| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бямбажавын Гантөгс |
| Хэргийн индекс | 178/2020/0063/Э/ |
| Дугаар | 2020/ШЦТ/63 |
| Огноо | 2020-04-14 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Т.Өсөхболд |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 04 сарын 14 өдөр
Дугаар 2020/ШЦТ/63
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Ховд аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Б.Гантөгс даргалж, Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нарантуяа, Улсын яллагч Т.Өсөхболд, шүүгдэгч С.*******-*******э, Б.******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Ховд аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Т.Өсөхболдоос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлэн ирүүлсэн хохирогч, шүүгдэгч ******* овогт *******-*******ын *******-*******э, ******* овогт *******ийн ******* нарт холбогдох эрүүгийн дугаартай, индекстэй хэргийг 2020 оны 04 сарын 06-ны өдөр хүлээн авч 2020 оны 04 сарын 10-ны өдөр хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Холбогдсон хэргийн талаар/ яллах дүгнэлтэнд тусгагдсанаар/ Шүүгдэгч *******-*******ын *******-*******э нь 2020 оны 03 дугаар сарын 01-ний өдөр Ховд аймгийн сумын нутаг дэвсгэрт архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ иргэн Б.*******ийг зодож улмаар иргэн Б.*******ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг,
Шүүгдэгч *******ийн ******* нь 2020 оны 03 дугаар сарын 01-ний өдөр Ховд аймгийн сумын багийн нутаг дэвсгэрт архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ иргэн С.*******-*******ийг зодож улмаар иргэн С.*******-*******ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэгт тус тус хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэх талаар: Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3-т зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн дараах нотлох баримтыг хянан хэлэлцэв.
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч /.....Би 2020 оын 03 дугаар сарын 01-ний орой манай найз *******, , бид нар хөзөр тоглоод сууж байгаад *******, *******-*******э тоглоомноосоо болоод маргалдаж эхэлсэн тэгтэл ******* *******-*******эг босоод цохисон тэгтэл *******-*******эгийн хамарнаас цус гараад эхэлсэн бид нар босоод салгасан...... гэх мэдүүлэг /ХХ-ийн -25 дугаар хуудас
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч .....Би 2020 оын 03 дугаар сарын 01-ний орой 17 цагийн үед нөхөр найзуудын хамт найз ийн гэр очоод тэнд хоол унд идэж сууж байгаад орой 20 цаг өнгөрч байхад *******-*******ийн гэрт ирж идэж сууцгаагаад бид нар 3 шил 0,75 архи уугаад хөзөр тоглоод сууж байгаад *******-*******э, манай нөхөр ******* хоёр хоорондоо маргалдаж нэг нэгэнтэйгээ барилцаж аваад хоорондоо зодолдож байсан тэгээд би очиж нөхрөө аван тэднийг салгахад манай нөхрийн гарнаас цус гарч байсан эмнэлэг явах гэтэл *******эсувд ирээд манай нөхрийн үснээс татахад манай нөхөр *******эсувдын гэдэс хэсэгт хөлөөрөө жийгээд унагаасан тэгээд салгаад эмнэлэг рүү явж, гарын оёуулж байхад цагдаа нар ирсэн...... гэх мэдүүлэг /ХХ-ийн 20-21 дүгээр хуудас/
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч ....... 2020 оны 03 сарын 02-ны орой манайд найз *******, , бид нар хөзөр тоглоод сууж байсан тэгээд ******* бид хоёрын дунд маргаан болоод сууж байгаад би нойл орж бие засахаар явж байхад намайг барьж аваад газарт унагаагаад миний баруун талын шанаа хэсэгт нэг удаа цохисон тэгэхлээр нь би доороос хөл хэсэгт жийгээд өөрөө ходуулсан. Тэгээд ******* хоёр манайхаас гараад явсан, удалгүй буцаж орж ирээд манай ширээг барьж аваад надруу түлхсэн тэгэхээр нь би ширээг нь дараад авахад миний хүзүүнээс маажсан тэгээд би очоод *******тэй учраа олчихоод ирье гэж хэлээд гэрээс гараад явсан. Тэгээд буяннэмэхийн байрны гадаа машин дотор сууж байсан тэгээд гараад ир гэж хэлээд орц руу яваад ороход хоёр давхарын шатан дээр буяннэмэхтэй таараад чи одоо яаж байгаа юм бэ гэж хэлэхэд миний зүүн талын нүд хэсэгт гараараа нэг удаа цохисон тэгээд бид хоёр барилцаж аваад нэгнээ дараад цохисон тэгтэл эхнэр орж ирээд миний үснээс татахад би буяннэмэхийн хуруунаас хазсан тэгтэл гаднаас манай эхнэр орж ирээд бид хоёрыг салгасан тэгээд манай эхнэрийн гэдэс лүү буяннэмэх хөлөөрөө өшиглөсөн тэгээд бид нар салаад эмнэлэг явсан. ... гэх мэдүүлэг /ХХ-ийн 26- дугаар хуудас/
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч ....... Би 2020 оны 03 сарын 01-ний орйо 20 цагийн үед гэр бүлийн хүн найзуудын хамт найз болох *******-*******ий гэрт очоод хөзөр тоглож 1 шил 0,5 “Соёрхол” нэртэй архи уусан тэгээд хөзөр тоглож байх үед *******-*******э бид хоёрын дунд маргаан болж бид хоёр барилцаж аваад нэг нэгнээ цохиж эхэлсэн тэнд байсан хүмүүс бид хоёрыг салгасан... гэх мэдүүлэг /ХХийн 23-25 дугаар хуудас/
Ховд аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч, цагдаагийн ахмад ын 2020 оны 3 дугаар сарын 03-ны өдрийн 2 дугаартай “...Б.Буянэмэхийн биед баруун гарын сарууны гадна ар хэсэгт шарх, зүүн гарын 2 дугаар хурууны 1 дүгээр үений дотор хэсэг болон гадна хэсэгт шархнууд, 2 нүдний доод зовхинд цус хуралт, хамар хэсэгт зулгаралт, баруун мөрний хэсэгт зулгаралт, хүзүүний ар хэсэгт зулгаралт, хүзүүний зүүн хэсэгт зулгаралт, зүүн гарын бугуйн гадна хэсэгт зулгаралт, баруун гарын бугуйн гадна хэсэгт зулгаралт гэмтэл тогтоогдлоо,...дээрх гэмтлүүд нь тухайн хэрэг учралын үед үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна. Б.*******ийн биед учирсан гэмтлүүд нь “Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.” гэх шинжээчийн дүгнэлт /ХХ-ийн 46 дугаар хуудас/,
Ховд аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч, цагдаагийн ахмад ын 2020 оны 3 дугаар сарын 04-ний өдрийн 230 дугаартай “...С.*******-*******энийн биед зүүн нүдний доод зовхинд хөхөлбөр өнгийн цус хуралт, хүзүүний баруун хэсэгт зулгаралтууд, хүзүүний зүүн хэсэгт зулгаралт, баруун гарын тохой хэсэгт зулгаралтууд, баруун гаын тохой хэсэгт цус хуралт, бүсэлхий нурууны баруун хэсэгт зулгаралтууд гэмтэл тогтоогдлоо,.....дээрх гэмтлүүд нь тухайн хэрэг учралын үед үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна. С.*******-*******ийн биед учирсан гэмтлүүд нь “Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.” гэх шинжээчийн дүгнэлт /ХХ-ийн 38 дугаар хуудас/
Хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд өөр хоорондоо агуулгын зөрүүгүй, хэрэгт хамраалтай ач холбогдолтой байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгов Шүүхийн хэлэлцүүлэгээр хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтыг үнэлж дүгнэхэд: Шүүгдэгч Б.******* нь 2020 оны 03 дугаар сарын 01-ний өдөр Ховд аймгийн сумын багийн нутаг дэвсгэрт архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ С.*******-*******ийг зодож улмаар эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан, Шүүгдэгч С.*******-*******э нь 2020 оны 03 дугаар сарын 01-ний өдөр Ховд аймгийн сумын нутаг дэвсгэрт архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ иргэн Б.*******ийг зодож улмаар эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан хэргийн үйл баримт тогтоогдож байна.
Шүүгдэгч Б.*******, С.*******-*******э нар нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэм буруугийн талаар маргаагүй ба хохирогчид учирсан хохирлыг нөхөн төлсөн хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцүүлэх хүсэлт гаргасан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4-д заасан хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх шаардлагад нийцэж байх тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцсэн болно.
Шүүгдэгч С.*******-*******э нь 2020 оны 03 дугаар сарын 01-ний өдөр Ховд аймгийн сумын нутаг дэвсгэрт архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ иргэн Б.*******ийг зодож улмаар иргэн Б.*******ийн биед баруун гарын сарууны гадна ар хэсэгт шарх, зүүн гарын 2 дугаар хурууны 1 дүгээр үений дотор хэсэг болон гадна хэсэгт шархнууд, 2 нүдний доод зовхинд цус хуралт, хамар хэсэгт зулгаралт, баруун мөрний хэсэгт зулгаралт, хүзүүний ар хэсэгт зулгаралт, хүзүүний зүүн хэсэгт зулгаралт, зүүн гарын бугуйн гадна хэсэгт зулгаралт, гэмтэл... гэх хөнгөн гэмтэл санаатай учруулсан,
Шүүгдэгч Б.******* нь нь 2020 оны 03 дугаар сарын 01-ний өдөр Ховд аймгийн сумын багийн нутаг дэвсгэрт архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ иргэн С.*******-*******ийг зодож улмаар иргэн С.*******-*******ийн биед зүүн нүдний доод зовхинд хөхөлбөр өнгийн цус хуралт, хүзүүний баруун хэсэгт зулгаралтууд, хүзүүний зүүн хэсэгт зулгаралт, баруун гарын тохой хэсэгт зулгаралтууд, баруун гаын тохой хэсэгт цус хуралт, бүсэлхий нурууны баруун хэсэгт зулгаралтууд.....гэх хөнгөн гэмтэл санаатай учруулсан нь Ховд аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 03 сарын 04-ний өдрийн 2, 230 дугаартай дүгнэлтүүдээр тогтоогдсон гэж үзэв.
Иймд шүүхээс шүүгдэгч Б.*******, С.*******-*******э нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцов. Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар: Шүүгдэгч Б.******* нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн болох нь хэргийн 65 дугаар хуудас дахь “Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас”-аар, хохирогч шүүгдэгч С.*******-*******э нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн болох нь хэргийн 66 дугаар хуудас дахь “Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас”-аар, тогтоогдож байна. Шүүгдэгч С.*******-*******э, Б.******* нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д заасан анх удаа гэмт хэрэг үйлдсэн,1.2-д заасан ...гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлсөн байдлыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч С.*******-*******э, Б.******* нар нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ үл ялих зүйлээс шалтгаалан хоорондоо харилцан зодолдож бие биедээ хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн үйл баримт хэрэгт авагдсан бөгөөд уг хэрэгт өөрсдөө мөн хохирогчоор тогтоогдсон хэн хэнээсээ ямар нэгэн хохирол нэхэмжлээгүй, санал хүсэлтгүй гэх тул шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Шүүх хуралдаанд улсын яллагчийн зүгээс шүүгдэгч С.*******-*******э, Б.******* нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан нь шинжээчийн дүгнэлт, гэрч нарын мэдүүлгээр тогтоогдсон, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул таван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу таван зуун тавин мянган төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэх, шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдоогүй, битүүмжилсэн хөрөнгөгүйг дурдаж, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэх нь зүйтэй гэв.
Шүүхээс шүүгдэгч С.*******-*******э, Б.******* нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоосон тул эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэхэд орших эрүүгийн хуулийн шударга ёсны болон гэм буруугийн зарчимд нийцүүлэн, мөн шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн гаргасан хүсэлт зэргийг харгалзан, улсын яллагчийн санал болгосон торгох ялыг оногдуулах нь зүйтэй гэж үзлээ. Шүүхээс шүүгдэгч С.*******-*******э, Б.******* нар нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, бусдад төлөх хохирол төлбөргүй зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч С.*******-*******э, Б.******* нарт таван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу таван зуун тавин мянган төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар хохирогч, шүүгдэгч С.*******-*******э, Б.******* нарт оногдуулсан 550000 төгрөгний торгох ялыг 3 сарын хугацаанд төлүүлж, шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих учиртайг тайлбарлав.
Эрүүгийн дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч С.*******-*******э, Б.******* нар нь цагдан хоригдсон хоноггүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол тэдгээрт урьд авсан хувийн баталгаа гаргуулах таслан сэргийлэх арга хэмжээ авсныг хэвээр хэрэглэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.4, 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1,2,4 дэх хэсэг, 36.6-36.8, 36.13 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч ******* овогт *******-*******ын *******-*******э, ******* овогт *******ийн ******* нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч С.*******-*******э, Б.******* нарыг таван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу, таван зуун тавин мянган төгрөгийн торгох ялаар тус тус шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч С.*******-*******э, Б.******* нарт оногдуулсан таван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу, таван зуун тавин мянган төгрөгийн торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлсүгэй.
4. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч С.*******-*******э, Б.******* нарт оногдуулсан таван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу, таван зуун тавин мянган төгрөгийн торгох ялын биелэлтэнд хяналт тавьж ажиллахыг Ховд аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, нээлттэй, хаалттай хорих-7 дугаар ангид даалгасугай.
5.Эрүүгийн дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, хохирол төлбөр нэхэмжлээгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүйг тус тус дурдсугай.
6.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих учиртайг шүүгдэгч С.*******-*******э, Б.******* нарт тайлбарласугай
7.Шүүгдэгч С.*******-*******э, Б.******* нарт урьд авсан хувийн баталгаа гаргуулах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр хэрэглэсүгэй.
8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ГАНТӨГС