Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 11 сарын 14 өдөр

Дугаар 238

 

Эрүүгийн Байцаан Шийтгэх хуулийн 283, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294, 295, 296, 297, 298, 299, 301 дүгээр зүйлийн 301.1 дэх заалтуудыг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Боржигон овогт Энхтайваны Сүхбаатарыг урьд дээрмийн гэмт хэрэгт шийтгүүлсэн ялтай байх хугацаандаа бусдын эд хөрөнгийг хулгайлсны улмаас бусдад бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4 дахь хэсэгт зааснаар Э.Сүхбаатарт 100.000 төгрөгийн эд хөрөнгө хурааж, 10 /арав/ жил 1 /нэг/ сар хорих ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.6 дахь хэсэгт зааснаар Э.Сүхбаатарт  оногдуулсан 10 жил 1 сар хорих ялыг чанга дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

4. Энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

5. Э.Сүхбаатарыг цагдан хорьж, эдлэх ялыг 2016 оны 11 дүгээр сарын 14-ний өдрөөс эхлэн тоолсугай.

 6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Сүхбаатараас 2.222.050 /хоёр сая хоёр зуун хорин хорин хоёр мянга тавин/ төгрөг гаргуулж, Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо, 12 дугаар хороолол, Ус сувгийн 30-4 тоотод оршин суух Дашням овогтой Даштөмөр /РД:УК65082630/-т олгосугай.

 7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт заасныг баримтлан Э.Сүхбаатарын цагдан хоригдсон 145 /нэг зуун дөчин тав/ хоногийг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.

8. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хуулийн хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

9. Тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргавал тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл Э.Сүхбаатарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

             ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                              Д.БАТСУУРЬ

                              ШҮҮГЧИД                              Т.ШИНЭБАЯР

                                                                             Э.ЧИНГИС