| Шүүх | Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Нямсүрэнгийн Баярсүрэн |
| Хэргийн индекс | 104/2018/0254/И |
| Дугаар | 368 |
| Огноо | 2018-10-05 |
| Маргааны төрөл | Эцэг тогтоосон, |
Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2018 оны 10 сарын 05 өдөр
Дугаар 368
| 2018 оны 10 сарын 05 өдөр | Дугаар 104/ШШ2018/00368 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баярсүрэн даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: ******* дүүргийн ******* хороо, ******* ******* гудамж *******од оршин суух, ******* *******ийн ******* /РД:/-ийн
Хариуцагч: ******* дүүргийн 5 дугаар хороо, ******* гудамж од оршин суух, ын /РД:/-д холбогдох
Хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэл, эцэг тогтоолгох тухай нэмэгдүүлсэн шаардлагатай нэхэмжлэлийг 2018 оны 6 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч, 2018 оны 6 дугаар сарын 12-ны өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Б.*******, хариуцагч З., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Оюун-Эрдэнэ нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Би тэй 2012 онд танилцан, хамтран амьдрах болсон. Хамтран амьдрах хугацаанд бидний дундаас 2016 оны 01 сарын 18-нд хүү А. төрсөн. Тухайн үед тодорхой шалтгааны улмаас гэрлэлтээ батлуулаагүй байсан. Гэтэл 2017 оноос бид зан харьцааны таарамжгүй байдлаас болж тусдаа амьдарсан. З.тэй эвлэрэх боломж байхгүй. Өнгөрсөн хугацаанд хүүхдээ асууж нэг удаа ч ярьж байгаагүй, цуг байх хугацаандаа хадам аав, ээж манай хүүхдийг зодож байсан. З. хүүхдээ биш гэж хүлээн зөвшөөрөөгүй тул хүүхдийн эцэг тогтоолгох шинжилгээ хийлгэсэн. Иймд хүүхдийн эцэг тогтоолгож, тэтгэлэг гаргуулна гэв.
Хариуцагч З. шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Бид хамт амьдрах боломжгүй. Анударийг өөр хүнтэй үерхээд явсан гэж бодоод эцэг тогтоолгох шинжилгээ хийлгэсэн, Анударийн ярьсан зүйлүүд бүгд худлаа. Хүүхдийн тэтгэлэг гаргахыг хүлээн зөвшөөрч байна гэв.
Шүүх энэ хэрэгт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цугларсан бичмэл нотлох баримтууд болон зохигчдын тайлбарыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б.******* хариуцагч З.гээс эцэг тогтоолгож, тэтгэлэг гаргуулахыг шаардсан.
Хариуцагч З. нэхэмжлэлийн шаардлагад маргаагүй.
Нэхэмжлэгч Б.*******, хариуцагч З. нар 2012 онд танилцан, эр эмийн харьцаатай байснаас 2016 оны ******* сарын 18-ны өдөр хүү А. төржээ. Тухайн үед хүүхдийн эцэг, эх гэрлэлтээ батлуулаагүй байсан учраас хүүхдийг эх Б.Анудариар овоглож гэрчилгээ авсан байна. /хх-5 дугаар хуудсанд авагдсан №1113000044 дугаартай төрсний гэрчилгээний хуулбар/
Нэхэмжлэгч Б.*******, хариуцагч З. нар нь хүү ийг төрснөөс хойш 1 жилийн дараа тусдаа амьдарсан бөгөөд тэд цаашид хамт амьдрах боломжгүй тухайгаа мэдүүлсэн.
Хариуцагч З. 2016 оны ******* сарын 18-ны өдөр төрсөн хүү А.ий биологийн эцэг болох нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 9 дүгээр сарын 07-ний өдрийн 7881 дугаар шинжээчийн “...З. нь А.ий биологийн эцэг байх магадлалыг тооцоолж үзэхэд 99.99 хувийн магадлалтай” гэсэн дүгнэлтээр тогтоогдож байна. /хх-26,27/
Гэр бүлийн тухай хуулийн 2******* зүйлийн 21.1.-д зааснаар хүүхэд төрснөөр эцэг, эх, хүүхдийн хооронд эрх, үүрэг үүсдэг. Мөн Үндсэн хуулийн 17 дугаар зүйлийн 2-т ...үр хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх ...нь иргэн бүрийн журамт үүрэг мөн” гэж заасан байдаг бөгөөд З. 2016 оны ******* сарын 18-ны өдөр төрсөн хүү А.ийг өсгөн хүмүүжүүлэх, тэжээн тэтгэх үүрэгтэй. Энэ үүргээ биелүүлэхийг нэхэмжлэгч Б.******* шаардах нь хууль зүйн үндэслэлтэй.
Иймд шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, хариуцагч З.г 2016 оны ******* сарын 18-ны өдөр төрсөн хүү А.ий биологийн эцгээр тогтоож, хуульд заасан хэмжээгээр сар бүр хүүхдийн тэтгэлэг гаргуулах нь зүйтэй гэж шийдвэрлэв.
Нэхэмжлэлийн шаардлагыг хангасантай холбогдуулан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 103.350 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч З.гээс 103.350 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэв.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1., 116., 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Гэр бүлийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.-т зааснаар хариуцагч ын г 2016 оны ******* сарын 18-ны өдөр төрсөн хүү Анударийн ий биологийн эцэг мөн болохыг тогтоосугай.


2. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1., 40.1.2.-т зааснаар хариуцагч З.гээс сар бүр тэтгэлэг гаргуулж 2016 оны ******* сарын 18-ны өдөр төрсөн хүү Анударийн ийг 11 нас хүртэл амьжиргааны доод түвшингийн 50 /тавь/ хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр тэжээн тэтгүүлсүгэй.
3.Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2.-т зааснаар цалин хөлснөөс өөр орлогогүй тохиолдолд З.Энх-Ирээдүүгээс гаргуулах хүүхдийн тэтгэлэгийн хэмжээ нь сарын цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтэрч болохгүйг заасугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн
57.1., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Б.Анударийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 103.350 /нэг зуун гурван мянга гурван зуун тавь/ төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч З.гээс 103.350 /нэг зуун гурван мянга гурван зуун тавь/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.*******д олгосугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119.2., 119.4.-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсогмогц хүчинтэй болох бөгөөд зохигч 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг мэдэгдсүгэй.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119.7.-д зааснаар дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар зохигчид шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг заасугай.
ДАРГАЛАГЧ Н.БАЯРСҮРЭН