Шүүх | Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Тумагийн Цэцэгмаа |
Хэргийн индекс | 178/2022/0166/Э |
Дугаар | 2022/ШЦТ/163 |
Огноо | 2022-09-12 |
Зүйл хэсэг | 11.6.2., |
Улсын яллагч | Б.Батцоож |
Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 09 сарын 12 өдөр
Дугаар 2022/ШЦТ/163
2022 09 2 2022/ШЦТ/63
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Т.Цэцэгмаа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Золзаяа, улсын яллагч Б.Батцоож, шүүгдэгч Б.*******, Г. /хохирогч/ оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар
Ховд аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Батцоожоос Эрүүгийн хуулийн тусгай ангийн .6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлттэй шүүгдэгч ******* ******* овогт *******ын *******, Эрүүгийн хуулийн тусгай ангийн .6 дугаар зүйлийн дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлттэй, шүүгдэгч овогт *******ын нарт холбогдох эрүүгийн 2600000097 дугаартай, 78/2022/066/Э/ индекстэй хэргийг хялбаршуулсан журмаар хэлэлцүүлэх саналтай шүүхэд шилжүүлэн ирүүлснийг 2022 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр хүлээн авч, 2022 оны 09 дүгээр сарын 2- ны өдөр хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
.Монгол улсын иргэн, Ховд аймгийн суманд оны 2 дугаар сарын 2-ний өдөр төрсөн, настай, эрэгтэй, ард өөлд, дээд боловсролтой, газар зохион байгуулагчийн мэргэжилтэй, ам бүл-5, эхнэр хүүхдүүдийн хамт Ховд аймгийн сумын багийн дүгээр гудамж 7 тоотод оршин суух, хувиараа барилгын ажил эрхэлдэг, аминдаа 2 өрөө орон сууц, приус 20 маркын тээврийн хэрэгсэл нэгийн хөрөнгөтэй, сарын өрхийн орлого 700000-800000 төгрөг, ял шийтгэлгүй, ******* ******* дугаарын регистертэй, ******* ******* овогт *******ын *******
2. Монгол улсын иргэн, Ховд аймгийн суманд 999 оны 07 дугаар сарын -ны өдөр төрсөн, эрэгтэй, настай, ард дөрвөд, дээд боловсролтой, авто инженерийн мэргэжилтэй, ам бүл-4, эцэг, эх, эгчийн хамт Ховд аймгийн сумын багийн дугаар гудамж тоотод оршин суух, хувиараа засварчнаар ажилладаг, дундын өмчлөлийн хашааны газар, гэр нэгийн хөрөнгөтэй, сарын өрхийн орлого 000000 төгрөг, ял шийтгэлгүй, ******* ******* регистерийн дугаартай, овогт *******ын
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч *******ын ******* нь 2022 оны 07 дугаар сарын - ны шөнийн 0 цагийн үед Ховд аймгийн сумын Рашаант багийн нутаг Улаанбогочийн рашааны авто зогсоолын дэргэд машин өшиглөлөө, зам тавьж өгсөнгүй гэх шалтгааны улмаас ын толгой, нүүр, цээж , гар хэсэг рүү, Г.гийн толгой, нүүр, цээж хэсэг рүү цохиж, эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн .6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан,
Шүүгдэгч *******ын нь 2022 оны 07 дугаар сарын - ны шөнө 0 цагийн үед Ховд аймгийн сумын Рашаан багийн нутаг Улаан богочийн рашааны авто зогсоолын дэргэд машинаар дайрах дөхлөө гэх шалтгааны улмаас Б.*******той маргалдаж, улмаар түүний толгойн тус газарт чулуугаар цохиж эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан , Эрүүгийн хуулийн тусгай ангийн .6 дугаар зүйлийн дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогчдоос гаргасан мэдүүлэг, талуудын судалсан эд мөрийн баримтууд болон бичгийн нотлох баримтуудад үндэслэн
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлд зааснаар
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэх талаар:
Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн .7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр хэрэгт авагдсан дараахи нотлох баримтуудыг хянан хэлэлцэв.
Мөрдөн шалгах ажилллагаанд гэрч Л.Тулгабаярын өгсөн...Би найз болох Б.*******,Б. Гантулга нарын хамт Улаан богочийн рашаан орсон. Авто зогсол руу орж зогсох үед тэнд зогсож байсан хоёр залуугийн нэг нь машины хажуунаас өшиглөх шиг болсон. Би машинаа зогсоогоод буух гэж байтал Б.******* надаас түрүүлээд буугаад үл таних хоёр залуу дээр очоод “яагаад машин өшиглөж байгаа юм бэ” гэсэн. Тэгтэл Б.*******ийн урдаас “дайрлаа ш дээ” гэж маргалдсан. Тэгтэл жижигхэн биетэй хар хувцастай залуу нь Б.*******ийг чулуугаар цохисон. Б.******* толгой хагарчихлаа цагдаа дууд гэсэн. Б.******* , Б.Гантулга нар архи согтууруулах ундаа хэрэглэсэн байсан. Би чулууг нь авч тэд нарыг салгасан. Би машин жолоодож явсан тул эрүүл байсан. Миний машиныг цохисон хоёр залуу хоёулаа согтуу байсан...гэх мэдүүлэг / хэргийн 04-06 дугаар хуудас/
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч М.Өнөболдын өгсөн...2022 оны 07 дугаар сарын -ны шөнө 22 цагийн үед манай найзууд болох Даваадорж, А.Баасанжаргал, З.Буянбаатар, Г.Пүрэвээ, Ч.Бат-Өлзий бид нар уулзаад Г.гийн төрсөн өдөр тэмдэглээд 2 машинтай Богочийн рашаан орсон. Би архи уугаагүй эрүүл байсан. Бид нарыг рашаан дээр байхад приус -30 машин Г. , З.Буянбаатар нарын дэргэдүүр өнгөрөх шиг болсон. Бид нарыг гүйгээд очиход хэдийн маргалдаад нэг нэгнийгээ цохисон байсан. А.Баасанжаргал толгой руу цохиулсан гэх залууг салгаад цаашаа явж байсан. Б.******* нь “наадах чинь миний толгой руу чулуугаар цохиод хагалчихлаа” гэж байсан. Бид нарыг цагдаа нар ирж салгасан. Манай хоёр найз тухайн машиныг цохисноос болж маргаан үүссэн. Бид нарыг салгаж байхад Б.******* нь чулуугаар цохиулсан уурандаа манай найз А.Баасанжаргалыг цохисон байсан. Б.******* нь согтуу байх шиг байсан... гэх мэдүүлэг / хэргийн 09-2 дугаар хуудас/
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Ч.Бат- Өлзийгийн өгсөн... 2022 оны 07 дугаар сарын - ны шөнө 22 цагийн үед манай найзууд болох Даваадорж, А.Баасанжаргал, З.Буянбаатар, Г. , М.Өнөболд би нар уулзсан. Би машин жолоодож явсан тул эрүүл байсан. Манай хоёр найз З.Буянбаатар, Г.Пүрэвээ хоёр бие засах гээд 00-руу явсан. Тэр хоёрын дэргэдүүр приус -30 машин өнгөрч, тэр хоёрын нэг нь тухайн машиныг цохих шиг болсон. Тэгтэл машин зогсоод дотроос 2-3 залуу гарч ирээд Г., З.Буянбаатар нартай зодолдохоор бид нар гүйгээд очсон. Бид нарыг гүйж очоод салгахад махлаг залуу нь “толгойгоо чулуугаар цохиулчихлаа” гээд толгойноос нь цус гарсан зогсож байсан. Г. нэг махлаг залуутай зууралдсан байсан. З.Буянбаатар бас нэг залуутай зууралдсан байсан. А.Баасанжаргал чулуугаар цохиулдаг залууг салгаад цаашаа явж байтал Б.Гантулга гэх залуу машинаас гарч ирээд маргалдах гэхээр нь болиулаад байж байтал А.Баасанжаргалыг нөгөө чулуугаар цохиулдаг залуу нь доороо хийгээд дарсан байсан. Тэгээд цагдаа нар ирээд салгасан. Намайг А.Баасанжаргалыг салгах гээд очиход хэд хэдэн удаа цохиулсан байсан. Б.*******, М.Гантулга нар нь согтуу, машин жолоодож явсан залуу нь эрүүл байсан... гэх мэдүүлэг / хэргийн 4-5 дугаар хуудас/
Мөрдөн байцаах ажиллагаанд гэрч З.Буянбаатарын өгсөн... 2022 оны 07 дугаар сарын -ны өшнө 22 цагийн үед манай найзууд болох Даваадорж, А.Баасанжаргал, Ч.Бат-Өлзий, Г., М.Өнөболд бид нар уулзсан. Г.гийн төрсөн өдөр тэмдэглэсэн. Даваадорж, Ч.Бат-Өлзий, М.Өнөболд гурав машин жолоодож байсан тул архи уугаагүй. Г. бид хоёр бие засах гээд 00-руу явж байтал бид хоёрын дэргэд нэг машин Г.г дайрах шахам зогссон. Тэгэхээр нь Г. яаж байгаа юм гээд машины хойд тал руу гараараа нэг удаа цохисон. Тэгтэл машинаас махлаг залуу бууж ирээд Г.г шууд цохисон. Би тэр залуутай зууралдаад замын хажуу тал уруу унасан. Намайг босоод ирэхэд Даваадорж, М.Өнөболд, Ч.Бат- Өлзий, А.Баасанжаргал нар ирсэн тэд нарыг салгаж байсан. Тэгтэл толгойгоо чулуугаар цохиулсан махлаг залуу салгаж байсан А.Баасанжаргалыг дараад суучихсан байж байгаад цагдаа нарыг ирэхээр тавьсан. А.Баасанжаргал, Г. бид гурав архи уусан. Г. махлаг залууд цохиулаад эргээд барьцалдаад авсан. Намайг машинаас бууж ирсэн өөр нэг залуу барьж авсан. Манай найзууд ирээд Г. бид хоёрыг салгасан...гэх мэдүүлэг / хэргийн 8-9 дүгээр хуудас/
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Б.Гантулгын өгсөн...2022 оны 07 дугаар сарын - ны шөнө цагийн үед Б.*******, Л.Тулгабаяр нарын хамт уулзаад нэг литр Сэнгүр пиво аваад рашаан дээр очиж уухаар болоод рашаан луу явсан. Намайг 00 ороод гарч ирэхэд Б.*******ийн дэргэд 2-3 залуу овоорсон байсан. Б.*******ийг зодоод байгаа болохоор нь очоод салгасан. Тэгтэл Б.*******ийн толгойноос цус гарсан байсан. Жижгэвтэр биетэй хар хувцастай залуу гартаа чулуу барьсан байсан. Би царайг нь сайн хараад авья гээд гэрэлд гаргаж иртэл хоёр найз нь надтай ирж зууралдаад би нөгөө залууг тавьсан. Тухайн үед Л.Тулгабаяр цагдаад дуудлага өгсөн. Тэр залуучууд хэл амаар дайраад зууралдаад байхаар нь түлхэхийг нь түлхээд байж байтал цагдаа нар ирсэн. Б.******* бид бараг согтоогүй эрүүл байсан. Пиво талдаа ороогүй байсан. Сүүлд Б.******* хэлэхдээ намайг авах гээд 00- руу явж байтал хоёр залуугийн нэг нь машиныг нь шууд цохисон гэж хэлж байсан. Б.*******ийг салгасны дараа харахад зүүн нүд нь хавдсан, толгойн зүүн шанаа хэсгээс цус гарч байсан...гэх мэдүүлэг / хэргийн 24-25 дугаар хуудас/
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч /998 онд төрсөн, 24 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, оюутан / А.Баасанжаргалын өгсөн ... 2022 оны 07 дугаар сарын - ны өдөр найз Г.гийн төрсөн өдөр болсон. Орой 22 цагийн үед Даваадорж, З.Буянбаатар, М.Өнөболд, Ч.Бат- Өлзий, Г. нарын хамт “Х” бааранд орж сууж байгаад рашаан явахаар болоод рашаан орсон. Г., З.Буянбаатар хоёр бие засах гээд 00 явсан. Удалгүй Г.Пүрэвээ, З.Буянбаатар нарын дэргэд машин ирээд зогсоод хоорондоо маргалдах шиг болохоор яваад очсон. Махлаг биетэй цагаан цамцтай залуу Г.г заамдаад бариад авсан байсан. Тэгтэл миний салгасан Б.******* гэх залуу нь намайг боож барьж аваад унагаж дороо дарсан. Намайг дарж байх үедээ нүүр цээж хэсэг рүү хэд хэдэн удаа цохисон. Чулуугаар цохиж байсан. Би толгойгоо хамгаалж байтал нэг найз нь ирээд чулууг нь авсан. Тэгээд удалгүй цагдаа нар ирж бид нарыг салгасан. Ч.Бат-Өлзий, Даваадорж нар машин барьж байсан тул архи уугаагүй. М.Өнөболд архи уудаггүй тул эрүүл байсан. Намайг Г.тэй зууралдсан залууг салгахад зүүн шанаанаас цус гарчихсан... наадах чинь миний толгой руу чулуугаар цохилоо ...гээд орилж байсан. Би “толгойноос чинь цус гарч байна эмнэлэг орж боолт хийлгэх үү” гэхэд “та нар зодчихоод эмнэлэг оръё” гэдэг юмуу гээд намайг боож унагаад миний толгой, нүүр, гар хэсэг рүү хэд хэдэн удаа гараараа болон чулуугаар цохисон. Яг хэдэн удаа цохисныг мэдэхгүй. Би гомдолтой байна. Хуулийн дагуу шалгаж шийдвэрлэж өгнө үү гэх мэдүүлэг / хэргийн 36-37 дугаар хуудас/
Ховд аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч Б.Цэндхүүгийн 2022 оны 07 дугаар сарын 28- ны өдрийн 6 дугаартай ... А.Баасанжаргалын биед гэмтэл учирсан байна. А.Баасанжаргалын биед толгойн орой хэсгийн хуйханд зөөлөн эдийн няцрал, баруун чамархайн хуйханд шарх, зүүн нүдний дээд зовхи, хүзүүний баруун хэсэг, хамрын нуруу, дээд уруулын дотор салст, баруун гарын , 2 дугаар хуруунд тус бүр зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр тухайн хэрэг учрал болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой байна. А.Баасанжаргалын биед учирсан дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэгт хамаарна. А.Баасанжаргалын биед учирсан дээрхи гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар саниулах “ Гэмтлийн зэрэг тогтоох журам”–ын 2.4.-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна... гэх дүгнэлт, гэрэл зураг / хэргийн 40-42 дугаар хуудас/
Ховд аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч Д.Тогтохын 2022 оны 07 дугаар сарын 28- ны өдрийн 62 дугаартай...Г.гийн биед гэмтэл учирсан байна. Г.гийн биед баруун хөмсөгний зүүн дээд хэсгийн зулгаралт, дагзны зүүн дээд хэсгийн хуйхны зөөлөн эдийн няцрал, хүзүүний зүүн урд хэсгийн цус хуралт, хүзүүний урд дунд хэсгийн цус хуралт, баруун эгэмний дунд доод хэсгийн цус хуралт, зүүн эгэмний дунд доод хэсгийн цус хуралт, зүүн суганы урд хэсгийн цус хуралт, өвчүүний зүүн дээд хэсгийн зулгаралт, зүүн мөрний хэсгийн зулгаралт, зүүн бугалганы гадна хэсгийн зулгаралт, зүүн бугалганы ар дээд хэсгийн цус хуралтууд, баруун бугалганы гадна болон дотор дунд хэсгийн цус хуралтууд, баруун тохой хэсгийн зулгаралт, 2 гарын тохой хэсгийн зулгаралтууд, баруун бугалганы урд доод хэсгийн цус хуралт, хоёр гарын нэгдүгээр хурууны гадна хэсгийн зулгаралтууд, бүсэлхий нурууны баруун хэсгийн зулгаралтууд, баруун өвдөгний гадна хэсгийн зулгаралт, баруун өвдөг хэсгийн зулгаралтууд баруун шилбэний урд дээд хэсгийн зулгаралт, 2 өвдөгний урд хэсгийн зулгаралтууд, баруун шилбэний урд дээд хэсгийн цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Г.гийн биед учирсан дээрхи гэмтэл нь тухайн хэрэг учралын үед үүссэн байх боломжтой. Г.гийн биед учирсан дээрхи гэмтлүүд нь гэмтлийн зэрэгт хамаарна. Г.Пүрэвээгийн биед учирсан дээрхи гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар саниулах тул “ Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журам” – ын 2.4.-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна... гэх дүгнэлт, гэрэл зураг / хэргийн 55-57 дугаар хуудас/
Ховд аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч Д.Тогтохын 2022 оны 07 дугаар сарын 28- ны өдрийн 620 дугаартай...Б.*******ийн биед гэмтэл учирсан байна. Б.*******ийн биед зүүн чамархай хэсгийн хуйхны шарх болон зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний алимны зүүн хэсгийн цус хуралт, зүүн нүдний дээд, доод зовхины цус хуралт болон зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний зүүн хэсгийн гадаргууд зулгаралтууд, зүүн доод эрүүний урд хэсгийн зулгаралт, хүзүүний баруун хэсгийн цус хуралт, баруун шууны гадна доод хэсгийн цус хуралт, цээжний зүүн хажуу хэсгийн зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Б.*******ийн биед учирсан дээрхи гэмтлүүд нь тухайн хэрэг учралын үед үүссэн байх боломжтой. Б.*******ийн биед учирсан гэмтлүүд нь гэмтлийн зэрэгт хамаарна. Б.*******ийн биед учирсан дээрхи гэмтлүүд нь “ Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журам” – ын 2.4.-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна... гэх дүгнэлт, гэрэл зураг / хэргийн 62-64 дүгээр хуудас/
Мөрдөн шалгах ажиллагаанд шүүгдэгч Б.*******ийн хохирогчоор болон яллагдагчаар хэргээ хүлээн мэдүүлсэн...2022 оны 07 дугаар сарын - ны шөнө 0 цагийн үед найз Б.Гантулга, Л.Тулгабаяр нарын хамт рашаан орж нэг шил сэнгүр пиво уухаар явсан. Бид гурав рашаан орж пивоо ууж байгаад Б.Гантулгыг авахаар 00- ийн хажууд ирээд зогстол замын хажууд байсан хоёр залуу бид хоёрын машиныг цохих шиг болсон. Машинаа харахаар буугаад ирэхэд 20 орчим насны хоёр залуу зогсож байсан ба “ яаж яваад байгаам дайрлааш дээ” гээд над руу ирэхээр нь машин хөдөллөхөд машинд дайрагдчих магадгүй гээд хойш нь түлхчихээд машиндаа суутал гэнэт хойноос чулуугаар толгой руу 2-3 удаа цохисон. Тэр хоёр залуугийн найз нь бололтой 3-4 залуу ирээд барьцалдаад жалга руу орсон. Би надтай барьцалдсан залууг бариад үлдсэн. Тэр надтай барьцалдсан сахалтай залуу “чиний хохирлыг барагдуулчихъя хэд юм” гээд хэл амаар доромжлоод байхаар нь миний уур хүрээд тухайн залууг хавирч унагаад доороо оруулаад -2 удаа цохисон. Удалгүй цагдаа нар ирээд бид нарыг салгасан. Намайг чулуугаар цохисон гэж бодож байгаа. Бусдын эрүүл мэндэд хохирол учруулсан үйлдлээ хүлээн зөвшөөрч байна. Надад нэхэмжлэх зүйл байхгүй ... гэх мэдүүлэг
Мөрдөн шалгах ажиллагаанд шүүгдэгч Г.гийн хохирогчоор болон яллагдагчаар хэргээ хүлээн мэдүүлсэн ...2022 оны 07 дугаар сарын - ны өдөр миний төрсөн өдөр болсон. Тэр орой найзуудтайгаа уулзах гээд Х бааранд сууж байгаад баар хаахаар нь Даваадорж, М.Өнөболд, З.Буянбаатар, А.Баасанжаргал, Ч.Бат- Өлзий нарын хамт рашаан явсан. Даваадорж, Ч.Бат- Өлзий нар машин жолоодож явсан тул архи уугаагүй. М.Өнөболд мөн архи уугаагүй. Харин З.Буянбаатар, А.Баасанжаргал бид гурав пиво уусан. З.Буянбаатар бид 00 ороод буцаад найз нар луугаа явж байтал бид хоёрын урдуур гэнэт приус -30 машин огцом орж ирээд бид хоёрыг шахаад зогссон. Тухайн үед миний уур хүрээд ... яаж байгаа юм хүн дайрлаа ш дээ ... гэж хэлээд тухайн машины хойд хэсэг рүү гараараа цохисон. Тэгтэл машин дотроос цагаан цамцтай махлаг залуу бууж ирээд ... ямар овоо бацаанууд вэ “ гээд шууд намайг замын хажуу талын усны хаялага жалга руу түлхэж унагасан. Тэгэхээр нь жалганаас гараад уур хүрээд шууд тухайн залуутай зодолдсон. Бид хоёрыг зодолдож байхад А.Баасанжаргал бид хоёрыг салгаж байсан. Тухайн үед архи уусан байсан тул зарим үйлдлээ санахгүй байгаа. Намайг босож ирсний дараа тэр залуу миний толгой, цээж, гэдэс рүү хөл гараараа 2-3 удаа цохиж байсан. Би ч гэсэн уурлаад тэр залуугийн толгой , цээж хэсэг рүү 2-3 удаа цохисон. Тэр залуучууд согтуу байх шиг байсан. Машинаас шууд гарч ирээд маргалдсан. Миний зүүн гуя, сүүж хэсгээр суухаар өвдөж байна. Толгой , өвдөг, тохой бүгд шалбарсан. Гэм буруугаа ойлгон гэмшиж байгаа. Нэхэмжлэх зүйл байхгүй ... гэх мэдүүлэг зэрэг авагдсан байна.
Шүүгдэгч нарыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэл болсон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд өөр хоорондоо агуулгын зөрүүгүй, шүүгдэгчээс яллагдагчаар болон гэрч, хохирогч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж үзэхэд:
Шүүгдэгч *******ын ******* нь 2022 оны 07 дугаар сарын - ны шөнийн 0 цагийн үед Ховд аймгийн сумын Рашаант багийн нутаг Улаанбогочийн рашааны авто зогсоолын дэргэд машин өшиглөлөө, зам тавьж өгсөнгүй гэх шалтгааны улмаас ын нүүр, цээж, гар хэсэг рүү, Г.гийн нүүр, толгой, цээж хэсэг рүү цохиж, Г.гийн эрүүл мэндэд ... баруун хөмсөгний зүүн дээд хэсгийн зулгаралт, дагзны зүүн дээд хэсгийн хуйхны зөөлөн эдийн няцрал, хүзүүний зүүн урд хэсгийн цус хуралт, хүзүүний урд дунд хэсгийн цус хуралт, баруун эгэмний дунд доод хэсгийн цус хуралт, зүүн эгэмний дунд доод хэсгийн цус хуралт, зүүн суганы урд хэсгийн цус хуралт, өвчүүний зүүн дээд хэсгийн зулгаралт, зүүн мөрний хэсгийн зулгаралт, зүүн бугалганы гадна хэсгийн зулгаралт, зүүн бугалганы ар дээд хэсгийн цус хуралтууд, баруун бугалганы гадна болон дотор дунд хэсгийн цус хуралтууд, баруун тохой хэсгийн зулгаралт, 2 гарын тохой хэсгийн зулгаралтууд, баруун бугалганы урд доод хэсгийн цус хуралт, хоёр гарын нэгдүгээр хурууны гадна хэсгийн зулгаралтууд, бүсэлхий нурууны баруун хэсгийн зулгаралтууд, баруун өвдөгний гадна хэсгийн зулгаралт, баруун өвдөг хэсгийн зулгаралтууд баруун шилбэний урд дээд хэсгийн зулгаралт, 2 өвдөгний урд хэсгийн зулгаралтууд, баруун шилбэний урд дээд хэсгийн цус хуралт ... гэх гэмтэл учруулсан, мөн хохирогч А.Баасанжаргалын биед толгойн орой хэсгийн хуйханд зөөлөн эдийн няцрал, баруун чамархайн хуйханд шарх, зүүн нүдний дээд зовхи, хүзүүний баруун хэсэг, хамрын нуруу, дээд уруурлын дотор салст, баруун гарын , 2 дугаар хуруунд тус бүр зулгаралт гэмтэл учруулсан
Шүүгдэгч *******ын нь 2022 оны 07 дугаар сарын - ны шөнө 0 цагийн үед Ховд аймгийн сумын Рашаант багийн нутаг Улаан богочийн рашааны авто зогсоолын дэргэд машинаар дайрах шахлаа гэж Б.*******той маргалдаж, улмаар түүний толгойн тус газарт чулуугаар цохиж биед нь зүүн чамархай хэсгийн хуйхны шарх болон зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний алимны зүүн хэсгийн цус хуралт, зүүн нүдний дээд, доод зовхины цус хуралт болон зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний зүүн хэсгийн гадаргууд зулгаралтууд, зүүн доод эрүүний урд хэсгийн зулгаралт, хүзүүний баруун хэсгийн цус хуралт, баруун шууны гадна доод хэсгийн цус хуралт, цээжний зүүн хажуу хэсгийн зулгаралт гэмтэл... учруулсан хэргийн үйл баримт тогтоогдож байна.
Шүүгдэгч Б.*******, Г. нарын үйлдсэн гэмт хэрэг нь нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ял, оногдуулах эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрсөн, хохирогчид учирсан хохирлыг төлж, гэмт хэргийн улмаас бий болсон хууль зүйн үр дагаврыг ойлгон хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.4 дүгээр зүйлд зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлд хамаарч байх тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн болно.
Шүүгдэгч Б.******* , Г. нар нь хохирогч нарыг цохиход гэмтэл учрах боломжтой гэдгийг мэдсээр байж шүүгдэгч Б.******* нь Г., А.Баасанжаргал нарыг цохиж, мөн шүүгдэгч Г. нь Б.*******ийг цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол зориуд учруулсан нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2-т зааснаар гэм буруугийн санаатай хэлбэрээр уг гэмт хэргийг үйлдсэн гэж үзнэ.
Шүүгдэгч болон хохирогч нар нь архи согтууруулах ундааны хэрэглэсэн нь гэмт хэрэг үйлдэгдэх шалтгаан болжээ.
Шүүгдэгч Б.*******ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 0. дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу 2 ба түүнээс дээш хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн .6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн
Шүүгдэгч Г.г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн .6 дугаар зүйлийн дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцов.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:
Мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч А.Баасанжаргал, Б.*******, Г. нар нь нэхэмжлэх зүйл байхгүй гэх хүсэлт гаргасан байх тул шүүгдэгч Б.*******, Г. нарыг бусдад төлөх төлбөргүй гэж үзнэ.
Хоёр: Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:
Шүүгдэгч Б.*******, Г. нар нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь хэргийн 52, 53 дугаар хуудас дахь “Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас” болон мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн гэрч С.Навчаагийн өгсөн... Б.******* нь манай нөхөр, ааш зан сайтай, хүнтэй зөв боловсон харьцдаг, даруухан төлөв зантай. Манайх ам бүл-5, гурван хүүхдийн хамт амьдардаг. Б.******* нь өмнө нь гэмт хэрэг зөрчилд холбогдож байгаагүй...гэх мэдүүлэг, Б.*******ын ...Г. нь миний төрсөн хүү, айлын бага хүүхэд, муу гаж зуршил байхгүй, төлөв даруу зантай, өөрт ногдох хөрөнгө байхгүй, өмнө гэмт хэрэг зөрчилд холбогдож байгаагүй...гэх мэдүүлэг, Ховд аймгийн сумын багийн Засаг даргын тодорхойлолт зэрэг нотлох баримтууд хэрэгт авагдсан байна.
Шүүгдэгч Б.*******, Г. нар нь хөдөлмөр эрхэлдэг, орлого олох боломжтой болох нь шүүгдэгч нарын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн ... Ховд аймгийн Хөшөөтөд ажилладаг, Барилгын ажил эрхэлдэг...гэх мэдүүлэг, хэргийн 28-44 дүгээр хуудсан дахь депозит дансны дэлгэрэнгүй хуулга баримтаар тогтоогдож байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан баримтаар хохирогч Г., А.Баасанжаргал, Б.******* нар нь нэхэмжлэх зүйл үгүй гэх хүсэлтийг мөрдөн шалгах ажиллагааны явцад Цагдаагийн газарт ирүүлсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн .2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.
Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Шүүх хуралдаанд улсын яллагчаас: Шүүгдэгч Г.*******ийг 2 хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн .6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн .6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*******ид таван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний таван зуун тавин мянган төгрөгөөр торгох ял шийтгэх, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*******ид оногдуулсан 550000 төгрөгний торгох ялыг дөрвөн сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоох, мөн шүүгдэгч Г.г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн .6 дугаар зүйлийн дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулж, Эрүүгийн хуулийн .6 дугаар зүйлийн дэх хэсэгт зааснаар таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний таван зуун мянган төгрөгөөр торгох ял шийтгүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.д оногдуулсан 500000 төгрөгний торгох ялыг дөрвөн сарын хугацаанд хэсэгчилэн төлүүлэхээр тогтоож, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, цагдан хоригдсон хоноггүй, хохирол төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж, дүгнэлт гаргаж байна гэв.
Шүүх хуралдаанд шүүгдэгч нар өөрсдийгөө өмгөөлж хэлсэн дүгнэлтдээ: Гэмт хэрэг үйлдсэн гэм буруу хэргийн зүйлчлэлийн талаар маргахгүй, улсын яллагчийн санал болгосон торгох ялыг зөвшөөрч байна гэв.
Шүүгдэгч Б.*******ийн үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн .6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан, шүүгдэгч Г.гийн үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн .6 дугаар зүйлийн дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хөнгөн ангиллын гэмт хэрэгт хамаарах бөгөөд шүүгдэгч Б.*******, Г. нар нь анх удаа хөнгөн ангиллын гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирогч нь хохирол нэхэмжлээгүй зэрэг нөхцөл байдал болон шүүгдэгч нарын хувийн байдал, улсын яллагчийн ялын саналыг тус тус харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн .6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*******ид таван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний таван зуун тавин мянган төгрөгөөр торгох ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*******ид оногдуулсан 550000 төгрөгний торгох ялыг 04 сарын хугацаанд сар бүр хувь тэнцүүлэн хэсэгчлэн төлүүлэх, мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн .6 дугаар зүйлийн дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.д таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний таван зуун мянган төгрөгөөр торгох ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.д оногдуулсан 500000 төгрөгний торгох ялыг 04 сарын хугацаанд сар бүр хувь тэнцүүлэн хэсэгчлэн төлүүлэхээр тус тус тогтоож, , Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Б.*******, Г. нарт тайлбарлаж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 60 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч нарт оногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Ховд аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгах нь зүйтэй.
Шүүгдэгч Б.*******, Г. нар нь нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйл үгүй, бусдад төлөх хохирол төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч нарт өмнө хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсныг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэхээр тогтоов.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.4,36.,36.2-,2,4, 36.6, 36.7, 36.8, 36.0, 36.3 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
.Шүүгдэгч ******* ******* овогт *******ын *******ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 0. дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар 2 хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн .6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан,
Шүүгдэгч овогт *******ын г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн .6 дугаар зүйлийн дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн .6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* ******* овогт *******ын *******ид таван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний таван зуун тавин мянган төгрөгөөр торгох ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн .6 дугаар зүйлийн дэх хэсэгт зааснаар шүүгдэгч овогт *******ын д таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний таван зуун мянган төгрөгөөр торгох ял тус тус шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*******ид оногдуулсан 550000 төгрөгний торгох ял, шүүгдэгч Г.д оногдуулсан 500000 төгрөгний торгохыг ялыг 04 сарын хугацаанд сар бүр хувь тэнцүүлэн тус тус хэсэгчлэн төлүүлсүгэй.
4.Эрүүгийн 2600000097 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, цагдан хоригдоогүй, шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогчид төлөх хохирол төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.
5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих учиртайг шүүгдэгч Б.*******, Г. нарт тайлбарлаж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 60 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч нарт оногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Ховд аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
6.Шийтгэх тогтоол нь уншиж сонсгомогц хүчинтэй болох ба шүүгдэгч Б.*******, Г. нарт өмнө хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсныг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.
7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38. дүгээр зүйлийн , 38.2 дугаар зүйлийн -д зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн .9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 4 хоногийн дотор шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч гомдол гаргах, улсын яллагч дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй ба гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Т.ЦЭЦЭГМАА