Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2022 оны 09 сарын 05 өдөр

Дугаар 2022/ШЦТ/363

 

 

                             МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Отгонжаргал даргалж, шүүгч Ш.Гандансүрэн, Ж.Дэлгэрмөрөн нарын бүрэлдэхүүнтэй,

иргэдийн төлөөлөгч Р.О,

хуралдааны нарийн бичгийн дарга Б.Оюунчимэг,

улсын яллагч Б.Амармөрөн,

хохирогч П.Б,

хохирогч В.А-ийн хууль ёсны төлөөлөгч Б.Ж,

шүүгдэгчийн өмгөөлөгч О.Анхбаяр

шүүгдэгч Л.Х нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Х-д холбогдох Эрүүгийн 2009027111534 дугаартай хэргийг хянан шийдвэрлүүлэхээр ирүүлснийг хүлээн авч, хянан хэлэлцэв. 

               

Шүүгдэгчийн биеийн байцаалт:   

Монгол улсын иргэн, 1984 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 38 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, аав, ээжийн хамт, Улаанбаатар хот Баянзүрх дүүрэг, 4 дүгээр хороо, 51б-9-57 тоотод оршин суух хаягтай, урьд

  1. Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 816 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-д зааснаар 1 жил 1 сарын хорих ял шийтгүүлсэн,
  2. Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 237 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-д зааснаар 8 сар 6 хоногийн хорих ял шийтгүүлсэн,

            Х гэв.

 

Холбогдсон хэргийн талаар: 

Шүүгдэгч Л.Х нь:

 2020 оны 10 сарын 04-ны өдрөөс эхлэн 2021 оны 12 сарын 06-ны өдөр хүртэл бусдыг хуурч мэхлэх, зохиомол байдлыг зориудаар бий болгох замаар бусдыг төөрөгдөлд оруулан залилах гэмт хэргийг байнга үйлдэж, амьдарлын эх үүсвэр болгосон гэмт хэрэгт холбогдсон,

Үүнд:

 2020 оны 10 дугаар сарын 26-ны өдөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, Зам тээврийн яамын зүүн талын шатахуун түгээх станцын авто зогсоол дээр иргэн Д.Эийг 0,6 хувийн байрны зээлд оруулж өгнө гэж хуурч, зохиомол байдлаар зориудаар бий болгож өөрийн 5034216925 дугаарын дансаар 5000 000 төгрөгийг,

2020 оны 10 дугаар сарын 04-ний өдрөөс 2020 оны 10 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл хугацаанд Баянгол дүүргийн 16 дугаар хорооны 13-05 тоотод оршин суух Х.Тэд “Сэнгүр горхи” хотхонд 2 өрөө орон сууц худалдана гэж хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан нийт 5650000 төгрөгийг,

“Приус-20” загварын тээврийн хэрэгсэл хямдхан худалдан гэж хуурч зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж иргэн Э.Ц нь Хан-Уул дүүргийн 9 дүгээр хороо Бурхантын 16-314 тоотод байхдаа буюу 2020 оны 11 дүгээр сарын 19, 20-ны өдрүүдэд 2 удаагийн үйлдлээр нийт 2400 000 төгрөгийг,

П.Бд хямдхан “Тоёото приус” загварын машин олж өгнө, урьдчилгаа шилжүүлэх  гэж хуурч мэхлэн, бодит байдлыг нууж 2021 оны 02 дугаар сарын 24-ний өдөр 370000 төгрөг, 2021 оны 02 дугаар сарын 26-ны өдөр 500 000 төгрөг, 2021 оны 06 дугаар сарын 02-ны өдөр 600 000 төгрөгийг тус тус Хан-уул дүүргийн 16 дугаар хороо Буянт-Ухаа 11 дүгээр гудамж 10-4 тоотод байхдаа шилжүүлж нийт 1470000 төгрөгийг, 

Орон сууц худалдана гэж хуурч, зохимол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж Д.Г 2020 оны 12 дугаар сарын 26-ны өдөр Налайх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байхад нь Хаан банкны 5034216925 дугаартай данс руу байрны урьдчилгаа 950000 төгрөг, 2020 оны 12 дугаар сарын 28-ны өдөр 3900000 төгрөгийг тус тус хуурч мэхлэн шилжүүлэн залилан авч, хохирогч Д.Г-т 4850000 төгрөгийг,

2021 оны 06 дугаар сарын 21-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Цамбагарав худалдааны төвийн урд У.О-ийг хуурч зохиомол байдлыг зориудаар бий болгож бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж 550000 төгрөгийн үнэ бүхий Айфоне-8 загварын гар утсыг авч залилсан,

Мөн Солонгос улсын виз гаргаж өгнө, элчинд ажилладаг найдвартай хүн байгаа гэж зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж,

2020 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 3 дугаар хороо бага нарангийн 1-4 тоотод Н.У хуурч 700 000 төгрөгийг залилсан,

2020 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт У.М 700 000 төгрөг авч залилсан,

2020 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 3 дугаар хороо нутаг дэвсгэрт Ч.А 1400 000 төгрөг авч залилсан,

2020 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 3 дугаар хороо бага нарангийн 2-3-1 тоотод О.Оыг хуурч 1400 000 төгрөгийг авч залилсан,

2020 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 3 дугаар хороо Бага нарангийн 1-4 тоотод Л.Жг хуурч 700 000 төгрөгийг залилан авсан,

Мөн 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдөр Төв аймгийн Зуунмод сумын иргэн сэтгэцийн хөнгөн хомсдолтой В.Атэй хамтран амьдарна гэж хуурч мэхлэн Төрийн банкны Төв аймаг дахь салбараас В.Аийн 12 сарын тахир дутуугийн тэтгэвэрр болох 3080530 төгрөгийн зээлийг В.Аээр авхуулан тус тус залилан авч бусдад нийт 27900530 төгрөгийн хохирол учруулж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-т заасан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэг: Шүүхийн хэлэлцүүлэгт:

Шүүгдэгч Л.Х: “... Мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг үнэн зөв, нэмж хэлэх зүйл байхгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэжээ.

 

Хохирогч П.Б: “...Анх Л.Х нь Приус маркийн машин зарна гэхээр нь би холбогдсон. Би 2 сард тархины хагалгаанд орсон, мэдрэлийн группт байдаг, 3 хүүхэдтэйгээ амьдардаг хүн. Хагалгаанд орсноос хойш мартаж, санаад байгаа. Би өгсөн мөнгөө л буцаагаад авчихмаар байна” гэжээ.

 

Хохирогч В.Аийн хууль ёсны төлөөлөгч Б.Ж: “ ... Би В.Аийн төрсөн эгч нь байгаа юм. Л.Хыг манай дүү В.Аийн гэрт нь ирсэн байхад нь л нэг удаа харж байсан. Тухайн үед найзлах гэж байгаа ч гэл үү, суух гэж байгаа ч гэл үү юм ярьж байсан. Гэтэл манай дүүтэй хамт амьдарна гэж худлаа яриад, толгойг нь эргүүлээд луйвар л хийж байсан юм байна лээ. Манай дүү өрх толгойлсон эх, хүүхэдтэйгээ хоёулхнаа группийнхээ мөнгөөр амьдардаг. Гэтэл Л.Х машин авч өгнө гээд группийнх нь зээлийг авхуулаад 3.000.000 төгрөг авч явсан гэсэн. Бүтэн жилийнх нь группийнх нь мөнгийг авсан байсан. Эхлээд 2.700.000 төгрөг авсан байж байгаад сүүлд дахиад нэг сарынх нь мөнгийг авхуулсан байсан. Яахав буцаагаад 40.000, 50.000 төгрөг өгсөн гэдэг, бусдын бүгдийг нь аваад хот руу унаанд суугаад явсан байсан. Одоо гадаа хүйтэрч байна, дүүгийнх минь түлээ түлшгүй болж байна. Дор хаяж 6-7 шуудай нүүрс авч түлнэ. Одоо өгсөн мөнгийг нь л буцаагаад авчихмаар байна” гэжээ.

 

Хоёр:  Мөн шүүх хуралдаанаар хавтаст хэргийн материалаас дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Хохирогч Д.Эийн “...би нөхрийн хамт 2020 оны 10 дугаар сарын 26-ны өдөр Жуковт очиж байр үзээд Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо Цэргийн музейн зүүн талд байрлах 16 давхар барилгын 10 давхарын 3 өрөө байрыг сонгосон. Тухайн хүнтэй Энхтайвны гүүрний доод талд байрлах Петровис ШТС-ын ойролцоо уулзахаар болоод нөхрийн хамт очоод хүлээж байхад 18 цаг 30 минтуын орчимд тэр залуу ирээд өөрийгөө Х гэдэг Гангар Инвест ХХК-нд барилгын инженерээр 14 жил ажиллаж байгаа, манай хүргэн ахтай нэг нутгийн хүмүүс гэж танилцуулсан. Х гэх залуу манай найз бид 2 нэг байраа зарчихсан, тухайн үед найзынхаа нэрийг хэлж байсан би нэрийг нь одоо санахгүй байна. ямар ч байсан төрийн банкны 6 хувийн зээл хариуцаж байгаа, 3 дахь өдөр зээлийг чинь гаргаад өгнө, эхний ээлжинд 5.000.000 төгрөгийг гаргаад өгчих байрны чинь тоотыг хадгалж баталгаажуулна, миний дансанд хийгээрэй гэж хэлээд өөрийнхөө дасны дугаарыг өгөхөөр нь тухайн өдөр нь өөрийн 5013010509 тоот данснаас интернет банкнаас 5.000.000 төгрөг шилжүүлсэн” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 7-8-р хуудас/

Гэрч Г.Мөнх-Эрдэнийн “...Би Хы 86060269 дугаарын утсаар ярьж чи хүн залилаад яваад байгаа юм биш үү гэтэл хүнээс 5.000.000 төгрөг авчихсан юм гэж ярьж байсан. Хамт байхад дандаа хүмүүс рүү ярьж байр, машин зарна гэж хэлж хүмүүстэй ярьдаг гэтэл бодит байдал дээр байр машин байхгүй хүн” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 12-р хуудас/

Яллагдагч Л.Х-ы “...Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. Д.Эээс авсан 5 сая төгрөгийг хувийн хэрэгцээндээ зарцуулсан, надад зарна гэсэн байр байхгүй” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 25-р хуудас/

Хохирогч Д.Эийн Хаан банкны дансны хуулга /1-р хх-ийн 18-р хуудас/

Яллагдагч Л.Хы Хаан банкны дансны хуулгад үзлэг хийсэн тэмдэглэл /1-р хх-ийн 26-р хуудас/

Хохирогч Х.Тийн “...2020 оны 10 дугаар сарын эхээр фейсбүүкээр “орон сууц худалдаа” гэсэн группд “Хашаа Лувсан” гэсэн хаягнаас Баянзүрх дүүргийн 15 дугаар хороонд байрлах “Сэнгүр горхи” хотхонд 2 өрөө байр зарна гэж зар байхаар нь мессенжер чатаар холбогдоход зарах гэж байгаа байрныхаа зургийг явуулсан. Х нь надад байраа нийт метр квадратыг нь 1.500.000 төгрөгөөр бодоод нийт 60мк2 талбайтай байр байгаа гэж хэлсэн...2020 оны 10 сарын 03-ны өдөр Х бид 2 уулзахаар тохиролцоод Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт байрлах гоо сайхны газар уулзсан. Тэр үед “Сэнгүр горхи” хотхонд байр байгаа байраа чамд заръя гэрээгээ хоёулаа хэд хоногоос хийе харин ах нь машин авах гээд байгаа юм эхний ээлжинд 5 сая төгрөг өгчих гэж хэлсэн. Тэгээд би Хд итгээд 2020 оны 10 сарын 04-ний өдөр өөрийн гэрээсээ интернет банкаар Хы 5034216925 тоот дансруу 2.000.000 төгрөгийг шилжүүлсэн. Тэгсэн Х ах нь хөдөө явах гэж байна чи ахдаа үлдэгдэл 3.000.000 төгрөгөө шилжүүлчих ах нь ирээд гэрээгээ хийе гэж хэлсэн. Үүний дагуу Хы данс руу 2020 оны 10 сарын 06-ны өдөр 3.000.000 төгрөгийг шилжүүлсэн...2020 оны 10 сарын 18-ны өдөр Х надтай 25 дугаар эмийн сангийн тэнд уулзаад 3 ширхэг түлхүүр өгөөд “сэнгүр горхи” хотхонд очоод 10 давхрын 77 дугаар тоот гэж хэлээд надаас 500.000 төгрөг өгчих ах нь машинаа янзлуулмаар байна гэхээр нь би данс руу нь 500.000 төгрөгийг шилжүүлсэн...2020 оны 10 сарын 31-ний өдөр Х нь залгаад эм авах гэсэн юм аав, ээж хөдөөнөөс ирэхээр байрны чинь түлхүүрийг өгье гэж хэлэхээр нь би данс руу нь 150.000 төгрөгийг гэрээсээ шилжүүлсэн... Х гэгч нь Фейсбүүкт “Сэнгүр горхи хотхонд 2 өрөө 60 мк байр 1 мк-ийг нь 1.500.000 төгрөгөөр бодож бэлэн мөнгөөр зарна" гэх зарыг оруулсан байх бөгөөд зарын дагуу Хтай 25-р эмийн сан дээр уулзахад “-миний байр бөгөөд байраа хямд бэлэн мөнгөнд зарна, ээж аав хоёр одоогоор амьдарч байгаа” гэж хэлж урьдчилгаа 5.000.000 төгрөг өгчихвөл гэрээ байгуулахдаа үлдэгдэл мөнгөө авч болно гэж хэлж би Хд 5.500.000 төгрөгийг бэлнээр болон дансаар шилжүүлж өгсөн. Гэтэл байр байхгүй болж таарсан” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 65-р хуудас, 4-р хх-ийн 73-р хуудас/,

Яллагдагч Л.Хы “...би өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 72-р хуудас/,

Хохирогч Х.Тийн Хаан банкны дансны хуулга /1-р хх-ийн 74-р хуудас/

Хохирогч Э.Цын “...Х гэх хүн замын үүдээс машин хот руу оруулах гэсэн чинь мөнгө хэрэг болоод байна тийм болхоор та урьдчилгаа болгоод хэдэн төгрөг хийчихээч би танд өглөө гэхэд машиныг чинь аваачаад өгнө та итгэхгүй байвал энэ гээд машины зургийг манай охин Наранцацралын фейсбүүк чат руу явуулсан. Ингээд би зураг харчихаад өөрийнхөө приүс-11 загварын машинаа сайжруулаад приүс-20 болгочихье гэж бодсон юм. ингээд би өөрийнхөө Хаан банкны 5503053251 гэсэн данснаасаа 2020 оны 11 сарын 19-ний өдөр эхний удаа 1.600.000 төгрөг, дараа нь маргааш өдөр машинаа аваад над руу залгасан бөгөөд үлдэгдэл 800.000 төгрөгийг шилжүүлчих гэсэн. Тэгэхээр нь би машинаа аваад ирэхээр нь ах нь үлдэгдэл мөнгийг өгье гэсэн чинь ахаа тэгж болдоггүй юм гэж хэлсэн. Тэгээд нийт 2.400.000 төгрөгийг Х гэх хүний данс руу шилжүүлчихсэн...өмнө нь өгсөн мэдүүлэгтээ тодорхой ярьсан байгаа” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 121-р хуудас, 4-р хх-ийн 89-р хуудас/,

Гэрч Ц.Наранцацралтын “...манай аав болон би эхлээд 1.600.000 төгрөгийг 2 машины урьдчилгаа гэж приүс-20 маркын автомашин дээр Х  гэх хүний данс руу явуулсан. Дараа нь бас Х гэх хүнтэй фейсбүүкээр холбогдсон. Тэгээд би чатаар яаж танд итгэх юм гэсэн чинь над руу чатаар өөрийнхөө иргэний үнэмлэхний лавлагааны зургийг явуулсан...Би АТМ ороод Х гэх хүний данс руу 1.600.000 төгрөгийг шилжүүлсэн. Энэ урьдчилгаа 800.000 төгрөгийг надад тайлбарлахдаа машин барьж явах жолоочийн хөлс 800.000 төгрөг байдаг юмаа 2 хүний машиных 1.600.000 болноо гэж хэлсэн...ингээд энэ хүн дахиад нэг цэнхэр өнгийн приүс байна авах хүн байна уу гэж асуусан. Тэгсэн чинь манай эгч Ариунжаргал бас авахаар болоод энэ үед бас Ариунжаргал эгчээс 800.000 төгрөгийг нь аваад аавынхаа данснаас би шилжүүлсэн” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 124-126-р хуудас/

Яллагдагч Л.Хы “...Цэрэнтогтох гэх ах над руу залгаад ямар машин байна вэ гэхээр нь Приүс-20 байгаа гэж хэлэхэд зураг байна уу зургийг нь Мөнхбаяр луу явуулчих гэхээр нь би фейсбүүкээс Приүс-20 загварын хар, цагаан 2 машины зураг татаж аваад явуулсан. Тэгсэн удалгүй Цэрэнтогтох ах над руу яриад хоёуланг нь авъя урьдчилгаа хэдийг өгөх вэ гэхээр нь би нэг машины 800.000 төгрөг өгнө гэж хэлсэн. Тэгсэн охин Наранцацралт нь над руу яриад 2 машины урьдчиогаа болох 1.600.000 төгрөг миний хаан банкны 5034216925 данс руу шилжүүлсэн. Тэгсэн дахин залгаад манай эгч авъя гэнээ гээд 800.000 төгрөг дахин шилжүүлсэн” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 136-137-р хуудас/,

Хохирогч Э.Цын Хаан банкны мөнгө шилжүүлсэн дансны хуулга, баримт /1-р хх-ийн 107-р ххудас/

Яллагдагч Л.Хы Хаан банкны дансны хуулга /1-р хх-ийн 172-р хуудас/

Хохирогч Н.Байгалмаагийн “...2021 оны 02 дугаар сарын 24-ны өдөр фейсбүүкээр танилцсан Х гэдэг залууд 370.000 төгрөг Хаан банкны 5034216925 дугаарын дансруу явуулсан. Тухайн үед надаас мөнгө авах үеэс найз нь приус загварын машин оруулж ирж байгаа 8.000.000 төгрөгөнд гайгүй приус олж өгнө урьдчилгаа мөнгө өгчих гэхээр нь 370.000 төгрөг шилжүүлсэн. Тэгээд 2021 оны 02 дугаар сарын 26-ны өдөр Замын-үүдээс машиныг чинь аваад очиж байна бензин хийх шаардлагатай байна гэхээр нь урд өмнө 370.000 төгрөг шилжүүлсэн дансруу 500.000 төгрөг шилжүүлсэн. 2021 оны 06 дугаар сарын 02-ны өдөр 94848314 гэсэн дугаараас залгаад найз нь машины чинь номер дугаар бүх юмыг нь аваад өгье гэхээр нь 600.000 төгрөг Хы дансруу явуулсан. Одоо утсаар ярихаар удахгүй мөнгийг өгнө гэж хэлсэн одоо болтол машины мөнгийг өгөөгүй байгаа сүүлд утсаа унтраасан байсан” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 215-216-р хуудас/

Яллагдагч Л.Хы гэрчээр өгсөн “...2021 оны 02 дугаар сарын 24-ны өдөр Байгалмаа гэсэн фейсбүүк хаягтай 38 37 орчим насны эмэгтэй хүнтэй танилцсан юм тэгээд хэсэг хугацаанд чатаар харьцаж байгаад Байгалмаа надад найз нь машин авах гэсэн юм гэхээр нь тэгвэл чи найзаасаа хямдхан авах уу гэсэн чинь за тэгье гэж тохирсон. Тэгээд надад урдчилгаа мөнгө гэж 300.000 төгрөг миний хаан банкны данс болох 5034216925 гэсэн данс руу хийсэн. Тэгээд хэсэг хугацааны дараа би Байгалмаа руу 89671011 гэсэн дугаар руу нь залгаад дахиад нэмж 500.000 төгрөг өгөх хэрэгтэй байна приус-20 маркийн машин авах гэсэн урьдчилгаанд өгөх мөнгө дутаад байна гээд 500.000 төгрөгийг өөрийнхөө Хаан банкны данс руу шилжүүлж авсан. Тэгээд 2021 оны 03 сарын 08ны өдөр гэж санаж байна би Байгалмаатай Сансарын түнээл дээр уулзаад мөнгө байна уу гэж асуутал хадгаламжинд бол мөнгө байгаа тэрнээс авч өгч болно. Харин миний машин ирэх болж байна уу гэхээр нь би тухайн үед Байгалмаад худлаа ярьж арай болоогүй байгаа Замын-Үүдээс Улаанбаатарт орж ирэхээр нь чам руу би ярьж байгаад аваачиж өгнө гэж хэлээд 670.000 төгрөг өөрийнхөө хаан банкны дансруу шилжүүлж авсан би нийт Байгалмаагаас 1.470.000 төгрөг машин хямдхан авч өгнө гэж худлаа ярьж авсан тухай үйлдэлээ хүлээн зөвшөөрч байна” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 219-220-р хуудас/

Хохирогч Д.Гийн “...Манай найз Оюунгэрэл нь намайг байр авах гэж байгааг мэдэж байгаа болохоор 2020 оны 12 сарын 23-ны өдөр хотод Их Засаг их сургуулийн урд хямдхан байр байна, манай найзын байр юмаа, яаралтай мөнгөний хэрэгтэй урьдчилгаа өгөөд хувь лизингхийж болног гэхээр нь фейсбүүкийн oyungerel oyunbold гэсэн хаягнаас чатаар холбогдож байрных нь зургийг харсан. Тэгээд 2020 оны 12 сарын 24-ний өдөр хотруу ороод байрыг нь үзсэн. Байрыг нь үзчихээд залгахад Жуков дээр ир гээд тэнд нь очиж Американ дэнжийн гадна Лувсангийн Х гэдэг хүнтэй уулзахад хэдэн жилийн өмнө Герман явахдаа би 56 метр 3 өрөө байр захиалчихаад явсан. 2020 оны 10 сард ирэхэд байр бэлэн болсон байсан ба одоо мөнгөний хэрэг гараад зарах гэж байна гэхээр нь авъя гэж тохирсон. Нийт 50.400.000 төгрөгний өртөгтэй, урьдчилгаа 15 саяыг үлдсэнийг нь хувь лизингээр төлөхөөр болсон. 2020 оны 12 сарын 31-ний өдөр түлхүүрээ аваад, 2020 оны 01 сарын 15-наас 20-ны дотор нэр дээр ордерийг нь гаргаж өгнө гэсэн. Ингээд би 2020 оны 12 сарын 26-ны өдөр 950.000 төгрөг, 2020 оны 12 дугаар сарын 28-ны өдөр 3.900.000 төгрөгийг 5034216925 тоот дансанд тус тус шилжүүлсэн. Тэгээд  2020 оны 12 сарын 31-нд түлхүүрээ авахаар ярихад гал тогооны тавилга хийж өгье, тавилга хийлгэж байгаа болохоор нэг мөсөн дуусгаад түлхүүрээ ав гэж хэлсэн. 2020 оны 01 сарын 06-ны өдөр хүртэл тавилга дуусаагүй гэж хойшлуулж байгаад түүнээс хойш өгөлгүй алга болсон. Ингээд Х гэдэг хүнд залилуулсан гэж үзээд цагдаад хандаж байна....Х нь өөрийгөө Герман улсаас ирсэн бөгөөд Герман явахаасаа өмнө өөрийн найзын барилгын компанид хөрөнгө оруулалт хийсэн байсан нь байр болчихсон, үүнийгээ бартераар авч байгаа, би өөрөө Монголд ирээд удаагүй байгаа учир бэлэн мөнгө хэрэгтэй байгаа, мөн би өөрийн бартераар авсан Их Засаг их сургуулийн замын ард талд байрлах 3 өрөө байрыг 1 мк-ийг нь 900.000 төгрөгөөр бодож худалдана, одоо урьдчилгаа мөнгө авна" гэж Американ дэнжийн гадна уулзахдаа надад хэлж итгэл төрүүлж урьдчилгаа 4.850.000 төгрөгийг би 2 хувааж Хд өгч залилуулсан” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 25-27-р хуудас, 4-р хх-ийн 71-р хуудас/

Гэрч Д.Золзаяагийн “...Х гэдэг хүн манайхтай ямар ч гэрээ байхгүй, захиалга хийгээгүй. Ер нь бол баригдах үеэс материал нийлүүлж гэрээ хийгээд дуусахаар нь байраа аваад өөрсдөө зарж борлуулдаг зүйл байдаг. Л.Х гэх хүнтэй гэрээ хийгээгүй, уг хүний байр манайд байхгүй” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 28-31-р хуудас/

Яллагдагч Л.Хы гэрчээр өгсөн “...Би байр зарах гэж байгаа, байр авах хүн байвал асууж байгаарай гээд өөрийн танил Оюунгэрэлд хэлчихсэн байсан юм. тэгтэл 2020-12-23-ны өдөр миний “oyungerel oyunbold” нэртэй фейсбүүк аккоунт руу чат бичсэн юм. тэгээд маргааш нь буюу 2020 оны 12 сарын 24-ны өдөр Д. Гурванцэцэгт Баянзүрх дүүргийн цэргийн музейн зүүн талд байх 2 өрөө байр үзүүлсэн. Тэгтэл тэр байрыг  авна гээд миний данс руу 950.000 төгрөгийг шилжүүлээд урьдчилгаа гээд өгсөн. Тэгээд үлдсэн мөнгийг нь лизингээр төлнө гэж байсан. урьдчилгаа 15 сая төгрөгийг өгөөд, лизинг хийнэ гэж байсан. дараа нь миний данс руу 12 дугаар сарын 28-ны өдөр 3.900.000 төгрөгийг шилжүүлсэн. Тэгээд тэрнээс хойш ганц нэг удаа утсаар яриагүй” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 33-34-р хуудас/

Хохирогч Д.Гийн Хаан банкны 5749449335 дугаарын дансны хуулга /2-р хх-ийн 63-р хуудас/

Хохирогч У.Оийн “...2021 оны 06 сарын 21-ний өдөр Х манай хүүтэй хамт гадуур явж байгаад намайг Цамбагаравт хүрээд ир гэж дуудсан. Тэгээд Цамбагарав дээр ирээд бид 3 М март дэлгүүрийн урдуур алхаад явж байхад Х утсаа өгч бай нэг яриалхий гээд “айфоне-8” загварынгар утсыг маань аваад халаасандаа хийснээ хүү бид хоёрыг эндээ хүлээж байгаарай би утсаар ярингаа бие засчихаад ирье гээд ирээгүй” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 94-95-р хуудас/

Гэрч Б.Норовын “...Х ах миний утсаар ээж рүү залгаад нөгөө утсаа аваад Цамбагарав дээр хүрээд ир гэсэн. Тэгээд удалгүй ээж ирээд банк орж мөнгө авна гээд алхаж байтал Х ах ээжид хандаж гар утсаа өгч бай нэг яриадхая гэснээ би бие засчихаад ирье гээд Цамбагарав төвийн хойгуур тойроод явчихсан. Тэгээд ээж бид 2 Х ахыг хүлээгээд ирээгүй” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 98-99-р хуудас/

Тэнцвэр Эстимэйт ХХК-ийн Ц-489 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлангаар “...Айфоне-8 загварын гар утас 550.000 төгрөг” гэх үнэлгээ /2-р хх-ийн 104-106-р хуудас/

Хохирогч О.Оын “...манай хүргэн ах Ц.Бат-Амгалан 2020 оны 01 дүгээр сарын сүүлээр надтай хамт барилгын цэргийн ангид байсан Х гэх залуу нь БНСУ-ын виз гаргаж өгдөг хүн таньдаг юм байна гэсэн. Тэгээд хүргэн ахаар дамжуулж Х миний утасны дугаарыг авсан байсан. Тэгээд би 2020 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр би холбогдсон. Тэгээд Х гэх залуу нь БНСУ руу явах гэж байгаа юм өөр явах хүн байна уу гэж надаас асуусан. Тэгээд би тухайн үед нөхөртэйгөө явж болох уу гээд 2020 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр өөрийн гэр болох Сонгинохайрхан дүүргийн 3 дугаар хороо бага наран 1-4 тоотоос 1.400.000 төгрөгийг өөрийн Хаан банкны 5006253234 гэсэн дугаараас шилжүүлсэн. Би 700.000 төгрөгийг 2020 оны 10 дугаар сарын 04-нд авсан. Одоо үлдэгдэл 700.000 төгрөгийг авмаар байна” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 174-175-р хуудас/

Хохирогч Н.Уугандагины “...ах Ц.Бат-Амгалангаар дамжуулан Хагчулуун гэх хүнтэй танилцсан. Тэгээд 2020 оны 01 дүгээр сард утсаар холбогдож ах нь БНСУ руу явах визийг 1 сарын дотор гаргаж өгнө гэж утсаар ярьж уулзаж Сансарын Түнелийн ойролцоо хоолонд орсон. Тэгээд маргааш нь Х гэх залуу нь надтай утсаар ярьж манай гэрээс 700.000 төгрөгийг надаас бэлнээр авч явсан. Тэгээд би 2020 оны 01 дүгээр сард Ц.Бат-Амгалангийн данс руу 700.000 төгрөгийг шилжүүлсэн...би өмнө нь хохирогчоор мэдүүлэг өгөхдөө андуурч мэдүүлэг өгсөн байна лээ би Бат-Амгалан гэх хүний данс руу 700.000 төгрөг шилжүүлээгүй...Л.Х нь БНСУ руу нөхөр бид хоёрыг гаргаж өгнө гэж хэлж хүн тус бүрээс 700.000 төгрөг нийт 1.400.000 төгрөгийг бэлнээр болон мобайл банкаар Хд өгсөн” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 179-р хуудас, 3-р хх-ийн 71-р хуудас, 4-р хх-ийн 79-р хуудас/

Хохирогч Л.Жгийн “...манай хүргэн ах Ц.Бат-Амгалан 2020 оны 01 дүгээр сарын сүүлээр надтай хамт барилгын цэргийн ангид байсан Х гэх залуу нь БНСУ-ын виз гаргаж өгдөг хүн таньдаг юм байна гэсэн. Х гэх залуутай 2020 оны 01 дүгээр сарын сүүлээр Сансарын түнелийн ойролцоо тээврийн хэрэгсэлд уулзаж, БНСУ-ын виз гаргуулах талаар ярьсан. Тэгээд уулзсан өдрөөс 2-3 хоногийн дараа Л.Х гэх залуутай хамтарч ажилладаг БНСУ-ын элчингийн нярав гэх ажилтай А.Ням-Од гэх эмэгтэйн Хаан банкны данс руу 700.000 төгрөгийг шилжүүлж байсан” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 183-р хуудас/

Хохирогч Ч.Анужингийн “...би 2020 оны 01 сарын сүүлээр өөрийн хамаатны ах Бат-Амгалан гэх залууд 700.000 төгрөгийг шилжүүлсэн. Харин 2020 оны 01 дүгээр сарын сүүлээр өөрийн Хаан банкны 5028789847 дугаартай данснаас А.Ням-Од гэх хүний данс руу виз гаргуулахаар 700.000 төгрөгийг Хд шилжүүлж байсан...миний гадаад паспортыг Бат-Амгалангаар дамдуулж авсан. Хохирол барагдуулсан зүйл байхгүй би өөрийн 1.400.000 төгрөгийг нэхэмжилж байна” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 58-60-р хуудас, 4-р хх-ийн 68-р хуудас/

Хохирогч У.Мөнхбаярын “...Х гэх залуу нь намайг 700.000 төгрөгийг хурдан өгөх юм бол БНСУ руу эхний ээлжинд оруулж өгнө гэж байсан. тэгэхээр нь 2020 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр Баянзүрх дүүрэгт байрлах Сансарын ойролцоо байх Хаан банкны АТм-ээс 700.000 төгрөгийг авч Х гэх залууд өгсөн” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 66-67-р хуудас/

Гэрч Ц.Бат-Амгалангийн “...2019 оны 12 дугаар сард Х гэх хүн над руу чат бичсэн. Х надтай чатаар харилцахдаа би БНСУ-д ажиллаж амьдарч байгаад Монголд ирээд удаагүй байна. Одоо удахгүй буцаж явахдаа хэдэн хүн аваад явах гээд л бодолтой байгаа. Явах хүмүүсийн визийг гаргаад Солонгост очоод ажилд оруулж өгнө гэж байсан. тэгээд таньд таньж мэддэг хүмүүс байна уу гэхээр нь манай эхнэрийн хамаатны хүмүүс байна гэж хэлсэн. Тэгээд Хашчлуун гэх залуу нэг хүний визийг 700.000 төгрөгөөр гаргана гэж байсан” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 198-199-р хуудас/

Гэрч А.Ням-Одын “...Л.Х, Мөнх-Эрдэнэ бид 3 уулзаад юм ярьж суугаад хоол идэж дуусаад тооцоо хийх болсон чинь Х гэх залуу нь картаа өгчих хүнээс мөнгө аваад тооцоо хиймээр байна гэхээр өөрийн Хаан банкны 5065265445 дугаартай дансны картыг Л.Х гэх залууд өгсөн. Тэгээд зартаа Х гэх залууд өгч явуулаад мартсан байна лээ...Х миний картыг авч хэрэглэсэн ба энэ үед картанд үлдэгдэл мөнгө байгаагүй. Би өөрийн картаа авахаа мартсан байсан” гэх мэдүүлэг /3-р хх-ийн 75-76-р хуудас, 4-р хх-ийн 61-р хуудас/

А.Ням-Одын Хаан банкны дансны хуулга /2-р хх-ийн 219-р хуудас/

Хохирогч Ч.Анужингийн Хаан банкны дансны хуулга /3-р хх-ийн 83-р хуудас/

Хохирогч О.Оын Хаан банкны дансны хуулга /3-р хх-ийн 89-р хуудас/

Хохирогч В.Аийн “...Би тухайн өдөр Хтай хамт Төв аймгийн Төрийн банкнаас 3.080.530 төгрөг зээлсэн. Эхлээд 11 сарын хугацаагаар 2.783.577 төгрөг зээлсэн банкны теллер хэлэхдээ та 12 сараар зээлж болно гэж хэлж байсан. Ингээд мөнгөө аваад гарсан. Тэгтэл Х гарч ирээд мөнгө дутаад байна дахиад нэмээд авчих гээд эргэж ороод үлдсэн 1 сарын 300.000 төгрөгөө нэмж аваад би бүх мөнгөө Хд өгсөн” гэх мэдүүлэг /3-р хх-ийн 209-р хуудас/

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Жгийн “...В.Аийн 2022 оны 01 дугаар сарын группийн мөнгө нь орж ирэхгүй болохоор нь би В.Аээс яагаад группийн мөнгө нь орж ирэхгүй байгаа юм бэ гэхэд би мэдэхгүй надад бичиг баримт байхгүй гээд байсан. Би В.Аээс 2021 оны 12 дугаар сарын 31-ны өдөр паспорт картыг нь авсан юм. Би мөнгө нь орохгүй болохоор нь Улаанбаатар хотын улиастайд байдаг Төрийн банкны салбар дээр В.Аийг дагуулж очиж асуухад 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдөр Төв аймгийн Зуунмод сумын төвд байдаг Төрийн банкнаас 12 сарын хугацаатай 3,080,530, төгрөгийг авсан байна гэж хэлэхээр нь би Төв аймгийн Төрийн банк нь дээр ирж уулзахад В.А 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдөр нэг залууг дагуулчихсан ирээд зээл аваад явсан гэж хэлсэн” гэх мэдүүлэг /3-р хх-ийн 212-214-р хуудас/

Гэрч Э.Солонгийн “...2021 оны 12 дугаар сарын 06-ны өдөр Би Төв аймгийн Зуунмод сумын төрийн банканд ажлаа хийгээд байж байтал В.А гэх эмэгтэй хүн нэг эрэгтэй хүнтэй хамт манай банкнаас хүүхдийнхээ сургалтын төлбөр нэхэгдээд байгаа учраас тэтгэврийн зээлийг 11 сараар авах гэсэн юм гээд орж ирсэн. В.А гэх хүн зээл авах хүсэлтээ бичиж чадахгүй хамт явж байгаа хүнээрээ өргөдлөө бичүүлээд би гарын үсэг зурж болох уу гэхэд нь болно гэж хэлсэн чинь хамт явсан эрэгтэй хүн зээлийг хүсэлтийг бичиж өгсөн. Би зээлийг нь судалж үзээд 11 сараар хамтран зээлдэгчгүйгээр 11 сарын хугацаатай 2,783,577 мянган төгрөгийн зээлийг бэлээр олгосон. Мөнгийг В.Атэй хамт ирсэн эрэгтэй мөнгийг нь тоолоод аваад гарсан. Зээлээ аваад гарсныхаа дараа 10 цаг 27 минутанд эргэж орж ирээд сургалтын төлбөр нь дутаад байна гээд нэмж нэг сарын тэтгэврийн зээл 300,000 мянган төгрөгийг нэмж аваад гарсан” гэх мэдүүлэг /3-р хх-ийн 218-219-р хуудас/

Гэрч Ю.Нэргүйгийн “...Би 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдөр Төв аймгийн Зуунмод сумын 2-р баг 18-9 тоотод гэртээ байж байтал В.А миний 99556149 дугаарын утас руу 88270021 дугаарын утаснаас залгаад би зээл авах гэсэн юм аа та миний батлан даагч болоод өгөөч гэж хэлсэн би за гэхэд В.А манай гэрийн гадаа такси бариад ирсэн. Би В.Атэй хамт Төв аймгийн Зуунмод сумын 1-р багт байдаг Төрийн банк нь дээр ирэхэд В.А нэг эрэгтэй хүнийг миний нөхөр байгаа юм гэж хэлсэн албан ёсоор нөгөө залуутай нь танилцаагүй би Төрийн банк руу В.Аийг дагаад ороход В.А банкны ажилтан дээр очоод би нөгөө хүнээ аваад ирлээ гэж хэлсэн чинь банкны ажилтан шалгаж үзээд танд зээл гарахгүй юм байна шүү гэж хэлэхээр нь би банкны ажилтнаас энэ хүн хэдэн төгрөг авдаг юм бэ гэхэд сарын 300,000 мянган төгрөг авдаг юм гэж хэлсэн. Наад хүн нь урд нь зээлтэй юм байна. Манайх нэг л удаа зээл олгодог юм. Он гараад зээл авах боломжтой хэлэхээр нь чамд зээл гарахгүй гэж байна шүү дээ гэж хэлчхээд би гараад гэрлүүгээ явсан” гэх мэдүүлэг /3-р хх-ийн 222-р хуудас/

            2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн Төв аймаг дахь Төрийн банкны салбарын тэтгэврийн зээлийн гэрээ, тэтгэврийн зээлийн нэмэлт гэрээний хуулбар /3-р хх-ийн 250, 4-р хх-ийн 1-11-р хуудас/ зэргийг шинжлэн судлав.

 

Гурав: Хавтаст хэрэгт цуглуулж, бэхжүүлэн шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан шүүгдэгчийн хувийн байдлын талаар болон бусад нотлох баримтууд:

  

Шүүгдэгч Л.Хы хувийн байдлыг тогтоосон баримтууд/ 1 дүгээр хавтас хх-17 хуудас, -р хх-ийн 79-93, 148-196 дугаар хуудас, 234-250 дугаар хуудас, 2-р хх-ийн 108-124, 127 дүгээр хуудас/, 2-р хх-ийн 213-250 дугаар хуудас, 3-р хх-ийн 1-24 дүгээр хуудас, 3-р хх-ийн 167-168 дугаар хуудас, 4-р хх-ийн 17-41 дүгээр хуудас, 4-р хх-ийн 59 дүгээр хуудас зэргийг тус тус шинжлэн судлав.

 

Гэм буруугийн талаар:

 

Мөрдөгч хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон прокуророос хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн  гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явуулсан болно.

 

Шүүх хуралдаанд талуудаас хэрэгт цугларсан нотлох баримтаас шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхгүй, нотлох баримтаас хасуулах талаар санал, хүсэлт гаргаагүй болно.

 

Дээрхи хуульд заасан журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл:

Энэ хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны явцад хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн бөгөөд шүүх хэрэг хянан шийдвэрлэх явцад талуудын шинжлэн судалсан нотлох баримтуудад тулгуурлан дараах үйл баримтыг тогтоов.

 

 Шүүгдэгч Л.Х нь:

 2020 оны 01 сарын 19-ний өдрөөс эхлэн 2021 оны 12 сарын 06-ны өдөр хүртэл бусдыг хуурч мэхлэх, зохиомол байдлыг зориудаар бий болгох замаар бусдыг төөрөгдөлд оруулан залилах гэмт хэргийг байнга үйлдэж, амьдарлын эх үүсвэр болгосон гэмт хэрэгт холбогдсон,

Үүнд:

 2020 оны 10 дугаар сарын 26-ны өдөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, Зам тээврийн яамын зүүн талын шатахуун түгээх станцын авто зогсоол дээр иргэн Д.Эийг 0,6 хувийн байрны зээлд оруулж өгнө гэж хуурч, зохиомол байдлаар зориудаар бий болгож өөрийн 5034216925 дугаарын дансаар 5000 000 төгрөгийг,

2020 оны 10 дугаар сарын 04-ний өдрөөс 2020 оны 10 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл хугацаанд Баянгол дүүргийн 16 дугаар хорооны 13-05 тоотод оршин суух Х.Тэд “Сэнгүр горхи” хотхонд 2 өрөө орон сууц худалдана гэж хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан нийт 5650000 төгрөгийг,

“Приус-20” загварын тээврийн хэрэгсэл хямдхан худалдан гэж хуурч зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж иргэн Э.Ц нь Хан-Уул дүүргийн 9 дүгээр хороо Бурхантын 16-314 тоотод байхдаа буюу 2020 оны 11 дүгээр сарын 19, 20-ны өдрүүдэд 2 удаагийн үйлдлээр нийт 2400 000 төгрөгийг,

П.Бд хямдхан “Тоёото приус” загварын машин олж өгнө, урьдчилгаа шилжүүлэх  гэж хуурч мэхлэн, бодит байдлыг нууж 2021 оны 02 дугаар сарын 24-ний өдөр 370000 төгрөг, 2021 оны 02 дугаар сарын 26-ны өдөр 500 000 төгрөг, 2021 оны 06 дугаар сарын 02-ны өдөр 600 000 төгрөгийг тус тус Хан-уул дүүргийн 16 дугаар хороо Буянт-Ухаа 11 дүгээр гудамж 10-4 тоотод байхдаа шилжүүлж нийт 1470000 төгрөгийг, 

Орон сууц худалдана гэж хуурч, зохимол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж Д.Гээс 2020 оны 12 дугаар сарын 26-ны өдөр Налайх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байхад нь Хаан банкны 5034216925 дугаартай данс руу байрны урьдчилгаа 950000 төгрөг, 2020 оны 12 дугаар сарын 28-ны өдөр 3900000 төгрөгийг тус тус хуурч мэхлэн шилжүүлэн залилан авч, хохирогч Д.Гт 4850000 төгрөгийг,

2021 оны 06 дугаар сарын 21-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Цамбагарав худалдааны төвийн урд У.Оийг хуурч зохиомол байдлыг зориудаар бий болгож бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж 550000 төгрөгийн үнэ бүхий Айфоне-8 загварын гар утсыг авч залилсан,

Мөн Солонгос улсын виз гаргаж өгнө, элчинд ажилладаг найдвартай хүн байгаа гэж зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж,

2020 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 3 дугаар хороо бага нарангийн 1-4 тоотод Н.У хуурч 700 000 төгрөгийг залилсан,

2020 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт У.М 700 000 төгрөг авч залилсан,

2020 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 3 дугаар хороо нутаг дэвсгэрт Ч.А 1400 000 төгрөг авч залилсан,

2020 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 3 дугаар хороо бага нарангийн 2-3-1 тоотод О.Оыг хуурч 1400 000 төгрөгийг авч залилсан,

2020 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 3 дугаар хороо Бага нарангийн 1-4 тоотод Л.Жг хуурч 700 000 төгрөгийг залилан авсан,

Мөн 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдөр Төв аймгийн Зуунмод сумын иргэн сэтгэцийн хөнгөн хомсдолтой В.Атэй хамтран амьдарна гэж хуурч мэхлэн Төрийн банкны Төв аймаг дахь салбараас В.Аийн 12 сарын тахир дутуугийн тэтгэвэрийн 3080530 төгрөгийн зээлийг В.Аээр авхуулан “хуурч, мэхлэх  зохиомол байдлыг зориудаар бий болгох замаар бусдыг төөрөгдөлд оруулан залилах“ гэмт хэргийг байнга үйлдэж, амьдарлын энх үүсвэр болгосон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь хавтаст хэрэгт авагдсан хохирогч Д.Э, Х.Т, Э.Ц, П.Б, Д.Гураванцэцэг, У.О, Н.У, У.Мөнхбаяр, О.О, Л.Ж, В.А нарын мэдүүлэг, дансны хуулгад үзлэг хийсэн тэмдэглэл,  банкны дансны хуулга, үзлэг хийсэн тэмдэглэл, хаан банкны тэмдэглэл зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

  Шүүгдэгч нь өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн болох нь хохирогч, гэрч нарын мэдүүлгээр хангалттай нотлогдож байх тул Л.Х-ы гэм буруугийн санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад заасан “хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулан залилах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон шинжийг бүрэн агуулж байна гэж  шүүх бүрэлдэхүүн  дүгнэлээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс шүүх хуралдаанд Л.Х-ы дээрхи үйлдэл нь залилах гэмт хэргийн шинжийг  агуулж байгаа боловч  дээрхи  гэмт хэргийг үйлдэхдээ амьдралын эх үүсвэр болгоогүй үүнийг амьдралдаа захиран зарцуулаагүй гэж  маргаж  байгааг шүүх бүрэлдэхүүн  үндэслэлгүй  байна гэж  үзлээ.

Учир нь: “Энэ гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон” гэх хүндрүүлэх шинж нь нэг төрлийн гэмт хэргийг харьцангуй удаан хугацаанд үйлдэж дадал зуршил болсон, гэмт хэрэг үйлдэх замаар олсон ашиг орлогыг өөрийн болон гэр бүл, хамаарал бүхий хүмүүсийнхээ амьжиргааг тогтвортой залгуулах эх үүсвэр болгосон гэмт этгээдийн хэвшмэл шинжтэй болсон үйлдлийг илэрхийлсэн хууль зүйн шинэ ойлголт юм.

Дээрх шинжээр хэргийг хүндрүүлж зүйлчлэхдээ гэмт хэргийг үйлдсэн этгээд нь тухайн төрлийн гэмт хэргийг үйлдэх нь амьдралынх нь хэвшил болсон, өөрөөр хэлбэл бусдын эд хөрөнгийг шунахайн зорилгоор, хууль бус аргаар өөрийн болгож, амар хялбар аргаар ашиг олох боломжийг байнга эрэлхийлж, үүнийг амьжиргаагаа залгуулах бодит эх үүсвэр болгосон харьцангуй тогтвортой үйлдлийн нэгдэл гэж ойлгох нь зүйтэй юм.

Шүүгдэгч Л.Х нь  2020 оны 1 дүгээр сарын 19-ны өдрөөс 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдөр хүртэл 1 жил 10 сарын хугацаанд нийт 12 иргэнээс 27900530 төгрөгийг өөрийн болон бусдын дансаар шилжүүлэн авч  авсан мөнгөөрөө

“... Д.Э-ээс авсан 5 сая төгрөгийг хувийн хэрэгцээндээ зарцуулсан, надад зарна гэсэн байр байхгүй” /1-р хх-ийн 25-р хуудас/ гэж,

“...Хүмүүсээс авсан мөнгөө найзуудтайгаа гадуур яваад үрчихсэн. Энд, тэнд явж, ууж, идээд үрчихсэн. Зарим найз нөхдөдөө тусалсан, найз маань ломбардад утсаа тавьчихсан гэхээр нь авч өгсөн. Бас нэг найз минь Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт байна, найз нь асуудалд орчихоод байна, хүрээд ир гэхээр нь бас очиж авсан” /шүүх хуралдааныг тэмдэглэлд тусгагдсан/ гэж өөрийнхөө ойр зуурын хэрэглээндээ зарцуулаад дууссан талаараа мэдүүлжээ.

      Шүүгдэгч Л.Х нь бусдын эд хөрөнгийг шунахайн зорилгоор, хууль бус аргаар өөрийн болгож, амар хялбар аргаар ашиг олох боломжийг байнга эрэлхийлж, дээрхи мөнгийг өөрийнхөө амьдрал ахуйдаа  хэрэглэж  дууссан, бүтэн 1 жил 10 сарын амьдрахын тулд дээрхи мөнгийг өөрийнхөө ойр зуурын хэрэглээндээ тогтвортой байнга зарцуулснаас  өөр зүйлд  мөнгийг  зарцуулсан эсэх нь болон тус хугацаанд ажил хөдөлмөр эрхэлж байсан нь баримтаар нотлогдохгүй байгааг анхаарах нь зүйтэй  байна гэж  шүүх бүрэлдэхүүн  үзлээ.

Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгчийн үйлдэлд Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч Л.Х-ыгхуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулан залилах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмуудыг баримтлан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэдийн төлөөлөгчийн Би залилангийн гэмт хэргийг 2 талын хоёулангийнх буруу гэж хардаг. Залилуулж байгаа хүн нь өөрсдөө нөгөө хүнээ бас нягталдаггүй, судалдаггүй гэж үздэг. Хохирогч нарын оронд өөрийгөө тавихад Л.Х-ы буруу гэж үзэж байна. Авсан мөнгөө юунд зарцуулсан юм бэ? гэхээр олигтой шалтаг хэлэхгүй байна. Хүүхдийнхээ сургалтын төлбөрийг төлсөн ч гэдэг юм уу, миний хүүхэд өвчтэй болохоор эмнэлгийн зардалд нь өгсөн ч юм уу, зайлшгүй шаардлагатай байсан гэсэн бол өөр байсан. Гэтэл сонсохоор зүгээр л найз нөхөд ломбардаас утас аваад өг гэсэн, ууж идсэн гэх тайлбаруудыг хэлж байна. Иймд Л.Х-ыг гэм буруутай гэж үзэж байна” гэх дүгнэлтийг хүлээн авах үндэстэй байна гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Хохирлын талаар:

Шүүгдэгчийн буруутай үйдлийн улмаас мөрдөн шалгах ажиллагааны явцад нэр бүхий 12 хохирогчид 27900530 төгрөгийг хохирол учирснаас шүүгдэгч Л.Х нь  хохирлыг төлж барагдуулаагүй, энэ талаар хохирогч нараас мөрдөн шалгах ажиллагаа болон, прокурор, шүүхийн шатанд хохирлоо барагдуулж авах хүсэлтээ байгаа талаараа мэдүүлдэг тул шүүгдэгч Л.Х-аас хохирогч нарт учирсан хохирол төлбөрийг гаргуулах нь зүйтэй байна гэж үзэж дараах байдлаар шийдвэрлэлээ.

Шүүгдэгч Л.Х-аас 27900530 төгрөг гаргуулж

-хохирогч Д.Э-т 5.000.000 төгрөгийг,

-хохирогч Х.Т-д 5650000 төгрөгийг,

-хохирогч Э.Ц-д 2400000 төгрөгийг,

-хохирогч П.Б-д 1470000 төгрөгийг,

-хохирогч Д.Г-т 4850000 төгрөгийг,

-хохирогч У.О-д 550000 төгрөгийг,

-хохирогч Н.У-д 700000 төгрөгийг,

-хохирогч У.М-рт 700000 төгрөгийг,

-хохирогч Ч.А-д 1400000 төгрөгийг,

-хохирогч О.О-д 1400 000 төгрөгийг,

-хохирогч Л.Ж-д 700000 төгрөгийг,

-хохирогч В.А-т 3080530 төгрөгийг тус тус олгох нь зүйтэй байна.

Эрүүгийн хариуцлагын талаар:

Улсын яллагч шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д  зааснаар 10 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах, хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар хаалттай хорих байгууллагад эдлүүлэх санал дүгнэлтийг гаргасан.

Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэж ял оногдуулахдаа хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг тал бүрээс нь хянан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар 3 дахь хэсгийн 3.1-д зааснаар 7/долоо/ жилийн хугацаагаар хорих ял оногдуулах, оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Шүүгдэгчийн 2021 оны 07 дугаар сарын 19-ний өдрөөс 2021 оны 10 дугаар сарын 18-ны өдрийг хүртэл, 2022 оны 02 дугаар сарын 18-ны өдрөөс 2022 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 290/хоёр зуун ерөн/ хоногийг /хоёр зуун найм/ хоногийг ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцох нь зүйтэй байна.

Хэрэгт эд мөрийн баримтаар болон, иргэний бичиг баримтаар хураагдсан зүйлгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуваарилах зардалгүйг дурдаж, шүүгдэгч Л.Хы цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэжлүүлж, эдлэх ялыг 2022 оны 9 дугаар сарын 05-ны өдрөөс эхлэн тоолж  эхлэхээр шийдвэрлэлээ.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2, 38.2.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч Л.Х-ыг “үргэлжилсэн үйлдлээр бусдыг хуурч зохимол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж залилах” гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон  гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Х-ыг 7/долоо/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Л.Х-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 7/долоо/ жилийн хорих ялыг нээлттэй Хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

 

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Х 2021 оны 07 дугаар сарын 19-ний өдрөөс 2021 оны 10 дугаар сарын 18-ны өдрийг хүртэл, 2022 оны 02 дугаар сарын 18-ны өдрөөс 2022 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 290/хоёр зуун ерөн/ хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцож, түүний ял эдлэх хугацааг 2022 оны 09 дүгээр сарын 05-ны өдрөөс эхлэн тоолсугай.

 

5. Хэрэгт эд мөрийн баримтаар болон, иргэний бичиг баримтаар хураагдсан зүйлгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуваарилах зардалгүйг тус тус дурсугай.  

6.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1,2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Х-аас 27900530 төгрөг гаргуулж

-хохирогч Д.Э-т 5.000.000 төгрөгийг,

-хохирогч Х.Т-д 5650000 төгрөгийг,

-хохирогч Э.Ц-д 2400000 төгрөгийг,

-хохирогч П.Б-д 1470000 төгрөгийг,

-хохирогч Д.Г-т 4850000 төгрөгийг,

-хохирогч У.О-д 550000 төгрөгийг,

-хохирогч Н.У-д 700000 төгрөгийг,

-хохирогч У.М-т 700000 төгрөгийг,

-хохирогч Ч.А-д 1400000 төгрөгийг,

-хохирогч О.О-д 1400 000 төгрөгийг,

-хохирогч Л.Ж-д 700000 төгрөгийг,

-хохирогч В.А-т 3080530 төгрөгийг тус тус олгосугай.

 

7.Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг, уг шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор  шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулахыг, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлэхийг тус тус дурдсугай.

 

8.Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Төв аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг дурдсугай.

 

 9.Анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Л.Х-д авсан цагдан хорих таслан сэргийлэх  арга хэмжээг  хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                Ц.ОТГОНЖАРГАЛ

 

                                          ШҮҮГЧ                                 Ш.ГАНДАНСҮРЭН

 

                                                                                                Ж.ДЭЛГЭРМӨРӨН