Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн

2022 оны 09 сарын 08 өдөр

Дугаар 2022/ШЦТ/867

 

 

 

2022             9            08                                        2022/ШЦТ/867           

                                  

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Батсайхан даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Хишигжаргал,

Улсын яллагч С.Пүрэвтогтох /томилолтоор/,

Шүүгдэгч Х.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааныЁ танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

 

Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн У  овогт Х ын Б д холбогдох эрүүгийн ... дугаартай хэргийг 2022 оны 8 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, 2022 оны 9 дүгээр сарын 08-ны өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1966 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 56 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, сантехникч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, ганцаараа амьдардаг, иргэний бүртгэлээр ...тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй, ... тоотод оршин суух, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан байдал:

-Улаанбаатар хотын шүүхийн 1983 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 243 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 64 дүгээр зүйлийн б-д зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял, 76 дугаар зүйлийн б-д зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял, 88 дугаар зүйлийн б-д зааснаар 5 жилийн хугацаагаар хорих ял, 169 дүгээр зүйлийн в-д зааснаар нутаг заан суулгах 3 жилийн хорих ял тус тус шийтгэж, оногдуулсан ялуудын хөнгөнийг хүндэд нь багтаан бүгд 5 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлсэн; БНМАУ-ын Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн Өршөөл үзүүлэх комиссын тогтоолоор эдлээгүй үлдсэн 4 сар 5 хоногийн хорих ялыг өршөөн хэлтрүүлсэн,

-Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2000 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн 171 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 131 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял, 123 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ял тус тус шийтгүүлж, оногдуулсан хөнгөн ялыг хүндэд нь багтааж, бүгд 3 жилийн хугацаагаар хорих ялаар тогтоосон бөгөөд энэ тогтоолоор оногдуулсан 3 жилийн хорих ял дээр тус шүүхийн 2000 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 26 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор оногдуулсан 1 жилийн хорих ялыг нэмж нэгтгэн, бүгд 4 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсэн; Хан-Уул дүүргийн шүүхийн 2002 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн 139 дугаартай захирамжаар эдлээгүй үлдсэн 01 жил, 02 сар, 02 хоногийн хорих ялыг тэнсэж, мөн хугацаагаар хянан харгалзсан;

-Баянзүрх дүүргийн шүүхийн 2005 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн 280 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлж, ялын хугацаа дуусч суллагдсан, У  овогт Х ын Б , /РД:... /.

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Х.Б нь 2022 оны 02 дугаар сарын 25-ны орой ... тоотод оршин суугч гэр бүлийн хамаарал бүхий хүн болох төрсөн дүү Х.Б той гэрт нь манайд ирж хоол идчихээд гараад явдаг, тамхи ч байхгүй гэж хэллээ гэх шалтгааны улмаас маргалдан, улмаар шар өнгийн иштэй хутгаар түүний суга хэсэгт нь хутгалж, эрүүл мэндэд нь цээжний зүүн талын зүсэгдсэн шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.      

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

Шүүхээс тогтоосон үйл баримт:

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд

Шүүгдэгч Х.Балдандаш нь 2022 оны 02 дугаар сарын 25-ны орой ... тоотод оршин суугч гэр бүлийн хамаарал бүхий хүн болох төрсөн дүү Х.Б той гэрт нь манайд ирж хоол идчихээд гараад явдаг, тамхи ч байхгүй гэж хэллээ гэх шалтгааны улмаас маргалдан, улмаар шар өнгийн иштэй хутгаар түүний суга хэсэгт нь хутгалж, биед нь цээжний зүүн талын зүсэгдсэн шарх бүхий эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан... үйл баримт буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоолоо.

Нотлох баримтын талаар:

Шүүх хуралдаанд шинжлэн судалсан нотлох баримтуудаар дээр дурдсан хэргийн нөхцөл байдал эргэлзээгүй тогтоогдож байна.

Үүнд:

Шүүгдэгч Х.Б йн мөрдөн шалгах ажиллагааны шатанд яллагдагчаар өгсөн: ...Би Х.Б ийн төрсөн ах нь байгаа юм. Би Х.Б ийн хамт амьдарч байсан М  гэх эмэгтэйн гэрт нь ороход Г , М , Х.Б  нар архи уучихсан согтуу байсан. Тэр үед Х.Б  надаас тамхи байна уу гэж асуухаар нь би чи архи авч ууж байгаа мөнгөөрөө тамхи авахад яадаг юм гэж хэлэхэд Х.Б  та ер нь архи ууж, хоол унд идэхээрээ л манай гэрт ирэх юм гэхээр нь би түүнд арай ч танай гэр болчихоогүй байна гэсэн чинь уурлаад миний нүүр хэсэг рүү гараараа цохиод байсан. Х.Б ийг намайг цохихоос өмнө би хутгаар яс мөлжөөд сууж байсан. Би өөрөөсөө түүнийг холдуулъя гэж бодоод ноцолдсон. Нэг мэдэхэд би дүү Х.Б ийг хутгалчихсан байсан. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 57-58 дугаар тал/,

 

Хохирогч Х.Б ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2022 оны 02 дугаар сарын 25-ны өдөр гэртээ хоол хийж идчихээд эхнэрийн хамт 1 шил архи уусан. Найз Б.Г  гэрт ирээд дахин 1 шил архи ууж дуусгаад хэвтэж байтал гаднаас Х.Б ах орж ирээд ална, хядна гээд яриад эхэлсэн. Гэтэл намайг гэнэт хутгалчихсан байсан. Зүүн суганы урд хэсэгт хойш чиглэсэн байдалтай хутгалсан. ...гомдол санал байхгүй. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 11-14 дүгээр тал/,

 

Гэрч Б.Г ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: ...2022 оны 02 дугаар сарын 25-ны өдөр ах Х.Б ийн гэрт ирээд хоол идэж, нэг шил архи хувааж уугаад унтах гээд хэвтэж байтал Х.Б ийн ах Х.Б гаднаас орж ирсэн. Тэгээд Х.Б ийг босоод суу гээд байх шиг байсан. Нэг мэдэхэд зодолдоод эхэлсэн. Би босоход Х.Б ах Х.Б  ахыг шар иштэй хутгаар хутгалчихсан байсан ба намайг салгах гэж байхад гар доогуур дахиад нэг хутгалсан. Хаана нь хутгалсан талаар тухайн үед анзаараагүй. ... гэх мэдүүлэг /хх-ийн 19 дүгээр тал/,

 

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн 389 дугаартай “...Х.Б ийн биед цээжний зүүн талын зүсэгдсэн шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтэл байна. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй. ...” гэх дүгнэлт /хх-ийн 22-24 дүгээр тал/,

 

2022 оны 02 дугаар сарын 26-ны өдөр хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэлл зургийн үзүүлэлт /хх-ийн 6-8 дугаар тал/,

 

            Хохирогч Х.Б ийн Цэргийн төв эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн өвчний түүх /хх-ийн 27-45 дугаар тал/ зэрэг нотлох баримтын агуулга нэг нь нөгөөгөө үгүйсгэхгүйгээр харилцан уялдаа холбоотойгоор хэргийн бодит байдлыг сэргээн дүрсэлж байна.

 

Шүүгдэгч Х.Б нь шүүхийн хэлэлцүүлэгт: ...Мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэг өгсөн. Нэмж гаргах мэдүүлэг байхгүй... гэснийг дурдах нь зүйтэй.

 

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлсэн болно.

Мөн мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий шийдвэр гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Х.Б нь өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар хуралдааныг өмгөөлөгчгүйгээр явуулсан болохыг дурдах нь зүйтэй.

Эрх зүйн дүгнэлт:

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Шинжээчийн 2022 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн 389 дугаар дүгнэлтээр хөнгөн зэргийн гэмтэл гэж тогтоогдсон байх тул хууль зүйн хувьд хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан гэж үзнэ.

Шүүгдэгч Х.Б йн үйлдэл нь идэвхтэй, ухамсартай үйлдэл бөгөөд хууль бус болох нь илэрхий атал тэрээр хохирогчийн эрх чөлөөнд халдаж, хөнгөн зэргийн гэмтэл учруулж, хор уршигт зориуд хүргэсэн байх тул гэм буруугийн санаатай хэлбэрээр хүний эрүүл мэндэд хохирол учруулсанд тооцно.

Иймд шүүгдэгч Х.Б йг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцов.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд:

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч Х.Б  нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэж мэдүүлсэн байх тул шүүгч Х.Б г бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Улсын яллагч эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтдээ: ...Шүүгдэгч Х.Б д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 320 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах саналтай байна... гэсэн дүгнэлтийг гаргасан ба шүүгдэгч Х.Б оос ...би ажил хийж байгаа тул үүнийг харгалзах торгох ял оногдуулж өгнө үү... гэсэн дүгнэлтийг тус тус гаргаж мэтгэлцэв.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ...” гэж заасан бөгөөд шүүгдэгч Х.Б г шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч Х.Б н иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 83 дугаар тал/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 62 дугаар тал/, ял шийтгэгдсэн шийтгэх тогтоолын хуулбарууд /хх-ийн 64-74 дүгээр тал/, гэрлэсний бүртгэлийн лавлагаа /хх-ийн 84 дүгээр тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлаж түүний хувийн байдлыг тодорхойлов.

Шүүгдэгч Х.Б д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй.

Шүүхээс шүүгдэгч Х.Б д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 280 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах нь эрүүгийн хариуцлагын зорилго, шударга ёсны зарчимд нийцнэ гэж үзлээ.

 

Бусад асуудлаар:

Хэрэгт хураагдсан эд мөрийн баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.3, 36.5, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 5 дахь хэсэг, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг, 38.1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч У  овогт Х ын Б г “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Б г 280 /хоёр зуун ная/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Б д оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт наймаас дээшгүй цагаар хийлгэхээр тогтоож, шүүгдэгч нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Шүүгдэгчид оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялын биелэлтэд хяналт тавихыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

5. Тус хэрэгт хураагдсан эд мөрийн баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Х.Б д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт  зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                          Б.БАТСАЙХАН