Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 09 сарын 01 өдөр

Дугаар 2022/ШЦТ/697

 

         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байрны “Д” танхимд хялбаршуулсан журмаар нээлттэй хийсэн хуралдааныг, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.  Ариунболд даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б. Буянхишиг,

улсын яллагч Б. Дөлгөөн,

шүүгдэгч С. У нарыг оролцуулан,

Чингэлтэй дүүргийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Сэр-Одын Ут холбогдох эрүүгийн 2211 00813 1363 дугаартай хэргийг 2022 оны 08 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Боржигон овогт Сэр-Одын У /РД. /,

Монгол Улсын иргэн, 1970 оны 1 дүгээр сарын 20-ны өдөр Хэнтий аймагт төрсөн, 52 настай, эмэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, уурхайн тэсэлгээчин мэргэжилтэй, хувиараа таксинд явдаг ажилтай, ам бүл 5, 4 хүүхдийн хамт Улаанбаатар хот, Налайх дүүргийн 4 дүгээр хороо, 11-70 тоотод оршин суудаг,

урьд 1994 оны 5 дугаар сарын 23-ны өдөр Баянгол дүүргийн шүүхийн 105 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 127.3 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлж байсан,

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч С.У нь зохиомол байдлыг зориудаар бий болгож 2021 оны 12 дугаар сарын 12-ны өдөр Чингэлтэй дүүргийн 2 дугаар хороо “Бөмбөгөр” худалдааны төвд байхдаа жолооны үнэмлэх гаргаж өгнө гэж хуурч хохирогч Э.Баяртуяагаас 400,000 төгрөг шилжүүлэн авч залилсан,

Мөн 2021 оны 12 дугаар сарын 8-ны өдөр жолооны үнэмлэх гаргаж өгнө гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж хохирогч М.Батцэцэгээс Чингэлтэй дүүргийн 2 дугаар хороо “Алтжин бөмбөгөр” худалдааны төв дотор байхдаа шилжүүлсэн 300,000 төгрөгийг иргэн Ч.Чинзоригоор дамжуулан У.Нарангоогийн эзэмшлийн Хаан банкны 5758152070 тоот дансаар шилжүүлэн авч залилсан тус тус гэмт хэрэгт холбогджээ.                                                     

ТОДОРХОЙЛОХ нь:

Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт: 2022 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 603 дугаартай яллах дүгнэлт, түүний хавсралтад дурдсан нотлох баримтууд, шүүгдэгчийн шинжлэн судлуулсан нотлох баримт, шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой нотлох баримт, хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлт гаргаагүй болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.

Гэм буруутайд тооцох тухайд:

Шүүх хуралдаанд мөрдөн шалгах ажиллагаанд үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй гэж оролцсон болохыг дурдаж байна.

   Хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд, талуудын тайлбар мэдүүлгээс дүгнэн үзэхэд шүүгдэгч С. У нь зохиомол байдлыг зориудаар бий болгон 2021 оны 12 дугаар сарын 12-ний өдөр Чингэлтэй дүүргийн 2 дугаар хороо Бөмбөгөр худалдааны төвд байхдаа жолооны үнэмлэх гаргаж өгнө гэж хуурч хохирогч Э.Баяртуяагаас 400,000 төгрөг шилжүүлэн авч залилсан,

Мөн 2021 оны 12 дугаар сарын 8-ны өдөр Жолооны үнэмлэх гаргаж өгнө гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож хохирогч М.Батцэцэгээс Чингэлтэй дүүргийн 2 дугаар хороо “Алтжин бөмбөгөр” худалдааны төв дотор байхдаа шилжүүлсэн 300,000 төгрөгийг иргэн Ч.Чинзоригоор дамжуулан У.Нарангоогийн эзэмшлийн Хаан банкны 5758152070 тоот дансаар шилжүүлэн авч залилсан үйл баримт тогтоогдож байна.

Энэ нь

Нэг:  Хохирогч Э.Баяртуяа мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ:  “...2021 оны 12 дугаар сарын 10-ны өдөр Чингэлтэй дүүргийн 2 дугаар хороо “Алтжин бөмбөгөр” худалдааны төвийн ажлын байран дээрээ ажлаа хийгээд байж байтал манай гоо сайханч болох Цэнгэл гэх эмэгтэй өөрийн дүү болох Батцэцэгт жолооны үнэмлэхийг Чинзоригоор гаргуулах гэж байгаа талаараа нэг хүнтэй утсаар ярьж байсан. Тэгэхээр нь би Цэнгэлийг утсаар ярьж дууссаны дараа Чинзориг гэх хүнээр жолооны үнэмлэх гаргуулж болох юм уу гэж асуухад Цэнгэл надад Чинзоригоос асуугаад үзье гэж хэлсэн. Түүний маргааш нь намайг ажил дээрээ байхад Чинзориг гэх залуу манай ажил дээр ирж Цэнгэлтэй уулзсан юм. Тэр үед Чинзориг надаас чи машин барьж чадах юм уу? гэж асуухаар нь би ер нь барьчихна надад машин байна үнэмлэхгүй болохоор барьж чадахгүй байгаа талаараа хэлтэл надад фейсбүүк хаягаа өгөөд “Манай эгчийн жолооны курс байгаа 2022 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр гэхэд жолооны үнэмлэх чинь гарчихна” гэж хэлсэн ба хэзээ, хаана шалгалт өгөх, эсвэл өгөхгүй талаар надад хэлээгүй юм. Тэгээд тухайн өдрөө чатаар над руу Хаан банкны 5006951851 дугаарын Чинзориг гэх өөрийнхөө дансыг мөн намайг иргэний үнэмлэхийн хуулбар цээж зураг, цусны бүлэг зэргийгээ чатаар явуулаарай гэж хэлсэн. Тэгээд би маргааш нь буюу 2021 оны 12 дугаар сарын 12-ны өдөр Чингэлтэй дүүргийн 2 хороо “Алтжин бөмбөгөр” худалдааны төвд байрлах ажил дээрээ байхдаа өөрийн Хаан банкны 5429085653 дугаарын данснаас дээрх Чинзоригийн данс руу 400,000 төгрөгийг, бүрдүүлж өгөх бичиг баримтын хамт өгсөн ...” гэх /хавтаст хэргийн 8-9 дүгээр тал/,

Гэрч Ч.Чинзориг мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Манай хадам ээж буюу У /86863623/ нь надад 2021 оны 12 дугаар сард миний таньдаг хүн байгаа жолооны үнэмлэх гаргаж өгч чадна шүү гэж хэлсэн юм. Тэгэхээр нь би энэ талаар найз Батцэнгэлтэй Чингэлтэй дүүргийн 2 дугаар хороо “Бөмбөгөр” худалдааны төвд уулзаж хэлтэл түүний найз нь гэх Э.Баяртуяа гэх эмэгтэй жолооны үнэмлэх гаргуулах талаар надад хэлж 2021 оны 12 дугаар сарын 12-ны өдөр миний Хаан банкны 5006951851 дугаарын данс руу 400,000 төгрөгийг шилжүүлсэн. Тэгэхээр нь би уг мөнгийг шууд эхнэр Нарангоогийн 5758152070 дугаарын данс руу шилжүүлсэн. Харин түүнээс хойш жолооны үнэмлэх гаргаж өгнө гэсэн хүн нь одоог хүртэл гаргаж өгөөгүй байгаагүй юм...” гэх                   /хавтаст хэргийн 10-11 дүгээр тал/,

Шүүгдэгч С.У мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Би гэрчээр өгсөн мэдүүлэгтээ болсон асуудлын талаар үнэн мэдүүлсэн. Э.Баяртуяа гэх хүнээс жолооны үнэмлэх гаргуулж өгнө гэж хэлээд 400,000 төгрөг авч түүнийгээ өөрийнхөө хэрэгцээнд зарж үрэгдүүлсэн нь үнэн болно. Энэ үйлдэлдээ маш их харамсаж байна. Мөн 2022 оны 8 дугаар сарын 5-ны өдөр авсан мөнгийг шилжүүлсэн байгаа. Ийм учраас хэргийг хялбаршуулсан журмаар шийдүүлэх хүсэлтэй байна...” гэх /хавтаст хэргийн 19-20 дугаар тал/,

Хоёр: Хохирогч М.Батцэцэг мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Би Чинзориг гэх хүнийг миний төрсөн эгч Батцэнгэлийн найз гэдгээр нь таньдаг юм. Гэтэл 2021 оны 12 дугаар сарын 06-ны орчим над руу 99613149 дугаараас залгаад “Миний танил найз хэдэн ширхэг жолооны үнэмлэх гаргах гэж байгаа юм манай эгч бас мөнгөө өгчихсөн байгаа чи гаргуулах уу” гэж асуухаар нь би хэдэн төгрөгөөр гаргах бэ? мөн хэд хонох бэ? шалгалт өгөх үү? гэж асуухад чамайг таньдаг юм чинь 300,000 төгрөгөөр гаргаж өгнө. 2022 оны 01 дүгээр сарын дундуур гарчихна гэж хэлсэн. Чи өөрөө машин барьдаг биз дээ шалгалтад оруулна тэгээд үнэмлэх чинь гарна гэж хэлсэн. Тэгээд маргааш нь буюу 2021 оны 12 дугаар сарын 07-ны өдөр би чатаар түүн рүү цээж зураг, иргэний үнэмлэх, цусны бүлэг зэргийнхээ зургийг нь дарж явуулсан. Ингээд 2021 оны 12 дугаар сарын 08-ны өдөр Чинзориг над руу залгаад 300,000 төгрөгөө одоо шилжүүлчих гээд өөрийнхөө Хаан банкны 5006951851 дугаарын данс өгөхөөр нь Чингэлтэй дүүргийн 2 дугаар хороо “Алтжин бөмбөгөр” худалдааны төвийн 3022 тоот лангуун дээр байхдаа интернэт банкаар шилжүүлсэн. Түүнээс хойш 2022 оны 01 дүгээр сарын дуустал жолооны үнэмлэх гарахыг хүлээсэн ба тэр үед асуухад хэвлэх гэсэн чинь хил хаалттай болохоор жолооны үнэмлэхийн цаас Монгол улсад орж ирэхгүй байгаа ирэхээр нь найдвартай гаргаж өгнө жоохон хүлээж байгаарай гэж хэлсэн. Тэгэхээр нь би дахин нэг хэсэг хүлээж байгаад 2022 оны 02 дугаар сард хавьцаа дахин асуутал би чиний мөнгийг өөр хүнд өгсөн юм. Тэр хүн маань захиалгад оруулаагүй байна 1 дэх өдөр оруулах юм байна би чамд тэр хүний дугаарыг өгчихье чи ярьчих гэж хэлсэн боловч надад ямар нэгэн дугаар явуулаагүй. Тэрнээс хойш ойролцоогоор 14 хоногийн дараа залгатал би нөгөө хүнтэйгээ маргалдсан юмаа тэр хүн ямар дугаартай байгааг мэдэхгүй байна над руу өөрөө залгахаараа дугаараа нууцалж залгаад байна удахгүй гаргаж өгнө гэсэн. Би эгчийнхээ болон эгчийн найз нараас мөнгө аваад өгчихсөн чинь нөгөө хүмүүс нь цагдаад мэдэгдэнэ гээд би өөрөө худлаа ярьсан болоод байна гэж хэлсэн. Тэгээд түүнээс хойш огт утсаа аваагүй юм. Би түүн рүү чат хүртэл бичсэн чинь харахгүй хариу өгөхгүй байгаа юм...” гэх /хавтаст хэргийн 32-33 дугаар тал/,

Гэрч Ч.Чинзориг мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Манай хадам ээж буюу У нь надад 2021 оны 12 дугаар сард миний таньдаг хүн байгаа жолооны үнэмлэх гаргаж өгч чадна шүү гэж хэлсэн юм. Тэгэхээр нь би энэ талаар найз Батцэнгэлтэй Чингэлтэй дүүргийн 2 дугаар хороо “Бөмбөгөр” худалдааны төвд уулзаж хэлтэл түүний төрсөн дүү болох Батцэцэг нь жолооны үнэмлэх гаргуулах талаар надад хэлж 2021 оны 12 дугаар сарын 08-ны өдөр миний Хаан банкны 5006951851 дугаарын данс руу 300,000 төгрөгийг шилжүүлсэн. Тэгэхээр нь би уг мөнгөний 250,000 төгрөгийг эхнэр Нарангоогийн 5758152070 дугаарын данс руу шилжүүлсэн, 50,000 төгрөгийг нь би өөрөө хэрэглэсэн санагдаж байна. Харин манай эхнэр хадам ээжийн таньдаг гэх жолооны үнэмлэх гаргаж өгнө гэсэн хүнд дээрх 250,000 төгрөгийг бэлнээр данснаасаа авч өгсөн гэж надад хэлсэн. Харин түүнээс хойш жолооны үнэмлэх гаргаж өгнө гэсэн хүн нь одоог хүртэл гаргаж өгөөгүй байгаагүй юм...” гэх /хавтаст хэргийн 34-35 дугаар тал/,

Гэрч У.Нарангоо мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Тиймээ би дээрх дансыг 2020 оноос эхлэн эзэмшиж, ашиглаж байгаа юм. Харин миний дээрх дансыг 2021 оны 12 дугаар сараас хойш ээж У нь ашиглаж байгаа ба тухайн үеэс хойш хэзээ хэнээс хэдэн төгрөг орж ирж байгаа талаар мэдэхгүй байна. Хаяа нөхөр маань цалин нь орж мөнгө шилжүүлэхээр тухайн мөнгийг нь интернэт банкаараа өөрөө ашигладаг юм...” гэх /хавтаст хэргийн 37 дугаар тал/,

Шүүгдэгч С.У мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Би гэрчээр өгсөн мэдүүлэгтээ болсон асуудлын талаар үнэн мэдүүлсэн. М.Батцэцэг гэх хүнээс жолооны үнэмлэх гаргуулж өгнө гэж хэлээд 300,000 төгрөг авч түүнийгээ өөрийнхөө хэрэгцээндээ зарж үрэгдүүлсэн нь үнэн болно. Энэ үйлдэлдээ маш их харамсаж байна. Мөн 2022 оны 8 дугаар сарын 5-ны өдөр авсан мөнгийг шилжүүлсэн байгаа. Ийм учраас хэргийг хялбаршуулсан журмаар шийдүүлэх хүсэлтэй байна. Дахин ийм төрлийн гэмт хэрэг хийхгүй...” гэх /хавтаст хэргийн 47 дугаар тал/,

шүүгдэгч С. У шүүхийн хэлэлцүүлэгт “ мөрдөн шалгах ажиллагаанд үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй гэх, хохирогч нар, гэрч нарын мэдүүлэг мөн хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтууд агуулгын хувьд нийцсэн, харилцан уялдаатайгаар нотлогдож байна. 

Иймд шүүгдэгч Б.Уийг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох замаар залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.

 

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүгдэгч С. Ут 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 / таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулах прокурорын саналыг хүлээн зөвшөөрсөн, хохирогч нар гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхэд хуульд заасан журам зөрчигдөөгүй байх тул түүнд торгох ял оногдуулж шийдвэрлэв.

 

Шүүх, шүүгдэгчийн цалин хөлс, орлого олох боломжийг харгалзан торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоов.

 

Хохирол, хор уршиг-хохирол төлөгдсөн байдал. 

Шүүгдэгч Б.У нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирол төлбөрөө барагдуулсан байх тул бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг дурдав. 

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

           1. Шүүгдэгч Боржигон овогт Сэр-Одын Уийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Ýð¿¿ãèéí õóóëèéí òóñãàé àíãèéí 17.3 äугааð ç¿éëèéí 1 дэх хэсэгт зààñíààð шүүгдэгч С. Ут 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулсугай.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулсугай.

5. Шүүгдэгч бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн, битүүмжлэгдсэн эд зүйлгүй болохыг дурдсугай.

6. Прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурдсугай.

7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд гомдол, эсэргүүцэл гаргасан бол шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

        ÄÀÐÃÀËÀÃ× Ø¯¯Ã×                   П.АРИУНБОЛД