Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 06 сарын 11 өдөр

Дугаар 183/ШШ2018/01460

 

1. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль /2002 оны/-н 83 дугаар зүйлийн 83.2, Иргэний хуулийн  9 дүгээр зүйлийн 9.4.4-т заасныг баримтлан хариуцагч ИНЕГ-аас 1 474 341 /нэг сая дөрвөн зуун далан дөрвөн мянга гурван зуун дөчин нэгэн/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч О.Н  олгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Иргэний нисэхийн ерөнхий газраас 38 539 төгрөг гаргуулж нэхэмжлэгч О.Над олгон, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 38 539 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигчид. тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.