Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 06 сарын 28 өдөр

Дугаар 2022/ШЦТ/997

 

 

 

 

 

 

 

   2022         06         28                                    2022/ШЦТ/997

 

 

                                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

          Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Чингис даргалж,

    Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Мөнхцэцэг,

Улсын яллагч Х.Эрдэнэтуяа,

Шүүгдэгч, хохирогч Б.С-,

        Шүүгдэгч, хохирогч Б.Г- нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны “Ж” танхимд нээлттэйгээр хялбаршуулсан журмаар хийсэн шүүх хуралдаанаар:

 

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч Б.С-, Б.Г- нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 2206 00000 1819 дугаартай хэргийг шүүх 2022 оны 6 дугаар сарын 27-ны хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

          Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

 

           1. Шүүгдэгч: Монгол улсын иргэн 1980 оны 8 дугаар сарын 26-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, эрэгтэй, 42 настай, дээд боловсролтой, мэдээллийн технологийн инженер мэргэжилтэй, “Мобиком” корпорацад инженер ажилтай, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт, Баянзүрх дүүрэг 00 дугаар хороо “...” хороолол 00 дүгээр байрын 0 тоотод оршин суух бүртгэлтэй, гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, /РД:хх00000000/ Д овогт Б-н Г-

 

2. Шүүгдэгч: Монгол улсын иргэн 1999 оны 6 дугаар сарын 26-ны өдөр Говь-Алтай аймгийн Шарга суманд төрсөн, эрэгтэй, 22 настай, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “Их засаг” Их сургуулийн гааль татварын ангийн оюутан, ам бүл 4, аав, ээж, ахын хамт Баянгол дүүргийн 0 дугаар хороо, 0 тоотод оршин суух бүртгэлтэй, гавьяа шагналгүй,

2019 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 404 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэх ялаар шийтгүүлж байсан, хэрэг хариуцах чадвартай,  / РД:хх00000000/ Ө овгийн Б-ын С-.

          Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

 

        Шүүгдэгч Б.С- нь 2022 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, “Баянмонгол” хорооллын 414 дүгээр байрны гадаа хохирогч Б.Г-тай “орцны гадаа чанга дуу гаргахаа боль, хүмүүс амарч байна” гэсэн асуудлын улмаас хохирогч Б.Г-ын нүүр хэсэгт нь гараараа цохиж, эрүүл мэндэд нь тархи доргилт, хамар ясны далд хугарал, таславч мурийлт, дагз, зүүн чамархайн хуйханд язарсан шарх, зөөлөн эдийн няцрал, баруун өвдөг, баруун гарын долоовор, дунд, ядам, чигчий хуруунд зулгаралт, зүүн нүдний доод зовхинд цус хуралт, дух, хамар, зүүн нүдний доод зовхины зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан.

         мөн шүүгдэгч Б.Г- нь 2022 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Баянмонгол хорооллын 414 дүгээр байрны гадаа хохирогч Б.С-той “орцны гадаа чанга дуу гаргахаа боль, хүмүүс амарч байна” гэсэн асуудлын улмаас хохирогч Б.С-ын нүүр хэсэгт нь гараараа цохиж, эрүүл мэндэд нь зүүн хөмсөг, уруулд язарсан шарх, зүүн нүдний дээд доод зовхинд цус хуралт, зүүн чихний дэлбэн, мөр, бөөр, баруун дал, бугалга, шуунд зулгаралт, баруун гарын сарвууны зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.   

                                                         

ТОДОРХОЙЛОХ нь:

 

         Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, хохирогч Б.С- мэдүүлэхдээ: “...Урьд өгсөн мэдүүлэг үнэн зөв гомдол санал байхгүй...”  гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, хохирогч Б.Г- мэдүүлэхдээ: “...Урьд өгсөн мэдүүлэг үнэн зөв гомдол санал байхгүй...”  гэв.

 

Мөн мөрдөн шалгах ажиллагааны явцад цугларсан нотлох баримтуудаас  хохирогч иргэний нэхэмжлэгч Б.С-ын өгсөн мэдүүлэг /хх-10/, хохирогч, иргэний нэхэмжлэгч Б.Г-ын мэдүүлэг /хх-15/ Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 1 дүгээр сарын 26-ны өдрийн 6161, 6429 дугаартай дүгнэлтүүд /хх-19, 21/, шүүгдэгч Б.С-, Б.Г- нарын хувийн байдалтай холбоотой бичгийн нотлох баримтууд /хх-44-65/, шүүгдэгч Б.С-, Б.Г- нарын өгсөн мэдүүлгүүд /хх-32, 41/ шүүгдэгч Б.С-ын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-44/, шүүгдэгч Б.Г-ын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-45/, хохирогч, шүүгдэгч нарын хэргийн хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт /хх-58-59/ зэргийг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлсэн энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх дүгнэв.

 

Гэм буруугийн талаар

 

Шүүгдэгч Б.С-, Б.Г- нар нь 2022 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, “Баянмонгол” хорооллын 414 дүгээр байрны гадаа “орцны гадаа чанга дуу гаргахаа боль, хүмүүс амарч байна” гэсэн асуудлын улмаас харилцан зодолдож шүүгдэгч Б.С- нь хохирогч Б.Г-ын эрүүл мэндэд, шүүгдэгч Б.Г- нь хохирогч Б.С-ын эрүүл мэндэд тус тус хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь хавтаст хэрэгт цугларсан дараахи нотлох баримтуудаар нотлогдож байна. Үүнд:

 

        Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Б.Г-ын өгсөн: “...Би “хүмүүс амарч байна дуу чимээгээ боль” гэж хэлэхэд нэг залуу өөдөөс ирээд үгийн зөрүүгүй гараараа миний зүүн нүд хэсэгт нэг удаа цохисон. Би харуул хамгаалалт дуудахаар эргээд алхаж байхад тухайн залуу араас толгойн хойд хэсэгт хатуу зүйлээр цохих шиг болсон. Эргээд харахад гартаа тэлээгээ барьсан зогсож байгаа харагдсан.... Толгойн хойд хэсэгт 2 оёдол тавиулсан хамар хавдсан хугарсан байна гэсэн. Зүүн нүд хавдаж хөхөрсөн, толгойн дээд хэсэгт шалбарсан байгаа. Баруун дух хэсэгт хавдсан байсан. Би тэр хүний нүүр хэсэгт 1-2 удаа цохисон.” гэх мэдүүлэг /хх-15/

 

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Б.С-ын өгсөн “... Би архи хэтрүүлэн хэрэглэсэн байсан учраас нэг ухаан ороход гэмтлийн эмнэлэгт сэрсэн. Би эрүүл болоод Өсөх-Эрдэнэ гэх найзаасаа асуухад “чи байрны гадаа найз охин Заяатай маргалдаад орилоход танихгүй залуу чи дуугай бай” гэж хэлээд намайг тухайн залуутай маргалдаж зодолдсон гэж хэлсэн. Миний зүүн талын хөмсөг сэтэрсэн зүүн талын нүд хавдсан, баруун талын гар шалбарсан, толгойн ар хэсэг хөндүүртэй байгаа хавдаж хөхөрсөн байсан. Би найз Өсөх-Эрдэнээс сонсоход хоорондоо зодолдсон гэж хэлсэн ’’ гэх мэдүүлэг /хх-10/

 

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2022 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн 6161 дугаартай:

1.Б.Г-ын биед тархи доргилт, хамар ясны далд хугарал, таславч мурийлт, дагз, зүүн чамархайн хуйханд язарсан шарх, зөөлөн эдийн няцрал, баруун өвдөг, баруун гарын долоовор, дунд, ядам, чигчий хуруунд зулгаралт, зүүн нүдний доод зовхинд цус хуралт, дух, хамар, зүүн нүдний доод зовхины зөөлөн эдийн няцрал бүхий гэмтлүүд тогтоогдлоо.

2.Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэг тогтоогдлоо” гэх дүгнэлт /хх-19-20/

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 5 дугаар сарын 4-ний өдрийн 6429 дугаартай:

1.Б.С-ын биед зүүн хөмсөг, уруулд язарсан шарх, зүүн нүдний дээд доод зовхинд цус хуралт, зүүн чихний дэлбэн, мөр, бөөр, баруун дал, бугалга, шуунд зулгаралт, баруун гарын сарвууны зөөлөн эдийн няцрал бүхий гэмтлүүд тогтоогдлоо.

2.Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэг тогтоогдлоо” гэсэн дүгнэлт /хх-21-22/ 

 

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-1/,

 

Шүүгдэгч, хохирогч Б.С-ын санал гомдол, нэхэмжлэх зүйлгүйгээ илэрхийлсэн тухай хүсэлт /хх-58/,

 

Шүүгдэгч хохирогч Б.Г-ын санал гомдол, нэхэмжлэх зүйлгүйгээ илэрхийлсэн тухай хүсэлт /хх-59/ зэрэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Дээрхи нотлох баримтууд “хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл, шүүгдэгч нар нь харилцан зодолдож, шүүгдэгч Б.С-, Б.Г- нар нь харилцан бие биеийнхээ эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан болохыг шүүгдэгч нар нь өөрсдөө болон хохирогчоор хэн аль нь гэрчилж мэдүүлсэн, хохирогч нь шүүгдэгчид зодуулсны улмаас гэмтсэн, шүүх эмнэлгийн дүгнэлтээр тус тусын эрүүл мэндэд хөнгөн хохирол (гэмтэл) учирсан болохыг тогтоосон зэрэг үйл баримтуудыг агуулж байх тул энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, оролцогч нарын хуулиар хамгаалсан эрхийг зөрчсөн, хууль бусаар хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр нотлох баримтуудыг үнэлж, хэргийн бодит байдлыг тогтоох боломжтой байна.

 

Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн гүйцэд шалгаж, тогтоосон байх ба шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэв.

 

Дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үед хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүгдэгч нарын гэм бурууг нотлоход хангалттай байна гэж үзэв.

 

Шүүгдэгч нарыг тухайн гэмт хэргийг үйлдээгүй гэж үзэх үндэслэл, нотолгоогүй, мөн тус хэргийн нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх, шалгахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй байна.    

Хэргийн үйл баримтын талаар:

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дараах нотлох баримтууд, талуудын тайлбар мэдүүлгээс дүгнэхэд Б.С-, Б.Г- нар нь 2022 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, “Баянмонгол” хорооллын 414 дүгээр байрны гадаа “орцны гадаа чанга дуу гаргахаа боль, хүмүүс амарч байна” гэсэн асуудлын улмаас харилцан зодолдож бие биеийнхээ эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч нарыг гэм буруутайд тооцуулах саналтай.” гэх дүгнэлтийг гаргасан ба шүүгдэгч нар нь гэм буруугийн дүгнэлттэй мэтгэлцээгүй болно.

 

Эрх зүйн дүгнэлт

                                       

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцдог.

 

Энэ гэмт хэрэг гарахад нийгэмд тогтсон хүмүүс хоорондын харьцааны, ёс суртахууны хэм хэмжээг үл тоомсорлосон нөхцөл байдал шалтгаалсан гэж үзнэ.

 

Иймд шүүгдэгч  Б.С-, Б.Г- нар нь 2022 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Баянмонгол хорооллын 414 дүгээр байрны гадаа “орцны гадаа чанга дуу гаргахаа боль, хүмүүс амарч байна” гэсэн асуудлын улмаас харилцан зодолдож бие биеийнхээ эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг бүхий л шинжийг бүрэн агуулж байх тул түүнийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг гэдэг нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан, Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлд хуульчлан тодорхойлж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл юм.

 

Дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, өөр хоорондоо зөрүүгүй, энэ хэрэгт хамааралтай байх бөгөөд Баянзүрх дүүргийн прокурорын газраас Б.С-, Б.Г- нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн зүйлчлэл үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1-д заасан “эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна гэж хуульчилжээ.

 

Мөрдөн шалгах ажиллагаанд шүүгдэгч, хохирогч Б.Г-, Б.С- нар нь хохирол төлбөр нэхэмжлээгүй бөгөөд гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэдгээ илэрхийлсэн байх тул шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүй гэж үзсэн бөгөөд үүнийг эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон. Энэ хэрэгт эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй болно.

 

Мөн хохирогч Б.Г-, Б.С- нар нь цаашид гарах эмчилгээний болон гэм хорын зардалтай холбоотой нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээхээр тогтов.

 

Шүүх хялбаршуулсан журмаар Б.Г-, Б.С- нарт холбогдох хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан бөгөөд шүүх хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдал бүрэн хангагдсан байх тул прокурорын саналын хүрээнд буюу торгох ял шийтгэл оногдуулж 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх хууль зүйн үндэслэлтэй байна. 

 

  Шүүгдэгч Б.Г-, Б.С- нар нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтгүй болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2 дугаар зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг  тус тус удирдлага болгон

         ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Д овогт Б-ийн Г-, Ө овгийн Б-ын С- нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Г-ыг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар, шүүгдэгч Б.С-ыг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Г-, Б.С- нарт оногдуулсан торгох ялыг 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелүүлээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч Б.Г-, Б.С- нар нь гэм хорын хохиролд гарсан зардал болон цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу гэм буруутай этгээдээс жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

 

6. Шүүгдэгч Б.Г-, Б.С- нар нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Г-, Б.С- нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

     8. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, өөрөө гардан авснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

    9. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл Б.Г-, Б.С- нарт авсан хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.               

 

 

 

                               ДАРГАЛАГЧ,

ШҮҮГЧ                                Э.ЧИНГИС