| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ганбатын Ариунаа |
| Хэргийн индекс | 102/2018/02674/и |
| Дугаар | 02798 |
| Огноо | 2018-09-18 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2018 оны 09 сарын 18 өдөр
Дугаар 02798
2018 оны 9 сарын 18 өдөр Дугаар 102/ШШ2018/02798 Улаанбаатар хот
2018 оны 05 сарын 22 өдөр Дугаар 102/ШШ2018/01679 Улаанбаатар хот
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Ариунаа би,
Нэхэмжлэгч Баянгол чдүүрэг, дугаар хороо, дүгээр байрны тоотод оршин суух Ч овогт Д.Э-ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч Баянгол дүүрэг, дугаар хороолол, дүгээр хороо, дүгээр байрны ...тоотод оршин суух Д овогт Г.И-д холбогдох худалдах, худалдан авах гэрээний үүргийн биелэлт 1.900.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг иргэний хэргийг 2018 оны 8 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч хянав.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Д.Э, хариуцагч Г.И, гэрч Ж.Отгон-Эрдэнэ, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Баяржавхлан нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Д.Э нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2018 оны 4 дүгээр сарын 08-ний өглөө хариуцагч Г.Идэрээс 1.900.000 төгрөгөөр “Тоёото Эстима” хэмээх машины мотор худалдаж авсан. Үүний 220.000 төгрөгийг сэлбэгэнд, 1.700.000 төгрөгийг моторын үнэд төлсөн. Хариуцагч нь моторыг зарахдаа “Одоо шалгах боломжгүй, гэхдээ надад итгэ, асуудалгүй ажиллана” гэсний дагуу би түүнд итгэж машиндаа тавиулсан боловч тэр өдрөө Улаан-Үд орох гээд замдаа явж байтал машин унтарч, моторыг эвдэрхий болохыг олж мэдсэн. Г.Идэртэй уулзаж барааг буцааж, мөнгөө эргүүлэн авах гэсэн боловч, одоо хүртэл мөнгийг минь өгөөгүй, намайг хохироож байна. Энэ моторыг би Г.Идэртэй хамт ажилладаг Отгон-Эрдэнэ гэх залуугаас авсан ба мөнгийг түүний дансанд шилжүүлсэн. Иймд надад доголдолтой, ашиглах боломжгүй “Тоёото Эстима” маркийн машины моторыг хуурч зарсан тул хариуцагчаас 1.900.000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл бичсэнийг шийдэж өгнө үү. Миний бие 2018 оны 4 дүгээр ....сарын 08.....-ны өдөр.......... “Тоёото эстима” маркийн автомашины моторыг Г.И-ээс Ж....О-ээр дамжуулан 1.700.000 төгрөгөөр худалдаж аваад түүний “Хаан“ банкны 5037538789 тоот ...............дансанд нэмж авсан сэлбэгийн үнэтэй нийлүүлээд 1.920.000 төгрөгийг шилжүүлсэн.
Гэтэл мотороо тавиулаад хойшоо хил гарахаар явсан боловч Дархан хот өнгөрөөд хүйтнээр үлээгээд байсан тул Ж.О рүү утсаар залгаж хэлсэн.
Ингээд цааш явж, Сэлэнгэ аймаг ороод, дахин мотор авч, таньдаг хүнээрээ солиулж тавьсан. Энэ тухай Г.И-т хэлж, моторыг буцаан өгөх гэхэд миний мотор биш гээд авахгүй, намайг хохироож байгаа учраас моторын үнэ 1.700.000 төгрөгийг гаргуулж өгнө үү. 220.000 төгрөгнөөсөө татгалзаж байна, гэжээ.
Хариуцагч Г.И шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй. “Тоёото эстима” маркийн автомашины моторыг хамт ажилладаг Ж.О 1.700.000 төгрөгөөр зарсан. Мөнгийг би авсан. Д.Э гуай утсаар яриад танайхаас авсан мотор эвдэрхий байна гэж хэлэхээр нь аваад ир гэсэн. Гэтэл авчирч үзүүлсэн мотор миний зарсан мотор биш байсан учраас аваагүй. Яагаад аваагүй бэ? гэхээр бид нар Япон улсаас мотор оруулж ирээд, тэндээ шалгаж үзээд авдаг. Их гялгар мотор ирдэг. Ямар нэгэн тоос шороогүй, цагаан өнгөтэй, тос будаг болоогүй. Энэ ажлыг удаан хийж байна. Бараагаа танина. Надад үзүүлсэн мотор хар болсон, свеча, форсунк, помп зэрэг ......эд анги дутуу, харахад өмнө нь хэрэглэж байсан мөн замд эвдрэхээр нь өөр мотроор сольсон гэж хэлсэн тул аваагүй, гэжээ.
Ж.
Хариуцагч Г.Идэр шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй.........., гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Д.Э, хариуцагч Г.И-т холбогдуулан худалдах, худалдан авах гэрээний үүргийн биелэлт 1.900.000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Хариуцагч манай мотор биш нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэж маргаж байна.
Шүүх нэхэмжлэлийг н шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж үзлээ.
Шүүхийн хэлэлцүүлгийн явцад талууд “Худалдах, худалдан авах гэрээ”-г бичгээр байгуулаагүй боловч “Тоёото эестима” маркийн автомашины моторыг 1.700.000 төгрөгөөр үнэ тохиролцон худалдаж, худалдан авсан талаар маргаагүй болно.
Нэхэмжлэгч Д.Э шүүх хуралдаанд “Би Г.И-тэй хамт ажилладаг Ж.О гэдэг хүнээр дамжуулж, түүний дансанд мотор, сэлбэгний үнэ 1.920.000 төгрөг төлснөөс 1.700.000 төгрөгөөр ийг мотор ыавсанн үнэд төлсөн. Уг Үлдэгдэл 220.000 төгрөгөөр өөр сэлбэг авсан тул татгалзаж байна. Авсан мотор очих газраа хүрэлгүй эвдэрсэн тул Сэлэнгэ аймгийн төв ороод таньдаг хүнээрээ өөр мотор сольж тавиулаад, моторыг нь авчирч өгөхөдгсөн боловч хариуцагч миний иний зарсан мотор биш гээд аваагүй...”, хариуцагч “Моторыг Миний мотор Япон улсаас авахдаад шалгаж авсан гялгар мотор байсан. Энэ худалдааг олон жил хийсэнж байна. АГэтэл энэ хүний авч ирсэан мотор өмнө нь хэрэглэсэн, ж хар болсон, гурван......3 эд анги дутуу байсан. Эд анги дутуу зүйлийг манайх зардаггүй. байсан. Б Миний зарсан бараа биш. и ийм мотор өгөөгүй. 1.700.000 төгрөг авсан үнэн”, гэрч Ж....О “ Д.Э-д би Г.И-ийн моторыг өөрийн биеэр өгчөөд, дансаараа 1.920.000 төгрөгийг шилжүүлж аваад, 1.700.000 төгрөгийг Г.Ит моторын үнэ гээд өгсөн. Миний худалдсан мотор мөн эсэхийг мэдэхгүй, өгсөн юмаа мэднэ. Надад чамаас авсан мотор чинь энэ байна эвдэрчихлээ гэж үзүүлээгүй” гэх мэдүүлэг, тайлбаруудыг гаргасан бөгөөд хэрэгт авагдсан баримтуудыг шинжлэн судлахад нэхэмжлэгчид хариуцагчаас худалдан авсан моторыг эвдрээд Сэлэнгэ аймагт очиж сольсон гэж тайлбарлаж байгаа боловч энэ талаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2 дахь “шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх” 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт “зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй” гэж заасны дагуу шүүх хуульд заасан эрхийг зохигчид олгосон боловч түүнийг хэрэгжүүлж нотлох баримтаа гаргаж өгөөгүй, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болж байгаа худалдан авсан моторыг эвдрэхээр нь сольсон болон хариуцагчийн мотор гэдгийг татгалзалаа нотлож чадаахгүй улмаар хариуцагчийг үүргээ биелүүлээгүй эсвэл зохих ёсоор биелүүлээгүй гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байх тул нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх эрэгсэхгүй болгох нь хууль зүйн үндэслэлгүй тэй байна.
Хавтас хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд хуулийн дагуу цуглуулсан, нотлох баримтын шаардлага хангасан, үнэн зөв эргэлзээгүй баримтууд гэж шүүх дүгнэлээв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 45.350 48970 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдэхээр эж, хариуцагчаас 1.500.000 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 38950 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.32, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар Д.Э-гийн нэхэмжлэлтэй, хариуцагч Г.И-т холбогдох худалдах, худалдан авах гэрээний үүргийн биелэлт 1.900.000 төгрөг гаргуулах худалдах, худалдан авах гэрээний үүргийн биелэлт 1.500.000 төгрөгийг хариуцагч Хушаат овогт Батсайханы Энхтуулаас гаргуулан, нэхэмжлэгч Боржин овогт Бүргэдийн Саруулд олгож, нэхэмжлэлийн нэхэмжлэлийг шаардлагбүхэлд нь аас үлдсэн 626.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 45.350 48970 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.ж, хариуцагчаас 38950 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.АРИУНАА