| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Хаянхярваагийн Оюунжаргал |
| Хэргийн индекс | 184/2017/03092/И |
| Дугаар | 184/ШШ201/02373 |
| Огноо | 2018-09-25 |
| Маргааны төрөл | Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2018 оны 09 сарын 25 өдөр
Дугаар 184/ШШ201/02373
2018 оны 9 сарын 25 өдөр Дугаар 184/ШШ2018/02373 Улаанбаатар хот
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Х.Оюунжаргал даргалж,
Нэхэмжлэгч: Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хороо, Баянгол 26 дугаар гудамж 10 тоотод оршин суух Тайж овогт *******ийн *******ын /РД:*******/ нэхэмжлэлтэй
Хариуцагч: Баянзүрх дүүрэг, 26 дугаар хороо, Их монгол хороолол 903 дугаар байр 55 тоот хаягт оршин суух Их монгол овогт *******ийн *******од /РД:*******/ холбогдох
Хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч П.*******, хариуцагч Б.*******, нарийн бичгийн даргад Б.Болормаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч П.******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Б.*******той 2012 онд танилцаж, хамтран амьдрах болсон. Бидний хамтран амьдрах хугацаанд 2013 оны 12 дугаар сарын 28-ны өдөр охин *******ын *******-******* төрсөн. Бид зан харилцааны таарамжгүй байдлын улмаас цаашид хамтран амьдрах боломжгүй болж 2018 оны 3 дугаар сарын 25-ны өдрөөс хойш тус тусдаа амьдарч байгаа. Би одоо охинтойгоо аавындаа амьдарч байгаа.Бид хоёр хамт амьдарч байхдаа гэрлэлтээ батлуулагүй байсан. Иймд хариуцагч Б.*******оос хүүхдийн тэтгэлэг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Б.******* шүүхэд ирүүлсэн тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие нь 2012 онд П.*******тай танилцаж хамтран амьдрах болсон. Бидний хамтран амьдрах хугацаанд 2013 оны 12 дугаар сарын 28-ны өдөр охин *******ын *******-******* төрсөн. Миний охин мөн. Бид зан харилцааны таарамжгүй байдлын улмаас одоо тус тусдаа амьдарч байгаа. Тэр үеэс эхлэн охин ээж П.*******ын асрамжид өсч торниж байгаа. Хуульд заасны дагуу хүүхдийн тэтгэлэг төлнө гэжээ.
Хэрэгт авагдсан нотлох баримтыг шинжлэн судлав.
ҮНДЭСЛЭХнь:
Нэхэмжлэгч П.******* нь хариуцагч Б.*******од холбогдуулан Хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага шүүхэд гаргажээ.
Хэрэгт авагдсан нотлох баримт болон талуудын шүүхэд өгсөн тайлбараас үзэхэд нэхэмжлэгч П.*******, хариуцагч Б.******* нар нь 2012 онд танилцаж хамтран амьдарч байгаад 2013 оны 12 дугаар сарын 28-ны өдөр охин *******ын *******-*******г төрүүлсэн болох нь зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан 1116000059 тоот хүүхдийн төрсний гэрчилгээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, ам бүлийн тодорхойлолт, хүүхэд эрүүл өсөн бойжиж буй эмчийн тодорхойлолт зэрэг нотлох баримтуудаар тогтоогдов.
Зохигч нар хамтран амьдрах хугацаанд гэрлэлтээ батлуулаагүй ба хариуцагч Б.******* нь охин *******-*******г өөрийн нэрээр овоглож төрсний гэрчилгээ авсан бөгөөд өөрийн хүүхэд биш гэдэгт маргаагүй, нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна.
Иймд хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн тул хуульд зааснаар хүүхдийн тэтгэлэг гаргуулж шийдвэрлэв.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.1 дэх хэсэгт тэтгэвэр, тэтгэмжийн талаар гаргасан нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөнө гэж заасан тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 34.000 төгрөгийг улсын төсвөөс буцаан гаргуулж олгов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5 дах хэсэгт тогтмол хугацаанд төлөгдөх тэтгэвэр, тэтгэмж, тэтгэлэг, хохирол, нөхөн төлбөр шаардсан нэхэмжлэлд тэдгээрийн нэг жилийн хугацаанд төлбөл зохих дүнгээр тооцно гэж, Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлд хүүхдийн тэтгэлэгийг гаргуулахдаа тухайн бүс нутагт тогтоосон амьжиргааны түвшингийн хэмжээгээр тооцохоор заасан байна.
Иймээс хариуцагч Б.*******оос нэг жилийн хугацаанд 1 хүүхдэд төлвөл зохих төгрөгт улсын тэмдэгтийн хураамж тооцож 33.148 төгрөгийг гаргуулж улсын төсөвт оруулах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116,118,119, 135 дугаар зүйлийн 135.2.8 дах хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, 40 дүгээр зүйлийн 40.1,1, 40.1.2 дах хэсэгт зааснаар 2013 оны 12 дугаар сарын 28-ны өдөр төрсөн охин *******ын *******-*******г /РД:УП13322841/ 11 нас хүртэл нь тухайн бүх нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар,11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй бол амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр эцэг Их монгол овогт *******ийн *******оор /РД:*******/ тэжээн тэтгүүлсүгэй.
2.Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.5, 40 дүгээр зүйлийн 40.2 дах хэсэгт зааснаар хариуцагчаас гаргуулах хүүхдийн тэтгэлэгийн хэмжээ нь түүний цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтрэхгүй бөгөөд тэтгэлэгийг гагцхүү хүүхдийн хэрэгцээнд зарцуулах болохыг дурьдсугай.
3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.1дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч П.*******ын Хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн тул түүний төлсөн 34.000 төгрөгийг улсын төсвөөс буцаан гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5 Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Б.*******оос улсын тэмдэгтийн хураамжид 33.148 төгрөгийг гаргуулж улсын төсөвт оруулсугай.
5.Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 26.2 дах хэсэгт зааснаар эх П.*******, эцэг Б.******* нар нь хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээх бөгөөд хүүхдийн эрх ашиг сонирхолд харшлахааргүй бол эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахгүй байхыг даалгасугай.
6.Шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурьдсугай.
7.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дах хэсэгт зааснаар зохигч нь шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Х.ОЮУНЖАРГАЛ