Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Цэндийн Цогт |
Хэргийн индекс | 128/2015/0235/з |
Дугаар | 221/МА2016/0381 |
Огноо | 2016-06-16 |
Маргааны төрөл | Газар, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2016 оны 06 сарын 16 өдөр
Дугаар 221/МА2016/0381
Иргэн Б.*******ын нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Хонинхүү даргалж, шүүгч Э.Лхагвасүрэн, шүүгч Ц.Цогт нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Н.*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Цэндсүрэн, хариуцагчийн өмгөөлөгч Ч.Эрдэнэбат, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.*******, У.******* нарыг оролцуулан хийж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 188 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор, иргэн Б.*******ын нэхэмжлэлтэй, Баянгол дүүргийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч Ц.Цогтын илтгэснээр хянан хэлэлцээд
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагадаа: “Баянгол дүүргийн Засаг даргын 2014 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн А\240 дүгээр захирамжийн иргэн Т.*******, С.*******, О.*******, Н.*******, С.*******, М.*******, Б., Д.а, Н., М., Д. нарт холбогдох хэсгийг, 2014 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн А\839 дүгээр захирамжийн иргэн С.*******, Ч. нарт холбогдох хэсэг, 2014 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн АМ081 дүгээр захирамж, 2014 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн А\574 дүгээр захирамжийг тус тус хүчингүй болгуулах” гэжээ.
Хариуцагч түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч М. шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1 дэх хэсэгт "Эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын тухай хууль тогтоомж, Мэргэжлийн хяналтын улсын ахлах байцаагчийн 2014 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 02-01/09 дугаартай шийдвэрийг тус тус үндэслэн газар эзэмших эрхийг хүчингүй болгосон тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож хэргийг шийдвэрлэж өгнө үү” гэжээ.
Хариуцагч түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагад гаргасан хариу тайлбартаа: “Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3 "Хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна гэж" заасны дагуу хүсэлт гаргасан иргэн Н.*******, С.*******, М.*******, Б., Д.а, Н., М., Д. нар дүүргийн Засаг даргын 2014 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн А/240 дүгээр захирамжаар газар эзэмшүүлсэн тул Б.*******ын нэмэгдүүлсэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож хэргийг шийдвэрлэж өгнө үү” гэжээ.
Гуравдагч этгээд Т.*******, О.*******, С.******* нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.******* шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэгч нь дүүргийн Засаг даргын 2014 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн А/1081, 2014 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн А/574 дүгээр захирамжуудад Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэгт зааснаар гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацаа хэтрүүлсэн байх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү" гэв.
Гуравдагч этгээд М., Д., Н.*******, Б., Д.а нар шүүхэд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэгчид газар эзэмшүүлэх гэрээнд өнөөдрийг хүртэл зориулалт өөрчилсөн өөрчлөлт ороогүй байгаа юм. Мөн нэхэмжлэлийн газар эзэмших эрхийг 2013оны 1 дүгээр сард цуцалж энэ шийдвэрээр чөлөөлөгдсөн газарт нэр бүхий иргэдэд газар эзэмших эрх олгосон байсан бөгөөд тухайн үед нэхэмжлэгч Дүүргийн Засаг даргын дээрх шийдвэрт гомдол гаргаагүй, дараагийн шатны Засаг дарга, захиргааны шүүхэд хандаагүй байгаа нь нэхэмжлэгчийн хуульд заасан гомдлын шаардлага гаргах хугацаанд гомдол гараагүйгээс бий болох хууль зүйн үр дагавар буюу захиргааны актад гомдол гаргах талаар Захиргааны хариуцлагын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д заасан хөөн хэлэлцэх хугацаа нэгэнт дууссан бөгөөд уг зүйлийн 6.3-т заасан 3 дугаар сарын дотор хөөн хэлэлцэх хугацааг нөхөн сэргээсэн албан тушаалтны шийдвэр байхгүй ба нэхэмжлэгчийн зүгээс хөөн хэлэлцэх хугацааг сэргээлгэх ямар нэгэн хүсэлтийг шүүхэд гаргаагүй байгаа нь шүүх нэхэмжлэлийг энэ үндэслэлээр бүхэлд нь хэрэгсэхгүй болгох хууль зүйн үндэслэлтэй байна.
Баянгол дүүргийн Засаг даргын Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3 дахь заалтыг зөрчөөгүй бөгөөд гуравдагч этгээд болох иргэн М., Д., Н.*******, Б., Д.а нарт газар эзэмших эрх олгох үед хэн нэгэн, аж ахуй нэгжийн эзэмшил газартай давхцаагүй байсан ба Газрын тухай хууль, газар эзэмшүүлэх гэрээг зөрчиж эзэмших эрх нь хүчингүй болсон нэгж талбарыг эзэмшүүлсэн нь хуулийн хүрээнд хийгдсэн. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож гуравдагч этгээдийн зөрчигдсөн эрхийг сэргээж өгнө үү" гэв.
Гуравдагч этгээд Н. шүүхэд гаргасан тайлбартаа: "Миний бие Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт дүүргийн Засаг даргын захирамжаар гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаар газар эзэмших эрхийн 0000510721 дугаар гэрчилгээ бүхий 1000 м.кв газрыг эзэмшдэг болно. Миний эзэмшдэг газар нь иргэн Б.*******ын эзэмшлийн газартай ямар нэг давхцалгүй бөгөөд дээрх маргаанд миний бие оролцох шаардлагагүй ба эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөөгүй гэж үзнэ" гэв. 4
Гуравдагч этгээдүүдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г. Тогоохүү, У.******* нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэгч 2012 оны 7 дүгээр сарын 19-ний өдрийн А/301 дүгээр захирамжаар Флора центр ХХК-ийн эзэмшлийн 10000 м.кв газрыг шилжүүлэн авч, 2012 оны 9 дүгээр сарын 17-ны А/367 дугаар захирамжаар эзэмшил газрын хэмжээг 21800 м.кв болгон хэмжээг өөрчилсөн байдаг. Нэхэмжлэгч нь Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д зааснаар эзэмшил газраа өнөөдрийг хүртэл буюу 3 жилийн турш зориулалтын дагуу ашиглаагүйгээс дүүргийн Засаг дарга Газрын тухай хуульд нийцүүлэн газар эзэмших эрхийг цуцалсан нь хуульд нийцсэн. Баянгол дүүргийн Засаг дарга Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3 дахь заалтыг зөрчөөгүй бөгөөд гуравдагч этгээд болох иргэнд газар эзэмших эрх олгох үед хэн нэгэн иргэн, аж ахуйн нэгжийн эзэмшил газартай давхцаагүй байсан ба Газрын тухай хууль, газар эзэмшүүлсэн нь хуулийн хүрээнд хийгдсэн захиргааны ажиллагаа байсан юм.
Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож гуравдагч этгээдийн зөрчигдсөн эрхийг сэргээж өгнө үү" гэв.
Гуравдагч этгээд С.******* шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Баянгол дүүргийн Засаг дарга Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3 дахь заалтыг зөрчөөгүй бөгөөд гуравдагч этгээд болох иргэн С.******* надад газар эзэмших эрх олгох үед хэн нэгэн иргэн аж ахуйн нэгжийн эзэмшил газартай давхцаагүй байсан ба Газрын тухай хууль, газар эзэмшүүлэх гэрээг зөрчиж эзэмших эрх нь хүчингүй болсон нэгж талбарыг эзэмшүүлсэн нь хуулийн хүрээнд хийгдсэн захиргааны ажиллагаа байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож гуравдагч этгээдийн зөрчигдсөн эрхийг сэргээж өгнө үү” гэв.
Гуравдагч этгээд М.*******ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.*******гийн өмгөөлөгч Р.Чинбаа шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэгч нь 2012 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн А/301 дүгээр захирамжаар Флора центр ХХК-ийн эзэмшлийн 10.000 м.кв газрыг шилжүүлэн авч, 2012 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн А/367 дугаар захирамжаар эзэмшил газрын хэмжээг 21800 м.кв болгон хэмжээг өөрчилсөн байна.
Дүүргийн Засаг дарга Газрын тухай хуульд нийцүүлэн тус хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д зааснаар Б.*******ын газар эзэмших эрхийг цуцалсан нь хууль зөрчөөгүй болно.
Мөн нэхэмжлэгч нь хуулинд заасан гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн байх бөгөөд хөөн хэлэлцэх хугацааг сэргээсэн захирамж байхгүй байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, хэргийг шийдвэрлэж өгнө үү” гэв.
Анхан шатны шүүх шийдвэртээ: Газрын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, 33 дугаар зүйлийн 33.1.1, 57 дугаар зүйлийн 57.3, 57.4-т заасныг баримтлан нэхэмжлэгч Б.*******ын "Баянгол дүүргийн Засаг даргын 2014 оны 12 дугаар сарын 10-ны өдөр А\1081 дүгээр захирамжийг хүчингүй болгуулах"-аар гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, "Баянгол дүүргийн Засаг даргын 2014 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн А\240 дүгээр захирамжийн иргэн Т.*******, О.*******, С.*******, Н.*******, С.*******, М.*******, Б., Д.а, Н., М., Д. нарт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах", "Баянгол дүүргийн Засаг даргын 2014 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн А/839 дүгээр захирамжийн иргэн С.*******, Ч.д нарт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах", "Баянгол дүүргийн Засаг даргын 2014 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн газар чөлөөлөх тухай А/574 дүгээр захирамжийг хүчингүй болгуулах"-аар гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгожээ.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч давж заалдах гомдолдоо: “Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 188 дугаар шийдвэрийн зарим хэсгийг эс зөвшөөрч доорх давж заалдах гомдлыг гаргаж байна.
1. Анхан шатны шүүхээс Баянгол дүүргийн Засаг даргын 2014 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн А/240 дүгээр захирамжийн иргэн Т.*******, О.*******, Н.*******, С.*******, М.*******.Б., Д.а, Н., М., Д.Тайван-од нарт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, Баянгол дүүргийн Засаг даргын 2014 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн А/839 дүгээр захирамжийн иргэн С.*******, Ч. нарт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй шийдвэр болсон гэж үзэж байна.
Баянгол дүүргийн Засаг даргын 2014 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн А/240 дүгээр захирамжийн дээрх нэр бүхий 11 иргэнд тус бүр 1000 м.кв газрыг хүнсний ногоо тарих зориулалтаар эзэмшүүлсэн нь нэхэмжлэгч Б.*******ын 11800 м.кв газартай давхцаж байна гэж шүүх дүгнэсэн атлаа энэ захирамжийг хууль ёсны гэж үзсэн нь үндэслэлгүй байна.
Баянгол дүүргийн Засаг даргын 2013 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн А/31 дүгээр захирамжаар нэхэмжлэгч Б.*******ын 11800 м.кв газрыг хүчингүй болгосон ба энэ захирамжтай нэхэмжлэгч маргаагүй гэж дүгнэсэн нь алдаатай дүгнэлт болсон байна. Учир нь:
Баянгол дүүргийн Засаг даргын 2014 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн А/239 дүгээр захирамжийн 2 дахь заалтанд "энэхүү захирамж гарсантай холбогдуулан Дүүргийн засан даргын 2013 оны А/31 дүгээр захирамжаар газар эзэмших эрх нь хүчингүй болсон жагсаалтанд заагдсан иргэн, аж ахуйн нэгжид холбогдох хэсгийг хүчингүй болсонд тооцсугай" гэсэн байх тул нэхэмжлэгч Б.*******ын эзэмшиж байсан 21800 м.кв газрыг эзэмших эрх нь бүхэлдээ сэргээгдсэн болно.
Иймд Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-т заасны дагуу иргэн Б.*******ын эзэмшиж ашиглаж байгаа газартай давхцуулан дээрх нэр бүхий 11 иргэнд газар эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн нь хууль бус байна.
Баянгол дүүргийн Засаг даргын 2014 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн А/239 дүгээр захирамжаар Баянгол дүүргийн Засаг даргын 2013 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн А/31 дүгээр захирамжийн иргэн Б.*******д холбогдох хэсгийг хүчингүй болгосон тул нэхэмжлэгчийн зүгээс өөрийнх нь газар эзэмших эрхийг нь буцаан сэргээсэн захирамжийн талаар маргах шаардлагагүй юм.
2. Баянгол дүүргийн Засаг даргын 2014 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн газар чөлөөлөх тухай А/574 дүгээр захирамжийг хүчингүй болгох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг зөвшөөрөхгүй байна.
Баянгол дүүргийн Засаг даргын 2012 оны 09 дугаар сарын 17-ны өдрийн А/367 тоот захирамжаар иргэн Б.*******ын эзэмшил газрын хэмжээг 21800 м.кв болгон өөрчилж 5 жилийн хугацаатай эзэмшихээр болсон.
Энэхүү захирамжийн дагуу Газрын албатай гэрээ байгуулж 2га газрын төлбөрийг гэрээнд заасны дагуу төлж газар эзэмшигчийн үүргээ биелүүлж ирсэн байна. Тухайн газраа зориулалтын дагуу эзэмшиж Цэцгийн хүлэмжийн зориулалтаар ашиглахын зэрэгцээ нэгэнт үйлдвэрлэлийн зориулалтаар олгогдсон газар тул бетон зуурмагийн үйлдвэрлэл давхар эрхлэхээр шийдэж эзэмшил газрын зориулалтыг өөрчилж өгөхийг хүссэн өргөдлийг Баянгол дүүргийн Газрын албанд гаргасан ба тухайн үеийн удирдлага үйл ажиллагаа явуулж болно гэсэн зөвшөөрлийг амаар өгсний дагуу давхар үйлдвэрлэлийн үйл ажиллагаа эрхэлж байсан нь хууль зөрчөөгүй юм.
Нэхэмжлэгч Б.******* нь өөрийн эзэмшил газар дээрээ Газрын албанаас өгсөн зохих зөвшөөрлийн дагуу үйлдвэрлэлийн үйл ажиллагаа явуулж байсан байхад түүний эзэмшил газрыг чөлөөлүүлэхээр шийдвэрлэсэн Засаг даргын шийдвэр хууль бус байна.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дүгээр заалтад өөрчлөлт оруулж Баянгол дүүргийн Засаг даргын 2014 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн А/240 дүгээр захирамжийн иргэн Т.*******, О.*******, Г.*******, С.*******, М.*******.Б., Д.а, Н., М., Д.Тайван-од нарт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, Баянгол дүүргийн Засаг даргын 2014 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн А/839 дүгээр захирамжийн иргэн С.*******, Ч. нарт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, Баянгол дүүргийн Засаг даргын 2014 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн газар чөлөөлөх тухай А/574 дүгээр захирамжийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагуудыг тус тус хангаж шийдвэрлэж өгнө үү.” гэжээ.
ХЯНАВАЛ
Нэхэмжлэгч Б.******* “Баянгол дүүргийн Засаг даргын 2014 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн А/240 дүгээр захирамжийн иргэн Т.*******, С.*******, О.*******, Н.*******, С.*******, М.*******, Б. Д.а Н., М., Д. нарт холбогдох хэсгийг, 2014 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн А/839 дүгээр захирамжийн иргэн С.*******, Ч. нарт холбогдох хэсэг, 2014 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн А/1081 дүгээр захирамж, 2014 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн А/574 дүгээр захирамжийг тус тус хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлага гаргасныг анхан шатны шүүх зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн нь зөв байна.
Баянгол дүүргийн Засаг даргын 2003 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 299 дүгээр захирамжаар Баянгол дүүргийн 20 дугаар хороо ТЭЦ 4-ийн урд талд 10000 м.кв газрыг “Флора центр” ХХК-д эзэмшүүлсэн газрыг мөн дүүргийн Засаг даргын 2012 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн А/301 дүгээр захирамжаар Б.*******д цэцгийн хүлэмжийн үйлдвэрлэлийн зориулалтаар эзэмшүүлэхээр шилжүүлсэн байна.
Улмаар нэхэмжлэгчийн 21801 м.кв газрыг цэцгийн хүлэмжийн үйлдвэрлэлийн зориулалтаар эзэмших хүсэлтийг үндэслэн мөн дүүргийн Засаг даргын 2012 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн А/367 дугаар захирамжаар 5 жилийн хугацаагаар 21800 м.кв газрыг эзэмших эрх олгогдсон байна.
Баянгол дүүргийн Засаг дарга 2013 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн А/31 дүгээр захирамжаар мөн дүүргийн Засаг даргын 2012 оны А/367 дугаар захирамжийн Б.*******д холбогдох 21800 м.кв газар эзэмших эрхийг хүчингүй болгон шийдвэрлэж, 2014 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн А/239 дүгээр захирамжаар мөн дүүргийн Засаг даргын 2012 оны А/301 дүгээр захирамжаар Б.*******д олгогдсон 10000 м.кв газар эзэмших эрхийг сэргээн шийдвэрлэжээ.
Баянгол дүүргийн Засаг дарга 2014 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн А/1081 дүгээр захирамждаа Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д “эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын тухай хууль тогтоомж, газар эзэмших гэрээний нөхцөл, болзлыг удаа дараа буюу ноцтой зөрчсөн бол газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгоно” гэж заасныг үндэслэсэн ба хэрэгт авагдсан баримтуудаар нэхэмжлэгч анхны эзэмшиж байсан 10000 м.кв газар эзэмших эрхээ зориулалтын дагуу ашиглаагүй гэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Учир нь нэхэмжлэгч Б.******* анх 2012 онд Баянгол дүүргийн 20 дугаар хороо ТЭЦ 4-ийн урд талд 10000 м.кв газрыг эзэмших эрхтэй болохдоо цэцгийн хүлэмжийн үйлдвэрлэлийн зориулалтаар авсан бөгөөд энэ зориулалтын дагуу газраа ашиглаж байсан болох нь хэрэгт авагдсан баримтаар[1] тогтоогдсон тул Баянгол дүүргийн Засаг даргын 2014 оны А/1081 дүгээр захирамж хууль зүйн үндэслэлгүй байна.
Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч Баянгол дүүргийн Засаг даргын 2012 оны А/301, 2014 оны А/239 дүгээр захирамжаар эзэмшсэн 10000 м.кв газраа зориулалтын дагуу буюу цэцгийн хүлэмжийн зориулалтаар ашигласан байхад тус дүүргийн Засаг дарга 2014 оны А/1081 дүгээр захирамждаа Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д заасныг баримталж газар эзэмших эрхийг хүчингүй болгож шийдвэрлэсэн нь нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийг зөрчсөн байна.
Нэхэмжлэгчид дүүргийн Засаг даргын 2012 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн А/367 дугаар захирамжаар өмнө эзэмшиж байсан газрыг 11800 м.кв-аар нэмэгдүүлж эзэмшүүлсэн бөгөөд үүнийг 2013 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн А/31 дүгээр захирамжаар хүчингүй болгосон байна. Нэхэмжлэгч газар эзэмших эрх хүчингүй болгосон энэ шийдвэрт гомдол гаргаж шийдвэрлүүлээгүй байх бөгөөд хариуцагчаас өмнөх эзэмшил нь дуусгавар болсон тухайн 11800 м.кв газрын эзэмшлийг дахин шинээр шийдвэрлэх эрхтэй тул нэр бүхий иргэдэд эзэмшүүлсэн шийдвэрийг хууль бус, нэхэмжлэгчийн эрхийг зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй байна.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч давж заалдах гомдолдоо: “2013 оны А/31 дүгээр захирамжаар газар эзэмших эрх нь хүчингүй болсон жагсаалтад заагдсан иргэн аж ахуйн нэгжид холбогдох хэсгийг хүчингүй болсонд тооцсугай” гэсэн байх тул нэхэмжлэгчийн эзэмшиж байсан 21800 м.кв газрыг эзэмших эрх нь бүхэлдээ сэргээгдсэн тул гуравдагч этгээдүүдийн газар эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн нь хууль бус” гэж тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй байна. Баянгол дүүргийн Засаг даргын 2013 оны А/31 дүгээр захирамжийн 2 дахь заалтад иргэн аж ахуй нэгжийн холбогдох хэсгийг хүчингүй болгосноо зааж өгч, хавсралтаараа Б.*******ын 10000 м.кв газрыг сэргээснээ тодорхой заасан байна.
Харин анхан шатны шүүх шийдвэрийн тогтоох хэсэгт Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.6-д зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг хангаж буй хэсэг дэх захиргааны актыг хүчингүй болголгүй орхигдуулсан байх тул зохих өөрчлөлт оруулж шийдвэрлэлээ.
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.1, 87 дугаар зүйлийн 87.3 дахь хэсгийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 188 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “нэхэмжлэгч Б.*******ийн “Баянгол дүүргийн Засаг дарга 2014 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн А/1081 дүгээр захирамжийг хүчингүй болгуулах”-аар гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хангаж,” гэснийг “нэхэмжлэгч Б.*******ийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, “Баянгол дүүргийн Засаг даргын 2014 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн А/1081 дүгээр захирамжийг хүчингүй болгож,” гэж өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангалгүй орхисугай.
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮХ БҮРЭЛДЭХҮҮН:
ШҮҮГЧ Н.ХОНИНХҮҮ
ШҮҮГЧ Э.ЛХАГВАСҮРЭН
ШҮҮГЧ Ц.ЦОГТ