| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Тумагийн Цэцэгмаа |
| Хэргийн индекс | 178/2020/0056/Э/ |
| Дугаар | 2020/ШЦТ/49 |
| Огноо | 2020-02-04 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Т.Өсөхболд |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 02 сарын 04 өдөр
Дугаар 2020/ШЦТ/49
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Ховд аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Т.Цэцэгмаа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Нарантуяа, улсын яллагч Т.Өсөхболд, шүүгдэгч У.*******, түүний өмгөөлөгч нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Ховд аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Т.Өсөхболдоос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлэн ирүүлсэн шүүгдэгч ******* овогт *******гийн *******д холбогдох эрүүгийн дугаартай, индекстэй хэргийг 2020 оны 03 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэнд дурьдсанаар/ Шүүгдэгч У.******* нь 2020 оны 02 дугаар сарын 23-ны өдөр Ховд аймгийн Жаргалант сумын ******* багийн -******* тоот хашаанд байх өөрийн гэртээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр Б.-ыг зодож, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т заасан гэмт хэрэгт холбогджээ. Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогчдоос гаргасан мэдүүлэг, талуудын судалсан эд мөрийн баримтууд болон бичгийн нотлох баримтуудад үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36. дугаар зүйлд зааснаар
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэх талаар: Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1. дугаар зүйлийн 3–т зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр хэрэгт авагдсан дараахи нотлох баримтуудыг хянан хэлэлцэв.
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч ******* овогт ын -ы өгсөн...2020 оны 02 дугаар сарын 23-ны өдөр 16 цагийн үед манай нөхөр У.******* гадаа хашаа цэвэрлэж байгаад гэрт орж ирээд намайг “ чи хогоо цэвэрлэхгүй яасан юм бэ” гээд надтай хэрүүл маргаан үүсгэж байгаад миний нүүр лүү гараараа цохисон, дахиад толгой руу цохисон. Бас миний хоолой боож унагаагаад нуруу руу өшиглөсөн.Б ид хоёр гэр бүл болоод 16 жил болж байна. Урьд нь бид хоёрын дунд хэрүүл маргаан болох болгонд намайг зоддог 2019 оны өвөл намайг зодоод би цагдаад өгч байсан. ... гэх мэдүүлэг / хэргийн -8 дүгээр хуудас/
Ховд аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн ... Б.-ы биед зүүн нүдний дээд доод зовхи болон зүүн талын хацарны дээд хэсгийн хамарсан цус хуралт, цээжний дээд дунд хэсэгт цус хуралтууд гэмтэл тогтоогдлоо.Б.-ы биед учирсан гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой, тухайн хэрэг учралын үед үүссэн байх боломжтой гэмтэл байна. Б.-ы биед учирсан гэмтлүүд нь “Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна... гэх дүгнэлт / хэргийн 19-р хуудас/
Шүүгдэгч ийн яллагдагчаар мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн... Б.- бид хоёр 2004 онд гэр бүл болсон. 3 хүүхэдтэй. Би 2020 оны 02 дугаар сарын 23-ны өдөр гадаа хашаагаа цэвэрлэж байгаад гэртээ орж ирээд “ би гадна үүдний амбаар цэвэрлэчихье” гэхэд манай эхнэр “ би цэвэрлэнэ” гээд бид хоёр хоорондоо маргасан.Тэгээд би Б.-ы нүүрэнд нь нэг удаа баруун гараараа цохисон, бас хөл рүү нь өшиглөсөн. Тэгээд би гадаа хашаа цэвэрлэж дуусаад усанд орохоор явсан. 201 оны 11 дүгээр сард нэг удаа эхнэрээ зодоод хоногийн баривчлах шийтгэл авч байсан... гэх мэдүүлэг / хэргийн 24-25-р хуудас/ зэрэг баримт болно. Шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэл болсон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд өөр хоорондоо агуулгын зөрүүгүй, шүүгдэгчээс яллагдагчаар болон гэрч, хохирогч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж хэргийг хянан шийдвэрлэв. Хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн дээрхи нотлох баримтаас үзэхэд: Шүүгдэгч У.******* нь Ховд аймгийн Жаргалант сумын ******* багийн -******* тоотод байх өөрийн гэртээ эхнэр Б.-ыг “ хашааныхаа хогийг цэвэрлэсэнгүй” гэх шалтгаанаар нүүр болон толгой руу нь гараараа цохиж, боож унаган нуруу руу нь өшиглөж эрүүл мэндэд шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон ... зүүн нүдний дээд доод зовхи болон зүүн талын хацарны дээд хэсгийн хамарсан цус хуралт, цээжний дээд дунд хэсэгт цус хуралтууд ... гэх хөнгөн гэмтэл учруулсан хэргийн үйл баримт тогтоогдож байна. Хохирогч Б.- нь шүүгдэгч ийн гэр бүлийн хамаарал бүхий этгээд буюу эхнэр нь болох нь ******* овогт *******гийн *******, ******* овогт ын - нар нь 2008 оны 12 сарын 20- ны өдөр гэр бүл болж, 2009 оны 01 сарын 21-ний өдөр иргэний гэр бүлийн байдлын гэрлэлтийн бүртгэлийн дугаарт бүртгэгдсэн гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа баримтаар тогтоогдож байна. Шүүгдэгч У.******* нь эхнэр Б.-ыг удаа дараа зодож, гэр бүлийн хүчирхийлэлд байлгасан нь хохирогч Б.-ы ... урьд нь бид хоёрын дунд хэрүүл маргаан болох болгонд намайг зоддог 2019 оны өвөл намайг зодоод би цагдаад өгч байсан... “ гэх мэдүүлэг,
Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 201 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 299 дугаартай Шийтгэврээр ийг Зөрчлийн тухай хуулийн 5.4 дүгээр зүйлийн 4.1-д зааснаар хоногийн хугацаагаар баривчлах шийтгэл оногдуулсан 299 дугаартай Шийтгэвэрийн хуулбар, Аюулын зэргийн үнэлгээний эрсдлийн түвшин “ дунд ”, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэгдсэн байна гэх дүгнэлт, шүүгдэгч ийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгээр тогтоогдож байна. Шүүгдэгч У.******* нь эхнэр Б.-тай маргалдаж улмаар түүний нүүр болон толгой руу нь гараараа цохиж, боож унаган нуруу руу нь өшиглөхдөө эхнэр Б.- ы биед гэмтэл учирна гэдгийг мэдсээр байж түүнийг хүсч үйлдэж, хохирогчийн эрүүл мэндэд шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон ... зүүн нүдний дээд доод зовхи болон зүүн талын хацарны дээд хэсгийн хамарсан цус хуралт, цээжний дээд дунд хэсэгт цус хуралтууд... гэх хөнгөн гэмтэл санаатай учруулсан. Өөрөөр хэлбэл хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэж үзнэ.
Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 5 дугаар зүйлд “гэр бүлийн хүчирхийлэл “ гэдгийг ... гэр бүлийн хамаарал бүхий этгээдийн сэтгэл санаанд дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодид халдсан үйлдэл, эс үйлдэхүйг хэлнэ ... гэж заасан ба ... хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан... гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж... гэх хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн бол Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр хуульчилжээ. Мөн Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулиар ... Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн гарчгийн, мөн зүйлийн 1 дэх хэсгийн “ хохирол” гэсний дараа “ санаатай “ гэж нэмэлт оруулж, энэхүү хууль нь 2020 оны 02 сарын 23- ны өдрөөс хүчин төгөлдөр болсон тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан ... хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг санаатай үйлдсэн бол эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр хуульчилсан, тухайн хууль хүчин төгөлдөр болсон цаг хугацаанд буюу 2020 оны 02 сарын 23- ны өдөр шүүгдэгч У.******* нь дээрхи гэмт хэргийг үйлдсэн нь тогтоогдож байгаа болно. Иймд шүүгдэгч ийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хохирогч Б.-ыг зодож, эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэлд нь Ховд аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-д зааснаар ... гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан ... гэх хүндрүүлэх бүрэлдэхүүнээр яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй байна.
Иймд шүүгдэгч ийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар: Шүүгдэгч У.******* нь хохирогчид төлөх хохирол төлбөргүй болох нь хохирогч Б.-ы ...бид эвлэрсэн, гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй... /хэргийн 9-р/ гэх мэдүүлгээр тогтоогдож байх тул шүүгдэгч ийг бусдад төлөх хохирол төлбөргүй гэж үзнэ. Хоёр: Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар: Шүүгдэгч У.******* нь Ховд аймаг дахь Сум дундын нэгдүгээр шүүхийн 2004 оны 05 дугаар сарын 2-ны өдрийн 6 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.2.5-д зааснаар 5 жил 1 сарын хугацаагаар, мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10 дугаар зүйлийн 10.3-т зааснаар 3 жилийн хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5 дугаар зүйлийн 5.1-д зааснаар хөнгөн ялыг хүндэд нь багтааж нийт 5 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж байсан нь хэргийн 29 дүгээр хуудсан дахь “ Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас”-аар тогтоогдож байна. Шүүгдэгч ийн хувийн байдлын талаар гэрч гийн өгсөн... У.******* нь эцэг эхээс 9- үүлээ, айлын дахь хүүхэд. Архи согтууруулах ундаа хэрэглэдэггүй, багаасаа мал маллаж амьдарч ирсэн.1998-1999 онд Говь-Алтай аймгийн Хилийн цэргийн 02******* дүгээр ангид цэргийн алба хаасан. Одоо эхнэр 3 охины хамт амьдарч байгаа...гэх мэдүүлэг / хэргийн *******-15-р хуудас/
Гэрч ы өгсөн... У.******* нь даруухан, дуу цөөтэй, хүнд тусархуу, олон юм яриад байдаггүй хүн. Архи согтууруулах ундааны зүйл хэрэглэдэггүй.Ховд аймгийн ******* суманд мал маллаж байсан... гэх мэдүүлэг / хэргийн 16-1-р хуудас/ зэрэг баримт хэрэгт авагдсан байна. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан баримтаар шүүгдэгч У.*******д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна гэж үзлээ. Шүүх хуралдаанд улсын яллагчаас: Шүүгдэгч ийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-д заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцуулж, зургаан зуун нэгжтэй тэнцэх хэмжээний, зургаан зуун мянган төгрөгөөр торгох ял шийтгэх, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулах хохирол төлбөргүй, шүүгдэгчийн БНХАУ-д үйлдвэрлэгдсэн Чансаа маркийн мотоцикль битүүмжлэгдсэнийг торгох ял биелэгдэх хүртэл хэвээр хэрэглэх, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээх ... дүгнэлт,тайлбар гаргаж байна гэв.
Шүүх хуралдаанд шүүгдэгчийн өмгөөлөгчөөс: Шүүгдэгч У.******* нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, эхнэр Б.-ы эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэм буруугийн талаар маргахгүй байгаа. Эхнэртэйгээ эвлэрсэн, гаргуулах хохирол төлбөргүй.Улсын яллагчийн санал болгож байгаа 600 нэгжтэй тэнцэх хэмжээний 600000 төгрөгөөр торгохыг ялыг хүлээн зөвшөөрч байна. Торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчилэн төлөхөөр тогтоож өгнө үү ... дүгнэлт тайлбар гаргаж байна гэв. Шүүхээс шүүгдэгч ийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-д заасан гэмт хэрэгт гэм буруутай болохыг тогтоож, Эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэхэд орших эрүүгийн хуулийн шударга ёсны болон гэм буруугийн зарчимд нийцүүлэн улсын яллагчаас гаргасан дүгнэлт, тайлбар, шүүгдэгчийн өмгөөлөгчийн дүгнэлт тайлбар , шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, үйлдсэн гэмт хэргээ хүлээн зөвшөөрч, гэм буруугийн талаар маргахгүй, хэргийн зүйлчлэлийг зөвшөөрсөн, хохирогчид төлөх хохирол төлбөргүй зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3-т заасныг журамлан , Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-д зааснаар шүүгдэгч У.*******д зургаан зуун нэгжтэй тэнцэх хэмжээний, зургаан зуун мянган төгрөгөөр торгох ял шийтгэж, Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4, 5-д зааснаар торгох ялын 600000 төгрөгийг 03 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлж, ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч У.*******д тайлбарлаж шийдвэрлэв. Эрүүгийн дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, цагдан хоригдсон хоноггүй, хохирогчид төлөх хохирол төлбөргүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч ийн БНХАУ-д үйлдвэрлэгдсэн Чансаа маркийн мотоцикль битүүүмжилсэн 2020 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 5/31 дугаартай “ Эд хөрөнгө битүүмжлэх тухай” Прокурорын тогтоолыг торгох ял биелэгдэх хүртэл хэвээр үлдээж, шүүгдэгчид хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсныг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.4, 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36., 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч ******* овогт *******гийн Цэвээндарийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-д заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-д зааснаар шүүгдэгч ******* овогт *******гийн Цэвээндарийг зургаан зуун нэгжтэй тэнцэх хэмжээний зургаан зуун мянган төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч У.*******д оногдуулсан торгох ялын 600000 төгрөгийг 03 сарын хугацааанд хэсэгчлэн төлүүлсүгэй.
4. Эрүүгийн дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх хохирол төлбөргүй болохыг тус тус дурьдсугай.
5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч У.*******д тайлбарласугай.
6.Шүүгдэгч ийн эзэмшлийн БНХАУ-д үйлдвэрлэгдсэн Чансаа маркийн мотоцикль битүүүмжилсэн 2020 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 5/31 дугаартай “ Эд хөрөнгө битүүмжлэх тухай” Прокурорын тогтоолыг торгох ял биелэгдэх хүртэл хэвээр үлдээсүгэй.
.Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх Тухай хуулийн 160 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч У.*******д оногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт тавихыг Ховд аймаг дахь нээлттэй хорих 45 дугаар анги, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
8. Шүүгдэгч У.*******д хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсныг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр хэрэглэсүгэй.
9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авсан буюу хүргүүлснээс хойш ******* хоногийн дотор шүүгдэгч, хохирогч гомдол, улсын яллагч дээд шатны прокурор эсэргүүцлээ Ховд аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэй ба гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.ЦЭЦЭГМАА