Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2022 оны 09 сарын 13 өдөр

Дугаар 2022/ШЦТ/167

 

2022        09           13                                   2022/ШЦТ/167

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхзаяа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нарантуяа, улсын яллагч Ховд аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Т.Өсөхболд, шүүгдэгч Н.******* нарыг оролцуулан тус шүүхийн танхимд хаалттай явуулсан шүүх хуралдаанаар Ховд аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Батцоожоос Эрүүгийн хуулийн тусгай ангийн .10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт ******* ******* ургийн овогт *******ийн *******өд холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн эрүүгийн 2236000000182 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Мон Улсын иргэн ******* ******* ургийн овогт *******ийн *******, ******* оны 11 дүгээр сарын 20-ны өдөр Ховд аймгийн суманд төрсөн, ******* настай, эрэгтэй, дээд боловсролтой, газар зохион байгуулагч мэргэжилтэй, ХХК-д жолооч ажилтай, ам бүл гурав, эхнэр, хүүхдийн хамт Ховд аймгийн сумын багт оршин суудаг, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, регистрийн дугаар: **************.

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Н.******* нь 2022 оны 07 дугаар сарын 08-ны өдөр Хьюндай истана (Huyndai Istana) загварын - ХОЕ улсын дугаартай автомашин жолоодож яваад Ховд аймгийн Жаргалант сумын Баатархайрхан багийн нутагт насанд хүрээгүй хохирогч Д.*******ыг мөргөж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Эрүүгийн 2236000000182 дугаартай хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт:

Улсын яллагч:Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэлийг (хавтаст хэргийн 01 дүгээр хуудас);

- Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэлийг (хавтаст хэргийн 08-11 дүгээр хуудас);

- Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтийг (хавтаст хэргийн 14 дүгээр хуудас);

- Зам тээврийн осол дээр тогтоосон актыг (хавтаст хэргийн 15-16 дугаар хуудас);

- Мөрдөгчийн магадалгааг (хавтаст хэргийн 17 дугаар хуудас);

- Насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.гээс мэдүүлэг авсан тэмдэглэлийг (хавтаст хэргийн 35-36 дугаар хуудас);

- Насанд хүрээгүй хохирогч Д.*******ын биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 598 дугаартай дүгнэлтийг (хавтаст хэргийн 37-42 дугаар хуудас);

- Шүүгдэгч Н.*******өөс яллагдагчаар мэдүүлэг авсан тэмдэглэлийг (хавтаст хэргийн 46-47 дугаар хуудас);

- Шүүгдэгч Н.*******ийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсыг (хавтаст хэргийн 51 дүгээр хуудас);

- Шүүгдэгч Н.*******ийн оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагааг (хавтаст хэргийн 54 дүгээр хуудас) тус тус шинжлэн судалсан.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нотлох баримт шинжлэн судлаагүй, мэдүүлэг өгөхөөс татгалзсан болно.

Гэм буруугийн талаарх шүүхийн дүгнэлт: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй тул хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж дүгнэв.

Мөн шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон, гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ял, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон зэрэг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлууд хангагдсан байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын шинжлэн судалсан нотлох баримтуудыг хооронд нь болон хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн бусад нотлох баримттай харьцуулан дүгнэж дараах нотлох баримтуудыг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэллээ.

- Хэргийн газар үзлэг хийсэн “Гэмт хэрэг болсон гэх газар нь Ховд аймгийн Жаргалант сумын Баатархайрхан багийн нутаг дэвсгэрт байв. ...Н.*******өөс гэмт хэрэг хаана болсон талаар асуухад “би дээрээс доош төв орох гэж гэмт хэрэг болсон 7 дугаар сургуулийн дөрвөн замын уулзвар нэвтрээд явж байхад хүүхэд гүйж гарч ирээд тээврийн хэрэгслийн зүүн талыг мөргөсөн” гэх газрыг А үсгээр тэмдэглэв. Асфальтан замын өргөн 7 метр. А цэгээс замын баруун гар талын ирмэг хүртэл 2 м 30 см,  А цэгээс зүүн гар талын ирмэг хүртэл 4 м 55 см, ...Замын онцлогийн талаар ямар нэгэн эвдрэл гэмтэл байхгүй, үзэгдэх орчин хэвийн. Зам дээр ямар нэгэн ул мөр байхгүй, тоормосны мөр байхгүй байв” гэх тэмдэглэл (хавтаст хэргийн 8-11 дүгээр хуудас);

- Зам тээврийн осол дээр тогтоосон “...Осол гарсан замын байдал: -асфальт, шулуун, хуурай, Үзэгдэх орчин чөлөөтэй” гэх акт (хавтаст хэргийн 15-16 дугаар хуудас);

- Насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.гийн “2022 оны 07 дугаар сарын 08-ны өдөр би гэртээ хүүхдүүдийнхээ хамт байсан. ...Тэр үед манай хүү Д.******* аавынхаа дугуйг түрж тоглохоор гэрээс ганцаараа гараад явсан. Миний нөхөр Д.*******ыг гадна дугуйгаа түрж байна уу гэдгийг харахаар байрны болкон дээр гарчхаад “Д.******* дугуй түрж тоглоогүй алга байна” гэхээр нь “юу яриад байна” гэж хэлчхээд нөхөр Т.Даваажаргалын хамт гадуур гарч хайсан. ...Би нөхрийн хамт Д.*******ыг хайгаад олоогүй. Гадуур хайж байгаад байрныхаа орцны хажууд очиход миний нөхөр орцноос гарч ирээд “Д.******* автомашинд шүргүүлсэн байна. Жолооч нь Д.*******ыг аваад гэрт ирсэн байна” гэхээр нь гэртээ ороход Д.******* буйдан дээр хөлөө унжуулаад хэвтэж байсан. Нэг залуу гэрт сууж байсан. Тухайн залуу юу болсон талаар надад тайлбарлаж хэлэхдээ Д.*******ыг зогсож байсан тээврийн хэрэгслийг мөргөж унасан гэж хэлсэн. ” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн *******- дугаар хуудас);

Насанд хүрээгүй хохирогч Д.*******ын биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 598 дугаартай “...Б.*******ын зүүн хөлийн шаант ясны дунд хэсгийн хөндлөн далд хугарал, зөөлөн эдийн няцрал, дагз хэсгийн хуйханд зулгаралт, цус хуралт гэмтэл тогтоогдлоо. ...Б.*******ын биед учирсан дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 37-42 дугаар хуудас);

- Дээрх нотлох баримтуудаар давхар нотлогдсон, шүүгдэгч Н.*******ийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч яллагдагчаар өгсөн “Би 2022 оны 07 дугаар сарын 08-ны 16 цагаас 19 цагийн хооронд Ховд аймгийн Жаргалант сумын Баатархайрхан багийн нутагт үйл ажиллагаа явуулдаг Жаргалант хүнсний дэлгүүрт худалдагч хийж байгаад дэлгүүрийн бараа өгөхөөр аймгийн төв рүү өөрийн эзэмшлийн - ХОЕ улсын дугаартай Истана загварын тээврийн хэрэгслээр ерөнхий боловсролын 7 дугаар сургуулийн дээд талын дөрвөн замын уулзвараар гараад явж байтал миний жолоодож явсан тээврийн хэрэгслийн зүүн талаас зам хөндлөн хүүхэд гүйж гарч ирээд тээврийн хэрэгслийн дунд хэсгийг мөргөөд газарт унасан” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 46-47 дугаар хуудас) зэрэг болно.

Дээр дурдсан нотлох баримтуудаар 2022 оны 07 дугаар сарын 08-ны өдөр шүүгдэгч Н.******* Хьюндай истана (Huyndai Istana) загварын - ХОЕ улсын дугаартай автомашин жолоодож яваад Ховд аймгийн Жаргалант сумын Баатархайрхан багийн нутагт насанд хүрээгүй хохирогч Д.*******ыг мөргөж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан үйл баримт хөдөлбөргүй тогтоогдож байна.

Насанд хүрээгүй хохирогч нь жолоочийн зүүн талаас буюу замын зүүн гар талаас баруун гар тал руу зам хөндлөн гарч байсан нь хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, шүүгдэгчийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг зэргээр тогтоогджээ. Уг зам тээврийн осол гарсан гэх зам нь хоёр урсгал бүхий 7 метрийн өргөн ба мөргөсөн цэгээс замын зүүн талын ирмэг хүртэл 4 м 55 см зайтай байна. Өөрөөр хэлбэл насанд хүрээгүй хохирогч нь замын дийлэнх хэсгийг туулсны дараа автомашинд мөргүүлсэн байна. Энэхүү үйл баримтаас шүүгдэгч Н.******* насанд хүрээгүй хохирогчийг харах боломжтой байсан байх тул түүнийг Мон Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.3-т заасан “жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэснийг зөрчсөн гэж үзнэ.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн .10 дугаар зүйлд заасан автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэргийн үндсэн шинжийг тодорхойлохдоо обьектив болон субьектив шинжүүдээс гадна бусдын эрүүл мэндэд учирсан хохирлын хэмжээг харгалздаг. Тодруулбал шүүгдэгч нь Мон Улсын замын хөдөлгөөний дүрэм зөрчиж насанд хүрээгүй хохирогчийг мөргөж, түүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан үйлдэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн .10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн үндсэн шинжийг хангаж байна.

Шүүгдэгч Н.*******ийн үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн дөрөвдүгээр бүлэгт заасан гэмт хэргийг үгүйсгэх нөхцөл байдал болон Эрүүгийн хуулийн тусгай ангийн .10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн хүндрүүлэх шинж тогтоогдоогүй болно. Иймд шүүгдэгч Н.*******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн .10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж дүгнэлээ.

Насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.гийн “...Манай хүүг гэмтээсэн гэх жолооч хүүд эм тариа авч өгсөн, бас дансаар 2’000’000 төгрөг өгсөн юм” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 35-36 дугаар хуудас), Хаан банкны мөнгөн шилжүүлэг гэх баримт (хавтаст хэргийн 66 дугаар хуудас) зэргээр шүүгдэгч гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн нь нотлогдсон байна.

Эрүүгийн хариуцлагын талаар: Шүүгдэгч Н.******* Эрүүгийн хуулийн тусгай ангийн .10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь нотлох баримтаар нотлогдсон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.2 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, мөн хуулийн 6.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан нөхцөл байдал тогтоогдоогүй тул шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан журмаар прокурор шүүгдэгч Н.*******өд Эрүүгийн хуулийн тусгай ангийн .10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 (дөрвөн зуун тавь) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450’000 (дөрвөн зуун тавин мянга) төгрөгөөр торгох ял оногдуулах, уг ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар дөрвөн сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх санал гаргасныг шүүгдэгч хүлээн зөвшөөрч гарын үсэг зуржээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг дараах байдлаар тал бүрээс нь харгалзан үзлээ.

 Хувийн байдал гэдэгт хувь хүний төлөвшил, зан араншин, гэр бүлийн байдал, ажил эрхлэлтийн байдал, урьд гэмт хэрэг, зөрчил үйлдэж байсан эсэх, гэмт үйлдэлдээ хийж буй оюун дүгнэлт буюу гэм буруугаа ойлгон ухамсарласан эсэх нөхцөл байдлууд хамаардаг.

Шүүгдэгчийн хувийн байдлын талаар эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 51 дүгээр хуудас), шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 55 дугаар хуудас) зэрэг нотлох баримтуудыг цуглуулж, бэхжүүлжээ.

Дээр дурдсан нотлох баримтуудаар шүүгдэгч Н.******* нь эхнэр, хүүхдийн хамт амьдардаг, гэм буруугаа хүлээн зөвшөөрч, ойлгон ухамсарласан, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй гэх хувийн байдал тогтоогдож байна.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан “учруулсан хохирлыг төлсөн” гэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Гэм буруугаа хүлээн зөвшөөрч, ойлгон ухамсарласан, урьд ял шийтгүүлж байгаагүй гэх хувийн байдал, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан прокурор, шүүгдэгч нарын хооронд тохиролцсон эрүүгийн хариуцлагын хүрээнд буюу шүүгдэгч Н.*******өд Эрүүгийн хуулийн тусгай ангийн .10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 (дөрвөн зуун тавь) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450’000 (дөрвөн зуун тавин мянга) төгрөгөөр торгох ял оногдуулж, уг ялыг дөрвөн сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх үндэслэлтэй гэж дүгнэлээ.

Шүүгдэгч Н.******* нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар тооцогдож ирсэн эд зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээр нөхөн төлүүлэх хохирол, хор уршиггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгчид торгох ял оногдуулсан тул урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэхээр шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ******* ******* ургийн овогт *******ийн *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн .10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн .10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.*******ийг 450 (дөрвөн зуун тавь) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450’000 (дөрвөн зуун тавин мянга) төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Н.*******өд оногдуулсан торгох ялыг дөрвөн сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Шүүгдэгч Н.******* нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй болохыг дурдаж, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл үргэлжлүүлсүгэй.

6. Хэрэгт эд мөрийн баримтаар тооцогдож ирсэн эд зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээр нөхөн төлүүлэх хохирол, хор уршиггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

7. Шүүгдэгч, насанд хүрээгүй хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      Б.МӨНХЗАЯА