Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 11 сарын 08 өдөр

Дугаар 135

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Идэр даргалж,

Нарийн бичгийн дарга Б.Батбаяр,

Улсын яллагч Р.Батнасан,

Шүүгдэгч Б.Баяндорж, түүний өмгөөлөгч Н.Номин-Эрдэнэ нарыг оролцуулан, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Нийслэлийн Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 138 дугаар зүйлийн 138.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Бямбын Баяндоржид холбогдох эрүүгийн 201625021268 дугаартай хэргийг 2016 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Боржигон овогт Бямбын Баяндорж, Монгол улсын иргэн, 1989 оны 03 дугаар сарын 17-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 27 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, барилгын өргөн мэргэжилтэй, “Рояал Лимитед” ХХК-ны захирал, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт амьдардаг, Чингэлтэй дүүргийн 10 дугаар хороо Чингэлтэйн 12-399 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгүүлж байгаагүй /РД: УЗ 89031772/;

 

Холбогдсон гэмт хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Б.Баяндорж нь Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт “Бэрэн групп” ХХК-ны барьж буй орон сууцны барилга дээр 2016 оны 05 дугаар сарын 10-ны өдөр туслан гүйцэтгэгчээр ажиллаж байхдаа хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны журмыг сахин хангуулах үүргээ биелүүлээгүйгээс “Рояал лимитед” ХХК-ийн ажилтан Э.Тулгаа нь цахилгаанд цохиулж амь нас нь хохирсон гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Баяндорж мэдүүлэхдээ: “...Энэ хэрэг гарах үед би хажууд нь байгаагүй. Өглөө ажил эхлэхэд амаараа заавар, зөвлөгөө өгч бүгдэнд нь усны гутал, каск, бээлий тавьж өгөөд явуулсан. Талийгаачтай төрсөн ах нь хамт ажиллаж байсан. Уг нь талийгаачийн ахыг цохилттой дриллээ

 

 

ажилууллаарай бусад нь цэвэрлэгээгээ хийгээрэй гээд явуулсан боловч талийгаачийн ахын гар нь чилж өвдөөд дүүдээ шилжүүлсэн байсан. Тэгээд надад утсаар мэдэгдээд намайг очиход талийгаач тогонд цохиулж нас барсан байсан. Бүх аюулгүй байдлыг манай компани хариуцах ёстой. Хохиролд 12 сая орчим төгрөг төлсөн. Талийгаачийн эхнэр гэрлэлтийн баталгаагүй боловч 3 настай хүүхэддээ Архангай аймгийн шүүхээр тэтгэмжийн 140.000 төгрөг тогтоогдсон. Мөн би хувиасаа сар болгон 100.000 төгрөг өгч байгаа. Ер нь талийгаачийн ар гэрт нь тусалж дэмжиж байгаа.” гэв.

 

Хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл “…хэрэг учрал болсон гэх газар нь Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо Хангай хотхоны шинээр баригдаж байгаа хорооллын 3-р байрны 2 дугаар орцны зоорийн давхар байна. Уг зоорийн давхар руу ороход тохижилт засал хийгдээгүй 6х5, 6х6 хэмжээтэй 2 хоосон өрөө байна. … үзлэгийг талийгаачийн ажиллуулж байсан гэх ногоон өнгийн гадартай цахилгаан молтоконд явуулахад уг молтокыг цахилгаанаас их бие рүү орсон угаар нь тасалж салгасан байв…” /1-р хх-5-6/,

 

Гэрч Б.Өсөхбаярын мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: “…Тулга ах молдокыг дөнгөж аваад жаахан явж байгаад гэнэт орилсон, харахад Тулга ах нөгөө молдокыг баруун гартаа барьчихсан, хөлөөрөө утсан дээр нь гишгэчихсэн, хамаг бие нь чичирсэн байдалтай зогсож байсан юм. Тэгтэл Дэмүүл ах очоод Тулгын гараас молдокыг салгах гэтэл өөрөө тогонд цохиулсан. Тэгэхээр нь би гүйж гараад молдокыг залгуураар нь разетканаас нь салгасан юм. Тэгээд буцаад ороод иртэл Дэмүүл ах молдокыг утаснаас нь татаад Тулгын гараас унагасан байсан. Тэгээд Тулга ах 2-3 алхаад л газар унаад өгсөн. ... молдокны яг бариулны доод талд байрлах 2 утасны нэг утас нь шалбарсан байх шиг байсан. Тэрийг гялгар уутаар боочихсон байсан гэх мэдүүлэг…” гэсэн мэдүүлэг  /2-р хх-54-55/,

 

Гэрч Э.Дэмүүл мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: “...Тулгаа аваад 1-2 минут ажиллаж байгаад гэнэт орилсон. Тэгэхээр нь харсан чинь Тулгаа молдокоо барьсан чигээрээ нүүр нь таталдаал сонин болчихсон биеээрээ хананд хүрчихсэн байсан. Тэгэхээр нь би тогонд цохиулчихлаа гэж бодоод ухасхийж очоод салгах гээд нэг гараараа молдокны бариулаас нөгөө Тулгаагийн гараас барьсан чинь намайг тог цохиод бараг наалдах шахсан, тэгээд би арайхийж өөрийгөө салгаад багажны утсыг угаар нь мулт татсан. Тэгсэн чинь молдок дүүгийн гараас унаад өөрөө 2 алхаад сөхөрч унах гэхэд нь би очоод тэвэрч авсан. ...уг молдокны утас нь өөрийнх нь зориулалтын утас биш, цахилгааны гэрлийн утсыг өнөөдөр өглөө талийгаач дүү, Энхсаруул 2 молдоконд хийсэн гэсэн. Тэр утас нь багажны хойд хэсгээс хойш 10-15 см-ийн хооронд шалбарсан залгаа байсан, тэрийг гялгар уутаар ороочихсон байсан. Багажны хошуугаар тос гоожиж байсныг би даргаар түлхүүр авахуулаад чангалсан. Багажаар юм хийж байхад доторх шотокноос нь тог хаяж байсан. ...би уг багажаар ажил хийж байхдаа гялгар цаасаар ороочихсон шалбархай хэсгийг нь хараад нойтон гараараа бариад тог цохих вий гэж айж байсан. Барилгын обьект руу ороход огт зааварчилгаа өгдөггүй” гэсэн мэдүүлэг /2-р хх-57-59/,

 

Гэрч Б.Давхарбаярын мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: “…Дэмүүл шавар

 

арилгаж байсан молдокоо Тулгаад шилжүүлсэн. Тэгээд Тулгаа аваад л үсрээд л 2 минут болсон байх тэгээд л тог цохиод талийгаач Тулгаа орилохоор нь Дэмүүл очиж салгах гэсэн чинь Дэмүүлийг бас тог цохьсон, гарыг нь салгах гээд дийлээгүй. Тэгээд Дэмүүл молдокны утсыг татсан чинь угаараа тасарчихсан. Өсөхбаяр залгуур бас салгасан. ... Бид нарт ажлын талаар зааварчилгаа өгч байгаагүй гэх мэдүүлэг /2-р хх-64-65/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 6 дугаар сарын 14-ны өдрийн 910 дугаартай дүгнэлт:

Тулгаагийн цогцост гэмтэл тогтоогдсонгүй. ...Талийгаач нь цахилгаанд цохиулсны улмаас амьсгал, зүрх судасны хурц дутагдалд орж нас баржээ. /2-р хх-72-73/

 

Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Хөдөлмөр, нийгмийн хамгааллын хяналтын хэлтсийн хөдөлмөрийн улсын байцаагч Ц.Бадмаагийн 2016 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн Э2/2016 дугаартай дүгнэлт:

1. Монгол улсын дээд шүүхийн “Хөдөлмөрийн тухай хуулийн зарим зүйл заалтыг тайлбарлах тухай” 33 дугаар тогтоолд “Ажилтан болон ажил олгогч амаар тохиролцсоны дагуу ажилтан ажил үүрэг гүйцэтгэж эхэлсэн нөхцөлд хөдөлмөрийн эрхийн харилцааг амаар тохиролцсон үеэс эхлэн тооцож болно” гэсэн тайлбарыг үндэслэн осолдогч Э.Тулгаа нь “Рояал Лимитед” ХХК-ны захирлын шийдвэрээр бригадын ахлахын хуваарилж өгсөн үүрэгт ажлыг гүйцэтгэж байсан тул Рояал Лимитед ХХК-ны ажилтан болно.

2. Рояал Лимитед ХХК нь ажилчдад хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны зааварчилгаа өгөөгүй байна. Тухайн байгууллага ажилчдад хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны мэдлэг олгох сургалт явуулаагүй, зааварчилгаа өгөөгүй ажилд гаргасан нь “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай” хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.8-аюулгүй ажиллагааны зааварчилгаа өгөх, сургалтад хамрагдаагүй, зааварчилгаа аваагүй, шалгалт өгөөгүй ажилтнаар ажил үүрэг гүйцэтгүүлэхгүй байх заалтыг зөрчсөн байна.

5. Рояал Лимитед ХХК-ны зүгээс ажилчдыг ажлын тусгай хувцас, хамгаалах хэрэгслээр бүрэн хангаагүй нь “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль”-ийн 15 дугаар зүйлийн 15.1 заалт /Ажил олгогч нь ажилтныг түүний ажлын нөхцөл, ажил үүргийн онцлогт тохирсон ажлын тусгай хувцас, хамгаалах хэрэгслээр үнэ төлбөргүй хангах үүрэгтэй/-г зөрчсөн байна.

6. Осол гарах үед осолдогчийг стандартын шаардлага хангаагүй цахилгаан багаж / молодок /-аар ажил үүрэг гүйцэтгүүлсэн мөн нэг бүрийн хамгаалах хэрэгслээр /бот, тусгаарлагч бүхий бээлий г.м/ бүрэн хангаагүй, цохилттой өрөмний цахилгаан дамжуулах утсыг зориулалтын бус утсаар орлуулсан, цахилгаан тэжээлийн утсыг зоорийн давхарын шалаар ус чийгэн дунд татаж ашиглаж байсан зэрэг хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа болон техникийн аюулгүй байдал хангагдаагүйгээс осол гарсан байна. Тус гэрэлтүүлгийн тэжээлийн утас болон цахилгаан багажны цахилгаан дамжуулах утсыг зоорийн давхарын шалаар ус чийгэн дунд татан ашиглаж байсан нь “Цахилгаан байгууламжийн ашиглалтын үед мөрдөх аюулгүй ажиллагааны дүрэм”-ийн 898 заалт /Цахилгаан машин, багаж, зөөврийн гэрлийн тэжээлийн утсыг аль болох өндөрт дүүжилсэн байвал зохино.

 

Тэжээлийн утсыг халуун, чийглэг, тослог гадаргад хүргэх, шүршүүлэхийг хориглоно/ заалтыг зөрчсөн байна. Осол гарах үед ашиглаж байсан цахилгаан багаж нь Рояал Лимитед ХХК-ны зүгээс тавьж олгосон багаж байх тул Барилгын үйлдвэрлэлд дагаж мөрдөх хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны дүрэм БНБД 12-03-04-ийн 4.6-д /Барилгын багаж хэрэгсэл, түүний хамгаалах хэрэгслийн техникийн бүрэн бүтэн байдлыг тухайн эд хөрөнгийг эзэмшигч байгууллага хариуцна. Ажил гүйцэтгэх үеийн аюулгүй ажиллагааны бүх шаардлагыг уг ажлыг гүйцэтгэж буй байгууллага хариуцна./ заасны дагуу уг компани тухайн багаж хэрэгсэл, түүний хамгаалах хэрэгслийн техникийн бүрэн бүтэн байдал, ажил гүйцэтгэх үеийн аюулгүй ажиллагааны бүх шаардлагыг хариуцах үүрэгтэй байна.

7. Осол гарах үед хэрэглэж байсан цохилттой өрөм нь баталгаажилтгүй, хамгаалах хэрэгсэл бүрэн хийгдээгүй байсан нь Барилгын үйлдвэрлэлд дагаж мөрдөх хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны дүрэм БНБД-ийн 12-03-04-ийн 7.4.32/ Машиныг ажиллуулахын өмнө түүний иж бүрдэл, эд ангиудын найдвартай бэхэлгээ, хамгаалах бүрхэвч, кабелийн бүрэн байдлыг тогтмол шалгаж байвал зохино, 7.4.33/ Цахилгаанжсан гар багаж нь ГОСТ12.2.013.0-91 стандартын шаардлагыг хангасан байх ёстой/ заалтыг зөрчсөн байна.

8. Осолдогчийн хэрэглэж байсан цохилттой өрмийг мэргэжлийн бус хүнээр угсруулан ашигласан нь 7.4.32/ Цахилгаанжсан гар багажийг ...засвар хийх, тохируулах, эд ангийг солих ажлыг тухайлсан ажилтнаар гүйцэтгүүлвэл зохино/ заалтыг зөрчсөн байна. Монгол улсын Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1/ Хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангах хөдөлмөрийн нөхцлийг сайжруулах, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх, хяналт тавих үүргийг аж ахуйн нэгж байгууллагын захирал /эзэн/, ажил олгогч шууд хариуцна гэж заасан байна. /2-р хх-83-85/,

 

Нэмэлт шинжээчийн 2016 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн Э2-2016 дугаартай дүгнэлт: ...Рояал Лимитед ХХК нь мэргэжлийн бус хүнийг цахилгаанжсан гар багажаар ажил үүрэг гүйцэтгүүлсэн нь Барилгын үйлдвэрлэлд дагаж мөрдөх хөдөлмөр, хамгаалал, аюулгүй ажиллагааны дүрэм БНБД 12-03-04-ийн 7.4.33 заалт / Цахилгаанжсан гар багаж нь ГОСТ12.2.0133.01-091 стандартын шаардлагыг хангасан байх ёстой. Цахилгаанжсан гар багажаар ажиллагч нь цахилгааны аюулгүй байдлын нэг дүгээр зэрэгтэй байх ба түүнийг жил бүр баталгаажуулж байх шаардлагатай/-ыг зөрчсөн байна. /2-р хх-89-91/,

 

Шүүгдэгч Баяндорж мөрдөн байцаалтад өгсөн  мэдүүлэгтээ: 2016 оны 05 дугаар сарын 10-ны өглөө 09 цаг өнгөрч байхад ажил дээрээ ирсэн. Тэгээд туслах ажилчид болох 5 хүнд заавар зөвлөгөө өгөөд ажилд нь гаргасан. Тэгээд би гарч гадуур ажил хөөцөлдөж байхад 16 цагийн орчим миний утас дуугараад манай ажилчин Энхсаруул залгаад манай нэг ажилчин тогонд цохиулаад нас барчихлаа гэсэн. Тэгээд би ирсэн чинь туслах ажилчин цэвэрлэгээ хийж байсан Тулгаа гэх залуу тогонд цохиулаад нас барсан байсан. Манай  компанид хөдөлмөр хамгаалал хариуцсан ажилтан байхгүй... манай компани өрлөг шаврын ажлыг хариуцаж ажиллаж байсан. Манай компани Бэрэн компаний туслан гүйцэтгэгчээр ажиллаж байсан... манай компани Тулгаа гэх залууг ажилд авахдаа сургалтанд хамруулаагүй. Туслах ажилчид ажилд гарахдаа ажлын муу хувцастай ирдэг. Манай

 

компаниас усны гутал, каск, бээлийгээр хангаж өгдөг. Тулгаа тухайн өдөр ажилд гарахдаа усны гутал өмсөөгүй байсан. Каск бээлий өмссөн байсан. ...Манайд

 

аюулгүй ажиллагааны дэвтэр байгаа. Гэхдээ танилцуулж гарын үсэг зуруулж байгаагүй. Учир нь өдөр өдрөөр ажилчид өөрчлөгдөж байдаг. /ххийн 2-97-98-р хуудас/.. би барилгын ажилд хэрэглэж байсан молдокыг 2016 оны 05 дугаар сарын 08-ны өдөр 100-н айл дээрээс хэрэглэж байсан учраас баталгаа болон гэрчилгээ дагалдаж ирээгүй ... би уг молдокны цахилгааны утсыг худалдан авсны дараа солиулсан. Учир нь намайг худалдан авах үед цахилгааны утас нь шалбарсан байсан. Тэгээд би шинэ утас, гох бариул, доторх цахилгаан үүсгүүрийг сольсон...” гэсэн мэдүүлэг /2-р хх-100/,

Шүүгдэгч Б.Буяндоржийн иргэний үнэмлэхийн лавлагаа, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, /2-р хх-100-101/,

Чингэлтэй дүүргийн 10 дугаар хорооны засаг даргын ам бүлийн тодорхойлолт, оршин суугаа хаягийн тодорхойлолт /2-р хх-111-112/ гэрлэлт бүртгэлгүй тухай лавлагаа /2-р хх-113/, хүүхдийн төрсний гэрчилгээ, хувийн байдлыг тодорхойлсон баримт 2-р хх-114-115/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүгдэгч Б.Баяндорж нь Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт “Бэрэн групп” ХХК-ны барьж буй орон сууцны барилга дээр 2016 оны 05 дугаар сарын 10-ны өдөр туслан гүйцэтгэгчээр ажиллаж байхдаа хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны журмыг сахин хангуулах үүргээ биелүүлээгүйгээс “Рояал лимитед” ХХК-ны ажилтан Э.Тулгаа нь цахилгаанд цохиулж амь нас нь хохирсон гэмт хэрэг үйлдсэн болох нь,

Хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, гэрэл зураг “…хэрэг учрал болсон гэх газар нь Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо Хангай хотхоны шинээр баригдаж байгаа хорооллын 3-р байрны 2 дугаар орцны зоорийн давхар байна. Уг зоорийн давхар руу ороход тохижилт засал хийгдээгүй 6х5, 6х6 хэмжээтэй 2 хоосон өрөө байна. … үзлэгийг талийгаачийн ажиллуулж байсан гэх ногоон өнгийн гадартай цахилгаан молтоконд явуулахад уг молтокыг цахилгаанаас их бие рүүорсон угаар нь тасалж салгасан байв…” /1-р хх-5-6, 7-10/,

Цогцсоны гадна биед үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зураг, /1-р хх-11-13/, хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл /хх-5-6/, эд мөрийн баримт хэрэгт хавсаргах тогтоол, /1-р хх-16/,

Барилгын өрлөг, шаврын ажил гүйцэтгэх гэрээ, холбогдох бичиг баримтууд       /1-р хх-61-68/, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн нөхцөлийг ханган ажиллах хавсарлт гэрээ, түүнд холбогдох бусад бичиг баримтууд /1-р хх-69-92/,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч П.Золжаргалын “...надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй, миний хүү өөрийн буруугаас болж нас барсан ба миний хүүгээс ялгаагүй залуу миний хүүг ажиллуулж байсан, миний хүүгийн ажил явдалд гарсан бүх зардлыг буюу 4.500.000 төгрөгийг төлсөн, унаа тэргээр зөөж үйлчилсэн. Мөн сэтгэл санааны хохиролд 6.000.000 төгрөг төлсөн.” гэх мэдүүлэг /2-р хх-53/,  

гэрч Б.Өсөхбаярын “…Тулга ах молдокыг дөнгөж аваад жаахан явж байгаад гэнэт орилсон, харахад Тулга ах нөгөө молдокыг баруун гартаа барьчихсан, хөлөөрөө

 

 

 

утсан дээр нь гишгэчихсэн, хамаг бие нь чичирсэн байдалтай зогсож байсан юм. ...би гүйж гараад молдокыг залгуураар нь разетканаас нь салгасан юм. ...Тулга ах 2-3 алхаад л газар унаад өгсөн.” гэх /2-р хх-54-55/, гэрч Э.Дэмүүлийн “...Тулгаа аваад 1-2 минут ажиллаж байгаад гэнэт орилсон. Тэгэхээр нь харсан чинь Тулгаа молдокоо барьсан

 

чигээрээ нүүр нь таталдаал сонин болчихсон биеээрээ хананд хүрчихсэн байсан. ...молдок дүүгийн гараас унаад өөрөө 2 алхаад сөхөрч унах гэхэд нь би очоод тэвэрч авсан.” гэх /2-р хх-57-59/, гэрч Б.Давхарбаярын “…тог цохиод талийгаач Тулгаа орилохоор нь Дэмүүл очиж салгах гэсэн чинь Дэмүүлийг бас тог цохьсон, гарыг нь салгах гээд дийлээгүй. Тэгээд Дэмүүл молдокны утсыг татсан чинь угаараа тасарчихсан. Өсөхбаяр залгуур бас салгасан. ... Бид нарт ажлын талаар зааварчилгаа өгч байгаагүй гэх мэдүүлэг /2-р хх-64-65/,

шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 6 дугаар сарын 14-ны өдрийн 910 дугаартай дүгнэлт “…Тулгаагийн цогцост гэмтэл тогтоогдсонгүй. ...Талийгаач нь цахилгаанд цохиулсны улмаас амьсгал, зүрх судасны хурц дутагдалд орж нас баржээ. /2-р хх-72-73/, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Хөдөлмөр, нийгмийн хамгааллын хяналтын хэлтсийн хөдөлмөрийн улсын байцаагч Ц.Бадмаагийн 2016 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн Э2/2016 дугаартай дүгнэлт /2-р хх-83-85/, нэмэлт шинжээчийн 2016 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн Э2-2016 дугаартай дүгнэлт /2-р хх-89-91/ болон шүүгдэгчийн мөрдөн байцаалтын болон шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн мэдүүлэг, хавтаст хэрэг авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүгдэгч Б.Баяндоржид прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 138 дугаар зүйлийн 138.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүхээс түүнийг гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна гэж үзсэн бөгөөд харин түүний хувийн байдал, үйлдсэн хэрэгтээ гэмшиж байгаа, хохирлоо сайн дураар төлсөн зэргийг харгалзан хуульд заасан тодорхой үйл ажиллагаа явуулах эрх хасах нэмэгдэл ял хэрэглэх шаардлагагүй гэж шүүх үзлээ.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч П.Золжаргал нь 2016 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн мэдүүлэгтээ “…Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй. Учир нь миний хүү Тулгаа нь өөрийн буруугаас болж нас барсан ба миний хүүгээс ялгаагүй залуу миний хүүг ажилллуулж байсан. Мөн миний хүүгийн ажил явдалд гарсан зардлыг буюу 4.500.000 төгрөгийг бтөлсөн, унаа тэргээр зөөж үйчилсэн. Мөн сэтгэл санааны хохирол гэж 6 сая төгрөгийг төлсөн учир гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй…”, мөн 2016 оны 08 дугаар сарын 09-ний өдөр хэргийн материалтай танилцахдаа “…гомдол санал , нэхэмжлэх зүйл байхгүй” гэснийг үндэслэн шүүгдэгч Б.Баяндоржийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Шүүгдэгч Б.Баяндоржийн гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн нөхцөл шалтгаан, анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдэж, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлыг нөхөн төлсөн, гэм буруугаа хүлээн гэмшиж байгаа зэргийг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлийн 55.1.1, 55.1.9 дэх хэсгүүдэд зааснаар түүнд оногдуулах ял шийтгэлийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж үзэв.

 

  Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэлээ.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан цохилттой дриллийг устгахыг тус шүүхийн Эд мөрийн баримт устгалын комисст даалгаж шийдвэрлэв.

 

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286, 290, 294, 297, 298 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Боржигон овогт Бямбын Баяндоржийг хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны журам зөрчсөний улмаас хүний амь нас хохирсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 138 дугаар зүйлийн 138.2 дахь хэсэгт зааснаар Б.Баяндоржийг үйл ажиллагаа явуулах эрхийг хасахгүйгээр 2 /хоёр/ жил, 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар Б.Баяндоржид оногдуулсан 2 /хоёр/ жил, 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.

4. Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, Б.Баяндорж нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

5. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн цохилттой дриллийг устгахыг Эд мөрийн баримт устгах комисст даалгасугай.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт зааснаар Б.Баяндоржид оногдуулсан 2 /хоёр/ жил, 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялыг тэнсэж, хянан харгалзах хугацааг 2 /хоёр/ жилийн хугацаагаар тогтоож, түүний засрал хүмүүжилд хяналт тавьж ажиллахыг Чингэлтэй дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтэст даалгасугай.

7. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Б.Баяндоржид урьд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд  давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

9. Давж заалдах гомдол гаргаж, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Б.Баяндоржид авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Х.ИДЭР