Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 03 сарын 23 өдөр

Дугаар 2020/ШЦТ/46

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Т.Цэцэгмаа даргалж, нарийн бичгийн дарга , улсын яллагч Т.Өсөхболд, шүүгдэгч О.******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Ховд аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Т.Өсөхболдоос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч овогт *******ын *******од холбогдох эрүүгийн  дугаартай, индекстэй хэргийг 2020 оны 03 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэнд дурдсанаар/ Шүүгдэгч О.******* нь 2020 оны 01 дүгээр сарын 29-30-нд шилжих шөнө Ховд аймгийн ******* сумын багийн 3 дугаар  айлын тоотод байх өөрийн гэртээ эхнэр Д.*******ийг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт холбогджээ. Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогчдоос гаргасан мэдүүлэг, талуудын судалсан эд мөрийн баримтууд болон бичгийн нотлох баримтуудад үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлд зааснаар

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэх талаар: Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3–т зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр хэрэгт авагдсан дараахи нотлох баримтуудыг хянан хэлэлцэв.

Хохирогч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн... О.******* Хөшөөтөд ажиллаж байгаад 2020 оны 01 дүгээр сарын 29-ний орой гэртээ ирчихээд найзуудтайгаа уулзана гэж гарч яваад шөнө, нэг найзынхаа хамт согтуу ирсэн. Тэр хоёр нэг шил архи авч орж ирээд уучихаад гарч яваад дахин орж ирсэн.Тэгээд гэртээ архи ууж сууж байгаад надаас утас нэхэхээр нь өгөхөд манай гэх найз руу залгахаар нь би “ жирэмсэн хүн лүү орой болсон хойно залгаж яах гээд байгаа юм” гэхэд “ янхан найзууд руу чинь залгаж болохгүй юу” гэхээр нь би босож ирээд О.*******ыг түлхэхэд эргэж хараад толгойгоороо миний нүүр хэсэг рүү мөргөсөн. Тэгээд бид хоёр маргалдаж миний үснээс зулгаахад найз нь босож ирээд бид хоёрыг салгасан ... гэх мэдүүлэг / хэргийн 10-11-р хуудас/

Гэрч ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн...Би хамт ажиллагдаг О.*******ын гэрт хамт ирээд архи уусан. Шөнө унтаж байтал хүн орилох чимээгээр сэрээд хартал О.******* Д.******* нар хоорондоо зодолдож байхаар нь салгасан.... гэх мэдүүлэг / хэргийн 14-15-р хуудас/

Ховд аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 139 дугаартай шинжээчийн ...Д.*******ийн биед зүүн нүдний дээд зовхинд цус хуралт, баруун хацар хэсэгт зулгаралт, баруун чихэнд зулгаралт, баруун тохой хэсэгт цус хуралт, 2 гарын шуу болон сарвууны ар хэсгээр олон тооны жижиг зулгаралтууд, 2 далны хэсгээр олон тооны жижиг зулгаралтууд бүсэлхий нурууны зүүн ар хэсэгт зулгаралт, баруун өвдөг хэсэгт цус хуралт, зүүн өвдөг хэсэгт цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Д.*******ийн биед үүссэн гэмтэл нь “ Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна... гэх дүгнэлт / хэргийн 22- р хуудас/

Шүүгдэгч О.*******ын мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн ...Би 2020 оны 01 дүгээр сарын 29-ний орой ажлаасаа бууж ирээд гэртээ байж байтал манай найз утасдаад “гараад ир” гэхээр нь гараад бид хоёр уулзаад 1 шил архи уучихаад манайд ирсэн. Манайд ирээд 1 шил архи уусан. Тэгээд унтах гэж байгаад эхнэр бид хоёр хоорондоо маргаад, Д.******* миний хоолойг боох гэхээр нь би барьж аваад түлхээд унагаасан. Би эхнэртээ хөнгөн гэмтэл учруулснаа хүлээн зөвшөөрч байна. Бид хоёр эвлэрсэн....гэх мэдүүлэг / хэргийн 26-27-р хуудас/ зэрэг нотлох баримтууд болно.

Шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэл болсон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд өөр хоорондоо агуулгын зөрүүгүй, шүүгдэгчээс яллагдагчаар болон гэрч, хохирогч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж үзэхэд:

Шүүгдэгч О.******* нь 2020 оны 01 сарын 29-ний шөнө хамт ажилладаг найз ын хамт гэртээ ирж архи ууж байгаад эхнэр Д.*******тэй маргалдаж улмаар түүний нүүр болон хоёр гар луу нь цохиж барьцалдаж биед нь ... зүүн нүдний дээд зовхинд цус хуралт, баруун хацар хэсэгт зулгаралт, баруун чихэнд зулгаралт, баруун тохой хэсэгт цус хуралт, 2 гарын шуу болон сарвууны ар хэсгээр олон тооны жижиг зулгаралтууд, 2 далны хэсгээр олон тооны жижиг зулгаралтууд бүсэлхий нурууны зүүн ар хэсэгт зулгаралт, баруун өвдөг хэсэгт цус хуралт, зүүн өвдөг хэсэгт цус хуралт... гэх хөнгөн гэмтэл учруулсан хэргийн үйл баримт тогтоогдож байна.

Иймд Ховд аймгийн Прокурорын газраас шүүгдэгч О.*******ыг эхнэр Д.*******тэй маргалдаж, эрүүл мэндэд нь хөнгөн гэмтэл учруулсан үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон гэж үзнэ. Шүүгдэгч О.*******ын үйлдсэн гэмт хэрэг нь нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ял, оногдуулах эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрсөн, бусдад төлөх хохиролгүй, гэмт хэргийн улмаас бий болсон хууль зүйн үр дагаврыг ойлгон хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийвэрлүүлэх хүсэлт гаргасан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлд хамаарч байх тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн болно. Шүүгдэгч О.******* нь хохирогч Д.*******ийн биед хөнгөн гэмтэл учруулсан үйлдэл нь тогтоогдож байх тул шүүгдэгч О.*******ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар: Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Д.******* нь ... нэхэмжлэх зүйлгүй,гомдол саналгүй... гэх мэдүүлэг өгсөн байх тул шүүгдэгч О.*******ыг бусдад төлөх хохирол төлбөргүй гэж үзнэ.

Хоёр.Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:

Шүүгдэгч О.******* нь Ховд аймаг дахь сум дундын нэгдүгээр шүүхийн 2004 оны 06 сарын 29-ний өдрийн 76 дугаартай Шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.5-д зааснаар 3 жил 1 сарын хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1-д зааснаар 3 жил 1 сарын хорих ялыг тэнсэж, 2 жилийн хугацаагаар хянан харгалзаж байсан болох нь “Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас”-аар /хэргийн 31-р/, Ховд аймаг дахь сум дундын нэгдүгээр шүүхийн 2004 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 76 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар / хэргийн 51-54-р хуудас/ зэргээр тогтоогдож байна Шүүгдэгч О.*******ын хувийн байдлын талаар гэрч ийн... О.******* нь архи согтууруулах ундааны зүйл хааяа хэрэглэдэг,зан ааш нь өөрчлөгдөж байхыг хараагүй. Даруухан дуу цөөнтэй, хүнд тусархуу, тогтуун тайван, нийтэч, найз нөхдийнхөө дунд нэр хүндтэй хүн. О.******* 2005-2006 онд Увс аймгийн Хилийн цэргийн 0245 дугаар ангид цэргийн алба хаасан. ...гэх мэдүүлэг /хэргийн 17-18-р хуудас/

Гэрч ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн... О.******* бид хоёр эцэг эхээс хоёулаа, миний бага дүү юм. О.******* нь үг дуу цөөнтэй, даруу төлөв, хүнд тусархуу, нийтэч зантай. Цэргээс халагдаж ирээд уурхайд ажиллаж байсан. Одоо эхнэр 2 хүүхдийн хамт ажилладаг... гэх мэдүүлэг / хэргийн 19-20-р хуудас/

Аюулын зэргийн үнэлгээний эрсдлийн түвшин “өндөр” гэх дүгнэлт / хэргийн 43-р хуудас/, Цагдаагийн газрын Асап сангийн мэдээлэл / хэргийн 46-49-р хуудас/ зэрэг баримт хавтаст хэрэгт авагджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан баримтаар шүүгдэгч О.*******од Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 ,6.6-д зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Шүүх хуралдаанд улсын яллагчаас: Шүүгдэгч О.*******ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч О.*******ыг таван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний таван зуун тавин мянган төгрөгөөр торгох ял шийтгэх, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, цагдан хоригдсон хоноггүй,битүүмжилсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж, дүгнэлт,тайлбар гаргаж байна гэв.

Шүүх хуралдаанд шүүгдэгч өөрийгөө өмгөөлж оролцоно гээд: Хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна, хохирогчид төлөх хохирол төлбөргүй, хохирогчтой эвлэрсэн. Улсын яллагчийн санал болгосон 550 нэгжтэй тэнцэх хэмжээний 550000 төгрөгөөр торгох ялыг хүлээн зөвшөөрч байна гэх дүгнэлт, тайлбар гаргав. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хөнгөн ангиллын гэмт хэрэгт хамаарах бөгөөд шүүгдэгч О.******* нь гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, бусдад төлөх хохирол төлбөргүй зэрэг нөхцөл байдал болон шүүгдэгчийн хувийн байдал, улсын яллагчийн ялын саналыг тус тус харгалзан түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар таван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний таван зуун тавин мянган төгрөгөөр торгох ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар 550000 төгрөгний торгох ялыг 03 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч О.*******од тайлбарлаж шийдвэрлэв.

Шүүгдэгч О.******* нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, гаргуулах хохиролгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгчид хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсныг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэхээр тогтоов.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4,36.1,36.2-1,2,4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч овогт *******ын *******ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч овогт *******ын *******ыг таван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний таван зуун тавин мянган төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч О.*******од оногдуулсан 550000 төгрөгний торгох ялыг 03 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлсүгэй.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцон хорих ялаар солих учиртайг шүүгдэгч О.*******од тайлбарласугай.

5. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 1 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч О.*******од оногдуулсан 550000 төгрөгөөр торгох ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Ховд аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-457 дугаар нээлттэй, хаалттай хорих ангид даалгасугай.

6.Эрүүгийн  дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, хохирол төлбөргүйг дурдаж, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

7.Шийтгэх тогтоол нь уншиж сонсгомогц хүчинтэй болох ба шүүгдэгч О.*******од хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсныг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.

8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шийтгэх тогтоолыг гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч , хохирогч гомдол, улсын яллагч дээд шатны прокурор эсэргүүцлээ Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэй ба гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг тайлбарласугай.

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.ЦЭЦЭГМАА