Архангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 09 сарын 05 өдөр

Дугаар   2022/ШЦТ/234

 

   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС


Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Б.Отгонцэцэг би даргалж, 
Шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга М.Энх-Амгалангаар хөтлүүлж,
Улсын яллагч: С.Батсүх
Хохирогч: Ж.М 
Шүүгдэгч нарын өмгөөлөгч: Н.Э /онлайнаар/, Д.Б,
Шүүгдэгч: М.А, Э.Э нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар 

Нийслэлийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Товогт Мын А, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Эын Э нарт холбогдох 2012003160492 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв. 

Шүүгдэгч: Монгол улсын иргэн 1999 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 23 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, ШУТИС-ийн 3 дугаар курс оюутан, ам бүл 6, эцэг, эх,  дүү нарын хамт Улаанбаатар хот Х дүүргийн ** дугаар хороо*** дугаар байрны ** тоотод оршин суух,  улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, Т овогт Мын А /РД:******/,

Шүүгдэгч: Монгол улсын иргэн 1992 оны 05 дугаар сарын 01-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 30 настай, эрэгтэй, дээд боловсролтой, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 3, эх,  хүүхдийн хамт Улаанбаатар хот Б дүүргийн ***дугаар хороо, **** хотхоны **** тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, Б овогт Эын Э /РД:*****/,  

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Э.Э нь 2020 оны 07 дугаар сарын 11-ний өдөр Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэр Цагаан давааны постны орчимд иргэн Ж.Мтай маргалдаж улмаар түүний жолоодон явсан “Тоёота Ланд круйзер 200” маркийн **** УБА улсын дугаартай автомашины зүүн урд болон зүүн хойд талын крылоныг гараараа цохиж хууль бусаар гэмтээж түүнд 1,615,000 төгрөгийн хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан 
Шүүгдэгч М.А нь 2020 оны 07 дугаар сарын 11 -ний өдөр Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 1 дүгээр багын Цагаан давааны постны орчимд иргэн Г.Гтой маргалдан улмаар түүний нүүрэн тус газарт гараараа 1 удаа цохиж биед нь доод үүдэн 31, 41 дүгээр шүдний хугарал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогджээ. 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.  
Хохирогч Ж.Мын өгсөн: 2020 оны 07 дугаар сарын 11-ний өдөр Улаанбаатараас Архангай аймаг руу явах талын чиглэлд хөдөлгөөн ихтэй түгжрэлтэй байсан. Цагаан давааны постын наана нэг машин эвдрээд, хоёр машин аваарын гэрлээ асаагаад зогсчихсон цагдаа замын хөдөлгөөнийг зохицуулж байсан. Тус хоёр машин нь замын зорчих хэсгийн 50 хувийг чөлөөлөөд зогссон байсан. Аспалтан замын стандарт өргөн 6 метр 20 см байдаг гэж тооцоход 1 метр гаран замыг чөлөөлөөд зогссон байсан. Э.Эгийн урьд явж байсан ачааны машин хажуугаар зүгээр зөрөөд гараад явчихсан. Гэтэл нэг цагаан машин хурдтай гэрлээ анивчуулаад миний урд талд байсан машиныг мөргөх шахаад урд талын машинтай хэрүүл хийгээд байсан. Тэгээд миний машин руу дарж орж ирээд “төгцөг минь зүгээр урсгалдаа яв” гэж хэлсэн. Тэгэхээр нь би замд саад учраад тойрох хөдөлгөөн явагдаж байна. Ачааны машин багтаад яваад байхад чи зүгээр яв гэж хэлснээс болж маргаан үүссэн. Би төвөг гэж бодоод зөрөөд өнгөрсөн. Э.Э болон миний машин зөрөх үед пид пад гэх чимээ гараад Э.Э нь 1.5 литрийн усны савыг машины хойд тал руу шийдээд машины хойд тал хонхойсон. Э.Э нь машинаасаа бууж ирээд машины хаалгыг татаад байхаар нь би хаалгаа түгжээд онгойлгоогүй. Тэгсэн чинь миний машиныг гараараа цохиод, өшиглөөд буугаад ир гээд орилоод байсан. Би араагаа салгаагүй байхад намайг машинаас угц татаад буулгасан. Араатай байсан машин урагшаа хөдлөхөд нь урд сууж байсан хүн зогсоосон байсан. Э.Э гэх биеэр хүү залуу над руу дайраад байсан чинь Э.Эгийн машины ард талын машинаас Г гэх өндөр залуу бууж ирээд дундуур орсон. Г нь Э.Э бид хоёрын дундуур орж ирэхдээ Э.Эд шүд рүүгээ цохиулсан байх. Болсон үйл явдлын талаар манай эхнэр, хүүхэд тодорхой бичлэг хийсэн байдаг. Зорчих хэсэгт саад гарчихсан, тойрон өнгөрөх хөдөлгөөнийг цагдаа зохицуулаад урсгалыг нээгээд явуулж байхад түгжрээд зогсож байгаа машин руу дайрах шаардлага байгаагүй. Машины хаалга угц татаж, хаалгыг балбаж, хүнийг татаж буулгачхаад Ж.М машинаасаа буух гээд би буулгахгүй гээд хаалгыг нь дарсан гэж худал мэдүүлэг өгч байна. Э.Эгийн машинд 4-5 настай хүүхэд байсан. Би тэр жаахан хүүхэд рүү салаавч гаргаж яах юм бэ, бусдыг буруутай болгохын тулд иймд байдлаар худал мэдүүлэг өгч ах дүүгээрээ нийлж худал мэдүүлэг өгч байна. Өөрсдөө бусдын эрх чөлөө, эд хөрөнгөд халдсан. Энэ нөхцөл байдлаасаа гарахын тулд ах дүүгээрээ нийлж худал мэдүүлэг өгч, өөрсдөө эрүүл мэндээрээ хохирсон болгож байна. Тухайн үед шүдний асуудал яригдаж байсан. Гийн шүдийг зүгээр гэсэн шинжээчийн дүгнэлт гарсан. Гийн шүд нь хөхөрсөн шүд байсан. Шүүхийн шинжилгээний практикт хүний шүд сугарна, хугарна гэж байхаас хөхөрнө гэсэн ойлголт байхгүй. Ямар шүд хөхөрдөг вэ гэхлээр суларсан, хуучин гэмтсэн шүд л хөхөрнө. Тухайн үед Гийн үүдэн хоёр шүд нь хөхөрсөн байсан. Гэрч нар нь Ж.Мын хүү М.А гэж нэр зааж мэдүүлэг өгсөн байдаг. Хоёр хүн нэгнээ цохисныг харсан юм шиг мэдүүлгүүд хэрэгт авагдсан байна. Э.Э намайг машинаас татаж буулгаад бид хоёр машины урд талд байсан. Жийп машин 6 метр урттай. Гэтэл машины ард байсан хүн хэзээдээ машины урд ирээд Гийг цохих юм бэ, ямар тийм үндэслэл байхгүй. Миний хүү М.А нь хүн зодох байтугай 5 настай дүүгээ ч цохиж, зодож чаддаггүй. Миний эд хөрөнгөд учирсан хохирол 1.615.000 төгрөгийг нэхэмжилж байна. Машинд гэмтэл учруулж, засвар хийгдсэнээс болж эд хөрөнгийн үнэлэмж буурах асуудлыг цаашид нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжилнэ гэв. 

Шүүгдэгч Э.Эгийн өгсөн: Цагаан даваа руу уруудаад явж байхад түгжрэл үүсээд Ж.Мын машины харалдаа зогссон. Тэгээд би “ийм гоё машинтай байж ингэж яваад явах дээ ах, адилхан бүгд л түгжирч байна” гэж хэлсэн чинь Ж.М гэх хүн уурласан. Манай хүүхэд цонхоор толгойгоо гаргасан байсан чинь Ж.М өөдөөс нь салаавч гаргаад газар луу нулимсан. Тэгэхээр нь уур хүрээд хажуудаа байсан усны савыг аваад хойд талын чиргүүл рүү нь шидсэн. Миний шидсэн усны сав ачаан дээр нь унасан. Тэгээд Ж.М машинаасаа буух гэхээр нь би буулгахгүй гээд машины хаалгыг нь түлхсэн боловч Ж.М буугаад ирсэн гэв. 

Эрүүгийн 2012003160492 дугаартай хэргээс мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
         Шүүгдэгч Э.Эд холбогдох хэргийн мэдүүлэг
*Хохирогч Ж.Мын өгсөн: “...2020.07.11 ний өдөр би машиндаа эхнэр Мөнхсайхан, хүү А, хүргэн, насанд хүрээгүй охин Биндэръяа нарын хамтаар өөрийнхөө **** УБА дугаартай Тоёота ланд круйзер маркийн машинтайгаа Архангай аймгаас гарахаар постноос 200 метр орчим зайд явж байтал манай явж байгаа эгнээнд 3 машин аваарын гэрлээ татаад зогсож байсан. Тэгэхээр нь би тэр машинуудыг өнгөрөөд зөрөх гэтэл өөдөөс эсрэг урсгалаас ирж байгаа жижиг тэрэг хурдтай давхиж ирээд урд явсан танихгүй машины хүмүүстэй хэрүүл хийгээд тэд нар маргалдаад салцгаасан. Араас нь би ортол өөдөөс цагаан машин дарж орж ирээд жолооч нь хөгшин төгцөг минь аятайхан яваач гээд орилж хашхирсан. Тэгж байтал Э гэдэг залуу нь устай ундааны саваар миний машины хойд керло хэсэгт машин дотроосоо шидэж оносон. Тэгэнгүүт нь би зогссон. Тэгээд ч түгжрэлтэй машин бага багаар урагшилж байсан. Тэгтэл нөгөө устай сав шидсэн залуу Э бууж ирээд машиныг өшиглөж балбаад гараараа цохиж 2 газар хойд урд керло 2 газарт хонхойлгосон. Намайг машинаас Э нь бууж татаж гаргаж ирээд бас өшиглөж цохисон. Тэгээд хажуугийн олон машины хүмүүс түгжрээд боль гэж биднийг салгасан. Ингээд л салцгаасан. Манай хүү А энэ үеэр машинаас бууж ирж айг Эгаас салгаж авсан. Манай машины хүмүүсээс өөр хүн буугаагүй. Санал нийлж байгаа. Угаасаа тухайн үедээ цагдаагийн байгууллагын тогтоолоор Архангай аймагт үнэлгээ хийлгэсэн. Миний хүү А одоо *** аймгийн ****-р цэргийн ангид хугацаат цэргийн алба хааж байгаа. 2020 оны 10 дугаар сард явсан байгаа. Энэ оны 10 дугаар сард халагдаж ирнэ. Тэр өдөр миний хүү машины арын суудал дээр сууж явсан. Энэ асуудалд оролцоогүй. Харин намайг Э гэгч нь зодож байхад машинаас бууж ирж намайг салгаж авсан. Г гэх залуутай ямар нэгэн харилцаа огт үүсээгүй. Тэдний дунд маргаан ч болоогүй. Тэгэхээр миний хүү А тэр Г гэх залууг цохисон зодсон байх ямар ч үндэслэлгүй. Намайг Э барьж аваад салахгүй байхад Г нь бууж ирж намайг нийлж зодох гэж дайрсан. Мэдэхгүй. Хэн ч гэмтээгээгүй. Угаасаа л хэрэг болмогц үзүүлсэн шүүх эмнэлгийн дүгнэлтээр гэмтэл тогтоогдоогүй байдаг. Гэтэл 10-20 хоногийн дараа дахиж үзүүлээд шүд хөдөлсөн хөнгөн гэмтэл учирсан гэсэн дүгнэлт гаргуулсан байсан. Энэ гэмтэл тухайн өдөр учраагүй. Тийм ч боломж ч байгаагүй. Хаана хэзээ учирсан гэмтэл болохыг бид мэдэхгүй ээ. Их аагтай омогтой агсан залуучууд байсан. Хоорондоо ч зодоон хийсэн байж магадгүй шүү дээ. Миний эд хөрөнгөнд учирсан хохирлыг буруутай этгээдээр төлүүлмээр байна. Хэдийгээр тухайн үед намайг цохиж зодсон ч гэмтлийн зэрэг тогтоогдоогүй байна лээ. Энэ хүмүүс миний хүүг хэрэгт гүтгэж байгаа асуудлыг нягтлан шалгуулна  ...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 58-59 хуу/,

*Гэрч Д.Б өгсөн: “...Ж.М нь миний нагац ах, А нь түүний хүү, Г, Э нарыг танихгүй. Садан төрлийн холбоо байхгүй. Надад мэдүүлэг өгөхөд татгалзах зүйл байхгүй. Би мэдүүлэг өгөхдөө өмгөөлөгч оролцуулахгүй. Би Улаанбаатар хотоос Архангай аймгийн Тариат сумын Тэрхийн цагаан нуур орох зорилгоор ах М, дүү А, Хорвоо /2 настай/, охин О /3 настай/ харын хамт 2020 оны 07 дугаар сарын 11-ний өдрийн 19 цагийн орчимд байх замдаа Архангай аймгийн төв гараад Цагаан давааны пост өнгөрөөд явж байхад замын хажууд 2 автомашин эвдэрсэн байдалтай зогсож байсан. Тэгээд М ах тухайн 2 автомашины хажуугаар нь дохио өгөөд гарах гэтэл урдаас цагаан өнгийн акуа маркийн тээврийн хэрэгсэл тулж ирээд зогссон. Тухайн тээврийн хэрэгслийн жолооч залуу миний сууж явсан автомашин руу 1-1.5 литр орчмын овор хэмжээтэй цэвэр устай сав шидсэн. Тухайн үөд би жолоочийн яг харалдаа ард суучихсан байсан болохоор миний талын арын хэсэгт түг гээд эд зүйлээр тээврийн хэрэгслийг цохисон нь мэдэгдэж дуугарсан. Тэгээд би цонхоо онгойлгоод болиоч гэж хэлэхэд тухайн залуу эхлээд ахын машины урд хэсэг 2, 3 удаа өшиглөж байснаа автомашины хаалгыг онгойлгож байгаад М ахыг татаж буулгасан. Тухайн үед М ах араагаа салгаж амжаагүй тухайн залуу татаад буулгасан. Тэгэхээр нь би арааг “Р” дээр нь дарж салгасан. Мөн тухайн цагаан өнгийн акуа маркийн тээврийн хэрэгслийн араас нь хамт байгаа бололтой автомашин ирж зогсоод жолооч нь болох өндөр залуу бууж ирээд өмнө ирчихсэн байсан залуутай нийлээд М ахыг татаж чангаагаад хүзүүг нь боох маягтай татаад байсан. Тэгээд А буугаад М ахыг тухайн хоёр залуугаас салгаж аваад машиндаа сууцгаасан. Тэгээд тухайн үедээ бидэнтэй хамт явж байсан хамаатны хүмүүс урд явж байгаад буцаад араас хүрээд ирэхээр нь би ирсэн автомашинд суугаад явсан. М ах цагдаагийн газар очно гээд явсан. Цагаан өнгийн Акуа маркийн тээврийн хэрэгслийн жолооч залуу болох Э.Э нь устай сав шидсэн, мөн зүүн урд хэсэг рүү өшиглөөд байсан. Намайг тухайн үйл явдлыг харж байхад М.А Гийг цохисон үйлдэл гаргаагүй. Тиймээ миний зорчин явсан автомашинд дээрх үйл явдал болсны дараа харахад зүүн урд талын карлон, зүүн хойд талын банкны тагны хажууд хонхойсон байсан. Надад нэмж ярих зүйл байхгүй. Миний ярьсан бүхэн үнэн...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 98-99 хуу/,
* Э.Эгийн яллагдагчаар өгсөн: “...Харин 1 удаа хоосон ундааны сав шидсэн 5а тэр машины чиргүүл хэсэгт оносон. Өөр түүний машин болон чиргүүлд хүрсэн зүйл байхгүй. Тэр өдөр би өөрийнхөө 76-33 УАВ улсын дугаартай Тоёота Акуа маркийн машинтай эхнэр Мөнхдэлгэр, 2 настай охин Гоомарал, 12-13 настай эгчийн хүүхэд Амарбаясгалан нарын хамтаар Архангай аймаг орохоор пост өнгөрөөд явж байтал Архангайгаас гарах хөдөлгөөн ачаалалтай түгжрэл ихтэй байсан ба өөдөөс **** УБА улсын дугаартай Тоёота Ланд круйзер 200 маркийн чиргүүл чирсэн автомашин урсгал сөрж орж ирэхээр нь би онгорхой цонхоороо  та ийм гоё машинтай байж дүрмээрээ явж чаддаггүй юм уу” гэхэд өөдөөс над руу зайл, чамд ямар хамаатай юм гэсэн. Миний охин, эхнэр 2-ын тал нөгөө хүний жолооны хүрд зэрэгцэж таартал тэр 2-луу салаавч гаргасан. Тэгэнгүүт нь би машинаасаа буугаад машины голд ууж яваад дууссан хоосон жижиг ундааны савыг шидтэл тэр машины чирч яваа чиргүүл дээр нь оносон. Тэгтэл нөгөө машины жолооч ах гарч ирээд намайг заамдаад авсан. Тэгээд бид 2 муудалцаад барилцаад авчихаад байж байтал ард явсан машинаас хадам ах Г бууж ирээд бид 2-ыг салгасан. Тэр үед М гэх хүн замын хажуу талаас чулуу авчраад ална тална, араа даагаарай гэх зэргээр харааж доромжилсон. Тэгэхээр нь би цамц урчихлаа гээд дахин хэрэлдсэн чинь дахиад барилцаад авсан. Г ах дахиж ирж салгах гээд байж байтал нөгөө **** УБА дугаартай машины арын хаалганаас нэг өндөр залуу бууж ирээд ямар ч хэрүүл маргаан хийлгүй Г ахын нүүрэн тус газар нэг удаа цохисон. Энэ үед миний малгай, нүдний шил газар уначихсан байхаар нь газраас аваад эргээд хартал нөгөө ах хүү машиндаа хүүтэйгээ суучихсан. Г ах амаа дарчихсан зогсож байсан. Би шүд рүү чинь цохичихсон юм биш үү гээд үзэхэд үүдэн доод 2 шүднээс нь цус шүүрээд хөдөлж байсан. Бид 2 цагдаа дуудсан. Явуулахгүй гээд урд нь зогсоход тоохгүй машинаараа түрээд явсаар урагшилсаар байгаад явчихсан.Түгжрэл их байсан болохоор цагдаа ирээгүй нөгөө машинтай хүмүүс ч яваад өгсөн. Энэ өдрийнхөө орой нь машиныг цагдаа эрэн сурвалжлан дуудаж авчруулсан. Би машинд нь огт гар хүрээгүй. Нэг удаа ундааны сав шидэж чиргүүлийг нь оносоноос өөрөөр ямар ч гэмтэл машинд нь болон хүнд учруулаагүй. Худлаа ярьж байна. Тийм зүйл болоогүй. Би энэ үнийн дүнг хүлээн зөвшөөрөхгүй. Хэтэрхий өндөр үнэлсэн байгаа тул дахин үнэлүүлэх хүсэлтэй байна. Надад хийсэн хэрэг байхгүй. Тухайн үед зам битүү түгжрээтэй байсан зам дээр гацсан олон хүмүүс харж байсан. Гэхдээ надтай хамт явсан манай хадам ээж О, хадам эгч Д, манай эхнэр М, хадам ах Г нар машинд хүрээгүйг, М гэдэг хүний биед огт гар хүрээгүйг гэрчилнэ...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 147-178 хуу/,

Шүүгдэгч М.Ад холбогдох хэргийн мэдүүлэг
*Хохирогч Г.Гийн өгсөн: “... Би мэдүүлэг өгнө. Мэдүүлэг өгөхөд татгалзах зүйл байхгүй. Би өмгөөлөгч авахгүй, өмгөөлөгчгүй мэдүүлэг өгнө. Тухайн асуудал болох үед А нь миний шүд рүү цохичхоод машиндаа суухад би цагдаа дуудчихсан хүлээж бай гэхэд М нь жолоо барьчихсан хэл амаар доромжилчхоод явах гээд байхаар нь холдоод хажуугаар гараад яваад өгсөн. Тэгээд тухайн үед би цагдаагийн газарт дуудлага өгсөн байсан болохоор намайг цохисон хүн яваад өглөө гэж хэлээд тээврийн хэрэгслийн марк, улсын дугаарыг өгөхөд цагдаагийн алба хаагч нар нь Цагдаагийн газрын жижүүр дээр А, М нарыг авчирсан. Тэгтэл М та нар ингэж байгаа бол би бас гомдолтой байна. Миний машиныг хонхойлгосон гээд адилхан өргөдөл бичээд гомдол гаргаад байсан. Хэрвээ үнэхээр Э машин тэргэнд нь эвдрэл, гэмтэл учруулсан бол М тэр газраа учраа олох байсан байх. Тэгтэл дайрчих шахаад зугтаад явчхаад одоо яагаад машин тэргэнд эвдрэл учруулсан гээд байгааг нь ойлгохгүй байна. Би шүдний төлбөр болох 5.000.000 төгрөгийг нэхэмжилмээр байна...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 44-45 хуу/, 

*Гэрч Г.О өгсөн: “...Би Г Г гэх хүнийг таньж мэднэ энэ миний төрсөн хүү дүү ураг төлийн холбоотой харин М гэх хүнийг би таньж мэдэхгүй. Би мэдүүлэг өгнө татгалзах зүйл байхгүй. Тухайн өдөр би хүүхдүүдтэй амар ч яваад гэртээ харихаар Улаанбаатар хот руу чиглэлтэй Цагаан даваа уруудаад явж байхад өөдөөс хойшоо чиглэлтэй чиргүүл чирсэн **** УБА улсын дугаартай машины жолооч эсрэг урсгал сөрөөд манай гарч ирээд манай хүргэн хүү Этай маргаан хийж машинаасаа бууж ирээд хоорондоо барилцаад авахаар нь би хүү Г.Г буугаарай салгаарай гэж хэлээд салгуулсан чинь М гэх залуугийн хүү М.А гэдэг залуу манай хүү Гийн урд үүдэн шүд рүү нь гараараа цохиод авсан тэгээд эд нар хэрүүл маргаан хийж байгаад цагдаа дуудсан. Миний харж байснаар манай хүүгийн биед **** УБА улсын дугаартай ланд 200 маркийн авто машины жолооч хүүхэд М.А гэдэг залуу миний хүүгийн урд үүдэн шүд рүү гараараа цохисон. Манай хүү, хүргэн хоёр энэ хоёр хүн рүү халдаж цохиж зодоогүй харин манай хүү Гийг М.А гэдэг залуу урд үүдэн шүд рүү нь цохисон. Тухайн үед бид нар даваанаас уруудаад бууж явсан харин нөгөө жолооч өөдөөс даваа руу өгсөж явсан эсрэг урсгал сөрөөд зам тавьж өгөхгүй чиргүүл чирээд чиргүүл нь зам хаасан байсан тэгэхээр нь манай хүргэн хүү та урсгал сөрөөд байгаа талаар хандаж хэлсэн тэгсэн шууд хэл амаар доромжлоод маргаан эхлэх болсон. Би энэ машины эд анги руу ямар нэг байдлаар халдаж цохиж бусдын эд хөрөнгө гэмтээсэн зүйл байхгүй тэнд байсан хүмүүс мэдэж байгаа хаана ямар гэмтэл хэзээ үүссэнийг бид нар мэдэхгүй ямар учраас эд хөрөнгөд халдсан гэмтээсэн тагаар өргөдөл өгөөд байгаа талаар би мэдэхгүй байна манай хүүг цохиж түүний үүдэн хоёр шүдийг хөдөлгөсөн тэгээд бид нар цагдаад хандсан учраас бид манай хүүхэд рүү худлаа гүтгэж энэ талаар өргөдөл өгөөд байгаа байх. Манай хүүхдүүд энэ хоёр хүнийг цохиж зодсон зүйл байхгүй эхлээд манай хүргэн хүү машины жолооч хоёр хоорондоо зууралдсан байсан хажуугаас манай хүү бууж очиход энэ хоёр хүнийг сагасан салгах явцад манай хүүг машинаас М.А гэх залуу бууж ирээд манай хүү Гийг шууд гараараа урд үүдэн шүд рүү нь цохисон.Энэ хүн тухайн үед урсгал сөрж орж ирээд манай хүргэн шаардлага тавьсан урдаас хэл амаар доромжилж салаавч өгсөн гэсэн энэ хүний машин хойноо чиргүүлтэй байсан учраас тухайн үед зам дээр багтахгүй байсан энэ асуудлаас бололд хэрүүл маргаан хийж манай хүү салгаж байх хугацаанд түүний хүүхэд М.А машинаасаа бууж ирээд хүргэн ахын үүдэн доод хоёр шүд рүү гараараа цохисон. Би шүүх эмнэлэгт үзүүлж гэмтлийн зэрэг тогтоолгохгүй. Миний биед учирсан гэмтэл байхгүй би надаа ямар нэг гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй миний хүүгийн шүдийг цохисон учраас гомдолтой байна...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 70-73 хуу/,  

*Гэрч О.Мийн өгсөн: “...Би эрх үүргээ ойлголоо, асуух зүйл байхгүй. Би Г.Г гэх хүнийг таньж мэднэ энэ миний төрсөн ах дүү ураг төлийн холбоотой харин М гэх хүнийг би таньж мэдэхгүй. Би мэдүүлэг өгнө татгалзах зүйл байхгүй Тухайн үед би ээж О, ах Г, нөхөр Э нарын хамт амарч яваад Улаанбаатар хот руу чиглэлтэй Цагаан даваа уруудаас явж байсан чинь Даваа өгсөөд хойшоо чиглэлтэй **** УБА улсын дугаартай ланд крузейр 200 маркийн авто машин хойноо ч иргүүл чирсэн машин урсгал сөрөөд машин явах боломжгүй болгосон тэгэхээр нь манай нөхөр та ийм гоё машин унаж явж байж урсгал сөрөөд зам хааж битгий яв гэж хэлсэн тэгсэн тухайн хүн бууж ирээд чам шиг бацаан дуугай бай гэж хэлээд шүлс үсрээд манай охины хацар дээр шүлс үсэрсэн тэгэхээр нь манай нөхөр хойно чир ч явсан чиргүүл рүү жижиг усны сав шидсэн чинь жолооч ах бууж ирээд манай нөхөр энэ хоёр хүн барьцалдаж авсан. Тэгээд манай хүүхэд бага насных учраас уйлаад би хүүхдээ аргадаж асарч байгаад цонхоор нэг харсан чинь манай ах Г, нөхөр Э хоёр **** УБА улсын дугаартай машины хамар урд хэсэг дээр хаагаад зогсоод манай ах тухайн жолоочийг таныг явуулахгүй миний урд үүдэн шүд рүү цохилоо гээд цагдаа дуудан байсан манай нөхөр тухайн үед бичлэг хийгээд байж байсан. Би тухайн үед өөрийн машин дотроо урд талын суудал дээр хүүхдээ аваад сууж байсан хэн хэнийгээ цохисон талаар хараагүй энэ үйл явдал манай машины хойд талд маш хурдан болсон. Манай ах Гийн урд доод үүдэн хоёр шүд хөдөлсөн булгалсан цохиулсны улмаас хэн гэдэг хүн цохисныг би мэдэхгүй нөгөө машины жолооч ахын хүүхэд М.А гэдэг хүн цохисон гэж манай нөхөр ах хоёр хэлж байсан манай ах Гийн урд үүдэн хоёр шүд зүгээр байсан ямар нэг гэмтэл байгаагүй. Манай ах, нөхөр хоёр М гэх хүнийг цохиж зодоогүй түүний биед гаднаас харагдах ямар нэг шарх байгаагүй энэ хүний унаж явсан тээврийн хэрэгсэл рүү халдааг/й машинд хүрсэн хүн байхгүй бусдын эд хөргө устгаж гэмтээсэн зүйл байхгүй ямар учраас ингэж өргөдөл гаргаад байгаа талаар мэдэхгүй энэ хүмүүс манай ахын урд үүдэн хоёр шүдийг цохисондоо зөрүүлээд бид нарыг гүтгээд байна. тухайн үед манай нөхөр маргаан үүсэн жолоочтой маргалдаж хоорондоо барьцалдаж авсан болохоос хэн нэгний биед халдаж цохиж зодоогүй. Энэ хоёр хүнд гаднаас харагдах ямар нэг шарх гэмтэл байгаагүй энэ хоёр хүний биед хэн нэгэн гар хүрээгүй цохиж зодсон зүйл байхгүй. Тухайн үед энэ тээврийн хэрэгслийн гаднаас харахад ямар нэг хонхойсон эвдэрсэн зүйл харагдаагүй тухайн машин хэзээ хаана ямар эвдрэл авсныг би мэдэхгүй тухайн үед манай нөхөр хамт явсан хүмүүс энэ машинд хүр ч эд зүйлийг гэмтээсэн зүйл байхгүй. Би шүүх эмнэлэгт үзүүлж гэмтлийн зэрэг тогтоолгохгүй. Миний биед учирсан гэмтэл байхгүй би надаа ямар нэг гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй. Өөр нэмж ярих зүйл байхгүй, ярьсан бүхэн үнэн...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 84-85 хуу/,  

* М.Аын яллагдагчаар өгсөн: “...Би тухайн үед иргэн Гийг биед ямар нэгэн гэмтэл учруулсан зүйл байхгүй. Мөн Г намайг цохиж зодсон ямар нэгэн асуудал байхгүй. 2020 оны 07 дугаар сарын 11-ний өдөр аав ээж 3 дүүгийн хамт Архангай аймгийн төвөөс тус аймгийн нутаг дэвсгэрт байх элсэн тасархай руу явах гээд тус аймгийн хяналтын постны наана манай машины урд талд явж байсан машин зогссон. Бид тухайн үед уг тээврийн хэрэгслийн ард зорчиж явж байсан. Тэгээд аав тухайн машиныг гүйцэж түрүүлэхийн тулд эсрэг урсгал руу ороод буцаад өөрийн эгнээний урсгалд орох гэтэл өөрийнхөн буюу өөрийн эгнээ нь урд талдаа баахан оочиртой байсан. Тэгэхэд эсрэг урсгалд зогсож байсан машины жолооч баахан сигнаалдаад байсан. Уг асуудал нь тус аймгийн орох гарах хяналтын постны наана болсон асуудал. Тэгээд аав машиныхаа жолоог буулгаад эерэг урсгалд байсан машин урагшаа болоод бид нар өөрсдийнхөө урсгалд ороход сигнаалдаад байсан машины жолооч машин руу юм шидэх шиг чимээ гарсан. Тэгээд аав машинаасаа буугаад тухайн машины жолоочтой хэрэлдэж маргалдаж байгаад хоорондоо зууралдаад авсан. Тэгээд тухайн сигнаалдаад байсан машины ард талын машинаас нэг хүн бууж ирээд писда минь гэж орилж хашхираад аавыг заамдаад авсан. Тэгэхээр нь асуудал биш  дээ гэж бодоод би машинаасаа буугаад тухайн хүмүүсийн голоор нь ороод салгасан. Тэрнээс Г гэх хүнийг цохиж зодсон ямар нэгэн асуудал байхгүй. Тухайн хүнийг хэрэлдэж маргалдаж байх үед ундааны сав шидсэн. Дараа нь тухайн тээврийн хэрэгслийн жолооч уг тээврийн хэрэгслийн буюу аав Ж.Мын машины зөв талын урд талд байх машины хамар хэсэгт гараараа нэг удаа цохисон. Би тухайн хүмүүсийн нэрийг мэдэхгүй...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 156-158 хуу/, 

*Хохирогч Г.Гийн биед учирсан гэмтлийн зэргийг тогтоосон Архангай аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 07 дугаар сарын 20-ний өдрийн 365 дугаартай дүгнэлтэд: 
1. Г.Гийн биед доод үүдэн 2 шүд хөдөлсөн гэмтэл тогтоогдлоо
2. Дээрх гэмтэл мохоо зүйлийн цохих, цохигдох үйлчлэлээр үүснэ.
3. Хэрэг болох цаг хугацаанд үүсэх боломжтой. 
4. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй. 
5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...гэх дүгнэлт /1-р хх-ийн 116 хуу/,

*Хохирогч Г.Гийн биед учирсан гэмтлийн зэргийг тогтоосон Архангай аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 407 /нэмэлт/ дугаартай дүгнэлтэд: 
1. Г.Гийн биед доод үүдэн 31, 41-р  шүд унасан гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл мохоо зүйлийн цохих, цохигдох үйлчлэлээр үүснэ.
3. Хэрэг болох цаг хугацаанд үүсэх боломжтой. 
4. Дээрх гэмтэл тус бүр гэмтлийн зэрэг тогтоох журмын Арван нэг-н 51-2-т зааснаар ерөнхий хөдөлмөрийн чадварыг 10 хувь тогтмол алдагдуулах тул гэмтлийн “ХӨНГӨН” зэрэгт хамаарна...гэх дүгнэлт /1-р хх-ийн 117 хуу/,

*Хохирогч Ж.Мын биед учирсан гэмтлийн зэргийг тогтоосон Архангай аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 357 дугаартай дүгнэлтэд: 
1. Ж.Мын биед зүүн өвдөгний гадна хажуу, баруун өвдөгний дээд хэсэгт жижиг зулгаралт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл мохоо зүйлийн цохих, цохигдох үйлчлэлээр үүснэ.
3. Хэрэг болох цаг хугацаанд үүсэх боломжтой. 
4. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар биеийн нийт гадаргуугийн 1%-д хүрэхгүй тул  гэмтлийн зэрэгт хамаарахгүй. 
5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...гэх дүгнэлт /1-р хх-ийн 125 хуу/,

*Хохирогч М.Аын биед учирсан гэмтлийн зэргийг тогтоосон Архангай аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 358 дугаартай дүгнэлтэд: 
1.    М.Аын биед гэмтэл тогтоогдсонгүй гэх дүгнэлт /1-р хх-ийн 129 хуу/,
*Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг /1-р хх-ийн 35-38 хуу/,
*М.Аын  иргэний үнэмлэхийн лавлагаа /1-р хх-ийн 202 хуу/,
*Э.Эгийн иргэний үнэмлэхийн лавлагаа /1-р хх-ийн 203 хуу/,
*Хас үнэлгээний төвийн 2020 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн 387 дугаартай шинжээчийн дүгнэлт /1-р хх-ийн 133-135 хуу/,
*Хохирогч Г.Гийн мөнгө нэхэмжилсэн баримтууд / 1-р хх-ийн 164-167 хуу/,
*Ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас /1-р хх-ийн 178 хуу, 180 хуу/,
*Э.Энхжаргалын оршин суух хаягийн лавлагаа /1-р хх-ийн 182 хуу/,
*Гэрлэлтийн лавлагаа /1-р хх-ийн 183 хуу/,
*Эд хөрөнгийн лавлагаа /1-р хх-ийн 184 хуу/,
*Тээврийн хэрэгслийн лавлагаа /1-р хх-ийн  201 хуу/,
*Хавтаст хэргийн материалыг хэргийн оролцогч нарт танилцуулсан тухай баримтууд /1-р хх-ийн 204-207 хуу/ зэрэг болно. 

Шүүх хуралдаанаар шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч Э.Э нь 2020 оны 07 дугаар сарын 11-ний өдөр Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 1 дүгээр багын нутаг дэвсгэр Цагаан давааны постны орчимд иргэн Ж.Мтай маргалдаж улмаар түүний жолоодон явсан “Тоёота Ланд круйзер 200” маркийн **** УБА улсын дугаартай автомашины зүүн урд болон зүүн хойд талын крылог гараараа цохиж хууль бусаар гэмтээж түүнд 1,615,000 төгрөгийн хохирол учруулсан, шүүгдэгч М.А нь 2020 оны 07 дугаар сарын 11-ний өдөр Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 1 дүгээр багын Цагаан давааны постны орчимд иргэн Г.Гтой маргалдан улмаар түүний нүүрэн тус газарт гараараа 1 удаа цохиж биед нь доод үүдэн 31, 41 дүгээр шүдний хугарал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх нөхцөл байдал тус тус тогтоогдсон бөгөөд энэ нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна.  

Дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж, шүүгдэгч М.А, шүүгдэгч Э.Э нарт холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж дүгнэлээ.  

Эрүүгийн 2012003160492 дугаар хэрэгт авагдсан шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг цуглуулж бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, хангалттай байна гэж шүүх үнэллээ.  

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна гэж шүүх дүгнэв. 

Шүүгдэгч нарын гэм буруугийн талаар: 
Шүүгдэгч Э.Э нь 2020 оны 07 дугаар сарын 11-ний өдөр Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 1 дүгээр багын нутаг дэвсгэр Цагаан давааны постны орчимд иргэн Ж.Мтай маргалдаж улмаар түүний жолоодон явсан “Тоёота Ланд круйзер 200” маркийн **** УБА улсын дугаартай автомашины зүүн урд болон зүүн хойд талын крылог гараараа цохиж хууль бусаар гэмтээж түүнд 1,615,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь: хохирогч Ж.Мын “...Э гэдэг залуу нь устай ундааны саваар миний машины хойд керло хэсэгт машин дотроосоо шидэж оносон…Тэгтэл нөгөө устай сав шидсэн залуу Э бууж ирээд машиныг өшиглөж балбаад гараараа цохиж 2 газар хойд урд керло 2 газарт хонхойлгосон...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 58-59 хуу/, гэрч  Д.Б өгсөн “...миний сууж явсан автомашин руу 1-1.5 литр орчмын овор хэмжээтэй цэвэр устай сав шидсэн. Тухайн үөд би жолоочийн яг харалдаа ард суучихсан байсан болохоор миний талын арын хэсэгт түг гээд эд зүйлээр тээврийн хэрэгслийг цохисон нь мэдэгдэж дуугарсан. Тиймээ миний зорчин явсан автомашинд дээрх үйл явдал болсны дараа харахад зүүн урд талын карлон, зүүн хойд талын банкны тагны хажууд хонхойсон байсан. Надад нэмж ярих зүйл байхгүй. Миний ярьсан бүхэн үнэн...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 98-99 хуу/,Хас үнэлгээний төвийн 2020 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн 387 дугаартай шинжээчийн дүгнэлт зэрэг баримтуудаар,

Шүүгдэгч М.А нь нь 2020 оны 07 дугаар сарын 11 -ний өдөр Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 1 дүгээр багын Цагаан давааны постын орчимд иргэн Г.Гтой маргалдан улмаар түүний нүүрэн тус газарт гараараа 1 удаа цохиж биед нь доод үүдэн 31, 41 дүгээр шүдний хугарал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь: хохирогч Гийн “…А нь миний шүд рүү цохичхоод машиндаа... ” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 43-45 хуу/, гэрч Г.Оюуны “...М.А гэдэг залуу миний хүүгийн урд үүдэн шүд рүү гараараа цохисон...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 70-73 хуу/, гэрч Э.Эгийн “...жолоочийн хүүхэд М.А бууж ирээд манай хүргэн ахын эрүү шүд хэрэг рүү гараараа цохисон...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 75-75 хуу/, гэрч О.Мөнхдэлгэрийн “...манай ах тухайн жолоочийг таныг явуулахгүй миний урд үүдэн шүд рүү цохилоо гээд цагдаа дуудан байсан манай нөхөр тухайн үед бичлэг хийгээд байж байсан...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 83-85 хуу/, хохирогчийн биед учирсан гэмтлийн зэргийг тогтоосон Архангай аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 407 /нэмэлт/ дугаартай дүгнэлт зэрэг баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдож байна.  

Нийслэлийн Хан-Уул дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч Э.Эгийн  үйлдлийг Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг,  шүүгдэгч М.Аын үйлдлийг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж, ирүүлсэн, хэргийн бүрдэл хангагдсан, зүйлчлэл тохирсон, хавтаст хэрэгт авагдсан болон талуудын хүсэлтээр шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримт нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэргийг шийдвэрлэх боломжтой байна харин Архангай аймаг дахь  Цагдаагийн газрын эрүүгийн мөрдөн байцаах тасгийн  мөрдөгч, Н.Зуунтай нь хохирогч Г.Гоос гаргаж өгсөн гэрэл зургийг цохиулсны дараа, цохиулсан даруй гэх зургийг хэрэгт хавсаргасан байх боловч эх сурвалжийг хаанаас гаргаж өгсөн нь тодорхойгүй зөвхөн мөрдөгчийн тогтоол үйлдсэн байх тул М.Аын өмгөөлөгч Д.Баттөмөрийн шүүх хуралдаанд нотлох баримтад тооцохгүй байх тухай хүсэлт гаргасан нь үндэслэлтэй байна гэж  шүүх дүгнэв.    

Харин шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Эын”... шүүгдэгч Э.Э нь гэм буруугүй мөн гэм буруутай эсэх нь эргэлзээтэй байх тул шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэж өгнө үү..”гэх мөн шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Бийн”...шүүгдэгч М.А нь гэм буруугүй түүний үйлдэл нь гэмт хэргийн шинжгүй байх тул хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү...”гэх хүсэлтүүдийг шүүх хүлээн авах боломжгүй бөгөөд энэ нь хохирогч Ж.Мын, гэрч Д.Б,  хохирогч Г.Г, гэрч Г.О, гэрч О.Мийн нарын мэдүүлэг хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдож, шүүгдэгч  Э.Э нь 2020 оны 07 дугаар сарын 11-ний өдөр Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 1 дүгээр багын нутаг дэвсгэр Цагаан давааны постын орчимд иргэн Ж.Мтай маргалдаж улмаар түүний жолоодон явсан “Тоёота Ланд круйзер 200” маркийн **** УБА улсын дугаартай автомашины зүүн урд болон зүүн хойд талын крылог гараараа цохиж хууль бусаар гэмтээж түүнд 1,615,000 төгрөгийн хохирол учруулсан,мөн шүүгдэгч М.А нь нь 2020 оны 07 дугаар сарын 11 -ний өдөр Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 1 дүгээр багын Цагаан давааны постын орчимд иргэн Г.Гтой маргалдан улмаар түүний нүүрэн тус газарт гараараа 1 удаа цохиж биед нь доод үүдэн 31, 41 дүгээр шүдний хугарал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг тус тус  үйлдсэн нь нотлогдон тогтоогдож байна. 

Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шүүх үнэлэхдээ гэрчид хууль сануулж, хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн тэдгээр мэдүүлгүүдийг харьцуулан нотлох баримтад тооцож үнэлсэн болно. 
Хууль зүйн сайд, Эрүүл мэндийн сайдын  хамтарсан 2014 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн А/216/422 дугаар тушаалын нэгдүгээр хавсралтаар баталсан “Гэмтлийн зэрэг тогтоох журам-“ын 2.4.Гэмтлийн “хөнгөн” зэрэгт хүнд ба хүндэвтэр зэргийн гэмтлийн шинж агуулаагүй гэмтэл хамаарах ба энэ ангиллын гэмтлийг дараах шалгуур шинжээр тогтооно. Үүнд: 2.4.1.гэмтэл, түүнээс үүссэн эд эрхтний бүтэц, үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош буюу түр  хугацаагаар сарниулсан; 2.4.2.ерөнхий хөдөлмөрийн чадвар бага хэмжээгээр /5-10 хувь/ тогтонги алдагдсан, 2.4.1.гэмтэл, түүнээс үүссэн эд эрхтний бүтэц, үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош буюу түр хугацаагаар сарниулсан бол гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарахаар журамласан бөгөөд  шүүгдэгч М.А нь хохирогч Г.Гийн биед доод үүдэн 31, 41-р  шүд унасан гэмтэл учруулсан байх бөгөөд энэ нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах талаар Архангай аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 407 /нэмэлт/ дугаартай дүгнэлтэд дурдсан бөгөөд шүүгдэгчийн энэ үйлдэл нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг хангаж байна.   

Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд:
Хохирогч Г.Г нь гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохиролд нийтдээ 5.200.000 /таван сая хоёр зуун мянга/ төгрөгийн баримтыг /1-р хх-ийн 164-167 хуу/ хавтаст хэрэгт авагдсан байна. Энэ нь 5000.000 төгрөг уран арт дентал ХХК /1р хх-ийн 164ху/, 120.000 төгрөг, 2500.000төгрөг /1р хх-ийн 165хуу/, 2500.000 төг уран арт дентал /1р хх-ийн 166хуу/, 60.000 төгрөг /1р хх-ийн 166хуу/,20.000 төгрөг /1р хх-ийн 166хуу/ зэрэг баримтуудыг ирүүлсэн байгаагаас шүүх 2700.000 төгрөгийг шүүгдэгч М.Ааас гаргуулж хохирогч Г.Гт олгож түүний нэхэмжлэлээс 2500.000 төгрөгийн баримт нь нотлох баримтын шаардлага хангаагүй тул  шүүх хэрэгсэхгүй болгож,  харин хохирогч Ж.Мд гэмт хэргийн улмаас учирсан хохирол болох 1615.000 төгрөгийг шүүгдэгч Э.Эгаас гаргуулж хохирогч Ж.Мд олгож хохирогч Г.Г, хохирогч Ж.М нар нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэв.  

Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар: 
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн  1 дэх хэсэгт”...Гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг Өршөөл үзүүлэх тухай хуулиар, эсхүл уучлал үзүүлэх тухай Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар гэмт хэрэг үйлдсэн хүний эдлэх ялыг бүрэн болон хэсэгчлэн чөлөөлөх, эсхүл хорихоос өөр төрлийн ялаар дүйцүүлэн сольж болно...” гэж, 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2 дахь хэсэгт”...Энэ хуулийн 4.1-д заасны дагуу ялаас өршөөн хэлтрүүлэхэд ялтан, энэ хуулийн 5.1-д заасны дагуу эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгоход яллагдагч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, эсхүл нөхөн төлөхөө илэрхийлсэн байна..”гэж мөн хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт “Энэ хуулийн 6.1, 6.2, 6.3, 7.1, 7.2, 7.3, 9.1, 9.2-т зааснаас бусад гэмт хэрэг үйлдсэн яллагдагч мөрдөн байцаалтын шатанд гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, энэ хуулийн 4.2-т заасан шаардлагыг хангаж байгаа бол эрүүгийн хэргийг өршөөн хэрэгсэхгүй болгоно...”гэж мөн хуулийн 12 дугаар зүйлийн 12.10 дахь хэсэгт “...яллагдагч, шүүгдэгч гэм буруугийн асуудлаар маргавал шүүх хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан ердийн журмаар хянан хэлэлцэж, гэм буруутай эсэхийг шийдвэрлэсний дараа энэ хуулийг хэрэглэнэ...”гэж тус тус заажээ. 

Иймд шүүгдэгч М.А нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан, буюу Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх заасан гэмт хэрэгт гэм буруутайд, шүүгдэгч Э.Э нь бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсэн буюу Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, шүүгдэгч нар нь гэмт хэргийн улмаас хохирогч нарт учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн хүсэлтийг шүүхийн хэлэлцүүлэгт ирүүлсэн байх тул шүүгдэгч М.А, шүүгдэгч Э.Э нарт холбогдох хэрэг нь Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг байх тул шүүгдэгч нарт холбогдох  эрүүгийн хэргийг өршөөн хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна. 

Шүүгдэгч Э.Э, М.А нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн  эд зүйлгүй,  битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нарын  бичиг баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй болохыг тус тус дурдаж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал 84.000 төгрөгийг шүүгдэгч Э.Эгаас гаргуулж хохирогч Ж.Мд олгуулж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хугацаанд шүүгдэгч М.А, шүүгдэгч Э.Э нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1,3 дахь хэсэг, 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг 36.8 дугаар зүйл, , 36.10дугаар зүйлийн 4 дэх хэсэг,  37.1 дүгээр зүйл , 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон


                                                                  ТОГТООХ нь:


1.    Шүүгдэгч Т овогт Мын Аыг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Б овогт Эын Эг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгаж гэмтээсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай. 

2.    Эрүүгийн хуулийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан 2021оны 
07 дугаар сарын 02-ны өдрийн Монгол Улсын Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт зааснаар Хан-Уул дүүргийн Прокурорын газраас Монгол улсын эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч М.Ад холбогдох эрүүгийн хэргийг, Монгол улсын эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Э.Э нарт холбогдох эрүүгийн хэргийг тус тус өршөөн хэрэгсэхгүй болгосугай.

3.    Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Эгаас 1.615.000 /нэг сая зургаан зуун арван тав/ төгрөгийн хохирлыг хохирогч Улаанбаатар хот Х дүүрэг ** дүгээр хороо Г **** тоотод оршин суух Т овогт Жын Мд, шүүгдэгч М.Ааас 2.700.000 /хоёр сая долоон зуун мянга/ төгрөгийг гаргуулж хохирогч *** дүүргийн 12 дугаар хороо **** тоотод оршин суух С овогт Гн Гт тус тус олгосугай.

4.    Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.4, 1.7, 
1.9 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.А, шүүгдэгч Э.Э нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нарын бичиг баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал 84.000 /наян дөрвөн мянга/ төгрөгийг шүүгдэгч Н.Эгаас гаргуулж хохирогч, Улаанбаатар хот Х дүүрэг 11 дүгээр хороо ***** тоотод оршин суух Товогт Жын Мд олгож, хохирогч Д.Гийн нэхэмжлэлээс 2.500.000/ хоёр сая таван зуун мянга/ төгрөгийг хэрэгсэхгүй болгож, хохирогч Ж.М, Г.Г нар нь цаашид гарах зардлаа нотлох барим бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

5.    Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, 
шүүгдэгчийн өмгөөлөгч нар, хохирогч, хохирогчийн өмгөөлөгч нар нь шийтгэх тогтоолыг гардан авсан өдрөөс хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

6.    Тогтоолд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хугацаанд шүүгдэгч М.А, Э.Э нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Б.ОТГОНЦЭЦЭГ