| Шүүх | Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Рэнцэнноровын Батбаяр |
| Хэргийн индекс | 157/2018/00135/И |
| Дугаар | 128 |
| Огноо | 2018-09-12 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2018 оны 09 сарын 12 өдөр
Дугаар 128
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн Р.Батбаяр даргалж, тус шүүхийн танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Г.Б-ийн,
Хариуцагч:О.Бд холбогдох гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж болон хүүхдийн тэтгэлэг тогтоолгох нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв. Г.Б, хариуцагч О.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Туяа .
:
Нэхэмжлэгч Г.Б шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Г.Б нь 2010 оны 09 сард О.Б-тай танилцаж 2011 онд гэр бүл болж гэрлэлтээ батлуулсан 6 жилийн хугацаанд хамт амьдраад 3 хүүхдийн аав ээж болсон. Том хүү Т 2011 оны 03 сарын 17-нд төрсөн, дунд хүү У 2013 оны 12 сарын 31-нд төрсөн, бага хүү Э 2017 оны 03 сарын 09-нд төрсөн. Миний бие О.Б-д итгэж сайхан амьдарна сайн явна гэж бодож явсан. Гэвч О.Б нь том хүүгээ гарснаас хойш хүү бид хоёрыг байнга зодож хэл амаар доромжилж айлган сүрдүүлдэг, эрүүл согтуу хамаагүй зодож сүүлдээ бүр гэртэйгээ шатаах гэж хүртэл оролдож байсан ийм байдалтай олон жил үргэлжилж айдастай амьдарч байна. 2015 онд шүүхээр эвлэрсэн О.Б нь эвлэрлийн гэрээнд заасан амлалтаа зөрчиж удаа дараалан архи ууж, хэл амаар доромжилж бүр сүүлдээ бие давхар үед минь хүртэл хүүхэнтэй явалдаж гэртээ хүртэл авчирч доромжилсон. Энэ нь 3 хүүхдээ төрүүлэхэд гурван удаа давтагдсан. ... Миний бие гурван хүүхдээ айдас түгшүүргүй амар тайван орчинд амьдруулмаар байна. Тиймээс миний бие болон үр хүүхдийн амь нас эрүүл мэндэд дахин аюул учруулж магадгүй учраас хурдан шүүхээр гэрлэлт цуцлаж өгнө үү. Хүүхдүүдээ өөрийн асрамжид авч хүүхдийн тэтгэлэг гаргуулж өгнө үү. Эд хөрөнгийн маргаан байхгүй гэжээ.
Хариуцагч О.Б шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: ...Миний бие нь 2010 онд эхнэр Б танилцаж 2011 онд гэр бүл болсон. түүнээс хойш 3-н хүүгийн эх эцэг болж долоон жил хамт амьдарсан. Би 2012 он УБҮ-ийн Уулын цехэд ажилд орсон. Түүнээс хойш Б нь ажилд гараад ирэхэд л хардаж хэрүүл хийдэг байсны улмаас ажлаас гарч Дархан сумруу шилжиж амьдарсан. Бидний амьдарч байх хугацаанд хадам ээж элдвээр хэлж, загнаж, үглэж хэлэх хэлэхгүйгээр хэлдэг байсан. Энэ үйлдэл нь бидний амьдралд их нөлөөлсөн. ... Намар хүүхдүүдээ авч Дархан сумын төвд амьдарч өөрт олдсон бүх ажил бүрийг гололгүй хийж амьдралдаа тус нэмэр болдог байсан. ... 2017 онд миний бие өвдөж хот явж үзүүлэх болоход заавал шилжүүлгээ хийгээд тэр чигтээ яв гээд байсан. Надад салах гурван хүүхдээ өнчрүүлэх хүсэл байхгүй. Б нь салах хүсэлтэй бол сална. Том хүүгээ өөрийн асрамжид авах хүсэлтэй байна гэжээ.
Ү Н Д Э С Л Э Х нь:
Нэхэмжлэгч Г.Б нь хариуцагч О.Б-д холбогдуулан гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж болон хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.
Зохигчид нь 2010 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр гэр бүл болсныг 2011 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр гэр бүлийн бүртгэлийн байгууллагад бүртгүүлсэн нь гэрлэлтийн баталгааны хуулбар /хх-н 7 хуу/, тэдний дундаас 2011 оны 03 сарын 17-нд хүү Т , 2013 оны 12 сарын 31-нд хүү У , 2017 оны 03 сарын 09-нд хүү Э нар төрсөн болох нь Б.Т , Б.У , Б.Э нарын төрсний гэрчилгээний хуулбараар /хх-н 5, 6 хуу/ тогтоогдож байна.
Нэхэмжлэгч Г.Б урьд нь хариуцагч О.Б-даас гэрлэлтээ цуцлуулж, хүүхдийн асрамж болон хүүхдийн тэтгэлэг гаргуулахаар тус шүүхэд хандаж байсан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу 2015 оны 07 дугаар сарын 07-ны өдөр эвлэрч байсан боловч дахин гэр бүлийн таагүй уур амьсгал үүссэн, О.Б нь согтууруулах ундааны зүйлийг хэрэглэн, гэр бүлийн гишүүдийг үл хүндэтгэн, хэрүүл маргаан үүсгэж, эхнэр Г.Б-гийн эрх чөлөөнд нь халдан зодож байсан тул цаашид гэрлэгчдийг эвлэрүүлэх шаардлагагүй гэж үзлээ.
Иймд Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4-т зааснаар тэдний гэрлэлтийг цуцалж, хүүхдийн нас, эцэг эхийн халамж, ахуйн нөхцөл бололцоо, ёс суртахууны байдал, хүчирхийлэл үйлдсэн байдал, хүү Б.Т ын санал зэргийг харгалзан хүү Б.Т , Б.У , Б.Э нарыг эх Г.Б-гийн асрамжид үлдээж шийдвэрлэлээ.
Түүнчлэн Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар хүү Б.Т , Б.У , Б.Э нарыг 11 нас хүртэл нь тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй бол амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр эцэг О.Б-аар тэжээн тэтгүүлэх нь зүйтэй гэж үзлээ.
Хэдийгээр шүүх гэрлэгчдийн гэрлэлтийг цуцалж, хүүхдийг нэгнийх нь асрамжид үлдээж шийдвэрлэж байгаа боловч эцэг, эхийн хүүхдийн өмнө хүлээсэн эрх, үүрэг хэвээр хадгалагдан үлдэж байгааг дурдах нь зүйтэй.
Энэхүү нэхэмжлэлийн үнийн дүн нь О.Баас хүү Б.Т , Б.У , Б.Э нарт төлөх тэтгэлгийн нэг жилийн хугацаанд төлбөл зохих дүн, мөн эд хөрөнгийн бус, үнэлэх боломжгүй нэхэмжлэл болон үнэлэж болох нэхэмжлэлд төлөх үнийн дүнгээр тодорхойлогдох тул хариуцагчаас 135262 төгрөгийг гаргуулан 70200 төгрөгийг нэхэмжлэгчид олгуулж, 65062 төгрөгийг улсын орлого болгох нь зүйтэй байна
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.6 дахь хэсэгт заасныг удирдлага болгон
Т О Г Т О О Х нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4 дэх хэсэгт зааснаар Г.Б, О.Б нарын гэрлэлтийг цуцалсугай.
2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6 дахь хэсэгт зааснаар 2011 оны 03 дугаар сарын 17-ны өдөр хүү Б.Т , 2013 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүү Б.У, 2017 оны 03 дугаар сарын 09-ний өдөр хүү Б.Э нарыг эх Г.Б-гийн асрамжид үлдээсүгэй.
3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсэгт зааснаар хүү Б.Т , Б.У , Б.Э нарыг 11 нас хүртэл түүний оршин суугаа бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас, /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр тэтгэлэг гаргуулан эцэг О.Б-аар тэжээн тэтгүүлсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 58 дугаар зүйлийн 58.1, 63 дугаар зүйлийн 63.1.5 дахь хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас нийт 135262 төгрөгийг гаргуулж, үүнээс 70200 төгрөгийг нэхэмжлэгч Г.Б-д олгож, үлдсэн 65062 төгрөгийн төрийн сангийн нэгдсэн дансанд олгосугай.
6. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэгт зааснаар хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, хүүхдээ үндэсний ёс заншил уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, түүнд суурь боловсрол эзэмшүүлэх, хүүхдийн эрхийг хамгаалах, хөдөлмөрийн анхны дадлага олгох зэрэг эцэг эхийн үүрэг хэвээр үлдэж байгааг анхааруулсугай.
7. Гэрлэлт цуцалсан тухай шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 хоногт гэрлэлтийг бүртгэсэн иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад явуулахыг шүүгчийн туслах Г.Хэрлэнд даалгасугай.
8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг мэдэгдсүгэй.
9. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7 дахь хэсэгт зааснаар дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
10. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ Р.БАТБАЯР