Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 09 сарын 07 өдөр

Дугаар 2022/ШЦТ/367

                           МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Отгонжаргал даргалж,

нарийн бичгийн дарга Б.Оюунчимэг,

улсын яллагч Н.Цэнгэлбаяр,

шүүгдэгч С.Ж нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар,

Төв аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн шүүгдэгч С.Ж-д холбогдох эрүүгийн 234000000391 дугаартай хэргийг 2022 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.        

Шүүгдэгчийн биеийн байцаалт

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1972 оны 06 дугаар сарын 10ы өдөр Төв аймаг Угтаалцайдам суманд төрсөн, 50 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувираа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 1, Төв аймаг Угтаалцайдам сум Хар чулуут 3 дугаар багт оршин суух хаягтай, урьд

Төв аймаг дахь сум дундын 1 дүгээр шүүхийн 2004 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 13 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял,

Төв аймаг дахь сум дундын 1 дүгээр шүүхиийн 2007 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 68 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1 дэх хэсэгт зааснаар 1 сар 10 хоногийн хугацаагаар баривчлах ял тус тус шийтгүүлж байсан, хэрэг хариуцах чадвартай, .................. дугаарын регистртэй, С.Ж,

Холбогдсон хэргийн талаар

/Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч С.Ж нь Төв аймгийн Угтаалцайдам сумын Асгат 2 дугаар багийн нутаг “Хонхор” гэх газар 2022 оны 07 дугаар сарын 17-ны өдөр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Н.С-тай маргалдаж улмаар толгойн тус газар нь архины шилээр цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт 

Шүүгдэгч С.Ж нь:

...Мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг үнэн зөв... гэж мэдүүлжээ.

Үйл баримтын талаар:

Эрүүгийн 2234000000391 дугаартай хэрэгт гэмт хэрэгт хамааралтай, ач холбогдолтой гэж цуглуулж, бэхжүүлж авсан бичгийн нотлох баримтуудаас үйл баримтыг тогтоохдоо доорх нотлох баримтуудыг шинжлэн судаллаа. Үүнд:

Шүүгдэгч С.Ж нь Төв аймгийн Угтаалцайдам сумын Асгат 2 дугаар багийн нутаг “Хонхор” гэх газар 2022 оны 07 дугаар сарын 17-ны өдөр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Н.С-тай маргалдаж улмаар толгойн тус газар нь архины шилээр цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт нь дараах

Хохирогч Н.С-ын “...2022 оны 07 дугаар сарын 17-ны өдөр Төв аймгийн Угтаалцайдам сумын Асгат 2 дугаар багийн нутаг “Хонхор” гэх газар Гөгө /нэрийг нь сайн мэдэхгүй/ гэх айлд шавар зуурч байсан. Үдээс хойш 15 цагийн үед би дэлгүүрээс 1 шил Хараа гэх нэртэй 0,75 литрийн архийг дэлгүүрээс аваад Батбаатар ганц хоёр л амссан байх, Жамба бид хоёр шаврыг нь зуурч өгчихөөд архиа уусан. Тэгээд архиа ууж байгаад Жамбыг нэлээн больчихсон байхыг хараад одоо чи болноо жоохон байж байгаад ууя гэж хэлтэл чи надаас харамлалаа гээд шилтэй архиараа миний толгой дундуур цохиход шил нь үсрээд миний зүун талын гарын дотор булчин хэсгийг зүсчихсэн. Тэгээд Жамба хашаанаас гүйгээд гараад явсан...” гэсэн мэдүүлэг,/хх-ийн 7-8 дугаар хуудас,

Гэрч Н.Батбаатарын “... 2022 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн 08 цаг 30 минутын үед Төв аймгийн Угтаалцайдам сумын Асгат 2 дугаар багийн нутаг “Хонхор” гэх газар байх Баттөр гэх айлд Н.С гэх хүнтэй хамт ханын пийшингийн пильта наахаар очсон. Ажпаа хийгээд байж байтал Жамба ирээд бид 3 Баттөрийн гэрийг нь янзалж бараг дуусаж байхад тухайн өдрийн 16 цагийн үед Н.С ах 1 шил Хараа гэх нэртэй 0,75 литрийн архийг дэлгүүр рүү явж авчирсан. Тэгээд би архинаас нь нэг татчихаад гэр дотор ажпаа хийж эхэлсэн. Н.С, Жамба хоёр гэрийн гадаа архиа хувааж уугаад сууж байсан. Н.С, Жамба хоёр хоорондоо хэрэлдээд байхаар нь та 2 одоо боль айлын хашаа хороонд байж гэж хэлээд удалгүй яаая гээд орилох чимээ гарахаар нь гараад очтол Н.С цустайгаа холилдчихсон Жамба муухай орилоод хашааны хаалгаар гүйгээд гарч байсан. Н.Саас юу болсон талаар асуухад Жамба намайг цохьчихлоо гэж хэлэхээр нь түргэний машин дуудаад эмнэлэг дээр ирсэн...” гэсэн мэдүүлэг,/хх-ийн 11-12 дугаар хуудас/

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч И.Ганболорын 2022 оны 07 дугаар сарын 27-ны өдөр гаргасан 423 дугаартай “...1. Н.С-ын биед зүүн шуу, зүүн бугалганд, зулайд шарх, зулайд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 2 Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаанд алдагдуулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /хх-ийн 19-20 дугаар хуудас/ зэрэг болон бусад бичгийн нотлох баримтуудаар тус тус тогтоогдож байна.       

Дээрх шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу олж авсан, цуглуулж, бэхжүүлж, шалгасан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, мөн хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.

Мөрдөн байцаалт болон прокурорын шатанд шүүгдэгч С.Ж нь гэм буруу болон хэргийн зүйлчлэлийн талаар маргадаггүй бөгөөд шүүгдэгч нь анхнаасаа үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрсөн талаар өгсөн мэдүүлэг, хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлт зэргийг үндэслэн хэргийн зүйлчлэл, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх саналыг яллагдагч, хохирогч нарт танилцуулж, яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шилжүүлжээ.    

Шүүх хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр саналтай ирүүлсэн хэргийг хүлээн авч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хугацааны дотор ял оногдуулах шүүх хуралдааныг зарлан шүүх хуралдаанаар хэлэлцэж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд заасан 5 нөхцөл байдлуудыг хянаж үзэхэд дээрх нөхцөл байдлуудыг аль нэг нь хангагдаагүй гэх үндэслэл тогтоогдоогүй тул шүүгдэгч С.Ж-ийг гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн зохих зүйл, заалтуудыг баримтлан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлагыг хүлээлгэх тухай шийдвэр гаргах боломжтой гэж дүгнэлээ.

Гэм буруугийн болон хууль зүйн дүгнэлт

Шүүгдэгч С.Ж нь Төв аймгийн Угтаалцайдам сумын Асгат 2 дугаар багийн нутаг “Хонхор” гэх газар 2022 оны 07 дугаар сарын 17-ны өдөр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Н.С-тай маргалдаж улмаар толгойн тус газар нь архины шилээр цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт тогтоогдсон гэж үзсэн.

Гэм буруугийн талаар шүүх хуралдааны дүгнэлт танилцуулах шатанд:

Улсын яллагч Н.Цэнгэлбаяр:” ... Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай”... гэсэн дүгнэлтийг,

Шүүгдэгч С.Ж: “...Гэм буруугаа хүлээн зөөвшөөрч байна”... гэсэн дүгнэлтийг тус тус гаргадаг.

Шүүхийн хэлэлцүүлгийн гэм буруугийн дүгнэлт танилцуулах шатанд улсын яллагчийн шүүгдэгч С.Ж-ийг гэм буруутайд тооцох тухай дүгнэлттэй шүүгдэгч болон түүний өмгөөлөгч маргадаггүй бөгөөд гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа талаараа илэрхийлдэг.

Өөрөөр хэлбэл шүүгдэгч С.Ж нь гэм буруу болон хэргийн зүйлчлэлийн талаар маргадаггүй бөгөөд түүний гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг нь гэмт хэргийн талаар амаар болон холбоо, мэдээллийн хэрэгслээр гаргасан гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл,  шинжээчийн дүгнэлт, хохирогч, гэрчүүдийн мэдүүлэг болон бусад бичгийн нотлох баримтаар давхар нотлогдож байх тул түүнийг яллах нь зүйтэй гэж үзэн шийтгэх тогтоолын үндэслэл болгож шийдвэрлэлээ.

Учир нь гэм буруугаа хүлээн зөвшөөрнө гэдэг нь тухайн гэм буруутай этгээд нийгэмд аюултай гэм буруутай үйлдлээ, хэргийн зүйлчлэлийг, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг, хууль зүйн үр дагаврыг тус тус хүлээн зөвшөөрсөн байх бөгөөд шүүгдэгч С.Жийн дээрх нөхцөлүүдийг хүлээн зөвшөөрч байгаагаа шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгээрээ илэрхийлдэг.

Прокуророос шүүгдэгч С.Ж-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан...” гэж яллах дүгнэлт үйлдэн хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлжээ.

Эрүүгийн хуульд гэмт хэрэг гэдэг ойлголтыг мөн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно”... гэж,

2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно”.:. гэж тус тус хуульчилсан.

Үүнээс үзэхэд хохирол, хор уршиг учирсан эсэхээс үл хамааран үйлдсэн гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг,

мөн нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг тус тус гэмт хэрэгт тооцохоор байна.

Шүүгдэгч С.Ж-ийн холбогдсон тухайн гэмт хэрэг нь “Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг”-т хамаарах бөгөөд шүүгдэгч С.Ж нь хохирогч Н.С-ын толгойн тус газар нь архины шилээр цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулж, улмаар хохирогчийн эрүүл мэндийн халдашгүй байдалд халдсан байна.

Эрүүгийн хуульд хуульчлагдсан “Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг” гэмт хэрэг нь гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох ба хөнгөн, хүндэвтэр, хүнд гэсэн хохирлын аль нэг нь заавал учирсан байхыг шаардсан материаллаг бүрэлдэхүүнтэй гэмт хэрэг юм.

Гэхдээ хохирол учруулсан үйлдэл, эс үйлдэхүй болгон гэмт хэрэгт тооцогдохгүй.

Учир нь нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хүний эрүүл мэндэд хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох ба хөнгөн, хүндэвтэр, хүнд гэсэн хохирлын аль нэг нь учраагүй бол Зөрчлийн тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний биед хохирол учруулахгүйгээр халдаж, зодсон бол” гэсэн зөрчлийн хэрэг болно.

Энэ хэргийн тухайд шүүгдэгч С.Ж нь хохирогч Н.С-ыг зодсоны улмаас хөнгөн гэмтэл буюу хөнгөн хохирол учирснаараа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг хангасан, материаллаг бүрэлдэхүүнтэй, төгссөн гэмт хэрэг болж байна.

Тэрээр хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд халдаж зодож, цохиж буй энэхүү өөрийн үйлдлээ хууль бус шинжтэйг мэдсээр байж хүсэж хийсэн, хохирогчийн биед хөнгөн гэмтэл учирсан хохирол, хор уршигт зориуд хүргэсэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэм буруугийн санаатай хэлбэр бөгөөд хохирогчид учирсан хөнгөн гэмтэл нь шүүгдэгчийн санаатай үйлдэлтэй шалтгаант холбоотой байна.

Иймд шүүгдэгч С.Ж-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж дүгнэлээ.

Эрүүгийн хариуцлагын талаар:  

Эрүүгийн хариуцлага болох ял шийтгэлийн талаар шүүх хуралдааны дүгнэлт танилцуулах шатанд:

Улсын яллагч Н.Цэнгэлбаяраас: Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах”...... гэсэн дүгнэлтийг,

Шүүгдэгч С.Ж-оос:

...Хэлэх зүйл байхгүй... гэсэн дүгнэлтийг тус тус гаргасан болно.

Шүүхийн хэлэлцүүлгийн эрүүгийн хариуцлагын дүгнэлт танилцуулах шатанд улсын яллагчийн гаргаж байгаа шүүгдэгч С.Ж-д 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах тухай дүгнэлттэй шүүгдэгч нь маргадаггүй бөгөөд гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа талаараа илэрхийлдэг.

Шүүх шүүгдэгч С.Ж-д хуульд заасан ял шийтгэлийг оногдуулахдаа хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогч гомдол санал, нэхэмжлэх зүйлгүйг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон ба гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, нийгмийн аюулын шинж чанар, учруулсан хохирол, хор уршгийн хэр хэмжээ, хувийн байдлыг харгалзан үзэхээс гадна үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшиж, анхнаасаа гэм буруугаа хүлээн зөвшөөрч хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргаж, улсын яллагчийн санал болгосон ялыг хүлээн зөвшөөрсөн зэргийг харгалзан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг нь дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага оногдуулах нь зүйтэй гэж дүгнэн 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар тогтоож шийдвэрлэлээ.     

Оногдуулсан 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялын биелэлтэд хяналт тавихыг харьяа нутаг дэвсгэрийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгах нь зүйтэй байна.

Хохирол, хор уршгийн талаар:

Шүүгдэгч С.Ж-ийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Н.С-ын биед хөнгөн хохирол учирсан байна. 

Хохирогч Н.С нь шүүгдэгч С.Ж-оос мөрдөн байцаалт болон шүүхийн шатанд эрүүл мэндэд учирсан эмчилгээний зардал баримтаар нэхэмжлээгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад гомдол саналгүй болсон тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлтийг гаргасан байна.

Иймд шүүгдэгч С.Ж-оос энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, түүнээс тооцон гаргах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.

Бусад асуудлын талаар

Эрүүгийн 2234000000391 дугаартай хэрэгт иргэний бичиг баримт болон эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг, шүүгдэгч С.Ж нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүйг, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүйг, түүнээс тооцон гаргах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдаж шийдвэрлэсэн болно.    

Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1., 22.4.1., Эрүүгийн хэрэг хянан

шийдвэрлэх тухай хуулийн 17.4., 36.1., 36.2., 36.6., 36.7., 36.8., 36.10,

            36.13., 37.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх

                         хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

                                                   ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч Б овгийн С. Ж-ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Ж-ийг 240/хоёр зуун дөчин/ цаг нийтэд тустай ажил хийх ялаар шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Ж-д оногдуулсан 240/хоёр зуун дөчин/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг цалин хөлс олгохгүйгээр өдөрт наймаас дээшгүй цагаар хийлгэхийг харьяа нутаг дэвсгэрийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Ж-д оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ял оногдуулах болохыг мэдэгдсүгэй.

7.Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, бичгийн баримтаар болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсан зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, С.Ж нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдасугай.

8.Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.Ж-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

9.Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг, уг шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулж, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлсүгэй.

10.Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг тайлбарласугай.

11.Анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч С.Ж-д урьд авсан авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                           Ц.ОТГОНЖАРГАЛ

                           МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Отгонжаргал даргалж,

нарийн бичгийн дарга Б.Оюунчимэг,

улсын яллагч Н.Цэнгэлбаяр,

шүүгдэгч С.Ж нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар,

Төв аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн шүүгдэгч С.Ж-д холбогдох эрүүгийн 234000000391 дугаартай хэргийг 2022 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.        

Шүүгдэгчийн биеийн байцаалт

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1972 оны 06 дугаар сарын 10ы өдөр Төв аймаг Угтаалцайдам суманд төрсөн, 50 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувираа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 1, Төв аймаг Угтаалцайдам сум Хар чулуут 3 дугаар багт оршин суух хаягтай, урьд

Төв аймаг дахь сум дундын 1 дүгээр шүүхийн 2004 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 13 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял,

Төв аймаг дахь сум дундын 1 дүгээр шүүхиийн 2007 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 68 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1 дэх хэсэгт зааснаар 1 сар 10 хоногийн хугацаагаар баривчлах ял тус тус шийтгүүлж байсан, хэрэг хариуцах чадвартай, .................. дугаарын регистртэй, С.Ж,

Холбогдсон хэргийн талаар

/Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч С.Ж нь Төв аймгийн Угтаалцайдам сумын Асгат 2 дугаар багийн нутаг “Хонхор” гэх газар 2022 оны 07 дугаар сарын 17-ны өдөр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Н.Стай маргалдаж улмаар толгойн тус газар нь архины шилээр цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт 

Шүүгдэгч С.Ж нь:

...Мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг үнэн зөв... гэж мэдүүлжээ.

Үйл баримтын талаар:

Эрүүгийн 2234000000391 дугаартай хэрэгт гэмт хэрэгт хамааралтай, ач холбогдолтой гэж цуглуулж, бэхжүүлж авсан бичгийн нотлох баримтуудаас үйл баримтыг тогтоохдоо доорх нотлох баримтуудыг шинжлэн судаллаа. Үүнд:

Шүүгдэгч С.Ж нь Төв аймгийн Угтаалцайдам сумын Асгат 2 дугаар багийн нутаг “Хонхор” гэх газар 2022 оны 07 дугаар сарын 17-ны өдөр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Н.С-тай маргалдаж улмаар толгойн тус газар нь архины шилээр цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт нь дараах

Хохирогч Н.С-ын “...2022 оны 07 дугаар сарын 17-ны өдөр Төв аймгийн Угтаалцайдам сумын Асгат 2 дугаар багийн нутаг “Хонхор” гэх газар Гөгө /нэрийг нь сайн мэдэхгүй/ гэх айлд шавар зуурч байсан. Үдээс хойш 15 цагийн үед би дэлгүүрээс 1 шил Хараа гэх нэртэй 0,75 литрийн архийг дэлгүүрээс аваад Батбаатар ганц хоёр л амссан байх, Жамба бид хоёр шаврыг нь зуурч өгчихөөд архиа уусан. Тэгээд архиа ууж байгаад Жамбыг нэлээн больчихсон байхыг хараад одоо чи болноо жоохон байж байгаад ууя гэж хэлтэл чи надаас харамлалаа гээд шилтэй архиараа миний толгой дундуур цохиход шил нь үсрээд миний зүун талын гарын дотор булчин хэсгийг зүсчихсэн. Тэгээд Жамба хашаанаас гүйгээд гараад явсан...” гэсэн мэдүүлэг,/хх-ийн 7-8 дугаар хуудас,

Гэрч Н.Батбаатарын “... 2022 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн 08 цаг 30 минутын үед Төв аймгийн Угтаалцайдам сумын Асгат 2 дугаар багийн нутаг “Хонхор” гэх газар байх Баттөр гэх айлд Н.С гэх хүнтэй хамт ханын пийшингийн пильта наахаар очсон. Ажпаа хийгээд байж байтал Жамба ирээд бид 3 Баттөрийн гэрийг нь янзалж бараг дуусаж байхад тухайн өдрийн 16 цагийн үед Н.С ах 1 шил Хараа гэх нэртэй 0,75 литрийн архийг дэлгүүр рүү явж авчирсан. Тэгээд би архинаас нь нэг татчихаад гэр дотор ажпаа хийж эхэлсэн. Н.С, Жамба хоёр гэрийн гадаа архиа хувааж уугаад сууж байсан. Н.С, Жамба хоёр хоорондоо хэрэлдээд байхаар нь та 2 одоо боль айлын хашаа хороонд байж гэж хэлээд удалгүй яаая гээд орилох чимээ гарахаар нь гараад очтол Н.С цустайгаа холилдчихсон Жамба муухай орилоод хашааны хаалгаар гүйгээд гарч байсан. Н.Саас юу болсон талаар асуухад Жамба намайг цохьчихлоо гэж хэлэхээр нь түргэний машин дуудаад эмнэлэг дээр ирсэн...” гэсэн мэдүүлэг,/хх-ийн 11-12 дугаар хуудас/

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч И.Ганболорын 2022 оны 07 дугаар сарын 27-ны өдөр гаргасан 423 дугаартай “...1. Н.С-ын биед зүүн шуу, зүүн бугалганд, зулайд шарх, зулайд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 2 Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаанд алдагдуулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /хх-ийн 19-20 дугаар хуудас/ зэрэг болон бусад бичгийн нотлох баримтуудаар тус тус тогтоогдож байна.       

Дээрх шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу олж авсан, цуглуулж, бэхжүүлж, шалгасан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, мөн хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.

Мөрдөн байцаалт болон прокурорын шатанд шүүгдэгч С.Ж нь гэм буруу болон хэргийн зүйлчлэлийн талаар маргадаггүй бөгөөд шүүгдэгч нь анхнаасаа үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрсөн талаар өгсөн мэдүүлэг, хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлт зэргийг үндэслэн хэргийн зүйлчлэл, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх саналыг яллагдагч, хохирогч нарт танилцуулж, яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шилжүүлжээ.    

Шүүх хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр саналтай ирүүлсэн хэргийг хүлээн авч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хугацааны дотор ял оногдуулах шүүх хуралдааныг зарлан шүүх хуралдаанаар хэлэлцэж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд заасан 5 нөхцөл байдлуудыг хянаж үзэхэд дээрх нөхцөл байдлуудыг аль нэг нь хангагдаагүй гэх үндэслэл тогтоогдоогүй тул шүүгдэгч С.Жийг гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн зохих зүйл, заалтуудыг баримтлан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлагыг хүлээлгэх тухай шийдвэр гаргах боломжтой гэж дүгнэлээ.

Гэм буруугийн болон хууль зүйн дүгнэлт

Шүүгдэгч С.Ж нь Төв аймгийн Угтаалцайдам сумын Асгат 2 дугаар багийн нутаг “Хонхор” гэх газар 2022 оны 07 дугаар сарын 17-ны өдөр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Н.Стай маргалдаж улмаар толгойн тус газар нь архины шилээр цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт тогтоогдсон гэж үзсэн.