Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 04 сарын 20 өдөр

Дугаар 2020/ШЦТ/69

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Ховд аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Б.Гантөгс даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга , улсын яллагч Т.Өсөхболд, шүүгдэгч Н.*******, түүний өмгөөлөгч нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Ховд аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Т.Өсөхболдоос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлэн ирүүлсэн шүүгдэгч ******* овогт *******гийн *******ид холбогдох эрүүгийн  дугаартай, индекстэй хэргийг 2020 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр хүлээн авч, хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэнд дурдсанаар/ Шүүгдэгч Н.******* нь 2020 оны 3 сарын 12-ны өдөр Ховд аймгийн Жаргалант сумын *******хайрхан багийн нутаг дэвсгэрт иргэн Б.*******тэй “ үгээр идэж татаж чангаалаа” гэх шалтгаанаар маргалдах явцдаа түүний толгой хэсэгт гараараа цохиж, өшиглөснөөс эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогчдоос гаргасан мэдүүлэг, талуудын судалсан эд мөрийн баримтууд болон бичгийн нотлох баримтуудад үндэслэн

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэх талаар: Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3–т зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр хэрэгт авагдсан дараахи нотлох баримтуудыг хянан хэлэлцэв.

Хохирогч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн...2020 оны 03 дугаар сарын 21-ний орой ах, Н.*******, бид дөрөв тал шил архи уучихаад Н.*******ийнд ирээд 1 шил архи уусан.Тэгээд , хоёр яваад би бас явах гэтэл Н.******* намайг “ та хөдөөнөөс ирчихээд хоночихоод яв” гэсэн. Тэднийд хонох гээд байж байтал Н.******* надтай хэрүүл маргаан үүсгэж байгаад цайны данх аваад миний зүүн талын шанаа руу цохисон.Тэгэхээр нь би хоёр гараас нь бариад “одоо миний дүү боль” гэхэд миний баруун талын шанаа руу цохисон. Миний хамарнаас цус гараад доошоо тонгойгоод сууж байтал миний толгой руу өшиглөсөн ... гэх мэдүүлэг / хэргийн 9-10-р хуудас/

Ховд аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 275 дугаартай ...Б.*******ийн биед хоёр нүдний дээд доод зовхи, хамрын уг хэсгийн цус хуралт, баруун нүдний алиманд цус хуралт, баруун шанаа хэсэгт зулгаралт,баруун чамархай хэсгийн хуйханд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.Уг гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой тухайн хэрэг учралын үед үүссэн байх боломжтой гэмтэл байна. Б.*******ийн биед үүссэн гэмтэл нь “ Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна... гэх дүгнэлт / хэргийн 22-р хуудас/

Шүүгдэгч Н.*******ийн мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн ... Б.******* ах бид хоёр манайд юм яриад сууж байхад намайг үгээр идээд татаж чангаагаад бид хоёрын дунд маргаан болсон. Тэгээд миний хувцаснаас татаад байхаар нь би хөлөөрөө толгой руу нь өшиглөсөн, эхнэр салгахаар нь данх аваад шидсэн. Б.*******ийн биед гэмтэл учруулснаа хүлээн зөвшөөрч байна.... гэх мэдүүлэг / хэргийн 26-27-р хуудас/ зэрэг нотлох баримтууд болно.

Шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэл болсон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд өөр хоорондоо агуулгын зөрүүгүй, шүүгдэгчээс яллагдагчаар болон гэрч, хохирогч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж үзэхэд:

Шүүгдэгч Н.******* нь 2020 оны 03 сарын 12-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрглэсэн үедээ “өмнө нь үерхэж байсан эмэгтэйн тухай эхнэрийн хажууд ярилаа “ гэх шалтгаанаар маргалдаж, түүний толгой руу цохиж, хөлөөрөө өшиглөж, нүүр нүд хэсэгт нь цохиж Б.*******ийн биед ... хоёр нүдний дээд доод зовхи,хамрын уг хэсгийн цус хуралт,баруун нүдний алиманд цус хуралт, баруун шанаа хэсэгт зулгаралт,баруун чамархай хэсгийн хуйханд зулгаралт ... гэх хөнгөн гэмтэл санаатай учруулсан хэргийн үйл баримт тогтоогдож байна.

Шүүгдэгч Н.*******ийн үйлдсэн гэмт хэрэг нь нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн, бусдад төлөх хохиролгүй, гэмт хэргийн улмаас бий болсон хууль зүйн үр дагаврыг ойлгон хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийвэрлүүлэх хүсэлт гаргасан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлд хамаарч байх тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн болно. Иймд шүүгдэгч Н.*******ийг хохирогч Б.*******ийн нүүрэнд цохиж, хөнгөн гэмтэл санаатай учруулсан үйлдэл нь нотлогдсон тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар: Хохирогч Б.*******ийн "... Н.*******оос эмчилгээний 170000 төгрөг авсан, одоо нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй, бид хоорондоо эвлэрсэн... гэх мэдүүлгээр тогтоогдож байх тул шүүгдэгч Н.*******ийг бусдад төлөх хохирол төлбөргүй гэж үзнэ.

Хоёр.Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар: Шүүгдэгч Н.******* нь урьд Сум дундын 25 дугаар шүүхийн 2014 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 60 дугаартай Шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 4 сарын баривчлах ялаар шийтгүүлж байсан нь “Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас” /хэргийн 31-р/, Сум дундын 25 дугаар шүүхийн 2014 оны 11 сарын 05-ны өдрийн 60 дугаартай шийтгэх тогтоолын хуулбараар / хэргийн 48-56-р хуудас/ тус тус тогтоогдож байна.

Шүүгдэгч Н.*******ийн хувийн байдлын талаар гэрч ын ...Н.******* нь даруухан дуу цөөтэй, эелдэг харьцаатай, хүнд тусархуу залуу. Эцэг эхээс 6-уулаа айлын 2 дахь хүүхэд, 2010-2011 онд Баян-Өлгий аймгийн 0340 дүгээр ангид цэргийн алба хаасан,үндэсний бөхөөр хичээллэдэг, сумын начин цолтой....гэх мэдүүлэг /хэргийн 17-18-р хуудас/

Гэрч ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн...Н.******* архи согтууруулах ундааны зүйл хааяа хэрэглэдэг, ааш зангийн хувьд өөрчлөгддөг эсэхийг мэдэхгүй.Багаасаа мал маллаж байсан болохоор сургуульд сураагүй.... гэх мэдүүлэг / хэргийн 19-20-р хуудас/ гэх баримтууд хэрэгт авагджээ.

Шүүгдэгч Н.******* нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ бусадтай зүй бус харьцаж үл ялих зүйлээр шалтаглан хохирогчид гэм буруугийн санаатайгаар гэмтэл учруулсан гэж шүүх дүгнэв. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан баримтуудаар шүүгдэгч Н.*******ид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1.1,1.2-т заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, бусдад төлөх хохирол төлбөргүй зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүх хуралдаанд улсын яллагчаас: Шүүгдэгч Н.*******ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Н.*******ийг таван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний таван зуун тавин мянган төгрөгөөр торгох ял шийтгэх, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж, дүгнэлт,тайлбар гаргаж байна гэв.

Шүүх хуралдаанд шүүгдэгчийн өмгөөлөгчөөс: Шүүгдэгч Н.******* нь хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байгаа, хохирогчид төлөх хохирол төлбөргүй, хохирогчтой сайн дураар эвлэрсэн. Улсын яллагчийн 550000 төгрөгний торгох ялын саналыг хүлээн зөвшөөрч байна. 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлж өгнө үү , гэх дүгнэлт, тайлбар гаргав. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хөнгөн ангиллын гэмт хэрэгт хамаарах бөгөөд шүүгдэгч Н.*******ийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, бусдад төлөх хохирол төлбөргүй зэрэг нөхцөл байдал болон шүүгдэгчийн хувийн байдал, улсын яллагчийн ялын саналыг тус тус харгалзан түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар таван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний таван зуун тавин мянган төгрөгөөр торгох ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар 550000 төгрөгний торгох ялыг 03 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Н.*******ид тайлбарлаж шийдвэрлэв.

Шүүгдэгч Н.******* нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, гаргуулах хохиролгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг тус тус дурдаж шүүгдэгчид хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсныг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэхээр тогтоов.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4,36.1,36.2-1,2,4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ******* овогт *******гийн *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч ******* овогт *******гийн *******ийг таван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний таван зуун тавин мянган төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч Н.*******ид оногдуулсан 550000 төгрөгний торгох ялыг 03 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлсүгэй.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих учиртайг шүүгдэгч Н.*******ид тайлбарласугай.

5.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч Н.*******ид оногдуулсан 550000 төгрөгөөр торгох ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Ховд аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-457 дугаар нээлттэй, хаалттай хорих ангид даалгасугай.

6.Эрүүгийн  дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, хохирогчид төлөх хохирол төлбөргүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

7.Шийтгэх тогтоол нь уншиж сонсгомогц хүчинтэй болох ба шүүгдэгч Н.*******ид хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсныг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.

8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шийтгэх тогтоолыг гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч , хохирогч гомдол, улсын яллагч дээд шатны прокурор эсэргүүцлээ Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэй ба гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг тайлбарласугай.

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ГАНТӨГС