Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 05 сарын 28 өдөр

Дугаар 221/МА2024/0353

 

 

    

  

 

 

 

 

 

     Х ХХК-ийн гомдолтой

захиргааны хэргийн тухай

 

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн шүүх бүрэлдэхүүн:

Даргалагч: Шүүгч Б.Тунгалагсайхан

Бүрэлдэхүүнд оролцсон: Шүүгч Г.Мөнхтулга

Илтгэгч: Шүүгч Н.Долгорсүрэн,

Давж заалдах гомдол гаргасан: гомдол гаргагчийн өмгөөлөгч Г.О, Г.Ж, хариуцагч С.Э, П.С, Б.Б

Гомдол гаргагч: “Х” ХХК

Хариуцагч: Татварын ерөнхий газрын Хяналт шалгалт арга зүйн газрын татварын улсын байцаагч С.Э, татварын улсын байцаагч П.С, Улсын төсвийн орлого, хяналтын газрын хяналт шалгалтын хэлтсийн татварын улсын байцаагч А.Б, Б.Б

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 21 дүгээр шийдвэртэй,

Шүүх хуралдаанд оролцогчид: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.М, Б.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Ж, Г.О, хариуцагч С.Э, А.Б хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.А

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.У

Хэргийн индекс: 128/2018/0222/3

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

  1. Гомдол гаргагч “Х” ХХК-аас “Татварын ерөнхий газрын Хяналт, шалгалт арга зүйн газрын татварын улсын ахлах байцаагч С.Э, татварын улсын байцаагч П.С, Улсын төсвийн орлого хяналтын газрын хяналт шалгалтын хэлтсийн татварын улсын байцаагч А.Б, Б.Б нарын 2018 оны 2 дугаар сарын 9-ний өдрийн 367201802 дугаар шийтгэлийн Нэг-ийн 6 дахь заалтаас бусад хэсгийг хүчингүй болгуулж, тогтоосон төлбөрийн хэмжээг багасгах”-аар маргасан.

2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 21 дүгээр шийдвэрийн 1 дэх заалтаар: “Зөрчлийн тухай хуулийн 1.2 дугаар зүйлийн 1, 1.3 дугаар зүйлийн 1, 2, 1.4 дүгээр зүйлийн 4, 6, Татварын ерөнхий хууль /2008 оны/-ийн 4 дүгээр зүйлийн 4.1.6, 18 дугаар зүйлийн 18.1.6, 29 дүгээр зүйлийн 29.1, 29.1.5, 29 дүгээр зүйлийн 29.1.6, 74 дүгээр зүйлийн 74.1, 74.1.3, 74.1.4, 74.1.11, 74.2, 74.3, Татварын ерөнхий хууль /2015.12.04/-ийн 74 дүгээр зүйлийн 74.1, Компанийн тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1, 31 дүгээр зүйлийн 31.2, 31.2.1, 46 дугаар зүйлийн 46.1, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хууль /2006 оны/-ийн 9 дүгээр зүйлийн 9.1.3, 13 дугаар зүйлийн 13.4, 16 дугаар зүйлийн 16.3.1, 17 дугаар зүйлийн 17.2.1, 17.2.9, 17.2.9-ийн а, 21 дүгээр зүйлийн 21.5, Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн /2006 оны 5 дугаар зүйлийн 5.1, 13 дугаар зүйлийн 13.1.3, 23 дугаар зүйлийн 23.1, 26 дугаар зүйлийн 26.1.1, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хууль /2006/-ийн 5 дугаар зүйлийн 5.1, 5.2, 6 дугаар зүйлийн 6.1, 7 дугаар зүйлийн 7.1, 7.4.4, 16 дугаар зүйлийн 16.1, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хууль /2015 оны/-ийн 5 дугаар зүйлийн 5.2, 5.2.1, 6 дугаар зүйлийн 6.1, 7 дугаар зүйлийн 7.2.9, 16 дугаар зүйлийн 16.1, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн /2019 оны 13 дугаар зүйлийн 13.2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан гомдол гаргагч Х ХХК-иас Татварын ерөнхий газрын Хяналт шалгалт арга зүйн газрын татварын улсын ахлах байцаагч С.Э, татварын улсын байцаагч П.С, Улсын төсвийн орлого хяналтын газрын хяналт шалгалтын хэлтсийн татварын улсын байцаагч А.Б, Б.Б нарын 2018 оны 2 дугаар сарын 9-ний өдрийн 367201802 дугаар шийтгэлийн хуудасны Нэг-ийн 6 дахь заалтаас бусад хэсгийг хүчингүй болгуулж, тогтоосон төлбөрийн хэмжээг багасгах тухай гомдлын шаардлагын зарим хэсгийг хангаж, шийтгэлийн хуудасны Шийдвэрлэх нь хэсгийн 1 дэх заалтаар тогтоосон төлбөрөөс 826,069,590.00 төгрөгийн торгууль, 550,713,060.00 төгрөгийн алданги, нийт 1,376,782,650 төгрөгийг хасаж, 2 дахь хэсэгт тогтоосон төлбөрөөс Х ХХК-ийн 2012-2016 онуудын ёслол хүндэтгэлийн арга хэмжээний зардлыг тогтоосон төлбөрөөс хасаж тооцохыг хариуцагч нарт даалгаж, сургалтын зардалд холбогдох 768,635,585.70 төгрөгийн нөхөн татвар, 230,590,675.80 төгрөгийн торгууль, 125,865,259.90 төгрөгийн алданги, нийт 1,125.091.521,40 төгрөгийг хасаж, 4 дэх хэсэгт тогтоосон төлбөрөөс 244,756,482.14 төгрөгийн торгууль, 62,804,055.39 төгрөгийн алданги, нийт 307,560,537.57 төгрөгийг хасаж, үлдэх гомдлын шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

3. Давж заалдах гомдлын агуулга: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.О, Г.Ж нараас дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч гомдол гаргаж байна. Үүнд:

3.1. ...Хөрөнгө оруулагч нар олгосон ногдол ашгийн орлогын 17,209,782,000.00 төгрөгт албан татвар ногдуулж төсөвт төлөөгүй зөрчилд 2,753,565,300.00 төгрөгийг нөхөн төлүүлж, 826,069,590.00 төгрөгийн торгууль, 550,713,060.00 төгрөгийн алданги ногдуулсан зөрчлийн тухайд:

 Анхан шатны шүүх гомдол гаргагч Монгол банкны ерөнхийлөгчийн 2015 оны А-58 дугаар тушаалыг биелүүлж банкны хувь нийлүүлсэн хөрөнгийн доод хэмжээг 50 тэрбум төгрөг болгон нэмэгдүүлсэн. Ийнхүү нэмэгдүүлэхдээ мөн Монгол банкны 2015 оны 12 дугаар сарын 07-ний өдрийн 1/1269 дугаар албан бичгээр зөвшөөрсний дагуу хуримтлагдсан ашгаас байгуулагдсан нөөцийн сан данснаас 5,656,094,961.49 төгрөг, нэмж төлөгдсөн капитал данснаас 14,140,923,038.59 төгрөг, нийт 19,797,018,000.00 төгрөгөөр нэмэгдүүлэх байдлаар хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээг 50,608,320,000.00 төгрөг болгосон талаар үндэслэл бүхий дүгнэлтийг хийсэн.

 Гомдол гаргагч дээрх байдлаар хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээг нэмэгдүүлсэн өөрийн хүсэл зориг биш Банкны тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1-д "Банк нь дараах шаардлагыг хангаж ажиллана", 16.1.2-д "хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээ, өөрийн хөрөнгийн хүрэлцээ, активын эрсдэл, зээл төлөгдөхөд учирч болзошгүй алдагдлаас хамгаалах сан, эх үүсвэрийн төвлөрөл, гадаад валютын болон бусад зохистой харьцааны шалгуур үзүүлэлтийг Монгол банкнаас тогтоосон журам, шийдвэрийн дагуу биелүүлэх" гэж заасны дагуу Монгол банкны ерөнхийлөгчийн 2015 оны А-58 дугаар тушаалыг биелүүлж банкны хувь нийлүүлсэн хөрөнгийн доод хэмжээг 50 тэрбум төгрөг болгох зорилгоор Хны энгийн хувьцааны нэрлэсэн үнийг 5000 төгрөгөөс 8000 төгрөг болгон өсгөсөн болно.

Хэрэв Монгол банкнаас тогтоосон хугацаанд банкны хувь нийлүүлсэн хөрөнгийн доод хэмжээг 50 тэрбум төгрөг болгон нэмэгдүүлэхгүй бол Банкны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.2-д “энэ хуульд өөрөөр заагаагүй бол... Монголбанкны шийдвэр гарсан, эсхүл хувь нийлүүлсэн хөрөнгийн доод хэмжээний шаардлагыг биелүүлээгүй бол" гэж зааснаар Хны тусгай зөвшөөрлийг хүчингүй болгож олон нийтэд зарлах хууль зүйн зохицуулалттай. Өөрөөр хэлбэл банкны хувь нийлүүлсэн хөрөнгийн доод хэмжээг 50 тэрбум төгрөг болгон нэмэгдүүлэх тухай тушаалыг Монгол банкнаас заасан хугацаанд үл маргах журмаар Х заавал биелүүлэх үүрэгтэй. Монгол банкны ерөнхийлөгчийн А-58 дугаар тушаалын зорилго нь эдийн засгийн нөхцөл байдал, мөнгөний ханшны өөрчлөлт, банкны төлбөрийн чадварыг сайжруулах буюу банкны харилцагч нарт учрах эрсдэлийг буруулах үүднээс банкны хувь нийлүүлсэн хөрөнгөө нэмэгдүүлэхийг шаардсан байдаг. Иймээс Хны хувьцаа эзэмшигч нар банкны үйл ажиллагаанаас олсон орлого бус өөрсдийн хөрөнгөөр бий болгосон, банканд байрших нэмж төлөгдсөн капитал данснаас 14,140,923,038.59 төгрөгөөр дүрмийн санг нэмэгдүүлсэн үйлдлийг ногдол ашиг хуваарилсан гэж үзэх ямар ч үндэслэлгүй юм.

Гэтэл анхан шатны шүүх энэ талаар шийдвэрийн үндэслэх нь хэсгийн 1.5-д …дүгнэн маргаан бүхий захиргааны актад хөрөнгө оруулагч нар олгосон ногдол ашгийн орлогын 17,209,782,000.00 төгрөгт албан татвар ногдуулж төсөвт төлөөгүй зөрчилд 2,753,565,300.00 төгрөгийг нөхөн төлүүлэхээр шийдвэрлэсэн хэсгийг хэвээр үлдээсэн нь үндэслэлгүй юм. Компанийн тухай хуулийн 30.1-т "Тухайн компаниас хувьцаа эзэмшигчдэд эзэмшүүлсэн буюу гаргасан нийт давуу эрхийн болон энгийн хувьцааны нэрлэсэн үнийн дүнг компанийн хувь нийлүүлсэн хөрөнгө гэх бөгөөд компанийн хувь нийлүүлсэн хөрөнгөд тухайн компанийн зарласан болон эргүүлэн худалдаж авсан халаасны хувьцаа хамаарахгүй." хэмээн заасан байдаг. Мөн Компанийн тухай хуулийн 30.2-т "Компанийн балансад тусгагдсан биет болон биет бус хөрөнгийн дүнгээс компанийн нийт өр төлбөрийг хасаад үлдсэн хэсгийг компанийн өөрийн хөрөнгө гэнэ" хэмээн тодорхойлсон байдаг. Компанийн хувь нийлүүлсэн хөрөнгийг илэрхийлэх данс нь энгийн хувьцаа гэсэн нэршилтэй данс байдаг ба энгийн хувьцаа данс, нэмж төлөгдсөн капитал данс, хуримлагдсан ашгийн данс болон бусад нөөцийн дансууд нь Компанийн өөрийн хөрөнгөд хамаарах дансууд байдаг. Эдгээр данс хооронд гүйлгээ хийгдэх нь Компанийн өөрийн хөрөнгөөс хасагдах үр дүнд хүргэх ямар ч боломжгүй гэдэг нь илэрхий асуудал билээ. Магадгүй анхан шатны шүүхийн зүгээс нэмж төлөгдсөн капитал данснаас энгийн хувьцаа данс руу гүйлгээ хийгдсэнийг "компанийн балансад тусгагдсан хөрөнгийн дүнгээс бусдад төлөх өр төлбөр хасах" гэдэг ойлголттой хольж, хуулийг буруугаар тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэхэд хүргэж байна.

Өөрөөр хэлбэл, банкны хувьцаа эзэмшигч нарт эзэмшүүлсэн хувьцааны нэрлэсэн үнийн дүнг хувь нийлүүлсэн хөрөнгө гэж тодорхойлсон ба энгийн хувьцаа данс руу нэмж төлөгдсөн капитал данснаас гүйлгээ хийж буй нь Монгол банкны шаардсаны дагуу өөрийн хөрөнгийг нэмэгдүүлсэн гүйлгээ болохоос бус компанийн балансанд тусгагдсан хөрөнгийг бусдын өр төлбөрт шилжүүлж банкны өөрийн хөрөнгийг багасгаж буй гүйлгээ огт биш гэдгийг сайтар анхаарч дүгнэж өгнө үү. Мөн банкны үйл ажиллагааны үр дүнд хуримтлагдсан ашгаас байгуулагдсан нөөцийн сан данснаас 5,656,094,961.41 төгрөгөөр дүрмийн санг нэмэгдүүлсэн үйлдлийг мөн ногдол ашгаас ашиг хуваарилсан гэж үзэх үндэслэлгүй юм. Учир нь Аж ахуй нэгжийн орлогын албан татварын тухай хууль /2006 оны/-ийн 9 дүгээр зүйлийн 9.3-д "Энэ хуулийн 9.1.3-д заасан ногдол ашгийн орлогод хувь нийлүүлсэн аж ахуйн нэгжээс ашиг хуваах, хувь хүртэх хэлбэрээр АВСАН мөнгөн болон мөнгөн бус орлого, түүний хүү хамаарна" гэж зааснаас үзвэл Хны хувьцаа эзэмшигч нар ногдол ашгийн орлогоос аливаа хэлбэрээр АВСАН мөнгөн болон мөнгөн бус орлого, түүний хүү байхыг ойлгохоор байна. Гэтэл Хнаас Монгол банкны ерөнхийлөгчийн 2015 оны А-58 дугаар тушаалыг биелүүлж банкны энгийн хувьцааны нэрлэсэн үнийг 5000 төгрөгөөс 8000 төгрөг болгохдоо нөөцийн сан данснаас 5,656,094,961.41 төгрөг, нэмж төлөгдсөн капитал данснаас 14,140,923,038.59 төгрөг, нийт 19,797,018,000.00 төгрөг шилжүүлэх гүйлгээ хийж банкны хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээг 50,608,320,000.00 төгрөг болгон нэмэгдүүлэхэд Хны хувьцаа эзэмшигчид шууд болон шууд бус хэлбэрээр өөрт авсан аливаа мөнгөн болон мөнгөн бус хөрөнгө байхгүй. Харин ч Хны хувьцаа эзэмшигч нар өөрсдийн авах ёстой ногдол ашгийг банкны хувь нийлүүлсэн хөрөнгийн доод хэмжээг нэмэгдүүлэх зорилгоор банкинд шилжүүлсэн гэж үзнэ.

Хэрэгт авагдсан бичгийн баримтаар банкны хувь нийлүүлсэн хөрөнгийг 50 тэрбум болгон нэмэгдүүлэхдээ нэмж төлөгдсөн капитал дансанд байсан 14,140,923,038.59 төгрөгийг шилжүүлэх байдлаар банкны хувь нийлүүлсэн хөрөнгийг нэмэгдүүлсэн энэхүү хөрөнгө нь банкны үйл ажиллагааны улмаас бий болсон ашиг биш гэдэгтэй хариуцагч маргаагүй. Тус нэмж төлөгдсөн капитал дансанд байсан 14,140,923,038.59 төгрөг банкны хувьцаа эзэмшигч нар өөрийн хөрөнгөөс байршуулсан мөнгө хөрөнгө болох нь тогтоогдож байгаа. Иймээс өөрийн хөрөнгөөр хувьцаа эзэмшиж буй банкныхаа хувь нийлүүлсэн хөрөнгийг нэмэгдүүлсэн нь үйлдлийг ногдол ашиг хуваарилсан гэж дүгнэж 17,209,782,000.00 төгрөгт 2,753,565,300.00 төгрөгийг татвар нөхөн төлүүлэхээр шийдвэрлэсэн хариуцагчийн үйлдлийг хууль зүйн үндэслэлтэй хэмээн дүгнэсэн нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг ноцтой зөрчиж байна.

Өөрөөр хэлбэл анхан шатны шүүх аливаа иргэн, хуулийн этгээд өөрийн нэг данснаас нөгөө дансанд шилжүүлсэн мөнгөн хөрөнгө татвар ногдуулах ёстой гэж шийдвэрийг гаргасантай ижил шийдвэрийг гаргасанд гомдолтой байна. Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хянан хэлэлцээд дээрх зөрчлийн талаар хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээг нэмэгдүүлэхдээ нөөцийн сан данснаас шилжүүлсэн 5,656,094,961.41 төгрөг ямар үйл ажиллагааны үр дүнд бий болсон, нэмж төлөгдсөн капитал данснаас шилжүүлсэн 14,140,923,038.59 төгрөг хэрхэн бий болсон талаарх хэрэгт цугларсан нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай үнэн зөв эргэлзээгүй талаас бүрэн гүйцэд үнэлж дүгнэлт хийлгүйн улмаас шийтгэлийн хуудасны 1-д дурдсан асуудлын нөхөн татвартай холбоотой асуудлыг шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий хуулийн шаардлагыг хангаагүй байна.

3.2. Банкны дотоод арга хэмжээ, зочин төлөөлөгч, баяр ёслолын зардал /үйл ажиллагаа/, ажилчдын сургалтын зардалд зарцуулсан нийт 6,188,154,481.18 төгрөгийг татвар ногдох орлогоос хасаж татвар ногдуулах орлогыг бууруулсан зөрчилд 1,547,038,620.30 төгрөгийг нохон төлүүлж 464,111,586.09 төгрөгийн торгууль, 253,007,631.69 төгрөгийн алданги ногдуулсан зөрчлийн тухайд:

Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх нь хэсгийн 2.8-д … ёслол хүндэтгэлийн арга хэмжээний зардлыг хасаж тооцуулахаар маргасныг шүүх хүлээн авах үндэслэлтэй гэж үзлээ", гэж 2.9-д ...шийтгэл оногдуулах, албадлагын арга хэмжээ хэрэглэх тухай шийдвэрийг гүйцэтгээгүй байгаа тохиолдолд буцаан хэрэглэнэ” гэж, 2.10-д "Маргаан бүхий шийтгэлийн хуудаст гомдол гаргагч нь одоог хүртэл шүүхэд маргаж шийтгэлийн хуудас биелэгдээгүй байгаа энэ нөхцөлд хуулийн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг шүүх буцаан хэрэглэх нь Зөрчлийн тухай хуулийн зорилгод нийцэхээр байна" гэж Зөрчлийн тухай хуулийн 1.4 дүгээр зүйлийн 4 болон 6 дахь заалтыг дээрх байдлаар зөв тайлбарлан хэрэглэсэн билээ.

Иймээс Аж ахуй нэгжийн орлогын албан татварын тухай /2019 он/ хуулийн хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.5-д "ёслол хүндэтгэлийн арга хэмжээний зардал нь тухайн татварын жилд Хөдөлмөрийн тухай хуульд заасан хөдөлмөрийн гэрээ болон онцгой нөхцөл бүхий хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллаж байгаа ажиллагчдад олгосон цалингийн зардлын нийт дүнгийн 5 хувиас хэтрэхгүй байх" гэж заасны дагуу Банкны дотоод арга хэмжээ, зочин төлөөлөгч, баяр ёслолын зардал буюу үйл ажиллагааны зардалд гаргасан 3,113,612,138.4 төгрөг албан татвар ногдох орлогоос хасагдах учиртай.

Гэтэл шүүхийн шийдвэрийн үндэслэх нь хэсгийн 2.11-д “Иймд гомдол гаргагчийн 2012-2016 онуудын ёслол хүндэтгэлийн арга хэмжээний зардлыг тогтоосон төлбөрөөс хасах үндэслэлтэй, харин шүүх уг зардлыг ялган тооцоолох боломжгүй тул Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 2019 оны 13 дугаар зүйлийн 13.2-т нийцүүлэн хасаж тооцсон өөрчлөлтийг шийтгэлийн хуудаст оруулахыг хариуцагч нарт даалгах нь зүйтэй байна" гэж дүгнэсэн нь энэхүү маргаан дахин үргэлжлэх нөхцөл байдлыг үүсгэж байна. Иймд энэхүү нөхцөл байдлыг харгалзан үзэж нэхэмжлэлийн шаардлагын 2 дахь хэсгийн Банкны дотоод арга хэмжээ, зочин төлөөлөгч, баяр ёслолын зардал буюу үйл ажиллагааны зардалд гаргасан 3,113,612,138.4 төгрөгт холбогдох хэсгийг Аж ахуй нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн /2019 оны/ 13 дугаар зүйлийн 13.2-т нийцүүлэн хасаж тооцсон өөрчлөлтийг шийтгэлийн хуудаст оруулахыг хариуцагчид даалгаж шийдвэрлэсэн хэсэгт өөрчлөлт оруулж эл хэсэгт холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хангаж өгнө үү.

3.3. Албан татвар ногдох орлого олохоор ашиглагдаагүй /захирлын хувийн орон сууц/ үндсэн хөрөнгөд элэгдэл байгуулж нийт 48,816,050.1 төгрөгөөр татвар ногдуулах орлогыг бууруулсан зөрчилд 12,204,012.5 төгрөгийг нөхөн төлүүлж, 3,661,203.8 төгрөгийн торгууль, 1,871,556.7 төгрөгийн алданги ногдуулсан зөрчлийн тухайд:

 Ажиллах хүч гадаадад гаргах, гадаадаас ажиллах хүч, мэргэжилтэн авах тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2.8-д "Орон сууц, ахуйн хангамжийн асуудал" гэж заасны дагуу гадаадаас ажиллах хүч авч ажиллуулж буй аж ахуй нэгж байгууллага гадаад ажилтныг амьдрах орон сууц, ахуйн хангамжийн асуудлыг шийдвэрлэх үүрэгтэй. Хны хувьд Контрактын гэрээний үндсэн мэргэжлийн өндөр ур чадвар бүхий гадаад захирлыг ашиг олох, эрсдэлээс хамгаалах зорилгоор ажиллуулж байгаа учир Хны гадаад захирлын амьдарч байгаа орон сууцыг албан татвар ногдох орлого олоход ашигласан гэж үзнэ. Иймээс Аж ахуй нэгжийн орлогын албан татварын тухай /2006 он/ хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.5-д “Үндсэн хөрөнгийн элэгдэл, хорогдлын шимтгэл", 13 дугаар зүйлийн 13.1-д тус тус заасны дагуу албан татвар ногдох орлогоос хасагдах ёстой. Мөн хариуцагч нарын зөрчил гэж үзсэн энэхүү зөрчилтэй холбоотой асуудлыг шийдвэрлэсэн Нийслэлийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2010 оны 4 дүгээр сарын 15-ний өдрийн 178 дугаар шийдвэр, Улсын дээд шүүхийн захиргааны хэргийн танхимын давж заалдах шатны шүүх хуралдааны 2010 оны 6 сарын 15-ний өдрийн 267 дугаартай магадлал, Монгол улсын дээд шүүхийн 2010 оны 09 сарын 27-ний өдрийн 240 дугаар тогтоол хэрэгт авагдсан.

Нийслэлийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2010 оны 4 дүгээр сарын 15-ний өдрийн 178 дугаар шийдвэр, Улсын дээд шүүхийн захиргааны хэргийн танхимын давж заалдах шатны шүүх хуралдааны 2010 оны 6 сарын 15-ний өдрийн 267 дугаартай магадлал, Монгол улсын дээд шүүхийн 2010 оны 09 сарын 27-ний өдрийн 240 дугаар тогтоолд "...2008 оны эхний хагас жилд гадаад захирлуудын амьдардаг орон сууцны байрын төлбөр, элэгдлийн зардал татвар суутган авч төлөөгүй зөрчлүүдтэй холбогдох зардлыг хасч шийдвэрлэсэн нь зөв байна..." хэмээн дүгнэж шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон байна.

Гэтэл анхан шатны шүүх дээрх үйл баримтад үнэлэлт дүгнэлт хийлгүйгээр шийдвэрийн үндэслэх хэсгийн 3.4-т "Дээрх үл хөдлөх хөрөнгө нь ХХК-ийн хөрөнгө боловч банкны албан татвар ногдох орлого олох үйл ажиллагаанд ашиглагдаагүй, зөвхөн хөдөлмөрийн гэрээний үүргээ биелүүлж, гадаадын зөвлөх ажилтныг амьдран суух зориулалтаар ашиглуулж байгаа тул уг орон сууцанд тооцсон элэгдэл, хорогдлын шимтгэлийг Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн /2006 оны/ 12 дугаар зүйлийн 12.1.5 дахь хэсэгт заасан албан татвар ногдох орлогоос хасагдах зардал гэж үзэхгүй бөгөөд хариуцагч нарын албан татвар ногдох орлого олохоор ашиглагдаагүй, Татварын ерөнхий хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1.4-т заасан зөрчил гаргасан гэж үзсэн нь үндэслэлтэй" гэсэн хуульд байхгүй зөрчлийн талаар тусгасан үндэслэлгүй дүгнэлт хийжээ. Учир нь Татварын ерөнхий хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1.4-д заасан зөрчил гэсэн зөрчил Зөрчлийн тухай хуульд байхгүй болно.

3.4. Бусдад олгосон хүүгийн орлогод нийт 8,158,549,404.7 төгрөгийн орлогод татвар ногдуулж төсөвт төлөөгүй зөрчилд 815,854,940.7 төгрөгийг нөхөн төлүүлж, 244,756,482.14 төгрөгийн торгууль, 62,804,055.39 төгрөгийн алданги ногдуулсан зөрчлийн тухайд:

Хариуцагч татварын улсын байцаагч нар Хны бүх салбар нэгжийн 2012-2016 онуудын татварын ногдуулалт, төлөлтөд иж бүрэн шалгалтыг 2017 оны 04 сараас эхлэн 2018 оны 2 сарын 9-ний өдрийг хүртэл хийсний үндсэн дээр нийт 8,158,549,404.7 төгрөгийн орлогод татвар ногдуулж төсөвт төлөөгүй зөрчил гаргасан байна гэж үзээд 815,854,940.7 төгрөгийг нөхөн төлүүлж, 244,756,482.14 төгрөгийн торгууль, 62,804,055.39 төгрөгийн алданги ногдуулсан. Гэтэл маргаан бүхий шийтгэлийг хуудасны энэхүү зөрчилтэй холбоотой хэсгийг хүчингүй болгуулах шаардлага бүхий хэргийг хянан хэлэлцэх явцад хариуцагчаас 2020 оны 09 сарын 30-ний өдөр шүүхэд ирүүлсэн "Нотлох баримтын тайлбар" гэх тайлбарт тайлангаа илгээж татвар ногдуулж тайлагнасан татвараар Татварын хяналт шалгалтын "Шийтгэлийн хуудас"-аар хүүгийн орлогод ногдуулсан татварын тооцоололд өөрчлөлт орохоор байна гэж тайлбарласнаас үзэхэд хариуцагч Хинд татварын хяналт шалгалт хийдээ Хны бүх салбар нэгжийн суутгагчийн хувь хүнд олгосон орлогын албан татварын ТТ-12 тайланг бүрэн шалгаагүй нь тогтоогдож байгаа ба, шүүхийн 2020 оны 11 сарын 03-ний өдрийн үзлэгийн тэмдэглэлээр тогтоогддог.

Нэгэнт хариуцагч татварын улсын байцаагч иж бүрэн шалгалтыг хийгээгүй бол 8,158,549,404.7 төгрөгийн орлогод татвар ногдуулж төсөвт төлөөгүй гэж Хийг буруутгаж шийтгэл ногдуулах хууль зүйн үндэслэлгүй юм. Гэвч анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 4.9-д "Хэрэгт авагдсан баримтууд болон дээрх шинжээчийн дүгнэлтээр ХХК-ны тооцооны салбар, нэгжүүд нь бусдад олгосон хүүгийн орлогоос суутгал хийсэн атлаа ногдох татварыг хугацаанд нь тодорхойлж, тайлагнаагүй болох нь нотлогдож байна" гэж шүүх дүгнэж байгаа нь Үндсэн хууль, Захиргааны ерөнхий хуулийг тус тус зөрчсөн гэж үзнэ. Учир нь татвар ногдох орлого нь “нэг л орлого бол тухайн төрлийн татварыг нэг л удаа ногдуулах" нь Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэг болон Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д заасан төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим болох “шударга ёс", "тэгш байдал”-ын зарчимд нийцэх юм. Гэтэл анхан шатны шүүхийн дээрх дүгнэлтээс үзэхэд шалгалт хийх үед тайлагнаад холбогдох татварыг ногдуулж, төлөлт хийсэн эсэх нь хамаагүй гагцхүү хугацаандаа л тайлангаа илгээгээгүй бол нөхөн татвар, торгууль, алданги төлүүлж болно гэж хэргийг шийдвэрлэсэн нь гомдол гаргагчийн эрхийг ноцтойгоор зөрчсөн үйлдэл боллоо. Шүүх Х бусдад олгосон хүүгийн орлогод нийт 8,158,549,404.7 төгрөгийн орлогод татвар ногдуулж төсөвт төвлөрүүлсэн эсэх асуудлыг тогтоолгохоор Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнг шинжээчээр томилсон бөгөөд шинжээчийн дүгнэлтийн 1 дэх хэсэгт “Тайлант хугацааны хүүгийн орлогын төлөлтийн талаарх шинжилгээнд ирүүлсэн файлууд нь /ТЕГ-ын 2018.03.16-ний 12/905, 2020.03.30- ны 25/170 тоот албан бичгээр/ хоорондоо зөрүүтэй байх тул Х ХХК-ийн хүүгийн орлогын ногдуулалтын төлөлтийг шинжлэн тогтоох боломжгүй байна. Мөн ТТ-12 тайланд хүүгийн орлогод ногдуулах албан татвараас гадна өөр төрлийн суутган тооцсон татварууд тусгагддаг тул хүүгийн орлогын төлөлтийг тусгайлан харах боломжгүй. Иймд хавсралтад дурдсан Х ХХК-ийн салбаруудын ТТ-12 маягтаар тайлагнасан нийт ногдуулалт, төлөлтийг татварын байгууллагаар тогтоолгохоор байна. Өөрөөр хэлбэл эрх бүхий байгууллагын акт дүгнэлт гаргуулахаар байна" гэсэн дүгнэлтийг шүүхэд ирүүлсэн.

Түүнчлэн шинжээч нарыг 2020 оны 10 сарын 23-ны өдрийн шүүх хурал дээр гэрчээр асуусан бөгөөд 10 дугаар хавтаст хэргийн 168-195 дугаар талд авагдсан 128/TM2020/3334 дугаар шүүх хурлын тэмдэглэлд шинжээч нар дараах мэдүүлгийг өгсөн байна. Үүнд:

-Гомдол гаргагчийн өмгөөлөгч Г.Орхон: Төлөлттэй холбоотой дүгнэлтийг аль албан бичигт тулгуурлан гаргасан бэ?

-Шинжээч С.Оргил: Улсын байцаагч нар татвар төлөлтийн талаар дүгнэлт гаргаагүй байсан. Иймд Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3 дахь хэсэгт “Эрх бүхий байгууллагын акт дүгнэлтийг үндэслэж" гэж заасны дагуу бид дүгнэлт гаргадаг.

-Гомдол гаргагчийн өмгөөлөгч Г.Орхон: Татварын улсын байцаагч нар төлөлттэй холбоотой албан бичиг, акт гаргаагүй байсан гэж ойлгож болох уу?

-Шинжээч С.Оргил: Шинжээч нарын зүгээс татварын улсын байцаагч нарт төлөлттэй холбоотой албан бичгийг авахаар албан тоот явуулсан. Татварын ерөнхий газраас дүгнэлт гаргах хугацаанд холбогдох баримтыг ирүүлээгүй.

-Гомдол гаргагчийн өмгөөлөгч Г.Орхон: Татварын улсын байцаагч нар хяналт шалгалт хийхдээ төлөлтийг шалгаж акт дүгнэлт гаргасан байсан yy?

-Шинжээч С.Оргил: Төлөлтийн талаар тодорхой бичээгүй "дутуу тайлагнасан" гэж дүгнэсэн байдаг. Гомдол гаргагчийн өмгөөлөгч Г.Орхон: Х ХХК-аас төлөлттэй холбоотой 800 гаруй хуудас гүйлгээний дансны хуулгыг гаргаж өгсөн. Та бүхэн дүгнэлт гаргахдаа тус баримтыг харсан уу?

-Шинжээч Д.Мөнхцэцэг: Татварын улсын байцаагч нарын акт, шийтгэлийн хуудсан дээр татвар ногдох орлогыг төсөвт төлөөгүй гэсэн учраас төлөлттэй холбоотой дүгнэлт гаргаагүй.

 Гэтэл анхан шатны шүүх маргаан бүхий хэргийг шийдвэрлэхдээ хэрэгт цугларсан бичгийн нотлох баримт болон шинжээчийн дүгнэлт, шинжээч нарын мэдүүлгийг хооронд харьцуулж үзэлгүйгээр шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна. Мөн Татварын ерөнхий газрын мэдээлэл технологийн төвийн 2018 оны 03 сарын 16-ны өдрийн 12/905 тоот, 2020 оны 04 сарын 10-ний өдрийн 12/1146 тоот, 2020 оны 06 сарын 17-ны өдрийн 12/1146 тоот, 2020 оны 10 сарын 09-ний өдрийн 11/3046 тоот албан бичгүүдээр Хны 2014-2017 онуудын хүүгийн, суутган төлсөн татварын лавлагаа, ТТ-12 тайлангийн төлөлт зэргийн мэдээлэл авахад бүгд өөр өөр үнийн дүнтэй гарч ирсэн бөгөөд тухайн албан бичгүүд хавсралтын хамт хавтаст хэрэгт авагдсан. Энэхүү нөхцөл байдлыг эцэслэх үүднээс шүүхээс татварын ерөнхий газрын мэдээллийн санд нэхэмжлэгч болон хариуцагч нарыг байцуулан 2020 оны 11 сарын 03- ний өдөр үзлэг хийсэн бөгөөд тус үзлэгээр Хны бүх салбарын татварын ногдуулалт, төлөлтийн мэдээлэл Татварын ерөнхий газрын татвар төлөгчийн мэдээллийн нэгдсэн баазад байхгүй болох нь тогтоогдсон байхад анхан шүүх энэ талаар огт дүгнэлт хийлгүйгээр уг зөрчилтэй холбоотой нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй болжээ.

3.5. Хөрөнгө түрээсэлсэн, борлуулсны орлогод нийт 2,861,000,227.83 төгрөгт нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулж төсөвт төлөөгүй зөрчилд 286,100,022.8 төгрөгийн нөхөн татвар, 132,387,798.1 төгрөгийн торгууль, 1,746,310.6 төгрөгийн алданги, 698,366.87 төгрөгийн хүү, нийт 420,932,498.34 төгрөгийн төлбөр ногдуулсан зөрчлийн тухайд:

 Х НӨАТ төлөгч болоогүй байсан хэдийч НӨАТатварыг ААНОАТатварын дансанд төлсөн үйлдлийг хууль зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй юм. учир нь зарюулын үзэх тохиолдолд Зөрчлийн тухай хуулийн 2.3 дугаар зүйлийн 1-д «Тулгарсан аюулыг өөр арга хэрэгслээр арилгах боломжгүй нөхцөлд учирч болох аюулын хэвлэмжээнээс хэтрүүлэхгүйгээр үйлдсэн энэ хуульд заасан зөрчлийн үндэслэлгүй болно.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгчийн захирамжаар Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнг шинжээчээр томилж дүгнэлт гаргуулсан. Шинжээчийн дүгнэлтээр “Х ХХК нь Нэмэгдсэн өртгийн албан татвар төлөв гэсэн гүйлгээний утгатайгаар 2012 онд 10,380,703.41 төгрөгийг ногдуулж төлсөн гэх татварын ерөнхий газраас ирүүлсэн тооцоо, 2013 онд 60,503,023,59 төгрөг, 2014 онд 64,026,955.21 төгрөг, 2015 онд 97,803,797.16 төгрөг, 2016 онд 63,866,246.81 төгрөгийг тус тус төлсөн төлбөрийн баримтууд хавтаст хэрэгт авагдсан боловч тус төлбөр нь Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын төлөлтөд орж тооцогдсон байна. Өөрөөр хэлбэл Нэмэгдсэн өртгийн албан татварын тайлан гаргаж тайлагнаж байгаагүй байна. Х ХХК-ийн 2016 оны Аж ахуй нэгжийн орлогын албан татварын тайлангаарх татварын өглөг нь 2,175,631,919.47 төгрөг байна" гээд Хны 2012-2016 оны аж ахуй нэгжийн орлогын албан татварын тайлангаарх ногдуулалт, төлөлт, өглөг, авлагын тооцоог харуулсан байдаг.

Тус хүснэгтэд эцсийн үлдэгдэл буюу илүү төлөлт 2012 онд 1,251,164,810.60 2013 онд 1,341,857,630.51 2014 онд 3,124,922,468.39 2015 онд 3,022,445,123.69 2016 онд 2,175,631,919.47 төгрөг байгааг харуулсан байна. Өөрөөр хэлбэл аж ахуй нэгжийн орлогын албан татварын тайланд 2,175,631,919.47 төгрөгийн илүү төлөлттэй явж байгаа нь гомдол гаргагч Хны зүгээс нэмэгдсэн өртгийн албан татвар төлөв гэсэн гүйлгээний утгатайгаар 2012 онд 10,380,703.41 төгрөг, 2013 онд 60,503,023,59 төгрөг, 2014 онд 64,026,955.21 төгрөг, 2015 онд 97,803,797.16 төгрөг, 2016 онд 63,866,246.81 төгрөгийг төлсөн төлөлтүүд өнөөдрийг хүртэл аж ахуй нэгжийн орлогын албан татварын төлөлтөд орж тооцогдсон байна гэж дүгнэх ямар ч боломжгүй.

Гэтэл анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 5.8-д “Мөн шинжээчийн дүгнэлтэд ХХК нь Нэмэгдсэн өртгийн албан татвар төлөв гэсэн гүйлгээний утгатайгаар 2012 онд 10,380,703.41 төгрөгийг ногдуулж төлсөн гэх Татварын ерөнхий газраас ирүүлсэн тооцоо, 2013 онд 60,503,023.59 төгрөг, 2014 онд 64,026,955.21 төгрөг, 2015 онд 97,803,797.16 төгрөг, 2016 онд 63,866,246.81 төгрөг тус тус төлсөн төлбөрийн баримтууд нь хавтаст хэрэгт авагдсан боловч тус төлбөр нь аж ахуйн нэгжийн орлогын албан татвар төлөлтөд орж тооцогдсон байна. Өөрөөр хэлбэл нэмэгдсэн өртгийн албан татварын тайлан гаргаж тайлагнаж байгаагүй байна. ХХК-ийн 2016 оны Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайлангаарх татварын өглөг нь 2,175,631,919.47 төгрөг байна" гэдэг дүгнэлтийг хэрэгт цугларсан бичгийн баримттай харьцуулан үнэлж үзэлгүйгээр шууд аж ахуй нэгжийн орлогын албан татварын төлөлтөд орж тооцогдсон гэж үзсэн нь үндэслэлгүй болсон.

Учир нь хэрэгт цугларсан бичгийн баримтаар өнөөдрийг хүртэл аж ахуй нэгжийн орлогын албан татварын дансанд нэмэгдсэн өртгийн албан татвар төлөв гэсэн утгатайгаар төлсөн төлбөр нь илүү төлөлтэй хэвээр байгаа ба тус төлбөрийг аж ахуй нэгжийн орлогын албан татварт суутган тооцсон зүйл байхгүй. Хэрэв суутгасан тооцсон бол хэдэн татварт суутган тооцсон талаарх баримтыг хариуцагч болон шүүх нотлох үүрэгтэй. Нэгэнт төлсөн татварыг дахин төлүүлэхээр шийдвэрлээд зогсохгүй торгууль, алданги нэмж төлүүлэхээр шийдвэрлэсэн нь Үндсэн хуульд заасан нэг л орлого бол тухайн төрлийн татварыг нэг л удаа ногдуулна гэсэн зарчим зөрчигдөж байгааг давж заалдах шатны шүүх онцгой анхаарч энэхүү асуудлыг эцэслэн шийдвэрлүүлэхээр энэхүү гомдлыг гаргаж байгаа болно.

Иймд энэхүү нөхцөл байдлыг харгалзан үзэж Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 сарын 03-ний өдрийн 0021 дүгээр шийдвэрийн 1 дэх заалтад өөрчлөлт оруулан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү” гэжээ.

4. Хариуцагч С.Энхбат, П.С, Б.Б нараас дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч гомдол гаргаж байна. Үүнд:

4.1. ...Анхан шатны шүүхийн шийдвэр хуулийг буруу тайлбарлаж, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоолоос өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн талаар:

"Х" ХХК-ийн 2012-2016 оны албан татварын ногдуулалт, төлөлтийн байдалд хяналт шалгалт хийж, шалгалтаар илэрсэн зөрчилд татварын улсын байцаагч нар хууль тогтоомжид заасны дагуу нөхөн татвар, торгууль, алданги ногдуулсан. Анхан шатны шүүх шийдвэрийнхээ үндэслэх хэсгийн 1.10 болон 4.14 дэх хэсэгт гомдол гаргагч "Х" ХХК-ийг суутгагчийн үүргээ биелүүлээгүй зөрчилд ногдуулсан торгуулийг Татварын ерөнхий (2008 оны) хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.6-д "татвар суутгагч" гэж татвар төлөгчийн олсон орлогод татварын хуулиар татвар ногдуулан суутгаж, улсын болон орон нутгийн төсөвт шилжүүлэх үүрэг бүхий этгээдийг;", 29 дүгээр зүйлийн 29.1-д "Татварын улсын байцаагч дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:" гээд 29.1.5-д "татвар суутгагч хувь хүн, хуулийн этгээд нь бусдад олгох хөдөлмөрийн хөлс, шилжүүлсэн орлогод татвар ногдуулж, суутган авч төсөвт төлөөгүй бол түүнийг уг этгээдийн хөрөнгөөс нөхөн төлүүлэх;" гэж, 74 дүгээр зүйлийн 74 дүгээр зүйлийн 74.1-д "дараах үйлдэл, эс үйлдэхүйгээр татвар ногдох орлого, орлогоос бусад зүйлийг нуусан татвар төлөгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол татварын алба, татварын улсын байцаагч татварыг нөхөн төлүүлж, нөхөн төлүүлэх татварын 30 хувьтай тэнцэх хэмжээний торгууль оногдуулна" гэж тус тус заасныг үндэслэн хасаж тооцжээ.

Дээрх зохицуулалтаас үзэхэд татвар төлөгчид суутган төлөгчийг хамааруулахгүй бөгөөд торгох хариуцлага ногдуулахгүй гэж дүгнэсэн. Татварын хууль тогтоомжид заасны дагуу харин суутган төлөх үүргээ биелүүлээгүй этгээдэд ногдуулсан торгуулийг хүчингүй болгосон хэсгийг хариуцагчийн зүгээс зөвшөөрч байгаа боловч суутгагчийн шилжүүлсэн орлогод татвар ногдуулж татвар ногдуулж нөхөн төлүүлэхдээ алдангийн хамт төлүүлэх эрхтэй байхад шүүх дүгнэлт хийлгүй алдангийг хасаж тооцсон нь буруу байна.

Өөрөөр хэлбэл суутган төлөгчийн үүргээ биелүүлээгүй этгээдэд торгуулийн хариуцлага ногдуулахгүй харин шилжүүлсэн орлогод татвар ногдуулж түүний хөрөнгөөс гаргуулахдаа алдангийн хамтаар төлүүлэх эрхтэй болохыг Улсын дээд шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 0062 дугаар тогтоол /20-21 дэх хэсэг/-т дүгнэсэн байна. Иймд шийтгэлийн хуудсаар ногдуулсан торгууль, алдангийг хасаж шийдвэрлэхдээ Улсын дээд шүүхийн тогтоолоос өөрөөр тайлбарлаж хэрэглэн алдангийг хасаж шийдвэрлэсэн нь буруу байх тул тус хэсэгт өөрчлөлт оруулж өгнө үү.

4.2. Анхан шатны шүүхийн шийдвэр хуулийг буруу тайлбарлаж, хэрэглэсэн талаар: 

Банкны дотоод арга хэмжээ, шинэ жилийн арга хэмжээний зардал, зочин төлөөлөгч, уулзалт хүлээн авалт, баяр ёслолын ажиллагааны зардал 2012 онд 452,566,628.7 төгрөг, 2013 онд 620,835,758.4 төгрөг, 2014 онд 677,155,418.8 төгрөг, 2015 онд 680,496,972.8 төгрөг, 2016 онд 682,557,359.7 төгрөг, нийт 3,113,612,138.4 төгрөгийн зардлыг албан татвар ногдох орлогоос хасч тооцсон зөрчилд 778,403,034.6 төгрөгийн нөхөн татвар, 233,520,910.4 төгрөгийн торгууль, 127,142,371.7 төгрөгийн алданги, нийт 1,139,066,316.7 төгрөгийн төлбөр ногдуулсан. Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хууль /2006 он/-ийн 12 дугаар зүйлийн 12.1. Дараахь зардлыг албан татвар ногдох орлогоос хасч тооцсоны үндсэн дээр албан татвар ногдуулах орлогыг тодорхойлно гэж заасан ба тус зардлуудад дотоод арга хэмжээ, шинэ жилийн арга хэмжээний зардал, зочин төлөөлөгч, уулзалт хүлээн авалт, баяр ёслолын ажиллагааны зардлыг албан татвар ногдох орлогоос хасагдах зардалд хамаарахгүй.

Анхан шатны шүүхийн шийдвэрийн 2.5 дахь хэсэгт аж ахуйн нэгжийн албан татвар ногдох орлого олохтой хамааралтай гарсан материалын зардал, бусдаар гүйцэтгүүлсэн ажил, үйлчилгээний хөлстэй холбогдох зардлуудыг хасаж тооцохоор хуульчилсан бөгөөд гал тогооны хоол, өглөөний цай, ажил хэргийн уулзалт, тавгийн чихэр, цай кофены зардал, хандивын уулзалт, хүндэтгэлийн арга хэмжээнүүд, бэлэг, дурсгалын зардал зэрэг нь банкны орлого олох үндсэн ажиллагаатай шууд хамааралгүй зардал гэж дүгнэсэн. Татварын ерөнхий хуулийг 2019 онд шинэчлэн найруулсантай холбоотойгоор Татварын хуулиар хяналт шалгалт хийж тогтоох зөрчлийг татварын хууль тогтоомжид тусгаж, илэрхий зөрчлийг Зөрчлийн тухай хуульд ялгаж хуульчилсан. Ийнхүү татварын хууль тогтоомжийн дагуу хэрэгжүүлэх хяналт, Зөрчлийн тухай хууль тогтоомжийн дагуу хэрэгжүүлэх шалган шийдвэрлэх ажиллагааг тусад нь ялгаснаар Зөрчлийн тухай хууль /2017/-ийн 11.19 дэх хэсгийн 1.2-т "татвар ногдох орлого, орлогоос бусад татвар ногдох зүйлийн тоо хэмжээ, үнийг нягтлан бодох бүртгэл тайлан тэнцэл, татварын тайланд багасгаж тусгасан, эсхүл ийнхүү багасгахын тулд зардал болон бусад зүйлийг үндэслэлгүйгээр өсгөсөн үйлдлийг зөрчилд тооцсон хэвээр байна.

Зөрчилд тооцож хариуцлага оногдуулах хариуцлагын хэмжээг ямар нэгэн байдлаар хөнгөрүүлсэн зохицуулалтыг шинээр хуульчлаагүй. Харин нягтлан бодох бүртгэл хөтлөх, хасагдах зардлыг тооцоолохдоо хязгаарлалтад багтаан хасах зохицуулалт шинээр хуульчилсан бөгөөд энэ нь Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хууль /2019 он/-ийг баталснаар дагаж мөрдөх зохицуулалт юм. Өөрөөр хэлбэл дагаж мөрдөгдөж эхэлсэн хугацаанаас хойш аж ахуйн нэгж байгууллага дагаж мөрдөх зохицуулалт байтал анхан шатны шүүх оногдуулах хариуцлагыг хөнгөрүүлсэн мэтээр тайлбарлаж Зөрчлийн тухай хуулийн 1.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийг буруугаар тайлбарлаж эрх зүйн байдлыг дээрдүүлсэн гэж дүгнэж байгаа нь үндэслэлгүй юм. Хэрэв одоогийн хууль тогтоомжийг буцаан хэрэглэж хасагдах зардлыг Хөдөлмөрийн тухай хуульд заасан хөдөлмөрийн гэрээ болон онцгой нөхцөл бүхий хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллаж байгаа ажиллагчдад олгосон цалингийн зардлын нийт дүнгийн 5 хувиас хэтрэхгүй байх гэж заасны дагуу тооцоолбол татварын улсын байцаагчийн актаар илрүүлсэн зөрчилд нөхөн төлүүлэхээр тогтоосон нөхөн татвар, торгууль, алдангийн дүнгээс давахаар байхад гарах үр дагаврыг тооцолгүйгээр хасаж тооцохыг хариуцагч нарт даалгасан нь татвар ногдуулахад зайлшгүй, шударга байх зарчимд нийцэхгүй байна.

Анхан шатны шүүх дээрх зөрчлийг хуульд нийцэхгүй гэж дүгнэсэн атлаа Татварын ерөнхий хууль, Татварын ерөнхий хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд тусгайлан зохицуулаагүй харилцааг хамааруулж ногдуулсан хариуцлагыг бүхэлд нь хүчингүй болгож буй хэрэг юм. Татварын ерөнхий хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд дээрх харилцаанд хуулийг буцаан хэрэглэх талаар зохицуулаагүй, Хууль тогтоомжийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 261.3-т "Тухайн хуульд өөрөөр заагаагүй бол хуулийг буцаан хэрэглэхгүй гэж заасанд нийцэхгүй байна.

4.3. Татварын хяналт шалгалтаар татвар төлөгчийн орлого олох үйл ажиллагаатай холбоотой зайлшгүй гарах банкны программ хангамж мэргэшүүлэх, сургах, мэдээллийн аюулгүй байдал зэрэгт явуулсан сургалтын зардал болох 2012-2016 оны 870,559,629.0 төгрөгийн албан татвар ногдох орлогоос хасагдах зардалд оруулан тооцсон. Анхан шатны шүүх дээр хэрэг хянагдах явцад нэхэмжлэгч талаас гаргаж өгсөн хэргийн материал авагдсан гэрээг тулгалт хийж үзэхэд 1 дүгээр хавтас хэрэгт байгаа гэрээнүүд гадаад харилцагч нартай байгуулсан гэрээ байгаа бөгөөд эдгээрээс Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хууль, Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн дагуу гадагш шилжүүлсэн орлогоос татвар суутгаж аваагүй байгаа тул татвар ногдох орлогоос хасагдах зардалд орохгүй.

Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1. Албан татвар төлөгчийн цалин, хөдөлмөрийн хөлс, шагнал, урамшуулал болон тэдгээртэй адилтгах хөдөлмөр эрхлэлтийн орлогод дараахь орлого хамаарна:, 11.1.1-д "ажил олгогчтой байгуулсан хөдөлмөрийн гэрээнд заасны дагуу авч байгаа үндсэн цалин, нэмэгдэл хөлс, нэмэгдэл, шагнал, урамшуулал, амралтын олговор, тэтгэвэр, тэтгэмж, тэдгээртэй адилтгах бусад орлого" гэж заасны дагуу албан татварыг суутган аваагүй байна. Анхан шатны шүүх дээр хэрэг хянагдах явцад нэхэмжлэгч талаас гаргаж өгсөн хэргийн материал авагдсан гэрээг тулгалт хийж үзэхэд 6 дугаар хавтас хэрэгт байгаа гэрээнүүд орлого олох үйл ажиллагаатай холбоотой гарсан зардал байсан тул хасалт хийсэн гэрээ байна.

 Гадаадад сургуульд сургасан, англи хэлний сургалтын төлбөрөөс Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн дагуу хувь хүнд олгосон орлогоос татвар суутгаж аваагүй байгаа тул татвар ногдох орлогоос хасагдах зардалд орохгүй.

 

Сургалт төрөл

2012 он

2013 он

2014 он

2015 он

2016 он

Нийт зардал төрлөөр

Ажилчид сургалт оюутан тэтгэлэг

 

18,943,937.4

 

61,707,900.0

 

62,456,000.0

 

63,420,350.0

 

192,035,816.8

 

398,564,004.2

 

Англи хэл

 

 

24,899,473.4

 

46,344,751.5

 

14,197,618.9

 

19,032,020.0

 

48,459,694.8

 

153,053,558.8

Бусад хурал, сургалт

 

31,120,454.9

 

116,809,453.4

 

177,516,099.3

 

274,225,481.2

 

179,909,970.0

 

779,581,458.7

Гадаад сургалт

 

 

527,094,612.3

 

134,116,316.5

 

600,216,478.0

 

236,061,164.4

 

245,854,750.2

 

1,743,343,321.4

Нийт зардал оноор

 

602,058,487.0

 

358,978,421.5

 

854,386,196.2

 

592,739,015.5

 

666,380,231.7

 

3,074,542,342.9

Х ХХК-ийн сургалтын зардлыг оноор, төрлөөр товчоо байдлаар гаргаж үзвэл ажилчдын сургалт үүнд оюутны тэтгэлэгт зардал болох 398,564,004.2 төгрөг, англи хэл болон бусад хэлний сургалт 153,053,558.8 төгрөг, бусад хурал сургалтанд 779,581,458.7 төгрөг, гадаад сургалтанд 1,743,343,321.4 төгрөгийн зардал тус бүртгэж үүнийг татвар ногдох орлогоос хасч тооцсон нь хуульд нийцэхгүй байна. Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 128/ШШ2024/0021 дүгээр шийдвэрийн 1.10, 2,11, 2.16, 4.14 дэх хэсэгт өөрчлөлт оруулж, гомдлыг хангаж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

 

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хянаад, шүүхийн шийдвэрт зохих өөрчлөлт оруулж, хариуцагч нарын давж заалдах гомдлыг хангаж шийдвэрлэв.

2. Татварын ерөнхий газрын хяналт шалгалт, аргазүйн газар болон Улсын төсвийн орлого, хяналтын газрын хяналт шалгалтын хэлтсийн татварын улсын байцаагч нар Х ХХК-ийн 2012-2016 оны албан татварын ногдуулалт, төлөлтийн байдалд шалгалт хийж маргаан бүхий 2018 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 367201802 дугаар шийтгэлийн хуудсаар 47,952,703,194.61 төгрөгийн зөрчилд 5,507,967,641.76 төгрөгийн татварыг нөхөн төлүүлж, 1,698,948,083.80 төгрөгийн торгууль, 885,405,391.69 төгрөгийн алданги, 698,366,87 төгрөгийн хүү, нийт 8,093,019,484.12 төгрөгийн шийтгэл оногдуулжээ.

2.1. Гомдол гаргагч Х ХХК-аас “Татварын ерөнхий газрын Хяналт, шалгалт арга зүйн газрын татварын улсын ахлах байцаагч С.Э, татварын улсын байцаагч П.С, Улсын төсвийн орлого хяналтын газрын хяналт шалгалтын хэлтсийн татварын улсын байцаагч А.Б, Б.Б нарын 2018 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 367201802 дугаар шийтгэлийн хуудасны Нэг-ийн 6 дахь заалтаас бусад хэсгийг хүчингүй болгуулж, тогтоосон төлбөрийн хэмжээг багасгуулах”-аар маргасан.

3. Шийтгэлийн хуудасны Нэгийн 1. Хөрөнгө оруулагч нарт олгосон ногдол ашгийн орлогын 17,209,782,000.00 төгрөгт албан татвар ногдуулж, төсөвт төлөөгүй зөрчилд 2,753,565,300.0 төгрөгийг нөхөн төлүүлж, 826,069,590.0 төгрөгийн торгууль, 550,713,060.0 төгрөгийн алданги ногдуулсан тухайд:

3.1. Монголбанкны Ерөнхийлөгчийн 2015 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн А-58 дугаар тушаалаар банкны хувь нийлүүлсэн хөрөнгийн доод хэмжээг 50.0 /тавин/ тэрбум төгрөгөөр тогтоож, 2017 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл ногдол ашиг хуваарилахгүй байхаар банкуудад үүрэг болгосны дагуу Х ХХК-ийн Хувьцаа эзэмшигчдийн 2015 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 6 дугаар тогтоолоор Хны хуваарилагдаагүй ногдол ашгаас өөрийн хөрөнгийн нөөцийн санд 5,656,094,961.41 төгрөг хуваарилахыг зөвшөөрч, 7 дугаар тогтоолоор Хны нэгж энгийн хувьцааны үнийг 5000 /таван мянга/ төгрөгөөс 8000 /найман мянга/ төгрөг болгон өсгөхийг зөвшөөрч, Хны өөрийн хөрөнгийн нөөцийн сангаас, нэмж төлөгдсөн капитал данснаас нийт 19,797,018,000.00 /Арван есөн тэрбум долоон зуун ерэн долоон сая арван найман мянган/ төгрөгийг энгийн хувьцааны дансанд шилжүүлэхийг зөвшөөрсөн байна.

3.2. Улмаар Монголбанкны 2015 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн А-1/1269 дугаар албан бичгээр …энгийн хувьцааны нэрлэсэн үнийг 5000 төгрөгнөөс 8000 төгрөг болгон өсгөж, хуримтлагдсан ашгаас байгуулагдсан нөөц сан данснаас 5,656,094,961.41 /Таван тэрбум зургаан зуун тавин зургаан сая ерэн дөрвөн мянга есөн зуун жаран нэгэн төгрөг дөчин нэгэн мөнгө/, нэмж төлөгдсөн капитал данснаас 14,140,923,038,59 /Арван дөрвөн тэрбум нэг зуун дөчин сая есөн зуун хорин гурван мянга, гучин найман төгрөг тавин есөн төгрөг/, нийт 19,797,018,000.00 /Арван есөн тэрбум долоон зуун ерэн долоон сая арван найман мянган/ төгрөг шилжүүлэх гүйлгээ хийж, банкны хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээг 50,608,320,000.0 /тавин тэрбум зургаан зуун найман сая гурван зуун хорин мянга/ төгрөг болгоход Монголбанкны зүгээс татгалзах зүйлгүй болно гэх зөвшөөрөл өгсний дагуу

1. С ХХХХХХХХХ5 данс руу 7,838,823,000 төгрөг,

2. Т ХХК ХХХХХХХХХ6 данс руу 4,356,531,000 төгрөг,

3.ОУСанхүүгийн корпораци ХХХХХХХ8 данс руу 1,768,338,000 төгрөг,

4. Эйч эс интернэшнл ХХХХХХХХХ1 данс руу 2,487,048,000 төгрөг,

5. Д.Хулан ХХХХХХХХХХХХХХ2 данс руу 2,527,380,000 төгрөг,

6. Х ХХК ХХХХХХХХХ3 данс руу 818,898,000 төгрөгийн гүйлгээг тус тус хийснээр банкны хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээг нэмэгдүүлсэн болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байна.

3.3. Ийнхүү тухайн банкны энгийн хувьцааны нэрлэсэн үнийг 5000 төгрөгнөөс 8000 төгрөг болгон өсгөх замаар хувь нийлүүлэгчдийн хөрөнгийг нэмэгдүүлэхдээ хуримтлагдсан ашгаас байгуулагдсан нөөц сан данс, нэмж төлөгдсөн капитал данснаас нийт 19,797,018,000,00 /Арван есөн тэрбум долоон зуун ерэн долоон сая арван найман мянган/ төгрөгийг 6 хувь нийлүүлэгчдэд шилжүүлснээр хувь нийлүүлэгчдийн хөрөнгө тус бүрээр нэмэгдэж нийт хувьцааны тоо ширхэг 6,599,006 болж, нэгж хувьцааны үнэ 5000 төгрөг байх үед 32,995,030,000 төгрөг байсан хөрөнгийн дүн нэгж хувьцааны үнэ 8000 төгрөг болсноор нийт 50,608,320,000 төрөг болж өөрчлөгдсөн байна.

3.4.  Хувь хүний орлогын албан татварын тухай /2006 оны/ хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.4-т суутгагч гэж албан татвар төлөгчийн орлогод энэ хуулийн дагуу албан татвар ногдуулан суутгаж, улсын болон орон нутгийн төсөвт шилжүүлэх үүрэг бүхий этгээдийг ойлгохоор заасан бол 8 дугаар зүйлийн 8.1-д зааснаар албан татвар төлөгчийн татварын жилд олсон хөрөнгийн орлогод албан татвар ногдуулахаар, мөн хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.3-т заасан ногдол ашгийн орлого нь хөрөнгийн орлогод хамаарахаар байх бөгөөд 13.4-д Энэ хуулийн 13.1.3-т заасан ногдол ашгийн орлогод хувь нийлүүлсэн хуулийн этгээдээс ашиг хуваах, хувь хүртээх хэлбэрээр авсан мөнгөн болон мөнгөн бус орлого, түүний хүү хамаарна гэж заасан.

3.5. Монголбанкны Ерөнхийлөгчийн 2012 оны А-80 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан “Банкны зөвшөөрлийн журам”-ын 5 дугаар зүйлийн 5.1. Банкны хувь нийлүүлсэн хөрөнгийг дараахь байдлаар бүрдүүлнэ: 5.1.1. Банкийг анх байгуулахад үүсгэн байгуулагч болон банкны хувьцаа эзэмшигчээс оруулсан мөнгөн хөрөнгөөр, 5.1.2. Ногдол ашгийг хувьцаанд хөрвүүлэх, 5.1.3. Хувьцаа нэмж гаргах, 5.1.4.Өрийг хувьцаанд хөрвүүлэх гэж заажээ.

3.6. Энэ талаар анхан шатны шүүхээс “...нэмж төлөгдсөн капитал данс дахь мөнгөн хөрөнгөөс хувьцаа эзэмшигч нарт хувь нийлүүлсэн хөрөнгийг нэмэгдүүлсэн байх тул ногдол ашгийн орлого олсон” гэж үндэслэлтэй зөв дүгнэсэн боловч  “... нэмж төлөгдсөн капитал данснаас гүйлгээ хийж, хувьцаа эзэмшигчдийн хувь нийлүүлсэн хөрөнгийг нэмэгдүүлсэн нь компанийн өөрийн хөрөнгө уг мөнгөн дүнгээр буурч” гэж буруу дүгнэлт хийсэн байна. Дээрх тохиолдолд хувьцааны урамшууллыг илэрхийлсэн данс болох нэмж төлөгдсөн капитал данснаас гүйлгээ хийж, хувьцаа эзэмшигчдийн хувь нийлүүлсэн хөрөнгийг нэмэгдүүлсэн нь Хны хувьцаа эзэмшигчид ногдол ашгийн орлого хүртсэн гэж үзэхээр байх тул “...Хны хувьцаа эзэмшигч нар өөрсдийн авах ёстой ногдол ашгийг банкны хувь нийлүүлсэн хөрөнгийн доод хэмжээг нэмэгдүүлэх зорилгоор банкинд шилжүүлсэн гэж үзнэ” гэх нэхэмжлэгчийн өмгөөлөгч нарын давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэлгүй.

3.7. Иймд Хувь хүний орлогын албан татварын тухай /2006 оны/ хуулийн дагуу Х ХХК нь дээр дурдсан хувьцаа эзэмшигч нарт олгосон ногдол ашгийн орлогод албан татвар ногдуулан суутгаж, улсын төсөвт шилжүүлэх суутгагчийн үүргийг хүлээхээр байна.

3.8. Татварын ерөнхий /2008 оны/ хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.6-д “татвар суутгагч гэж татвар төлөгчийн олсон орлогод татварын хуулиар татвар ногдуулан суутгаж, улсын болон орон нутгийн төсөвт шилжүүлэх үүрэг бүхий этгээдийг”, 29 дүгээр зүйлийн 29.1-д “Татварын улсын байцаагч дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ” гээд 29.1.5-д “татвар суутгагч хувь хүн, хуулийн этгээд нь бусдад олгох хөдөлмөрийн хөлс, шилжүүлсэн орлогод татвар ногдуулж, суутган авч төсөвт төлөөгүй бол түүнийг уг этгээдийн хөрөнгөөс нөхөн төлүүлэх” гэж 74 дүгээр зүйлийн 74.1-д “дараах үйлдэл, эс үйлдэхүйгээр татвар ногдох орлого, орлогоос бусад зүйлийг нуусан татвар төлөгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол татварын алба, татварын улсын байцаагч татварыг нөхөн төлүүлж, нөхөн төлүүлэх татварын 30 хувьтай тэнцэх хэмжээний торгууль оногдуулна” гэж тус тус заасан.

3.9. Хуулийн дээрх зохицуулалтаас үзэхэд 74 дүгээр зүйлийн 74.1-д заасан татвар ногдох орлого, орлогоос бусад зүйлийг нуусан татвар төлөгч гэдэгт суутган тооцогч хамаарахгүй байхын зэрэгцээ татварын улсын байцаагч нь татвар суутган төлөгч этгээд суутган төлөх үүргээ биелүүлээгүй гэж үзвэл мөн хуулийн 29.1.5-д зааснаар шилжүүлсэн орлогод татвар ногдуулж, суутган төлөгчийн хөрөнгөөс /алдангийн хамт/ нөхөн төлүүлэх эрхтэй, өөрөөр хэлбэл энэ тохиолдолд гомдол гаргагч хуулийн этгээдэд шийтгэлийн хуудсын Нэгийн 1 дэх хэсэгт тогтоосон төлбөрөөс 826,069,590.00 төгрөгийн торгууль ногдуулсан нь үндэслэлгүй, харин 550,713,060.00 төгрөгийн алданги ногдуулсан нь зөв байх тул  анхан шатны шүүхийн шийдвэрийн холбогдох хэсэгт өөрчлөлт оруулж, энэ талаар хариуцагч нарын гаргасан “суутган төлөгчийн үүргээ биелүүлээгүй этгээдэд торгуулийн хариуцлага ногдуулахгүй харин шилжүүлсэн орлогод татвар ногдуулж түүний хөрөнгөөс гаргуулахдаа алдангийн хамтаар төлүүлэх эрхтэй” гэх давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэлтэй.

3.10. Тодруулбал, анхан шатны шүүхийн шийдвэрийн Үндэслэх нь хэсгийн 1.11 дэх хэсэгт “...шийтгэлийн хуудсын Нэг-ийн 1 дэх хэсэгт тогтоосон төлбөрөөс 826,069,590.00 төгрөгийн торгууль, 550,713,060.00 төгрөгийн алданги, нийт 1,376,782,650 төгрөгийг хасаж багасгахаар шийдвэрлэв” гэх дүгнэлтийн  550,713,060.00 төгрөгийн алдангийг хасаж шийдвэрлэсэн нь буруу, харин торгууль 826,069,590.00 төгрөгийг хасаж шийдвэрлэсэн нь зөв байх тул “шийтгэлийн хуудсын Нэг-ийн 1 дэх хэсэгт тогтоосон төлбөрөөс торгууль 826,069,590.00 төгрөгийг хасаж үнийн дүнг багасгасан өөрчлөлт оруулах нь зүйтэй.

4. Шийтгэлийн хуудасны Нэгийн 2 дахь хэсэг Банкны дотоод арга хэмжээ, зочин төлөөлөгч, баяр ёслолын зардал /үйл ажиллагаа/, ажилчдын сургалтын зардалд зарцуулсан 2012 онд 1.054,625.106.72, 2013 онд 979,814,179.91, 2014 онд 1,531,541,614.86, 2015 онд 1,273,235,988.31, 2016 онд 1,348.937.597.38, нийт 6,188,154,481.18 төгрөгийг татвар ногдох орлогоос хасаж татвар ногдуулах орлогыг бууруулсан зөрчилд 1.547,038,620.30 төгрөгийг нөхөн төлүүлж, 464,111,586.09 төгрөгийн торгууль, 253,007,631.69 төгрөгийн алданги ногдуулсан зөрчлийн тухайд:

4.1. Х ХХК нь хяналт шалгалтад хамаарах 2012-2016 онд Х ХХК нь банкны үйл ажиллагааны дотоод арга хэмжээ, уулзалт, хүлээн авалт, баяр ёслолын ажиллагаа, ажилчдын гадаад сургалт болон хэлний бэлтгэлийн сургалтын төлбөр нийт 6,188,54,481.1 төгрөгийн зардлыг албан татвар ногдох орлогоос хасаж тооцсоныг татварын улсын байцаагч нараас Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хууль /2006/-ийн 12, 16 дугаар зүйлийг зөрчиж татвар ногдох орлогыг бууруулсан гэж үзжээ.

4.2. Энэ талаар анхан шатны шүүхээс “...аж ахуйн нэгжийн албан татвар ногдох орлоготой шууд хамааралтай үйл ажиллагаанаас гарсан материалын зардал, бусдаар гүйцэтгүүлсэн ажил, үйлчилгээний хөлстэй холбогдох зардлуудыг хасаж тооцохоор хуульчилсан бөгөөд гал тогооны хоол, өглөөний цай, ажил хэргийн уулзалт, тавгийн чихэр, цай кофены зардал, хандивын уулзалт, хүндэтгэлийн арга хэмжээ, бэлэг, дурсгалын зардал зэрэг нь банкны орлого олох үндсэн үйл ажиллагаатай шууд хамааралгүй зардал байх тул дээрх хасагдах зардалд тооцох үндэслэлгүй, …татварын улсын байцаагч нарын шийдвэр хуульд нийцсэн” гэж маргааны үйл баримтыг зөв дүгнэсэн байна.

4.3. Харин “...Зөрчлийн тухай хуулийн 1.4 дүгээр зүйлийн 4, 6-д тус тус заасны дагуу маргаан бүхий шийтгэлийн хуудаст гомдол гаргагч нь одоог хүртэл шүүхэд маргаж шийтгэлийн хуудас биелэгдээгүй байгаа энэ нөхцөлд хуулийн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг шүүх буцаан хэрэглэх нь Зөрчлийн тухай хуулийн зорилгод нийцэхээр байна. ... Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн /2019 оны/ 13 дугаар зүйлийн 13.2-т нийцүүлэн хасаж тооцсон өөрчлөлтийг шийтгэлийн хуудаст оруулахыг хариуцагч нарт даалгах нь зүйтэй гэж хуулийг буруу тайлбарлан хэрэглэжээ.

4.4. Учир нь Татварын ерөнхий хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-д энэ хууль нь татвар төлөгч, татварын алба болон татварын хууль тогтоомжийн дагуу түүнийг хэрэгжүүлэх үүрэг хүлээсэн этгээдэд хамаарна гэж, Зөрчлийн тухай хуулийн 1.4 дүгээр зүйлийн 3-д зөрчилд тооцох, зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд оногдуулах шийтгэл, албадлагын арга хэмжээний төрөл, хэмжээг тухайн зөрчил үйлдэх үед дагаж мөрдөж байсан хуулийн дагуу шийдвэрлэнэ гэж тус тус зааснаас үзэхэд татварыг хуулийн хугацаанд төлөөгүйтэй холбоотой харилцааг нарийвчлан зохицуулсан хууль нь Татварын ерөнхий хууль байна.

4.5. Тодруулбал, Татварын ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д ...татварыг зөвхөн Улсын Их Хурал татварын хуулиар бий болгох, тогтоох, өөрчлөх гэж заасан, энэхүү маргааны гол үйл баримт нь татвар төлөх үүрэгтэй холбоотой учраас уг харилцааг тусгайлан зохицуулсан Татварын ерөнхий хуулийг хэрэглэх зарчим үйлчлэх тул гомдол гаргагчийн өмгөөлөгч, итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын Зөрчлийн тухай хуулийн 1.4 дүгээр зүйлийн 4-т Зөрчилд тооцохгүй болсон, оногдуулах шийтгэл, албадлагын арга хэмжээг хөнгөрүүлсэн, зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ гэх тайлбар хууль зүйн үндэслэлгүй.

4.6. Иймд Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1, 12.1.9, Татварын ерөнхий хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1.4-д тоо хэмжээ, үнийг нь нягтлан бодох бүртгэл, тайлан тэнцэл, татварын тайланд багасгаж тусгах, эсхүл ийнхүү багасгахын тулд зардал болон бусад хасагдах зүйлийг өсгөх гэж заасныг зөрчсөн гэж үзсэн татварын улсын байцаагч нарын шийдвэр хуульд нийцсэн байх тул “гомдол гаргагчийн 2012-2016 онуудын ёслол хүндэтгэлийн арга хэмжээний зардлыг тогтоосон төлбөрөөс хасах үндэслэлтэй” гэх гомдлын шаардлагыг хангах үндэслэлгүй. Энэ талаарх хариуцагч нарын “...Татварын ерөнхий хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд дээрх харилцаанд хуулийг буцаан хэрэглэх талаар зохицуулаагүй, Хууль тогтоомжийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 261.3-т "Тухайн хуульд өөрөөр заагаагүй бол хуулийг буцаан хэрэглэхгүй гэж заасанд нийцэхгүй” гэх давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэлтэй байна.

4.7. Харин Х ХХК нь 2012-2016 онуудад банкны ажилтнуудыг мэргэжил дээшлүүлэх зорилгоор дотоод, гадаад сургалт зохион байгуулж, сургалтанд оролцох болон сургалтын зардалтай холбоотой 3,945,101,971.0 төгрөгийг албан татвар ногдох орлогоос хасагдах зардлаар тайлагнасан зөрчилд холбогдох хэсгийг анхан шатны шүүхээс “...банкны үйл ажиллагааг хэвийн явуулах, орлого олох үндсэн зорилгын хүрээнд ажилтнуудын мэдлэг, мэргэшлийг сайжруулахтай холбоотойгоор гарсан сургалтын зардал нь бусдаар гүйцэтгүүлсэн ажил, үйлчилгээний хөлсөнд хамаарах хасагдах зардалд тооцох үндэслэлтэй, хариуцагч зөрчилд хамаарах баримт материалыг бүрэн гүйцэт шалгаж тогтоогоогүй” гэж дүгнэн Шийтгэлийн хуудасны Шийдвэрлэх нь хэсгийн Нэгийн 2-д тогтоосон төлбөрөөс сургалтын зардлын 3,074,542,342.80 төгрөгийн зөрчилд холбогдох 768,635,585.70 төгрөгийн нөхөн татвар, түүнд холбогдох 230,590,675.80 төгрөгийн торгууль, 125,865,259.90 төгрөгийн алданги, нийт 1,125,091,521.40 төгрөгийг хасаж шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий болжээ. Энэ талаар хариуцагч нарын зүгээс маргаж давж заалдах гомдол гаргаагүй болно. 

5. Шийтгэлийн хуудасны Нэгийн 3-т Албан татвар ногдох орлого олохоор ашиглагдаагүй /захирлын хувийн орон сууц/ үндсэн хөрөнгөд элэгдэл байгуулж 2012 онд 4,517.658.1, 2013 онд 10.227.857.1, 2014 онд 10,227,857.1, 2015 онд 10,227,857.1. 2016 онд 13,614,820.7, нийт 48.816.050.1 төгрөгөөр татвар ногдуулах орлогыг бууруулсан зөрчилд 12.204,012.5 төгрөгийг нөхөн төлүүлж, 3,661,203.8 төгрөгийн торгууль, 1.871.556.7 төгрөгийн алданги ногдуулсан зөрчлийн тухайд:

5.1. Анхан шатны шүүхээс “...Х ХХК нь өөрийн хөрөнгөд бүртгэлтэй улсын бүртгэлийн Y-2203016001 дугаарт бүртгэгдсэн 172.9 мкв талбайтай 4 өрөө орон сууцыг АНУ-ын иргэн N-тай 2012-2016 онд байгуулсан Хөдөлмөрийн гэрээнд тохирох орон сууцаар хангагдана гэж заасны дагуу түүнд эзэмшүүлж, ашиглалтын зардлыг төлдөг болох нь хөдөлмөрийн гэрээ, СӨХ-ийн ашиглалтын зардлын гүйлгээний баримтуудаар тогтоогдож байна. Дээрх үл хөдлөх хөрөнгө нь Х ХХК-ийн хөрөнгө боловч банкны албан татвар ногдох орлого олох үйл ажиллагаанд ашиглагдаагүй, зөвхөн хөдөлмөрийн гэрээний үүргээ биелүүлж, гадаадын зөвлөх ажилтныг амьдран суух зориулалтаар ашиглуулж байгаа тул уг орон сууцанд тооцсон элэгдэл, хорогдлын шимтгэлийг Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн /2006 оны/ 12 дугаар зүйлийн 12.1.5 дахь хэсэгт заасан албан татвар ногдох орлогоос хасагдах зардал гэж үзэхгүй” гэж уг зөрчилд холбогдуулан үндэслэлтэй зөв дүгнэлт хийсэн байх тул энэ талаарх нэхэмжлэгчийн өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэл тогтоогдохгүй байна.

6. Шийтгэлийн хуудасны Нэгийн 4. Бусдад олгосон хүүгийн орлого 2015 онд 2,157,285,814.40, 2016 онд 6.001,263,590.30, нийт 8.158,549,404.7 төгрөгийн орлогод татвар ногдуулж төсөвт төлөөгүй зөрчилд 815,854,940.7 төгрөгийг нөхөн төлүүлж, 244,756,482.14 төгрөгийн торгууль 62,804,055.39 төгрөгийн алданги ногдуулсан зөрчлийн тухайд:

6.1. Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн /2006 оны/ 8 дугаар зүйлд албан татвар ногдох хувь хүний орлогыг тодорхойлсон байх бөгөөд үүнд хөрөнгийн орлого тусгагдаж, мөн хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.4-т зааснаар хөрөнгийн орлогод хүүгийн орлого хамаарахаар заасан.

6.2. Х ХХК нь 2015 онд тайлагнавал зохих суутгасан татвар 2,329,563,250.98 төгрөг байхад тайлагнасан татварын дүн нь 2,113,834,669.54 төгрөг, зөрүү тайлагнаагүй дүн нь 215,728,581.44 төгрөг, 2016 онд тайлагнавал зохих суутгасан татвар 3,112,484,085.68 төгрөг байхад тайлагнасан татварын дүн нь 2,512,357,726.65 төгрөг, зөрүү тайлагнаагүй дүн нь 600,126,359.03 төгрөг, нийт 815,854,940.7 төгрөгийг нөхөн төлүүлж, 244,756,482.14 төгрөгийн торгууль, 62,804,055.39 төгрөгийн алданги ногдуулж шийдвэрлэсэн байна.

6.3. Энэ талаар анхан шатны шүүхээс “...хэрэгт авагдсан баримтууд болон шинжээчийн дүгнэлтээр Х ХХК-ны тооцооны салбар, нэгжүүд нь бусдад олгосон хүүгийн орлогоос суутгал хийсэн атлаа ногдох татварыг хугацаанд нь тодорхойлж, тайлагнаагүй, Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн /2006 оны/ 23 дугаар зүйлийн 23.1, 26 дугаар зүйлийн 26.1.1 дэх хэсэгт зааснаар хүүгийн орлогод 10 хувиар суутгал хийсэн байх бөгөөд татварын хяналт шалгалтаар мөн хуулийн 28 дугаар зүйлийн 28.1 дэх хэсэгт заасан суутгасан албан татварын улирлын тайланг дараа улирлын эхний сарын 20-ний өдрийн дотор, жилийн тайланг дараа оны 2 дугаар сарын 15-ны өдрийн дотор өссөн дүнгээр гаргаж, харьяа татварын албанд ирүүлэх үүргээ биелүүлээгүй болох нь тогтоогдож байна, ...тус банк нь хуульд заасан хугацаанд нь тайлан гаргаагүй, ногдуулалт, төлөлтийг хугацаа хэтрүүлэн тайлагнаж, шилжүүлэх үйл баримттай холбоотойгоор татварын нэгдсэн баазын мэдээлэл зөрүүтэй гарч байгаад хяналт шалгалт эхэлсэн үеийн татварын баазын мэдээлэл, тайланд үндэслэн хяналт шалгалт хийсэн байцаагч нарыг буруутгах, гомдол гаргагчийн татварын ногдлоо үнэн зөв тодорхойлоогүй зөрчлийг үгүйсгэх үндэслэл болохгүй” гэж маргааны үйл баримтад үндэслэлтэй зөв дүгнэлт хийжээ.

6.4. Харин Уг зөрчлийн хувьд Хянавал хэсгийн хэсгийн 3.6, 3.7 дахь хэсэгт дүгнэсэнчлэн гомдол гаргагч нь суутгагчийн үүргээ биелүүлээгүй тул хуульд зааснаар нөхөн татвар, алдангийг төлүүлэх нь зүйтэй, харин торгууль төлөх үндэслэлгүй тул тогтоосон төлбөрөөс 244,756,482.14 төгрөгийн торгуулийг хасаж нийт дүнг багасгах нь зүйтэй. Энэ талаарх анхан шатны шүүхийн шийдвэрийн Үндэслэх хэсгийн 4.14 дэх хэсэгт холбогдох өөрчлөлтийг оруулж,  Шийтгэлийн хуудасны Нэгийн 4 дэх хэсэгт тогтоосон 815,854,940.7 төгрөгийн нөхөн татвар,  62,804,055.39 төгрөгийн алданги оногдуулсан нь үндэслэлтэй байх тул хэвээр үлдээж, харин 244,756,482.14 төгрөгийн торгуулийг хасаж багасгасан өөрчлөлт оруулав.  

7. Шийтгэлийн хуудасны Нэгийн 5, Хоёрын 1: Хөрөнгө түрээсэлсэн, борлуулсны орлого 2012 онд 380,812,771.91 төгрөг, 2013 онд 863,487,016.13 төгрөг, 2014 онд 686,178,631.49 төгрөг, 2015 онд 397,411,144.97 төгрөг, 2016 онд 533,110,663.23 төгрөг, нийт 2,861,000,227.83 төгрөгт нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулж төсөвт төлөөгүй зөрчилд 286,100,022.8 төгрөгийн нөхөн татвар, 132,387,798.1 төгрөгийн торгууль, 1,746,310.6 төгрөгийн алданги, 698,366.87 төгрөгийн хүү, нийт 420,932,498.34 төгрөгийн төлбөр ногдуулсан зөрчлийн тухайд:

7.1. Анхан шатны шүүхээс “...Х ХХК борлуулалтын орлогын хэмжээ 2006 оны хуулиар 10 сая төгрөг, 2015 оны хуулиар 50 сая төгрөгт хүрсэн тохиолдолд нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгч болохоор байна, …аж ахуйн нэгж нь хөрөнгө борлуулсан, түрээслүүлсэн орлогоо тайлагнаагүй буюу нэмэгдсэн өртгийн албан татварын тайлан гаргаагүй байхад аж ахуйн нэгжийн орлогын албан татварын дансанд төлсөн татварыг нэмэгдсэн өртгийн албан татварыг төлсөнд тооцох боломжгүй бөгөөд Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн /2006 оны/ 16 дугаар зүйлийн 16.1. Албан татвар төлөгч нь бараа, ажил, үйлчилгээнд ногдох нэмэгдсэн өртгийн албан татварыг дор дурдсан журмаар дараа сарын 10-ны дотор төрийн сангийн нэгдсэн дансанд шилжүүлж, батлагдсан маягтын дагуу тайлангаа харьяалах татварын албанд тушаана, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн /2015 оны/ 16 дугаар зүйлийн 16.1.Албан татвар суутган төлөгч нь борлуулсан бараа, ажил, үйлчилгээнд ногдох албан татварыг доор дурдсан журмаар дараа сарын 10-ны өдрийн дотор төрийн сангийн нэгдсэн дансанд шилжүүлж, баталсан маягтын дагуу тайлангаа харьяалах татварын албанд тушаана гэж заасантай нийцэхгүй байна, ...татварын улсын байцаагч нарын тухайн зөрчилд шийтгэл оногдуулсан нь Зөрчлийн тухай хуулийн 1.2 дугаар зүйлийн 1-д Зөрчлийн шинжийг энэ хууль, бусад хууль, захиргааны хэм хэмжээний актаар тодорхойлно,  1.3 дугаар зүйлийн 1-д Зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд оногдуулах шийтгэл, албадлагын арга хэмжээний төрөл, хэмжээ нь зөрчил үйлдэгдсэн нөхцөл байдал, зөрчлийн шинж, хохирлын хэр хэмжээнд тохирсон байна гэж заасан хууль ёс, шударга ёсны зарчимд нийцжээ” гэх дүгнэлтийг хийж холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий болжээ.

8. Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр гомдол гаргагч Х ХХК-ийн маргаан бүхий 367201802 дугаар шийтгэлийн хуудасны Нэг-ийн 6 дахь заалтаас бусад хэсгийг хүчингүй болгуулж, тогтоосон төлбөрийн хэмжээг багасгах гомдлын шаардлагаас зарим хэсгийг хангаж шийтгэлийн хуудасны Шийдвэрлэх нь хэсгийн 1 дэх заалтаар тогтоосон төлбөрөөс   826,069,590.00 төгрөгийн торгуулийг хасаж, 2 дахь хэсэгт тогтоосон төлбөрөөс сургалтын зардалд холбогдох 768,635,585.70 төгрөгийн нөхөн татвар, 230,590,675.80 төгрөгийн торгууль, 125,865,259.90 төгрөгийн алданги, нийт 1,125.091.521,40 төгрөгийг хасаж, 4 дэх хэсэгт тогтоосон төлбөрөөс 244,756,482.14 төгрөгийн торгуулийг хасаж, үлдэх гомдлын шаардлагыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрт зохих өөрчлөлтийг оруулж,  хариуцагч нарын давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.3-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 21 дүгээр шийдвэрийн Тогтоох нь хэсгийн 1 дэх заалтын  “шийтгэлийн хуудасны Шийдвэрлэх нь хэсгийн 1 дэх заалтаар тогтоосон төлбөрөөс 826,069,590.00 төгрөгийн торгууль, 550,713,060.00 төгрөгийн алданги, нийт 1,376,782,650 төгрөгийг хасаж, 2 дахь хэсэгт тогтоосон төлбөрөөс Х ХХК-ийн 2012-2016 онуудын ёслол хүндэтгэлийн арга хэмжээний зардлыг тогтоосон төлбөрөөс хасаж тооцохыг хариуцагч нарт даалгаж,сургалтын зардалд холбогдох 768,635,585.70 төгрөгийн нөхөн татвар, 230,590,675.80 төгрөгийн торгууль, 125,865,259.90 төгрөгийн алданги, нийт 1,125.091.521,40 төгрөгийг хасаж, 4 дэх хэсэгт тогтоосон төлбөрөөс 244,756,482.14 төгрөгийн торгууль, 62,804,055.39 төгрөгийн алданги, нийт 307,560,537.57 төгрөгийг хасаж” гэснийг шийтгэлийн хуудасны Шийдвэрлэх нь хэсгийн 1 дэх заалтаар тогтоосон төлбөрөөс  826,069,590.00 төгрөгийн торгуулийг хасаж, 2 дахь хэсэгт тогтоосон төлбөрөөс сургалтын зардалд холбогдох 768,635,585.70 төгрөгийн нөхөн татвар, 230,590,675.80 төгрөгийн торгууль, 125,865,259.90 төгрөгийн алданги, нийт 1,125,091,521.40 төгрөгийг хасаж, 4 дэх хэсэгт тогтоосон төлбөрөөс 244,756,482.14 төгрөгийн торгуулийг хасаж” гэж өөрчилж, үлдэх хэсгийг хэвээр үлдээн, хариуцагч нарын давж заалдах гомдлын зарим хэсгийг  хангасугай.

2.  Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д зааснаар гомдол гаргагчаас давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар хариуцагч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.5  дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 5 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

    ШҮҮГЧ                                                   Б.ТУНГАЛАГСАЙХАН

     ШҮҮГЧ                                                   Г.МӨНХТУЛГА

     ШҮҮГЧ                                                    Н.ДОЛГОРСҮРЭН