Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2018 оны 09 сарын 12 өдөр

Дугаар 127

 

                                         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн Р.Батбаяр даргалж, тус шүүхийн танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар :

Нэхэмжлэгч: Т.А-ын,

Хариуцагч: М.З-т холбогдох хүүхдийн тэтгэлэг тогтоолгох нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв. Т.А, хариуцагч М.З, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Оюун-Эрдэнэ Нэхэмжлэгч Т.А шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: М.З  2011 оноос хамтран амьдарч 2012 оны 05 сарын 30-нд хүү Д-ыг төрүүлсэн. 2013 оноос тус тусдаа амьдрах болсон бөгөөд З-аас хүү Д-даа тэтгэлэг гаргуулан авах хүсэлтэй байна. Бид эд хөрөнгийн маргаангүй тул хүү З.Д-д тэтгэлэг тогтоолгож өгнө үү гэжээ.

Хариуцагч М.З шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: М.З миний бие нь Т.А-тай 2009 онд танилцаж 2011 оноос хойш хамтран амьдарч 2012 оны 05 сарын 30-нд хүү Д мэндэлсэн билээ. Бидний гэр бүлийн маргаан 2013 оноос эхлэлтэй гэж хэлж болно. Бид гэр бүлийн ойр зуурын жижиг асуудлаас маргалддаг болсон. ... Хүү Д-ыг ээж болох Т.А-ын асрамжид үлдээж, сар бүр хуульд заасны дагуу тэтгэлгийг хөдөлмөр эрхлэх чадвартай болох үедээ төлөхөд татгалзах зүйл алга байна гэжээ.

Ү Н Д Э С Л Э Х нь:

Нэхэмжлэгч Т.А нь хариуцагч М.З-т холбогдуулан хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

Хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нэхэмжлэгч Т.А нь хариуцагч М.З-тай 2009 онд танилцаж, гэрлэлтээ батлуулаагүй боловч тэдний дундаас 2012 оны 05 сарын 30-ны өдөр хүү З.Д төрсөн болох нь хүүхдийн төрсний гэрчилгээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар /хх-ийн 4 хуу/, одоо хүүхэд эрүүл энх өсөж байгаа талаарх Дундговь аймгийн Говь-Угтаал сумын өрхийн эмчийн тодорхойлолт, зохигчдын тайлбараар тогтоогдож байна.

Хариуцагч М.З нь 2012 оны 05 сарын 30-ны өдөр төрсөн хүү З.Д-ын төрсөн эцэг болохыг хүлээн зөвшөөрч маргаагүй, мөн хариуцагч М.З-ыг хүү З.Д-ын эцэг болохыг захиргааны журмаар тогтоосон болох нь хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар, зохигчдын тайлбараартогтоогдож байна.

Нэхэмжлэгч Т.А, хариуцагч М.З нар нь хоорондын хувийн таарамжгүй харьцааны улмаас 2013 оноос хойш одоог хүртэл тусдаа амьдарч байгаа, нэхэмжлэгч нь өөр хүнтэй гэр бүл болсон, хүүхэд эхийн асрамжид байгаа, зохигч хүүхдийн асрамжийн талаар маргаагүй тул Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсэгт зааснаар хүү З.Дыг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас, суралцаж байгаа бол 18 нас хүртэл нь тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доодтүвшингийн хэмжээгээр тэтгэлгийг сар тутам эцэг М.З-аас гаргуулж тэжээн тэтгүүлэх нь зүйтэй байна.

Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлд зааснаар хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх, хүүхдээ үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, түүнд суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах үүрэг нэхэмжлэгч Т.А, хариуцагч М.З нарт хэвээр үргэлжлэхийг дурдах нь зүйтэй байна.

Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.5 дахь хэсэгт зааснаар тэтгэлгийг гагцхүү хүүЗ.Дын хэрэгцээнд зарцуулахыг эх Т.А-т  даалгах нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн

115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд

тус тус заасныг удирдлага болгон Т О Г Т О О Х нь:

 

1.Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсэгт зааснаар хүү З.Д-ыг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас, суралцаж байгаа бол 18 нас хүртэл нь тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр тэтгэлгийг сар тутам эцэг М.З-аас гаргуулж тэжээн тэтгүүлсүгэй.

2. Зохигчид нь хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн маргаангүй гэснийг дурдсугай.

3. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэгт зааснаар хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, хүүхдээ үндэсний ёс заншил уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, түүнд суурь боловсрол эзэмшүүлэх, хүүхдийн эрхийг хамгаалах, хөдөлмөрийн анхны дадлага олгох зэрэг эцэг эхийн үүрэг хэвээр үлдэж байгааг сануулсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 63 дугаарзүйлийн 63.1.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Т.А-ын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилж төлсөн 29840 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж, улсын орлого болгож, хариуцагч М.З-аас улсынтэмдэгтийн хураамж 29840 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Т.Ат олгосугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4 дэххэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 7 хоног өнгөрснөөсхойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг мэдэгдсүгэй.

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7 дахь хэсэгтзааснаар дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасанжурмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгтзааснаар зохигч шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

                                                          ДАРГАЛАГЧ Р.БАТБАЯР