| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Өркений Бахытбек |
| Хэргийн индекс | 178/2021/0068/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/174 |
| Огноо | 2021-12-15 |
| Зүйл хэсэг | 17.3.1., |
| Улсын яллагч | Э.Ууганзаяа |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2021 оны 12 сарын 15 өдөр
Дугаар 2021/ШЦТ/174
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС: Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ө.Бахытбек даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Мөнхтуул, улсын яллагч Э.Ууганзаяа, хохирогч Д.*******, шүүгдэгч Ж.******* нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, Ховд аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Э.Ууганзаяагаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, шүүгдэгч ******* ургийн овогт *******ы *******т холбогдох 2136000000246 дугаартай эрүүгийн хэргийг 2021 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр хүлээн авч, 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдөр хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв. Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, ******* оны 02 дугаар сарын 21-ний өдөр Ховд аймгийн суманд төрсөн, ******* настай, эмэгтэй, ам бүл 5, эхнэр, 2 хүүхдийн хамт амьдардаг, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Ховд аймгийн сумын багт оршин суух хаягтай, урьд ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай гэх, ******* регистрийн дугаартай, ******* ургийн овогт *******ы *******, Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/ Шүүгдэгч Ж.******* нь “ямаа худалдаж авна” гэх зарын дагуу иргэн Д.*******тай холбогдож “ямаа зарна” гэж хэлж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, иргэн Д.*******аас ямааны урьдчилгаа нийт 4800000 төгрөгийг 6 удаагийн үйлдлээр 2021 оны 09 дүгээр сарын 15-ны өдрөөс 2021 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн хооронд шилжүүлэн авч, иргэн Д.*******т 4800000 төгрөгийн хохирол учруулж залилсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт холбогджээ. ТОДОРХОЙЛОХ нь: Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд: Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ж.******* мэдүүлэхдээ: Тухайн үед үерхэж байсан залуу маань “Мал өгнө. Хоёр хүүхдийнхээ хичээлийн бэлтгэлд хэрэглэж бай” гэж хэлсэн. Тэгэхээр нь би мөнгийг аваад тэр хүнийг өгөх байх гэж бодсон боловч сураггүй алга болсон. Гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч байна гэв. Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Д.******* мэдүүлэхдээ: Би “Ямаа авна” гэж зар тавьсан. “Өөртэй чинь уулзаж байж өгнө” гээд “Билэг” төвийн үүдэнд очиж уулзахад “Хадам дүүгийн хурим болно. Хадам дүү Улаанбаатар хот руу гэрийнхээ бараанд явсан. Байранд хурим найр хийнэ. Шалыг нь янзлаагүй. Ханын цаас наана. Ямаа өгнө” гэж хэлээд мөнгө авсан гэв. Надаас нийтдээ 4,800,000 төгрөгийг Ж.******* авсан гэв. Эрүүгийн 2136000000032 дугаартай хавтаст хэргээс: 1. Гэрч О.Анхбаярын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 31-33- р хуудас/, 2. Хохирогч Д.*******ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 23- 24-р хуудас/, 3. Яллагдагч Ж.*******ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 36-37-р хуудас/, 4. Яллагдагч Ж.*******ын эзэмшлийн ХААН банкны ******* тоот дансны дэлгэрэнгүй хуулга /хавтаст хэргийн 46-52-р хуудас/, 5. Иргэн О.Төмөртулгын эзэмшлийн ХААН банкны тоот дансны дэлгэрэнгхуулга /хавтаст хэргийн 16-р хуудас/, 6. Иргэн О.Анхбаярын эзэмшлийн ХААН банкны ******* тоот дансны дэлгэрэнгхуулга /хавтаст хэргийн 14-р хуудас/ болон хавтаст хэрэгт цугларсан бусад нотлох баримтуудыг шинжлэн судлав. Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар Шүүх прокуророос шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүхийн хэлэлцүүлэтогтоогдсон үйл баримт, хэрэгт цугларсан, шинжлэн судалсан нотолгооны ач холбогдол бүхий доорхи нотлох баримтуудыг тал бүрээс нь хянаж харьцуулан үнэлж, дүгнэхэд шүүгдэгч Ж.******* нь Ховд аймгийн Жаргалант сумын нутаг дэвсгэрт 2021 оны 09 дүгээр сарын 15-ны өдрөөс 2021 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн хооронд “ямаа худалдаж авна” гэх зарын дагуу хохирогч Д.*******тай холбогдож “ямаа зарна” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, хохирогчоос ямааны урьдчилгаа нэрийдлээр нийт 4800000 төгрөгийг 6 удаагийн үйлдлээр шилжүүлэн авч, 4800000 төгрөгийн хохирол учруулан залилах гэмт хэрэг үйлдсэн болох нь дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. Үүнд: Хохирогч Д.*******ын Ховд аймаг дахь Цагдаагийн газарт 2021 оны 09 дүгээр сарын 22- ны өдөр гаргасан “ ...Ховд аймгийн Алтай сумын Барлаг багийн иргэн гэх ******* овогтой *******т ямаа авах нэрийдлээр 2021.09.15-ны өдөр 2250000 төгрөг, 2021.09.16-нд 750000 төгрөг, 2021.09.18-нд 600000 төгрөг, 2021.09.22-нд 500000 төгрөг, 2021.09.28-нд 350000 төгрөг, 2021.09.26-нд 350000 төгрөг нийт 6 удаагийн дүнгээр 4800000 төгрөгийг ******* тоот Ж.*******ын дансанд шилжүүлсэн. Ж.******* гэх иргэн өнөөдөр хүртэл худал хэлээд 1 сар боллоо” гэсэн өргөдөл /хавтаст хэргийн 9-р хуудас/, Шүүгдэгч Ж.*******ын эзэмшлийн ******* тоот дансанд 2021 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр 600000 төгрөг, 2021 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр 500000 төгрөг, 2021 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр 350000 төгрөг тус тус шилжүүлсэн талаархи иргэн О.Анхбаярын Төрийн банкны 10440033*******53 тоот харилцах дансны дэлгэрэнгүй хуулга /хавтаст хэргийн 10-11- р хуудас/, Шүүгдэгч Ж.*******ын эзэмшлийн ******* тоот дансанд 2021 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр 2250000 төгрөг, 2021 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр 350000 төгрөг, 2021 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр 350000 төгрөг тус тус шилжүүлсэн талаархи иргэн О.Анхбаярын ХААН банкны ******* тоот депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хавтаст хэргийн 13-14-р хуудас/, Шүүгдэгч Ж.*******ын эзэмшлийн ******* тоот дансанд 2021 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр 750000 төгрөг шилжүүлсэн талаархи иргэн О.Төмөртулгын ХААН банкны тоот депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хавтаст хэргийн 16-р хуудас/, Ирэн О.Анхбаярын эзэмшлийн ХААН банкны ******* тоот депозит дансны хуулгад үзлэг хийсэн талаархи мөрдөгчийн Баримт бичигт үзлэг хийсэн тэмдэглэл /хавтаст хэргийн 17- 18-р хуудас/, Хохирогч Д.*******ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би 2021 оны 09 дүгээр сарын 10-ны үед фейсбүүк дээр “ямаа худалдаж авна” гэж зар тавьсан юм. Тухайн зарын дагуу надруу 99505278 дугаарын утаснаас *******ы ******* гэх эмэгтэй холбогдож “100 ямаа зармаар байна, зарах ямааны урьдчилгаа мөнгө хэрэгтэй байна” гэсэн. Би Ж.*******тай уулзах шаардлагатай байсан болохоор хажуудаа хамт мал, мах худалдаж авдаг О.Анхбаяр гэх залуутай хамт захын доод талд байх “Билэг” төвийн гадна Ж.*******тай уулзаж ярилцахад “Ямааны мөнгөний урьдчилгаа авмаар байна. Хадам дүүгийн хурим болох гэж байгаа юм” гээд “2250000 төгрөг урьдчилгаа болгож авъя” гэхээр нь О.Анхбаярын данснаас мобайл банкаар шилжүүлсэн. Ж.******* надруу 4-5 удаа утсаар холбогдож “зарах мал ирж байгаа, мал авч ирж байсан машин эвдэрсэн, манай найз залуу мал авч ирж байгаа, манай найз залуу мал авч ирж байгаад зам тээврийн осолд орсон” гэх мэтчилэн худал шалтаг тоочиж надаас 2021 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр 750000 төгрөг, 2021 оны 09 дүгээр сарын 18-нд 600000 төгрөг, 2021 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр 500000 төгөрөг, 2021 оны 09 дүгээр сарын 26-нд 5859059428 тоот Энх-Амгалан гэх нэртэй даснруу 350000 төгрөг, 2021 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр 350000 төгрөг тус тус шилжүүлж нийт 4800000 төгрөгийг Ж.*******ын *******, 5859059428 гэх дугаарын дансруу шилжүүлсэн. Би танай байгууллагад гомдол гаргахаасаа өмнө Ж.*******т “ах нь ямаа худалдаж авахаа болилоо, миний мөнгийг буцаагаад өгчих” гэхэд надад худлаа хэлээд “энд явж байна, тэнд явж байна, завгүй байна, мал ирж байгаа, малаа ав.” гэх мэтээр шалтаг тоочиж худлаа хэлээд мөнгө ч өгөхгүй, мал ч өгөхгүй байгаа юм. ...Тухай үед би Ж.*******тай утсаар холбогдож, уулзаж мал авахаар ярилцаж тохирсон юм. О.Анхбаяр бид хоёрын мөнгийг О.Анхбаяр барьж тооцоо хийдэг зарцуулдаг болохоор О.Анхбаярын данснаас шилжүүлсэн юм. ...Ж.*******т өгсөн мөнгийг авчихвал надад ямар нэгэн гомдол, санал байхгүй” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 23-24-р хуудас/, Гэрч Д.*******ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би 2021 оны 09 дүгээр сарын 15- наас 28-ны хооронд нийт 4800000 төгрөг шилжүүлсэн. Тухайн шилжүүлсэн 4800000 төгрөгийг надтай цуг мал худалдаж авдаг О.Анхбаяр гэх залуугийн ХААН банк болон Төрийн банкны данснаас шилжүүлсэн байгаа. ...Анх ямаа худалдаж авахдаа эр, эм нийлсэн 100 ямаа худалдаж авахаар тохирсон юм. ...Урьдчилгаа мөнгө өгснөөс хойш Ж.*******аас ямаа худалдаж авсан удаа байхгүй.” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 26-27-р хуудас/, Гэрч О.Анхбаярын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би ер нь Ж.*******тай холбоо барьж ярьж байгаагүй. Д.******* ах холбоо барьж ярьдаг ба би Д.******* ахын хэлсэн мөнгийг шилжүүлж байсан. ...2021 оны 09 дүгээр сарын 15-наас 2021 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн хооронд миний өөрийн ХААН банкны ******* тоот данс, Төрийн банкны 10440033*******53 тоот данснаас Ж.*******ын ******* тоот дансруу 7 удаа 4800000 төгрөг шилжүүлсэн.” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 32-33-р хуудас/, Яллагдагч Ж.*******ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2021 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн үеэр фейсбүүкийн Ховд аймгийн Нэгдсэн групп дээр Д.******* гэх хүн “ямаа худалдаж авна” гэсэн зар тавьсан байсан. Тэгэхээр нь би 2021 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр дээрх зар дээр тавигдсан байсан утасруу холбогдож “...ямаа зарах гэсэн юм, та Элит рестораны гадна ирээд уулзчих” гэж утсаар ярьсан ба 2021 оны 09 дүгээр сарын 15-ны өглөө 10 цагийн үед Д.*******, О.Анхбаяр гэх хоёр хүн надтай ирж уулзсан. Тухайн 2 хүнд манай нөхрийн дүүгийн хурим болох гэж байгаа, тухайн хуриманд мөнгө хэрэг болоод байгаа юм, одоо ямаа зарах мөнгөний урьдчилгаа авч болох уу гэдэг байдлаар худал хэлж уулзаад Д.*******, О.Анхбаяр нараас 2250000 төгрөгийг өөрийнхөө ХААН банкны ******* дансруу хийлгэж авсан. Тэрнээс хойш 2021 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр мөн Д.******* ахтай утсаар холбогдож хуримны мөнгө хүрэлцэхгүй байгаа гэж худал хэлж итгүүлээд 750000 төгрөг авсан. 2021 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр мөн Д.*******тай утсаар холбогдоод хуримны жимс ногоо авах гэсэн юм” гэж худлаа хэлж итгүүлээд 600000 төгрөг авсан. 2021 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр мөн Д.*******тай холбогдож “”Алтай сумруу ямаагаа ачиж ирэх гэж байна бензин авах гэсэн мөнгө хэрэг болоод байна” гэж итгүүлэн 500000 төгрөг авсан ба 2021 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр мөн Д.*******тай утсаар холбогдож “манай нөхөр Алтай сумаас мал ачиж гарч байгаад замдаа мөрийтэй тоглоом тоглоод мөнгөө алдчихсан байна” гэж хэлж итгүүлээд 350000 төгрөг авсан. ...Би Д.*******т ямар нэгэн худлаа шалтгаан гаргаж итгүүлээд 2021 оны 09 дүгээр сарын 15-ны өдрөөс 2021 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийг хүртэл нийт 4800000 төгрөг өөрийнхөө ******* дугаарын данс болон өөрийн хүү О.Энх-Амгалангийн 5859059428 дугаарын дансруу хийлгэж авсан юм.” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 39-40-р хуудас/ Иргэн О.Энх-Амгалан, Ж.******* нарын эзэмшлийн ХААН банкны ******* тоот депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хавтаст хэргийн 52-58-р хуудас/, шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг зэрэг хэрэгт цугларсан бусад нотлох баримтуудаар нотлогдож байна. Шүүхийн хэлэлцүүлэгт судалсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл, журмаар цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны гэж үзэж нотлох баримтаар үнэлэв. Хэрэгт цугларсан гэрч, хохирогчийн мэдүүлэг, бусад нотлох баримтуудаар шүүгдэЖ.******* нь фейсбүүк цахим сүлжээнд нийтлэгдсэн “ямаа авна” гэх зарын дагуу хохирогч Д.*******тай холбогдож 100 ямаа худалдахаар тохиролцож хүү О.Энх-Амгалантай хамтран эзэмшдэг ХААН банкны ******* тоот данс болон 5859059428 тоот дансаар дамжуулан 2021 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр 2250000 төгрөгийг урьдчилгаа хэлбэрээр 2021 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр 750000 төгрөг, 2021 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр 600000 төгрөг, 2021 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр 500000 төгрөг, 2021 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр 350000 төгрөг, 2021 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр 350000 төгрөгийг тус тус “нөхрийн маань дүү хурим хийх гэж байгаа, урьдчилгаа хэрэгтэй байна, зарах мал ирж байгаа, манай найз залуу мал авч ирж байгаа, мал авч ирж байсан машин эвдэрсэн, найз залуу мал авч ирж байгаад зам тээврийн осолд орсон” гэх хуурч мэхлэн 6 удаагийн гүйлгээгээр 4800000 төгрөгийг хохирогчоос шилжүүлэн авсан байна. Улмаар хохирогч нь өгөхөөр тохиролцсон ямаагаа авах гэсэн боловч элдэв шалтаг тоог өгөөгүй тул цагдаагийн байгууллагад гомдол гаргасан зэрэг үйл баримт тогтоогдож байна. Шүүгдэгч Ж.******* нь өөрийн нэр дээр мал тоолуулаагүй болох нь Ховд аймгийн Цэцсумын Засаг даргын Тамгын газрын 2021 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 2/81 дугаартай албан бичгээр тогтоогдож байна. /хавтаст хэргийн 66-р хуудас/ Залилах гэмт хэрэг нь бодит байдлыг гуйвуулах, хуурч, мэхлэх гэх мэтээр бусдынхөрөнгийг, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авдаг, хохирогч нь бусдад итгээд сайн дураар эд хөрөнгөө шилжүүлэн өгдөг бөгөөд шүүгдэгч Ж.*******ын хувьдаа малгүй мөртлөө “ямаа худалдана” хэмээн хохирогч Д.*******ыг хуурч, “нөхрийн дүүгийн хурим хийх гэж байгаа, мөрийтэй тоглоом тоглож байгаад мөнгөө алдсан, мал ирж байгаа” гэж зохиомол байдлыг зориудаар бий болгож 6 удаагийн үйлдлээр 2250000 төгрөг, 750000 төгрөг, 600000 төгрөг, 500000 төгрөг, 350000 төгрөг, 350000 төгрөгийг тус дансаар дамжуулан шилжүүлэн авсаныг бусдыг залилсан гэж үзнэ. Шүүгдэгч Ж.*******ын өөрийн нэр дээр тоолуулсан малгүй мөртлөө хохирогчийг “ямаа худалдана” гэх нэрийдлээр 2021 оны 09 дүгээр сарын 16-наас 28-ны өдрийн хооронд 6 удаагийн үйлдлээр 4800000 төгрөгийг шилжүүлэн авч, хохирогчид 4800000 төгрөгийн хохирол учруулсан үйлдэл нь залилах гэмт хэргийн “хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан” гэх шинжийг бүрэн хангасан байх тул прокуророос шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэгт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл тохирсон гэж дүгнэлээ. Шүүгдэгч нь өөрийн үйлдэл нь хууль бус болохыг мэдсээр байж хүсч үйлдсэн, шунахасэдэлтээр хохирол, хор уршигт зориуд хүргэсэн байх тул гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэргийг үйлдсэн гэж үзэх ба иргэдийн анхаарал болгоомжгүй байдал, шүүгдэгчийн амар, хялбар аргаар мөнгө олох гэсэн сэдэлт нь гэмт хэрэг гарах шалтгаан болжээ. Иймд шүүгдэгч Ж.*******ыг хохирогч Д.*******ыг хуурч, зохиомол байдлыг зориудабий болгож 4800000 төгрөгийг шилжүүлэн авч залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь хууль зүйн үндэслэлтэй байна. Шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн шүүгдэгчид холбогдох эрүүгийн хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тогтоосон, улсын яллагчийн гэм буруугийн талаархи дүгнэлт нь хэргийн үйл баримттай тохирсон, шүүгдэгч гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн гэж дүгнэлээ. Шүүгдэгч Ж.*******ын үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч Д.*******т 4800000 төгрөгийн хохирол учирсан бөгөөд шүүгдэгч нь хохирлыг төлж барагдуулахаа илэрхийлж байх тул Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар хохирлыг гаргуулж хохирогчид олгох нь зүйтэй. Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар: Шүүгдэгч Ж.******* урьд нь эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй болох нь “Яшийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас”-аар /хавтаст хэргийн 68-р хуудас/ тус тус тогтоогдож байна. Шүүгдэгчийн 6 удаагийн үйлдлээр бусдыг залилсан учир түүнийг тохиолдлын шинжтнөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзээгүй бөгөөд түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал нөхцөл байдал тогтоогдоогүй болно. Шүүгдэгч Ж.*******ын хувийн байдлын талаар Ховд аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2021 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 1079 дугаартай албан бичиг, Ховд аймгийн сумын багийн Засаг даргын 2021 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 49 дугаартай тодорхойлолт, иргэний үнэмлэхний лавлагаа, байнга оршин суух хаягийн тодорхойлолт, Ж.Энхжин, О.Энх-Амгалан нарын төрсний гэрчилгээний хуулбар /хавтаст хэргийн 57-59, 49, 70- 71-р хуудас/ зэрэг нотлох баримтыг шинжлэн судлав. Шүүх хуралдаанд улсын яллагч гаргасан дүнэлтэндээ “Шүүгдэгч Ж.******* нь “Ямзарна” гэх нэрийдлээр хохирогчийг хуурч, бодит байдлыг нуух замаар түүнээс нийт 6 удаагийн үйлдлээр нийт 4800000 төгрөгийг 2021 оны 09 дүгээр сарын 15-ны өдрөөс 2021 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн хооронд өөрийн Хаан банкны ******* тоот данс, өөрийн хүүхдийн 5145396233 тоот дансаар тус тус шилжүүлэн авч бусдыг хуурч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох саналыг шүүхэд гаргаж байна. Гэмт хэрэг үйлдсэн санаа зорилго нь шүүгдэгчийн амар хялбар аргаар мөнгө олох хүсэл зорилгоор бусдыг хуурч мэхлэх аргаар хохирогчоос 6 удаагийн үйлдлээр мөнгө авсан нь тогтоогдож байгаа тул шүүгдэгчийг гэм буруутай гэж үзэж байна. ...Эрүүгийн хариуцлага нь тухайн хүнд тохирсон байх хуулийн зохицуулалттай. Шүүгдэгч нь өнөөдрийн байдлаар хохирогчид хохирол төлбөр төлөөгүй, хохирол төлбөр төлнө гэж мөрдөгчид удаа дараа хэлсэн боловч бодит байдлаар хохирогчтой уулзаж хохирол барагдуулах арга хэмжээ аваагүй болохыг дурдах нь зүйтэй. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлүүдэд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй. Шүүгдэгчийн гэмт хэрэг нь хохирогчид учирсан хохирлын байдал, хохирлыг төлөөгүй байдал, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа боловч шүүх дээр гэмт хэрэг үйлдсанээ үгүйсэж байгаа нөхцөл байдлыг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ялыг биеэр эдлүүлэх нь зүйтэй гэж үзэж байна. ...Хохирогчид нийт 4,800,000 төгрөгийн хохирол учруулсан. Хохирлыг төлж барагдуулаагүй тул шүүгдэгчээс 4800000 төгрөгийг 6 сарын хугацаанд хэсэгчлэн хувь тэнцүүлэн төлүүлэх саналтай байна. Учир нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанаас өнөөдрийн шүүхийн шат хүртэл 1 сар гаруйн хугацаа өнгөрсөн байхад худал хэлэх аргаараа хохирогчийг хуурч, хохирол төлбөрийг нь барагдуулахгүй удааж, хохироож байгаа. ...Шүүгдэгчид хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан, цагдан хоригдсон хоноггүй. Шүүгдэгчид хорих ял оногдуулах санал гаргаж байгаа тул өнөөдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах саналыг гаргаж байна. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдаж байна гэв. Шүүгдэгч өөрийгөө өмгөөлөн “Би хохирогчтой холбогдох гэхэд утас нь холбогдохгбайсан. Цагдаа дээр уулзаж “Таны утас холбогдохгүй байсан” гэхэд “Хөдөө явж байгаад ирсэн. Утас холбогдохгүй байсан” гэж хэлсэн. Би энэ хүний мөнгийг төлж, дахин ийм зүйл хийхгүй” гэв. Шүүгдэгч Ж.*******ыг залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгихариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх шударга ёсны зарчмыг баримтлан, шүүх хуралдаанаар шинжлэн судалсан, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон дээрх нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь үндэслэлтэй байна. Улсын яллагч шүүх хуралдаанд шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулах дүгнэлт гаргасан боловч шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, “бага насны 2 хүүхэдтэй” гэх хувийн байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанарыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-д заасан үндсэн ялын төрлөөс түүний гэм бурууд тохирсон ялыг сонгон оногдуулж шийдвэрлэх нь шударга ёсны зарчимд нийцнэ. Иймд шүүгдэгч Ж.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 8 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэв. Шүүгдэгч нь хохирлыг төлөөгүй боловч хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлж шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлж байгаа учир түүнд хөдөлмөрлөж хохирлыг нөхөн төлөх бололцоо олгож эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь үндэслэлтэй гэж дүгнэв. Шүүх шүүгдэгчид зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулахдаа хэрэгт цугларсан Ховд аймгийн сумын багийн Засаг даргын 2021 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 49 дугаартай “шүүгдэгч Ж.******* нь тус багийн нутаг дэвсгэрт оршин суудаг” гэх тодорхойлолтыг харгалзан үзсэн болно. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Ж.Олзбаяоногдуулсан 8 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг эрх бүхий байгууллагын хяналтанд өөрийн оршин суух газар буюу Ховд аймгийн сумын нутаг дэвсгэрээс явахыг хориглох хэлбэрээр эдлүүлэхээр тогтоож, мөн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь зааснаар ялтан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солих учиртайг шүүгдэгчид тайлбарлав. Шүүгдэгчээс 4800000 төгрөгийн хохирлыг гаргуулан хохирогч Д.*******т олгож, түүн“тогтсон ажил эрхэлдэггүй” гэх хувийн байдал, улсын яллагчийн гаргасан саналыг тус тус харгалзан хохирлыг 6 сарын хугацаанд төлж барагдуулах хугацаа тогтоов. 2136000000246 дугаартай эрүүгийн хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгбитүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч энэ хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгчид оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялын биелэлтэд хяналт тавих шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж шийдвэрлэлээ. Шүүгдэгчид шүүхийн дуудсан цагт хүрэлцэн ирэхгүй, хэрэг хянан шийдвэрлажиллагаанд саад учруулахгүй байх зорилгоор урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1, 36.5 дугаар зүйлийн 2, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 2, 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь: 1. Шүүгдэгч ******* ургийн овогт *******ы *******ыг бусдыг хуурч, зохиомбайдлыг зориудаар бий болгож өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг зааснаар шүүгдэ*******ы *******ыг 8 /найм/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй. 3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэЖ.*******т оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суух газар буюу Ховд аймгийн сумын нутаг дэвсгэрээс явахыг хориглох үүрэг хүлээлгэх хэлбэрээр эдлүүлэхээр тогтоосугай. 4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь зааснаар ялтан зорчэрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солих учиртайг шүүгдэгч Ж.*******т тайлбарласугай. 5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснашүүгдэгч Ж.*******аас 4800000 /дөрвөн сая найман зуун мянга/ төгрөг гаргуулан хохирогч Д.*******т олгосугай. 6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6- д зааснаар шүүгдэгч Ж.*******т хохирлыг 6 сарын хугацаанд төлж барагдуулах хугацаа тогтоосугай. 7. 2136000000246 дугаартай эрүүгийн хэрэгт эд мөрийн баримтаар хурааж ирүүлсзүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч энэ хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай. 9. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1-д зааснашүүгдэгч Ж.*******т оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялын биелэлтэд хяналт тавихыг Ховд аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-457 дугаар нээлттэй, хаалттай хорих ангид даалгасугай. 10. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хуулихүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ж.*******т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авсан мөн хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай. ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ө.БАХЫТБЕК