Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 11 сарын 08 өдөр

Дугаар 137

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Идэр даргалж,

Нарийн бичгийн дарга М.Оргилтунгалаг,

Улсын яллагч А.Дэлгэрмөнх,

Шүүгдэгч Б.Дэлгэр, түүний өмгөөлөгч Г.Баттогтох нарыг оролцуулан, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Нийслэлийн Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Баянхутаг овогт Бадмаабазарын Дэлгэрт холбогдох эрүүгийн 201625020945 дугаартай хэргийг 2016 оны 10 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Баянхутаг овогт Бадмаабазарын Дэлгэр, Монгол улсын иргэн, 1984 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр Завхан аймгийн Их-Уул суманд төрсөн, эрэгтэй, 33 настай, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хэрэгт холбогдох үедээ эрхэлсэн тодорхой ажилгүй байсан, ам бүл 2, эхийн хамт амьдардаг, Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр хороо Баруун Баян Уул 7-31 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгүүлж байгаагүй /РД: ИЗ84090330 /;

 

Холбогдсон гэмт хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Б.Дэлгэр нь 2016 оны 04 дүгээр сарын 09-ний орой 18 цагийн үед Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Улаанбаатар их дэлгүүрийн хажууд “Зиг Заг” ХХК-ийн гадна тавьсан байсан хохирогч Ч.Оюун-Эрдэнийн унаж явсан, иргэн Ч.Баянжаргалын эзэмшлийн 53-67 УБП дугаартай Тоёота Спринтер маркийн цагаан өнгийн автомашиныг санаатайгаар эвдэж, гэмтээсэн гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Дэлгэр мэдүүлэхдээ: “...Оюун-Эрдэнэ бид хоёрын дундын машин бөгөөд Оюун-Эрдэнэтэй уулзах гээд очиход уулзахгүй гээд байсан. Тэгээд утсаар яриад хэрэлдээд уурандаа машиных нь цонхыг хагалсан. Тухайн машиныг худалдаж авахад 1.000.000 төгрөг өгч байсан. Он, сар, өдрийг нь санахгүй байна. Хамт байхдаа жолооддог байсан. Хохирлоо барагдуулсан. Хийсэн

 

 

хэрэгтээ гэмшиж байна гэв.

Хохирогч Ч.Оюун-Эрдэнэ мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: “...2016 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр Сүхбаатар дүүргийн 4 хороо Улаанбаатар их дэлгүүрийн хажууд “Зиг Заг”-ийн засварын ойролцоо өөрийн эзэмшлийн 53-67 УБП дугаартай Тоёота Спринтер маркийн цагаан өнгийн автомашинаа тавьсан. Тэгээд би ажлаа хийж байгаад орой 18 цагийн үед ажлаа тараад автомашинаа онгойлгоод суух гэтэл миний урд нь хамт амьдарч байгаад салсан нөхөр Б.Дэлгэр /согтууруулах ундааны зүйл хэрэглэчихсэн/ нь хүрч ирээд миний автомашины дотор ороод суучихсан. Тэгээд би Дэлгэрт хандан миний автомашинаас буу гэж хэлэхэд буухгүй байхаар нь би УБ их дэлгүүр рүү ороод цагдаад дуудлага өгсөн. Тэгээд байж байтал Дэлгэр над руу залгаад Чи цагдаад дуудлага өгсөн үү, тээ чиний автомашиныг яасныг хараарай, энэ бол эхлэл шүү гэж хэлсэн. Утсаар ярьж байх үед юм цохиж байгаа чимээ гарч байсан. Удалгүй цагдаа нар ирээд би автомашиныхаа дэргэд очиход автомашины салхины шил нь хагарчихсан, 2 талын толь нь эвдэрсэн, 2 талын купер нь салсан, жолоочийн талын хаалганы дотор талын бариул нь хугарсан байсан. Тэгээд л би цагдаагийн автомашинд суугаад Дэлгэрийг ойр орчмоор нь хайхад байхгүй байсан. Цагдаа нартай юм яриад сууж байтал Б.Дэлгэр УБ их дэлгүүрийн урд талд явж байсан ба цагдаа нар очоод бариад авчихсан. Тэгээд би цагдаагийн хэлтэс рүү ирж гомдол гаргасан юм. Би автомашинаа Итгэл эстемэйт ХХК-аар үнэлүүлэхэд 457,500 төгрөгөөр эвдэрсэн эд зүйлийг нь үнэлсэн бөгөөд үнэлгээний хөлсөнд 29.000 төгрөг төлсөн. Үнэлгээ хийлгэхдээ такси барьж явсны төлбөр 17.500 төгрөг. Одоо надад нийт 504.000 төгрөгний хохирол учраад байна. Би тус үнэлгээний газрын үнэлгээг хүлээн зөвшөөрч байна.... Б.Дэлгэр нь архи согтууруулах ундааны зүйл маш их хэрэглэдэг. Байнга намайг хардаж сэрддэг, архи уухаараа хэл амаар доромжилдог, хамтран амьдрахад маш хүндрэлтэй хүн байгаа юм, би өөрөө хүүхдээ аваад төрсөн эгчийн гэрт амьдарч байгаа. Би энэ хүнээс айж байна, манай эгчийн гэрийг шатаана гэж дарамтлаад байгаа, хуулийн дагуу шалгаж шийдвэрлэж өгнө үү, ... хэрэг болсон өдөр Дэлгэр машин дотор орж ирж суучихаад буухгүй байгаад байхаар нь би буугаач гэж хэлэхэд буухгүй байсан. Тухайн өдөр намайг зодож, хэл амаар доромжилсон асуудал байхгүй, урьд өмнө нь намайг ганц нэг удаа цохиж зодсон асуудал байгаа. Тухайн үед нь би цагдаагийн байгууллагад ханддаггүй байсан, ганц нэг алгадаж байсан. Ер нь би Дэлгэрийг янз бүрийн асуудалд хэрүүл маргаан гаргаад байхаар нь цагдаагийн байгууллагад хандчихдаг юм. 3 удаа цагдаагийн байгууллагад хандаж байсан, гэхдээ 1 л удаа гомдол гаргаж бүртгүүлж байсан, энэ гомдол гаргасан шалтгаан нь тухайн он сарын санахгүй байна, Дэлгэр нь миний цүнхийг булааж авчихаад өгөхгүй цүнхний оосор нь тасалчихаад яваад өгсөн. Тэгээд л гомдол гаргасан. Би одоогийн байдлаар бол албан ёсоор гэр бүлээ цуцлуулсан асуудал байхгүй. Гэхдээ 2016.04.01-ний өдөр Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гомдол гаргасан байгаа. Энэ асуудал яаж шийдэгдэхийг би мэдэхгүй, урьд нь би Баянгол дүүргийн цагдаагийн хэлтэст гомдол гаргаж байсан, миний гаргаж байсан гомдол нь захиргааны шинжтэй гомдол мэдээлэл байсан. Би шүүх хуралд суухгүй, би гомдолтой байна хуулийн дагуу шийдэж өгнө үү...” гэсэн мэдүүлэг. /хх-14-15,16, 101/

Хохирогч Ч.Баянжаргал мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: “...53-67 УБП

 

дугаартай Тоёота Спринтер маркийн автомашин нь миний нэр дээр байдаг боловч манай дүү Ч.Оюун-Эрдэнийн нэр дээр автомашиныг худалдан авч байсан ба тухайн үед завгүй ажилтай байсан учир би тэр хүнээс өөрийнхөө болгож авсан. Тэгээд миний нэр дээр байсан, тэрнээс биш худалдаж авснаас хойш тэр автомашиныг манай дүү унаж байгаа... Нөхөр нь 1 сая төгрөг, аав 1 сая төгрөг, би 400000 төгрөг өгсөн. Тэгээд үлдсэн мөнгийг нь манай дүү өөрөө гаргаад 3.400.000 төгрөгөөр өөрөө унаж хэрэглэх гэж авсан. ...Би зараагүй манай дүүгийн машин байсан учраас манай дүү зарын дагуу өөрөө зарсан. Би тэр хүнд итгэмжлэл хийж өгөөд тэр хүн нь машиныг авч яваад өөрийнхөө нэр дээр өөрөө болгуулсан. ТБД андууд төв дотор 2 давхарт нотариатаар орж итгэмжлэл хийж өгсөн. Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” /хх-108/

 

Гэрч Г.Баттүшиг мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: “…Би Сүхбаатар дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтэст хэв журам хамгаалах тасгийн эргүүлийн офицер ажил хийдэг. 2016 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр эргүүлийн үүргийн цагдаа жолооч Б.Чулуунбаярын хамтаар Тамир 114 чиглэлд Сүхбаатар дүүргийн 6 хорооны нутаг дэвсгэрт ажиллаж байхад Тамир 10-аас машины толь хугалчихлаа гэх дуудлага ирсний дагуу, Сүхбаатар дүүргийн 4 хороо Улаанбаатар их дэлгүүрийн хажууд ирэхэд, үл таних эмэгтэй хүн ниссан маркийн авто машинтай зогсож байсан. Миний салах гэж байгаа нөхөр согтуу ирээд автомашин эвдэлчихлээ гэж хэлэхээр нь ойр орчмоор нь хайж үзэхэд байхгүй байсан. Тэгээд Б.Чулуунбаярын эзэмшлийн тоёота маркийн машинд суугаад хайж үзэхэд Улаанбаатар их дэлгүүрийн хажуу талаас нэг согтуу хүн гараад ирэхээр нь “Хөөе зогсож бай” гэж хэлэхэд, зугатахаар нь араас нь хөөж байгаад барьж авах үед “Би юу ч хийгээгүй, та нар хүн андуураад байна” гэж хэлсэн. Энэ үед дуудлага өгсөн эмэгтэй хүн хүрч ирээд энэ хүн мөн байна гэж хэлсэн. Тэгээд л 102-т хүлээлгэж өгсөн юм…” гэсэн мэдүүлэг  /хх-18/,

 

Гэрч Б.Чулуунбаатар мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: “...Би Сүхбаатар дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтсийн эргүүлийн цагдаа жолоочоор ажилладаг. Тухайн өдөр ахлах дэслэгч Г.Баттүшигийн хамт тамир 114 чиглэлд СБД-н 4-5 дугаар хорооны нутаг дэвсгэрт үүрэг гүйцэтгэж байх үед өдөр тамир 10-аас УБ их дэлгүүрийн урд согтуу хүн машины шил, толь хугалчихлаа гэх дуудлага орж ирсний дагуу хэргийн газар очиход үл таних эмэгтэй хүн зогсож байсан ба би цагдаад дуудлага өгсөн юм. Миний нөхөр миний эзэмшлийн автомашиныг эвдэлчихлээ гэж хэлсэн. Тэгээд тэр хүний нөхрийг хайх зорилгоор өөрийнхөө эзэмшлийн 32-91 УНП улсын дугаартай тоёота RAV-4 маркийн автомашинаар хайж үзэхэд УБ их дэлгүүрийн баруун талын булангаас хүн гараад ирэхээр нь хөөе зогс гэж хэлэхэд цааш зугтсан тэгээд араас нь хөөж байгаад барьж авахад урдаас эсэргүүцэл үзүүлсэн би яагаачгүй та нар зүгээр хүн барьж авлаа гээд орилоод байхаар нь барьж аваад автомашинд суулгахад эхнэр нь хүрч ирээд энэ хүн мөн байна гэж хэлсэн. Тэгээд л тамир 120-т хүлээлгэж өгсөн юм... ” гэсэн мэдүүлэг /хх-19/,

 

Шүүгдэгч Б.Дэлгэр мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ:... 2016 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр гэртээ 0,5 литрийн Ерөөл архи ганцаараа уучихаад 18 цагийн үед Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хороо Улаанбаатар их дэлгүүрийн хажууд ирээд ойролцоох дэлгүүрээс 100 грамм Ерөөл архи худалдаж авсан бөгөөд энд ирэх

 

болсон шалтгаан нь урд хэрүүл маргаантай байсан өөрийн эхнэр Ч.Оюун-Эрдэнэтэй уулзах гэж очсон юм. Манай эхнэр Улаанбаатар их дэлгүүрт зохион байгуулагч ажил хийдэг бөгөөд би эхнэрийн 88801810 дугаарын утасруу залгахад дуудаад авахгүй байсан. Тэгэхээр нь хүлээгээд зогсож байтал манай эхнэр Улаанбаатар их дэлгүүрээс гарч ирээд өөрийнхөө эзэмшлийн 5367 УБП улсын дугаартай цагаан өнгөтэй тоёота спринтер маркийн автомашиндаа цаасан хайрцагтай зүйл хийчихээд намайг харчихаад буцаад Улаанбаатар их дэлгүүр орчихсон юм. Энэ үед би автомашинд нь суугаад эхнэр рүү залгаад хоёулаа уулзая гэж хэлэхэд “Уулзахгүй цагдаа дуудна” гэж хэлэхээр нь яасан гэж цагдаа дууддаг юм бэ? гэж маргалдаж эхэлсэн. Тэгээд автомашинд нь сууж байхдаа дэлгүүрээс худалдаж авсан 100 грамм Ерөөл архиа уучихсан. Тэгээд би архи уучихсан байсан болохоор согтоод эхнэрийнхээ автомашины салхины шил рүү өшиглөж хагалаад, 2 талын толийг нь өшиглөж хугалаад, хойд талын гуфер рүү нь өшиглөчихөөд Улаанбаатар дэлгүүрийн хаалганы ойролцоо байж байгаад эхнэртэйгээ утсаар ярьж хэрүүл маргаан хийсэн. Тэгээд тэндээ зогсож байтал цагдаа нар ирээд намайг Сүхбаатар дүүрэг дэх Цагдаагийн нэгдүгээр хэлстийн түр саатуулах байранд авчирсан юм. Миний эхнэр Оюун-Эрдэнэ надтай уулзахгүй гээд байхаар нь уурласандаа ийм үйлдэл хийсэн. Би хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. Учирсан хохирлыг бүрэн барагдуулна гэж бодож байна.” гэсэн мэдүүлэг /хх-22-25/,

 

Шүүгдэгч Б.Дэлгэрийн иргэний үнэмлэхийн лавлагаа, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, оршин суугаа хаягийн тодорхойлолт, хувийн байдлыг тодорхойлох бусад баримтууд /хх-27, 29-36/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүгдэгч Б.Дэлгэр нь 2016 оны 04 дүгээр сарын 09-ний орой 18 цагийн үед Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Улаанбаатар их дэлгүүрийн хажууд “Зиг Заг” ХХК-ийн гадна тавьсан байсан хохирогч Ч.Оюун-Эрдэнийн унаж явсан, иргэн Ч.Баянжаргалын эзэмшлийн 53-67 УБП дугаартай Тоёота Спринтер маркийн цагаан өнгийн автомашиныг санаатайгаар эвдэж, гэмтээсэн гэмт хэрэг үйлдсэн болох нь

хохирогч Ч.Оюун-Эрдэнийн “...Дэлгэр над руу залгаад Чи цагдаад дуудлага өгсөн үү, тээ чиний автомашиныг яасныг хараарай, энэ бол эхлэл шүү гэж хэлсэн. Утсаар ярьж байх үед юм цохиж байгаа чимээ гарч байсан. Удалгүй цагдаа нар ирээд би автомашиныхаа дэргэд очиход автомашины салхины шил нь хагарчихсан, 2 талын толь нь эвдэрсэн, 2 талын купер нь салсан, жолоочийн талын хаалганы дотор талын бариул нь хугарсан байсан. Тэгээд л би цагдаагийн автомашинд суугаад Дэлгэрийг ойр орчмоор нь хайхад байхгүй байсан. Цагдаа нартай юм яриад сууж байтал Б.Дэлгэр УБ их дэлгүүрийн урд талд явж байсан ба цагдаа нар очоод бариад авчихсан. Тэгээд би цагдаагийн хэлтэс рүү ирж гомдол гаргасан юм...” гэх мэдүүлэг. /хх-14-15,16, 101/, хохирогч Ч.Баянжаргалын “...53-67 УБП дугаартай Тоёота Спринтер маркийн автомашин нь миний нэр дээр байдаг боловч манай дүү Ч.Оюун-Эрдэнийн нэр дээр автомашиныг худалдан авч байсан ба тухайн үед завгүй ажилтай байсан учир би тэр хүнээс өөрийнхөө болгож авсан. Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-108/,

гэрч Г.Баттүшигийн “…Сүхбаатар дүүргийн 6 хорооны нутаг дэвсгэрт ажиллаж

 

байхад Тамир 10-аас машины толь хугалчихлаа гэх дуудлага ирсний дагуу, Сүхбаатар дүүргийн 4 хороо Улаанбаатар их дэлгүүрийн хажууд ирэхэд, үл таних эмэгтэй хүн ниссан маркийн авто машинтай зогсож байсан. Миний салах гэж байгаа нөхөр согтуу ирээд автомашин эвдэлчихлээ гэж хэлэхээр нь ойр орчмоор нь хайж үзэхэд байхгүй байсан. ...Улаанбаатар их дэлгүүрийн хажуу талаас нэг согтуу хүн гараад ирэхээр нь “Хөөе зогсож бай” гэж хэлэхэд, зугатахаар нь араас нь хөөж байгаад барьж авах үед “Би юу ч хийгээгүй, та нар хүн андуураад байна” гэж хэлсэн. Энэ үед дуудлага өгсөн эмэгтэй хүн хүрч ирээд энэ хүн мөн байна гэж хэлсэн.” гэх мэдүүлэг  /хх-18/, гэрч Б.Чулуунбаатарын “...Миний нөхөр миний эзэмшлийн автомашиныг эвдэлчихлээ гэж хэлсэн. Тэгээд тэр хүний нөхөрийг хайх зорилгоор өөрийнхөө эзэмшлийн 32-91 УНП улсын дугаартай тоёота RAV-4 маркийн автомашинаар хайж үзэхэд УБ их дэлгүүрийн баруун талын булангаас хүн гараад ирэхээр нь хөөе зогс гэж хэлэхэд цааш зугтсан тэгээд араас нь хөөж байгаад барьж авахад урдаас эсэргүүцэл үзүүлсэн би яагаачгүй та нар зүгээр хүн барьж авлаа гээд орилоод байхаар нь барьж аваад автомашинд суулгахад эхнэр нь хүрч ирээд энэ хүн мөн байна гэж хэлсэн.” гэх мэдүүлэг /хх-19/,

шүүгдэгч Б.Дэлгэрийн “...автомашинд нь сууж байхдаа дэлгүүрээс худалдаж авсан 100 грамм Ерөөл архиа уучихсан. Тэгээд би архи уучихсан байсан болохоор согтоод эхнэрийнхээ автомашины салхины шил рүү өшиглөж хагалаад, 2 талын толийг нь өшиглөж хугалаад, хойд талын гуфер рүү нь өшиглөчихөөд Улаанбаатар дэлгүүрийн хаалганы ойролцоо байж байгаад эхнэртэйгээ утсаар ярьж хэрүүл маргаан хийсэн. Тэгээд тэндээ зогсож байтал цагдаа нар ирээд намайг Сүхбаатар дүүрэг дэх Цагдаагийн нэгдүгээр хэлстийн түр саатуулах байранд авчирсан юм.” гэх мэдүүлэг /хх-22-25/,

машинд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-6-8/,

“Итгэлт Эстимэйт” ХХК-ийн үнэлгээ, гэрэл зураг /эзэмшигчийн нэр Ч.Баянжаргал гэх/ /хх-9/,

Хохирлын мөнгө хүлээн авсан, хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-11-13/,

Тээврийн хэрэгслийн лавлагаа /хх-91/ болон шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн мэдүүлэг, хавтаст хэрэг авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүгдэгч Б.Дэлгэрт прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүхээс түүнийг гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Б.Дэлгэр нь хохирогч Ч.Оюун-Эрдэнэд гэмт хэргийн улмаас эд хөрөнгөд учирсан гэм хорын төлбөрт нийт 504.000 төгрөгийг төлж барагдуулсан байх ба хохирогчоор тогтоогдсон Ч.Баянжаргал нь 2016 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн мэдүүлэгтээ “надад бол ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...”, Ч.Оюун-Эрдэнэ нь 2016 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн мэдүүлэгтээ “...надад нэхэмжлэх зүйл, гомдол санал байхгүй...” гэснийг үндэслэн шүүгдэгч Б.Дэлгэрийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 Шүүгдэгч Б.Дэлгэр нь анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдэж, гэм хорын хохирлыг төлж барагдуулсан зэргийг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар

зүйлийн 55.1.1, 55.1.9 дэх хэсгүүдэд зааснаар түүнд оногдуулах ял шийтгэлийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж үзэв.  

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдаж шийдвэрлэлээ.

 

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286, 290, 291, 294, 297, 298 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянхутаг овогт Бадмаабазарын Дэлгэрийг бусдын эд хөрөнгийг санаатайгаар гэмтээсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.1 дэх хэсэгт зааснаар Б.Дэлгэрийг 2 /хоёр/ жил, 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар Б.Дэлгэрт оногдуулсан 2 /хоёр/ жил, 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.

4. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, Б.Дэлгэр нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт зааснаар Б.Дэлгэрт оногдуулсан 2 /хоёр/ жил, 6 /зургаа/ сарын сарын хугацаагаар хорих ялыг тэнсэж, хянан харгалзах хугацааг 2 /хоёр/ жилийн хугацаагаар тогтоож, түүний засрал хүмүүжилд хяналт тавьж ажиллахыг Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн  2 дугаар хэлтэст даалгасугай.

6. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Б.Дэлгэрт урьд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд  давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

8. Давж заалдах гомдол гаргаж, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Б.Дэлгэрт авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Х.ИДЭР