Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 09 сарын 13 өдөр

Дугаар 2022/ШЦТ/166

 

22        09           13                                     22/ШЦТ/166

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Т.Цэцэгмаа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Золзаяа, улсын яллагч Э.Ариунболд , шүүгдэгч Б.*******,  түүний өмгөөлөгч Л.Эрдэнэцэцэг  нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Ховд аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Батцоожоос  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь  хэсэгт  зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан хэлэлцүүлэх саналтай  шүүхэд шилжүүлэн ирүүлсэн шүүгдэгч  ******* овогт *******ын *******т холбогдох эрүүгийн 2236000000192  дугаартай 178/22/0169/Э/ индекстэй хэргийг 22 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр хүлээн авч,  22  оны 09 дүгээр сарын 13-ны өдөр   хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

                          Шүүгдэгчийн   биеийн байцаалт

    Монгол Улсын иргэн, ******* аймгийн ******* суманд ******* оны 08 дугаар сарын 23- ны өдөр төрсөн, эрэгтэй, ******* настай, ард халх, бүрэн дунд боловсролтой, жолоочийн мэргэжилтэй, ам бүл-, эхнэр, хүүхдүүдийн хамт амьдрах, хувиараа барилгын ажил эрхэлдэг, аминдаа гэр нэг, приус - маркын тээврийн хэрэгсэл нэгийн хөрөнгөтэй, сарын өрхийн орлого  1000000 төгрөг, ял шийтгэлгүй, Ховд аймгийн сумын багт түр хугацаагаар оршин сууж байсан, одоо  ******* аймгийн сумын дүгээр багийн ийн дугаар гудамж, -ын “Б” тоотод оршин суух, ******* дугаарын регистртэй,  ******* овогт *******ын *******

                                  Холбогдсон хэргийн талаар

Шүүгдэгч Б.******* нь  22 оны 07 дугаар сарын 1-ний өдөр Ховд аймгийн Мянгад сумын Цагаанбулан багийн нутаг дэвсгэрт өөрийн эзэмшлийн - улсын дугаартай тээврийн хэрэгсэлийг жолоодож замын хөдөлгөөнд оролцож явах үедээ  Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийг зөрчиж зам тээврийн осол гаргасны улмаас  тухайн тээврийн хэрэгсэлд зорчиж явсан 1 нас 11 сартай Р.*******ийн амь насыг хохироосон, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт  хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэх талаар:

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт  зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн дараах нотлох баримтыг хянан хэлэлцэв.

        Хэргийн газар үзлэг хийсэн үзлэг хийсэн... Хэрэг учрал болсон гэх газар нь Ховд аймгийн Мянгад сумын Цагаанбулан баг гэх газар болсон байх ба тухайн газарт очиход ертөнцийн зүгээр хойд зүгээс урд зүг рүү чиглэсэн буюу Ховд аймгийн чиглэлд байрлалтай саарал өнгийн - гэсэн улсын дугаартай приус - маркийн тээврийн хэрэгсэл нь шороон замаас гарч жалга мөргөж гарсан байдалтай зогсож байв. Тухайн тээврийн хэрэгслийн зүүн талын дугуйн мөрийг 1- ийн тоогоор баруун дугуйны мөрийг 2- ын тоогоор тэмдэглэв. А үсгээр тухайн тээврийн хэрэгсэлийн жалга руу онхолдож орсон мөрийг тэмдэглэв. 1-ийн тооноос А цэг хүртэл 15 метр, 2-ын тооноос тухайн жалга хүртэл 1 метр, жалганы өргөн нь  6.1 метр, осол болсон гэх жалганы өндөр нь 70  см , 3- ын тооноос А цэг хүртэл 0.5 метр авто машины зүүн хойд талын дугуй хүртэл тухайн тээврийн хэрэгсэлийн баруун хойд өнцөгнөөс осол гарсан жалга хүртэл 3.8 метр,А.цэгээс жалганы ирмэг хүртэл 7.2 метр, авто машины  баруун дугуй хүртэл 5.2 метр байв...гэх тэмдэглэл, гэрэл зураг / 3-06 дугаар хуудас/

Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг /хэргийн 07-11 дүгээр  хуудас/

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч / 1990 он төрсөн, 32 настай , эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, оёдолчин мэргэжилтэй/ П.гийн өгсөн...Манай гэр бүл болон ахын гэр бүл амрах зорилгоор Увс аймгийн Увс нуур, Хяргас нуур ороод 22 оны 07 дугаар сарын 1-ний  өдөр 1 цагийн үед Хяргас нуураас Ховд аймаг руу хөдөлсөн. Тэгээд бид нар Өлгий сум өнгөрөөд явж байгаад борооны усанд  идэгдсэн зам орж ирээд манай нөхөр тормозоо гишгээд зогсоох гэсэн боловч амжаагүй. Манай охин урд талын дунд хайрцаг дээр сууж явсан гараараа хойшоо түлхээд дийлээгүй ба түүнээс хойш юу болсныг  сайн санахгүй байгаа. Амь хохирогч Б.******* манай хамгийн бага хүүхэд байсан. Манай нөхөр Б.******* машин жолоодож явсан. Архи уугаагүй эрүүл байсан. Надад нэхэмжлэх зүйл, хохирол, гомдол санал байхгүй...гэх мэдүүлэг / хэргийн -21 дүгээр хуудас/

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч ын ын өгсөн... Тухайн өдөр манай БОЭТ-д Мянгад сумаас яаралтай дуудлага ирсэн. Манай сувилагч яаралтай эмнэлэгт очихыг зөвлөсөн. Мянгад сумын эмнэлэгийн эмч нар байхгүй гэсэн тул наашаа явж бай бид зам тосъё гэсэн. Тэгээд дотрын эмч Даваасүх болон жолоочийн хамт замыг нь тосоод явсан. Бид нар Буянт сумын Дөрвийн газрын ойролцоо 2-ын хөтөл даваад нөгөө хүмүүстэй уулзаж хүүхдэд анхны тусламж үзүүлэх гэтэл тухайн хүүхдийн хараа өргөссөн, гэрлийн хариу урвал байхгүй, амьсгал зүрх судас зогссон, эрүүний доод хэсэгт хөхрөлттэй, амнаас нь цус гарсан байдалтай нас барсан байсан. Тухайн хүүхдийн ээж, аав нь маш их цочролттой байсан тул 103-т хүүхэд нас барсан талаар хэлээд эмнэлэгт ирсний дараа хүүхэд нас барсан талаар ар гэрт нь хэлж цагдаагийн байгууллагад хандсан. Хүүхдийн ээжийн  баруун гарын шуу ясны урд хэсэгт цууралт хугаралттай байхаар нь боолт хийж тайвшруулах тариа хийсэн. Тухайн хүүхдийн аав гадна ямар нэгэн шарх сорив байхгүй, сэтгэл түгшсэн, айсан байдалтай байсан. Тухайн машин 15-16 насны хүүхэд явсан ба хүүхэд хүзүү нуруугаар өвдөж байна гэсэн зовиуртай байхаар нь анхан шатны яаралтай тусламж үзүүлж дүрс оношлогооны шинжилгээнд оруулахад биеийн байдал тогтвортой ямар нэгэн хугарал гэмтэл байхгүй  байхаар нь эмчилгээ зөвлөгөө өгсөн. Тухайн хүүхдийн ээж нь хүүхэд хоёр суудлын завсар суугаад явж байсан, тэврээд явж байхгүй яав гээд уйлаад байсан. Зам тээврийн осол болсны дараа хүүхдээ авахад амьсгалаад уйлж байсан гэж байсан. Тухайн хүүхэд доошоо өтгөн гаргасан шинж тэмдэг илэрч байсан...гэх мэдүүлэг/ хэргийн 23-2 дүгээр хуудас/

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Б.ын өгсөн... 22 оны 07 дугаар сарын 11-ний өдөр Б.Ренчимягмар бид гэр бүлээрээ Увс аймгийн Увс нуур, Хяргас нуурын чиглэлд амрахаар явсан. Бид нар хоёр машинтай явсан. 22 оны 07 дугаар сарын 1-ний өдөр Хяргас нуур дээрээс хоол унд идээд амарч байгаад 13 цагийн Ховд аймгийн чиглэл рүү явсан. Манай машинд манай гэр бүл болон Б.*******ын талийгаач хүүхэд явж байсан. Тэгээд хэсэг явж байгаад ээжийнхээ машинд сууна гэхээр нь хүүхдийг нь өгсөн. Б.*******, манай хүү , эхнэр болон талийгаач хүүхэд хамт явж байсан. Намайг урд талд нь явж байхад миний дэргэдүүр өнгөрөөд миний урд талд ороод явж байтал тоос бургахаар нь 0-300 метр зайнд тормозоо гишгээд зогсож байна гэж болоод машинаасаа буугаад очоод  хартал шороон төв замаас гараад жалга даваад зогссон байсан. Б.******* машинаасаа буугаад хүүхдээ авч байхаар нь Б.*******аас хүүхдийг аваад  өөрийн эхнэр болох Гаваад өгөөд машинаас хүүхдийн ээж г буулгаж, ухаангүй  байхаар нь суганаас нь өргөөд 2-3 удаа сэгсэрсэн чинь ухаан орсон. Би өөрийнхөө машинд бүгдийг суулгаж аваад хүүхдийг арын суудал дээр аав, ээж хоёр нь ээлжлэн тэврээд Мянгад сумын чиглэд 50 орчим км явсан.  Мянгад сумын Эмнэлэг дээр хүн байхгүй байсан. Тэгээд 103 руу ярихад та нар наашаа явж байгаарай гэхээр нь аймаг руу явсан. Тэгээд Буянт сумын - ийн газар ирээд хүүхэд болон ээж аавыг нь эмнэлэгийн машин хүлээлгэн өгсөн. Би өөрийн хүүхдийн хамт араас нь ирсэн. Тэгээд 103 дээр ирээд хүүхэд нас барсан байна гэж хэлээд аав ээж болон манай хүүхдэд эмнэлэгийн тусламж үзүүлсэн. Хүүхдийг ааваас нь аваад эхнэртээ өгөхөд чанга дуугаар уйлж байсан. Б.******* нь миний дэргэдүүр 80 км/цагийн хурдтай өнгөрсөн. Б.******* нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй эрүүл байсан... гэх мэдүүлэг / хэргийн 25-26 дугаар хуудас /

Мөрдөн шалгах ажиллагаанд насанд хүрээгүй гэрч А.гийн өгсөн... Манай ах Б.******* болон манай гэр бүл амарчихаад Ховд аймаг руу явж байсан. Би Б.******* ахын арын суудал дээр хэвтээд явж байсан. Тэгээд  бид нар явж байтал замын хажуу талын жалга руу машин явж ороод тухайн жалга давж гараад цаад талд нь гараад зогссон. Тухайн үед яг юу болсныг сайн санахгүй байгаа.  Манай  аав П. эгчийг машинаас гаргаад аавын машинтай Р.*******ийг аваад явсан. Тэгээд 103-ын машинтай таараад  тэр гурвыг эмнэлэгийн машин аваад бид нар аавын машинтай  эмнэлэг дээр ирсэн. Тэгээд миний хүзүүг рентгенд хараад гэмтэл байхгүй  гайгүй гэсэн. Р.******* ээжийнхээ хамт явсан, яаж явсныг мэдэхгүй байна. Р.******* сэрүүн, П. эгч, Б.******* ах хоёр юм яриад явж байсан...гэх мэдүүлэг / хэргийн 27-28 дугаар хуудас /

Ховд аймгийн Шүүхийн шинжилгээний  албаны шинжээч Б.Цэндхүүгийн 22 оны 07 дугаар сарын -ны өдрийн 589 дугаартай...П.гийн биед гэмтэл учирсан байна. П.гийн биед баруун гарын шуу ясны доод хэсэгт хугарал, зөөлөн эдийн няцрал, баруун нүдний дээд зовхи , хөмсөгт цус  хуралт, эрүүнд зулгаралт, зүүн нүдний доод зовхи, хөмсөгт цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. П.гийн биед учирсан дээрх гэмтэл нь -5 хонгийн өмнө үүсгэгдсэн байх боломжтой шинэ гэмтэл байна. П.гийн биед учирсан дээрх гэмтэл нь Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журам- ын 2.3.1- д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Дээрхи гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд удаан хугацаагаар нөлөөлөх эсэх нь эдгэрэлт болон эмчилгээний үр дүнгээс хамаарна ... гэх дүгнэлт / хэргийн 35-36 дугаар хуудас/ 

Ховд аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 22 оны 08 дугаар сарын 02- ны өдрийн 3 дугаартай шинжээч эмч Б.Цэндхүүгийн...Цогцост хийсэн шүүх эмнэлэгийн ... 1.Амь хохирогч Р.*******ийн цогцос нь шүүх эмнэлэгийн задлан шинжилгээнд тэнцэнэ. 2.Амь хохирогч Р.*******ийн цогцост хийсэн шүүх эмнэлэгийн задлан шинжилгээгээр элэгний баруун дэлбэнгийн задрал, урагдал, хэвлийн хөндийд цус алдалт, дух, эрүү, цээжинд цус хуралт,  баруун чихний дэлбээ, зүүн  салтаа, бэлгийн зүүн уруулд зулгаралт, цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтлүүд нь тухайн хэрэг учрал болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна. 3. Амь хохирогч Р.*******ийн цогцост учирсан элэгний баруун дэлбэнгийн задрал, урагдал хэвлийн хөндийд  цус алдалт гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журам – ын 3.1.12-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Харин дэлүү, эрүү , цээжинд цус хуралт , баруун чихний дэлбээ, зүүн салтаа , бэлгийн зүүн уруулд зулгаралт, цус хуралт гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журам-ын 2..1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. . Амь хохирогч Р.******* нь дээрх хүнд зэргийн гэмтлийн улмаас  нас баржээ... гэх дүгнэлт / хэргийн 58-59 дүгээр хуудас/

Цогцос хийсэн  үзлэгийн тэмдэглэл, гэрэл зураг  / хэргийн  60-65 дугаар хуудас/

Жолооч Б.******* нь  Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.3 дугаар зүйлд заасан... Жолооч хөдөлгөөнд аюул саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгсэлийг хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна...гэх заалтыг зөрчсөн гэх мөрдөн байцаагчийн магадлагаа, зам тээврийн осол дээр хийсэн бүдүүвч зураг, зам  тээврийн осол , хэрэг үзлэгээр тогтоосон байдал ... / хэргийн 69-72 дугаар хуудас/

 ******* овогт *******ын ******* 22 оны 07 дугаар сарын 1- нй өдөр нас барсныг нас баралтын  бүртгэлд 22 оны 07 дугаар сарын 29-ний өдөр 8070000 дугаарт бүртгэсэн нас барсны 0000286 дугаартай нас барсны гэрчилгээний хуулбар / хэргийн 79 дүгээр хуудас/

Мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.*******ын хэргээ хүлээн мэдүүлсэн...Бид нар гэр бүлээрээ Увс аймгийн чиглэлд амарч зугаалж байгаад 22 оны 07 дугаар сарын 1-ний өдөр Увс аймгийн Хяргас нуур орчихоод Ховд аймаг руу буцаад явж байсан. Тухайн үед манай ах урд ороод явж байсан. Би дандаа ард нь явж байгаад  тухайн өдөр урд ороод явсан. Тэгээд Мянгад сумын нутаг руу орж ирээд шороон замаар тал дээр явж байгаад замын хажуу талын борооны усанд идэгдсэн жалга руу машинтайгаа ороод жалганы гадна талд гараад машинаа зогсоосон. Тухайн үед тормоз гишгээд зогсоох гээд чадаагүй. Тухайн үед машин жалга руу ороход манай охин машины урд талын паар мөргөсөн, яг аль хэсгээрээ мөргөснийг мэдэхгүй. Тэгээд машинаас эхнэрээ буулгаад хамт явж байсан машинд охиноо аваад Мянгад сум руу явсан. Тухайн үед Мянгад суманд ирэхэд  эмнэлэгт ямарч эмч, хүн байгаагүй. Тэгээд 103-т дуудлага өгөөд аймаг руу явсан. Замд 103-ын машинтай таараад эмнэлэг дээр ирсэн. Үзэгдэх орчин гайгүй, бага зэрэг шуурч байсан. Жалга тулж очоод харсан боловч машинаа зогсоож чадаагүй. Тухайн машин миний өөрийн эзэмшлийн машин, тухайн машинаа барьцаалж зээл авсан байсан. Би сард дундажаар 1300000 төгрөгний орлого олдог байгаа. Би санамсар болгоомжгүй байдлаасаа ийм үйлдэл гаргасанд маш их харамсаж байна... гэх мэдүүлэг  зэрэг нотлох  баримт хэрэгт авагдсан байна.        

  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх  хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явуулсан болно.

            Шүүгдэгч болон  түүний өмгөөлөгч  нь  Авто тээврийн  хэрэгсэлийн жолооч  хөдөлгөөний аюулгүй байдлын тухай түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн,  энэ гэмт хэргийн улмаас  иргэн Р.******* нас барсан,   хохирогч П.гийн эрүүл мэндэд  хүндэвтэр   хохирол учирсан  гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийн зүйлчлэлийн талаар маргахгүй байна. 

          Гэм буруу болон эрүүгийн хариуцлага  хүлээлгэх шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан  дээрхи нотлох баримтыг хянан хэлэлцэхэд:

Шүүгдэгч Б.******* нь  22 оны 07 дугаар сарын 1 - ний өдөр Ховд аймгийн Мянгад сумын Цагаанбулан багийн нутаг дэвсгэрт өөрийн эзэмшлийн - улсын дугаартай тээврийн хэрэгсэлийг жолоодож замын хөдөлгөөнд оролцож явах үедээ Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.3 дугаар зүйл заасан...Жолооч хөдөлгөөнд аюул саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгсэлийг хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна ... гэх заалтыг зөрчиж, замын хажуу талын талын жалга руу орж, тухайн тээврийн  хэрэгсэлд зорчиж явсан 1 нас 11 сартай Р.******* нь машины урд талын паар мөргөж, улмаар биедээ...элэгний баруун дэлбэнгийн задрал, урагдал хэвлийн хөндийд  цус алдалт...гэх хүнд гэмтэл авч, амь хохирсон мөн зорчигч П.гийн  биед баруун гарын шуу ясны доод хэсэгт хугарал  бүхий хүндэвтэр гэмтэл учирсан хэргийн үйл  баримт тогтоогдож байна. 

 Шүүгдэгч Б.*******ын   үйлдсэн гэмт хэрэг нь нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ял, оногдуулах эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрсөн, бусдад төлөх хохиролгүй, гэмт хэргийн улмаас бий болсон хууль зүйн үр дагаврыг ойлгон хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан   нь   Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17. дүгээр зүйлд зааснаар  хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлд хамаарч  байх тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн болно.   

Шүүгдэгч Б.*******ын Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.3 дугаар зүйл заасан...Жолооч хөдөлгөөнд аюул саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийг хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна ... гэх заалтыг зөрчсөний улмаас тухайн тээврийн  хэрэгсэлд зорчиж явсан 1 нас 11 сартай Р.*******ийн амь нас хохирсон, зорчигч  П.гийн  биед баруун гарын шуу ясны доод хэсэгт хугарал  бүхий хүндэвтэр гэмтэл  учирсан  нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3-д заасан “авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн, энэ гэмт хэргийн улмаас хүний амь нас хохирсон ...гэмт хэргийн шинжийг хангаж байна гэж шүүх үзлээ.

Иймд шүүгдэгч ******* овогт *******ын *******ыг  “авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн, хүний амь нас хохироосон, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3-д заасан гэмт хэрэг үйлдсэн нь гэм буруутайд тооцов.

Шүүгдэгч Б.******* нь бага насны хүүхдийг зориулалтын суудалд тээвэрлээгүй ,  замын нөхцөлд  тохируулж тээврийн хэрэгслийн хурдыг сонгож яваагүй зэрэг нь гэмт хэрэг үйлдэгдэх шалтгаан нөхцөл болжээ.

                                   Хохирол хор уршгийн талаар:

Шүүгдэгч Б.*******ын  гэмт үйлдлийн улмаас түүний охин Р.******* нас барсан,  эхнэр П.гийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан  гэх үндэслэлээр хохирогч П. нь хохирол нэмэмжлээгүй  байх тул шүүгдэгч Б.*******аас   гаргуулах хохирол байхгүй байна.  

                       Хоёр: Шүүгдэгчид  эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар

Шүүгдэгч Б.******* нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь  хэргийн 102 дугаар хуудас дахь  “ Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах  хуудас”-  аар тогтоогдож байгаа ба шүүгдэгчийн хувийн байдлын талаар мөрдөн шалгах ажиллагаанд гэрч О.Болдбаатарын өгсөн...Б.******* нь ******* аймгийнх, 21 онд Ховд аймгийн суманд шилжиж ирсэн үеэс нөхөрлөж байгаа. Б.******* нь архи согтууруулах ундаа хэрэглэдэггүй, даруухан зантай, хөдөлмөрч залуу. Гэмт хэрэг зөрчилд холбогдож байгаагүй... гэх мэдүүлэг/ хэргийн 9- дугаар хуудас  зэрэг баримт хэрэгт авагджээ.

Гэм буруу болон эрүүгийн хариуцлага хүлээлгэх шүүх хуралдаанд улсын яллагчаас: Шүүгдэгч Б.*******т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгч нь хохирогч нартай гэр бүл  холбоотой зэрэг хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулж,  Эрүүгийн хуулийн   тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт  зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг  гурван жилийн хугацаагаар хасаж, 1 жил 6 сарын  хугацаагаар хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйүлийн 2 дахь хэсгийн 2.5-д  заасан... оршин суух, газар, ажил сургуулиа өөрчлөх зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэж байх...үүрэг хүлээлгэж,  цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжилсэн, эд мөрийн баримтаар хураан авсан эд зүйлгүй, шүүгдэгчээс  гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй, шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээж шийдвэрлэх саналтай...гэх дүгнэлт гаргав.

Эрүүгийнхариуцлага хүлээлгэх шүүх хуралдаанд шүүгдэгчийн өмгөөлөгчөөс: Гэм буруу  хэргийн зүйлчлэлийн хувьд маргахгүй, хохиролгүй. Улсын яллагчийн ялын санал болгосон   ялын саналыг дэмжиж байна.   гэх дүгнэлт гаргав.

Шүүх шүүгдэгч Б.*******т  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3-дахь хэсэгт  зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ анх удаа гэмт хэрэг үйлдсэн, энэ гэмт хэргийн улмаас өөрийн төрсөн охин Р.*******ийн  амь нас хохирсон,  хохирогч болон  хохирогчийн хууль ёсны төлөөлөгч гомдолгүй гэх хүсэлт гаргасан, шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн  гэм буруугаа  хүлээн зөвшөөрсөн зэрэг  хувийн байдлыг  харгалзан, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн  3 дахь хэсэгт  зааснаар Шүүгдэгч Б.*******т тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 1 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*******т   оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялыг  энэ өдрөөс эхлэн тоолж,  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн  7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д заасан... оршин суух, газар, ажил сургуулиа өөрчлөх зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэж байх...   үүрэг хүлээлгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн , 5 дахь хэсэгт заасан... тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүрэг биелүүлээгүй, хялзаарлалтыг зөрчсөн, эсхүл санаатай гэмт хэрэг үйлдсэн бол  шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулах журмыг шүүгдэгч Б.*******т тайлбарлаж, шүүгдэгчийн тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ял болон үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээний биелэлтэд хяналт тавихыг түүний оршин суугаа ******* аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэв.  

Эрүүгийн 2236000000192 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй цагдан хоригдсон хоноггүй, хохирол төлбөргүй,  битүүмжлэгдсэн хөрөнгөгүй,  шүүгдэгч нь  цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдав.

Шийтгэх  тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид өмнө авсан  хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсаныг  хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17. дүгээр зүйлийн 1,  36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.12 дугаар зүйлүүдэд  заасныг тус тус удирдлага болгон                                     

ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч ******* овогт *******ын *******ыг  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн  3 дахь хэсэгт  заасан   “авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн, энэ гэмт хэргийн улмаас, хүний амь нас хохироосон ”  гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт  зааснаар  шүүгдэгч Б.*******ыг  тээврийн хэрэсгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 1 жил 6 сарын хугацаагаар тэнссүгэй. 

3. Эрүүгийн 2236000000192 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй цагдан хоригдсон хоноггүй, хохирол төлбөргүй,  битүүмжлэгдсэн хөрөнгөгүй,  шүүгдэгч нь  цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*******т  оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялыг  энэ өдрөөс эхлэн тоолсугай. 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн  7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д заасан... оршин суух, газар, ажил сургуулиа өөрчлөх зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэж байх...үүргийг шүүгдэгч Б.*******т  хүлээлгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн , 5 дахь хэсэгт заасан... тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүрэг биелүүлээгүй, хялзаарлалтыг зөрчсөн, эсхүл санаатай гэмт хэрэг үйлдсэн бол  шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулах журмыг шүүгдэгч Б.*******т тайлбарлаж, шүүгдэгчийн тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ял болон үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээний биелэлтэд хяналт тавихыг түүний оршин суугаа ******* аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай. 

6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгомогц хүчинтэй болох ба  шүүгдэгч Б.*******т  өмнө  хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсаныг  хэвээр үргэлжлүүлсүгэй.

7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн .1 дүгээр зүйлийн 1, .2 дугаар зүйлийн 1-д зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу  хүргүүлснээс хойш 1 хоногийн дотор  шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч,   хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч   гомдол гаргах ,  улсын яллагч дээд шатны прокурор  эсэргүүцэл бичих эрхтэй ба гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ  ШҮҮГЧ                                     Т.ЦЭЦЭГМАА