Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 09 сарын 08 өдөр

Дугаар 2022/ШЦТ/719

 

   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, ******* дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байрны “Д” танхимд нээлттэй хийсэн хуралдааныг, ******* дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Ариунболд даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Мөнхтүшиг,

улсын яллагч Д.Уянга,

шүүгдэгч Ц.Д, түүний өмгөөлөгч  Б.Батжаргал,

хохирогч *******, түүний өмгөөлөгч М.Хандармаа, шинжээч эмч С.Энхцэцэг /цахим/ нарыг оролцуулан,

******* дүүргийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн овогт Дид холбогдох эрүүгийн 2211 00027 0855 дугаартай хэргийг 2022 оны 05 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, ... тоотод оршин суух хаягтай, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай,

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Ц.Д 2021 оны 12 дугаар сарын 03-ны өдөр ... дүүргийн .. дүгээр хороо ... дүгээр байранд иргэн *******тай “байрны түрээсийн мөнгө төлөөгүй” гэж маргалдан улмаар гараараа цохиж *******ын биед баруун нүдний ухархайн дотор ханын цөмөрсөн хугарал, тархи доргилт, баруун хөмсөгт цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн чихэнд зулгаралт бүхий гэмтэл учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ. 

ТОДОРХОЙЛОХ нь:

Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт: 2022 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 369 дугаартай яллах дүгнэлт, түүний хавсралтад дурдсан нотлох баримтууд, шүүгдэгчийн өмгөөлөгчийн шинжлэн судлуулсан нотлох баримт, шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой нотлох баримт, хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлт гаргаагүй болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.

   Хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд, талуудын тайлбар мэдүүлгээс дүгнэн үзэхэд Шүүгдэгч Ц.Д нь 2021 оны 12 дугаар сарын 03-ны өдөр ******* дүүргийн 1 дүгээр хороо ******* дүгээр байранд иргэн *******тай “байрны түрээсийн мөнгө төлөөгүй” гэж маргалдан улмаар гараараа цохих, толгойгоороо мөргөж *******ын биед баруун нүдний ухархайн дотор ханын цөмөрсөн хугарал, тархи доргилт, баруун хөмсөгт цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн чихэнд зулгаралт гэмтэл учруулсан үйл баримт тогтоогдож байна.

Энэ нь  хохирогч ******* мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2021 оны 12 дугаар сарын 03-ны өдөр ******* Дүүргийн 1 дүгээр хороо ******* дүгээр байранд би Д гэх хүнтэй уулзахаар очсон. Учир нь Д нь хүрч ирээд түрээсийн асуудлаа зохицуул гэж хэлсэн. Тэгтэл түрээснээс болоод би Д гэх хүнтэй маргалдсан. Тэгсэн Д нь миний маскийг хуулж хаясан, тэгснээ миний хамар хэсэг рүү гараараа 1-2 удаа цохиж аваад, зүүн талын нүд хэсэг рүү толгойгоороо мөргөсөн. Мөн намайг заамдаж аваад өмсөж байсан хувцсаар боосон, толгой хэсэг рүү 2-3 удаа гараараа цохисон. Би Дийг цохиж зодсон зүйл байхгүй, тэгээд би цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн. ******* гэх Дтой хамт байсан эмэгтэй миний малгайг авч миний цээж рүү цохисноо газар хаясан. Маш их доромжилсон. “...Яагаад Д намайг цохисон бэ гэвэл түрээсийн мөнгөнөөс болсон...” гэх / хавтаст хэргийн 16 дугаар тал/,

Хохирогч ******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Манайх “covid-19” вирус гарахаас өмнө түрээсээ хугацаанд нь өгдөг байсан, гаднаас орж ирсний дараах зургийг хавтаст хэрэгт хийсэн байсан, ******* гэдэг хүнтэй гаднаас орж ирээд их дээрэнгүй байсан, намайг цохисон мөргөсөн, манжиндсан хохирол төлбөр, баримтаар учруулсан 138,000 төгрөг нэхэмжилнэ...” гэх,

Гэрч Б.******* мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2021 оны 12 дугаар сарын 03-ны өдөр өөрийн худалдаж авсан ******* дүүргийн 1 дүгээр хороо ******* дүгээр байрны 302 тоотод байрлах байран дээр Д болон түрээслэгч нартай уулзсан юм. “...Би тус байрыг худалдаж авч байгаа учраас байрныхаа түлхүүрийг авъя нүүж гарах талаар тухай өдөр Д, нарт хэлсэн” гэх /хавтаст хэргийн 26 дугаар тал/,

Гэрч ******* мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2021 оны 12 дугаар сарын 03-ны өдөр би “Тэс 113” чиглэлтэй эргүүлийн үүрэг гүйцэтгэж байсан. Тэгсэн ******* дүүргийн 1 дүгээр хороо “*******-*******” дүгээр барилга дотор “би хүнд зодуулчихлаа” гэсэн дуудлага ирсэн. Тухайн дуудлагын дагуу ******* дүүргийн 1 дүгээр хороо “*******-*******” дүгээр барилга дээр очиход 2 билүү 3 давхрын шатанд дээр эрэгтэй, эмэгтэй хүн маргаад зогсож байсан. Тэгээд би юу болсон талаар тухайн хүмүүсээс асуухад байрны түрээснээс болж маргалдсан гэж байсан бөгөөд тэгсэн араас хамгаалагч гээд нэг настай эрэгтэй хүн гарч ирсэн. Тэгсэн хамгаалагч гэх 50 гаран насны эрэгтэй “энэ залуу намайг зодсон” гээд 30 гаран насны залууг хэлээд байсан. Тэгсэн өнөөх 30 гаран насны эрэгтэй болохоороо”намайг энэ хүн зодсон” гээд байсан бөгөөд 30 гаран насны залуу нь нүүрэндээ ил харагдах гэмтэлтэй байсан тул би тухайн үед жижүүрийн үүрэг гүйцэтгэж байсан ******* хүлээлгэн өгч байсан. “...Ц.Д гэх хүний зургийг харлаа тухайн хамгаалагч гээд байсан 50 гаран насны хүн мөн байх шиг байна. Дийн биед бол ил харагдах ямар нэг гэмтэл шарх учраагүй байсан” гэх /хавтаст хэргийн 27 дугаар тал/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч Б.Сэргэлэнгийн 2021 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 12117 дугаартай дүгнэлтэд:

*******ын биед баруун нүдний ухархайн дотор ханын цөмөрсөн хугарал, тархи доргилт, баруун хөмсөгт цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн чихэнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр олон удаагийн үйлдлээр үүсэх боломжтой.

Дээрх гэмтлүүд хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой.

Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.

Баруун нүдний ухархайн дотор ханын цөмөрсөн хугарал, тархи доргилт, баруун хөмсөгний цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэх /хавтаст хэргийн ******* дүгээр тал/,

Шинжээч эмч Б.Сэргэлэн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Миний 2021 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 12117 дугаартай дүгнэлт үнэн зөв. Магадлуулагч *******ын биед учирсан дээрх гэмтлүүдээс “баруун хөмсөгт цус хуралт, зөөлөн эдийн няцрал” гэмтэл нь ил харагдах эмзэглэлтэй байсан учир нэмэлт шинжилгээ явуулж, энгийн нүдээр харах боломжгүй хугарал тул гэмтлийг багаж шинжилгээний тусламжтайгаар олж илрүүлсэн. Баруун нүдний ухархайн дотор ханын цөмөрсөн хугарал, тархи доргилт, гэмтлүүд нь дангаараа гэмтлийн зэргийн хөнгөн зэрэгт хамаарна. Бусад гэмтлүүд нь гэмтлийн зэрэгт хамаарахгүй” гэх /хавтаст хэргийн 62 дугаар тал/

Хохирогч *******ын эмнэлэгт үзүүлсэн гэх 2 баримт, нийт 138,000 төгрөг /хавтаст хэргийн 96 тал/,

Шүүгдэгч Ц.Дийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудас /хавтаст хэргийн 76 дугаар тал/

Шүүгдэгч Ц.Дийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбар /хавтаст хэргийн 119 дүгээр тал/

шүүгдэгч Ц.Д шүүхийн хэлэлцүүлэгт: Би 2021 оны 12 дугаар сарын 3-ны өдөр *******тай тааралдсан 1 жил 8 сар түрээсийн төлбөр төлсөнгүй гээд түлхүүрээ авъя гэхэд түрээсийг чинь өгөхгүй түлхүүрийг чинь өгөхгүй. Хуулийн байгууллагаар явсан гэсэн. Би Ковид туссан түрээс өгөхгүй. Байрыг түрээсэлж байсан хүн чинь түлхүүр өгөхгүй байна гээд ******* залгасан гэсэн тэгээд би ******* намайг цохиод тэгээд имплант шүд хугалсан. Чамаас болж би машинаа ачууллаа гээд намайг загнаад байсан. Би эрх зүйч хүн би хүн цохихгүй, толгойгоороо мөргөснөө бол зөвшөөрч байна гэх, мөн гэрч нарын мэдүүлэг, хохирогчийн мэдүүлэг, хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтууд агуулгын хувьд нийцсэн, харилцан уялдаатайгаар хөдөлбөргүй нотлогдож байна. 

Иймд шүүгдэгч Ц.Дийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.

 

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүгдэгч Ц.Дид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны болон шударга ёсны зарчмыг баримтлан үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, бусдад учруулсан хохирлын шинж чанар, хэр хэмжээ, анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогчийн хууль бус, зүй бус үйлдэл болох түрээсийн төлбөрөө 1 жил 8 сарын хугацаанд төлөөгүй, байрны түлхүүрийг өгөхгүй байгаа үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн зэргийг нь тус тус харгалзан түүнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан оногдуулах ялаас чөлөөлөх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Хохирол хор уршгийн талаар:

Хавтаст хэрэгт авагдсан баримтаар шүүгдэгч Ц.Доос 138,000 төгрөг гаргуулан хохирогч  *******т олгуулахаар шийдвэрлэв.

Бусад асуудлын талаар:

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан ирсэн 3 ширхэг дискийг хэрэгт хавсаргаж, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.5, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

           1. Шүүгдэгч овогт Дийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг журамлан Ц.Дийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан оногдуулах ялаас чөлөөлсүгэй.

3. Энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан 3 ширхэг дискийг хэрэгт хавсаргаж, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Ц.Доос нийт 138,000 төгрөгийг гаргуулан хохирогч дүүргийн хороо, тоотод оршин суух хаягтай /РД: /-д олгосугай.

5. Прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурдсугай.

6. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргавал тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Дид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                 П.АРИУНБОЛД