Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2021 оны 10 сарын 06 өдөр

Дугаар 2020/ШЦТ/124

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС: ******* аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ө.Бахытбек даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Мөнхцоож, улсын яллагч З.Алтансолонго, шүүгдэгч Б.******* нарыг оролцуулан т шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, ******* аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, шүүгдэгч ******* хара ургийн овогт *******ийн *******д холбогдох 2136000000177 дугаартай эрүүгийн хэргийг 2021 оны 10 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч, 2021 оны 10 дугаар сарын 06-ны өдөр хянан хэлэлцэв. Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, ******* оны 08 дугаар сарын 04-ний өдөр ******* аймгийн ******* суманд төрсөн, ******* настай, эрэгтэй, ам бүл 6, эхнэр, 4 хүүхдийн хамт амьдардаг, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, аймгийн ******* сумын багт оршин суух, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай гэх, ******* регистрийн дугаартай, ******* хара ургийн овогт *******ийн *******,  Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/ Шүүгдэгч Б.******* нь ******* аймгийн ******* сумын Улаанбураа багийн нутаг дэвсгэрт “ ” гэх нэртэй газарт 2021 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр П.*******тэй хамт архидан согтуурч байхдаа маргалдаж улмаар П.*******ийн биед нь халдан зодож баруун хөмсөгт шарх, зөөлөн эдийн няцрал, баруун нүдний дээд зовхинд ц хуралт, хаван хавдар, баруун шанаанд зулгаралт, хаван хавдрууд бүхий гэмтэл үүсгэн, хүний эрүүл мэндэд хөнгөн 2 хохирол санаатай учруулсан Эрүүгийн хуулийн тгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт холбогджээ. ТОДОРХОЙЛОХ нь: Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Шүүгдэгч Б.******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: П.******* бид хоёр хамтдаа гэрээсээ мотоцикль авах гэж явж байгаад сумын төв ороод 3 пиво аваад замдаа зогсоод нэгийг нь ууж байтал нутгийн хоёр таньдаг дүү ирсэн. Тэгээд бид нар хамт пивоо уучихаад би П.*******ийн хамт сум ороод нэг шил архи авчраад уан. Тэгээд П.******* надад хийж өгөөд уу гэхээр нь би уухгүй гэхэд шахаад байхаар нь бид хоёр маргалдаад би чулуугаар цохисон нь үнэн. Би буруугаа хүлээн зөвшөөрсөн. П.*******ээс уучлал гуйсан. Эмчилгээнд нь 100000 төгрөг өгсөн гэв. 2136000000177 дугаартай эрүүгийн хавтаст хэргээс: 1. Хохирогч П.*******ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 39-40-р хуудас/, 2. Гэрч Р.Нурсултаны мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг / хавтаст хэргийн 10-11-р хуудас/, 3. Яллагдагч Б.*******гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 50-52-р хуудас/, 4. ******* аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 530 дугаартай дүгнэлт /хавтаст хэргийн 16-17-р хуудас/, 5. Яллагдагч Б.*******гийн ******* аймгийн Прокурорын газарт хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгөхийг хүсэж гаргасан хүсэлт /хавтаст хэргийн 70-р хуудас/ болон хавтаст хэрэгт цугларсан бад нотлох баримтуудыг шинжлэн судлав. Хэргийн үйл баримтын талаар: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн хэрэгт цугларсан гэрч, хохирогчийн мэдүүлэг болон бад нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна. Шүүгдэгч Б.******* нь хохирогч П.*******ийн хамт замдаа үлдээсэн мотоциклоо авах зорилгоор т аймгийн Буянт сумын төв ороод буцаж явах замдаа нутгийн танилууд болох А.Базарбек, Р.Нурсултан нартай тааралдаж 3 улмаар авч явж байсан пивоо задалж бүгдээрээ ууцгаасан. Шүүгдэгч нь дүү нартаа архи авчирч өгнө хэмээн дахин сумын төв орж “Ерөөл” нэрийн архи авчирч архиа хийх явцад архи уангүй гэх шалтгаанаар хохирогч П.*******тэй маргалдсан. Тухайн үед хажууд нь байсан А.Базарбек, Р.Нурсултан нар салгах явцад чулуугаар П.*******ийн нүүрэн т газарт цохиж хохирогчийн хөмсөг, зовхи, шанаа хэсэгт шарх, зөөлөн эдийн няцрал, хаван хавдар, зулгаралт бүхий гэмтэл учруулсан байна. Шинжээчийн дүгнэлтээр хохирогчийн биед учирсан дээрх гэмтэл нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаардаг болох нь тогтоогдсон зэрэг үйл баримт, хэргийн нөхцөл байдал тогтоогдож байна. Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар Прокуророос шүүхэд шилжүүлсэн шүүгдэгчид холбогдох эрүүгийн хэргийн хүрээнд шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, хэрэгт цугларсан, шинжлэн судалсан нотолгооны ач холбогдол бүхий доорхи нотлох баримтуудыг харьцуулан судалсны үндсэн дээр үнэлж дүгнэхэд шүүгдэгч Б.******* нь ******* аймгийн ******* сумын Улаанбураа багийн нутаг дэвсгэрт 2021 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр хохирогч П.*******тэй хамт архидан согтуурч байхдаа “архи уангүй” гэх шалтгаанаар маргалдаж, улмаар хохирогчийн нүүрэн т газарт чулуугаар цохиж эрүүл мэндэд нь баруун хөмсөгт шарх, зөөлөн эдийн няцрал, баруун нүдний дээд зовхинд ц хуралт, хаван хавдар, баруун шанаанд зулгаралт, хаван хавдрууд гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. Үүнд: Хохирогч П.*******ийн / оны 01 дүгээр сарын 06-ны өдөр төрсөн, настай, эрэгтэй, ам бүл 4, бүрэн б дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ******* аймгийн ******* сумын багт оршин суудаг, Пионерийн *******/ мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн “ ...2021 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр манайх ******* сумын Улаанбураа багийн нутаг “ ” гэдэг газарт намаржаандаа буан. Очсон орой нэлээд оройтсон болохоор маргааш нь буюу 2021 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр манай эхнэр болон найз Б.*******гийн эхнэрийн хамт бид дөрөв манай гэрийг барьсан. Гэрийг барьж дуаад Б.******* бид хоёр Наймын газар дугуй нь хагарсан байсан миний мотоциклыг авч ирэхээр хамт явсан. Замд Буянт сум орж 0,5 литрийн 3 ширхэг “Нийслэл” нэртэй пиво авч нэг пивийг Б.******* бид хоёр хувааж уан. Тэгээд сууж байтал Буянт сумын , Акку гэдэг 2 залуу ирэхээр нь бид дөрөв 2 пивийг хувааж уан. Б.******* пивийг ууж дуаад нөгөө хоёр залууд “миний хоёр 4 дүү, архи ууна уу, пиво ууна уу, ах нь аваад ирье, та хоёр энд сууж бай” гээд намайг дагуулаад Буянт сум орсон. Буянт сумын дэлгүүрээс 0,75 литрийн Ерөөл нэрийн архи авсан. Буцаж ирээд нөгөө хоёр залууд архиа гаргаж өгөөд задлаад хий гээд өгсөн. Б.******* амсаад ах нь уухгүй гээд архийг буцаагаад өгсөн. Дараа нь надад өгтөл би ч адилхан амсаад өгтөл Б.******* надад “чи наад архийг уу” гэж хэлсэн. Би “уухгүй” гээд буцаатал “би архи авч өгнө, чи ууна” гэж хэлээд намайг түлхээд цээжин т газарт 1 удаа цохиод авсан. Тэгээд бид хоёр барилцаж авахад нөгөө хоёр залуу хоёр тийшээ салгаж авсан. Гэтэл Б.******* ...газраас чулуу аваад миний нүүрэн т газар 2 удаа чулуугаар цохисон. Эхний удаа шидсэн чулуу нь миний баруун талын шанаанд, хоёр дахь удаа шидсэн чулуу нь баруун нүдний дээд хэсэг буюу хөмсөг, духанд оносон. Хоёр дахь удаагийн чулуу оноход би шууд газар уначихсан. Б.******* тэндээс шууд мотоциклоо унаад яваад өгсөн. Намайг нөгөө хоёр залуу ... дундаа суулгаад гэрт хүргэж өгөөд явсан.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 2-р хуудас/, Хохирогч П.*******ийн мөрдөн шалгах ажиллагаанд дахин өгсөн“...Бид хоёр архи ууж байгаад маргалдаж Б.******* намайг архи уангүй гэх шалтгааны улмаас цохисон. ...Миний толгойн баруун шанаа хэсэгт чулуугаар 2 удаа цохисон. Өөр цохиогүй. ...Надад гомдол, санал нэхэмжлэх зүйл алга байна. Б.******* надад тухайн үед 100000 төгрөг эмчид үзүүл гэж өгсөн.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 40-р хуудас/, Гэрч Р.Нурсултаны мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн “...2021 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр би найз А.Базарбекийн хамт Буянт сумаас ******* сумын Аравын газарт очих замд Долоогийн гарам дээр мотоциклоо хөргөөгөөд тамхи татаад зогсож байтал ******* сумын иргэн Б.*******, П.******* гэдэг 2 ах мотоциклтой ирсэн. Хоёр ах зогсож буугаад 2,5 литрийн “Нийслэл” нэрийн пиво хоёрыг задалсан. Бид дөрөв 2 пивийг хувааж уугаад явах гэтэл Б.******* ах “хоёр дүүдээ нэг шил юм авч ирж задална” гэж хэлээд П.*******ийг дагуулаад Буянт сум явсан. Удалгүй 0,75 литрийн Ерөөл нэрийн 1 шил архитай ирсэн. Архийг задлаад бид дөрөвт нэг тойруултал Б.*******, П.******* нар хоорондоо маргалдаж А.Базарбек бид хоёр салгасан боловч Б.******* газраас чулуу атгаад П.*******ийн нүүрэн т газар 1 удаа цохичихсон. ...А.Базарбек бид хоёр П.*******ийг мотоцикльд суулгаад гэрт нь хүргэж өгсөн.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 11-р хуудас/, Гэрч А.Базарбекийн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн “...Архийг задлаад бид дөрөвт нэг тойруултал Б.******* П.******* нар хоорондоо 5 маргалдаж Р.Нурсултан бид хоёр салгах хооронд Б.******* газраас чулуу аваад П.*******ийн нүдэн т газарт нэг удаа цохичихсон. ...Газарт зэрэгцэж сууж байгаад маргалдан Б.******* газраас чулуу аваад 1 удаа П.*******ийн толгойн т газарт цохичихсон. Р.Нурсултан бид хоёр хоёр тийшээ салгахад П.*******ийн хөмсөгний дээд талд ц гарчихсан. Нүд нь бага зэрэг хавдсан байсан.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 13-р хуудас/, ******* аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 530 дугаартай “1. П.*******ийн биед гэмтэл учирсан байна. 2. П.*******ийн биед баруун хөмсөгт шарх, зөөлөн эдийн няцрал, баруун нүдний дээд зовхинд ц хуралт, хаван хавдар, баруун шанаанд зулгаралт, хаван хавдар гэмтлүүд тогтоогдлоо. 3.П.*******ийн биед учирсан гэмтлүүд нь цаашид хөдөлмөрийн чадвар алдалтанд удаан хугацаагаар нөлөөлөхгүй. 4. П.*******ийн биед учирсан гэмтлүүд нь “Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 17-р хуудас/, Яллагдагч Б.*******гийн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн “...2021 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр ******* аймгийн Буянт сумын төв руу П.*******ийн хамт бензин авч ирэхээр явсан. Буянт сумын төв ороод П.******* бид хоёр 1 шил Ерөөл 0,5 литрийн архи авч уучхаад 2,5 литрийн 3 ширхэг том пиво аваад П.*******ийн эвдэрсэн мотоцикл авахаар явж байтал замд нутгийн 2 залуу тааралдсан. Бид дөрөв 3 том пивийг хувааж уан. Тэгээд дахиж Буянт сумын төв ороод 0,75 литрийн 1 шил архи авч ирээд ууж байгаад би П.*******тэй маргалдаж зодолдсон. ...Бид нар хамт архи ууж байхад П.******* надруу архи шахаад байсан. Тэгээд уухгүй гэж маргалдаж зодолдсон. ...Би П.*******ийн толгой хэсэгт чулуугаар 1 удаа цохисон. Өөр цохиогүй.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 28-29-р хуудас/, Шинжээч Б.Цэнхдүүгийн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн “...П.*******ийн биед үүссэн баруун хөмсөгт шарх, зөөлөн эдийн няцрал, баруун нүдний дээд зовхинд ц хуралт, хаван хавдар, баруун шанаанд зулгаралт, хаван хавдар гэмтлүүд нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх бүрэн боломжтой.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 38-р хуудас/, Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 1-р хуудас/, Яллагдагч Б.*******гийн 2021 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр ******* аймгийн Прокурорын газарт гаргасан “ ******* овогтой ******* би бдын 6 эрүүл мэндэд халдан хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч учирсан хохирлыг нөхөн төлсөн тул миний хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэх хүсэлт /хавтаст хэргийн 70-р хуудас/, шүүгдэгчийн шүүх хуралдаанд гэм буруугаа хүлээн зөвшөөрч өгсөн мэдүүлэг болон хэрэгт цугларсан бад нотлох баримтуудаар нотлогдож байна. Хохирогч П.*******ийн биед учирсан баруун хөмсөгт шарх, зөөлөн эдийн няцрал, баруун нүдний дээд зовхинд ц хуралт, хаван хавдар, баруун шанаанд зулгаралт, хаван хавдар бүхий гэмтэл нь Хууль зүйн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан тушаалаар баталсан 2014 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 216/422 дугаартай “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаардаг болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдож байх тул хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан гэж дүгнэлээ. Иймээс шүүгдэгч Б.*******гийн хохирогч П.*******тэй архи уангүй гэх шалтгаанаар маргалдах явцад чулуугаар нүүрэн т газарт цохиж хохирогчийн биед нь хөнгөн зэргийн гэмтэл учруулсан үйлдэл нь хүний эрүүл мэндэд хөнгөн гэмтэл санаатай учруулах Эрүүгийн хуулийн тгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул прокуророос шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэгт нь яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл тохирсон байна гэж үзлээ. Шүүгдэгчийн дээрх үйлдэл нь идэвхтэй, ухамсартай үйлдэл бөгөөд хууль б болох нь илэрхий атал согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үед хохирогчийг үл ялих шалтгаанаар зодон эрх чөлөөнд халдаж, биед нь хөнгөн зэргийг гэмтэл үүсгэн хор уршигт зориуд хүргэсэн байх тул түүнийг гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэнд тооцно. Иймд шүүгдэгч Б.*******г хохирогч П.*******ийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь хууль зүйн үндэслэлтэй байна. Шүүгдэгч гэмт хэрэг үйлдэх үед архи,согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн болох нь хохирогч, гэрч нарын мэдүүлгээр тогтоогдож байх тул түүнийг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үед гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ. Прокурор шүүгдэгчийн гаргасан хүсэлтийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.2 дугаар зүйлийн 2-т зааснаар хүлээн авч, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн, шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг нь хавтаст хэрэгт авагдсан шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм 7 буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн, хохирогчид төлөх хохирол, төлбөргүй, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон зэрэг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдал шүүх хуралдаанд тогтоогдсон тул мөн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн болно. Шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн шүүгдэгчид холбогдох эрүүгийн хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тогтоосон, улсын яллагчийн гэм буруугийн талаарх дүгнэлт нь хэргийн үйл баримттай тохирсон, шүүгдэгч гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, хор уршгийг нөхөн төлсөн гэж дүгнэлээ. Хэрэг учрал болох үед шүүгдэгч, хохирогч нар нь архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан, хувийн таарамжгүй харилцаа зэрэг нь гэмт хэрэг гарах шалтгаан нөхцөл болжээ. Шүүгдэгч Б.*******гийн үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч П.*******ийн эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учирсан бөгөөд хохирогч учирсан хор уршгийг нэхэмжилсэн нотлох баримтаа гаргаж өгөөгүй, мөн “......Надад гомдол, санал нэхэмжлэх зүйл алга байна. Б.******* надад тухайн үед 100000 төгрөг эмчид үзүүл гэж өгсөн.” гэх мэдүүлсэн /хавтаст хэргийн 100-р хуудас/ байх тул шүүгдэгчийг энэ шийтгэх тогтоолоор бдад төлөх хохирол, төлбөргүй гэж дүгнэлээ. Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар: Шүүгдэгч Б.******* урьд нь ял шийтгүүлж байгаагүй болох нь “Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас”-аар /хавтаст хэргийн 44-р / тогтоогдож байгаа ба түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн” эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож, мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно. Шүүгдэгч Б.*******гийн хувийн байдлын талаар гэрч Р.Айнагүлийн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн “...Б.******* нь ******* онд ******* гэх айлын 5 дахь хүүхэд болон ******* аймгийн ******* суманд төрсөн. Дээрээ 2 ах, 2 эгчтэй. 1994 оноос 2006 оны хооронд ******* сумын 10 жилийн сургуулийг суралцаж төгссөн. 2010 оноос одоог хүртэл хөдөө мал маллаж байна. Одоо эхнэр, 4 8 хүүхдийн хамт ******* аймгийн ******* сумын багт амьдарч байгаа. ...Цэргийн алба хаагаагүй. ” гэх мэдүүлэг, гэрч Х.Тилеубекийн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн “...Ах Б.******* ажилч, хөдөлмөрч, ямар нэгэн илүү дутуу зан байхгүй. Даруухан хүнлэг сэтгэлтэй, хүнд тархуу хүүхэд байгаа юм. ...Б.******* нь цагдаагийн байгууллагад гэмт хэрэг, зөрчилд холбогдон шалгагдаж байгаагүй.” гэх мэдүүлэг, ******* аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2021 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 872 дугаартай албан бичиг, иргэний үнэмлэхний лавлагаа, байнга оршин суугаа хаягийн тодорхойлолт, т аймгийн ******* сумын багийн Засаг даргын 2021 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 168 дугаартай тодорхойлолт, /хавтаст хэргийн 31-35, 47-50-р хуудас/ зэрэг нотлох баримтыг шинжлэн судлав. Гэм буруугийн болон эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд улсын яллагч гаргасан дүгнэлтэндээ “шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, мөн хуулийн тгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар 500000 төгрөгийн торгох ял оногдуулж, 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт хурааж ирүүлсэн эд мөрийн баримт үгүй, бдад төлөх төлбөргүйг т т дурдаж, шүүгдэгчийн эзэмшлийн ХААН банкны ******* тоот данс дахь 400000 төгрөгийг битүүмжилсэн прокурорын тогтоолыг торгох ял биелэгдэх хүртэл хэвээр үлдээх, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэх саналтай.” гэв. Шүүгдэгч өөрийгөө өмгөөлөн шүүх хуралдаанд оролцож “гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна.” гэсэн болно. Шүүгдэгч Б.*******г гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон дээрх нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ түүний хувийн байдал, хохирогчид төлөх хохирол, төлбөргүй, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон, гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн зэргийг т т харгалзан шүүх хуралдаанд улсын яллагчийн гаргасан санал, дүгнэлтийн хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэж шийдвэрлэх нь зүйтэй байна. Иймд шүүгдэгч Б.*******г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тгай ангийн 11.6 дугаар 9 зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний 500000 төгрөгийн торгох ялаар шийтгэж, торгох ялын биелэлтэд хяналт тавихыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж шийдвэрлэв. Шүүгдэгчийн ”мал маллаж орлого олдог” гэх хувийн байдал, орлогыг харгалзан түүнд оногдуулсан таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний 500000 төгрөгийн торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих учиртайг тайлбарлав. 2136000000177 дугаартай эрүүгийн хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч энэ хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бдад төлөх хохирол, төлбөргүй, иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг т т дурдаж шийдвэрлэлээ. Мөн шүүгдэгчийн эзэмшлийн ХААН банкны ******* тоот данс дахь 400000 төгрөгийг битүүмжилсэн т аймгийн Прокурорын газрын хяналтын прокурорын 2021 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 75 дугаартай “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” тогтоолыг торгох ял биелэгдэх хүртэл хэвээр үлдээв. Шүүхийн дуудсан цагт хүрэлцэн ирэхгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй байх зорилгоор шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 5 дахь хэсэг, 36.1 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 2, 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлд заасныг т т удирдлага болгон ТОГТООХ нь: 1. Шүүгдэгч ******* ургийн овогт *******ийн *******г Эрүүгийн хуулийн тгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ийн *******г таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний 500000 төгрөгийн торгох ялаар шийтгэсүгэй. 3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*******д оногдуулсан таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний 500000 10 төгрөгийн торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай. 4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих учиртайг шүүгдэгч Б.*******д тайлбарласугай. 5. 2136000000177 дугаартай эрүүгийн хэрэгт эд мөрийн баримтаар хурааж ирүүлсэн зүйлгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бдад төлөх хохирол, төлбөргүй, иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг т т дурдсугай. 6. Шүүгдэгч Б.*******гийн эзэмшлийн ХААН банкны ******* тоот дансан дахь 400000 төгрөгийг битүүмжилсэн ******* аймгийн Прокурорын газрын хяналтын прокурорын 2021 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 75 дугаартай “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” тогтоолыг торгох ял биелэгдэх хүртэл хэвээр үлдээсүгэй. 7. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч Б.*******д оногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт тавихыг ******* аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-457 дугаар нээлттэй, хаалттай хорих ангид даалгасугай. 8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болох бөгөөд шүүгдэгч Б.*******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй. 9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авсан мөн хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар ******* аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай. ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ө.БАХЫТБЕК