний үндсэн зээлээс хариуцагч нь 38 627 000 төгрөгийг төлсөн, үлдэгдэл 32 573 000 төгрөг, мөн 2015 оны 10 дугаар сарын 08-ны өдрөөс 2016 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл 33 100 000 төгрөгийн хүү төлөх ёстойгоос 25 155 000 төгрөгийг төлж, үлдэгдэл 7 945 000 төгрөгийг төлөөгүй байна. Иймд зээлийн гэрээний үүрэг 2016 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр дуусгавар болсон тул 2016 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс 2018 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийг хүртэл гүйцэтгээгүй үүргийн үнийн дүн 33 535 000 төгрөгөөс алданги тооцож, 27 хоногийн алдангид 4 527 225 төгрөг,  2018 оны 4 дүгээр сарын 27-ны өдрөөс өнөөдрийг хүртэлх хугацааны гүйцэтгээгүй үүргийн үнийн дүн 18 563 000 төгрөгийн алдангид 9 280 000 төгрөг, нийт нэхэмжлэлийн үнийн дүнд 45 497 627 төгрөгийг нэхэмжилнэ. ... хэлцлийн зарим хэсэг нь хүүтэй байгаа учраас 33 535 000 төгрөгийн сарын хүү 3 353 500 төгрөг, ингээд 2015 оны 10 дугаар сарын 08-ны өдрөөс 2016 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр хүртэл 5 сар 22 хоногийн хүү 17 896 926 төгрөг байна. 2016 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр хүртэлх Я.Б-гийн зээлсэн мөнгөний үлдэгдэл 18 563 000 төгрөг байсан тул үүнд алданги тооцсон. Я.Б нь 2016 оны 4 дүгээр сарын 27-ний өдрөөс Т.Д-д мөнгө төлж эхэлсэн тул 2016 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс хойшхи 27 хоногийн алдангид 4 527 500 төгрөг, үндсэн зээл 18 563 000 төгрөгийн 2016 оны 4 дүгээр сарын 27-ний өдрөөс өнөөдрийг хүртэлх алдангид 9281 500 төгрөг, нийт 45 497 627 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэж тайлбарласан.

Хариуцагч “.... Би 2014 оны 11 дүгээр сарын 14-ний өдрөөс эхлэн 2015 ны 9 дүгээр сарын 04-ний өдрийг хүртэл нийт 70 356 000 төгрөгийг Т.Д-ийн Хаан банкны дансаар дамжуулж авсан. Тэгээд дансаар болон бэлнээр түүнд 65 000 000 төгрөг өгсөн. 2015 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн зээлийн гэрээний 2 дугаар зүйлийн 2.5 дахь хэсэгт зааснаар мөнгийг мөн өдөр бэлнээр хүлээж аваагүй. Миний бие Т.Д-ээс авсан мөнгөө эргүүлээд төлөхдөө 13 000 000 төгрөгөнд тооцон Приус-30 маркийн автомашиныг өгсөн байтал энэ талаар нэхэмжлэлд дурдаагүй байна. Иймд 2015 оны 10 дугаар сарын 08-ны өдөр байгуулсан гэх зээлийн гэрээ болон 2015 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн гэрээний нэмэлт өөрчлөлтийн гэрээ нь намайг төөрөгдөлд оруулсан, итгэл эвдэх замаар залилан мэхэлсэн шинжтэй, хууль бус гэрээ тул шүүхээс хүчин төгөлдөр буст тооцон нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэж маргасан.

 

 Хэргийн баримтаас үзэхэд зохигчдын хооронд 2015 оны 10 дугаар сарын 08-ны өдөр зээлийн гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр талууд 71 200 000 төгрөгийг 2015 оны 10 дугаар сарын 08-ны өдрөөс 2016 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл 6 сарын хугацаатай, хүүгүй зээлдүүлэхээр, зээлийн гэрээний үүргийг хугацаанд нь гүйцэтгээгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд 0.5 хувийн алданги тооцох нөхцлийг харилцан тохиролцож зээлийн гэрээ байгуулсан байна.  

 

Улмаар талууд 2015 оны 12 дугаар сарын 17-ны өдөр дээрх зээлийн гэрээндээ нэмэлт өөрчлөлт оруулан хүүгүй гэснийг 10 хувийн хүүтэй болгон өөрчилж, 2015 оны 10 дугаар сарын 08-ны өдөр хариуцагч Я.Б-гийн авсан 1 600 000 төгрөгийг үндсэн төлбөрийн хамт төлүүлэхээр, хүүний хугацааг 2015 оны 10 дугаар сарын 08-ны өдрөөс 2016 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл... гэжээ.  

 

Дээрх гэрээ нь Иргэний хуулийн 189 дүгээр зүйлд заасан гэрээний талуудын чөлөөт байдлыг хангасан, талууд хүсэл зоригоо илэрхийлэн гарын үсгээ зурж, гэрээ байгуулснаа баталгаажуулан нотариатаар гэрчлүүлсэн, хэлбэрийн хувьд хуульд заасан шаардлагыг хангасан, эрх зүйн харилцааны төрлийн хувьд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт хамаарах, зээлийн гэрээний харилцаа үүсгэсэн хүчин төгөлдөр хэлцэл мөн байна.

 

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт зааснаар зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу эд юмсыг шилжүүлэхийг шаарддаг хариуцагч нь шүүхэд гаргасан “...2014 оны 11 дүгээр сарын 14-ний өдрөөс 2015 оны 9 дүгээр сарын 04-ний өдрийг хүртэл 70 356 000 төгрөгийг Т.Д-ийн Хаан банкны дансаар шилжүүлж авсан” гэх тайлбараараа нэхэмжлэгчээс зээл 70 356 000 төгрөгийг хүлээн авсан болохоо хүлээн зөвшөөрсөн.   

 

Иймд Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.1, 282.4 дэх хэсэгт зааснаар “эд хөрөнгө буюу мөнгийг шилжүүлэн өгснөөр гэрээ байгуулагдсанд тооцох” тул, нэхэмжлэгч нь хариуцагчид хариуцагчийн зөвшөөрсөн 70 356 000 төгрөгийг шилжүүлэн өгснөөр талуудын хооронд зээлийн гэрээ байгуулагдсан, нэхэмжлэгч гэрээний үүргийг Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт зааснаар шаардах эрхтэй.  

 

Нэхэмжлэгч тал Хаан банк дахь 5035235175 тоот депозит дансны дэлгэрэнгүй хуулгыг хэрэгт хавсаргаж, уг баримтаар нэхэмжлэгч Т.Д-ээс хариуцагч Я.Б-гийн ХААН банк дахь 5819190518 тоот данс руу 2014 оны 11 дүгээр сарын 11-ний өдрөөс 2015 оны 10 дугаар сарын 08-ны өдрийг хүртэл буюу зээлийн гэрээ байгуулагдах хүртэл хугацаанд нийт 37 удаагийн шилжүүлгээр 64 888 000 төгрөгийг шилжүүлсэн гэж тайлбарласан боловч 2014 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр 1 448 000 төгрөгийг Я.Б-гийн данс руу шилжүүлсэн болох нь тогтоогдохгүй байх тул зээлийн гэрээний хугацаанд 63 440 000 төгрөгийг шилжүүлсэн байна гэж дүгнэв.

 

Нэхэмжлэгч Т.Д нь өөрийн дүү Т.Т-ийн данснаас 2 900 000 төгрөгийг Я.Б-д шилжүүлсэн баримтыг үндэслэж, хариуцагчаас гаргуулахаар шаардсан боловч Т.Т-ийг төлөөлж шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй болох нь хэргийн баримтаар тогтоогдохгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагаас энэ хэсгийг хэрэгсэхгүй болгов. Мөн нэхэмжлэгчийн нэмэлт гэрээ байгуулахдаа хариуцагчид хүлээлгэж өгсөн 1 600 000 төгрөг, 2016 оны 8 дугаар сарын 01-ний өдөр хүлээлгэж өгсөн 826 000 төгрөг нийт 2 426 000 төгрөгт холбогдох шаардлага нь дээрх зээлийн гэрээний үүрэгт хамааралгүй байх тул хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ. Харин нэхэмжлэгч нь дээрх хэрэгсэхгүй болгосон хэсэгт холбогдох шаардлагыг дахин гаргахад энэхүү шийдвэр саад болохгүйг дурдах нь зүйтэй.      

 

Хариуцагч Я.Б нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нийт 69 000 000 төгрөгийг буцааж төлсөн гэж мэдүүлсэн боловч энэ талаарх баримтаа шүүхэд гаргаж өгөөгүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар татгалзлаа нотлох үүргээ биелүүлээгүй тул зээлийн гэрээний хугацаанд нэхэмжлэгчээс хариуцагч Я.Б-д шилжүүлсэн 63 440 000 төгрөгийн үндсэн зээлээс нэхэмжлэгчийн хариуцагч Я.Б-гаас хүлээн авсан гэж зөвшөөрсөн 46 155 000 000 төгрөгийг хасч, үндсэн зээлийн үлдэгдлийг 17 285 000 төгрөг гэж тооцлоо.   

 

Иймд хариуцагчаас зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээлийн үлдэгдэл 17 285 000 төгрөг, хүүг 3 сар 13 хоногоор тооцож 5 934 508 төгрөг, алдангийг нийт гүйцэтгээгүй үүрэг /17 285 000+5 934 508/ 23 219 508 төгрөгөөс тооцож 11 609 754 төгрөг, нийт 34 829 262 төгрөгийг гаргуулах нь зүйтэй байна.      

 

Хариуцагч Я.Б-д шүүх хуралдааны товыг хуульд заасан журмын дагуу мэдэгдсэн боловч хариуцагч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй тул нэхэмжлэгчийн хүсэлтээр, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсгийг баримтлан түүний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болохыг дурдав.     

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 427 210 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 332 096 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон, ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 282.4, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч Я.Б-гаас 34 829 262 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Т.Д-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 10 668 365 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

            2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 427 210 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 332 096 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Я.Б-д олгосугай.  

 

 3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасны дагуу зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай. 

 

 

 

 

          ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Д.МӨНГӨНТУУЛ