Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 03 сарын 06 өдөр

Дугаар 2020/ШЦТ/39

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Ховд аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгхэргийн шүүх хуралдааныг шүүгч Б.Гантөгс даргалж, Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Гантуяа Улсын яллагч Э.Ууганзаяа Шүүгдэгчийн өмгөөлөгч , Шүүгдэгч Д.******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхи нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Баян-Өлгий аймгийн прокурорын газрын Ерөнхий прокурорын орлогч ээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж, харьяалал тогтоон тус шүүхэд шилжүүлэн ирүүлсэн шүүгдэгч овогтой *******ын *******д холбогдох эрүүгийн  дугаартай,  индекстэй хэргийг 2020 оны 02 сарын 11-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Холбогдох хэргийн талаар /яллах дүгнэлтэнд дурьдсанаар/ Яллагдагч Д.******* нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, 2019 оны 10 дугсарын 04-ны өдөр 17 цагийн үед гэртээ гаднаас согтуу ирж эхнэр Ж.*******ийг хоол хийсэнгүй гэж хэрүүл маргаан үүсгэж улмаар хүү З. *******ыг загнаж охин З. *******г Ж.******* рүү авч шидсэний улмаас толгойны арын хэсэг нь Ж.*******ийн зүүн талын хацарны тус газарт хүрч эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогчдоос гаргасан мэдүүлэг, талуудын судалсанмөрийн баримтууд болон бичгийн нотлох баримтуудад үндэслэн

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар: Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3-т зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр хэрэгт авагдсан дараахи нотлох баримтуулдыг хянан хэлэлцэв. Шүүгдэгч Д.******* нь 2019 оны 10 дугаар сарын 04-ны өдөр 17 цагийн гэртээ гаднаас согтуу ирж эхнэр Ж.*******ийг хоол хийсэнгүй гэж хэрүүл маргаан үүсгэж охин З.*******г Ж.******* рүү авч шидсэний улмаас толгойны арын хэсэг нь Ж.*******ийн зүүн талын хацарны тус газарт хүрч эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь

Хохирогч Ж.*******ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “.2019 оны 10 дугсарын 4-ний өдөр би гэртээ байтал 16 цаг 30 минутын үед нөхөр Д.******* гаднаас халамцуу орж ирээд хоол хийгээгүй юм уу, чи яах гэж байгаа юм бэ гэж уурлаж эхэлсэн. Тэр үеэр гаднаас манай ахын хүүхэд болох миний хүү ******* хичээлээсээ дөнгөж сая орж ирж байсан ба хүүгийн минь үүрээд явж байсан цүнхийг нь хүчээр булааж аваад түүний нуруу руу гараараа цохиод унталгын өрөөнд оруулаад хаалгыг нь хаасан. Тэгэхэд нь би Д.*******т хүүгээ яагаад цохиод байгаа юм бэ гэхэд хариулт өгөлгүй өвөрт сууж сууж байсан 4 настай охин болох З.*******г чи яахаараа үсээ тайрдаг юм бэ, би үсийг чинь хайчилъя, хайч аваад ир, эсвэл притва аваад ирээрэй, би хусчихья гэж надтай хэрүүл өдөхөд нь би түүнд хандаж согтуу үедээ яагаад хүүхэд сүрдүүлж байгаа юм бэ гэж хэлэхэд минь З.*******г өвөрнөөсөө аваад цээжнээс нь барьж байгаад хажуудаа сууж байсан над руу шидэхээр нь охины толгойны арын хэсэг нь миний зүүн талын хацарт хүрсэн. Тэр үеэр нь миний хацар өвдөж уйлаад охин маань ч гэсэн уйлаад Д.******* гэрээс гарч явахаар нь би хаалгаа түгжиж авсан...”гэх мэдүүлэг /хх-ийн 67-6*******-р хуудас/

Насанд хүрээгүй гэрч А.ий “... намайг гал тогооны өрөөнд ороход диорон дээр Д.*******, З.*******г урд талдаа суулгачихсан байсан. Д.******* З.*******г чи яахаараа үсээ хайчилчихдаг юм, үсийг чинь хусчих уу гэхэд З.******* уйлахад Ж.******* эгч чи архиа зөв уугаач, хүүхдэд яагаад уурлаад байгаа юм бэ гэж хэлсэн. Ж.******* Д.*******ын хажууд диван дээр ойролцоогоор 3-4 метр орчим газарт зайтай сууж байсан ба эгчийг уурлаж Д.*******т үг хэлэнгүүт З.*******г хоёр талын суганаас нь гараараа барьж байгаад Ж.******* эгч рүү шидэхэд З.*******гийн толгой нь Ж.******* эгчийн толгойнд хүрсэн. З.******* эгчийн өвөр дээр ирж буусан юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 75-р хуудас/

Насанд хүрээгүй гэрч З.*******ын “...би А. ахын хамт хичээлээс иртэл аав согтуу байсан, тэгээд согтуу ээжтэй маргалдсан. Аав эхэлж намайг дуудаад хичээл дээр юу хийснийг асуусан, би аавд тухайн өдөр хийсэн зүйлүүдийнхээ талаар хэлсэн. Аав буйдангийн нэг захад сууж байсан, харин аавын өвөр дээр З.******* сууж байсан. З.*******гийн хажууд диван дээр би, миний хажууд ээж сууж байсан. Бид дөрөв дөрвүүлээ диван орон дээрээ сууж байсан юм. Тэгтэл аав ээжид уурлаад З.*******г ээж рүү шидсэн билүү түлхэх үед З.*******гийн цээж миний хөлөн дээр толгой нь ээжийн нүүрэнд хүрч ээжийн нүүр өвдсөн юм...” гэх мэдүүлэг / хх-ийн 69-р хуудас/

Гэмтлийн зэрэг тогтоох шүүх эмнэлгийн шинжилгээний 431 дугаартай дүгнэлтэнд “...иргэн Ж.*******ийн зүүн талын нүдний дээд, доод зовхи, зүүн талын хацрын хэсгийг хамарсан захаасаа шаргал туяа орж шимэгдэж буй хөх ягаан өнгийн цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүссэн шинэ гэмтэл байна. Дээрх гэмтлүүд нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /хх-ийн 7*******-р хуудас/ Шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан дээрх нотбаримтуудыг мөрдөгч нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрүүгүй, энэ хэрэгт хамааралтай , ач холбогдолтой байх тул шүүхийн шийдвэрийнхээ үндэслэл болгов. Шүүгдэгч Д.******* нь 2019 оны 10 дугаар сарын 04-ны 17 цагийн үед гэрсогтууруулах ундааны зүйл хэрэглэн ирж эхнэр Ж.*******, хүүхдүүдтэйгээ зүй бус харьцаж хоол хийгээгүй юм уу, чи яах гээд байна гэж хэрүүл маргаан үүсгэж, улмаар хүү З.*******ыг загнаж, өөрийн охин болох 4 настай З.*******г эхнэр рүүгээ авч шидсэнээс Ж.*******ын биед хөнгөн гэмтэл учруулсан нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэж үзэх үндэслэл тогтоогдсон. Шүүгдэгч Д.******* нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэдэг, хэрэглэсэн үедээ гэр бүлийн гишүүдтэй буюу эхнэр, хүүхдүүдтэйгээ зүй бус харьцдагаас гэмт хэрэг гарах шалтгаан нөхцөл болсон нь хэрэгт авагдсан гэрч нарын мэдүүлгүүдээр тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч Д.*******ыг Монгол Улсын Эрүүгийн тусгай ангийн 11.6 дугзүйлийн 2- дахь хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй болно. Хоёр. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар: Шүүгдэгч Д.******* нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь “Ял шийтгэгдсэн эсэхшалгах хуудас”-аар /2хх-11*******х/ тогтоогдож байх ба хохирогч Ж.******* түүний өмгөөлөгч Х.Бакен нараас Ховд аймгийн Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд “Шүүгдэгч Д.*******т ямар нэгэн санал гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй, миний эрүүл мэндийн байдал ар гэр, хоёр хүүхдийн ирээдүйг бодож Д.*******т зохих хөнгөлөлт үзүүлнэ үү. Шүүх хуралдаанд биечлэн оролцох боломжгүй тул намайг оролцуулахгүйгээр хэргийг шийдвэрлэж өгнө үү.” гэсэн хүсэлт, албан бичгийг шүүхэд ирүүлсэн тул шүүгдэгчийг хохирогчид төлөх төлбөргүй гэж үзлээ. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан баримтаар шүүгдэгч Д.******* эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал, Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлийн хүндрүүлэн үзэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна. Шүүх хуралдаанд улсын яллагчаас гаргасан: Шүүгдэгч Д.*******ыг шүүхээс гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-д зааснаар таван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэх, эд мөрийн баримтаар болон эд хөрөнгө битүүмжилсэн эд хөрөнгө үгүй, шүүгдэгчээс гаргуулах хохирол төлбөр, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг дурдах гэх дүгнэлт Шүүгдэгчийн өмгөөлөгчдийн зүгээс шүүх хуралдаанд: Шүүгдэгч Д.******* нь гхэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн тул улсын яллагчийн санал болгосон таван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550.000 төгрөгөөр торгох ялыг хүлээн зөвшөөрч байгаа ба цагдан хоригдсон 31 хоногийг торгох ялаас хасаж тооцож өгнө үү. гэх дүгнэлтийг тус тус шүүхэд гаргасан болно. Хэрэгт шүүгдэгч Д.*******ыг 2019 оны 10 дугаар сарын 21-ний өдрсэжигтэнээр баривчилсан, 2019 оны 10 дугаар сарын 23-ны өдрөөс 2019 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр хүртэл цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан нь БаянӨлгий аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүгчийн захирамжаар тогдоогдож байна. Шүүхээс шүүгдэгч Д.*******т Эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгхариуцлага нь гэмт хэргийн шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэхэд эрүүгийн хуулийн шударга ёсны болон гэм буруугийн зарчимд нийцүүлэн улсын яллагч, өмгөөлөгчдөөс гаргасан дүгнэлт, тайлбар, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, үйлдсэн гэмт хэргээ хүлээн зөвшөөрч, гэм буруугийн талаар маргахгүй, хэргийн зүйчлэлийг зөвшөөрсөн, хохирогч нэхэмжлэх зүйлгүй зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-д зааснаар шүүгдэгч Д. *******д таван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550 000 төгрөгөөр торгох ял оногдуулж эрүүгийн хуулийн 6.10 дугаар зүйлийн 2-д зааснаар торгох ялаас хасаж тооцов. Эрүүгийн хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, цагдан хоригдсон хоноггүй, эд хөрөнгө битүүмжилсэн зүйлгүйг тус тус дурдаж, шүүгдэгчид хувийн баталгаа гаргах болон хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авсныг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэх нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4, 336.2, 36.6-36.*******, 36.13 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч овогтой *******ын *******ыг Эрүүгийн хуултусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-д заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-д зааснаар шүүгдэгч овогтой *******ын *******ыг таван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний 550 000 /таван зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1,2-д зааснаар шүүгдэгч Д.*******т оногдуулсан таван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний 550 000 /таван зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаас цагдан хоригдсон 31 хоногийг арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг хасаж торгох ялыг *******5.000 төгрөгөөр тогтоосугай.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4,5-д зааснаар шүүгдД.*******т оногдуулсан *******5.000 төгрөгийн торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд төлүүлж, ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Д.*******т тайлбарласугай.

5.Шүүгдэгч Д.******* нь хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, шийтгэх тогтоолгаргуулах хохирол, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар болон эд хөрөнгө битүүмжилсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

6.Шүүгдэгч Д.*******т оногдуулсан торгох ялын биелэлтэнд хяналт тавихыг БаянӨлий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар албанд даалгасугай.

7.Шийтгэх тогтоол нь уншиж сонсгомогц хүчинтэй болох ба шүүгдэгч Д.*******т хувийн баталгаа гаргах болон хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авсныг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.

*******.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 3*******.1 дүгээр зүйлийн 1 хэсэг, 3*******.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч гомдол, улсын яллагч дээд шатны прокурор эсэргүүцлээ Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэй ба гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг тайлбарласугай.

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ГАНТӨГС