| Шүүх | Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Рэнцэнноровын Батбаяр |
| Хэргийн индекс | 157/2018/00134/И |
| Дугаар | 126 |
| Огноо | 2018-09-11 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2018 оны 09 сарын 11 өдөр
Дугаар 126
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн Р.Батбаяр даргалж, тус шүүхийн танхимдхаалттай хийсэн шүүх
хуралдаанаар :
Нэхэмжлэгч: Б.Н-ийн,
Хариуцагч:Ч.Зт холбогдох гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж болон хүүхдийн тэтгэлэг тогтоолгох, мөн 7.750.000 төгрөг гаргуулах нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв. Б.Н, хариуцагч Ч.З, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Оюун-Эрдэнэ.
:
Нэхэмжлэгч Б.Н шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.Н миний бие Ч.З-тай 2008 онд гэр бүл болж 2010 оны 02-р сарын 22-нд Хэнтий аймгийн Бор-Өндөр суманд гэрлэлтээ батлуулсан. 2008 оны 01 сарын 10-нд охин Ц төрүүлсэн. 2010 оны 10 сарын 04-ний өдөр хүү М-ыг төрүүлсэн. 2015 оноос эхлэн зан харилцааны өөрчлөлт гарч гэр бүлийн маргаан гарсан тул 2016 оны 09-р сарын 25-ны өдөр эвлэрүүлэн зуучлах албанд өргөдөл гаргаж эвлэрэлийн гэрээг 2016 оны 10-р сарын 20-ны өдөр хийгдэж эвлэрсэн болно. Албан журмаар эвлэрсэн боловч гэр бүлийн харилцаа хэвээр байсаар өнөөг хүрлээ. Би энэ хүнд 2015 оноос эхлэн доромжлуулж, хараалгаж, зүхүүлж заналхийлгэсээр эцэст нь би маш их стрессдэж, ходоод гэдэс хямарч сэтгэл мэдрэлийн өвчтэй болох нь ээ. ... Хань ижилээ хууран мэхэлдэгээ өөрөө ч хэлсэн. Нэг бус удаа ярьж байсан. Үнэхээр сэтгэл хөрсөн учир салах шийдэлд хүрлээ. ... Архи ууж хардалтын үүднээс 1.400.000 төгрөгөөр авсан Panasonik маркийн телевизорыг хагалж хэмхэлсэн учир төлбөрийг төлүүлнэ. Бидний хоёр хүүхэд Их ирээдүй сургуульд сурдаг хоёр хүүхдээ хувцаслаж, сургуулийн сургалтын төлбөр төлөх тал дээр асуудал үгүй. Хүүхдүүдтэйгээ уулзахад ямарч хориг саад тавихгүй. Эд хөрөнгийн маргаан байхгүй. Үйлдвэрээс өгсөн түрээсийн байранд байдаг. ... Ийм ажил амьдрал ярьж байхад зүгээр суулгүй банкнаас 6 сая төгрөгний зээл авч өгсөн. Би өөрийнхөө данснаас захирал М-рүү 6 сая төгрөг шилжүүлсэн байгаа. Баримт байгаа. Үүнээс хойш банкны мөнгө нэг ч төлөөгүй. Мөнгө нэхэхээр би мөнгө тарьдаггүй гэдэг. Би цалингаасаа банк, байр, хог, тог, халуун хүйтэн усны хэрэглээ төлдөг. Ар гэрээ яаж байна гэж огт санаа зовдоггүй.... Ч.З-аас гэрлэлтээ цуцлуулж, охин Ц, хүү М нараа өөрийн асрамжидаа авч Ч.Заас хоёр хүүхдийн тэтгэлэг гаргуулах хүсэлтэй байна. 1. Эвдэж гэмтээсэн зурагтаа төлүүлж 1400000 төгрөгийг гаргуулж авмаар байна. 2. Банкнаас зээл авахуулсан 6.000.000 төгрөгөө 5 сарын хүүтэй нь тооцож авмаар байна. Нийт 7.750.000 төгрөг нэхэмжилж байна.
Ч.З уучлалт гуйгаад цаашид хамт амьдралаа үргэлжлүүлээд явъя гэж хэлбэл надад татгалзах зүйл байхгүй гэжээ.
Хариуцагч Ч.З шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: ...Энэ хүний ярьсан зүйлийн 90 хувь нь үнэн, 10 хувь нь худлаа байна. Зарим зүйлийг давсалж хэлж байна. Ер нь бүх ярьсан зүйл үнэн. Би энэ хүнээс буруугаа хүлээж уучлалт гуйж сөгдсөн. Өөрөө тэвчихгүй маргаан үүсгэж гаргасан байгаа. Энэ хүний дэргэд байх хэцүү. Ер нь бол амьдрах боломжгүй. Би цаашид тэвчихгүй. Миний архи уух энэ хүнээс шалтгаалсан. Хоёр хүүхэд ээж дээрээ байх боломжтой. Би хүүхдүүдээ авах боломж байхгүй. Би хол тээвэрт явдаг. Эвдэж хэмхэлсэн телевизорын үнэ 1.400.000 төгрөг, банкны зээлийн төлбөрт 6.350.000 төгрөг, нийт 7.750.000 төгрөгийг төлнө гэжээ.
Ү Н Д Э С Л Э Х нь:
Нэхэмжлэгч Б.Н нь хариуцагч Ч.З-т холбогдуулан гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж болон хүүхдийн тэтгэлэг тогтоолгох, мөн 7.750.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй гэж үзэв.
Нэхэмжлэгч Б.Н, хариуцагч Ч.З нар нь 2008 оны 06 дугаар сарын 10-ны өдөр гэр бүлболсныг 2010 оны 02 дугаар сарын 22-ны өдөр гэр бүлийн бүртгэлийн байгууллагад бүртгүүлж /хх-н 9 хуу/, тэдний дундаас 2008 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр охин З.Ц, 2010 оны 10 дугаар сарын 04-ний өдөр хүү З.М нар төрсөн болох нь З.Ц, З.М нарын төрсний гэрчилгээний хуулбараар/хх-н 10 хуу/ тогтоогдож байна.
Нэхэмжлэгч Б.Н нь эвлэрүүлэн зуучлагчид өргөдөл гаргаж, эвлэрүүлэн зуучлах ажиллагааявуулсны үндсэн дээр зохигчид эвлэрч, эвлэрлийн гэрээ байгуулж байсан ба тус шүүхийн 2016 оны 11 сарын 04-ний өдрийн 797 дугаартай шүүгчийн захирамжаар талуудын эвлэрлийн гэрээг баталгаажуулж эвлэрчбайсан боловч дахин гэр бүлийн таагүй уур амьсгал үүссэн, дээрх таагүй уур амьсгал нь хүүхдүүдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд ноцтой хор уршиг учруулж болзошгүй байх тул цаашид гэрлэгчдийг эвлэрүүлэхарга хэмжээ авалгүйгээр гэрлэлтийг цуцалж, охин З.Ц, хүү З.М нарыг эх Б.Н-ийн асрамжид үлдээж эцэг Ч.З-аар сар бүр тэтгэлэг гаргуулан тэжээн тэтгүүлэх нь зүйтэй гэж үзлээ.
Хариуцагч Ч.З нь Б.Нийн нэхэмжилсэн 7.750.000 төгрөгийг төлөхийг зөвшөөрч маргаагүй тул дээрх мөнгийг Ч.З-аас гаргуулж Б.Н-т олгох нь зүйтэй байна.
Хэдийгээр шүүх гэрлэгчдийн гэрлэлтийг цуцалж, хүүхдийг нэгнийх нь асрамжид үлдээж шийдвэрлэжбайгаа боловч эцэг, эхийн хүүхдийн өмнө хүлээсэн эрх, үүрэг хэвээр хадгалагдан үлдэж байгааг дурдах нь зүйтэй.
Энэхүү нэхэмжлэлийн үнийн дүн нь Ч.З-аас охин З.Ц, хүү З.М нарт төлөх тэтгэлгийн нэг жилийн хугацаанд төлбөл зохих дүн, мөн эд хөрөнгийн бус, үнэлэх боломжгүй нэхэмжлэлболон үнэлэж болох нэхэмжлэлд төлөх үнийн дүнгээр тодорхойлогдох тул хариуцагчаас 257.508 төгрөгийггаргуулан 209.150 төгрөгийг нэхэмжлэгчид олгуулж, 48.358 төгрөгийг улсын орлого болгох нь зүйтэй байна
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.6 дахь хэсэгт заасныг
удирдлага болгон Т О Г Т О О Х нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт зааснаар Б.Н, Ч.З нарын гэрлэлтийг цуцалсугай.
2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт зааснаар 2008 оны 01 дүгээр сарын10-ны өдөр төрсөн охин З.Ц, 2010 оны 10 сарын 04-ний өдөр төрсөн хүү З.М нарыг эх Б.Н-ийн асрамжид үлдээсүгэй.
3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсэгт зааснаар хүү З.Ц, З.М нарыг 11 нас хүртэл түүний оршин суугаа бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас, /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр тэтгэлэг гаргуулан эцэг Ч.З-аар тэжээн тэтгүүлсүгэй.
4. Иргэний хуулийн 130 дугаар зүйлийн 130.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Б.Н-ийн нэхэмжилсэн Panasonik маркийн телевизорын үнэ 1.400.000 төгрөг, ХААН банкнаасавсан зээл, зээлийн хүү 6.350.000 төгрөг, нийт 7.750.000 төгрөгийг хариуцагч Ч.З-төлөхийг хүлээн зөвшөөрсөн болохыг дурдсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаарзүйлийн 57.1, 58 дугаар зүйлийн 58.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийнтухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийнхураамжид төлсөн 209.150 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас нийт 257.508 төгрөгийггаргуулж, үүнээс 209.150 төгрөгийг нэхэмжлэгч Б.Н-т, үлдэх 48.358 төгрөгийн төрийн сангийн нэгдсэн дансанд оруулж улсын орлого болгосугай.
6. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэгт зааснаар хүүхдээ эрүүл чийрэгөсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, хүүхдээ үндэсний ёс заншил уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, түүнд суурь боловсрол эзэмшүүлэх, хүүхдийн эрхийгхамгаалах, хөдөлмөрийн анхны дадлага олгох зэрэг эцэг эхийн үүрэг хэвээр үлдэж байгааг анхааруулсугай.
7. Гэрлэлт цуцалсан тухай шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 хоногтгэрлэлтийг бүртгэсэн иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад явуулахыг шүүгчийн туслах Г.Х даалгасугай.
8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4 дэххэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 7 хоног өнгөрснөөсхойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг мэдэгдсүгэй.
9. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7 дахь хэсэгтзааснаар дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасанжурмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
10. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгтзааснаар зохигч шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ Р.БАТБАЯР