| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Жамсранжавын Эрдэнэчимэг |
| Хэргийн индекс | 183/2018/01560/И |
| Дугаар | 2006 |
| Огноо | 2018-09-10 |
| Маргааны төрөл | Хөдөлмөрийн гэрээ, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2018 оны 09 сарын 10 өдөр
Дугаар 2006
2018 оны 9 сарын 10 өдөр Дугаар 183/ШШ2018/02006 Улаанбаатар хот
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Эрдэнэчимэг даргалж, шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Сонгинохайрхан дүүргийн 23 хороо, Хангай 83-05 тоотод оршин суух Боржигон овогтой Мижиддоржийн Жанчивсэнгээгийн /РД:ВЮ59041011/ нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Хан-Уул дүүргийн 1 хороо, 21 байр, 3 орц, 00 тоотод байрлах “Ган-Эрдэнэ” СӨХ-д холбогдох,
Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулахыг хүссэн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Анхбаяр, нарийн бичгийн дарга Б.Баярцэнгэл нар оролцов. ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчээс шүүхэд гаргасан нэхэмжлэл болон өмгөөлөгч нараас шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2016 оны 4 сард СӨХ-д нягтлан бодогчоор ажиллаж, байтал 2018 оны 2 сараас хойш шинэ гүйцэтгэх захирал нь ажилд орсноос хойш дарамталж авсан мөнгийг юунд зориулан зарцуулсан нь тодорхойгүй, тайлан тооцоо гаргаж өг гэхэд удаа дараа архи ууж, хэл амаар доромжилсон. Намайг ажлын байрнаас хөөж, ажилчдын дэргэд зүй бус ёс зүйгүй авир гаргаж, ажлын байрны дарамт үзүүлж байна. Миний 2 дугаар гарын үсгийг хүчингүй болгож, ажлаас халсан гэх боловч халагдсан тушаал өгөхгүй, ажил хийх гэхээр хийлгэхгүй байна. Санхүүгийн тайлан гаргаж, ажлаа хийх боломж бүрэлдэхгүй байсан. Иймд ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин олговор гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагчаас шүүхэд болон төлөөлөгчөөс шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Жанчивсэнгээ нь өөрийн үүрэгт ажилдаа ур чадварын хувьд тэнцэхгүй бөгөөд энэ талаар СӨХ-ны Зөвлөлийн даргын шийдвэр гарсан. Түүнчлэн ажлаас халагдсан тухай удаа дараа мэдэгдэж байсан, нэхэмжлэгч үүрэгт ажилдаа хайнга хандан алдаа зөрчил гаргасан. Үүнд цахилгааны заалт худал бичүүлэх, түрээслэгч нараас түрээсийн төлбөр авч хувьдаа завшсан, СӨХ-ы дансанд орлогодоогүй зэрэг нь нотлох баримтаар нотлогдож байгаа, Жанчивсэнгээ 3, 4 сарын цалингаа өөртөө олгосон тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.
Шүүх нэхэмжлэл, зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
М.Жанчивсэнгээ нь “Ган-Эрдэнэ” СӨХ-д холбогдуулан нягтлан бодогчийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулахыг хүссэн нэхэмжлэл гаргасан байна.
Нэхэмжлэгч нь “Ган-Эрдэнэ” СӨХ-ийн захирлын 2016 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн 04 тоот тушаалаар нягтлан бодогчоор томилогдон, сарын 350,000 төгрөгөөр цалинжин ажиллажээ.
Ажил олгогч нь ажилтанг Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлд заасныг үндэслэн үүрэгт ажлаас нь 2018 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн 18/02 тоот тушаалаар ажлаас чөлөөлсөн ба нэхэмжлэгч нь хууль бусаар ажлаас халсан гэж, хариуцагч нь татгалзлын үндэслэлээ үүрэгт ажилдаа ур чадварын хувьд тэнцэхгүй, ажилдаа хайнга хандан алдаа зөрчил гаргасан гэж тайлбарласан байна.
“Ган-Эрдэнэ” СӨХ нь Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1.1-д зааснаар байнгын ажлын байранд хугацаагүйгээр хөдөлмөрийн гэрээг байгуулах үүргээ биелүүлээгүй байна.
Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлд хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгээр цуцлах тохиолдлуудыг зохицуулсан ба хариуцагч нь 40.1.2, 40.1.4-т заасан үндэслэлээр гэж агуулгын хувьд тайлбарлаж байх ч энэ талаархи баримт хэрэгт авагдаагүй буюу Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т заасан татгалзлын үндэслэлээ нотлох, баримтыг гаргаж өгөх үүргээ биелүүлээгүй гэж үзнэ.
Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т ажил олгогчийн санаачилгаар ажлаас буруу халсан тухай ажилтны гомдлыг шүүхээр шийдвэрлэхээр заасан байх тул дээрх үндэслэлээр М.Жанчивсэнгээг ажлаас үндэслэлгүй халсан гэж үзэж, “Ган-Эрдэнэ” СӨХ-д холбогдуулан нягтлан бодогчийн ажилд эгүүлэн тогтоолгох хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэв.
Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д “ажлаас үндэслэлгүй халагдсан ажилтныг өмнө нь эрхэлж байсан албан тушаалд эгүүлэн тогтоосон шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговрыг олгоно” гэжээ.
Нэхэмжлэгчийн сарын цалинг 350,000 төгрөг гэж тогтоосон тушаалыг үндэслэн түүний /350,000:21,5/ нэг өдрийн цалинг 16,280 төгрөг гэж тодорхойлон, ажилгүй байсан /2018.05.01-2018.09.10/ нийт 91 хоногийн хугацааны /16,280х91/ цалин олговорт 1,481,480 төгрөгийг хариуцагчаас гаргуулан шийдвэрлэв.
Нэхэмжлэгч нь 2018 оны 3, 4 дүгээр сарын цалинг олгоогүй гэж тайлбарласан боловч зохигчоос ирүүлсэн дансны хуулга, банкны баримтаар авсан болох нь тогтоогдож байх тул гаргуулах үндэслэлгүй юм.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар гомдлоор авч хэлэлцэх нэхэмжлэл тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2-т зааснаар хариуцагчаас тэмдэгтийн хураамжид 38,654 төгрөг гаргуулан орлогод орууллаа.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-д заасныг баримтлан Боржигон овогтой Мижиддоржийн Жанчивсэнгээг /РД:ВЮ59041011/ “Ган-Эрдэнэ” СӨХ-ны нягтлан бодогчийн ажилд эгүүлэн тогтоосугай.
2. Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны цалин олговорт 2.765.364 төгрөг, нийт 1,481,480 /нэг сая дөрвөн зуун наян нэгэн мянга дөрвөн зуун ная/ төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгож, үлдэх 2018 оны 3 болон 4 дүгээр сарын олговор гаргуулахыг хүссэн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар гомдлоор авч хэлэлцэх нэхэмжлэл тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар хариуцагчаас тэмдэгтийн хураамжид 38,654 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дэх хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ж.ЭРДЭНЭЧИМЭГ