Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 09 сарын 08 өдөр

Дугаар 2022/ШЦТ/161

 

                                 0        09           08                                   0/ШЦТ/161

 

        

 

  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

              Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Т.Цэцэгмаа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Аззаяа, улсын яллагч Б.Батцоож, шүүгдэгч Т.*******   нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан  шүүх хуралдаанаар Ховд аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Батцоожоос   Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар  зүйлийн 1 дэх хэсэгт   зааснаар яллах дүгнэлттэй, хэргийг хялбаршуулсан журмаар хэлэлцүүлэх саналтай шүүхэд шилжүүлэн  ирүүлсэн шүүгдэгч ******* овогт *******ын *******т  холбогдох эрүүгийн 00000004 дугаартай, 178/0/0163/Э/ индекстэй хэргийг 0 оны 09 сарын 07-ны өдөр  хүлээн авч, 0 оны 09 сарын 08-ны өдөр  хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, Ховд аймгийн ******* суманд ******* оны 03 сарын 3- ны өдөр төрсөн, ******* настай, эрэгтэй, тусгай  дунд боловсролтой, агрономчийн мэргэжилтэй, хувиараа машин засварын газар ажиллуулдаг,  ам бүл-6, эхнэр, 4 хүүхдийн  хамт амьдрах  Ховд аймгийн ******* сумын ******* багийн дугаар айлын орон сууц  тоотод оршин суух,  аминдаа Вонго маркын тээврийн хэрэгсэл, машин засварын багаж , гэр нэгийн хөрөнгөтэй, сарын өрхийн орлого 000000 төгрөг,  ял шийтгэлгүй, ******* регистрийн дугаартай, ******* овогт *******ын ******* 

Холбогдсон хэргийн талаар:

 Шүүгдэгч Т.******* нь 0 оны 08 дугаар сарын -ны өдрийн 16 цагийн орчимд Ховд аймгийн ******* сумын Алагтолгой багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Баруун бүсийн төв зах дотор тухайн үед бий болсон хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж улмаар иргэн Н.*******ийн ам руу мөргөж нэг шүдийг нь хугалж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн  1 дэх хэсэгт  заасан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

                     Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэх талаар:

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт  зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр хэрэгт авагдсан дараахи нотлох баримтуудыг хянан хэлэлцэв.

Мөрдөн шалгах ажилллагаанд хохирогч /Ховд аймгийн ******* сумын Бичигт багийн 4-9  тоотод оршин суух, 1966 оны 08 сарын 0-ны өдөр төрсөн, эрэгтэй, 56 настай, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, цэргийн ангийн ойн бүсэд манаач, ПМ6608017 дугаарын регистртэй/ овогт ын *******ийн өгсөн... 0 оны 08 дугаар сарын -ны өдөр гэртээ байж байгаад 14 цаг өнгөрөөд баруун бүсийн төв зах гарч найз Н.тай уулзах болсон юм. Н.тай уулзаад захын дээд талын дэлгүүрээс Хараа нэртэй 0.5 л архи аваад тээврийн хэрэгслийн зогсоол дээр хувааж уусан. Архи ууж дуусаад зах руу ороод ЛОТО тоглоом руу орох гэж байхад замд Т.******* таарахаар нь “чи жаахан мөнгө олсон уу” гэж хэлээд хажуугаар нь өнгөрөөд ЛОТО тоглоом руу ороод байж байхад гаднаас Т.******* орж ирээд “Н.******* хаана байна чи хүнийг тэгж хэлэх шаардлага байна уу” гэж хэлээд намайг барьж аваад хананд хашаад миний зүүн шанаа руу гараараа нэг удаа алгадаад цохих гээд байхаар нь Т.*******ын өмсөж явсан подволкноос нь гараараа барьж аваад татаад урчихсан. Тэр үед миний хүү Г.Баасанжав бид хоёрыг салгаад би найз гийн  хамт тухайн тоглоомын газраас гараад явсан. Намайг тоглоомоос гараад биллъярд тоглуулж байсан газрын үүдэн дээр байхад Т.******* ирээд “чи юу гээд байгаа юм бэ” гээд над руу биллъярд тоглож байсан шайраг аваад хана руу шидээд намайг ирж барьж аваад толгойгоороо миний ам руу мөргөөд урд нэг шүдийг хугалсан. Тэр үед хажууд байсан хүмүүс хоёр талд салгасан. Удалгүй манай хүүхэд ирээд цагдаагийн байгууллагад мэдэгдсэн. Миний биед ямар нэгэн өвчин зовиур байхгүй. Нэхэмжлэх хохирол байхгүй. Бид хоорондоо зохицсон. Гомдол санал байхгүй ... гэх мэдүүлэг / хэргийн 6-7, 14 дүгээр  хуудас/

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч *******ийн Баасанжавын өгсөн...0 оны 08 дугаар сарын -ны өдөр гэртээ байж байгаад цагийн үед зах гарсан. Зах дээр ирээд “ЛОТО” тоглоом дээр ирээд лото тоглоом тоглож байсан. Тоглоом тоглож байгаад аав Н.******* рүү залгаад “хаана байна одоо гэртээ харъя” гэж хэлсэн. Удалгүй аав тоглоомын газарт найз Н.гийн хамт ороод ирсэн. Удалгүй араас нь Т.******* орж ирээд “Н.******* хаана байна гээд дуудаад аавыг барьж аваад хүнийг тэгж хэлж болохгүй шүү” гэж хэлээд хананд шахаад зүүн гараараа аавын толгой хэсэг рүү алгадах  болсон. Тэр үед нь би очиж салгаад аавыг гаргаад явуулсан. Аавыг гарч явсны ард Т.******* удалгүй гараад явсан. Би араас нь 5-10 минутын дараад гараад очиход биллъярд тоглуулдаг газар яваад ороход Т.******* манай аавын шүдийг хугалаад аавын амнаас цус гарчихсан байдалтай байж байхаар нь цагдаагийн байгууллагад дуудлага өгч мэдэгдсэн .... гэх мэдүүлэг /хэргийн 3-4 дугаар хуудас/

Мөрдөн шалгах ажиллагаанд шүүгдэгч  Т.*******ын  хэргээ хүлээн  мэдүүлсэн  ... 0 оны 08 дугаар сарын -ны өдөр барилга дээр ажиллаж байгаад  түгжээ гагнуулах ажлаар төв зах орсон. Төв зах дээр -16 цагийн үед ирээд “Лото” тоглуулдаг газар ороод 40000 төгрөгөөр тоглож дуусаад 16:0 минутын үед тоглоомын газраас гараад явж байхад үүдэн дээр иргэн Н.*******тэй таараад хажуугаар өнгөрөхөд Н.******* “чи хэдэн төгрөг кармалав” гэж надаас асуухаар нь яах гэж дандаа ингэж байдаг юм бэ гэж хэлээд дэлгүүр ороод тамхи аваад буцаад тоглоомын газарт очоод дахиж тоглосон. Дахиж тоглож байхдаа иргэн Н.*******ийг яах гэж хүн ингэж шордож байдаг юм бэ? гээд бид хоёр хоорондоо маргалдаад барилцаж аваад би Н.*******ийг буланд шахаад бариад авахад Н.******* миний өмсөж явсан подволкноос бариад авсан тэр үед Н.*******ийн хүүхэд бид хоёрыг хоёр талд нь салгаж холдуулсан.

Би тэр үед Н.*******ийг хавсарч хан руу түлхсэн. Бусдаар цохиж зодсон асуудал гаргаагүй. Н.******* намайг цохиогүй. Миний өмсөж явсан подволкны захыг урсан. Тухайн үед Н.******* тоглоомын газраас гараад явсан. Би араас нь удалгүй гараад явж байхад Н.******* биллъярд тоглодог газраас намайг харчихаад гараад ирэхээр нь та яагаад миний подволк урж байгаа юм бэ? Зүгээр урахгүй байж болдоггүй юм уу гэж асуухад чи өөрөө нэг үг даахгүй уурлаад гээд гадна ярилцаж байгаад биллъярд тоглодог газарт ороод Н.*******т хандаад “би хэдэн төгрөг алдах, хэдэн төгрөг авах нь танд хамаагүй” гэхэд Н.******* намайг хэл амаар доромжилж над руу дайрсан /хулгайч, ганц бие, би олуулаа/гэх мэтээр дайраад байхаар нь айлгах гэж биллъярдны шайраг аваад хана руу шидээд “ална шүү” гэж хэлсэн. Тэр Н.******* миний өөдөөс хүрч ирээд бид.хоёр барилцаж авсан. Нэг нэгнээ  газар унгаах гэж ноцолдсон. Тэр үед Н.******* бид хоёр мөргөлдөөд газар унахад  Н.*******ийн амнаас цус гарчихсан байхаар нь би тухайн тоглоомын газраас гараад явсан. Араас Н.******* ирээд миний шүд унасан байна. Цагдаа дуудна гээд цагдаад мэдэгдээд удалгүй цагдаагийн алба хаагч нар ирээд бид хоёрыг аваад явсан. Би болсон хэргийн талаар гэрчээр мэдүүлэг өгөхдөө бүгдийг ярьсан.  Би хувиараа тээврийн хэрэгсэл засдаг. Сардаа 000000 төгрөгний орлого олдог. Миний нэрэн дээр Вонго маркын тээврийн хэрэгсэл, 5 ханатай гэр байгаа. Мөн тээврийн хэрэгсэл засдаг тоног төхөөрөмж бий. Би гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч байна. Би өөрийн хийсэн үйлдэлд маш их харамсаж байна  ...гэх мэдүүлэг /хэргийн 9-10, 33-34 дүгээр  хуудас/

Ховд аймгийн  Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 0 оны 08 дугаар сарын 5-ны өдрийн 689 дугаартай ... Н.*******ийн биед гэмтэл учирсан байна. Н.*******ийн биед дээд эгнээний баруун талд 1-р шүдний булгарч уналт, буйланд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, дээд, доод уруулын дотор салстад зулгаралт гэмтэл тогтоогдлоо.  Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой шинэ гэмтэл байна. Н.*******ийн  биед учирсан дээрх гэмтэл  нь гэмтлийн зэрэг тогтоох журам- ын ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хэмжээг тогтоох хүснэгт 11.5.1-д гэмтлийн хөнгөн зэрэг хамаарна. Н.*******ийн биед учирсан дээрх гэмтлүүд нь тухайн хэрэг учрал болсон гэх хугацаанд  үүссэн байх боломжтой... гэх дүгнэлт / хэргийн 19-0 дугаар хуудас/

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Н.******* ...Хохирол мөнгөө бүрэн төлж барагдуулан авсан, одоо надад ямар нэгэн гомдол санал байхгүй... гэх хүсэлт / хэргийн 4 дугаар хуудас/

Мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагч Т.*******ын...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч хохирол мөнгөө төлж барагдуулсан тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү.. гэх хүсэлт/ хэргийн 43-р хуудас/ зэрэг болно

Шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэл болсон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд өөр хоорондоо агуулгын зөрүүгүй, шүүгдэгчээс яллагдагчаар болон гэрч, хохирогч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг  зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж үзэхэд:

Шүүгдэгч Т.******* нь 0 оны 08 дугаар сарын 16 цагийн үед Ховд аймгийн ******* сумын Алагтолгой багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Баруун бүс төв зах дотор  биллярд тоглож мөнгө алдсан, хожсон  гэж  маргалдаж улмаар  хохирогч  Н.*******ийн ам руу мөргөж  үүдэн дээд нэг шүдийг нь хугалж  эрүүл мэндэд  нь хөнгөн хохирол учруулсан  хэргийн үйл баримт тогтоогдож байна.

Шүүгдэгч Т.******* нь хохирогч Н.*******ийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан нь хохирогч Н.*******ийн мэдүүлэг, Ховд аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 0 оны 08 дугаар сарын 5-ны өдрийн 689 дугаартай... Н.*******ийн биед дээд эгнээний баруун талд 1-р шүдний булгарч уналт, буйланд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, дээд, доод уруулын дотор салстад зулгаралт гэмтэл тогтоогдлоо ...гэх дүгнэлт, шүүгдэгч Т.*******ын хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, гэрч Г.Баасанжавын мэдүүлэг,  хохирогч Н.*******ийн  мэдүүлэг зэргээр тус тус тогтоогдож байна.

Шүүгдэгч Т.*******ын  үйлдсэн гэмт хэрэг нь нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ял, оногдуулах эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрсөн, бусдад төлөх хохиролгүй, гэмт хэргийн улмаас бий болсон хууль зүйн үр дагаврыг ойлгон хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан   нь   Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд зааснаар  хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлд хамаарч  байх тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн болно.   

            Шүүгдэгч Т.******* нь  хохирогч Н.*******ийн нүүрэн тус газар толгойгоороо мөргөхөд  гэмтэл учирна гэдийг мэдсээр байж хүсч  биед нь  ... дээд эгнээний баруун талд 1-р шүдний булгарч уналт, буйланд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, дээд, доод уруулын дотор салстад зулгаралт   гэх гэмтэл учруулсан ... нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн .3 дугаар зүйлийн дахь хэсэгт зааснаар гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдсэн гэж үзнэ.  

 Шүүгдэгч Т.*******ын   хохирогч  Н.*******ийн эрүүл мэндэд ... дээд эгнээний баруун талд 1-р шүдний булгарч уналт, буйланд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, дээд, доод уруулын дотор салстад зулгаралт   гэх гэмтэл учруулсан ... Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан... Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан... гэх гэмт хэргийн шинжийг хангаж байх тул шүүгдэгч Т.*******ыг  Эрүүгийн хуулийн тусгай  ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.   

            Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Н.*******ийн өгсөн...нэхэмжлэх зүйл байхгүй... гэх мэдүүлэг, шүүгдэгч Т.******* нь ...Н. *******ийн эмчилгээнд гарсан 800000 төгрөгийг төлсөн, одоо бидний дунд ямар нэгэн маргаан байхгүй... гэх мэдүүлэг өгсөн байх тул   шүүгдэгч Т.*******ыг бусдад төлөх төлбөргүй гэж үзнэ.

            Хоёр: Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:

 Шүүгдэгч Т.******* нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь хэргийн 41 дүгээр хуудас дахь  “Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас”,  шүүгдэгчийн хувийн байдлын талаар өгсөн гэрч  Н.Цэнд- Аюушийн өгсөн...  Т.******* нь манай нөхөр, бид 0 онд гэр бүл болсон. Зан ааш  сайтай, даруухан хүнтэй зөв харьцдаг. Т.******* нь архи  согтууруулах ундааны зүйл хэрэглэдэггүй. Аминдаа Бонго маркын тээврийн хэрэгсэлтэй. Гэмт хэрэг , зөрчилд холбогдож байгаагүй... гэх мэдүүлэг, гэрч О.Саруулын өгсөн... Т.******* бид нар багын найзууд. Т.******* нь ааш зан сайтай, хүн тусархаг, гаж муу зуршил байхгүй, эхнэр, хүүхдүүдийн хамт амьдардаг, гэмт хэрэг, зөрчилд холбогдож байгаагүй...  гэх мэдүүлэг авагдсан байна.       

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан баримтаар шүүгдэгч Т.******* нь  хохирогчийн эрүүл мэндэд учирсан хохирол төлсөн, хохирогч гомдолгүй гэх хүсэлтийг ирүүлсэн байх тул  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгийн 1.-т зааснаар   эрүүгийн хариуцлагыг  хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов. 

Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна. 

  Шүүх хуралдаанд улсын яллагчаас: Шүүгдэгч Т.******* нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн  1 дэх хэсэгт заасан   гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  шүүгдэгч Т.*******т   таван зуун  нэгжтэй тэнцэх хэмжээний  таван зуун мянган төгрөгөөр торгох ял шийтгэх,  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 500000 төгрөгний торгох ялыг дөрвөн сарын хугацаанд  сар бүр хувь тэнцүүлэн хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шүүгдэгч нь хохирогчид 800000 төгрөгийн хохирол төлсөн,  хэрэгт  эд мөрийн баримтаар хураагдсан  зүйлгүй,    шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, цагдан хоригдсон хоноггүй,  битүүмжлэгдсэн хөрөнгөгүй,  шүүгдэгчид  өмнө  хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсныг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр  болтол хэвээр хэрэглэхийг тус тус дурдаж, дүгнэлт  гаргаж байна гэв. 

Шүүх хуралдаанд шүүгдэгч өөрөө өөрийгөө өмгөөлж хэлсэн дүгнэлтдээ:

Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа ойлгон гэмшиж байна. Улсын яллагчийн санал болгосон  таван зуун нэгжтэй  тэнцэх хэмжээний таван зуун мянган төгрөгөөр торгох ялыг  дөрвөн сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг зөвшөөрч байна  гэв.

 Шүүгдэгч Т.******* нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан  гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлд зааснаар ... гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдвол гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ.. гэх зарчмаар түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх  заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай  учруулсан гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн .6 дугаар зүйлийн дахь хэсэгт зааснаар хөнгөн ангилалын гэмт хэрэгт хамаарах бөгөөд шүүгдэгч Т.******* нь  хөнгөн ангиллын гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирогчид 800000 төгрөгний хохирол төлсөн  нөхцөл байдал болон шүүгдэгчийн хувийн байдал, улсын яллагчийн ялын санал, шүүгдэгчийн өөрийгөө өмгөөлж гаргасан дүгнэлтийг тус тус харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт  зааснаар шүүгдэгч Т.*******т   таван зуун  нэгжтэй тэнцэх хэмжээний   таван зуун  мянган  төгрөгөөр торгох ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт  зааснаар шүүгдэгч Т.*******т оногдуулсан  500000 төгрөгний торгох ялыг  04 сарын хугацаанд  сар бүр хувь тэнцүүлэн хэсэгчлэн төлүүлэх, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар  солихыг шүүгдэгч Т.*******т  тайлбарлаж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлд зааснаар түүнд оногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Ховд аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгах нь зүйтэй.

 Шүүгдэгч Т.******* нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, шүүгдэгчээс  гаргуулах  хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт  эд мөрийн баримтаар хураагдсан  зүйл үгүй, хохирогчид 800000 төгрөгийн хохирол төлсөн, цагдан хоригдсон хоноггүй,  битүүмжлэгдсэн хөрөнгөгүйг дурдаж,  шүүгдэгчид  өмнө  хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсныг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр  болтол хэвээр хэрэглэхээр тогтоов.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4,.1,.-1,,4, дэх хэсэг,  .6, .7, .8, .10, .13 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч ******* овогт *******ын *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ...хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан... гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.  

. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн  1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* овогт *******ын *******ыг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний  таван зуун мянган  төгрөгөөр торгох ял  шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн  4 дэх хэсэгт  зааснаар шүүгдэгч Т.*******т оногдуулсан  500000 төгрөгний  торгох ялыг 04 сарын хугацаанд сар бүр хувь тэнцүүлэн  хэсэгчлэн төлүүлсүгэй.

4.Эрүүгийн 00000004 дугаартай хэрэгт   эд  мөрийн баримтаар  хураагдсан зүйлгүй,  цагдан хоригдоогүй, шүүгдэгчээс  гаргуулах  хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогчид 800000 төгрөг төлсөн,  битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг  тус тус  дурдсугай.

5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн  5.3 дугаар зүйлийн 5-д  зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд  биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих учиртайг шүүгдэгч Т.*******т тайлбарлаж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлд зааснаар шүүгдэгчид  оногдуулсан 500000 төгрөгний  торгох ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Ховд аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт  даалгасугай.

6. Шүүгдэгчид  өмнө  авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээ авсныг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр  болтол хэвээр үлдээсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38. дугаар зүйлийн  1 дэх хэсэгт зааснаар  шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч , түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч ,дээд шатны прокурор  эсэргүүцэл бичих эрхтэй ба гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг тайлбарласугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ  ШҮҮГЧ                                     Т.ЦЭЦЭГМАА