Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2018 оны 10 сарын 10 өдөр

Дугаар 155/ШШ2018/01489

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

           Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Л.Эрдэнэбат даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанд;

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот ******************** оршин суух Ш овогт О-ийн  Б /******************/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Хөвсгөл аймгийн  *************** оршин суух хаягтай М овогт Г-ийн  О  /*****************/-д холбогдох,

Хариуцагчийн өмгөөлөгчШүүхэд төлөөлөх *********** дугаарын эрхийн үнэмлэхтэй Б овогт Б Б /РЮ-59062819/

Зээлийн төлбөрт 3.500.000 /гурван сая таван зуун мянга/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Хариуцагчийн өмгөөлөгч Б.Б,  шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Ундрах нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч О.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие О.Б нь өөрийн танил Г.О д мөнгөний хэрэг болоод байна. Боломжоороо мөнгө байвал зээлүүлээч гэж хэлэхээр нь 2018 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр түүний ХААН банкны 5906053662 дугаарын данс руу нь 500.000 төгрөг өөрийн ХААН банкны 5675345101 дугаарын данснаас шилжүүлсэн. Мөн 2018 оны 01 дүгээр сарын 29-нд Г.О  нь дахин мөнгө байвал зээлээч гэж хэлэхээр нь 3.000.000 төгрөгийг өөрийн 5689037156 дугаарын данснаас түүний ХААН банкны данс руу 3.000.000 төгрөг шилжүүлсэн. Тухайн үед бид 2 зээлийн гэрээг бичгээр байгуулаагүй. Г.О  мөнгийг чинь удаахгүй өгнө. Би торх хийж зарж байгаа торхоо зарахаар өгнө гэж хэлсэн. Ингээд миний бие мөнгө өгснөөс 2 сарын дараа зээлүүлсэн мөнгөө авъя гэхэд өгөхгүй. Чаддаг юм бол шүүхдээд аваарай гэж хэлсэн. Үүнээс хойш утастахаар утсаа авахаа байж надаас зугтах болсон. Одоо миний Г.О гаас түүнд зээлдүүлсэн нийт 3.500.000 төгрөгийг хариуцагч Г.О гаас нэхэмжилж байна гэжээ.

Хариуцагч Г.О  шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Миний бие Г.О  нь О.Боос 89-32 УБМ улсын дугаартай Тоёота Короллаа Аксио маркийн автомашиныг харилцан тохиролцсоны үүдэн дээр зээлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулж тохиролцсоны улмаас 89-32 УБМ улсын дугаартай машиныг авсан нь үнэн болно. Иймд 89-32 УБМ улсын дугаартай машиныг авсан нь үнэн боловч О.Бтой хийсэн гэрээ, ярьсан ёсоор явж байтал О.Б нь 3 дугаар сарын 21-нд 89-32 УБМ Аксио автомашинаа эргүүлэн авсан боловч 3 дугаар сарын 22-нд Фэйсбүүкээр машины мөнгө өг гэж олон нийтийн сүлжээгээр нэр хүндэд минь халдсан. О.Бийн нэхэмжилж буй 3.500.000 төгрөг 1-рт 3.500.000 төгрөг биш, 2-рт энэ 3.500.000 төгрөг нь үндсэн 11.500.000 төгрөгөндөө орж гэрээ хийсэн болно. 3-рт би О.Боос 89-32 УБМ тээврийн хэрэгсэл зээлээр авахын өмнө урд өдөр нь О  би хүний данснаас 950.000 төгрөг Бийн данс болох ХААН банкны 5675345191 данс руу хийсэн. Ингэхээр 3.500.000 төгрөг биш 2.550.000 төгрөг Боос үндсэн гэрээ ёсны дагуу авсан нь үнэн. Харин энэ 2.550.000  төгрөг нь 89-32 УБМ тээврийн хэрэгсэлд сэлбэг хийж засаж, өнгө үзэмж, явах эд анги гээд их юм хийсэн нь үнэн болно. Тухайн үед ийм зүйл болно гэж бодоогүй учир сэлбэг хэрэгслийн баримтыг нь нэг бүрчлэн авч яваагүй нь үнэн. Одоо миний бие О.Бид хохирол учруулаагүй бүрэн гүйцэд 89-32 УБМ тээврийн хэрэгслийг хүлээлгэж өгсөн нь үнэн.

Иймд одоо О.Бид миний бие ямар ч өр байхгүй дээрээс олон нийтийн сүлжээгээр эд зүйлээ хүлээж авсан байж миний нэр хүндийг гутааж нутаг усаар минь доромжилсон.

Хариуцагчийн өмгөөлөгч Б.Б шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Хариуцагч Г.О  нь О.Бтой авто машин зээлээр худалдаж авах гэрээ хийж машины наймаа хийсэн байдаг юм. Б нь О д мөнгө зээлсэн бол зээл гэж бичих ёстой байдаг. Харин мөнгө шилжүүлсэн болон мөнгөний дүн дээр талууд маргаангүй байдаг юм билээ. Б нь зарсан машинаа буцааж авсан байдаг ба машин нь нилээд засвартай байсан тул сэлбэгэнд уг 3.5 сая төгрөгийг нь зарцуулсан байдаг. Сэлбэг авсан баримтыг хуурамч гэж тайлбарлаж байх боловч нэхэмжлэгч Б нь хуурамч нотлох баримт байна гэдгийг нотолж чадаагүй юм.

Иймд О.Бийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.  

Шүүх хуульд заасан журмын дагуу энэ хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бусад бичмэл нотлох баримтууд болон зохигчдын тайлбарыг шинжлэн судлаад 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч О.Б нь хариуцагч Г.О гаас зээлийн төлбөрт 3.500.000 /гурван сая таван зуун мянган/ төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хариуцагч нь зээлийн төлбөрийг хүлээн зөвшөөрөхгүй талаар маргасан тайлбараа шүүхэд ирүүлсэн байна.

Хариуцагч С.О : ....миний бие Г.О  нь О.Боос 89-32 УБМ улсын дугаартай Тоёота Короллаа Аксио маркийн автомашиныг харилцан тохиролцсоны үүдэн дээр зээлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулж тохиролцсоны улмаас 89-32 УБМ улсын дугаартай машиныг авсан нь үнэн болно. О.Бийн нэхэмжилж буй 3.500.000 төгрөг 1-рт 3.500.000 төгрөг биш, 2-рт энэ 3.500.000 төгрөг нь үндсэн 11.500.000 төгрөгөндөө орж гэрээ хийсэн болно. 3-рт би О.Боос 89-32 УБМ тээврийн хэрэгсэл зээлээр авахын өмнө урд өдөр нь О  би хүний данснаас 950.000 төгрөг Бийн данс болох ХААН банкны 5675345191 данс руу хийсэн. Ингэхээр 3.500.000 төгрөг биш 2.550.000 төгрөг Боос үндсэн гэрээ ёсны дагуу авсан нь үнэн.... гэх тайлбар ирүүлсэн хэдийч бодит байдал дээрээ хариуцагч С.О  нь нэхэмжлэгч О.Бтой зээлийн гэрээ байгуулаагүй Иргэний хуулийн 262 дугаар зүйлд заасан Зээлээр худалдах-худалдан авах гэрээ байгуулсан гэдгээ нотлож чадахгүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-д заасан шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар, түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй болохоо хуульд заасан журмын дагуу танилцсан боловч ач холбогдол бүхий нотлох баримтаа шүүхэд гаргаж өгөөгүй, шүүх хуралдаанд төлөхгүй гэх тайлбараа дэмжиж ирээгүй байна.

Шүүх нэхэмжлэгч хариуцагч нарын хооронд үүссэн маргааныг зээлийн маргаан гэж үзлээ. Учир нь: Хуульд зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн жингээр тодорхойлогдох бусад эд хөрөнгийг шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлсэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар,  хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд өгөх үүргийг хүлээнэ, зээлдэгч нь хоёр удаагийн үйлдлээр нийт 3.499.900 төгрөгийг банкаар шилжүүлсэн, хариуцагч нь уг мөнгийг авсан эсэх талаар маргаангүй ба тайлбар ирүүлсэн нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлд Зээлийн гэрээний шаардлагыг хангасан байх тул талуудын хооронд хүчин төгөлдөр зээлийн гэрээ-ний хэлцэл хийгдсэн байна гэж дүгнэв.

Нэгэнт шүүх зээлийн гэрээний үүрэгтэй холбогдолтой маргаан гэж үзсэн тул нэхэмжлэгч О.Бийн зээлийн төлбөрт 3.500.000 төгрөг гаргуулах үндсэн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Тухайлбал: Нэхэмжлэгч нь: ....2018 оны 01 дүгээр сарын 29-нд өөрийн 5689037156 дугаарын данснаас түүний ХААН банкны данс руу 3.000.000 төгрөг шилжүүлсэн.... гэх нэхэмжлэлдээ дурьдсан байх боловч хэрэгт авагдсан баримтаар 2.999.900 төгрөг шилжүүлсэн, мөн нэхэмжлэгч нь 950.000 төгрөгийг авсан өгсөн дээр маргахгүй,  талуудын тайлбар болон хэрэгт авагдсан ХААН банкны Депозит дансны дэлгэрэнгүй хуулга зэргээр тус тус нотлогдож байх ба нэхэмжлэгч нь 950.000 төгрөг-ийг юуны төлбөрт авсан гэдгээ нотлож чадахгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагаас 950.000 төгрөгийг хасаж шийдвэрлэлээ.

Иймд хариуцагч С.О гаас 3.500.000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаас зээлийн төлбөрийн үүрэгт нийт 2.549.900 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч О.Бид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 950.100 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна гэж шүүх үзлээ.

Хариуцагч нь авто машин зээлээр худалдан авах гэрээ-нээс үүдэлтэй маргаан гэж тайлбар ирүүлсэн байх хэдий ч хэрэгт авагдсан баримтаас үзвэл тээврийн хэрэгсэл зээлээр худалдах, худалдан авах гэрээ-ний эргэн төлөлтийн хугацаа нь дуусаагүй, уг авто машиний доголдлын талаар холбогдох газарт нь гомдол гаргаагүй ба нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага болох зээлийн маргааний асуудалтай холбоогүй байна гэж үзсэн болно.

Мөн хариуцагч талаас нотлох баримтаар гаргаж өгсөн ХХ-ийн 13-17, 36-41 дүгээр хуудсанд авагдсан баримтуудыг шүүх үнэлээгүй болно. Учир нь:

Тухайн баримтууд нь зээлийн маргааний үүрэгтэй болон хэрэгт нотлогооны ач холбогдолгүй баримтууд байна. Харин хариуцагч нь тээврийн хэрэгсэл зээлээр худалдах, худалдан авах гэрээ-ний үүрэгтэй болон эд хөрөнгийн доголдолтой холбоотой маргаантай асуудлаа холбогдох газарт нь өгч шийдвэрлүүлэх эрхтэй.

Зохигчид нь шүүх хуралдаанд нэхэмжлэл, хариу тайлбаруудаа тус тус дэмжиж ирээгүй байх тул тэдгээрийг оролцуулахгүйгээр хэргийн нөхцөл байдлыг харгалзан хянан шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгч О.Бийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70.950 /далан мянга есөн зуун тавь/ төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч С.О гаас 2.549.900 /хоёр сая таван зуун дөчин есөн мянга есөн зуу/ төгрөгөнд ногдох улсын тэмдэгтийн хураамжинд 55.748 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй гэж үзэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116 дугаар зүйл, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь;

1. Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1, 281 дүгээр зүйлийн 281.1-д зааснаар хариуцагч С.О гаас 2.549.900 /хоёр сая таван зуун дөчин есөн мянга есөн зуун/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч О.Бид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 950.100 /есөн зуун тавин мянга нэг зуу/ төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.950 /далаөн мянга есөн зуун тавь/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч С.О гаас 55.748 /тавин таван мянга долоон зуун дөчин найм/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч О.Бид  олгосугай

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

  

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                          Л.ЭРДЭНЭБАТ