Шүүх | Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Цэдэвийн Отгонжаргал |
Хэргийн индекс | 176/2022/0342/Э |
Дугаар | 2022/ШЦТ/359 |
Огноо | 2022-09-02 |
Зүйл хэсэг | 11.6.1., |
Улсын яллагч | Ц.Сонинмөнх |
Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 09 сарын 02 өдөр
Дугаар 2022/ШЦТ/359
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Отгонжаргал даргалж,
нарийн бичгийн дарга Б.Оюунчимэг,
улсын яллагч Ц.Сонинмөнх,
хохирогч Л.Д,
шүүгдэгч Т.Х нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар,
Төв аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн шүүгдэгч Т овгийн Т.Х-д холбогдох эрүүгийн 2234000000373 дугаартай хэргийг 2022 оны 08 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1995 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр Ховд аймгийн Дөргөн суманд төрсөн, 27 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, машин механизмын ... мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Улаанбаатар хот Сонгинохайрхан дүүргийн 28 дугаар хороо, Ногоон чулуутын 2 дугаар гудамжны 39 тоотод оршин суух хаягтай, урьд Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2014 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 1118 дугаар тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар 3 жил 6 сарын хорих ялыг 1 жилийн хугацаагаар тэнссэн, Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2016 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 153 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хорих ял, мөн хуулийн тусгай ангийн 181 дугаар зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар 3 жил 6 сарын хорих ялаар тус тус шийтгүүлж байсан, хэрэг хариуцах чадвартай, ..... дугаарын регистртэй, Т овогт Т.Х,
Холбогдсон хэргийн талаар
/Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Шүүгдэгч Т.Х нь 2022 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 23 цагийн үед Төв аймгийн Лүн сумын Өгөөмөр 2 дугаар багийн нутагт үйл ажиллагаа явуулах “Олимп” зочид буудлын гадаах сааданд иргэн Л.Д-тай “ ... чи манай эхнэр Өлзиймаатай хэдэн удаа бэлгийн харилцаанд орсон... 2, 3 удаа орсон байна” гэх хоорондын таарамжгүй харилцааны улмаас маргалдаж түүний зүүн дух хэсэгт гараараа цохиж, улмаар хутга гарган араас нь хөөж газар унахад нь өгзөг хэсэгт нь 2-3 удаа хутгалж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт
Шүүгдэгч Т.Х нь:
... Мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг үнэн зөв... гэж мэдүүлжээ.
Хохирогч Л.Д нь:
... Эм, тариа, бензиний мөнгө гээд 200.000 төгрөг гаргуулах хүсэлтэй байна. Миний өгзөг рүү 2, 3 удаа хутгалсан, одоо боолт хийлгэж байгаа ... гэж мэдүүлжээ.
Үйл баримтын талаар:
Эрүүгийн 2234000000373 дугаартай хэрэгт гэмт хэрэгт хамааралтай, ач холбогдолтой гэж цуглуулж, бэхжүүлж авсан бичгийн нотлох баримтуудаас үйл баримтыг тогтоохдоо доорх нотлох баримтуудыг шинжлэн судаллаа. Үүнд:
Шүүгдэгч Т.Х нь 2022 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 23 цагийн үед Төв аймгийн Лүн сумын Өгөөмөр 2 дугаар багийн нутагт үйл ажиллагаа явуулах “Олимп” зочид буудлын гадаах сааданд иргэн Л.Дтай “ ... чи манай эхнэр Өлзиймаатай хэдэн удаа бэлгийн харилцаанд орсон... 2, 3 удаа орсон байна” гэх хоорондын таарамжгүй харилцааны улмаас маргалдаж түүний зүүн дух хэсэгт гараараа цохиж, улмаар хутга гарган араас нь хөөж газар унахад нь өгзөг хэсэгт нь 2-3 удаа хутгалж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт нь дараах
Хохирогч Л.Д-гийн “...Би 2022'оны 8 дугаар сарын 08-ны өдөр орой 23 цаг орчмын үед Төв аймгийн Лүн сумын Өгөөмөр 2 дугаар багийн нутаг Олимп гэх нэртэй буудлын гадаах саадан дээр өөрийн найз Батбаяр, Д, Бороо, Батка, Содом-Очир гэх найзуудын хамт Нийслэл гэх нэртэй 2 литрийн пиво уугаад сууж байхад цагаан өнгийн приус 30 маркийн тээврийн хэрэгсэл дотроос Бадмаагарав гэх зүс таних залуу бууж ирээд за сайн уу хө юу байна гэж мэнд мэдээд...Тэгээд удалгүй тухайн тээврийн хэрэгсэл дотроос Х гэх нэг залуу бууж ирээд надад дээр хүрч ирээд хоёулаа жоохон юм яриадахий гэж хэлээд бид 2 буудлын гаднах сааднаас баруун зүг чиглэлтэй явж байх хугацаандаа чи манай эхнэртэй явалддаг юмуу гэж асуусан. Тэгээд надад өөрийнхөө гар утсан дээрээ хүн амьтантай ярьж байгаа бичлэг үзүүлээд байсан. Х надаас чи манай эхнэр Өлзиймаатай хэдэн удаа бэлгийн харьцаанд орсон бэ. 2,3 удаа орсон байна чи гэж тулгаж хэлж байсан. Тэр үед миний зүүн дух хэсэгт гараараа 2-3 удаа цохиж өмднийхөө халааснаас 1 хутга гаргаж ирэхээр нь би шууд зугтсан. Тэгээд миний араас Х хөөсөн. Тэгээд миний амьсгаа барагдаад би шууд газарт унаад өгсөн. Тэгээд араас ирээд миний хоёр өгзөг хэсэг дээр 2-3 удаа хутгалсан. Тэгээд Олимп гэх буудлын тогооч эгчийн машинаар Төв аймгийн Лүн сумын эрүүл мэндийн төвд ирсэн...” гэсэн мэдүүлэг/хх-н 7-8 хуудас/
Гэрч Б.Батбаярын “... 2022 оны 8 дугаар сарын 08-ны өдөр орой 23 цаг орчим үед Төв аймгийн Лүн сумын Өгөөмөр 2 дугаар багийн нутагт Олимп гэх нэртэй буудлын гаднах саадан дээр өөрийн найз Д, Батка, Бороо, Батка, Баяраа гэх найзуудын хамт Нийслэл гэх нэртэй 2 литрийн 3 ширхэг пиво хувааж ууж байхад гэнэт Цагаан өнгийн Приус-30 маркийн тээврийн хэрэгсэл хүрч ирээд тухайн машинаас Баднаа гэх зүс таних залуу хүрч ирээд за сайн уу сайхан зусч байна уу гэж мэнд мэдсэн. Тэгээд удалгүй цагаан өнгийн приус-30 маркийн тээврийн хэрэгслийн дотроос Х гэх хүн бууж ирээд манай найз Дгийн хажууд нь очоод за хоёулаа жоохон юм яриадахий гэх хэлээд баруун зүг чиглэлтэй тэр хоёр явсан. Тэгээд юм ярьж байхдаа Х Дг гараараа 2-3 удаа нүүр лүү нь цохиж авсан. Тэгээд хаанаас ч юм хутга гаргаж ирээд Дг хөөж тухайн саадыг тойрч гүйлдээд байсан. Тэгээд Д гэнэт газар унаад хэвтэж байхад нь Х хүрч ирээд хутгаар хутгалсан...гэсэн мэдүүлэг /хх-н 11-12 хуудас/,
Хохирогч Л.Д-гийн биед учирсан гэмтлийг тогтоосон Төв аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн “...Л.Дгийн биед баруун өгзөг, гуя, зүүн гуянд шарх, зүүн хөмсөгт зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх баруун өгзөг, гуя, зүүн гуянд шарх үүссэн шарх гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн олон удаагийн үйлчлэлээр, зүүн хөмсөгт зөөлөн эдийн няцрал гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь 2022.08.09-ний өдөр буюу хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна..." гэсэн 463 дугаартай дүгнэлт /хх-ийн 36-37 хуудас зэрэг болон бусад бичгийн нотлох баримтуудаар тус тус тогтоогдож байна.
Дээрх шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу олж авсан, цуглуулж, бэхжүүлж, шалгасан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, мөн хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.
Мөрдөн байцаалт болон прокурорын шатанд шүүгдэгч Х гэм буруу болон хэргийн зүйлчлэлийн талаар маргадаггүй бөгөөд шүүгдэгч нь анхнаасаа үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрсөн талаар өгсөн мэдүүлэг, хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлт зэргийг үндэслэн хэргийн зүйлчлэл, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх саналыг яллагдагч, хохирогч нарт танилцуулж, яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шилжүүлжээ.
Шүүх хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр саналтай ирүүлсэн хэргийг хүлээн авч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хугацааны дотор ял оногдуулах шүүх хуралдааныг зарлан шүүх хуралдаанаар хэлэлцэж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд заасан 5 нөхцөл байдлуудыг хянаж үзэхэд дээрх нөхцөл байдлуудыг аль нэг нь хангагдаагүй гэх үндэслэл тогтоогдоогүй тул шүүгдэгч Х-ыг гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн зохих зүйл, заалтуудыг баримтлан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлагыг хүлээлгэх тухай шийдвэр гаргах боломжтой гэж дүгнэлээ.
Гэм буруугийн болон хууль зүйн дүгнэлт
Шүүгдэгч Т.Х нь 2022 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 23 цагийн үед Төв аймгийн Лүн сумын Өгөөмөр 2 дугаар багийн нутагт үйл ажиллагаа явуулах “Олимп” зочид буудлын гадаах сааданд иргэн Л.Д-тай “ ... чи манай эхнэр Өлзиймаатай хэдэн удаа бэлгийн харилцаанд орсон... 2, 3 удаа орсон байна” гэх хоорондын таарамжгүй харилцааны улмаас маргалдаж түүний зүүн дух хэсэгт гараараа цохиж, улмаар хутга гарган араас нь хөөж газар унахад нь өгзөг хэсэгт нь 2-3 удаа хутгалж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт тогтоогдсон гэж үзсэн.
Гэм буруугийн талаар шүүх хуралдааны дүгнэлт танилцуулах шатанд:
Улсын яллагч Ц.Сонинмөнх: “ ... шүүгдэгч Т.Х-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулах саналтай” гэсэн дүгнэлтийг,
Хохирогч Л.Д: “ ... Хэлэх зүйл байхгүй” гэх дүгнэлтийг,
Шүүгдэгч Х:
...Гэм буруугаа хүлээн зөөвшөөрч байна. Хохирогчийн нэхэмжилсэн хохирлын төлбөрийн бүрэн төлж барагдуулна”... гэсэн дүгнэлтийг тус тус гаргадаг.
Шүүхийн хэлэлцүүлгийн гэм буруугийн дүгнэлт танилцуулах шатанд улсын яллагчийн шүүгдэгч Х-ыг гэм буруутайд тооцох тухай дүгнэлттэй шүүгдэгч маргадаггүй бөгөөд гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа талаараа илэрхийлдэг.
Өөрөөр хэлбэл шүүгдэгч Х нь гэм буруу болон хэргийн зүйлчлэлийн талаар маргадаггүй бөгөөд түүний гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг нь гэмт хэргийн талаар амаар болон холбоо, мэдээллийн хэрэгслээр гаргасан гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл, шинжээчийн дүгнэлт, хохирогч, гэрчүүдийн мэдүүлэг болон бусад бичгийн нотлох баримтаар давхар нотлогдож байх тул түүнийг яллах нь зүйтэй гэж үзэн шийтгэх тогтоолын үндэслэл болгож шийдвэрлэлээ.
Учир нь гэм буруугаа хүлээн зөвшөөрнө гэдэг нь тухайн гэм буруутай этгээд нийгэмд аюултай гэм буруутай үйлдлээ, хэргийн зүйлчлэлийг, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг, хууль зүйн үр дагаврыг тус тус хүлээн зөвшөөрсөн байх бөгөөд шүүгдэгч Х-ын дээрх нөхцөлүүдийг хүлээн зөвшөөрч байгаагаа шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгээрээ илэрхийлдэг.
Прокуророос шүүгдэгч Х-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан...” гэж яллах дүгнэлт үйлдэн хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлжээ.
Эрүүгийн хуульд гэмт хэрэг гэдэг ойлголтыг мөн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно”... гэж,
2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно”.:. гэж тус тус хуульчилсан.
Үүнээс үзэхэд хохирол, хор уршиг учирсан эсэхээс үл хамааран үйлдсэн гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг,
мөн нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг тус тус гэмт хэрэгт тооцохоор байна.
Шүүгдэгч Х-ын холбогдсон тухайн гэмт хэрэг нь “Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг”-т хамаарах бөгөөд шүүгдэгч Б нь хохирогч Л.Д-тай маргалдаж түүний зүүн дух хэсэгт гараараа цохиж, улмаар хутга гарган араас нь хөөж газар унахад нь өгзөг хэсэгт нь 2-3 удаа хутгалж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулж, улмаар хохирогчийн эрүүл мэндийн халдашгүй байдалд халдсан байна.
Эрүүгийн хуульд хуульчлагдсан “Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг” гэмт хэрэг нь гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох ба хөнгөн, хүндэвтэр, хүнд гэсэн хохирлын аль нэг нь заавал учирсан байхыг шаардсан материаллаг бүрэлдэхүүнтэй гэмт хэрэг юм.
Гэхдээ хохирол учруулсан үйлдэл, эс үйлдэхүй болгон гэмт хэрэгт тооцогдохгүй.
Учир нь нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хүний эрүүл мэндэд хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох ба хөнгөн, хүндэвтэр, хүнд гэсэн хохирлын аль нэг нь учраагүй бол Зөрчлийн тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний биед хохирол учруулахгүйгээр халдаж, зодсон бол” гэсэн зөрчлийн хэрэг болно.
Энэ хэргийн тухайд шүүгдэгч Х нь хохирогч Л.Д-г зодсоны улмаас хөнгөн гэмтэл буюу хөнгөн хохирол учирснаараа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг хангасан, материаллаг бүрэлдэхүүнтэй, төгссөн гэмт хэрэг болж байна.
Тэрээр хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд халдаж зодож, цохиж буй энэхүү өөрийн үйлдлээ хууль бус шинжтэйг мэдсээр байж хүсэж хийсэн, хохирогчийн биед зүүн дух хэсэгт гараараа цохиж, улмаар хутга гарган араас нь хөөж газар унахад нь өгзөг хэсэгт нь 2-3 удаа хутгалж хөнгөн гэмтэл учирсан хохирол, хор уршигт зориуд хүргэсэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэм буруугийн санаатай хэлбэр бөгөөд хохирогчид учирсан хөнгөн гэмтэл нь шүүгдэгчийн санаатай үйлдэлтэй шалтгаант холбоотой байна.
Иймд шүүгдэгч Х-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж дүгнэлээ.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Эрүүгийн хариуцлага болох ял шийтгэлийн талаар шүүх хуралдааны дүгнэлт танилцуулах шатанд:
Улсын яллагч Ц.Сонинмөнхөөс: “ ... Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500.000 төгрөгийн торгох ял оногдуулж, Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх саналыг гаргаж байна” гэсэн дүгнэлтийг,
Хохирогч Л.Д-гаас:
...Эрүүгийн хариуцлагын асуудал дээр тусгайлан гаргасан санал хүсэлт байхгүй... гэсэн дүгнэлтийг,
Шүүгдэгч Х-аас:
...Хэлэх зүйл байхгүй... гэсэн дүгнэлтийг тус тус гаргасан болно.
Шүүхийн хэлэлцүүлгийн эрүүгийн хариуцлагын дүгнэлт танилцуулах шатанд улсын яллагчийн гаргаж байгаа шүүгдэгч Х-д 500 нэгж буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах тухай дүгнэлттэй шүүгдэгч болон түүний өмгөөлөгч маргадаггүй бөгөөд гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа талаараа илэрхийлдэг.
Шүүх шүүгдэгч Х-д хуульд заасан ял шийтгэлийг оногдуулахдаа хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогч гомдол санал, нэхэмжлэх зүйлгүйг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон ба гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, нийгмийн аюулын шинж чанар, учруулсан хохирол, хор уршгийн хэр хэмжээ, хувийн байдлыг харгалзан үзэхээс гадна үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшиж, анхнаасаа гэм буруугаа хүлээн зөвшөөрч хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргаж, улсын яллагчийн санал болгосон ялыг хүлээн зөвшөөрсөн зэргийг харгалзан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг нь дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага оногдуулах нь зүйтэй гэж дүгнэн нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгийн торгох ялаар тогтоож шийдвэрлэлээ.
Шүүхээс шүүгдэгч Х-д торгох ял оногдуулсан шүүхийн шийдвэрийг биелүүлэх хугацааг шүүгдэгчийн хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломж зэргийг харгалзан хэсэгчлэн төлүүлэх шаардлагагүй гэж үзэж,
шүүгдэгч Х-д оногдуулсан таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/-н төгрөгийн торгох ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасан хугацаанд буюу шүүхээс тогтоосон дээрх 90 /ерэн/ хоног буюу 3 /гурав/ сарын хугацаанд биелүүлэхийг, биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг буюу 15.000 /арван таван мянга/ төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдэх зүйтэй байна
оногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт тавихыг харьяа нутаг дэвсгэрийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгах нь зүйтэй байна.
Хохирол, хор уршгийн талаар:
Шүүгдэгч Х-ын гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Л.Д-гийн биед хөнгөн хохирол учирсан байна.
Хохирогч Л.Д нь шүүхийн хэлэлцүүлэгт эрүүл мэндэд учирсан төлбөрт 200000/хоёр зуун мянга/-н төгрөг нэхэмжилсэн бөгөөд шүүгдэгч Х нь төлж барагдуулсан байна.
Иймд шүүгдэгч Х-аас энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, түүнээс тооцон гаргах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.
Бусад асуудлын талаар
Эрүүгийн 2234000000373 дугаартай хэрэгт иргэний бичиг баримт ирээгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг, шүүгдэгч Х-д энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүйг, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүйг, түүнээс тооцон гаргах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг,
шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн хутга 1 ширхгийг устгахыг тус шүүхийн Эд мөрийн баримт устгах комисст хариуцуулсныг тус тус дурдаж шийдвэрлэсэн болно.
Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1., 22.4.1., Эрүүгийн хэрэг хянан
шийдвэрлэх тухай хуулийн 17.4., 36.1., 36.2., 36.6., 36.7., 36.8., 36.10,
36.13., 37.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх
хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Т овгийн Т.Х-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч Т овгийн Т.Х-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500/таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500.000 /таван зуун мянга/-н төгрөгийн торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Т овгийн Т.Х-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/-н төгрөгийн торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд биелүүлэхийг, биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгж буюу 15.000 /арван таван мянга/ төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4.Шүүгдэгч Т овгийн Т.Хыг шүүхээс оногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт тавихыг харьяа нутаг дэвсгэрийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасныг баримтлан шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн хутга 1 ширхэгийг устгахыг тус шүүхийн Тамгын газрын эд мөрийн баримт устгах комисст даалгасугай.
6. Эрүүгийн 2234000000373 дугаартай хэрэгт иргэний бичиг баримт болон баримт бичиг ирээгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг, шүүгдэгч Тайчууд овгийн Т Х нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүйг, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хохирогч Л.Д-д 200000 төгрөг төлсөн, түүнээс тооцож гаргах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай.
7.Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Т овгийн Т.Х-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.
8.Шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор цагаатгах, шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулахыг, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлэхийг тус тус дурдсугай.
9. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.
10.Анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Х.д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.ОТГОНЖАРГАЛ
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Отгонжаргал даргалж,
нарийн бичгийн дарга Б.Оюунчимэг,
улсын яллагч Ц.Сонинмөнх,
хохирогч Л.Д,
шүүгдэгч Т.Х нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар,
Төв аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн шүүгдэгч Т овгийн Т.Х-д холбогдох эрүүгийн 2234000000373 дугаартай хэргийг 2022 оны 08 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1995 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр Ховд аймгийн Дөргөн суманд төрсөн, 27 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, машин механизмын ... мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Улаанбаатар хот Сонгинохайрхан дүүргийн 28 дугаар хороо, Ногоон чулуутын 2 дугаар гудамжны 39 тоотод оршин суух хаягтай, урьд Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2014 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 1118 дугаар тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар 3 жил 6 сарын хорих ялыг 1 жилийн хугацаагаар тэнссэн, Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2016 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 153 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хорих ял, мөн хуулийн тусгай ангийн 181 дугаар зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар 3 жил 6 сарын хорих ялаар тус тус шийтгүүлж байсан, хэрэг хариуцах чадвартай, ..... дугаарын регистртэй, Т овогт Т.Х,
Холбогдсон хэргийн талаар
/Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Шүүгдэгч Т.Х нь 2022 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 23 цагийн үед Төв аймгийн Лүн сумын Өгөөмөр 2 дугаар багийн нутагт үйл ажиллагаа явуулах “Олимп” зочид буудлын гадаах сааданд иргэн Л.Д-тай “ ... чи манай эхнэр Өлзиймаатай хэдэн удаа бэлгийн харилцаанд орсон... 2, 3 удаа орсон байна” гэх хоорондын таарамжгүй харилцааны улмаас маргалдаж түүний зүүн дух хэсэгт гараараа цохиж, улмаар хутга гарган араас нь хөөж газар унахад нь өгзөг хэсэгт нь 2-3 удаа хутгалж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт
Шүүгдэгч Т.Х нь:
... Мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг үнэн зөв... гэж мэдүүлжээ.
Хохирогч Л.Д нь:
... Эм, тариа, бензиний мөнгө гээд 200.000 төгрөг гаргуулах хүсэлтэй байна. Миний өгзөг рүү 2, 3 удаа хутгалсан, одоо боолт хийлгэж байгаа ... гэж мэдүүлжээ.
Үйл баримтын талаар:
Эрүүгийн 2234000000373 дугаартай хэрэгт гэмт хэрэгт хамааралтай, ач холбогдолтой гэж цуглуулж, бэхжүүлж авсан бичгийн нотлох баримтуудаас үйл баримтыг тогтоохдоо доорх нотлох баримтуудыг шинжлэн судаллаа. Үүнд:
Шүүгдэгч Т.Х нь 2022 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 23 цагийн үед Төв аймгийн Лүн сумын Өгөөмөр 2 дугаар багийн нутагт үйл ажиллагаа явуулах “Олимп” зочид буудлын гадаах сааданд иргэн Л.Дтай “ ... чи манай эхнэр Өлзиймаатай хэдэн удаа бэлгийн харилцаанд орсон... 2, 3 удаа орсон байна” гэх хоорондын таарамжгүй харилцааны улмаас маргалдаж түүний зүүн дух хэсэгт гараараа цохиж, улмаар хутга гарган араас нь хөөж газар унахад нь өгзөг хэсэгт нь 2-3 удаа хутгалж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт нь дараах
Хохирогч Л.Д-гийн “...Би 2022'оны 8 дугаар сарын 08-ны өдөр орой 23 цаг орчмын үед Төв аймгийн Лүн сумын Өгөөмөр 2 дугаар багийн нутаг Олимп гэх нэртэй буудлын гадаах саадан дээр өөрийн найз Батбаяр, Д, Бороо, Батка, Содом-Очир гэх найзуудын хамт Нийслэл гэх нэртэй 2 литрийн пиво уугаад сууж байхад цагаан өнгийн приус 30 маркийн тээврийн хэрэгсэл дотроос Бадмаагарав гэх зүс таних залуу бууж ирээд за сайн уу хө юу байна гэж мэнд мэдээд...Тэгээд удалгүй тухайн тээврийн хэрэгсэл дотроос Х гэх нэг залуу бууж ирээд надад дээр хүрч ирээд хоёулаа жоохон юм яриадахий гэж хэлээд бид 2 буудлын гаднах сааднаас баруун зүг чиглэлтэй явж байх хугацаандаа чи манай эхнэртэй явалддаг юмуу гэж асуусан. Тэгээд надад өөрийнхөө гар утсан дээрээ хүн амьтантай ярьж байгаа бичлэг үзүүлээд байсан. Х надаас чи манай эхнэр Өлзиймаатай хэдэн удаа бэлгийн харьцаанд орсон бэ. 2,3 удаа орсон байна чи гэж тулгаж хэлж байсан. Тэр үед миний зүүн дух хэсэгт гараараа 2-3 удаа цохиж өмднийхөө халааснаас 1 хутга гаргаж ирэхээр нь би шууд зугтсан. Тэгээд миний араас Х хөөсөн. Тэгээд миний амьсгаа барагдаад би шууд газарт унаад өгсөн. Тэгээд араас ирээд миний хоёр өгзөг хэсэг дээр 2-3 удаа хутгалсан. Тэгээд Олимп гэх буудлын тогооч эгчийн машинаар Төв аймгийн Лүн сумын эрүүл мэндийн төвд ирсэн...” гэсэн мэдүүлэг/хх-н 7-8 хуудас/
Гэрч Б.Батбаярын “... 2022 оны 8 дугаар сарын 08-ны өдөр орой 23 цаг орчим үед Төв аймгийн Лүн сумын Өгөөмөр 2 дугаар багийн нутагт Олимп гэх нэртэй буудлын гаднах саадан дээр өөрийн найз Д, Батка, Бороо, Батка, Баяраа гэх найзуудын хамт Нийслэл гэх нэртэй 2 литрийн 3 ширхэг пиво хувааж ууж байхад гэнэт Цагаан өнгийн Приус-30 маркийн тээврийн хэрэгсэл хүрч ирээд тухайн машинаас Баднаа гэх зүс таних залуу хүрч ирээд за сайн уу сайхан зусч байна уу гэж мэнд мэдсэн. Тэгээд удалгүй цагаан өнгийн приус-30 маркийн тээврийн хэрэгслийн дотроос Х гэх хүн бууж ирээд манай найз Дгийн хажууд нь очоод за хоёулаа жоохон юм яриадахий гэх хэлээд баруун зүг чиглэлтэй тэр хоёр явсан. Тэгээд юм ярьж байхдаа Х Дг гараараа 2-3 удаа нүүр лүү нь цохиж авсан. Тэгээд хаанаас ч юм хутга гаргаж ирээд Дг хөөж тухайн саадыг тойрч гүйлдээд байсан. Тэгээд Д гэнэт газар унаад хэвтэж байхад нь Х хүрч ирээд хутгаар хутгалсан...гэсэн мэдүүлэг /хх-н 11-12 хуудас/,
Хохирогч Л.Д-гийн биед учирсан гэмтлийг тогтоосон Төв аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн “...Л.Дгийн биед баруун өгзөг, гуя, зүүн гуянд шарх, зүүн хөмсөгт зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх баруун өгзөг, гуя, зүүн гуянд шарх үүссэн шарх гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн олон удаагийн үйлчлэлээр, зүүн хөмсөгт зөөлөн эдийн няцрал гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь 2022.08.09-ний өдөр буюу хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтл^йн хөнгөн зэрэгт хамаарна..." гэсэн 463 дугаартай дүгнэлт /хх-ийн 36-37 хуудас зэрэг болон бусад бичгийн нотлох баримтуудаар тус тус тогтоогдож байна.