| Шүүх | Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Нямсүрэнгийн Баярсүрэн |
| Хэргийн индекс | 104/2018/0324/И |
| Дугаар | 366 |
| Огноо | 2018-09-27 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2018 оны 09 сарын 27 өдөр
Дугаар 366
| 2018 оны 09 сарын 27 өдөр | Дугаар 104/ШШ2018/00366 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баярсүрэн даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: ******* дүүрэг, ******* хороо, ******* ******* гудамж ******* оршин суух, ******* *******гийн ******* /РД:*******/
Хариуцагч: ******* дүүрэг, ******* хороо, ******* 08 тоотод оршин суух, гийн /РД:/-т холбогдуулан
Гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2018 оны 8 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, 2018 оны 8 дугаар сарын 27-ны өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ч.*******, хариуцагч Д., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Оюун-Эрдэнэ нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ч.******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Бид 1998 онд танилцан, 2006 оны 7 дугаар сарын 31-нд гэрлэлтээ бүртгүүлсэн. Гэрлэлтээ батлуулахаас өмнө 2000 оны 10 сарын 27-ны өдөр охин ийг төрүүлсэн. Амьдарч байх хугацаанд хоорондын зан харилцаа таарамжгүй болж, цаашид хамт амьдрах боломжгүй болсон учраас 2017 оноос тусдаа амьдарсан. Охин маань миний асрамжид байдаг. Одоо 2018 оны 10 сард 18 нас хүрэх гэж байгаа тул хүүхдийн тэтгэлэг тогтоолгох шаардлагагүй гэж үзэж байна. Цаашдаа хамт амьдрах боломжгүй учраас бид хоёрын гэрлэлтийг цуцалж, охиныг миний асрамжид үлдээж өгнө үү. Бид эд хөрөнгийн маргаан байхгүй гэв.
Хариуцагч Д. шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Би гэрлэлтээ цуцлуулахыг зөвшөөрч байна. Охин ээжийнхээ асрамжид байдаг. Үүнтэй маргах зүйл байхгүй гэв.
Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ч.******* хариуцагч Д.аас гэрлэлтээ цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргасан.
Хариуцагч Д. нэхэмжлэлийн шаардлагын талаар маргаагүй.
Нэхэмжлэгч Ч.*******, хариуцагч Д. нар 1998 онд танилцаж, 2006 оны ******* сарын 16-ны өдөр гэр бүл болж, 2006 оны 7 дугаар сарын 31-ний өдөр гэрлэлтээ батлуулсан, тэдний дундаас 2000 оны 10 дугаар сарын 27-ны өдөр охин У. төрж эх Ч.*******ээр овоглосон байна. Одоо эх Ч.*******ийн асрамжид эрүүл бойжиж байгаа болох нь гэрлэгчдийн 0044323-249 дугаар гэрлэлтийн баталгааны хуулбар, “Амь-Эрдэнэ” өрхийн эмнэлгийн 2018 оны 08 сарын 01-ний өдрийн “ У. 17 настай, эмэгтэй эрүүл бойжиж байгаа болно” гэсэн тодорхойлолт зэргээр тогтоогдож байна. /хх-5-7/
Гэрлэгчид хамт амьдрах хугацаандаа хоорондын таарамжгүй харьцаа, үл ойлголцолоос шалтгаалан тусдаа амьдраад 1 жил гаран болсон. Энэ хугацаанд хэн аль нь эвлэрч амьдраагүй байна. Эвлэрүүлэн зуучлалаар орсон боловч эвлэрүүлэн зуучлах ажиллагаа амжилтгүй болсон /хх-10-12/, шүүхээс гэрлэгчдийг эвлэрүүлэх арга хэмжээ аваад ч үр дүн гарахгүй болох нь зохигчдын тайлбараар тогтоогдож байх тул шүүх гэрлэлтийг цуцлах нь зүйтэй гэж үзэв.
Гэрлэгчдийг тусдаа амьдарч байх хугацаанд 2000 оны 10 дугаар сарын 27-ны өдөр төрсөн охин У. нь эх Ч.*******ийн асрамжид байсан, хүүхдийн асрамжийн талаар хариуцагч маргаагүй, хүүхдийн амьдрах орчин, түүнд тавих анхаарал халамж зэргийг харгалзан охин У.ийг эх Ч.*******ийн асрамжид үлдээхээр шийдвэрлэв.
Нэхэмжлэгч Ч.******* хамтран амьдрах хугацаанд бий болсон дундын эд хөрөнгийн талаар болон хүүхдийн тэтгэлэгийн асуудлаар шаардлага гаргаагүй болно.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг шийдвэрлэсэнтэй холбогдуулан
нэхэмжлэгч Ч.*******ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140.400 төгрөгийг улсын орлого болгож, хариуцагч Д.аас 140.400 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ч.*******т олгов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1., 116., 118., 13******* зүйлийн 132.5.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.-т заасныг баримтлан нэхэмжлэгч ******* *******гийн *******, хариуцагч гийн нарын гэрлэлтийг цуцалсугай.
2.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5.-д заасныг баримтлан 2000 оны 10 дугаар сарын 27-ны өдөр төрсөн охин У.ийг эх Ч.*******ийн асрамжид байлгасугай.
3.Зохигчид хүүхдийн тэтгэлгийн талаар шаардлага гаргаагүй, эд хөрөнгийн талаар маргаангүй гэснийг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2.-т зааснаар нэхэмжлэгч Ч.*******ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140.400 /нэг зуун дөчин мянга дөрвөн зуун/ төгрөгийг улсын орлого болгож, хариуцагч Д.аас 140.400 /нэг зуун дөчин мянга дөрвөн зуун/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ч.*******т олгосугай.
5.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9.-д заасныг баримтлан шүүхийн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш ажлын гурван өдрийн дотор гэрлэлт бүртгэсэн Иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах М.Энхчимэгт даалгасугай.
6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2., 119.4.-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй болохыг мэдэгдсүгэй.
7.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7.-д зааснаар дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй
нь давж заалдах шатны журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.
8.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т заасныг баримтлан зохигч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг заасугай.
ДАРГАЛАГЧ Н.БАЯРСҮРЭН