| Шүүх | Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бямбасүрэнгийн Отгонцэцэг |
| Хэргийн индекс | 160/2022/0217/Э |
| Дугаар | 2022/ШЦТ/236 |
| Огноо | 2022-09-06 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Ж.Ундармаа |
Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2022 оны 09 сарын 06 өдөр
Дугаар 2022/ШЦТ/236
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Б.Отгонцэцэг даргалж,
Улсын яллагч: Ж.У
Шүүгдэгчийн өмгөөлөгч: Б.А
Шүүгдэгч: Х.Б
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: М.Э нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Архангай аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ж.Ундармаагаас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Хийн Бд холбогдох 2212......... дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1979 оны 12 дугаар сарын 16-ны өдөр Архангай аймгийн И суманд төрсөн, 42 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг гэх, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт ....... аймгийн И сумын ***багийн *** гэх газар оршин суух, урьд нь Архангай аймаг дахь Сум дундын шүүхийн 2013 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 14 дүгээр шийтгэх тогтоолоор 181 дүгээр зүйлийн 181 2.5-д зааснаар 3 жил 01 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, оногдуулсан 3 жил 01 сарын хугацаагаар хорих ялыг тэнссэн, хэрэг хариуцах чадвартай, улсаас авсан гавьяа шагналгүй, Б овогт Хийн Б /РД:*******/
Холбогдсон хэргийн талаар
Шүүгдэгч Х.Б нь .........аймгийн И сумын Бугат багийн нутаг дэвсгэрт 2022 оны 07 дугаар сарын 12-ны өдөр согтуурсан үедээ иргэн П.Өийг гэрт нь хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан, толгойн тус газарт цохиж, эрүүл мэндэд нь тархи доргилт, хүзүүний булчингийн чангарал, зүүн чихний ар хэсэгт зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт талууд дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Мөрдөн байцаалтын шатанд 2212............ дугаартай эрүүгийн хэргээс:
*Хохирогч П.Өийн өгсөн: “...Би 2022 оны 07 дугаар сарын 12-ны өдөр гэртээ байж байсан чинь манайд Б, доголон Б 2 орж ирсэн тэр 2 хоёулаа архи уучихсан жаахан халамцуу байсан тэгсэн Б, доголон Б 2 манай гэрт хоорондоо маргалдаад эхэлсэн тэгэхээр нь би та 2 хаашаа юм бэ айлд орж ирчихээд маргалдаад байх юм гэсэн чинь тэгсэн чинь Б нь Увсынхныг ална гээд миний зүүн чихний дээд хэсэг рүү цохисон, тэр үед манайд байсан З гэдэг эмэгтэй Бг чи яаж байгаа юм бэ эмэгтэй хүн зодоод гэж хэлсэн тэгээд байж байтал манай нөхөр А хонинд явж байгаад гэртээ орж ирэхээр нь би энэ Б Увсынхныг ална гээд намайг цохьчихлоо гэсэн чинь манай нөхөр бид нар чамд ямар гэм хийсэн юм бэ гэсэн чинь Увсынхныг ална гээд манай нөхөр Аг барьж аваад нүүр рүү нь цохисон чинь манай нөхрийн зүүн нүдний дотор тал хамрын нь хажууд халц цохиод тэрнээс нь бага зэрэг цус гарсан бөгжтэй гараараа цохисон юм шиг байна лээ. Тэгсэн Бтай хамт явсан доголон Б нь чи эмэгтэй хүн зодоод байхдаа яадаг юм бэ явъя гээд Бг авч гараад яваад өгсөн. Манайд А гэдэг хүний эхнэр З гэдэг хүн хүүхэдтэйгээ хамт байсан өөр хүн байгаагүй. Б миний зүүн чихний ар хэсэг рүү гараа атгаж байгаад цохичихсон би тэр үед нь толгой өвдөөд зүүн дагз руу халуу дүүгээд өвдөөд эхэлсэн би өөрөө ухаан алдаж унадаг юм тэр үед бол унаагүй тэр хүмүүсийг явсных нь дараа би ухаан алдаж унасан байсан. Нэрийг нь мэдэхгүй хүмүүс Б гээд байдаг юм байна лээ. Б хамт явж байсан доголон Б гэдэг хүнтэйгээ манайд маргалдаад байхаар нь би боль яагаад айлд маргалдаад байгаа юм бэ гэсэн чинь Увсынхныг ална гээд намайг цохиод авсан. Миний зүүн чихний ар дээд хэсэг рүү гараа атгаж байгаад цохисон одоо миний толгой маш их өвдөж байна толгой бөхийж, гэдийж болохгүй 2 хажуу тийшээ эргэж болохгүй толгой өвдөөд байна. Урд өмнө хэрэлдэж маргалдаж байгаагүй. Тийм асуудал юу ч байхгүй согтуу манайд орж ирээд маргалдаад байхаар нь боль гэсэн чинь намайг цохиод авсан. Би гомдолтой байна байна шүүх эмнэлэгт үзүүлж гэмтлийн зэрэг гаргуулна. Зүгээр гэртээ байж байгаад зодуулна гэж юу байх вэ. Манайд байсан А гэдэг хүний эхнэр З гэдэг хүн сайн мэдэж байгаа. Тийм их согтуу байгаагүй. Гайгүй л байх шиг байсан. Бид нар уугаагүй, цоо эрүүл байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 06-08 хуу/,
*Хохирогч П.Өийн дахин өгсөн “...Би эмчилгээнд нийт 763.150 төгрөгийн зарцуулсан баримт байна. Баримтгүй зардал ч гарсан. Тиймээс би 2.500.000 төгрөг нэхэмжилж байна. Би гар хүрсэн зүйл байхгүй. Тухайн үед Бг цохиод авахаар нь би гарч зодолд гээд хэлэхэд Увсынхыг ална шүү гээд миний толгой руу цохисон. Тэгэхээр нь би гэрээс гараад ирэхэд араас гарч ирээд цохисон. Би хэдэн удаан цохисныг мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 71-72 хуу/,
*Гэрч Ө.А өгсөн: “... 2022 оны 07 дугаар сарын 12-ны өдөр би гэртээ байж байсан чинь Ас яриад хүрээд ир гэж байна гэхээр нь манай эхнэр түрүүлээд Агынх руу явсан би гэртээ байж байсан чинь Б /Б/ манай хотонд ирээд аавынд орж жаахан монгол архи уусан байх тэгснээ манайд орж ирээд намайг гэрт хүргэж өг гэхээр нь гэрт хүргэж өгөх гээд би Бг машиндаа суулгаад явж байсан чинь Б гэрийнхээ хойно байдаг У гэдэг айлаар орно гэхээр нь У гэдэг айлд очсон чинь доголон Б гэдэг хүн тэнд байсан тэгээд явах гэсэн чинь доголон Б бид 2-той хамт явна гээд дагаад миний машинд суучихсан тэгэхээр нь би эхнэр хүүхдээ авах гээд А гэдэг айлд очоод байж байсан чинь Б доголон Б 2 маргалдаад эхлэхээр нь би доголон Бг гэрээс аваад гарсан Агын гэрт юу болсныг мэдэхгүй гэр дотор хүмүүс чанга чанга ярьцгаагаад байсан доголон Б гэдэг хүн сэтгэцийн өвчтэй болохоор өвчин нь хөдөлчихвөл бүр баларсан юм болох байх гээд аваад гарсан юм. Би доголон Бг авч гараад аргадаж байгаад машиндаа суулгачхаад буцаж ороод Бг аваад гарч ирээд бас машиндаа суулгаад Бг гэрт нь хүргэж өгөөд дараа нь доголон Бг хадам аавынд нь хүргэж өгөөд эхнэр хүүхдээ авах гээд Агынд ирсэн чинь Агын эхнэр Ө сумын төв рүү эмнэлэгт үзүүлэх гээд явсан байсан би эхнэр хүүхдээ аваад гэртээ харьсан. Яг юунаас болж маргалдсаныг нь мэдэхгүй юм ярьж байснаа маргалдаад барьцалдаад авахаар нь би салгаад Бг авч гарсан тэр 2-ыг маргалдаж байхад Агын эхнэр айлын гэрт битгий маргалдаад бай гарч маргалд гэхээр нь би Бг аваад гарсан. Би Бг Бгаас салгаад аваад гарсан намайг гарснаас хойш гэрт юу болсныг би мэдэхгүй. Агын хамрынх нь дээд хэсэгт халцарсан байсан. Агын эхнэр Ө сумын төв рүү эмнэлэгт үзүүлэх гээд явсан гэж байсан. Яагаад эмнэлэгт үзүүлэх гээд явсан талаар нь би асуугаагүй. Тийм асуудал байхгүй. Тэр асуудлыг нь би мэдэхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 21-22 хуу/,
*Гэрч Д.А өгсөн: “...2022 оны 07 дугаар сарын 12-ны өдөр би гэртээ байж байгаад хүүхдийнхээ хамт А гэдэг айлд очоод байж байсан чинь манай нөхөр А, Б /Б/, Б 3 манай машинтай ирсэн тэр 3 цай уугаад идээ идчихээд байж байснаа Б Б 2 маргалдаад эхэлсэн нэлээн маргалдсан тэгсэн чинь Агын эхнэр Ө айлд битгий маргалдаад бай боль болихгүй бол гар гэсэн тэгсэн удаа ч үгүй Б Б 2 босч ирээд барьцалдаад авахаар нь манай нөхөр А Бг нь салгаж аваад гэрээс гарсан тэгсэн чинь Б чи намайг гар гэлээ гэснээ үүдэн дээр очсон чинь Ө гар гээд түлхсэн чинь Б толгойг нь доош нь дараад цохих шиг болсон тэгсэн чинь Ө ёолоод чихээ дараад байсан тэгэхээр нь би Бг чи эмэгтэй хүн зодоод яаж байгаа юм бэ гэсэн чинь гараад явсан араас нь А ах, эхнэртэйгээ цуг гараад А ах чи эмэгтэй хүнийг яаж байгаа юм бэ гээд чи эмэгтэй хүн цохиж байхаар намайг цохихгүй яасан юм бэ гээд барьцалдаад авсан тэгсэн манай нөхөр ирээд салгасан чинь А ахын хамрынх нь дээд хэсэгт халцарсан байсан Бгын өөрийнх нь хамар ч гэсэн халцарсан байсан хэн халцалсныг нь би мэдээгүй. Тэгсэн манай нөхөр А ирээд Бг аваад машиндаа суулгаад яваад өгсөн. Тэгсэн Өийн хүзүү нь эргэж харж болохгүй хөшчихсөн юм шиг сонин болоод чих нь улайсан байсан тэгсэн өөрөө явж эмнэлэгт үзүүлнэ гэсэн чинь охин нь ч гэсэн явж үзүүл гээд тэгээд сумын төв рүү явсан. Тэр 2-ыг юунаас болж маргалдсаныг мэдэхгүй уг нь цуг явж байгаад ирсэн юм тэгээд А ахынд байж байгаад маргалдаад эхэлсэн. Б гэдэг хүн нь сэтгэцийн өөрчлөлттэй хүн өвчин нь хөдлөхөөр яаж ч магадгүй хэцүү хүн байгаа юм. А ахын эхнэр Б, Б 2-ыг маргалдаад байхаар нь айлд маргалдлаа гарч хэрэлд гэсэн чинь нөгөө 2 нь барьцалдаад авсан тэгсэн манай нөхөр Бг нь аваад гарсан чинь Ө чи гар гээд Бг гаргах гэсэн чинь Б чи намайг гар гэж хөөлөө гэсэн чинь Ө Бг бариад авсан тэгсэн чинь Ө ёолоод чи намайг яаж байгаа юм бэ гээд Бг түлхээд гэрээсээ гаргаад гадаа дахиад бариад авсан тэгсэн чинь А ах очоод чи эмэгтэй хүн яаж байгаа юм бэ гэсэн чинь Б нүүр лүү нь цохих шиг болсон хамрынх нь дээд хэсэгт халцарсан байсан. Ө Бг гэрээс гар гэсэн чинь чи намайг хөөлөө гээд гэрийн үүдэн дээр бариад авсан чинь толгойг нь доош нь дараад байх шиг байсан тэгсэн чинь Ө ёолоод эхэлсэн тэгсэн Ө Бг түлхэж гаргаад гадаа бариад авсан чинь дундуур нь А ах орж салгаад А ах Бг бариад авсан тэгсэн манай нөхөр ирээд салгасан чинь А ахын хамрынх дээд хэсэг шалбарсан байсан. Манай нөхөр А Б, Б 2-ыг аваад явсны дараа бүгдээрээ гэрт орсон чинь Ө миний хүзүү сонин болчихлоо эргэж болохгүй байна гээд хөшчихсөн юм шиг болоод зүүн талын чих нь улайсан байсан тэгээд сумын эмнэлэгт үзүүлнэ гэсэн чинь охин нь ч гэсэн тэг тэг гээд сум руу үзүүлэх гээд явсан. А ахын хамрынх нь дээд хэсэгт халцарсан байсан. Тэр талын юмыг сайн мэдэхгүй. Хэрэлдэж маргалдлаа гэж л сонсогдож байгаагүй. Тэр асуудлыг би мэдэхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 25-27 хуу/,
*Гэрч Д.А өгсөн: “...2022 оны 07 дугаар сарын 12-ны өдөр би хонинд явж байгаад гэртээ ирсэн чинь манайд Б, доголон Б, А З ирчихсэн байж байсан тэгсэн нэг их удаагүй доголон Б, Б хоёр манай гэрт хоорондоо маргалдаад эхэлсэн тэгэхээр нь манай эхнэр П.Ө та нар айлын гэрт битгий хэрэлдэж маргалдаад бай гарцгаа гарч гадаа маргалд гэсэн чинь Б нь босч ирээд манай эхнэрийг зүүн талын чих хавьцаа нь 1 удаа цохисон, дахиад 1 удаа цохисон гэхдээ яг хаана нь цохисныг би хараагүй тэгсэн Б манай эхнэрийг бүр заамдаад авахаар нь би боль гээд салгах гээд зууралдсан чинь манай эхнэрийг тавиад миний нүүр лүү цохисон миний хамрынх дээд хэсэг 2 нүдний дунд жижигхэн шалбараад цус гарсан тэгээд би болъё гээд Бгаас салсан тэгсэн чинь хамт явсан А нь доголон Б, Б 2-ыг явъя явъя гээд яваад өгсөн. Намайг хониноос ирэхэд манай гэрт А эхнэр Алтанзагас, манай эхнэр Ө, А, доголон Б, Б энэ хэдэн хүмүүс байсан өөр хүн байгаагүй. Б эхлээд манай эхнэртэй маргалдаагүй хамт явж байсан доголон Б гэдэг хүнтэй маргалдаад эхлэхээр нь манай эхнэр айлд хэрэлдэж маргалдлаа гадаа гарч хэрэлд гэсэн чинь Б босож ирээд манай эхнэрийн чих хавьцаа нь 1 удаа цохисон, дараа нь дахиад 1 цохих шиг болсон тэрийг нь хаана нь цохисныг нь би хараагүй. Б босож ирээд манай эхнэрийн зүүн чих хавьцаа нь цохичих шиг болсон, дараа нь дахиад 1 удаа цохисон тэрийг нь яг хаана цохисныг нь би хараагүй гараараа цохисон өөр юмаар цохиогүй. Миний нүүр лүү цохиод 2 нүдний дунд халцарсан өөр намайг цохиж зодсон зүйл байхгүй. Нэрийг нь мэдэхгүй хүмүүс Б гээд байдаг юм байна лээ. Одоо надад өвдөж байгаа зүйл байхгүй. Урд өмнө хэрэлдэж маргалдаж байгаагүй. Тийм асуудал юу ч байхгүй. Манайд согтуу орж ирээд маргалдаад байхаар нь боль гэсэн чинь намайг цохиод авсан. Тийм их согтуу байгаагүй. Гайгүй л байх шиг байсан. Манай эхнэр Ө болон би, А эхнэр Алтанзагас бид нар уугаагүй цоо эрүүл байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 62-64 хуу/,
*Х.Бгийн яллагдагчаар өгсөн: “...Би зүйлчлэлийг хүлээн зөвшөөрч байна. Миний үйлдэлтэй тохирч байна. Би 2022 оны 07 дугаар сарын 12-ний өдөр би .Бтай архи ууж явж байгаад Аахнаагийнд орсон надтай цуг явж байсан Бтай маргаад гэрт нь байж байсан чинь Ө босож ирээд айлд маргаад гар зайл гэсэн тэгээд би урдаас нь босож ирээд барилцалдаж аваад би Өийн толгой руу нь зүүн гараа нэг удаа цохисон тэгээд гадаа гараад би яваад өгсөн. Тэнд А эхнэрийн хамт үлдсэн. Манай найз Б, болон А, түүний эхнэр,Ө, А, түүний эхнэр А бид нар байсан. Би архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн. Би бага зэрэг согтолттой байсан. Нутгийн ганц нэг айлаар ороод монгол архи уусан. Би Өийн толгой хэсэгт нь зүүн гараараа 1 удаа цохисон. Өөр хиж зодсон зүйл байхгүй. Би гэм буруугаа хүлээж байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 57-58 хуу/,
Архангай аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 07 дугаар сарын 13-ны өдрийн 283 дугаартай
1. П.Өийн биед тархи доргилт, хүзүүний булчингийн чангарал, зүүн чихний
ар хэсэгт зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн гэмтэл байна.
3. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.
4. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн зэрэг
тогтоох журмын 2.4.1-д зааснаар тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй... гэх
дүгнэлт /хх-ийн 32-33 хуу/,
Архангай аймгийн И сумын Бугат багийн даргын тодорхойлолт, мал тооллогын хуулга /хх-ийн 66-67 хуу/
Хохирогчоос гаргаж өгсөн баримтууд /хх-ийн 80-85 хуу/
Ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас /хх-ийн 86 хуу/,
Хэргийн материал танилцуулсан баримт /хх-ийн 104-105 хуу/ зэрэг болно.
Дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж, шүүгдэгч Х.Бд холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж дүгнэлээ.
Шүүх хуралдаанаар шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч Х.Б нь 2022 оны 07 дугаар сарын 12-ны өдөр Х.Б нь согтуурсан үедээ иргэн П.Өийг гэрт нь хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан, толгойн тус газарт цохиж, эрүүл мэндэд нь тархи доргилт, хүзүүний булчингийн чангарал, зүүн чихний ар хэсэгт зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хөнгөн хохирол учруулсан гэх нөхцөл байдал тогтоогдсон бөгөөд энэ нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна.
Эрүүгийн 2212............ дугаартай хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг цуглуулж бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, хангалттай байна гэж шүүх үнэллээ.
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна гэж шүүх үзлээ.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Х.Б нь 2022 оны 07 дугаар сарын 12-ны өдөр согтуурсан үедээ иргэн П.Өийг гэрт нь хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан, толгойн тус газарт цохиж, эрүүл мэндэд нь тархи доргилт, хүзүүний булчингийн чангарал, зүүн чихний ар хэсэгт зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хөнгөн хохирол хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь: хохирогч П.Өийн: “...Б нь Увсынхныг ална гээд миний зүүн чихний дээд хэсэг рүү цохисон... манай нөхөр А хонинд явж байгаад гэртээ орж ирэхээр нь би энэ Б Увсынхныг ална гээд намайг цохичихлоо гэсэн чинь манай нөхөр бид нар чамд ямар гэм хийсэн юм бэ гэсэн чинь Увсынхныг ална гээд манай нөхөр Аг барьж аваад нүүр лүү нь цохисон...” гэх мэдүүлэг /хх-ийн 06-08 хуу/, гэрч Д.А: “...Ө гар гээд түлхсэн чинь Б толгойг нь доош нь дараад цохих шиг болсон тэгсэн чинь Ө ёолоод чихээ дараад байсан тэгэхээр нь би Бг чи эмэгтэй хүн зодоод яаж байгаа юм бэ гэсэн чинь гараад явсан араас нь А ах, эхнэртэйгээ цуг гараад А ах чи эмэгтэй хүнийг яаж байгаа юм бэ гээд чи эмэгтэй хүн цохиж байхаар намайг цохихгүй яасан юм бэ гээд барьцалдаад авсан тэгсэн манай нөхөр ирээд салгасан чинь А ахын хамрынх нь дээд хэсэгт халцарсан байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 25-27 хуу/ гэрч Д.Агийн: “... Б нь босч ирээд манай эхнэрийг зүүн талын чих хавьцаа нь 1 удаа цохисон, дахиад 1 удаа цохисон ...” гэх мэдүүлэг /хх-ийн 62-64 хуу/, Архангай аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 07 дугаар сарын 13-ны өдрийн 283 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 13-14 хуу/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч Х.Б нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь нотлох баримтуудаар тогтоогдсон бөгөөд энэ нь Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байна.
Архангай аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ж.У шүүгдэгч Х.Бгийн үйлдлийг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж яллах дүгнэлт үйлдсэн нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл зөв байна.
Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шүүх үнэлэхдээ хохирогч, гэрчид хууль сануулж, хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн тэдгээр мэдүүлгүүдийг харьцуулан нотлох баримтад тооцсон бөгөөд хохирогч Х.Ө, гэрч Б.А, нарын өгсөн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтууд нь шүүгдэгч Х.Б нь 2022 оны 07 дугаар сарын 12-ны өдөр Х.Б нь согтуурсан үедээ иргэн П.Өийг гэрт нь хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан, толгойн тус газарт цохиж, эрүүл мэндэд нь тархи доргилт, хүзүүний булчингийн чангарал, зүүн чихний ар хэсэгт зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх нөхцөл байдлыг нотолж байна гэж дүгнэв.
Хууль зүйн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан 2014 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн А/216/422 дугаар тушаалын нэгдүгээр хавсралтаар баталсан “Гэмтлийн зэрэг тогтоох журам-“ын 2.4.Гэмтлийн “хөнгөн” зэрэгт хүнд ба хүндэвтэр зэргийн гэмтлийн шинж агуулаагүй гэмтэл хамаарах ба энэ ангиллын гэмтлийг дараах шалгуур шинжээр тогтооно. Үүнд: 2.4.1.гэмтэл, түүнээс үүссэн эд эрхтний бүтэц, үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош буюу түр хугацаагаар сарниулсан; 2.4.2.ерөнхий хөдөлмөрийн чадвар бага хэмжээгээр /5-10 хувь/ тогтонги алдагдсан, 2.4.1.гэмтэл, түүнээс үүссэн эд эрхтний бүтэц, үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош буюу түр хугацаагаар сарниулсан бол гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарахаар журамласан бөгөөд шүүгдэгч Х.Б нь хохирогч П.Өийн тархи доргилт, хүзүүний булчингийн чангарал, зүүн чихний ар хэсэгт зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах талаар Архангай аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 07 дугаар сарын 13-ны өдрийн 283 дугаартай дүгнэлтэд дурдсан бөгөөд шүүгдэгчийн энэ үйлдэл нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг хангаж байна.
Иймд шүүгдэгч Х.Б нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан байх тул түүний үйлдлийг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд:
Шүүгдэгч Х.Бгийн үйлдлийн улмаас хохирогч П.Өийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан болох нь шинжээчийн Архангай аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 07 дугаар сарын 13-ны өдрийн 283 дугаартай дүгнэлт /хх-ийн 32-33 хуу/-ээр тогтоогдсон бөгөөд хохирогч П.Ө нь 1491.400 төгрөгийг нэхэмжилсэн бөгөөд баримтаар ирүүлсэн хохирол нь 55.000 төгрөг /хх-ийн 80 хуу/, 20.000 төгрөг /хх-ийн 80 хуу/, 104.000 төгрөг /хх-ийн 80 хуу/, 75.100 төгрөг /хх-ийн 82 хуу/, 115.000 төгрөг /хх-ийн 82 хуу/, 30.500 төгрөг /хх-ийн 82 хуу/, 100.000 төгрөг /хх-ийн 83 хуу/, 7.200 төгрөг /хх-ийн 83 хуу/, 17.910 төгрөг /хх-ийн 83 хуу/, 203.100 төгрөг /хх-ийн 58 хуу/, 5800 төгрөг /хх-ийн 58 хуу/, 8.590 төгрөг, 14.050 төгрөг, 15.500 төгрөг, 105.000 төгрөг, 5.000 төгрөг, 26.000 төгрөг, 1.750 төгрөг, 26.800 төгрөг, 100.000 төгрөг, 60.000 төгрөг, 50.000 төгрөг, 16.800 төгрөг, 13.400 төгрөг, 2.300 төгрөг, 14.400 төгрөг, 23.600 төгрөг, 5.000 төгрөг, 2.310 төгрөг, 61.200 төгрөг, 50.000 төгрөг, 100.000 төгрөг, 30.000 төгрөг нийтдээ 1.386.860 төгрөгийн баримт нь нотлох баримтын шаардлага хангасан байх тул шүүгдэгч Х.Бгаас 1.386.860 төгрөгийг гаргуулж, нь 14.840 төгрөг /хх-ийн 81 хуу/, 35.000 төгрөг /хх-ийн 81 хуу/,25.000 төгрөг /хх-ийн 84 хуу/, 21.300 төгрөг /хх-ийн 84 хуу/, 8400 төгрөг /хх-ийн 84 хуу/ нийтдээ 104.540 төгрөгийг нотлох баримтын шаардлага хангаагүй тул хэрэгсэхгүй болгож, цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдах нь зүйтэй байна гэж дүгнэв.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүгдэгч Х.Б нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан байх тул Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Х.Бд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдаж, гэмт үйлдэгдсэн нөхцөл байдал, учирсан хохирол хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Бг 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, уг торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 3 сарын хугацаанд төлүүлэхээр тогтоож шийдвэрлэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч Х.Б нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Х.Бгийн бичиг баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч Х.Бд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1,2,3,4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 3, 36.4 дүгээр зүйлийн 2, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 1дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овогт Хйн Бг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Бг 600 /зургаан зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Б нь торгох ялын 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 3 /гурав/ сарын хугацаанд төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Б нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Бгаас 1.386.860 /нэг сая гурван зуун наян зургаан мянга найман зуун жар/ төгрөгийг гаргуулан А аймгийн И сумын *** багт оршин суух Т овогт Пийн Ө РД/******/-т олгосугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.4, 1.7, 1.9 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Б нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчийн бичиг баримт шүүхэд ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хилийн хориг тавигдаагүй болохыг тус тус дурдаж хохирогч П.Өийн нэхэмжлэлээс 104.540 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, хохирогч нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.
7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч,түүний өмгөөлөгч, хохирогч нар нь шийтгэх тогтоолыг гардан авсан өдрөөс хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд Давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8. Тогтоолд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хугацаанд шүүгдэгч Х.Бд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ОТГОНЦЭЦЭГ