Дундговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 08 сарын 22 өдөр

Дугаар 2022/ШЦТ/125

 

         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

          Дундговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч ******* даргалж тус шүүхийн “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд

         Нарийн бичгийн дарга 

         Улсын яллагч 

           Шүүгдэгчийн өмгөөлөгч 

         Шүүгдэгч  нарыг оролцуулан Дундговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн  холбогдох эрүүгийн 2222000000126 тоот  хэргийг 2022 оны 08 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

          Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1979 оны 10 сарын 25-ны өдөр төрсөн, 43 настай, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 2, эхнэрийн хамт Дундговь аймгийн******* р баг,  тоотод оршин суух, урьд 1 удаа ял шийтгүүлж байсан, улсаас авсан гавьяа шагналгүй, овогт  РД://.

 

          Шүүгдэгч  нь /яллах дүгнэлтэд дурдсанаар/ архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ буюу 2022 оны 06 дугаар сарын 19-ний өдөр Дундговь аймгийн********************* дугаар баг, 07-03 тоот хашаанд болон гадна талд иргэн  манай эхнэртэй гар утсаар ярьсан байна гэж зодож тархи доргилт, зүүн хөмсөгт шарх, аюулхай мөгөөрс, баруун, зүүн нүдний алимны салст, баруун, зүүн зовхи, баруун бугалга, дал, баруун, зүүн хацарт цус хуралт, дух, зүүн хацар, зүүн чихний дэлбэн, баруун, зүүн тохой, шуунд зулгаралт, духанд нөсөө гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

           Шүүхийн хэлэлцүүлгээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.Үүнд:

 

           Шүүгдэгч  шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ  “Манайд согтуу ирээд муудаад цохисон. Өмнө нь гэмтэлтэй байсан байх. Нэг цохиход ойчсон” гэв.

           Хохирогч “Би 2022 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн үдээс хойш найз  хамт********************* дугаар багт байрлах  гэх айлд очсон. Тухайн айлд очихдоо би халамцуу байсан.  эрүүл байсан.  хашаа руу ортол  гэрээсээ гарч ирээд “чи манай авгай руу ярьдаг хэн бэ” гэж хэлээд намайг зодож эхэлсэн. Тэрнээс хойш би юм санахгүй байна. Нэг мэдэхэд аймгийн эмнэлэгт очсон байсан. Би яг хэдэн удаа цохисныг нь мэдэхүй байна.  миний толгойн ар дагз хэсэгт гараа атгаж байгаад цохиж байсан. Тухайн үйлдлийн улмаас миний баруун хөмсөг сэтэрсэн ба******* оёдол тавиулсан. Мөн толгой, цээж, нүүр хэсэгт халцарсан байсан. Одоо толгой эргэнэ, дотор муухайрна, хамаг бие өвдөөд байна. Намайг эхнэртэйгээ хардсан юм шиг байна лээ. Тухайн үед миний найз  нар байсан. Би тухайн үед халамцуу байсан. Гэхдээ  уугаагүй.  эрүүл байгаагүй байх.  бид хоёрын дунд ямар нэгэн үл ойлголцол, өглөг, авлага байхгүй.  бид хоёр танилцаад 10 гаран жил болж байна. Би өөрт учирсан хохирлыг нөхөн төлүүлмээр байна” гэх мэдүүлэг /хх-ийн*******-6/

           Гэрч  “Би 2022 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 17 цаг өнгөрч байх үед Зоогийн 8 дугаар гудамжны үзүүрт танил  таарсан. Тухайн үед  халамцуу байсан. Тэгээд “ шинэ гэр авч ирсэн” гэхэд “хоёр найз дээрээ очиж уулзая” гээд бид хоёр хамт  рүү явсан. бид хоёр  хашаа руу дөнгөж ортол  гэрээсээ согтуу гарч ирээд “чи манай эхнэртэй утсаар ярьсан байна, та хоёр юу ярьдаг юм” гэж хэлээд гараа атгаж байгаад  цохитол  газарт унасан. Тэгэхэд нь  2-3 удаа гараараа нүүр хэсэгт нь цохисон. Би боль гэж хэлээд салгаж  хашаанаас гаргасан.  хашааных нь гадна сууж байтал  ирээд “яагаад явахгүй байгаа юм” гэж хэлээд  нүүр хэсэгт 2-3 удаа цохичихоод гэр рүүгээ орсон. Би  аваад явсан.  нүүр хэсэгт бөгжтэй гараараа 6-7 удаа цохисон. Зодоон болсны дараа харахад  зүүн хөмсөг язарсан, баруун дух хавдсан, хацар шанаа хэсэгт шалбарсан, нүд нь улайсан байсан.  анх тааралдахад биед нь гэмтэл байгаагүй.  нь тухайн үед  эхнэртэйгээ хардаад байх шиг байсан.  зодсон асуудал байхгүй. Тухайн үед би эрүүл байсан. Бид нар хоорондоо ууж идсэн асуудал байхгүй.  нар архи уусан байсан. Яг хэр хэмжээний согтолттой байсныг нь мэдэхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 7-9/

Дундговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 211 тоот “ биед тархи доргилт, зүүн хөмсөгт шарх, баруун, зүүн нүдний алимны салст, баруун, зүүн зовхи, баруун бугалга, дал, аюулхай мөгөөрс, баруун, зүүн хацарт цус хуралт, дух, зүүн хацар, зүүн чихний дэлбэн, баруун, зүүн тохой, шуунд зулгаралт, духанд нөсөө гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо хүчин зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой хуучин гэмтлүүд байна. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.  биед үүссэн тархи, доргилт, зүүн хөмсөгний шарх, баруун, зүүн нүдний алимны салст, баруун, зүүн зовхины цус хуралт гэмтлүүд нь тус тусдаа болон нийлээд гэмтлийн хөнгөн зэрэг, баруун бугалга, дал, аюулхай мөгөөрс, баруун, зүүн хацарны цус хуралт, дух, зүүн хацар, зүүн чихний дэлбэн, баруун, зүүн тохой, шууны зулгаралт, духанд үүссэн нөсөө гэмтлүүд нь нийлээд болон тус тусдаа гэмтлийн зэрэгт хамаарахгүй” гэх дүгнэлт, гэрэл зургууд /хх-ийн 13-14, 17/

 

Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 2/

Эд зүйл, баримт бичиг, гомдол, мэдээлэл, бусад баримтыг хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 32/

Дундговь аймгийн********************* дугаар багийн Засаг даргын оршин суух хаягийн талаарх тодорхойлолт /хх-ийн 33/

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 35/

Шүүгдэгчийн  хувийн  байдалтай холбоотой болон бусад бичгийн  баримтуудыг  шинжлэн судлав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад дээрхи баримтуудыг хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх тул шүүх нотлох баримтаар үнэлж шийдвэрлэлээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан дээрхи баримтуудаар хохирогч  нь 2022 оны 06 дугаар сарын 19-ний өдөр Дундговь аймгийн********************* дугаар баг, 07-03 тоотод бусдад зодуулсан үйл явдал болжээ.

Уг үйл явдлын улмаас хохирогч  эрүүл мэндэд “тархи доргилт, зүүн хөмсөгт шарх, баруун, зүүн нүдний алимны салст, баруун, зүүн зовхи, баруун бугалга, дал, аюулхай мөгөөрс, баруун, зүүн хацарт цус хуралт, дух, зүүн хацар, зүүн чихний дэлбэн, баруун, зүүн тохой, шуунд зулгаралт, духанд нөсөө” бүхий гэмтэл учирсан бөгөөд уг гэмтлүүд нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарч байгаа болох нь шинжээчийн 2022 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 211 тоот дүгнэлтээр тогтоогдож байна.

Хохирогч  эрүүл мэндэд учирсан “тархи доргилт, зүүн хөмсөгт шарх, баруун, зүүн нүдний алимны салст, баруун, зүүн зовхи, баруун бугалга, дал, аюулхай мөгөөрс, баруун, зүүн хацарт цус хуралт, дух, зүүн хацар, зүүн чихний дэлбэн, баруун, зүүн тохой, шуунд зулгаралт, духанд нөсөө” бүхий гэмтлийг 2022 оны 06 дугаар сарын 19-ний өдөр шүүгдэгч цохих, зодох байдлаар учруулсан болох нь гэрч , хохирогч нарын мэдүүлгээр тус тус нотлогдож байна.

Шүүгдэгч нь нэг удаа л цохисон, өөрөө ойчиж гэмтэл авсан байх гэж мэдүүлсэн боловч түүний мэдүүлэг нь бусад баримтаар нотлогдоогүй, хохирогч  олон удаагийн үйлдлээр цохиж, зодсон болох нь  тогтоогдож байна.

Шүүгдэгч  хохирогч  зодож, эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулж байгаа үйлдэл нь гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр үйлдэгдсэн, Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан бөгөөд түүнд холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.

Иймд шүүгдэгч  хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай байна гэж шүүх шийдвэрлэлээ.

Шүүгдэгчийн үйлдэлд эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Иймд шүүх хуралдаанд оролцсон улсын яллагчийн санал, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал зэргийг харгалзан шүүгдэгч  Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялаас торгох ялыг сонгон оногдуулж, уг ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын хугацаанд хэсэгчилэн төлүүлэхээр тогтоолоо.

Хохирогч  нь шүүгдэгчээс бие махбоди болон сэтгэл санааны хохиролд 1.000.000 төгрөгийг гаргуулна гэсэн хүсэлтийг шүүхэд ирүүлсэн боловч баримт ирүүлээгүй байх тул  энэ шүүх хуралдаанаар шийдвэрлэх боломжгүй байна. Өөрөөр хэлбэл хохирогч  нь өөрийн эрүүл мэнд, сэтгэл санаанд учирсан хохирлын талаархи нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй  тул түүний нэхэмжлэлийн талаар шүүхээс дүгнэлт хийх боломжгүй байна.

 

Иймд хохирогч  1.000.000 төгрөгийн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, хохирогч нь шүүхээс хэлэлцээгүй орхисон нэхэмжлэлээ иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар дахин гаргах эрхтэй болохыг дурдах нь зүйтэй. 

Шүүгдэгч нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжилсэн эд зүйлгүй болохыг тус тус дурдав.  

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.8, 36.10, 36.13, 38.1, 38.2 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч  овогтой  хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг буюу Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч  овогт 600 /зургаан зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 /зургаан зуун мянган/ төгрөгөөр торгох ял оногдуулж шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн*******.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч  нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн*******.3 дугаар зүйлийн******* дахь хэсэгт зааснаар шүүгдэгч  нь шүүхээс оногдуулсан торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар сольдог болохыг шүүгдэгчид мэдэгдсүгэй.

5.Шүүгдэгч нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт битүүмжлүүлсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

6.Эрүүгийн хэрэг хянан шийтгэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт хохирогч  нэхэмжилсэн 1.000.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, хохирогч нь шүүхээс хэлэлцээгүй орхисон нэхэмжлэлээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар дахин гаргах эрхтэй болохыг дурдсугай.

7. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч  урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Энэхүү шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулсан буюу хүргүүлснээс хойш шүүгдэгч, хохирогч тэдгээрийн өмгөөлөгч 14 хоногийн дотор Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ