Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2022 оны 09 сарын 05 өдөр

Дугаар 2022/ШЦТ/160

 

*******22          09          05                                  *******22/ШЦТ/160

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

              Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны  шүүхийн эрүүгийн хэргийн шүүх  хуралдааныг Ерөнхий шүүгч Т.Цэцэгмаа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.туяа, улсын яллагч Б.Батцоож, шүүгдэгч Н.*******, түүний өмгөөлөгч Д.Эрдэнэчимэг нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан  шүүх хуралдаанаар

Ховд аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Э.Ууганзаяагаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5  дугаар зүйлийн 1 дэх хэсэгт   зааснаар  яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлэн ирүүлсэн шүүгдэгч ******* овогт *******ын *******т холбогдох эрүүгийн 22360006001******* дугаартай, 178/*******22/0152/Э/ индекстэй хэргийг *******22 оны 06 дугаар сарын 29-ний өдөр хүлээн  авч  *******22 оны 09 дүгээр сарын 05- ны өдөр  хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, Ховд аймгийн ******* суманд 1966 оны 02 дугаар сарын 07- ны өдөр төрсөн, настай, эрэгтэй, ард захчин, бага боловсролтой,  мэргэжилгүй, ам бүл-5, эхнэр хүүхдүүдийн хамт Ховд аймгийн сумын багийн дугаар гудамж тоотод оршин суух, аминдаа 600 толгой мал, хашааны газар, хувийн нэг өрөө орон сууц, суудлын авто машин нэгийн хөрөнгөтэй, сарын өрхийн орлогоо тодорхойлох боломжгүй,    Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн  хэргийн анхан шатны шүүхийн  *******19 оны 03 дугаар сарын *******- ны өдрийн *******19/ ШЦТ/ 53 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн  тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2800000 төгрөгөөр торгох ял шийтгүүлж байсан, ******* регистрийн дугаартай,  ******* овогт *******ын ******* 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Н.******* нь *******22 оны 01 сарын 10- ны өдрөөс 02 дугаар сарын 22- ны өдрийн хооронд Ховд аймгийн ******* сумын Баянгол багийн нутаг “Лүнтийн хоолой”  гэх тусгай хамгаалалттай газар нутгаас зөвшөөрөлгүйгээр ******* ширхэг ******* ******* чулуугаар цохиж агнаж, тэдгээрийн гаралтай түүхий эдийн зүйлийг хадгалсан байгаль экологид 8280000 төгрөгний хохирол учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн  1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч нараас гаргасан мэдүүлэг, талуудын шинжлэн судалсан бичгийн нотлох баримтад үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлд зааснаар

                                                 ТОДОРХОЙЛОХ нь:

          Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэх талаар:

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт  зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн дараах нотлох баримтыг хянан хэлэлцэв.

Эд зүйлд үзлэг хийсэн... Ховд аймаг дахь Цагдаагийн газрын авто гражинд ******* *******ын мах гэх зүйлд үзлэг хийв. Тухайн ******* *******ын мах нь цагаан өнгийн уутанд байх бөгөөд тухайн махыг уутнаас нь гаргаж тоолоход  ******* ширхэг байв. Одооторын мах гэх зүйлийг арьснаас нь өвчиж, махыг нь хөлдөөсөн байдалтай байв. Уг ******* *******ын  махыг хэмжихэд 22- см урттай, 10-14 см өргөнтэй байсныг гэрэл зургаар бэхжүүлэв... / хэргийн 06-09 дүгээр хуудас/

Хэргийн газар нөхөн үзлэг хийсэн... Гэмт хэрэг гарсан гэх газар нь Ховд аймгийн ******* сумын Баян гол багийн “Лүнтийн хоолой” гэх газар байх ба Ховд аймгаас 61 км-т  байв. ******* сумын Баянгол багийн “Лүнтийн хоолой” гэх газар хулсархаг намагтай газар  байх ба байгалийн цаг уурын хувьд  намгархаг бут сөөгтэй, ******* ******* алсан гэх  хоёр суваг байх ба эхний суваг болох нүхийг А үсгээр тэмдэглэж, хоёр дахь суваг болох нүхийг Б үсгээр тэмдэглэж, Заарт *******ын асрьсыг өвчсөн гэх газрыг 3 тоогоор тэмдэглэж, уг газар нь улаан хүрэн өнгийн зүйлээр бохирлогдсон байв. А цэг дээр GPS  болох төхөөрөмж ажиллуулахад өргөрөг уртраг нь 47484096, 9*******81521 зааж байв. Б  цагт  GPS   ажиллуулахад 47484121, 9*******81412 зааж байв. З тоогоор тэмдэглэсэн цэгт GPS   ажиллуулахад 47483957, 9*******82*******0 тоогоор зааж байв. А цэгээс Б цэг хүртэл 23 метр байв. 3 тоогоор тэмдэглэсэн цэг хүртэл 148 метр зайтай байв... гэх тэмдэглэл , гэрэл зураг / хэргийн 10- 15 дугаар хуудас/

Монгол улсын  Их хурлын 1997 оны 03 дугаар сарын 10- ны өдрийн 47 дугаартай “ Зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авах тухай ... тогтоолоор Ховд аймгийн Буянт, Мянгад, Чандмань, *******, Дөргөн сумын нутаг дахь Зэрэгийн  Цагаан нуур, хайрхан, Хар – Ус нуур, Хар нуур, Дөргөн орчмыг хамарсан газар нутгийг байгалийн цогцолборт  газрын ангилалаар  улсын тусгай хамгаалалтад авсугай  гэх тогтоол ... / хэргийн 17 дугаар хуудас/

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч / Ховд аймгийн Хар ус нуурын орчмын Улсын тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын  захиргааны байгаль  хамгаалагч / С.ийн өгсөн...Би Ховд аймгийн ******* сумын Баянгол багийн нутаг дэвсгэрт улсын тусгай хамгаалалттай газарт ******* агнасан хэрэгт  Ховд аймгийн Хар ус нуурын орчмын Улсын тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын  захиргааг төлөөлөн хохирогчоор хэрэгт оролцож байна. Манай  Хар ус нуур орчмын Улсын тусгай хамгаалалттай газар нутгийн захиргаа нь нийт нэг сая гариу км2  газар нутгийг  хамаардаг ба үүнээс Хар ус нуур орчмын улсын тусгай хамгаалттай газар нутаг нь 850000 орчим км2   газар  нутгийг хамаардаг юм. Манай тусгай хамгаалттай газар нутгаас Байгаль орчны яам руу хүсэлт явуулж зөвшөөрөл өгсөн тохиолдолд ******* агнаж болдог. Зөвшөөрөлгүй бол  ******* агнах боломжгүй  байдаг. Улсын тусгай хамгаалттай газар нутгийн тухай хуульд зааснаар тусгай  хамгаалттай газар нутагт ямар нэгэн ан амьтан агнахыг хориглосон байдаг. Ондооторын экологи эдийн засгийн үнэлгээ нь Засгийн газрын *******11 оны 23 дугаартай тогтоолд  зааснаар эм  ******* *******- 130000 төгрөг, эр ******* ******* 1*******000 төгрөгийн үнэлгээтэй байдаг. Н.*******ын ******* ******* агнасан гэх газар нь Ховд аймгийн ******* сумын Баянгол багийн “Лүнтийн хоолой”  гэдэг  газар мөн ... гэх мэдүүлэг /  хэргийн 32-33  дугаар хуудас /

Мөрдөн  шалгах ажиллагаанд гэрч Л.Данзансүрэнгийн өгсөн... ******* сумын Баянгол багийн нутаг, Хар ус нуурийн Лүнтийн хоолой, хайрхан гэх газрууд нь  Монгол улсын Их хурлын 1997 оны 47 дугаар тогтоолоор Улсын тусгай хамгаалалтад авагдсан. ******* сумын Баянгол, Зэрэг гол багийн нутагт Улсын тусгай хамгалалттай 67396 км2    газар нутгийг хамаардаг. Хар ус нуурын тусгай хамгаалалттай газраас нөөцийн тооллого хийж агнах хүсэлтийг Байгаль   орчны яаманд явуулж  хариу ирсэн тохиолдолд нөөцийн сийрэгжилтийн агналтыг зөвшөөрдөг. Улсын тусгай хамгаалттай газар нутгийн хуульд зааснаар ямар нэгэн ан амьтаныг агнахыг хориглосон байдаг. Засгийн газрын *******11 оны 23 дугаартай тогтоолд  зааснаар эм  ******* *******- 130000 төгрөг, эр *******  ******* 1*******000 төгрөгийн үнэлгээтэй байдаг ... гэх мэдүүлэг / хэргийн 36 дугаар хуудас/

Мөрдөн шалгах  ажиллагаанд  гэрч С.Лхагвасүрэнгийн өгсөн... Манай аав Н.******* нь *******22 оны 02 дугаар сарын 22- ны өдөр Хар-Ус нуур,  ******* сумын Баянгол багийн “Лүнтийн хоолой” гэх газраас алж, арьсыг нь тэндээ өвчөөд ******* ширхэг  ******* ******* авч ирсэн. Заарт ******* гэх амьтан нь Хар ус нуурыг ямар ч аралгүй болгосон. Айл буух гэрийн буйр байхгүй  газрыг доороос нь хөндийлж маш их хэцүү байна. Би махыг нь аавд зараад өгчихье гэж зар байршуулсан.  Хориотой ан байсныг мэдээгүй...гэх мэдүүлэг / хэргийн 38 дугаар хуудас/

Мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Н.*******ын хэргээ хүлээн мэдүүлсэн... ******* сумын Баянгол багийн “Лүнтийн хоолой” гэх газраас *******22 оны 02 дугаар сарын 22- ны өдөр ******* ширхэг ******* агнаж, арьсыг нь өвчиж, махыг нь аймгийн төвд борлуулах гэж байгаад цагдаад баригдсан. Заарт ******* гэх амьтан Хар ус нуурыг ямарч аралгүй болгосон, айл буух гэрийн буйр байхгүй байна. Цаашид ******* гэх энэ амьтныг төр засгийн бодлогоор тоо толгойг багасгах дээр анхаарах хэрэгтэй. Би махыг зарж борлуулахаар фээсбүүк хаяган дээр хүүхдээрээ зар байршуулсан. Улсын   тусгай хамгааллалттай газар нутгаас ******* ******* агнасан миний буруу. Тухайн ******* нь байгаль сүйтгэж байгаа тул  алсан байгаа. “Лүнтийн хоолой” гэх газар нь улсын тусгай хамгаалалттай газар нутагт хамаардаг гэдгийг  мэднэ. Ондооторыг агнаж болохгүй гэдгийг мэдэхгүй. Харин тусгай хамгаалалттай газар нутагт ан агнаж болохгүй гэдгийг мэднэ. Миний 500 гариу бог малтай, 60 бод малтай, өөр эд хөрөнгө гээд байх зүйл байхгүй.  Хуульд заасан торгох шийтгэл оногдуулж өгнө үү  ... гэх мэдүүлэг / хэргийн  40 - 41 дүгээр хуудас /

 *******22 оны 03 дугаар сарын 01- ний өдрийн Шинжээчдийн ... ******* ширхэг мах шинжилгээнд тэнцэнэ. 2. Заарт ондатор мах мөн байна. 3. Өнгө, хэмжээ. 4. Уг амьтан нь нэн ховор, ховор амьтаны жагсаалтад ороогүй байна. 5. Эр эмийг тогтоох боломжгүй. Засгийн газрын *******11 оны 23 дугаартай тогтоолын 1 дүгээр хавсралтад “ Ан амьтны экологи эдийн засгийн үнэлгээ”- ээр ******* *******  эр 1*******000 төгрөг, эм  130000 төгрөг 6. Лүнтийн хоолой нь Хар ус нуур орчмын УТХГН - ийн хязгаарлалтын бүсэд  хамрагдаж байна. 7. Амьтны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д Амьтны тухай  хууль тогтоомж зөрчсөний улмаас амьтны аймагт учирсан хохиролыг гэм буруутэй этгээдээр нөхөн төлүүлнэ. 37.2-т заасны дагуу амьтны аймагт учирсан хохирлын нөхөн төлбөрийн хэмжээг Засгийн газрын *******11 оны 23 дугаар тогтоолоор тогтоосон амьтны экологи- эдийн  засгийн үнэлгээг 2 дахин өсгөж тогтооно... гэх дүгнэлт / хэргийн 51-52 дугаар хуудас /  зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрхи нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл журмыг дагуу хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, яллагдагч болон гэрч хохирогч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллгааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх хэрэгт авагдсан дээрхи  нотлох баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлэн ирүүлсэн хэргийн хүрээнд шүүхийн хэлэлцүүлэгээр хэлэлцэгдсэн дээрх  нотлох баримтыг үнэлж дүгнэхэд:

Шүүгдэгч Н.******* нь *******22 оны 01 сарын 10- ны өдрөөс 02 дугаар сарын 22- ны өдрийн хооронд Ховд аймгийн ******* сумын Баянгол багийн нутаг “Лүнтийн хоолой”  гэх тусгай хамгаалалттай газар нутгаас зөвшөөрөлгүйгээр ******* ширхэг ******* ******* чулуугаар цохиж агнаж, тэдгээрий гаралтай түүхий эдийн зүйлийг хадгалсан байгаль экологид 8280000 төгрөгний хохирол учруулсан  хэргийн үйл баримт тогтоогдож байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Н.******* нь улсын тусгай хамгаалалттай газар нутагт  зөвшөөрөлгүйгээр амьтан агнасан , тэдгээрийн гаралтай түүхий эдийн зүйлийг  хадгалсан үйлдлээ хүлээн зөвшөөрч маргахгүй байна.

Харин  шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нар нь гэм буруугийн шүүх хуралдаанд тухайн ******* ******* гэх амьтан нь байгаль орчинд маш их хохирол учруулж байгаа, Хар-Ус нуур нь 63 аралтай байсан боловч одоо  30 хүрэхгүй арал байгаа,  нуурын арал дээр гэр барих газаргүй хүртэл болгож байгаа, Ховд  аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлаас ******* ******* гэх амьтаныг агнахыг зөвшөөрсөн  тул  амьтны аймагт хохирол учруулаагүй, хохирлын хэмжээг тогтоогоогүй  тул   хохирогчийн хохиролоо нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэж өгнө гэх дүгнэлтийг  гаргасан болно.

Шүүгдэгч Н.******* нь Монгол улсын Их хурлын 1997 оны 08 дугаар сарын 10- ны өдрийн 47 дугаартай “ Зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авах тухай”  тогтоолоор Ховд аймгийн Мянгад , Буянт, Чандмань, *******, Дөргөн сумын нутаг дахь Зэрэгийн цагаан нуур, хайрхан, Хар- Ус нуур, Хар нуур , Дөргөн  нуур орчмыг  хамарсан  газар нутгийг байгалийн цогцолборт газрын ангилалаар улсын тусгай хамгаалалтад авсан буюу Ховд аймгийн ******* сумын Баянгол багийн нутаг Лүнгийн хоолой гэх Улсын тусгай хамгаалалттай  газраас  зөвшөөрөлгүйгээр ******* ширхэг ******* ******* чулуугаар цохиж агнаж, тэдгээрий гаралтай түүхий эдийн зүйлийг хадгалсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт  заасан...  улсын тусгай хамгаалалттай газар нутагт зөвшөөрөлгүйгээр амьтан агнасан, тэдгээрийн гаралтай түүхий эдийн зүйлийг хадгалсан ...  гэх гэмт хэргийн шинжийг хангаж байх тул гэм буруутайд тооцов. 

Иймд Ховд аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Н.*******т ... улсын тусгай хамгаалалттай газар нутагт зөвшөөрөлгүйгээр амьтан агнасан, тэдгээрийн гаралтай түүхий эдийн зүйлийг хадгалсан...гэх үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт  зааснаар  яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй.

Хохирол хор уршигийн талаар:

Шүүгдэгч Н.******* болон түүний өмгөөлөгч нар нь   ******* ******* гэх амьтан нь байгаль орчинд  маш  их хохирол учруулж байгаа,  маш их өссөн,  Хар – Ус нуур нь 63 аралтай байсан боловч одоо  30 хүрэхгүй арал байгаа,  нуурын арал дээр гэр барих газаргүй хүртэл болгож байгаа, Ховд  аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлаас ******* ******* гэх амьтаныг агнахыг зөвшөөрсөн  тул  амьтны аймагт хохирол учруулаагүй, хохирлын хэмжээг тогтоогоогүй  тул   хохирогчийн хохиролоо нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэж өгнө гэх дүгнэлтийг  гэм буруугийн шүүх хуралдаанд гаргасан   боловч нотлох баримтаар нотлоогүй болно.

Харин хэрэгт авагдсан баримтаар шүүгдэгч Н.******* нь улсын тусгай хамгаалалттай газар нутагт зөвшөөрөлгүй ******* ширхэг ******* ******* агнасан,  тухайн ******* ******* нь  Монгол улмын засгийн газрын *******11 оны 23 дугаар тогтоолоор эр нь 1*******000 төгрөг, эм нь 130000 төгрөгөөр тус тус үнэлэгдсэн, тухайн агнасан ******* ширхэг ******* *******ын эр, эмийг нь тогтоох боломжгүй тул шүүгдэгчид ашигтай байдлаар  Ховд аймгийн Прокурорын газраас ******* ширхэг ******* *******ыг эр ******* ондоорын үнэлгээгээр тогтоож,  8280000 төгрөгийг шүүгдэгчээс төлүүлэхээр  яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн  ба *******22 оны 03 дугаар сарын 01- ний өдрийн Шинжээчдийн ... ******* ширхэг мах шинжилгээнд тэнцэнэ. 2. Заарт ондатор мах мөн байна. 3. Өнгө, хэмжээ. 4. Уг амьтан нь нэн ховор, ховор амьтаны жагсаалтад ороогүй байна. 5. Эр, эмийг тогтоох боломжгүй. Засгийн газрын *******11 оны 23 дугаартай тогтоолын 1 дүгээр хавсралтад “ Ан амьтны экологи эдийн засгийн үнэлгээ”- ээр ******* *******  эр нь 1*******000 төгрөг, эм  130000 төгрөг 6. Лүнтийн хоолой нь Хар ус нуур орчмын УТХГН - ийн хязгаарлалтын бүсэд  хамрагдаж байна. 7. Амьтны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д зааснаар  ...Амьтны тухай  хууль тогтоомж зөрчсөний улмаас амьтны аймагт учирсан хохиролыг гэм буруутэй этгээдээр нөхөн төлүүлнэ...  мөн хуулийн 37 дугаар зүйлийн 37.2-т заасны дагуу амьтны аймагт учирсан хохирлын нөхөн төлбөрийн хэмжээг Засгийн газрын *******11 оны 23 дугаар тогтоолоор тогтоосон амьтны экологи- эдиийн  засгийн үнэлгээг 2 дахин өсгөж тогтооно... гэх дүгнэлтийг үндэслэн  шүүгдэгч Н.*******ыг улсын тусгай хамгаалалттай газар нутагт зөвшөөрөлгүйгээр  ******* ширхэг ******* ******* агнаж, амьтны аймагт *******х1*******000 төгрөг, нийт 8280000 төгрөгний  хохирол учруулсан,   Амьтны тухай  хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д зааснаар  ...Амьтны тухай  хууль тогтоомж зөрчсөний улмаас амьтны аймагт учирсан хохиролыг гэм буруутэй этгээдээр нөхөн төлүүлнэ...  мөн хуулийн 37 дугаар зүйлийн 37.2-т заасны дагуу амьтны аймагт учирсан хохирлын нөхөн төлбөрийн хэмжээг Засгийн газрын *******11 оны 23 дугаар тогтоолоор тогтоосон амьтны экологи- эдийн  засгийн үнэлгээг 2 дахин өсгөж тогтооно... гэсний дагуу шүүгдэгч Н.*******аас 160000 /арван зургаан сая таван зуун жаран мянган/ төгрөг гаргуулан хохирогч Ховд аймгийн Хар ус нуурын орчмын Улсын тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын  захиргаанд олгож шийдвэрлэв.

                        Хоёр: Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүгдэгч Н.******* нь Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн *******19 оны 03 дугаар сарын *******- ны өдрийн *******19/ ШЦТ/ 53 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2800000 төгрөгөөр торгох ял шийтгүүлж байсан нь хэргийн 74-79 дүгээр хуудас дахь 53 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар, хэргийн 72 дугаар хуудас дахь “ Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас”, шүүгдэгчийн хувийн байдлын талаар өгсөн гэрч  С.Марал- Эрдэнийн өгсөн... Манай аав Ховд аймгийн ******* сумын  гаралтай,  ******* сумын Баянгол баг, Буянт сумын Цагаанбургас багийн нутгаар нутагладаг, хөдөө мал маллаж амьдардаг, аминдаа *******0 толгой бог, 60 бод малтай, гэр, авто маши нэгийн  хөрөнгөтэй...гэх мэдүүлэгээр тогтоогдож байна.

Улсын яллагч хуралдаанд гаргасан  дүгнэлтдээ:  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт  зааснаар шүүгдэгч ******* овогт *******ын *******ыг улсын тусгай хамгаалалттай газар нутагт зөвшөөрөлгүй амьтан агнасан, тэдгээрийн гаралтай түүхий эдийн зүйлийг хадгалсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт  заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт  зааснаар таван мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний  таван сая дөрвөн зуун мянган төгрөгөөр торгох ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаанд сар бүр хувь тэнцүүлэн  хэсэгчилэн төлүүлэхээр тогтоож, ,   Амьтны тухай  хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д зааснаар  ...Амьтны тухай  хууль тогтоомж зөрчсөний улмаас амьтны аймагт учирсан хохиролыг гэм буруутэй этгээдээр нөхөн төлүүлнэ...мөн хуулийн 37 дугаар зүйлийн 37.2-т заасны дагуу амьтны аймагт учирсан хохирлын нөхөн төлбөрийн хэмжээг Засгийн газрын *******11 оны 23 дугаар тогтоолоор тогтоосон амьтны экологи- эдийн  засгийн үнэлгээг 2 дахин өсгөж тогтооно... гэсний дагуу шүүгдэгч Н.*******аас 160000 /арван зургаан сая таван зуун жаран мянган/ төгрөг гаргуулан хохирогч Ховд аймгийн Хар ус нуурын орчмын Улсын тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын  захиргаанд олгох, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан ******* ширхэг ******* *******ын махыг устгах, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй , цагдан хоригдсон хоноггүй битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болхыг дурдаж байна гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч  хуралдаанд гаргасан  дүгнэлтдээ: Шүүгдэгч Н.******* нь улсын  тусгай хамгаалалттай  газар нутагт зөвшөөрөлгүйгээр амьтан агнасан, тэдгээрийн гаралтай түүхий эдийн зүйлийг хадгалсан    Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хэргийн зүйлчлэлийн талаар маргахгүй байгаа.  Харин байгаль  экологид хохирол учруулаагүй гэж маргасан боловч шүүхээс хохирол учруулсан гэж үзэж 160000 төгрөг төлүүлэхээр шийдвэрлэсэн тул  тухайн хохиролыг 3 жилийн хугацаанд хэсэгчилэн төлүүлэхээр тогтоож өгнө үү . Шүүгдэгч Н.*******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялаас нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгүүлэх санал гаргаж байна. Гэхдээ шүүгдэгчийн торгох ял шийтгүүлэх саналыг харгалзан үзнэ үү гэв. 

 

Шүүгдэгч Н.*******т   эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ улсын яллагч болон шүүгдэгчийн  өмгөөлөгч нарын  эрүүгийн хариуцлага хүлээлгэх  хүралдаанд гаргасан  дүгнэлт,  шүүгдэгчийн эцсийн үг, шүүгдэгчийн  гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар маргахгүй, үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрсөн,  шүүхээс төлүүлэхээр тогтоосон хохирол 160000 төгрөгийг төлөхөөр хүлээн зөвшөөрсөн байдал, эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, гэмт хэргийн улмаас учирсан зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэхэд орших Эрүүгийн хуулийн шударга ёсны болоод гэм буруугийн зарчимд нийцүүлэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  шүүгдэгч Н.*******т таван мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний таван сая дөрвөн зуун мянган төгрөгөөр торгох ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 3 жилийн хугацаанд сар бүр хувь тэнцүүлэн  хэсэгчилэн төлүүлэхээр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Н.*******т тайлбарлаж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч Н.*******т  оногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт тавихыг Ховд аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж,  Амьтны тухай  хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д зааснаар  ...Амьтны тухай  хууль тогтоомж зөрчсөний улмаас амьтны аймагт учирсан хохиролыг гэм буруутэй этгээдээр нөхөн төлүүлнэ...  мөн хуулийн 37 дугаар зүйлийн 37.2-т заасны дагуу амьтны аймагт учирсан хохирлын нөхөн төлбөрийн хэмжээг Засгийн газрын *******11 оны 23 дугаар тогтоолоор тогтоосон амьтны экологи- эдийн  засгийн үнэлгээг 2 дахин өсгөж тогтооно... гэсний дагуу шүүгдэгч Н.*******аас 160000 төгрөг гаргуулан хохирогч Ховд аймгийн Хар ус нуурын орчмын Улсын тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын  захиргаанд олгож,  эрүүгийн 223600006001******* дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан ******* ширхэг ******* *******ын махыг устгах, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй , цагдан хоригдсон хоноггүй битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг дурдаж, шүүгдэгч Н.*******т “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээ авсныг  шийтгэх  тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр хэрэглэв. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч ******* овогт *******ын *******ыг улсын тусгай хамгаалалттай газар нутагт зөвшөөрөлгүй амьтан агнасан, тэдгээрийн гаралтай түүхий эдийн зүйлийг хадгалсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт  заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  шүүгдэгч ******* овогт *******ын *******т  таван мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний таван сая дөрвөн зуун мянган төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч  ******* овогт *******ын *******т оногдуулсан 5400000 төгрөгөөр торгох ялыг 3 жилийн хугацаанд сар бүр хувь тэнцүүлэн хэсэгчилэн төлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн 223600006001******* дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан ******* ширхэг ******* *******ын махыг устгахыг  Шүүхийн эд мөрийн баримт устгах комисст даалгаж, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, цагдан хоригдсон хоноггүй битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг дурдсугай.

5. Амьтны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* овогт *******ын *******аас 160000/ арван зургаан сая таван  зуун жаран мянга/  төгрөг гаргуулан хохирогч Ховд аймгийн Хар ус нуурын орчмын Улсын тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын  захиргаанд олгож,  3 жилийн хугацаанд хэсэгчилэн төлүүлсүгэй.   

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар  зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Н.*******т тайлбарлаж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлд зааснаар шүүгдэгчид оногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт тавихыг Ховд аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.  

7.Шүүгдэгч Н.*******т  “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр үлдээсүгэй.

8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор  шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч,   хохирогч,   түүний хууль ёсны төлөөлөгч,  тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагдагч дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй ба  гомдол, эсэргүүцлээ  шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг тайлбарласугай.

 

 

 

 

          ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                              Т.ЦЭЦЭГМАА