Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 12 сарын 14 өдөр

Дугаар 2020/ШЦТ/200

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Гантөгс даргалж, Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нарантуяа, Улсын яллагч З.Алтансолонго, Шүүгдэгч Ц.*******, түүний өмгөөлөгч Н.Оюунчимэг нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Ховд аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор З.Алтансолонгоос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч ******* овогт *******ын *******д холбогдох эрүүгийн 1837002010091 дугаартай, 178/2020/0205/Э/ индекстэй хэргийг 2020 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв. Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол улсын иргэн, ******* оны 12 дугаар сарын 24-ний өдөр Ховд аймгийн ******* суманд төрсөн, ******* настай, эрэгтэй, дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, Ховд аймгийн *******н захирал ажилтай, ам бүл 5, эхнэр хүүхдүүдийн хамт Ховд аймгийн ******* сумын ******* багийн ******* айлын 2-р орцны 19 тоотод оршин суух, регистрийн дугаартай, ******* овогт *******ын ******* Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэнд дурдсанаар/ Шүүгдэгч Ц.******* нь 2018 оны 05 дугаар сарын 17-ны өдөр нийтийн албан тушаалтнаар буюу Ховд аймгийн ******* сумын даргаар ажиллаж байхдаа “ Ховд аймгийн ******* сумын Хот тохижуулах газарт усалгааны машин бэлтгэн нийлүүлэх гэрээ”-г хамаарал бүхий этгээд болох өөрийн эхнэр Мандах овогтой ын төрсөн дүү Мандах овогтой тай “Ньюблю даймонд” ХХК-аар халхавчлан байгуулж тус компаний ХААН банкин дахь тоот дансаар дамжуулан 2 удаагийн үйлдлээр нийт 29.800.000 төгрөг шилжүүлэн М.д олгон, өөрт хуулиар олгогдсон албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, хууль тогтоомжийн дагуу тендер сонгон шалгаруулалтанд оролцож, ажил, бараа, үйлчилгээ нийлүүлэх эрхийг шударгаар олж авбал зохих аж ахуйн нэгж, байгууллагуудын болон төрийн үйл ажиллагааны хууль ёсны байдалд хор уршиг бий болгож, төрд 29800000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. ТОДОРХОЙЛОХ нь: Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэх талаар: Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3–т зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр хэрэгт авагдсан дараахи нотлох баримтуудыг хянан хэлэлцэв. Үзлэг хийсэн тухай...Үнэлгээний хороо байгуулах захирамж, 2018.04.20-ны өдрийн үнэлгээний хорооны тэмдэглэл,Ц.*******гийн баталсан “Усалгааны машин нийлүүлэх үнийн санал авах” бичиг баримт,үнийн санал авах урилга, тендерт оролцогчдод өгөх зааварчилгаа, техникийн тодорхойлолт,харьцуулсан усны машины фото зураг, 2018.05.02-ны өдрийн үнэлгээний хорооны хурлын тэмдэглэл,Төгс шимт оргил ХХК-наас ирүүлсэн үнийн санал, техникийн тодорхойлолт,нийлүүлэх бараа материалын хуваарь, нийлүүлэх машины зураг, улсын бүртгэлийн гэрчилгээ, бүрдүүлэг өгсөн бичиг баримтын гарчиг, 2018.05.08-ны өдрийн үнэлгээний хорооны хурлын тэмдэглэл, Үнэлгээний хорооны дүгнэлт, Үнэлгээний хорооны зөвлөмж зэргийг хуулбарлан хавсаргав... гэх тэмдэглэл, хуулбарласан баримтууд / 1-р хавтас хэргийн 11-27-р хуудас/ Гэрч М.ы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн...Би энэ машиныг Үнэгүй. Мн сайтаас харж байгаад 22 сая төгрөгөөр худалдаж авсан. Зарсан хүнийг нь танихгүй, 2018 оны 05 дугаар сарын сүүлээр авсан.Энэ машиныг авах болсон шалтгаан нь Ц.******* над руу залгаад “ 30 сая төгрөгт багтаагаад аймгийн төвийн цэцэг, зүлэг услах машин авах гэсэн юм. Чи машин тэрэгтэй ойр байдаг хүн, наанаасаа олоод нийлүүлэх үү” гэхээр нь би “судалж үзье” гэсэн. Тэгээд би тухайн машиныг олоод “ усаа шахдаг, сордог, хэлсэн үнэд чинь багтана” гэж хэлэхэд Ц.******* “ болноо, яаралтай авчих” гэсэн. Уг машиныг 22 сая төгрөгт аваад 3 сая төгрөгөөр засвар үйлчилгээ хийгээд 6 сарын эхээр би өөрөө унаад Ховд аймагт аваачиж өгсөн. Машиныг авчрахад ******* сумын орлогч дарга *******, Хот тохижуулах газрын дарга Мягмартүвшин, нягтлан, нярав гээд 7-8 хүн хүлээж авсан. Машин авах үед ******* сумаас 22328558 төгрөг шилжүүлсэн. Машинаа хүлээлгэж өгөөд 7 хоногийн дараа 7*******1442 төгрөгийг шилжүүлэн авсан. Машин авах заавал гэрээ хийнэ гэсэн учир манай хамаатны хүн Энхбаярын найзынх “Ньюблю даймонд “ ХХК нэр дээр авсан, компаний захирал Д.гийн гэх гарын үсгийг би зурсан. Яг усалгааны зориулалтын машин доод тал нь 46 сая төгрөгт байсан, 30 сая орчимд ийм машин олдсон юм. Би Ц.*******д “энэ бохирын зориулалттай машин” гэдгийг хэлэхэд Ц.******* “сордог, шахдаг, цацдаг байхад л болно“ гэсэн. Ц.******* “2 удаа тендер зарласан. Нэг ч оролцогч байхгүй учрааас чамд хэлж байна “ гэсэн. Би энэ машинаас нэг ч төгрөгний ашиг олоогүй. Ц.******* бол миний төрсөн эгч М.ын нөхөр байгаа юм. Машин хүлээлцэхэд Ц.******* өөрөө байсан. Би " энэ машин ямар ч ашиггүй юм байна “ гэж хэлэхэд “ хамаагүй, суманд хэрэгтэй байна” гэж хэлсэн... гэх мэдүүлэг / 1-р хавтаст хэргийн 28-29-р хуудас/ Иргэний хариуцагч М.ы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн... иргэний хариуцагчаар татсаныг хүлээн зөвшөөрнө. Энэ машины төлбөрийг би л авсан. “Ньюблю даймонд“ ХХК бол зөвхөн гэрээ хийхэд гэрчилгээ тамга тэмдэгийг нь ашигласан. Энэ машины төлбөр 29.8 сая төгрөгийг төлөөд машиныг буцаан авах хэрэгтэй гэдгийг ойлгож байна. Тухайн машин хүлээлцэх үед тэнд байсан нэг ч хүн “энэ зориулалтын бус машин байна” гэдгийг хэлж байгаагүй.Гол дээр очиж ус соруулж цацаж үзээд хүлээж авсан.Хүлээж авсныхаа дараа үерийн ус соруулж үзсэн гэсэн.Тэгээд би хэрэгтэй л машин байж гэж бодсон... гэх мэдүүлэг / 1-р хавтаст хэргийн 31-32-р хуудас/ Гэрч Д.гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн... гэрээг үзлээ, Энэ миний гарын үсэг биш, харин миний компаний тамга бол мөн байна. 2018 оны 04 дүгээр сард манай найз Энхбаяр надаас “ компани байна уу, Ховд аймагт тендерт орох гэж байгаа юм. Заавал компани хэрэгтэй байна.Хогны ч билүү ямар нэг машин нийлүүлэх тендер” гэж хэлж байсан. Тэгэхээр нь би “ миний үйл ажиллагаа явуулаагүй нэг компани байгаа, татварыг нь төлбөл болох юм “ гэж хэлсэн. Тэгээд надаас манай компаний улсын бүртгэлийн гэрчилгээ тамгыг аваад явсан. 2018 оны 5 дугаар сарын сүүлээр манай компаний дансанд 22.328.558 төгрөг орж ирсэн. Энхбаяр над руу яриад энэ данс руу шилжүүлчих гээд нэг эмэгтэй хүний нэртэй данс өгсөн.Энэ мөнгөнөөс нь би компаний татвар төлөх гэж 500000 төгрөг авч үлдсэн.Дараа нь 6 сарын дундуур 7.*******1.412 төгрөг дахин компаний дансанд орж ирсэн.Энхбаяр бас яриад эхэлж өгсөн эмэгтэй хүний дансыг хэлээд шилжүүлчих гэсэн.Сүүлийн мөнгөнөөс би 500000 төгрөгийг нь авч үлдсэн. Энэ 1 сая төгрөгнөөс Энхбаяр 200000 төгрөг авсан... гэх мэдүүлэг / 1-р хавтаст хэргийн 33-34-р хуудас/ “Ньюблю даймонд“ ХХК-ний ХААН банкин дахь дансны хуулга /1-р хавтаст хэргийн 35-р хуудас/ Д.гийн ХААН банкин дахь дансны хуулга / 1-р хавтаст хэргийн 36-41-р хуудас/ Гэрч С.Энхбаярын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн...манай нагац эгч Л.Мөнхзулын нөхөр М. надаас” компани байна уу? Ховд аймагт машин нийлүүлэх тендерт орох гэсэн чиннь бичиг баримтын хэрэг болоод байна” гэсэн. Би Д.гаас компанийг нь асуухад “ ямар нэгэн асуудалд орохгүй биз “ гэхээр нь бас М. ахаас асуухад “ тийм юм байхгүй” гэж хэлсэн.Тэгээд би Д.гаас “Ньюблю даймонд “ ХХК-ний улсын бүртгэлийн гэрчилгээ, тамгыг нь аваад М.д хүргэж өгсөн.М. удахгүй танай найзын компаний дансанд мөнгө орно, мөнгөний асуудал хэцүү, мөнгө оронгуут нь чи хажууд нь байж байгаад Мөнхзулын данср уу шилжүүлээд байгаарай” гэж хэлсэн.Уг компаний дансанд 2 удаа нийт 20 гаруы сая төгрөг орсныг би Д.тай хамт Хаан банкин дээр очиж шилжүүлэг хийж байсан. Энэ мөнгөнөөс Д. 1 сая төгрөгийг татварт өгсөн гэж авч үлдсэнээс би 200000 төгрөгийг нь зээлж авсан. Ц.*******г мэднэ. М. ахын хүргэн ах нь, М. ахын эхнэр Л.Мөнхзул бол миний ээжийн төрсөн дүү нь юм... гэх мэдүүлэг / 1-р хавтаст хэргийн 44-45-р хуудас/ Гэрч Л.Мөнхзулын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн... Ц.******* бол миний нөхөр М.ы төрсөн эгч М.ын нөхөр нь байгаа юм. Миний эзэмшдэг данс нь манай гэр бүлийн данс байгаа юм. Энэ дансанд 2018 оны 05 сарын 23-нд 21.827.000 төгрөг, 2018.06.14-ний өдөр 6.968.800 төгрөгний орлого тус тус орсон. Эдгээр гүйлгээ нь манай нөхөр М.тай холбоотой гүйлгээ байсан. М. нэг бохирын машин 20 сая төгрөгөөр хүнээс авсан байсныг нь тэр хүн рүү мөнгийг нь шилжүүлсэн.Сүүлчийн орж ирсэн 6 сая төгрөгнөөс М. уг машинд засвар үйлчилгээ хийлгэхээр манай дүү Л.Оюунболороос 3 сая төгрөг зээлсэн байсныг өгсөн, мөн энэ үеэр манай ээж нас бараад ажилд явдалд нь дүүгээсээ 2 сая төгрөг зээлсэн байснаа өгсөн.М. Ховд аймаг руу машинаа хүлээлгэн өгөхөөр явахад нь данс руу нь 1 сая төгрөгийг, үлдсэн 900 гаруй мянган төгрөгийг хувийн хэрэгцээндээ зарцуулсан...гэх мэдүүлэг / 1-р хавтаст хэргийн 46-*******-р хуудас/ Л.Мөнхзулын ХААН банкин дахь дансны хуулга / 1-р хавтаст хэргийн 48-50-р хуудас/ Гэрч П.Алтансүхийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн...Миний 2018 оны 05 сарын 10-нд Япон улсаас оруулж ирсэн машин бол бохир ус тээвэрлэх зориулалттай, 3 тонн даацтай,цайвар ногоон өнгөтэй, маслын сорих таг байхгүй,1999 онд үйлдвэрлэгдсэн, Япондоо 19 жил ажилласан машин юм.Шахдаг сордог 2 шаланк хоолойтой, түүнээс цацах шүрших хоолой, мотор байхгүй.М.ыг танихгүй... гэх мэдүүлэг / 1-р хавтаст хэргийн 51-р хуудас/ Гэрч Ц.*******ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн...засаг дарга Ц.******* эхнэрийн дүүгээс машин хүлээж авна шүү гээд ямар нэгэн зүйл хэлээгүй. Бид машиныг эхлээд ус соруулсан, тэгээд шавхаж 4 тал руу цацаж үзсэн. Хойт талын ус цацдаг хэсэг нь цацахгүй гацсан байхаар нь хоолойг нь задлаад цэцварлүүлээд засуулсан.Манай аймагт ийм машин байддаггүй учир бохирын машин гэж эхлээд мэдээгүй, сайхан энэ талаар яриа гараад мэдсэн. Би машины гэрчилгээг үзээгүй. Хот тохижуулахын дарга над руу яриад машин хүлээж авах комиссын дарга юм байна та хүрээд ир гэсэн.Энэ зун болон үерийн үед энэ машины хэрэг болсон. Тийм болохоор шаардлагатай хэрэгцээтэй машин гэж бодсон.Үнэлгээний хороо байгуулсан гэсэн. Тийм болохоор сонгон шалгаруулалт зарласан байх.М. тэр машиныг хаагас авсан талаар мэдэхгүй, Машин хүлээн авах комиссын хүмүүс ямар нэгэн санал хэлээгүй... гэх мэдүүлэг /1-р хавтаст хэргийн 52-53-р хуудас/ Ховд аймаг дахь Төрийн аудитын газраас 2018.12.06-ны өдрийн 221 дугаартай албан бичгээр ирүүлсэн ******* сумын Хот тохижуулах газарт нийлүүлэх усалгааны машинтай холбоотой баримтууд /1-р хавтаст хэргийн 68-89-р хуудас/ Гэрч Ц.Нанжидын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн...би ******* сумын дарга Ц.*******гийн 2018 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн А/67 тоот захирамжаар байгуулагдсан Үнэлгээний хорооны даргаар ажилласан.Үнэлгээний хороо нь тендерийн бичиг баримт боловсруулахад 1 удаа, тендерийн нээлтэнд, дараа тендер үнэлэх гээд 3 удаа хуралдсан.Автомашины технийкийн тодорхойлолтыг анхны захиалагч болох ******* сумын даргын өгсөн техникийн тодорхойлолтын дагуу манай үнэлгээний хороо зарласан.бусад тодорхойлолтыг манай үнэлгээний хороо боловсруулж гаргасан. Тендер зарлаад “Шимт оргил” ХХК ганцаараа материалаа өгсөн. Уг компаний материалыг хянаж үзэхэд шаардлага хангаагүй байсан тул Худалдан авах хуулийн 33.4 дүгээр зүйлд заасны дагуу харьцуулалтын арга амжилтгүй болсон тохиолдолд захиалагч талд шууд гэрээ байгуулах зөвлөмжийг хүргүүлнэ гэсний дагуу манай үнэлгээний хороо даргад зөвлөмж хүргүүлсэн... гэх мэдүүлэг / 1-р хавтаст хэргийн 106-107-р хуудас/ Гэрч П.Мягмартүвшингийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн...миний биед ******* сумын даргын А/140 тоот захирамжаар “Ньюблю даймонд” ХХК-аас усны машин хүлээн авах комиссын бүрэлдэхүүнд орж ажилласан.Тухайн үед ногоон байгууламж услах зориулалттай машин гэж хүлээж авсан. Бичиг баримт нь хаана байгааг мэдэхгүй.Бид нар ажилчидтайгаа хүлээж авахдаа гол дээр очиж ус соруулж буцааж цацаж хэвийн ажиллагааг нь шалгаж авч байсан... гэх мэдүүлэг / 1-р хавтаст хэргийн 109-110-р хуудас/ Гэрч Б.Түмэнжаргалын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн...уг тендерт Шимт оргил ХХК-ний материал ирсэн бөгөөд шаардлага хангаагүй тул буцаасан.Тэгээд гүйцэтгэх компани байхгүй тохиолдолд захиалагч талд нь шууд гэрээ байгуулах эрх олгодог. Энэ үндэслэлээр уг тендерийн материалыг ******* сумын засаг даргад буцаасан. ******* сумын засаг даргаас ямар нэгэн буцаах талаар үнэлгээний хороонд нөлөөлсөн зүйл байхгүй... гэх мэдүүлэг /1-р хавтаст хэргийн 113-114-р хуудас/ Гэрч С.Мөнхтуяагийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн...тухайн үед би энэ зориулалтын бус машин байна гэж хэлэхэд ******* сумын дарга Ц.******* “ энэ машиныг авахаас өөр арга байхгүй” гэж хэлэхээр нь би хүлээн авах акт дээр гарын үсэг зурсан...гэх мэдүүлэг / 1-р хавтаст хэргийн 117-118-р хуудас/ Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 1846 дугаартай ...шинжилгээнд ирүүлсэн “******* сумын Хот тохижуулах газарт усалгааны машин бэлтгэн нийлүүлэх гэрээ” гэсэн баримтын эхний нүүрний баруун дээд хэсэгт “Д.” гэсний дээр 2 дахь хуудасны баруун доод хэсэгт “Д.” гэсний урд байх гарын үсгүүд нь харьцуулах загвараар ирүүлсэн Д.гийн гэх гарын үсгийн загваруудтай хоорондоо бүтцээрээ тохирохгүй байна.... гэх дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт / 1-р хавтаст хэргийн 135-139-р хуудас/ Гэрч Т.Доржзодовын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн...уг тээврийн хэрэгслийг худалдан авах гэрээг үндэслэн 2018 оны 05 сарын 21-ний өдөр “Ньюблю даймонд” ХХКний данс руу 22.328.558 төгрөг эхлээд шилжүүлсэн. Дараа нь тээврийн хэрэгслийг хүлээж авах акт үйлдсэний дараа 2018 оны 06 сарын 13-ны өдөр мөн компаний данс руу 7.*******1.442 төгрөгийг шилжүүлэх төлбөрийн хүсэлтэнд гарын үсэг зурсан. Техникийн тодорхойлолт дээр 2014 оноос хойш үйлдвэрлэгдсэн гэж байхад уг авчирсан машин 1999 оны хуучин машин байсан.Би тэр үед энэ машиныг авах боломжгүй техникийн шаардлага хангахгүй машин байна гэхэд ******* сумын дарга Ц.******* шинээр техникийн тодорхойлолт гаргаж өөрийн биеэр авчирч өгөөд “энэ тодорхойлолтонд нийцүүлээд ав” гэсэн.Тиймээс уг тодорхойлолтонд нийцүүлээд хүлээн авч комиссын актанд гарын үсэг зурсан. Тухайн үед уг тээврийн хэрэгсэл нь хуучин, анх тендер зарласан техникийн тодорхойлолтоос буурсан үзүүлэлттай байсан... гэх мэдүүлэг / 1-р хавтаст хэргийн 181-182-р хуудас/ Усалгааны машин хүлээн авах комиссын акт / 2-р хавтаст хэргийн 83-84-р хуудас/ Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Газарчин овогт Батжаргалын Даваасүрэнгээс / 1986.10.13-нд төрсөн, 34 настай, эмэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч, Ховд аймгийн ******* сумын даргын тамгын газрын эрх зүй, тогтоол шийдвэр хариуцсан мэргэжилтэн/ мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн...Ц.******* нь Ховд аймгийн ******* сумын даргаар ажиллаж байхдаа эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, өөрийн хадам дүү М. болон өөртөө давуу байдал бий болгож ******* сумын даргын Тамгын газрын орон нутгийн хөгжлийн санд 29.800.000 төгрөгийн хохирол учруулсан гэж үзэж байна.Учир нь: Ховд аймгийн ******* сумын 30 гаруй мянган иргэн амьсгалж байгаа цэцэрлэгжүүлэлтийг бохирын зориулалттай машинаар усалж байгаа нь цаашлаад иргэдийн эрүүл мэндэд их бага хэмжээгээр сөрөг нөлөөтэй гэж үзэж байна.Тендер зарлахдаа техникийн тодорхойлолт дээр 2014 оноос хойш үйлдвэрлэгдсэн машин байхаар тусгасан бөгөөд уг тендерт Төгс шим оргил ХХК нь 29 сая төгрөгөөр машин нийлүүлэхээр материал ирүүлсэн боловч техникийн тодорхойлолтонд замын тоос шороо дарах, чийглэх, шүрших, голоос ус татах цорго, хоолой болон усан буу зэрэг шалгуур үзүүлэлтийг нотлох хэмжээний материал ирүүлээгүй гэх үндэслэлээр тендерийн шаардлагад нийцээгүй гэж үзсэн.Мөн тендерийг харьцуулалтын аргаар 1 удаа зарласан мөртлөө Ц.******* өөрийн хадам дүү М.ы нийлүүлсэн 1999 онд үйлдвэрлэгдсэн тээврийн хэрэгслийг худалдан авахдаа түүнд нийцүүлэн техникийн тодорхойлолтыг 1999-2014 он болгон өөрчлөх, бусад үзүүлэлтүүдийг өөрчилсөн байна...Хохирлын 29.800.000 төгрөгийг ******* сумын даргын Тамгын газрын орон нутгийн санд буцаан төлүүлэх хүсэлттэй байна... гэх мэдүүлэг /3-р хавтаст хэргийн 133-134-р хуудас/ Засгийн газрын санхүүгийн удирдлага мэдээллийн системд / цахим санд/ үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт / 3-р хавтаст хэргийн 142-146-р хуудас/ 2019 оны 09 сарын Хөрөнгийн үнэлгээний ....”Mitsubishi Canter” маркийн 1999 онд үйлдвэрлэгдсэн 2018 онд Монголд орж ирсэн автомашины үнэ 18.095.257 төгрөг / Улаанбаатар хот дахь үнэлгээ/, нийт 19.000.020 төгрөг / Ховд аймаг дахь үнэ/ ... гэх тайлан / 3-р хавтаст хэргийн 154-164-р хуудас/ 2019 оны 12 сарын 27-ны өдрийн Хөрөнгийн үнэлгээний ....Mitsubishi Canter маркийн 1999 онд үйлдвэрлэгдсэн 2018 онд Монголд орж ирсэн автомашины үнэ 18.095.257 төгрөг / Улаанбаатар хот дахь үнэлгээ,/ нийт 19.000.020 төгрөг / Ховд аймаг дахь үнэ/ ... гэх тайлан, гэрэл зургийн үзүүлэлт / 4-р хавтаст хэргийн 46-57-р хуудас/ Ховд аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн 2020 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 06 дугаартай тогтоол, хавсралт, орлогын баримт /4-р хавтаст хэргийн 169-172-р хуудас/ Гэрч Г.Сувдаагийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн... би төрийн сангийн программд шивэлт хийхдээ анхан шатны баримт бүрдэл, бүрэн гүйцэт байсан болохоор Ховд аймгийн ******* сумын ЗДТГ-аас 2018 оны 06 сарын 12-ны өдөр “Ньюблю даймонд“ ХХК-ний данс руу 7.*******1.442 төгрөг шилжүүлэх гүйлгээг төрийн сангийн программд шивсэн. Би хэн нэгэн албан тушаалтны хууль бус үйлдэлд санаатай дэмжлэг үзүүлсэн асуудал байхгүй... гэх мэдүүлэг /4-р хавтаст хэргийн 237-238-р хуудас/ 2020 оны 08 сарын 06-ны өдрийн Хөрөнгийн үнэлгээний ...”Mitsubishi Canter” маркийн 1999 онд үйлдвэрлэгдсэн 2018 онд Монголд орж ирсэн автомашины үнэ 18.095.257 төгрөг / Улаанбаатар хот дахь үнэлгээ,/ нийт 19.000.020 төгрөг / Ховд аймаг дахь үнэ/ ... гэх тайлан, гэрэл зургийн үзүүлэлт / 5-р хавтаст хэргийн 24-34-р хуудас/ Тээврийн хэрэгслийн лавлагаа / 5-р хавтаст хэргийн 68-р хуудас/ Шүүгдэгч Ц.*******гийн мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн..... гэх мэдүүлэг зэрэг баримтууд хэрэгт цугларсан болно. Шүүгдэгч Ц.******* нь Ховд аймгийн ******* сумын даргаар ажиллаж байхдаа 2018 оны 05 дугаар сарын 17-ны өдөр “Ховд аймгийн ******* сумын Хот тохижуулах газарт усалгааны машин бэлтгэн нийлүүлэх гэрээ”-г хамаарал бүхий этгээд болох өөрийн эхнэр Мандах овогтой ын төрсөн дүү Мандах овогтой тай “Ньюблю даймонд” ХХК-ын нэр дээр гэрээ байгуулж тус компаний ХААН банкин дахь тоот дансаар 2 удаагийн үйлдлээр нийт 29.800.000 төгрөг шилжүүлэн М.д давуу байдал бий болгосон гэмт хэрэг үйлдсэн нь хэрэгт цугларсан гэрч нарын мэдүүлэг, бичгийн нотлох баримтаар тогтоогдсон гэж шүүх дүгнэв. Ховд аймгийн ******* сумын даргын тамгын газраас 2018 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн А/67 дугаартай ******* сумын засаг даргын захирамжаар тус сумын хот тохижуулах газарт ногоон байгууламжийн усалгааны машин нийлүүлэх гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах үнийн санал авах урилгын дагуу 2019 оны 05 дугаар сарын 02-ны өдөр үнэлгээний хороо хуралдаж “Төгс шимт оргил” ХХК-аас ирүүлсэн тендерт үнэлгээг хийсэн ба уг хороо Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.2, 27.1.3-д заасан үндэслэлээр тендерээс татгалзсан байна. Улмаар захиалагч буюу ******* сумын засаг даргад шууд гэрээ байгуулах аргыг хэрэглэхийг зөвлөж 01 дугаартай зөвлөмж хүргүүлсэн байна./1хх-14-28х/ Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 34 дүгээр зүйлийн /шууд гэрээ байгуулах арга/ 34.2-т “Энэ хуулийн 34.1-д заасан нөхцөлийн дагуу шууд гэрээ байгуулахад захиалагч энэ хуулийн 14-16 дугаар зүйлийн шаардлагыг хангасан, тухайн бараа, ажил, үйлчилгээг гүйцэтгэх чадавхитай нэг, эсхүл түүнээс дээш тооны этгээдтэй хэлэлцээ хийж, техникийн тодорхойлолт болон бусад нөхцөл, шаардлагыг хамгийн сайн хангасан этгээдтэй энэ хуульд заасны дагуу гэрээ байгуулах бөгөөд хэлэлцээний үед хүрсэн аливаа тохиролцоог гэрээнд тусгана”. 34 дүгээр зүйлийн 34.3-т “Энэ хуулийн 34.1-д заасны дагуу гэрээ шууд байгуулсан тохиолдолд захиалагч гэрээний хувийг уг аргыг хэрэглэх болсон үндэслэлийн хамт төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлнэ” гэж тус тус заасан байна. Шүүгдэгч Ц.******* нь шууд гэрээ байгуулахдаа дээрх хуулийн 34 дүгээр зүйлийн 1-т заасан нөхцөл, мөн хуулийн 14-16 дугаар зүйлд заасныг тус тус зөрчиж бусдад буюу өөрийн эхнэрийн дүү М.д давуу байдал бий болгосон. Өөрөөр хэлбэл сумын хот тохижуулах газарт ногоон байгууламжийн усалгааны машин нийлүүлэх гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах үнийн санал авах урилгын дагуу усалгааны тоног төхөөрөмж, техникийн тодорхойлолтын дагуу замын тоос шороо дарах, чийглэх, шүрших, ус татах цорготой, шүрших болон усан буутай гэх зориулалтын авах ёстой автомашиныг авалгүй бохирын зориулалттай машин авсан нь тогтоогдсон болно. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлд заасан гэмт хэрэг нь хэлбэрийн бүрэлдэхүүнтэй ба хохирол, хор уршиг арилсан эсэхээс үл хамааран нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал бий болгосон үйлдэл, эс үйлдэхүй хийсэн тохиолдолд эрүүгийн хариуцлага оногдуулахаар хуульчлан тогтоосон. Албан тушаалын гэмт хэрэг нь хуулиар хамгаалсан нийгмийн ашиг сонирхлыг зөрчиж тодорхой материаллаг хохирол учруулахаас гадна Төрийн албанд хууль дээдлэх, шударга ёсыг хангах, нийтийн ашиг сонирхлыг хамгаалж ажиллах зарчмыг ноцтой зөрчиж, төрд итгэх олон нийтийн итгэлийг алдагдуулж, төрийн байгууллын үнэлэмжийг сулруулах зэрэг бусад хор уршиг учруулдгаараа нийгмийн аюулын шинж ихтэй байдаг. Шүүгдэгч Ц.*******ы хувьд албаны эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, төрийн үйл ажиллаганы хүрээнд хэрэгжүүлж байгаа тендер шалгаруулалтыг хэлбэрийн төдий явуулж гэрээ шууд байгуулах аргыг хэрэглэхдээ холбогдох хууль тогтоомжийн дагуу явуулалгүй хууль тогтоомжийн дагуу сонгон шалгаруулалтад оролцож уг тендерийг шударгаар хүртэх байсан бусад иргэд, аж ахуйн нэгжийн хууль ёсны ашиг сонирхол, түүнчлэн дээрх харилцааг зохицуулахад чиглэсэн төрийн үйл ажиллагааны хууль ёсны байдал аль алинд нь хор уршиг учруулсан байх тул эрх мэдэл, албан тушаалын гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан гэж үзнэ. Авилгын эсрэг тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1-т төрийн улс төрийн, захиргааны, тусгай албаны удирдах болон гүйцэтгэх албан тушаалтан-г ойлгох ба шүүгдэгч Ц.******* нь Ховд аймгийн ******* сумын засаг даргын албан тушаал эрхэлж байсан нь нийтийн албан тушаалтанд хамаарах болно. Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно. Иймд шүүгдэгч Ц.*******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгзүйлийн 1-т заасан нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй. Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар: Шүүгдэгч Ц.******* нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн болох нь “Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас” /хэргийн 120-р/-аар тогтоогдож байна. Шүүгдэгч Ц.*******гийн хувийн байдлын талаар Б.Баянжаргалөгсөн...”Ажил үүргээ сайн гүйцэтгэдэг, дайчин, чадварлаг, аливаа тулгамдсан асуудалд гаргалаа сайн, оновчтой шийдвэр гаргадаг”... гэх мэдүүлэг / хэргийн 186 хуудас/ Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагчын зүгээс: Шүүгдэгч Ц.*******гийн үйлдсэн гэмт хэрэг нь хэрэгт авагдсан гэрч, хохирогч, бусад бичгийн нотлох баримтаар тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай тооцсон тул мөн хуульд зааснаар нийтийн албан тушаалд томилогдох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 3 жилийн хорих ял оногдуулах, шүүгдэгчээс гаргуулах хохирол төлбөргүй, хэрэгт битүүмжилсэн ”Mitsubishi Canter” маркийн тээврийн хэрэслийн битүүмжилийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц цуцалж иргэний хариуцагч М.д олгуулах, иргэний хариуцагч М.аас 28.900.000 төгрөг гаргуулж улсын төсөвт шийлжүүлэх, шүүгдэгчид авсан таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэх дүгнэлт гаргасан. Шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс: Шүүгдэгч Ц.******* нь гэмт хэүйлдсэн нь тогтоогдоогүй байх атал шүүх гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд гаргах санал байхгүй. Шүүгдэгчид оногдуулсан ялыг түүний эрүүл мэндийн байдлыг харгалзан үзээд торгох ял оногдуулж, нэг жилийн хугацаанд төлөхөөр тогтоож өгнө үү гэв. Шүүгдэгч Ц.*******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д ...анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг хөнгөрүүлэх нөхцөлд, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно. Мөн шүүхээс гэмт хэрэг үйлдэх болсон шалтгаан нөхцөл, гэмт хэргийн шинж, төлөх хохирол төлбөргүй, мөн хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1-д заасан нийтийн албан тушаалд томилогдох эрхийг хасч, торгох ял оногдуулахаар шийдвэрлэв. Эрүүгийн 1836002010091 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч Ц.******* нь цагдан хоригдсон хоноггүй, шийтгэх тогтоолоор гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, иргэний нэхэмжлэгч Б.Даваасүрэнгээс шүүгдэгч Ц.*******гоос нэхэмжлэх зүйлгүй гэх тул түүнийг бусдад төлөх төлбөргүйг тус тус дурдаж, 2019 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 5/01 дугаартай “ Эд хөрөнгө битүүмжлэх тухай” прокурорын тогтоолоор битүүмжлэгдсэн 79-05 УБС улсын дугаартай, “Mitsubishi Canter” маркийн тээврийн хэрэгслийг иргэний хариуцагч М.д буцаан олгож, 29.800.000 төгрөгийг иргэний хариуцагч М.аас гаргуулж улсын төсөвт шилжүүлэхээр шийдвэрлэв. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.2,35.8, 36.2, 36.6-36.8 36.13 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь: 1.Шүүгдэгч ******* овогт *******ын *******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1-д заасан нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч ******* овогт *******ын *******г нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасч, 5400 /таван мянга дөрвөн зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу таваг сая дөрвөн зуун мянган төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй 3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.*******гийн цалин, орлого олох боломжийг харгалзан энэ тогтоолоор оногдуулсан торгох ялыг 1/нэг/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай. 4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар ялтан Ц.******* нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг тайлбарласугай. 5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 1-д зааснаар иргэний хариуцагч М.аас 29800000 төгрөгийг гаргуулж, /Ховд аймгийн ******* сумын даргын Тамгын газрын орон нутгийн санд/ улсын төсөвт шилжүүлж, 2019 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 5/01 дугаартай “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” прокурорын тогтоолыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц цуцалж иргэний хариуцагч М.д буцаан олгосугай. 6.Шүүгдэгч Ц.*******д оногдуулсан торгохын ялын биелэлтэнд хяналт тавихыг Ховд аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-457 дугаар нээлттэй, хаалттай хорих ангид даалгасугай. 7.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3-т зааснаар шүүгдэгч Ц.*******д авсан нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тооцсугай. 8.Шүүгдэгч Ц.******* нь цагдан хоригдсон хоноггүй, гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт ирсэн эд мөрийн баримтгүйг тус тус дурдсугай. 9.Шийтгэх тогтоол нь уншиж сонсгомогц хүчинтэй болох ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.12 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Ц.*******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй. 10.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч , хохирогч гомдол, улсын яллагч дээд шатны прокурор эсэргүүцлээ Ховд аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэй ба гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг тайлбарласугай. ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ГАНТӨГС