| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бямбажавын Гантөгс |
| Хэргийн индекс | 178/2021/0079/Э |
| Дугаар | 2020/ШЦТ/94 |
| Огноо | 2021-06-03 |
| Зүйл хэсэг | 27.10.2.2., |
| Улсын яллагч | З.Алтансолонго |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2021 оны 06 сарын 03 өдөр
Дугаар 2020/ШЦТ/94
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүхуралдааныг шүүгч Б.Гантөгс даргалж, Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Раднаабазар, Улсын яллагч З.Алтансолонго, Шүүгдэгч Б.*******, түүний өмгөөлөгч Л.Оюунцэцэг нарыг оролцуулан тшүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор З.Алтансолонгоос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, шүүгдэгч ******* машан овогт *******ын *******д холбогдох эрүүгийн 2036000000191 дугаартай,178/2021/0079/Э индекстэй хэргийг 2021 оны 05 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв. Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол улсын иргэн, оны 07 дугаар сарын 05-ны өдөр аймгийн суманд төрсөн, ******* настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, дүүгийн хамт аймгийн сумын ******* багт оршин суух, хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтгүүлж байгаагүй, ******* регистрийн дугаартай, ******* машан овогт *******ын ******* Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/ Шүүгдэгч Б.******* нь 2020 оны 07 дугаар сарын 15-ны өдөр аймгийн Жаргалант сумын Цамбагарав багийн нутаг дэвсгэр Малчны хороололд байрлах адил замын уулзвар дээр улсын дугааргүй Мустанг-5 маркийн мотоциклийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхгүйгээр жолоодон замын хөдөлгөөнд оролцож явахдаа Монгол улсын Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж, иргэн Т.*******лийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. ТОДОРХОЙЛОХ нь: Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэх талаар: Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3–т зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр хэрэгт авагдсан дараахи нотлох баримтуудыг хянан хэлэлцэв. Хэргийн газарт үзлэг хийсэн...Хэрэг учрал болсон гэх газар нь аймгийн Жаргалант сумын Цамбагарав багийн Малчны хорооллын шороон зам дээр болсон байх ба ******* УБД улсын дугаартай, Приус-20 маркийн тээврийн хэрэгсэл зүүнээс баруун тийш явж байсан, Мустанг-5 маркийн тээврийн хэрэгсэл урдаас хойт зүгт явж байгаад зүүнээс баруун зүгт явж байсан Приус-20 маркийн тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж, уг Приус-20 машин шороон замаас гарч баруун хойш харж зогссон, Мустанг5 маркийн мотоцикль урдаас хойт зүгт 2 шавар блокон хашааны дундуур гарч ирж Приус-20 машинтай мөргөлдөж баруун зүгт шидэгдсэн байдалтай унасан байна... гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт / 1-р хавтаст хэргийн 8-13-р хуудас/ *******УБД улсын дугаартай Приус-20 маркийн тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хавтаст хэргийн 14-19-р хуудас/ БНХАУ-д үйлдвэрлэгдсэн, улсын дугааргүй, улаан өнгийн Мусанг-5 маркийн мотоцикльд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хавтаст хэргийн 20-24- р хуудас/ Гэрч Б.Баяр-Өлзийгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн... 2020 оны 07 дугаар сарын 15-ны өдөр аймгийн Жаргалант сумын Цамбагарав багийн нутаг дэвсгэрт гэр хороолол дундуур явж байгаад толиндоо харахад миний ард явж байсан гийн Приус-20 машин замаас гараад зогссон байсан.Би станцаараа урд явж байсан Шижир-Отгоныг дуудаад эргээд уг машин дээр очсон. Мотоцикль шавран хашааны хажууд зогсчихсон, эрэгтэй, эмэгтэй хоёр хүн зам дээр сууж байсан... гэх мэдүүлэг / 1-р хавтаст хэргийн 26-27-р хуудас/ Гэрч Л.гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн...2020 оны 07 сарын 15-ны өдөр ын төв рүү манай хоёр найзын машин урд ороод би араас нь гэр хорооллын гудамжны дундуур явж байтал гэнэт урд зүгээс хойт зүг рүү нэг мотоцикль хар хурдаараа гарч ирсэн.Би эхнэр лүүгээ “хүүхдүүдээ холдуулаарай” гэж хэлээд баруун тал руугаа дартал мотоцикль чигээрээ ирээд урд хаалга руу мөргөөд буцаж шидэгдээд шавар хашааны өнцөг дээр очоод унасан.Манай машины баруун талын хаалганы шил хагараад урд сууж явсан манай дүү Ц.*******ийн толгой хэсэг рүү орсон... гэх мэдүүлэг / 1-р хавтаст хэргийн 29-30-р хуудас/ Гэрч Ц.гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн...бид нар зүүнээс баруун зүгт гудамжны дундуур явж байтал гэнэт урдаас хойт чиглэлд мотоцикль хар хурдаараа гараад ирсэн. Манай нөхөр “мотоцикль мөргөлөө хүүхдүүдээ холдуулаарай” гээд над руу орилсон. Тэгээд түс гээд чимээ гараад машин баруун талдаа замаас гараад зогссон... гэх мэдүүлэг / 1-р хавтаст хэргийн 32-33-р хуудас/ Зам тээврийн осол дээр тогтоосон акт /1-р хавтаст хэргийн 43-р хуудас/ аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 1******* дугаартай шинжээчийн... Б.*******гийн биенээс авсан гэх шингэн цусанд этилийн спирт илрээгүй... гэх дүгнэлт / 1-р хавтаст хэргийн 53-54-р хуудас/ аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн 595 дугаартай...Ц.*******ийн биед зүүн хөмсөгний хэсэгт шарх, зүүн нүдний дээд зовхины зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.Ц.*******ийн биед учирсан гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна ... гэх дүгнэлт / 1-р хавтаст хэргийн 58-р хуудас/ аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 598 дугаартай шинжээчийн...Т.*******лийн биед баруун дунд чөмөг ясны дунд 1/3 хэсгийн зөрсөн далд хугарал, баруун гарын шуу ясны гадна хэсгийн зөрсөн далд хугарал, баруун өвдөгний 2 хажууд татлага хийсэн шарх, баруун гар хөлийн хаван хавдар, зөөлөн эдийн няцрал, баруун тохой, ташаа, шагайнд тус бүр өнгөц зулгаралт гэмтлүүд тогтоогдлоо. Т.*******лийн биед учирсан гэмтлүүд нь “Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна... гэх дүгнэлт / 1-р хавтаст хэргийн 83-р хуудас/ Мөрдөн шалгах туршилт хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт / 1-р хавтаст хэргийн 85-88-р хуудас/ Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл ,гэрэл зургийн үзүүлэлт / 1-р хавтаст хэргийн 100-109-р хуудас/ 2020 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн мөрдөгчийн магадлагаа /1-р хавтаст хэргийн 110-111-р хуудас/ Авто машин техникийн эвдрэл, хохирлын үнэлгээний... нийт дүн 2149000 төгрөг...гэх тайлан, гэрэл зургийн үзүүлэлт / 1-р хавтаст хэргийн 120-121-р хуудас/ Хохирогч ******* машан овогт Тотаны *******лийн / 1996.09.02-нд төрсөн, 24 настай, эмэгтэй, дээд боловсролтой, МУБИС-д багш ажилтай/ мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн...2020 оны 07 дугаар сарын 15-ны өдөр хамаатныхаа айлд оччихоод буцаад явж байтал эхлээд хоёр хурдтай машин өнгөрсөн, Тэгээд машин байхгүй болохоор нь хөдлөөд явж байтал нэг машин ирээд миний баруун гар талаас мөргөсөн. Би Б.*******гаас ямар нэгэн мөнгө төгрөг нэхэмжлэхгүй, гомдол саналгүй... гэх мэдүүлэг / 1-р хавтаст хэргийн 128-129-р хуудас/ Хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн... хэрэг учрал болсон гэх газар нь аймгийн Жаргалант сумын Цамбагарав багийн нутаг дэвсгэрт гэр хороолол дунд зүүнээс баруун, баруунаас зүүн тийш чиглэсэн шороон зам дээр гудамжинд болсон байх ба тухайн осол гарсан гэх газар нь ******* УБД улсын дугаартай, Приус-20 маркийн тээврийн хэрэгсэл зорчиж явсан гудамжны урд зүгээс тухайн шороон зам руу нийлж байгаа шороон замын уулзвар хэсэгт болсон байв... гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт / 1-р хавтаст хэргийн 232-236-р хуудас/ Зам тээврийн ослын газарт үзлэг хийсэн “... уг зам тээврийн осол болсон газар нь аймгийн Жаргалант сумын Цамбагарав багийн нутаг дэвсгэр Малчны хорооллын шороон зам дээр мотоцикль жолоодож явсан Б.******* нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7 А-д заасан Жолоочид дараахь зүйлийг хориглоно.Тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй, эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис,мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох , мөн дүрмийн 3.7 В-д “Зохих журмын дагуу улсын бүртгэлд хамруулаагүй буюу бүртгэлийн дугаарын тэмдэггүй, тэмдгийг буруу байрлуулсан, дугаар нь бүдгэрсэн, арилсан,түүнчлэн тогтоосон хугацаанд техникийн хяналтын үзлэгт оруулаагүй буюу тэнцээгүй тээврийн хэрэгслээр замын хөдөлгөөнд оролцох, Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 15.8-д “Адил замын уулзварт жолооч баруун гар талаас ирсэн тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө “ гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас баруун гар талаас ирж байсан автомашиныг мөргөж зам тээврийн осол гаргасан байна...” гэх тэмдэглэл / 1-р хавтаст хэргийн 237-238-р хуудас/ 2021 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 07/02 дугаартай “...иргэн Б.*******гийн жолоодож явсан тээврийн хэрэгсэл нь зохих журмын дагуу улсын бүртгэлд хамрагдаагүй,бүртгэлийн дугааргүй, тогтоосон хугацаанд техникийн хяналтын үзлэгт оруулаагүй, замын хөдөлгөөнд оролцохдоо өөрөө болон зорчигч нь каск малгай өмсөөгүй, тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй ба мотоцикль жолоодож явсан Б.******* нь “адил замын уулзварт” баруун гар талаас ирсэн тээврийн хэрэгсэлд зам тавьж өгөөгүй, зогсоох арга хэмжээ аваагүйгээс шалтгаалан зам тээврийн осол гарсан байна...” гэх мөрдөгчийн магадлагаа / 1-р хавтаст хэргийн 239-241-р хуудас/ Дотоод хэргийн их сургуулийн шинжээчдийн 2021 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 202115 дугаартай “...жолооч Б.******* нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.10-д “хөдөлгөөний дараалал нь энэ дүрмийн бусад заалтуудад тусгагдаагүй газарт жолооч баруун гар талаас ойртон ирсэн тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчсөн байна. Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.2.16 –д ” зам тавьж өгөх” гэж замын хөдөлгөөнд оролцогч давуу эрх бүхий хөдөлгөөнд оролцогчийн хөдөлгөөний хурд болон чигийг өөрчлөхөд нөлөөлөхгүйн тулд хөдөлгөөнөө эхлэхгүй буюу үргэлжлүүлэхгүй байх үйлдлийг хэлнэ” гэсэн байдаг. Жолооч Л. замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн гэх нотлох баримт хавтаст хэрэгт байхгүй байна. Хариулт №3. Замын тэмдэг, тэмдэглэлгүй байдал нь осол гарахад нөлөөлсөн. Мөн Б.******* нь мотоцикль жолоодох эрхгүй, хөдөлгөөнд оролцсон нь замын хөдөлгөөний дүрмийн заалтыг мэдэхгүйгээс осол гарах үндэслэл болсон гэж үзэж байна.. гэх дүгнэлт / 2-р хавтаст хэргийн 4-5-р хуудас/ Шүүгдэгч Б.*******гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...би өмнө нь гэрчээр өгсөн мэдүүлэгтээ бүгдийг үнэн зөв ярьсан. Хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. Миний гар зүгээр болчихвол ажил хийж байгаад хохирол төлбөрөө барагдуулна...” гэх мэдүүлэг / 1-р хавтаст хэргийн 135-136-р хуудас/ Хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд өөр хоорондоо агуулгын зөрүүгүй, шүүгдэгчээс яллагдагчаар болон гэрч, хохирогч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж хэргийг хянан шийдвэрлэв. Шүүгдэгч Б.******* нь “А” ангиллын тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ мотоцикль жолоодож Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас тухайн тээврийн хэрэгсэлд зорчиж явсан Т.*******лийн биед хүндэвтэр гэмтэл учирсан болох нь хохирогч, гэрч нарын мэдүүлгүүд, хэргийн газар болон тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 598 дугаартай шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байх тул шүүгдэгч Б.*******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.2-д заасан тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчиж хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов. Гэмт хэргийн хохирол, хор уршгийн талаар: Хохирогч Т.*******лийн “...надад ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй..” /хх-128/ гэх мэдүүлэг, иргэний нэхэмжлэгч Л.гийн ...машиныхаа эвдрэл гэмтлийг би өөрөө засуулсан. Б.******* нь насанд хүрээгүй, өнчин хүүхэд учир уучилж байна. Б.*******гаас нэхэмжлэх зүйл, гомдол санал байхгүй, би шүүх хуралдаанд оролцохгүй... гэх хүсэлт /2-рхх-13/ зэргээс шүүгдэгчийг бусдад төлөх хохирол, төлбөргүй гэж үзнэ. Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар: Шүүгдэгч Б.******* анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь “Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас”-аар /1-р хх-143-р/ тогтоогдож байна. Шүүгдэгч Б.*******гийн хувийн байдлын талаар гэрч С.Тотаны өгсөн... Б.******* нь намбатай, ажилч, хөдөлмөрч хүүхэд.Эцэг эхээс 4-үүлээ, айлын дундах хүүхэд, ерөнхий боловсролын дунд сургуулийн 9-р ангийг төгсөөд одоо Политехник коллежид сурдаг. сумын ******* багт дүүтэйгээ амьдардаг .…гэх мэдүүлэг /1-р хавтаст хэргийн 139-140-р хуудас/, Гэрч Х.Розагийн өгсөн... Б.******* нь манай төрсөн ахын 3 дахь хүүхэд. 12 настай байхад ээж нь, 17 настайд нь аав нь нас барсан. сумын ******* багт нэг дүүтэйгээ амьдардаг, бүтэн өнчин хүүхэд юм... гэх мэдүүлэг / 1-р хавтаст хэргийн 141- 142-р хуудас/, Б.Тойлыбагийн байнга оршин суугаа хаягийн тодорхойлолт, иргэний үнэмлэхний лавлагаа, аймгийн сумын ******* багийн Засаг даргын тодорхойлолт зэрэг баримт хэрэгт авагджээ. Шүүгдэгч Б.*******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д заасан анх удаа гэмт хэрэг үйлдсэн, 1.2-т заасан бусдад төлөх хохирол төлбөргүй зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд, Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй гэж үзэв. Шүүгдэгчид оногдуулах ял, эрүүгийн хариуцлагыг хэлэлцэх шүүх хуралдаанаар улсын яллагчаас: Шүүгдэгч Б.*******г тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ Авто тээврийн хэрэгслийн аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцуулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-д зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 02 жилийн хугацаагаар хасч, 01 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах, шүүгдэгч нь энэ хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт ирсэн эд мөрийн баримт үгүй болохыг тус тус дурдаж байна гэх тайлбар дүгнэлт, Шүүгдэгч Б.*******гийн өмгөөлөгч Л.Оюунцэцэг шүүх хуралдаанд: Шүүгдэгч Б.*******гийн хувийн байдал, үйлдсэн гэмт хэргээ хүлээн зөвшөөрч маргахгүй байгаа, бусдад төлөх хохирол төлбөргүй зэргийг харгалзан, шүүгдэгч Б.*******д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 06 сарын хугацаагаар тэнсэж өгнө үү гэх саналыг тус тус гаргасан. Шүүхээс: Шүүгдэгч Б.*******д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.2-д зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5-д зааснаар тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8 ,6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг шүүгдэгч Б.*******д тайлбарлаж шийдвэрлэв. Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд шүүгдэгч гэм буруугийн талаар маргаагүй, хохирогчид төлөх төлбөргүй, түүний хувийн байдал, үйлдсэн гэмт хэргийн шинж буюу Эрүүгийн хуулийн 2.3 дугаар зүйлийн 3-д заасан нөхцөл байдлыг тус тус харгалзан үзэж үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглээгүй болно. Шүүгдэгч Б.******* нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, бусдад төлөх хохирол төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй , хэрэгт эд мөрийн баримтаар ирсэн 1 шихэг CD-г хэрэгт хадгалахыг тус тус дурдах нь зүйтэй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.2,34.6, 36.6-36.8, 36.10, 36.13 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь: 1.Шүүгдэгч ******* машан овогт *******ын *******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-д заасан тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчиж хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-д зааснаар шүүгдэгч ******* машан овогт *******ын *******г тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 01/нэг/ жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 01 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй. 3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5-д зааснаар тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8,6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг шүүгдэгч Б.*******д тайлбарласугай. 4.Шүүгдэгч Б.******* нь цагдан хоригдсон хоноггүй, шийтгэх тогтоолоор гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, хэрэгт эд мөрийн баримтаар ирсэн 1 ширхэг CD-г хэрэгт хадгалахыг тус тус дурдсугай. 5.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн *******6 дугаар зүйлийн *******6.1-д зааснаар шүүгдэгч Б.*******г 01 /нэг/ жилийн тэнссэн хугацаанд хяналт тавихыг аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-457 дугаар нээлттэй, хаалттай хорих байгууллагад даалгасугай. 6.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3-д зааснаар шүүгдэгч Б.*******д оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах нэмэгдэл ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тооцсугай. 7.Шийтгэх тогтоол нь уншиж сонсгомогц хүчинтэй болох ба шүүгдэгч Б.*******д хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсныг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй. 8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авсан мөн хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай. ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ГАНТӨГС