Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 02 сарын 05 өдөр

Дугаар 2021/ШЦТ/30

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС: Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ө.Бахытбек даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нарантуяа, улсын яллагч Т.Өсөхболд, шүүгдэгч Ц.******* нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, Ховд аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Т.Өсөхболдоос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, шүүгдэгч ******* овогт *******ын *******т холбогдох эрүүгийн 2136000000019 дугаартай хэргийг 2021 оны 02 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч, 2021 оны 02 дугаар сарын 05-ны өдөр хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв. Шүүгдэгчийн биеийн байцаалт Монгол улсын иргэн, ******* оны 08 дугаар сарын 09-ний өдөр Ховд аймгийн ******* суманд төрсөн, ******* настай, эрэгтэй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт амьдардаг, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, Ховд аймгийн ******* сумын ******* багийн 9 дүгээр гудамжны 17 тоотод оршин суух хаягтай, урьд Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 сарын 28-ны өдрийн 75 дугаартай шийтгэх тогтоолоор Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 203 дугаар зүйлийн 203.1-д зааснаар 3 сар, 10 хоногийн баривчлах ялаар шийтгүүлж байсан, хэрэг хариуцах чадвартай, ******* тоот регистрийн дугаартай, ******* овогт *******ын *******, Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/ Шүүгдэгч Ц.******* нь 2020 оны 12 дугаар сарын 27-ны өдрөөс 28-нд шилжих шөнө Ховд аймгийн ******* сумын ******* багийн нутаг дэвсгэрт архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ иргэн М.*******г зодож, түүний биед нь дагзны зүүн дээд хэсгийн хуйханд шархнууд гэмтэл бүхий хөнгөн хохирол учруулан, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. ТОДОРХОЙЛОХ нь: Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд: Эрүүгийн 2136000000019 дугаартай хавтаст хэргээс: 1. Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол, /хавтаст хэргийн 1-3-р хуудас/, 2. Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хавтахэргийн 6-р хуудас/, 3. Гэрч М.*******гийн 2020 оны 12 дугаар сарын 28-ны өдөр мөрдөн шалгажиллагаанд өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 13-14-р хуудас/, 4. Шинжээчийн 2021 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 39 дугаартай дүгнэ/хавтаст хэргийн 24-р хуудас/, 5. Яллагдагч Ц.*******ын 2021 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр мөрдөн шалгажиллагаанд өгсөн мэдүүлэг, /хавтаст хэргийн 31-32-р хуудас/, 6. Яллагдагч Ц.*******ын 2021 оны 02 дугаар сарын 02-ны өдөр Ховд аймгийн Прокурорын газарт хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр гаргасан хүсэлт /хавтаст хэргийн 64-р хуудас/ болон хавтаст хэрэгт цугларсан бусад нотлох баримтуудыг шинжлэн судлав. Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар Шүүх прокуророос шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүхийн хэлэлцүүлэтогтоогдсон үйл баримт, хэрэгт цугларсан, шинжлэн судалсан нотолгооны ач холбогдол бүхий доорхи нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж харьцуулан үнэлж, дүгнэхэд шүүгдэгч Ц.******* нь 2020 оны 12 дугаар сарын 27-ны өдрөөс 28-нд шилжих шөнө Ховд аймгийн ******* сумын ******* багийн нутаг дэвсгэрт хохирогч М.*******гийн толгойн тус газарт чулуугаар цохиж эрүүл мэндэд нь дагзны зүүн дээд хэсгийн хуйханд шархнууд гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. Үүнд: Хохирогч М.*******гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн /1984 оны 01 сарын 14- ний өдөр төрсөн, настай, эрэгтэй, ам бүл 4, эхнэр хүүхдүүдийн хамт амьдардаг, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, Ховд аймгийн Буянт сумын Нарийн гол багт оршин суудаг, Мөнхөөгийн *******/ “...Би 2020 оны 12 сарын 27-ны өдөр Цагдаагийн үүдэн дээр найз Ганзориг, Уугий гэх хүмүүстэй уулзаад Мөнхжаргал гэх охины төрсөн өдөрт очсон. Тэнд очоод 5 ширхэг 2 литрийн том пиво ууж сууж байгаад тэндээсээ гараад Итгэл бааранд орж сууцгаасан. ...Тэндээсээ гараад би нэг таньдаг ахындаа очиход тэнд 4 хүн байсан. Тэгтэл манай ах Батжаргал намайг “чи юундаа архи уугаад яваад байдаг юм” гээд хэлээд загнасан. Тэгтэл хажуу талаас Ц.******* Батжаргал ах руу “чи ямар юмандаа хүн загнадаг пизда бэ чи” гэж хэлээд тэр хоёр барилцаад авсан. ...Тэгэхлээр би салгаад гэрээс гаргаад Баасанхорлоо гэдэг эмэгтэйгийн утсыг аваад цагдаад дуудлага өгчихөөд би гэртээ сууж байгаад аягатай хоол байхаар нь идчихээд гадаа гараад иртэл хашааны гадаа тэр хоёр дахиад зодолдож байсан. Би очоод салгах гэтэл Ц.******* нь миний толгой хэсэгт нэг хатуу юмаар /чулуу/ цохисон. Тэгээд доош эргээд зугтаасан. Би араас нь хөөж байхад цагдаа нар урдаас гараад ирсэн. ... Миний биед учирсан гэмтлийг эмчлүүлэхэд надаас нийт 250000 төгрөг гарсан. Тухайн зардлыг Ц.******* барагдуулсан байгаа, одоо надад ямар нэгэн санал хүсэлт байхгүй” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 11-12-р хуудас/, Гэрч М.*******гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Батжаргал ах намайг загнасан. Гэтэл ******* намайг өмөөрч манай ахтай маргаан үүсгэж байгаад зодолдох болсон байгаа. ...Миний толгой орой хэсгээрээ хагарч цус гарсан байгаа.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 13-14-р хуудас/, Гэрч Л.Баасанхорлоогийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би 2020 оны 12 сарын 27-ны өглөө Уугий гэх ахынд хоночихоод босоод байж байхад ******* гараад хүргэн ахын гэрт очоод хувцсаа угаалгачихаад ирье гээд хэлээд гараад явсан. Тэгээд 14 цагийн үед хажуудаа 3 хүний хамт ирсэн. Тэр ирсэн хүмүүс нь 2 шил архи хувааж уусан. Тэгээд орой болоод нөгөө хүмүүс дахиад архи, пиво авчирч уугаад хоол хийгээд идээд байж байхад гаднаас ******* гэдэг ах согтуу орж ирсэн. Тэгтэл Цагаанаа гэх ах нөгөө орж ирсэн ******* гэдэг ахыг чи муу гуйлгачин хаагуур юу хийгээд яваад байгаа юм гэх мэтээр маргалдаад хоорондоо зодолдсон. Тэгээд манай найз залуу болох ******* босоод тэр гурав хоорондоо зодолдсон. ******* гэдэг ах утсаа өгч бай гээд намайг тэгэхээр нь би утсаа өгөхөд цагдаад дуудлага өгсөн. Бид нар тэндээсээ явахаар болоод гудамж уруудаад явж байтал цагдаа нар ирээд зодоон болсон айлруу очиход Уугий ах унтсан байсан тэгээд намайг үлдээгээд ******* гэдэг ахыг аваад явсан.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 15-16-р хуудас/, Шинжээчийн 2021 оны 01 сарын 05-ны өдрийн 39 дугаартай “1. М.*******гийн биед гэмтэл тогтоогдлоо. 2. М.*******гийн биед дагзны зүүн дээд хэсгийн хуйханд шархнууд гэмтэл тогтоогдлоо. М.*******д учирсан дээрх гэмтлүүд нь үзүүртэй зүйлийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой. Дээрхи гэмтлүүд нь тухайн хэрэг учралын үед үүссэн байх боломжтой. 3.М.*******н биед учирсан гэмтлүүд нь ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. 4.М.*******гийн биед учирсан гэмтлүүд нь “Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 24-р хуудас/, Яллагдагч Ц.*******ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би 2020 оны 12 сарын 27-ны орой 18 цагийн үед авга ах Цагаанаагийнд найз Баасанхорол бид гурав хамт байж байхад Батжаргал гэх Буянт сумын харьяат ах орж ирсэн. Тэр ирэхдээ 3 шил 0.75 литрийн Ерөөлт нэртэй архи авч ирсэн. Тэгээд бид нар уугаад сууж байхад гаднаас ******* ах согтуу орж ирсэн. Тэгтэл Батжаргал ах түүнийг “чи дандаа архи ууж байдаг” гэж хэлээд *******тэй маргалдаж байгаад Батжаргал ах *******г бариад авахаар нь би босоод ******* ахыг өмөөрөөд Батжаргалыг боль гэж хэлээд салгасан. Тэгээд бид нар гэрээс гараад гадаа маргалдаж эхэлсэн. ******* ах Батжаргал хоёр над руу дайраад байхаар нь би ******* ахын толгой хэсэгт чулуугаар цохисон.Тэгтэл толгойноос цус гараад тогтохгүй болохоор би зугтаад яваад өгсөн. ” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 31- 32-р хуудас/, Ховд аймгийн Прокурорын газрын хяналтын прокурорын 2021 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 2136000000019 дугаартай “Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай тухай” тогтоол /хавтаст хэргийн 1-2-р хуудас/, Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 6-р хуудас/, Яллагдагчийн Ц.*******ын 2021 оны 02 дугаар сарын 02-ны өдөр Ховд аймгиПрокурорын газарт гаргасан “Миний бие Ц.******* нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хор уршгаа арилгасан. Миний бие гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон. Иймд миний үйлдсэн хэргийг хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү. Миний бие шүүх хуралдаанд өмгөөлөгчгүйгээр оролцоно.” гэх хүсэлт /хавтаст хэргийн 64-р хуудас/, шүүгдэгчийн шүүх хуралдаанд гэм буруугаа хүлээн зөвшөөрч өгсөн мэдүүлэг болон хэрэгт цугларсан бусад нотлох баримтуудаар нотлогдож байна. Хэрэгт цугларсан гэрч, хохирогч, яллагдагч нарын мэдүүлэг зэрэг нотлбаримтуудаар шүүгдэгч Ц.******* нь архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ маргалдаж улмаар хохирогч М.*******гийн толгойн тус газарт чулуугаар цохиж биед нь гэмтэл учруулсан, шинжээчийн дүгнэлтээр хохирогчийн биед учирсан гэмтэл нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаардаг болох нь тогтоогдсон зэрэг хэргийн үйл баримт, хэргийн нөхцөл байдал тогтоогдож байна. Шүүгдэгч Ц.*******ын согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогчтомаргалдаж, улмаар түүний толгойн хэсэгт чулуугаар цохиж биед дагзны зүүн дээд хэсэгт шархнууд бүхий гэмтэл учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан, прокуророос шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэгт нь яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэлтэй тохирсон гэж дүгнэлээ. Иймд шүүгдэгч Ц.*******ыг хохирогч М.*******гийн эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь үндэслэлтэй байна. Мөн шүүгдэгчийн гаргасан хүсэлтийг прокурор хүлээн авч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.2 дугаар зүйлийн 2-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг нь хавтаст хэрэгт авагдсан шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон зэрэг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдал шүүх хуралдаанд тогтоогдсон тул мөн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн болно. Шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн шүүгдэгчид холбогдох эрүүгийн хэрэг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тогтоосон, улсын яллагчийн гэм буруугийн талаарх дүгнэлт нь хэргийн үйл баримттай тохирсон, шүүгдэгч гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, хор уршгийг нөхөн төлсөн гэж дүгнэлээ. Шүүгдэгч Ц.******* нь хохирогчтой маргалдаж улмаар түүний толгой хэсэчулуугаар цохисон үйлдэл нь гэм буруугийн санаатайгаар үйлдэгдсэн, хэрэг учрал болох үед шүүгдэгч болон хохирогч нар нь архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан нь гэмт хэрэг гарах шалтгаан нөхцөл болжээ. Шүүгдэгч шүүх хуралдаанд өөрийгөө өмгөөлж оролцсон болно. Гэмт хэргийн улмаас хохирогч М.*******гийн эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учирсан бөгөөд хохирогчид 240000 төгрөгийн хор уршгийг нөхөн төлсөн болох нь шүүгдэгчийн мэдүүлгээр тогтоогдож байгаа, мөн хохирогч М.******* нь “гомдол, саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэж мэдүүлсэн байх тул шүүгдэгчийг энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэлээ. Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар: Шүүгдэгч Ц.******* урьд нь ял шийтгүүлж байсан болох нь “Ял шийтгэгдсэсэхийг шалгах хуудас”, Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 сарын 28-ны өдрийн 75 дугаартай шийтгэх тогтоолоор /хавтаст хэргийн 35-р, 56-60 хуудас/ тогтоогдож байгаа ба түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-д заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, “учруулсан хохирлыг төлсөн” зэрэг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож, мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно. Шүүгдэгч Ц.*******ын хувийн байдлын талаар гэрч Б.Өнөрбуянгийн мөрдшалгах ажиллагаанд өгсөн “...Би Ц.*******тай хамтран амьдраад 2 жил болж байна. Ц.******* нь даруу төлөв зантай, хүнд тусархуу, ажилсаг, нийтэч хүн. Хааяа нэг баяр ёслолын үеэр архи хэрэглэдэг. Бага наснаасаа эхлээд мал маллаж байгаад одоо аймгийн төвд ирээд хувиараа хөдөлмөр эрхэлж байгаа. Одоо ******* багийн 9-17 тоотод хүү Наранмандах бид гурав амьдарч байгаа.” гэх мэдүүлэг, Ховд аймгийн ******* сумын ******* багийн Засаг даргын 2021 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 18 дугаартай тодорхойлолт, Иргэний үнэмлэхний лавлагаа /хавтаст хэргийн 20, 43-45-р хуудас/ зэрэг нотлох баримт хэрэгт цугларсан байна. Шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул шүүх хуралдаанашинжлэн судлагдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон дээрх нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ цээрлүүлэх, дахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор хувийн байдал, хор уршгийг нөхөн төлсөн, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон байдал зэргийг тус тус харгалзан шүүх хуралдаанд улсын яллагчийн гаргасан саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэж шийдвэрлэх нь зүйтэй байна. Иймд шүүгдэгч Ц.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зургаан зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний 650000 төгрөгийн торгох ялаар шийтгэж, эрхэлсэн тодорхой ажилгүй гэх байдлыг харгалзан түүнд оногдуулсан торгох ялыг 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоов. Шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгоялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих учиртайг шүүгдэгчид тайлбарлаж, торгох ялын биелэлтэнд хяналт тавихыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж шийдвэрлэв. Мөн эрүүгийн 2136000000019 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдирүүлсэн зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч энэ хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогчид 240000 төгрөгийн хохирлыг нөхөн төлсөн, иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдаж, шүүхийн дуудсан цагт хүрэлцэн ирэхгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй байх зорилгоор урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр үлдээж шийдвэрлэлээ. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 5 дахь хэсэг, 36.1 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 2, 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь: 1. Шүүгдэгч ******* овогт *******ын *******ыг Эрүүгийн хуулийн тусгангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснжурамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* овогт *******ын *******т зургаан зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний 650000 төгрөгийн торгох ял шийтгэсүгэй. 3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснашүүгдэгч Ц.*******т оногдуулсан зургаан зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний 650000 төгрөгийн торгох ялыг 6 /зургаа/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлсүгэй. 4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих учиртайг шүүгдэгч Ц.*******т тайлбарласугай. 5. Эрүүгийн 2136000000019 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хурааирүүлсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогчид 240000 төгрөгийн хор уршгийг нөхөн төлсөн, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай. 6. Шүүгдэгч Ц.*******т оногдуулсан торгох ялын биелэлтэнд хяналт тавихыг Ховд аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-457 дугаар нээлттэй, хаалттай хорих ангид даалгасугай. 7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болох бөгөөд шүүгдэгч Ц.*******т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээсүгэй. 8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авсан мөн хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай. ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ө.БАХЫТБЕК